Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2023/02625

 

 

 

 

 

 

                                2023       05          24

                   101/ШШ2023/02625

           

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Бзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Н.Н /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  “Ш” ХХК /рд:/-д холбогдох,

7,654,043,350 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Т, хариуцагчийн төлөөлөгч Д.Д, Л.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.         Нэхэмжлэгч Н.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, тодруулж, нэмэгдүүлсэн шаардлага, түүний төлөөлөгч Д.Т нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч “Ш” ХХК-с 5,324,968,000 төгрөг гаргуулах тухай. 2011 онд “Ш” ХХК-ийн ерөнхий захирал Ч-ын Б гэдэг хүн надтай уулзаад: манайх гэр бүлийн компанитай юм, Б аймгийн Г сумын нутаг дэвсгэрт алтны уурхайтай, манай уурхайд хөрөнгө оруулалт маш их хэрэгтэй байна, манай уурхай маш их нөөц ихтэй, та манайд хөрөнгө оруулж хамтран ажиллавал 1 жилийн дотор л таны хөрөнгө оруулсан мөнгийг гаргаж өгөөд цаашдаа уурхайгаас орж ирэх ашгаасаа хувааж аваад явъя” гэсэн саналыг тавиад надад компанийнхаа бичиг баримт, алтны уурхайн зураг төсөл, танилцуулга, эдийн засгийн тооцоо зэрэг баримтуудаа үзүүлсэн юм. Тухайн үед би алтны уурхайтай нь танилцуулахаар инженер Сгийн Д гэдэг хүнийг тэдний алтны уурхай руу нь явуулсан. Инженер С.Д уурхайтай нь танилцаж ирээд ““Ш” ХХК нь үйл ажиллагаа явуулж байна” гэж надад хэлсэн.

Ингээд би “Ш” ХХК-ийн ерөнхий захирал Ч.Бын хэлснээр 1.500.000 ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр тохиролцсон ба Ч.Б нь хэлэхдээ: “манай компани татварын болон бусад зарим нэгэн өр төлбөр байгаа тул компанийн дансаар мөнгийг авч болохгүй байна, тиймээс өөрсдийнхөө хувийн дансаараа мөнгийг шилжүүлж авъя, миний хүү Б.М нь компанийн гүйцэтгэх захирал юм, тиймээс бид хоёрын дансаар хөрөнгө оруулалтын мөнгийг шилжүүлж болно” гэсний дагуу дараах байдлаар хөрөнгө оруулалтыг хийсэн юм.

1.         2011.12.08-ны өдрийн ам.долларын ханшаар бодож 500.000 ам.доллар буюу 682,500,000 төгрөгийг Ч.Бын дансанд,

2.         2011.12.14-ны өдөр 200.000 ам.долларыг буюу 276.000.000 төгрөгийг Ч.Бын дансанд,

3.         2011.12.23-ны өдөр 100.000 ам.долларыг буюу 138.000.000 төгрөгийг Ч.Бын дансанд,

4.         2012.01,06-ны өдөр 300.000 ам.доллар буюу 425.100.000 төгрөгийг Ч.Бын дансанд,

5.         2012.01,19-ны өдөр 50.000 ам.доллар буюу 69.650.000 төгрөгийг Б.Мын дансанд,

6.         2012.02.03-ны өдөр 300.000 ам.доллар буюу 272.400.000 төгрөгийг Ч.Бын дансанд,

7.         2012.02.15-ны өдөр 100.000 ам.доллар буюу 133.600.000 төгрөгийг Ч.Бын дансанд,

8.         2012.02.16-ны өдөр 50.000 ам.доллар буюу 66.650.000 төгрөгийг Ч.Бын дансанд,

9.         2012.10.31-ний өдөр 12.618.000 төгрөгийг “Ж” ХХК-д түлшний төлбөрт,

10.       2013.10.31-ны өдөр 3.000.000 төгрөгийг Б.М бэлнээр,

11.       2013 оны зун 20.000.000 төгрөгийг Д.Д бэлнээр,

12.       2013 оны 05 дугаар сард 8.000.000 төгрөгийг Б.М бэлнээр авсан,

13.       2020 оны 06 сард 20.000.000 төгрөгийг Д.Д бэлнээр авсан.

Дээрх байдлаар нийт 1.500.000 ам.доллар болон 63.618.000 төгрөгийн хөрөнгө оруулж үйл ажиллагаа нь хэвийн явагдаж эхэлж байсан боловч Ерөнхий захирал Ч.Б нь 2012.03.31-ний өдөр нас барсан. Үүнээс хойш компанийг нь түүний эхнэр, хүүхдүүд нь удирдаж байгаа ба эхнэр нь санхүү эрхэлсэн захирал Д.Д гэдэг хүн байгаа, энэ хүн надад 20.000.000 төгрөг нэг удаа өгснөөс өөр ямар ч төлбөр мөнгө өгөөгүй юм.

Би “Ш” ХХК-ийн ерөнхий захирал Б.М болон санхүү эрхэлсэн захирал Д.Д нартай удаа дараа уулзаж өөрийн оруулсан хөрөнгө оруулалтын мөнгө болон ноогдох ашгаа авъя гэхээр элдэв янзын шалтгаан хэлдэг байсан ба 2013.10.31-ний өдөр 13/122 дугаартай албан бичгээр 1.500.000 ам.долларыг авснаа хүлээн зөвшөөрч 2014 оны 7-11 саруудын хооронд төлөхөөр баталгаа бичиж өгсөн, мөн 2014.07.25-ны өдөр болон 2016.10.14-ний өдөр санхүү эрхэлсэн захирал Д.Д нь 2.000.000 ам долларын төлбөр төлөхөө хүлээн зөвшөөрч энэ талаар гараар бичиг үйлдэж өгсөн боловч өнөөдрийг хүртэл надад мөнгө өгөөгүй байна.

2023.03.02-ны өдрийн Монгол банкны хашаар 1 ам.доллар 3.520,90 төгрөг байна, 1.500.000x3.520,90=5.281.350.000 төгрөг болж байна.

Хариуцагчаас мөнгөө нэхэхээр эхэндээ элдэв янзаар шалтаг хэлдэг байсан бол сүүлдээ холбоо барихгүй бултаж зугтах болсон тул би арга ядаад Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт гомдол гаргаж Хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан ба Ч.Бын Хаан банкны ,,, дугаартай дансны 2011 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хооронд хийгдсэн депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг нь шалгахад иргэн Ц.М гэдэг хүний Хаан банкны ,,, дугаартай дансанд “зээл төлөв, машины үнэ, Баас шилжүүлэг” гэсэн утгатай нийт 536.000.000 төгрөг, “Ш” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мын хаан банкны ,,, дугаартай дансанд “Баас барааны үнэ, шилжүүлэг” гэх утгаар нийт 385.000.000 төгрөг, “Ш” ХХК-ийн санхүү эрхэлсэн захирал Д.Дгийн хаан банкны ,,,, дугаартай дансанд “Баас, барааны үнэ, шилжүүлэг” гэх утгаар нийт 871.000.000 төгрөг, Хаан банк ,,, дугаартай “М.А” ХХК-ийн дансанд “Баас автомашины үнэ” гэсэн утгатай 13.307.885 төгрөгийг тус тус шилжүүлсэн, бэлэн зарлагаар 105.993.000 төгрөг авсан, дансны эцсийн үлдэгдэл 123.377.730,93 төгрөгтэй гэсэн нөхцөл байдал тогтоогдсон. Харин Б.Мын Хаан банкны ,,, дугаартай дансны 2011 оны 12 дугаар сарын 09-ны өдрөөс 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн хооронд хийгдсэн депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг нь шалгахад Ч.Баас шилжүүлж авсан болон миний түүнрүү шилжүүлсэн мөнгөнөөс ихэвчлэн бэлнээр зарлага хийсэн байдаг ба Д.Дгийн хаан банкны дансанд, мөн бусад дансанд сэлбэг, гүнт газрын төлбөр гэсэн гүйлгээ хийсэн, мөн нэр бүхий компаниудын дансанд болон хөдөлмөр халамжийн газрын дансанд мөнгө шилжүүлсэн байдаг. Дээрх нөхцөл байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосныг хяналтын прокурор хянаж үзээд “Иргэний хуульд заасан харилцаа байх тул гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр Хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэв” гэсэн агуулгатай 2022.11.07-ны өдрийн ,,, дугаартай прокурорын тогтоол гарсан.

Иймд холбогдох нотлох баримтуудыг хянан үзэж хариуцагч “Ш” ХХК-аас 5.281.350.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

1а. Хариуцагч “Ш” ХХК-тай хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээнээс татгалзаж оруулсан хөрөнгө болох 1.500.000 ам.доллар буюу 5.324.968.000 төгрөг, мөн гэрээнээс татгалзсантай холбоотойгоор олох байсан орлого буюу учирсан хохиролд төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлийн үндэслэл:

2011 онд “Ш” ХХК-ийн ерөнхий захирал Чын Б гэдэг хүн надтай уулзаад: манайх гэр бүлийн компанитай юм, Б аймгийн Г сумын нутаг дэвсгэрт алтны уурхайтай, манай уурхайд хөрөнгө оруулалт маш их хэрэгтэй байна, манай уурхай маш их нөөц ихтэй, та манайд хөрөнгө оруулж хамтран ажиллавал 1 жилийн дотор л таны хөрөнгө оруулсан мөнгийг гаргаж өгөөд цаашдаа уурхайгаас орж ирэх ашгаасаа хувааж аваад явъя” гэсэн саналыг тавиад надад компанийнхаа бичиг баримт, алтны уурхайн зураг төсөл, танилцуулга, эдийн засгийн тооцоо зэрэг баримтуудаа үзүүлсэн юм Тухайн үед би алтны уурхайтай нь танилцуулахаар инженер Сгийн Д гэдэг хүнийг тэдний алтны уурхай руу нь явуулсан. Инженер С.Д уурхайтай нь танилцаж ирээд ““Ш” ХХК нь үйл ажиллагаа явуулж байна” гэж надад хэлсэн.

Ингээд би “Ш” ХХК-ийн ерөнхий захирал Ч.Бын хэлснээр 1,500,000 ам.долларын хөрөнгө оруулан хамтран ажиллахаар тохиролцож, хариуцагч компани нь алтны уурхайн үйл ажиллагааг хариуцан явуулах үүрэг хүлээж. улмаар үйл ажиллагааны ашгаас хөрөнгө оруулалтаа нөхөөд, цааших хугацаанд ашгаа хувааж авч байхаар тохиролцсон юм. Гэвч “Ш” ХХК нь үйл ажиллагаа явуулсан боловч надад өгөх ёстой хөрөнгө оруулалтын мөнгө болон олсон ашгаасаа огт өгөөгүй. Захирал Ч.Б нь анх хэлэхдээ: “манай компани татварын болон бусад зарим нэгэн өр төлбөр байгаа тул компанийн дансаар мөнгийг авч болохгүй байна, тиймээс өөрсдийнхөө хувийн дансаараа мөнгийг шилжүүлж авъя, миний хүү Б.М нь компанийн гүйцэтгэх захирал юм, тиймээс бид хоёрын дансаар хөрөнгө оруулалтын мөнгийг шилжүүлж болно” гэсний дагуу дараах байдлаар хөрөнгө оруулалтыг хийсэн юм

1.         2011.12.08-ны өдрийн ам.долларын ханшаар бодож 500.000 ам доллар буюу 682,500 төгрөгийг Ч.Бын дансанд,

2.         2011.12.14-ны өдөр 200.000 ам.долларыг буюу 276.000 000 төгрөгийг Ч.Бын дансанд,

3.         2011.12.23-ны өдөр 100.000 ам.долларыг буюу 138.000.000 төгрөгийг Ч.Бын дансанд,

4.         2012.01,06-ны өдөр 300.000 ам.доллар буюу 425.100.000 төгрөгийг Ч.Бын дансанд,

5.         2012.01.19-ны өдөр 50.000 ам.доллар буюу 69.650.000 төгрөгийг Б.Мын дансанд,

6.         2012.02.03-ны өдөр 300.000 ам.доллар буюу 272 400.000 төгрөгийг Ч.Бын дансанд,

7.         2012.02.15-ны өдөр 100.000 ам.доллар буюу 133.600 000 төгрөгийг Ч.Бын дансанд,

8.         2012.02.16-ны өдөр 50.000 ам.доллар буюу 66 650.000 төгрөгийг  Ч.Бын дансанд,

9.         2012.10.31-ний өдөр 12.618.000 төгрөгийг “Ж" ХХК-д түлшний төлбөрт,

10.       2013.01.22-ны өдөр 3.000.000 төгрөгийг Б.М бэлнээр,

11.       2013 оны зун 20.000.000 төгрөгийг Д.Д бэлнээр,

12.       2013 оны 05 дугаар сард 8.000.000 төгрөгийг Б.М бэлнээр авсан,

13.       2020 оны 06 сард 20.000.000 төгрөгийг Д.Д бэлнээр авсан

Дээрх байдлаар нийт 1.500.000 ам.доллар буюу 2.127.518.000 төгрөгийн хөрөнгө оруулж үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байсан боловч Ерөнхий захирал Ч.Б нь 2012.03.31-ний өдөр нас барсан. Үүнээс хойш компанийг нь түүний эхнэр хүүхдүүд нь удирдаж байгаа ба эхнэр нь санхүү эрхэлсэн захирал Д.Д гэдэг хүн байгаа, энэ хүн надад 20.000.000 төгрөг нэг удаа өгснөөс өөр ямар ч төлбөр мөнгө өгөөгүй юм.

Би “Ш” ХХК-ийн ерөнхий захирал Б.М болон санхүү эрхэлсэн захирал Д.Д нартай удаа дараа уулзаж өөрийн оруулсан хөрөнгө оруулалтын мөнгө болон ноогдох ашгаа авъя гэхээр элдэв янзын шалтгаан хэлдэг байсан ба 2013.10.31-ний өдөр 13/122 дугаартай албан бичгээр 1.500.000 ам.долларыг авснаа хүлээн зөвшөөрч 2014 оны 7-11 саруудын хооронд төлөхөөр баталгаа бичиж өгсөн, мөн 2014.07.25-ны өдөр болон 2016.10.14-ний өдөр санхүү эрхэлсэн захирал Д.Д нь 2.000.000 ам.долларын төлбөр төлөхөө хүлээн зөвшөөрч энэ талаар гараар бичиг үйлдэж өгсөн боловч өнөөдрийг хүртэл надад мөнгө өгөөгүй л байна

Тус компанийн бичиж өгсөн албан бичгийн дагуу тооцоолол хийвэл 2023.03.02-ны өдрийн Монгол банкны хашаар 1 ам.доллар 3.520,90 төгрөг байсан, 1.500.000x3.520,90=5.281.350.000 төгрөг болж байна.

Хариуцагчаас мөнгөө нэхэхээр эхэндээ элдэв янзаар шалтаг хэлдэг байсан бол сүүлдээ холбоо барихгүй бултаж зугтах болсон тул би арга ядаад Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт гомдол гаргаж Хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан ба Ч.Бын Хаан банкны ,,, дугаартай дансны 2011 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хооронд хийгдсэн депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг нь шалгахад иргэн Ц.М гэдэг хүний Хаан банкны ,,, дугаартай дансанд “зээл төлөв, машины үнэ, Баас шилжүүлэг” гэсэн утгатай нийт 536.000.000 төгрөг, “Ш” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б Мын хаан банкны ,,, дугаартай дансанд “Баас барааны үнэ, шилжүүлэг” гэх утгаар нийт 385.000.000 төгрөг, “Ш” ХХК-ийн санхүү эрхэлсэн захирал Д.Дгийн хаан банкны ,,,, дугаартай дансанд ‘Баас, барааны үнэ, шилжүүлэг” гэх утгаар нийт 871.000.000 төгрөг, Хаан банк ,,, дугаартай “М.А” ХХК-ийн дансанд “Баас автомашины үнэ” гэсэн утгатай 13.307.885 төгрөгийг тус тус шилжүүлсэн, бэлэн зарлагаар 105.963.000 төгрөг авсан, дансны эцсийн үлдэгдэл 123.377.730,93 төгрөгтэй гэсэн нөхцөл байдал тогтоогдсон. Харин Б.Мын Хаан банкны ,,, дугаартай дансны 2011 оны 12 дугаар сарын 09-ны өдрөөс 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн хооронд хийгдсэн депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг нь шалгахад Ч.Баас шилжүүлж авсан болон миний түүнрүү шилжүүлсэн мөнгөнөөс ихэвчлэн бэлнээр зарлага хийсэн байдаг ба Д.Дгийн хаан банкны дансанд, мөн бусад дансанд сэлбэг, гүнт газрын төлбөр гэсэн гүйлгээ хийсэн, мөн нэр бүхий компаниудын дансанд болон хөдөлмөр халамжийн газрын дансанд мөнгө шилжүүлсэн байдаг. Дээрх нөхцөл байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосныг хяналтын прокурор хянаж үзээд “Иргэний хуульд заасан харилцаа байх тул гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр Хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэв” гэсэн агуулгатай 2022.11.07-ны өдрийн ,,, дугаартай прокурорын тогтоол гарсан.

Хэрэв миний мөнгө банкны хадгаламжид байсан бол би арилжааны банкны хүүгийн орлого олох байсан, тиймээс банкны жигнэсэн дундаж хүүгээр өнгөрсөн бүх хугацаанд хүү тооцож нэмж нэхэмжлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Тодруулбал, 2013 оны 06 дугаар сараас 2023 оны 02 дугаар сар хүртэлх хугацааны Монгол банкнаас гаргадаг арилжааны банкны хадгаламжийн үлдэгдлийн жигнэсэн дундаж хүүг /гадаад валют болон төгрөг/ жилээр гаргавал:

2013    онд ам.доллар 5,4 хувь, төгрөг 12,1 хувь,

2014    онд ам.доллар 5,5 хувь, төгрөг 12,3 хувь,

2015    онд ам.доллар 6,3 хувь, төгрөг 12,9 хувь,

2016    онд ам.доллар 6,3 хувь, төгрөг 13,2 хувь,

2017    онд ам.доллар 5,6 хувь төгрөг 12,9 хувь,

2018    онд ам.доллар 5,3 хувь, төгрөг 12,4 хувь,

2019    онд ам.доллар 4,9 хувь, төгрөг 11,6 хувь.

2020    онд ам.доллар 4,2 хувь, төгрөг 10,9 хувь,

2021    онд ам.доллар 2,5 хувь, төгрөг 7,7 хувь,

2022    онд ам.доллар 2,4 хувь, төгрөг 7 хувь,

2023    онд ам.доллар 5,4 хувь, төгрөг 10,2 хувь болж байна

Дээрхээс ам.долларын болон төгрөгийн дундаж хүүг гаргавал нэг жилийн ам.доллар 4,9 хувь, төгрөг 11,2 хувь болж байна.

Тэгэхээр 1,500.000 ам долларын хүү 4,9 хувиар тооцвол 73.500 ам доллар болох ба 2013 оны 06 дугаар сараас хойш 73.500 ам.доллар*9 жил=661.500 ам.доллар болж байна. Нэг ам.доллар 3.520,90 төгрөгөөр тооцвол 2.329.075.350 төгрөг болж байна.

Харин 2013 оны 06 дугаар сараас хойш төгрөгийн хүү 11,2 хувиар тооцвол шилжүүлсэн 2.127.518 000 төгрөгийн нэг жилийн хүү 238.282.016 төгрөг болох ба нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд тооцвол 238.282.016 төгрөг*9 жил=2.144.538.144 төгрөг болж байна.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д: гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж, 227.3-т: “үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж, мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д: гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй эсхүл харьцангуй их зардал гаргахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно". 228.2-т: “хохирогч эрхээ сэргээлгэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдэд тодорхой хугацаа тогтоож болох бөгөөд энэ хугацаанд үүргээ гүйцэтгээгүй бол мөнгөөр гүйцэтгэхийг шаардаж болно” гэж тус тус заажээ.

Иймд холбогдох нотлох баримтуудыг хянан үзэж хариуцагч “Ш” ХХК-аас 1.500.000 ам.доллар буюу 5.281.350.000 төгрөг. Мөн гэрээнээс татгалзсантай холбоотойгоор олох байсан орлого буюу учирсан хохиролд 2.329.075.350 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

1б. Хариуцагчтай хамтран ажиллах гэрээнээс татгалзаж оруулсан хөрөнгө оруулалт 1,5 сая доллар, мөн хохирол 2,329.075,350 төгрөг гаргуулна. 2011 онд хариуцагчийн захирал Б ирж уулзсан. Гэр бүлийн компани алтны уурхайтай. Их нөөцтэй уурхай юм. Хамтран ажиллавал 1 жилийн дотор хөрөнгө оруулалтаа нөхөөд цаашид ашиг олно гэсэн. Улмаар холбогдох баримтуудыг үзүүлсэн. Ингээд инженер явуулж уурхайтай танилцуулсан. Инженер үйл ажиллагаа явуулж байгаа талаар хэлсэн. Ингээд хөрөнгө оруулалт хийгээд ашгаас хөрөнгө оруулалтаа нөхөөд цаашид ашиг олохоор тохиролцсон. Гэтэл ашиг олсон боловч хувь өгөөгүй. Анх Б нь компани татварын өртэй тул өөрийн болон хүүгийнхээ дансаар мөнгө авсан юм. Ингээд Бын дансанд 7 удаа, Мын дансанд 1 удаа мөнгө шилжүүлсэн. Мөн хариуцагчийн үйл ажиллагаанд зориулж Жд 12 618 000 төлсөн. Мөн М, Д нар нь бэлэн мөнгө авсан юм. Улмаар үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан боловч захирал Б нас барсан. Үүнээс хойш эхнэр хүүхэд нь үйл ажиллагааг удирдаж байгаа юм. Д нь нэг удаа 20 сая төгрөг өгсөн ба өөр мөнгө өгөөгүй. Ногдол ашгийн талаар уулзахад элдэв шалтаг хэлдэг бөгөөд мөнгө авсан бөгөөд төлөх баталгаа бичиж өгсөн юм. Д 2 сая ам доллар төлөхөөр бичиг өгсөн боловч өгөөгүй юм. Нэхэмжлэл гаргасан өдрийн ханшаар тооцоод 5,281,350,000 төгрөг болж байгаа юм. Хариуцагчаас мөнгөө нэхэхээр эхлээд шалтаг хэлдэг байсан боловч сүүлдээ уулзахаа больсон тул СХД-н цагдаад гомдол гаргасан. Ингээд хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэж дансны хуулгыг авч шалгахад Б нь зээл, машины үнэ гэж 530 саяыг шилжүүлсэн байсан. Мөн М болон Дд мөнгө шилжүүлсэн байдаг юм.  Түүнчлэн бэлнээр 105 саяыг авсан байдаг. Мын дансыг шалгахад Баас ирсэн мөнгийг ихэвчлэн бэлнээр авсан байдаг юм. Үүнийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогоод иргэний маргаан гэж эрүүгийн хэргийг хааж прокурор тогтоол гарсан. Хэрэв мөнгө хадгаламжид байсан бол хүүгийн орлого олох байсан. Иймд өнгөрсөн хугацаанд банкны жигнэсэн дундаж хүүгээр тооцоод жил бүрээр тооцож хохирлын мөнгөн дүнг гаргасан. Үүнтэй холбоотой Монгол банкнаас баримт авч хэрэгт өгсөн. 1,5 сая долларын хүүг 9 жилээр тооцно. Үүнийг төгрөгт шилжүүлж хохирлын тооцоог гаргасан. Иргэний хуулийн 227.1-д гэрээний нэг тал үүрэг зөрчөөд гэрээнээс татгалзсан бол хохирол шаардах эрхтэй ба олох байсан орлого нь хохиролд тооцогдоно. Иймд хариуцагчаас нийт 7,610,425,350 төгрөг нэхнэ. Иргэний хуулийн 42-д хэлцлийг амаар болон бичгээр хийх талаар байдаг. Тухайн үед Б агсны амаар гаргасан хүсэлт үзүүлсэн баримттай танилцаад хэлцэл хийсэн юм. Б нь татвар болон бусад өр байгаа тул хувийн данс уруу нь шилжүүлсэн юм. Тухайн үеийн ханшаар долларыг шилжүүлсэн тул мөнгөн дүн өөрөөр байгаа юм. Мөнгийг хэрхэн зарцуулсан нь компанийн үйл ажиллагаанд зарцуулсан нь тодорхой байгаа юм. Бид болсон үйл явдалтай холбоотой баримтыг гаргасан. Харин хариуцагч нь тайлбартай холбоотой баримтыг гаргаж өгөөгүй зөвхөн тайлбар хэлж байна. Иймд хариуцагчийн тайлбар үндэслэлгүй юм. Их хэмжээний хэлцлийн хувьд Компанийн тухай хуулийг зөрчсөн гэж байгаа бол үүнтэй холбоотой ямар маргаан үүссэн зүйл байхгүй. Б, М, Д нар эрхгүй байсан гэх баримтгүй байна. Хохирлын хувьд уг мөнгөн хөрөнгө банканд байсан бол хүү тооцогдох байсан юм. Иймд хохирол шаардах нь хуульд нийцнэ гэв.

 

2.         Хариуцагчийн төлөөлөгч Л.М, Д.Д нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б овогт Н-ын Н хариуцагчаар “Ш” ХХК-ийг татан тус шүүхэд гаргасан “Ш" ХХК-с 5.324.968.000 төгрөг гаргуулах тухай” гэсэн шаардлагатай нэхэмжлэлтэй танилцаад дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1.         Нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Тухайлбал, Нэхэмжлэлд яригдаж байгаа асуудал 2011-2013 онд үүссэн иргэний харилцааны шинжтэй асуудал байна. “Хөөн хэлэлцэх хугацаа хамаарах шаардах эрх, хөөн хэлэлцэх ерөнхий болон тусгай хугацаа“-ны талаар Монгол Улсын Иргэний хуулийн 74, 75 дугаар зүйлд “...Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна.(74.1), “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил;” (75.2.1), тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил;(75.2.3) гэж маш тодорхой заасан. Нэхэмжлэлийн үндэслэлээс үзвэл “Хөрөнгө оруулалтын гэрээний гэрээний үүрэг”-тэй холбоотой шаардлага гаргасан байна.

Тэгвэл Монгол Улсын Иргэний хуулийн 75 дугаар зүйлд зааснаар Нэхэмжлэгч “...2013 оны 05 дугаар сард 8.000.000 төгрөгийг Б. М бэлнээр авсан” гэснээс нь хойш 3 жилийн дараа буюу 2016 оны 5 сарын 31-нд Нэхэмжлэгчийн хөөн хэлэлцэх хугацаа хамаарах шаардах эрхээ эдлэх боломжит хугацаа дууссан байгаа нь шүүх түүний нэхэмжлэлийг хангахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болно. Учир нь, Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар “хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй”.

2.         Нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлэх хугацаа 2016 оны 5 дугаар сарын 31-нд дууссан. Ийм учир нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй. Учир нь, Иргэний хуулийн 76 дугаар зүйлд “76.1 Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, 76.4. Шаардах эрх нь нэхэмжлэгчийн үйлдлээс шалтгаалах бол хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч уг үйлдлийг хийх ёстой байсан үеэс эхлэн тоолно. ”гэж заасан байгаа.

2.1.Энэ тохиолдолд нэхэмжлэгч “Ш” ХХК-д “хөрөнгө оруулалт” гэж хийсэн гэж бичсэн ч хөрөнгө оруулалтын гэрээ хэлцэлгүй, хөрөнгө оруулалт хийснийг нотлох баримтгүй байх тул шүүх хувь хүний данс руу богино хугацааны дотор их хэмжээний мөнгө шилжүүлсэн үйлдлийг “хөрөнгө оруулалт хийсэн байна” гэж дүгнэх ёсгүй.

2.1.      Хэрэгт авагдсан баримтаар “нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн үе” хэзээ вэ гэдгийг шүүх тодорхойлох боломжгүй байна. Учир нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2. “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэж заасан. Гэтэл энэ тохиолдолд “эх үүсвэр нь тодорхойгүй, мөн шилжүүлсэн зорилго нь ч тодорхойгүй хувь хүний данс руу шилжүүлсэн, шилжүүлсэн даруй бэлнээр гаргагдаж байсан “их хэмжээний мөнгөний эзэн”-ий шаардах эрх хэзээ зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай “эзэн” хэзээ мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан”-ыг шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тогтоох ямар ч боломжгүй байна.

3.         Энэ тохиолдолд Иргэний хуулийн “Хөөн хэлэлдэх хугацаа түр зогсох” зохицуулалт үйлчлэхгүй. Монгол Улсын Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.3-д “Хөөн хэлэлцэх хугацааг түр зогсоох нөхцөл байдал арилсан үеэс эхлэн хугацаа үргэлжлүүлэн тоолно. Хэрэв үлдсэн хугацаа гурван сараас бага бол гурван сар хүртэл, хөөн хэлэлцэх хугацаа нь зургаан сараас бага бол үлдсэн хөөн хэлэлцэх хугацаагаар тус тус сунгана.”, 82 дугаар зүйлийн 82.4-д “Шүүх, арбитр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл ут хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно.” гэсэн зохицуулалт энэ тохиолдолд үйлчлэхгүй. Учир нь,

3.1.      Нэхэмжлэгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй мэт харагдуулахын тулд, энэ асуудлыг дөнгөж саяхан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шалгаж дууссан учир одоо уг асуудлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шалгах хууль эрх зүйн орчин бүрдсэн гэсэн нөхцөл бүрдүүлэхийн тулд 2022 онд СХД-ийн Цагдаагийн 1-р хэлтэст хандаж гаргасан гомдолдоо “...2020 оны 06 сард 20.000.000 төгрөгийг Д. Д бэлнээр авсан...” гэж дурдсан нь огт нотлогдоогүй.

3.2.      Хариуцагчаар үндэслэлгүй татагдсан “Ш” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д. Д “би нэхэмжлэгчээс 2020 онд 20 сая төгрөг бэлнээр аваагүй, энэ бол хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй мэт харагдуулах гэсэн санаа зорилгоос үүдэлтэй гүтгэлэг” гэж мэдүүлсэн СХД-ийн Цагдаагийн 1-р хэлтэст Нэхэмжлэгчийн үндэслэлгүй гомдлын дагуу нээгээд хаасан хэрэг бүртгэлтийн хэргийн материалд байгаа.

4.         Хувь хүнд ямар нэг гэрээ хэлцэлгүй шилжүүлсэн 2 127 418 000 төгрөгийг аж ахуйн нэгжээс 5 324 968 000 төгрөг болгон гаргуулахаар нэхэмжилснийг хангах үндэслэлгүй. Нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан, хавсаргасан баримтаас үзэхэд Нэхэмжлэгч талийгаач Ч. Б болон түүний хүү Б. М нарын хувийн дансанд төгрөг шилжүүлсэн байна, Гэтэл тухайн үед тодорхойгүй зорилгоор шилжүүлсэн төгрөгийг “америк доллар” гэж хэлэлцсэн гээд түүнийгээ америк долларт хөрвүүлэн тооцох, улмаар америк доллар төгрөгийн өнөөдрийн ханшаар нэхэмжлэх нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Учир нь Нэхэмжлэлд хавсаргасан баримтаас үзэхэд:

4.1.      Нэхэмжлэгч талийгаач Ч. Бын дансанд 2011.12.08-с 2012.02.16-ны хооронд 7 удаагийн үйлдлээр 1 994 150 000 төгрөг шилжүүлсэн,

4.2.      2012 оны 1 сард нэг удаагийн үйлдлээр Б. Мын хувийн дансанд 69 650 000 төгрөг шилжүүлсэн,

4.3.      2012.10 сард 12.618.000 төгрөгийг “Ж”ХХК-д түлшний төлбөрт шилжүүлсэн баримт хавсаргасан байх бөгөөд

4.4.      2013 оны 1, 5 сард 2 удаагийн үйлдлээр Б. Мт бэлнээр 11 000 000 төгрөг, 2013 оны зун иргэн Д. Дд бэлнээр 20.000.000 төгрөг өгсөн гэж бичсэн байна.

Ийнхүү хувь хүний данс руу шилжүүлсэн, хувь хүнд бэлнээр өгсөн гэх 2 127 418 000 төгрөгийг аж ахуйн нэгжээс гаргуулах, гаргуулах бүр америк долларын өнөөдрийн ханшаар тооцож 5 324 968 000 төгрөг болгон гаргуулахаар нэхэмжилснийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Жич: Мөнгө авсан, эргүүлэн төлнө” гэсэн бичиг хийж өгсөн явдлын тухайд:

Нэхэмжлэгч Нын Нийн ах, Монгол Улсын Ерөнхий сайд асан Нын А манай нөхрийг таньдаг, нэг Намын журмын нөхөд гэдэг утгаар нь би нэхэмжлэгчтэй танил болсон байсан. Гэтэл нэхэмжлэгч болон түүний ах Н. А нарын нэр холбогдсон эрүүгийн хэрэг шалгагдаж, нэр дурдсан хүмүүст Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу таслан сэргийлэх арга хэмжээ авсан байх үед нэхэмжлэгч надтай уулзаж “хэрэг төвөгт шалгагдаад төвөгтэй байна, танай нөхөрт шилжүүлсэн мөнгийг хөрөнгө оруулалт, зээлсэн мөнгө гэх агуулгатай бичиг хийж өгөөч” гэх маягаар гуйхаар нь Хариуцагч тийм бичиг хийж өгснөөс биш Нэхэмжлэгчээс тийм их мөнгө огт аваагүй.

Энэ талаар Нийслэлийн СХД-ийн Цагдаагийн 1-р хэлтэст очиж өгсөн мэдүүлэгт маш тодорхой мэдүүлсэн байгаа.

5.         Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжтой ч Нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс болж Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар “хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэсэн зохицуулалт хэрэгжих нөхцөл байдал үүссэн.

5.1.      2013 оны зун иргэн Д. Дд бэлнээр өгсөн гэх 20.000,000 төгрөгийг эргүүлэн төлсөн, тухайн үед Нэхэмжлэгч энэ мөнгийг хүлээн авсан баримтад гарын үсэг зуралгүй өнгөрсөн.

5.2.      2012.10 сард “Ж"ХХК-д түлшний төлбөрт шилжүүлсэн 12.618.000 төгрөгийг эргэн төлөгдөхгүй байсаар “нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацаа дуусахад хүргэсэн” шалтгаан нь Нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс шалтгаалсан. Учир нь 2013 оны зун иргэн Д. Дд бэлнээр өгсөн гэх 20.000.000 төгрөгийг эргүүлэн төлөхөд Нэхэмжлэгч уг мөнгийг хүлээн авсан баримтад гарын үсэг зуралгүй өнгөрсөн тул дараагийн удаад дээр дурдсан 20 000 000 төгрөгийг хүлээн авсан баримтад гарын үсэг зурсан тохиолдолд 2012.10 сард “Ж” ХХК- дизель түлшний төлбөрт шилжүүлсэн 12.618.000 төгрөгийг эргүүлэн төлөх нөхцөл санал болгосон ч Нэхэмжлэгч энэ саналыг үл тоомсорлосон.

5.3.      Нэхэмжлэгч Хариуцагч Компани, түүний удирдлагад ажиллаж байгаа хүнийг бэлэн мөнгө авчхаад өгөхгүй эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн мэтээр гүтгэж нэр төрийг нь гутаан доромжилсон, улмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар шалгуулж сэтгэл санааны хямралд оруулсанд нь гомдсон Хариуцагч Компанийн гүйцэтгэх захирал Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар “хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэсэн заалтын дагуу Нэхэмжлэгчид түлшний төлбөр 12 618 000 төгрөгийг төлөхгүй гэсэн.

5.4.      2020 оны 06 сард иргэн Д. Дд бэлнээр 20.000.000 төгрөг өгсөн” гэсэн нь Иргэний хуульд заасан шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа тасраагүй мэт ойлголт өгч шүүхийг төөрөлдүүлэх зорилгоор хийгдсэн гүтгэлгийн шинжтэй үйлдэл гэж үзэж байна. Шүүхэд хуурамч мэдүүлэг өгөх, хуурамч баримт бүрдүүлж өгөх хуулийн хариуцлага хүлээлгэх эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм.

Жич: Нэхэмжлэлд дурдсан тэр эх үүсвэр нь тодорхойгүйгээс гэмт хэргийн аргаар олж авсан байж болзошгүй, мөн зориулалт нь тодорхойгүй байдлаар шилжүүлсэн гэх тэр их хэмжээний мөнгийг талийгаач Ч.Б “Нэхэмжлэгчид гаргаж өгөх юм” гэж хэлээд эхнэр Д. Дгийн данс руу тухай бүр нь шилжүүлж бэлнээр гаргуулж авч байсан талаар Д.Д СХД-ийн Цагдаагийн 1-р хэлтэст “хууль сануулан мэдүүлэг авахад нь мэдүүлсэн. Энэ нь Нэхэмжлэгчийн үндэслэлгүй гомдлын дагуу нээн шалгасан хэрэг бүртгэлтийн хэргийн материалд байгаа.

6.         Нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан бусад худал мэдээллийн талаар:

6.1.      Нэхэмжлэгч 2013 онд нас барсан Ч.Б гэгч хүнтэй “2011 онд уулзахад Талийгаач “...манайх гэр бүлийн компанитай юм, Б аймгийн Г сумын нутаг дэвсгэрт алтны уурхайтай, манайд хөрөнгө оруулалт маш их хэрэгтэй байна, манай уурхай маш их нөөц ихтэй, та манай уурхайд хөрөнгө оруулж хамтарч ажиллавал 1 жилийн дотор л таны хөрөнгө оруулсан мөнгийг гаргаж өгөөд цаашдаа уурхайгаас орж ирэх ашгаасаа хувааж аваад явъя” гэсэн саналыг тавиад надад компанийнхаа бичиг баримт, алтны уурхайн зураг төсөл, танилцуулга, эдийн засгийн тооцоо зэрэг баримтаа үзүүлсэн юм...” гэж бичсэн нь хэрэгт авагдсан ямар нэг баримтаар нотлогдоогүй байна.

6.2.      Нэхэмжлэгч “...Ингээд би “Ш” ХХК-ийн ерөнхий захирал Ч.Бын хэлснээр 1.500.000 ам. долларын хөрөнгө оруулалт хийхээр тохиролцсон ба Ч.Б нь хэлэхдээ “манай компани татварын болон бусад зарим нэг өр төлбөр байгаа тул компанийн дансаар мөнгийг авч болохгүй байна, тиймээс өөрсдийнхөө хувийн дансаараа мөнгийг шилжүүлж авъя, миний хүү Б. М нь компанийн гүйцэтгэх захирал юм, тиймээс бид хоёрын дансаар хөрөнгө оруулалтын мөнгийг шилжүүлж болно” гэсний дагуу дараах байдлаар хөрөнгө оруулалтыг хийсэн юм...” гэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар мөн нотлогдохгүй байна. Тухайлбал, Монгол Улсын 2011 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан

6.3.      Компанийн тухай хуулиар Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн удирдлагын чиг үүргийг ТУЗ-тэй бол ТУЗ-ийн дарга, гишүүд, өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чиг үүргийг Гүйцэтгэх захирал хариуцан гүйцэтгэх зохицуулалттай байсан. Харин тус хуулийн зохицуулалтаар “Ерөнхий захирал” гэсэн ангиллын албан тушаал байхгүй, энэ талаар тус Компанийн бүртгэлийн гэрчилгээнд байхгүй.

6.4.      Нэхэмжлэлд дурдсанаар "... 1.500.000 ам. долларын хөрөнгө оруулалт хийхээр тохиролцсон’ бол Хөрөнгө оруулах сонирхол бүхий этгээд энэ тухай Компанитай нь “Хөрөнгө оруулалтын гэрээ” хийж, эргэн төлөгдөх нөхцөл зэргийг тогтох ёстой. Аливаа хуулийн этгээдийн үйл ажиллагаанд зориулж хөрөнгө оруулалт хийх, ялангуяа “их хэмжээний хэлцэл”-ийн ангилалд багтах буюу тухайн үед “Ш” ХХК-ийн өөрийн хөрөнгө, эсвэл хувьцааны үнийн дүнгийн 25%, түүнээс дээш үнэтэй тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт хийх бол энэ тухай хэлцэл, хэлэлцээр хийх зохицуулалт Иргэний хууль болон Компанийн тухай хуульд байгаа.

Түүнээс биш хөрөнгө оруулалт татах оролдлого хийж байгаа Компанийн гүйцэтгэх захирал “Ч.Б нь “манай компани татварын болон бусад зарим нэг өр төлбөр байгаа тул компанийн дансаар мөнгийг авч болохгүй байна, тиймээс өөрсдийнхөө хувийн дансаараа мөнгийг шилжүүлж авъя, миний хүү Б. М нь компанийн гүйцэтгэх захирал юм, тиймээс бид хоёрын дансаар хөрөнгө оруулалтын мөнгийг шилжүүлж болно” гэж хэлсэн гээд нас барсан хүний нэр барьж, түүний хувийн данс руу богино хугацааны дотор “эх үүсвэр нь тодорхойгүй” их хэмжээний төгрөг шилжүүлж, тэр хүн нь түүнийг тэр даруй нь бэлнээр гаргуулж авч байсныг эцэслэн шалгаагүй, уг мөнгөний зориулалтыг тодруулаагүй байж өнөөдөр “тэр чинь хөрөнгө оруулалт байсан юм, ам.доллароор тохирсон юм гээд л ам.доллар өнөөдрийн ханшаар тооцон нэхэмжилснийг шүүх нь хангах ямар ч үндэслэл байхгүй.

Энэ мөнгөний эх үүсвэр, зориулалт, зарцуулалт нь “эрүүгийн гэмт хэргийн шинжтэй” байгаа. Энэ тухай Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий Прокурорт бичсэн гомдолд дурдсан. Ер нь хуулийн байгууллага эх үүсвэр нь тодорхойгүй энэ их хэмжээний мөнгөний гарал үүслийг шалгах л ёстой.

Иймд үндэслэлгүй нэхэмжлэлийг хангахаас татгалзаж, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

2а. Нэхэмжлэгч Н.Н нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж “Ш” ХХК-аас оруулсан хөрөнгө болох 1,500,000 ам доллар буюу 5,281,350,000 төгрөг, мөн гэрээнээс татгалзсантай холбогдуулан олох байсан орлого буюу учирсан хохиролд 2,329,075,350 төгрөг, нийт 7,610,425,350 төгрөгийг гаргуулах” шаардлагатай нэхэмжлэлтэй танилцаад дараах үндэслэлээр эс зөвшөөрч өмнө өгсөн “нэхэмжлэлийг эс зөвшөөрөх тухай тайлбар”-аа дэмжиж энэ нэмэлт тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

1.         Монгол Улсын Компанийн тухай хуулиар ямар нэг компанийн Гүйцэтгэх захирлын хувийн дансанд шилжүүлсэн мөнгийг Компаниас нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй учир Нэхэмжлэгч Н.Н иргэн Б агсны хувийн данс руу шилжүүлсэн мөнгийг тухайн үед 2 хувьцаа эзэмшигчтэй байсан “Ш” ХХК-д төлөх хууль зүйн үндэслэлгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд Нэхэмжлэгч “... шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх” (25.2.2) “нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох” (107.2)-оор хуульчлагдсан. Гэтэл Нэхэмжлэгч ямар үндэслэлээр Б агсанд өгсөн мөнгөө ямар үндэслэлээр “Ш” ХХК-аас нэхэмжилж байгаа, ямар үндэслэлээр уг мөнгөөр олох байсан орлого гэж нэхэмжилж байгаа үндэслэлээ нотлох баримтгүй байна.

2.         Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй. Нэхэмжлэгч Н.Н “Ш” ХХК-аас оруулсан хөрөнгө болох 1,500,000 ам доллар буюу 5,281,350,000 төгрөг, мөн гэрээнээс татгалзсантай холбогдуулан олох байсан орлого буюу учирсан хохиролд 2,329,075,350 төгрөг, нийт 7,610,425,350 төгрөгийг гаргуулах” гэсэн атал Талуудын хооронд хөрөнгө оруулалтын, эсвэл ямар нэг зээлийн гэрээ байгуулагдаагүй байна.

Уг Нэхэмжлэлд “Ш” ХХК-ийн тамганы дардас бүхий “1,500,000 ам доллар төлөх тухай” агуулгатай гар бичмэл хавсаргасан байгаагаас үзвэл Нэхэмжлэгч Барьцааны гэрээний үүргийн биелэлт хангуулах нэхэмжлэл гаргажээ гэж таамаглахаар ч байна.

“Ш” ХХК-ийг хариуцагчаар татсан нэхэмжлэлийн шаардлага ийнхүү тодорхойгүй нь Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг бүхэлд нь болон хэсэгчлэн зөвшөөрөх, эсвэл эс зөвшөөрөх талаар үндэслэл бүхий тайлбар гаргах, нотлох баримт гаргаж өгөх зэргээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх тэгш оролцох, мэтгэлцэх боломжгүй болгож байна.

3.         “Ш” ХХК-ийн өмнөөс тухайн үед тус Компанийн санхүү эрхэлсэн албан тушаал эрхэлж байсан Д. Д Нэхэмжлэгчид бичиж өгсөн “1,500,000 ам доллар төлөх тухай” агуулгатай, их хэмжээний хэлцлийн шинжтэй гар бичмэл нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр биш хэлцлийн шинжтэй баримт байна. Хүчин төгөлдөр бус аливаа хэлцэл нь шаардах эрх үүсгэхгүй, үүрэг хүлээлгэх үндэслэл болохгүй. Учир нь:

“Ш” ХХК-ийн тамга дарсан “1,500,000 ам доллар төлөх тухай” агуулгатай гар бичмэлд дурдагдсан мөнгөн дүнгээс үзвэл эрх зүйн үр дагаврын хувьд Их хэмжээний хэлцлийн шинжтэй баримт байна.

Гэтэл Их хэмжээний хэлцэл хийх тухай асуудал “Ш” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэгдсэн баримт огт байхгүй учир Компанийн тухай хуулиар их хэмжээний хэлцэлд тавигдах шаардлага хангаагүй уг хэлцэл хүчин төгөлдөр бус гэсэн үг.

Компанийн тухай хуулийн дагуу аливаа Компанийн Гүйцэтгэх удирдлага “Их хэмжээний хэлцэл” хийх тохиолдолд ийм төрлийн хэлцэл хийхийг Компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлөөр, Төлөөлөн удирдах зөвлөлгүй бол Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлж, Их хэмжээний хэлцэл хийх эсэхийг шийдвэрлүүлнэ. Зохих зөвшөөрлийн дагуу Их хэмжээний хэлцэл байгуулсан бол хэлцлийг Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлж, дэмжсэн тохиолдолд уг хэлцэл хүчин төгөлдөр болж мөрдөгдөх ёстой.

Монгол Улсын Компанийн тухай хуульд ямар хэлцлийг их хэмжээний хэлцэлд тооцох, их хэмжээний хэлцэл хийхэд тавигдах шаардлага, их хэмжээний хэлцэл хүчин төгөлдөр болох нөхцөлийг тодорхой хуульчилсан. Тухайн үед “Ш” ХХК 2 ч хувьцаа эзэмшигчтэй байсан бөгөөд Төлөөлөн Удирдах Зөвлөлгүй байсан учир Гүйцэтгэх захирал Гуравдагч этгээдтэй их хэмжээний хэлцэл хийх бол тухайн асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хурлаар оруулан хэлэлцүүлж хэлцэл хийх эсэх тухай зөвшөөрөл авах, уг зөвшөөрлийнх нь дагуу их хэмжээний хэлцэл хийсэн бол үр дүнг нь мөн Хувьцаа эзэмшигчдийн хурлаар ахин хэлэлцүүлж батлуулах ёстой.

Энэ тохиолдолд Нэхэмжлэгч насанд хүрсэн иргэний хувьд их хэмжээний хэлцэл хийхэд тавигдах хуулийн шаардлагыг судлах, шаардлагатай бол хуульчийн зөвлөгөө авах боломжтой байсан байх гэж үзэж байна.

4.         Нэг компанийн Гүйцэтгэх захирлын хувийн дансанд шилжүүлсэн мөнгийг Компаниас нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгч ямар үндэслэлээр Б агсанд өгсөн мөнгөө ямар үндэслэлээр “Ш” ХХК-аас нэхэмжилж байгаагаа нотлох баримтгүй байхад, Их хэмжээний “хөрөнгө оруулалт хийх тухай” хэлцэл хийх тухай асуудал “Ш” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэгдсэн баримтгүй байхад хувь хүний данс руу шилжүүлсэн төгрөгийг ам доллароор тооцож Компаниас нэхэмжлэх, мөн уг мөнгөөр олох байсан орлого гэж мөнгө нэхэмжлэх нь хууль бус зүйл. Шүүх энэ байдалд эрх зүйн дүгнэлт өгөх л ёстой.

Үүнээс гадна эх үүсвэр нь тодорхойгүй их хэмжээний мөнгийг тодорхойгүй шалтгаанаар иргэний хувийн данс руу шилжүүлээд, түүнийгээ хөрөнгө оруулалт байсан гэж нэхэмжлэх, бусдын данс руу монгол төгрөг шилжүүлснийгээ ам. доллароор тооцон нэхэмжлэх нь нэхэмжлэлийн шаардлага, уг нэхэмжлэлийг гаргасан нэхэмжлэгчийн зорилгыг улам бүр тодорхойгүй болгохын зэрэгцээ Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж бага хэмжээгээр төлсөн байдлаа далимдуулж нэхэмжлэлийн шаардлагаа өөрийн санасан зоргоор өсгөж, Хариуцагчийг сэтгэл зүйн дарамтад оруулах гэлээ гэж ойлгоход хүргэж байна.

Нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэлийн үндэслэл, хавсаргасан нотлох баримтаас үзвэл Нэхэмжлэгч ямар үндэслэлээр хувь хүнд буюу Б агсанд зорилго нь тодорхойгүй байдлаар, ямар нэг гэрээ хэлцэлгүй шилжүүлсэн 2 127 418 000 төгрөгөө америк доллароор тооцож 5,281,350,000 төгрөг болгон өсгөж “Ш” ХХК-аас нэхэмжилж байгаа, мөн “Ш" ХХК Нэхэмжлэгчтэй огт байгуулаагүй гэрээнээсээ татгалзсан” учир уг мөнгөөр олох байсан орлого буюу учирсан хохиролд 2,329,075,350 төгрөг “Ш” ХХК-аас нэхэмжилж байгаа үндэслэлээ нотлох баримтгүй, өөрөөр хэлбэл,

Хэрэгт авагдсан нотлох баримтаар Нэхэмжлэгч “Ш” ХХК-д үүрэг хүлээлгэх ямар нэг гэрээ байгуулаагүй нь тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дах хэсгийн 115.2.3-д зааснаар “Ш” ХХК-с 7,610,425,350 төгрөг гаргуулах шаардлагатай нэхэмжлэлийг бүхэлд нь хангахаас татгалзаж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

2б. Нэхэмжлэгч нь компанид оруулсан хөрөнгө болон хохирол нэхсэн. Шүүхэд өгсөн тайлбараа дэмжиж байгаа болно. Компанийн тухай хуульд зааснаар хувийн дансанд шилжүүлсэн мөнгийг компаниас нэхэх эрхгүй. Б нь компанийн захирал байгаагүй бөгөөд хувьцаа эзэмшигч нь өөр хүн байсан юм. Иймд компаниас нэхэх үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэгч өөрийн шаардлагыг нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй. Тайлбараа өөрөө нотлох ёстой. Гэтэл Бт өгсөн мөнгөө компаниас болон ямар үндэслэлээр хохирол шаардаж байгаа нь тодорхойгүй байна. Талуудын хооронд хийсэн хөрөнгө оруулалт эсхүл зээлийн гэрээ хэрэгт байхгүй. Гараар бичсэн баримтаас үзэхэд барьцааны гэрээний үүрэг хангуулах гэж үзэж болохоор байна. Өөрөөр хэлбэл ямар гэрээний үүрэг шаардаж байгаа нь тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй байх тул хариуцагч тайлбар гаргаж мэтгэлцэх боломжгүй байна. Дгийн бичсэн гар бичмэл нь хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Энэ их хэмжээний хэлцлийн шинжтэй баримт бөгөөд хувьцаа эзэмшигчдийн хурлаас хэлэлцсэн баримтгүй. Иймд их хэмжээний хэлцэл нь хүчин төгөлдөр бус юм. Компанийн тухай хуульд их хэмжээний хэлцлийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэх ёстой. Тухайн үед 2 хувьцаа эзэмшигчтэй байсан тул хурлаас хэлэлцэж зөвшөөрүүлэх, дараа нь батлуулах ёстой. Үүнийг нэхэмжлэгч мэдэх бүрэн боломжтой байсан. Иймд гар бичмэл нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр бус юм. Мөн хувь хүнд шилжүүлсэн мөнгөө компаниас нэхэж байгаа баримтгүй байна. Хөрөнгө оруулалт хийхээр тохирсон бол хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэгдэх байсан. Мөн эх үүсвэр нь тодорхойгүй их хэмжээний мөнгийг бусдын дансанд шилжүүлээд дараа нь доллароор компаниас нэхэж байгаа нь тодорхойгүй байна. Ямар нэг гэрээ хэлцэлгүй. 2 тэр бум гаруй төгрөгийг доллароор тооцож 5 тэр бум болгож нэхэж байгаа, мөн хохирол нэхэж байгаа үндэслэл нь баримтгүй. Компани үүрэг хүлээх ямар нэг гэрээ байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Татварт асуудалтай тул хувийн дансанд шилжүүлсэн гэх баримт хэрэгт авагдаагүй. Мөн М хөрөнгө оруулагч байгаагүй. Хувийн дансаар авах хүсэлт гаргасан гэх баримтгүй. Хэлцлийг амаар болон бичгээр хийх зохицуулалт Иргэний хуульд байгаа боловч Компанийн тухай хуульд их хэмжээний хэлцлийн талаар заасан байгаа юм. Талийгаачтай амаар юу гэж тохирсон нь нотлогдоогүй асуудлыг компанийн хувьцаа эзэмшигчид маргаагүй гэж байна. Компани мөнгө аваагүй тул маргаан үүсгэхгүй юм. 2020 онд Д 20 сая төгрөг авсан гэдэг нь нотлогдоогүй юм. Хэрэв мөнгө өгсөн бол буцаан шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. 2020 онд 20 сая төгрөг зээлсэн гэдэг нь иргэний шүүхэд хандахын тулд эрүүгийн журмаар шалгаж байсан мэтээр тусгуулах, хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан мэтээр харагдуулах гэсэн зорилготой байна. Энэ 20 саяын баримт байхгүй.

 

2в. Би Б агсны гэр бүлийн хүн юм. Талийгаач нь АН-н гишүүн байсан бөгөөд А намын дарга байсан. Нас барахад нь А ирээд бурхан хүн байсан гэж хэлж байсан боловч одоо ингэж байгаад ихэд харамсаж байна. Н гэдэг хүнийг танихгүй бөгөөд нэг удаа харсан. Манай ажил дээр ирээд нэг бичиг хэрэгтэй байна гэж хэлээд бичүүлсэн юм. Талийгаачтай их ойр байсан гэдэг утгаар тэр бичгийг хийж өгсөн юм. 2020 онд мөнгө авсан гэдэг нь хөөн хэлэлцэх хугацааг нааш татах гэж хуурамчаар яриад цагдаа дээр нотлогдсон. Хөгжлийн банкны хурал дээр А нь миний дүү Н нь ядуу хүн гэж хэлдэг. Хэрэв тийм юм бол яагаад их хэмжээний мөнгийг хүн уруу шилжүүлээд байна. Энэ талаар шалгуулахаар гомдол гаргасан байгаа юм. Ажилд тусална гэхээр нь 20 саяыг аваад буцааж өгөхөд баримт өгөөгүй. Дараа нь Жастын асуудал дээр эхний баримтаа өгөөгүй тул би баримт өгөөгүй. Дараа нь хүргэн Д нь асуудалд орсон тул энэ асуудлыг гаргаж байна. Үнэхээр хөрөнгө оруулсан бол хамаа алга. Гэтэл тийм зүйл огт байхгүй. Яагаад их хэмжээний мөнгийг хэлцэлгүйгээр хувь хүн уруу шилжүүлээд байна вэ. Хөрөнгө оруулалт байсан бол хувь эзэмшигчтэй нь уулзаж болно. Иймд утгагүй юм ярьж байгаа тул би хардах эрхтэй. Нийн өөрийн хүнтэй нь яваад л эргэж ирээгүй юм. Тухайн үед сайн найз бурхан гээд байсан хүн одоо хулгайч луйварчин гэж байна. Гэнэт ханиа алдаад надад маш хүнд байхад нэг ч удаа утасдаагүй. Иймд тэр их мөнгө нь гэмт хэрэгтэй холбоотой мөнгө юм. Зориулалтын бус юм өгөөд юу гэж тохиролцож байсныг мэдэхгүй. Би нөхөртөө буруу зөрүү зүйлд ороогүй гэдэгт итгэж байна. Би итгэж бичиг хийж өгсөн дээр одоо энийг гаргаж байна. Компанитай ямар ч холбоогүй бөгөөд өөр өөр хувь нийлүүлэгчтэй. Хувь нийлүүлэгчийг мэдэж байх ёстой. Ашигтай алдагдалтай эсэхийг шинжилгээ хийлгэх ёстой. Олон жил таг чиг явж байгаа эрүүгийн асуудал нь дуусангуут ингэж гүтгэж байна. 871 сая төгрөг барааны үнэ гэдэг утгаар шилжиж орсон. Хүү Маас шилжүүлсэн мөнгийг хүлээн авсан. Мөнгөний зарцуулалтын талаар баримт шүүхэд өгөөгүй бөгөөд бэлнээр авч байсан. Нэхэмжлэгч нь нөхөр нас барсны дараа мөнгө хэрэгтэй бол хэлээрэй гэж байсан тул бид Жастад түлшний төлбөр төлөх шаардлагатай болоод Нт хэлээд 2012.10.31-нд Н 12,618,000 төгрөг Жастад шилжүүлсэн. Түлш нь уурхайд хэрэглэж байсан дизель юм. Үүнийг буцааж өгөөгүй. 2013 онд авсан 20 сая төгрөгөө 2015 оны хувьцаа буцааж өгсөн. 2020 онд 20 сая төгрөг аваагүй. 3 саяыг хүү М зээлснийг мэднэ. Мөн 8 саяыг хүү М мөнгө хэрэгтэй байна гэхээр Нээс гуйгаад ав гэж хэлээд авхуулсан. Энэ бүгдийг зээл гэж авсан. Төлнө гэдгээ мэдэгдэж байсан юм. Надад ийм бичиг хэрэгтэй байна гэхээр нь бичиж өгсөн юм. Шалтгааныг нь мэдэхгүй гэв.

 

3.         Зохигчид дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн:

3а. Нэхэмжлэгчээс 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар /хх7-8/, Хаан банкны орлогын мэдүүлэг 8 ширхэг, Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягт 1 ширхэг, кассын зарлагын ордер 1 ширхэг /хх10-13/, “Ш” ХХК-ийн 2013 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн 13/122 дугаар албан тоот /хх14/, гараар бичсэн баримт 2 ширхэг /хх15-16/, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн ,,, дүгээр тогтоолын хуулбар /хх17-18/, Монгол банкны 2023 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн Б-10/325 дугаар албан тоот, хавсралт /хх51-54/, Монгол банкны зарласан ханшийн лавлагаа 4 ширхэг /хх55-58/

3б. Хариуцагчаас Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ,,, дугаар тогтоолын хуулбар /хх37-38/, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн 710 дугаар хариу мэдэгдэх хуудасны хуулбар /хх39/, Авлигатай тэмцэх газарт гэсэн гомдол 3 ширхэг /хх40, 41, 93-94/, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ерөнхий прокурорт гэсэн гомдол 2 ширхэг /хх42, 91-92/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гэсэн хүсэлт /хх78/, “Ш” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 23/26 дугаар албан тоот /хх88-90/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

      ҮНДЭСЛЭХ нь:

1.         Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 7,591,565,936.24 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 62,477,413.76 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.         Нэхэмжлэгч Н.Н нь хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, олгосон 5,324,968,000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргасан. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь үүргээ зөрчсөний улмаас гэрээнээс татгалзсан тул учирсан хохиролд 2,329,075,350 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж, нийт 7,654,043,350 төгрөг шаардсан.

 

3.         Хариуцагч “Ш” ХХК нь гэрээ байгуулагдаагүй, мөнгийг компани аваагүй, хувь хүнд өгсөн, хэрэв компанитай гэрээ байгуулахаар тохиролцсон гэж үзвэл их хэмжээний хэлцэлд хамаарах тул хүчин төгөлдөр бус, шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, төгрөгөөр өгсөн мөнгийг ам доллароор шаардах эрхгүй гэж маргасан.

 

4.         Шүүх хуралдаан эхэлж хариуцагчийн төлөөлөгч Л.М нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлт гаргасантай холбогдуулан нэхэмжлэгчийн төлөөлөгч нь дансны хуулгыг нотлох баримтаар гаргасан. Улмаар шүүх хуралдааныг завсарлуулж, хүсэлтийг хангахаас татгалзах тухай шүүгчийн захирамж гарснаар хариуцагчийн төлөөлөгч Л.М нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шинээр гаргасан дансны хуулгатай танилцах үндэслэлээр хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт нэмж гаргасан. Энэ үед нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шинээр гаргасан нотлох баримтыг гаргах шаардлагагүй байсан гэх үндэслэлээр буцаан авсан. Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шинээр гаргасан нотлох баримтаа буцаан авсан, шүүх хуралдааны хүсэлтийн шат дууссан байсан тул хуралдааныг үргэлжлүүлсэн болно.

 

5.         Хариуцагчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй Д.Д нь хариуцагч “Ш” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар 2009 оноос Б.М, 2016 оноос Д.Д нар ажиллаж байгаа бөгөөд талийгаач Ч.Б агсан нь түүний гэр бүлийн хүн байсан, Б.Мын нь тэдгээрийн хүү мөн болох талаар тайлбарласан. Энэхүү тайлбараас үзэхэд нэхэмжлэлд дурдсан мөнгөн хөрөнгийг олгосон гэх 2011-2020 оны хоорондох цаг хугацаанд хариуцагч “Ш” ХХК-ийн удирдлагыг хариуцагчийн төлөөлөгч Д.Дгийн гэр бүлийн гишүүд хэрэгжүүлж байсан байна.

5а. Цаашлаад, хариуцагчийн төлөөлөгч нар нь мөнгө олгосон гэх цаг хугацаанд хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч нь өөр этгээд байсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй. Хариуцагчийн төлөөлөгч нарын энэхүү тайлбар нь “Ш” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, түүнд хийгдсэн бичилтээр үгүйсгэгдсэн. /хх28/

Иймд хариуцагчийн төлөөлөгч Л.Мы зохигчдын хооронд байгуулагдсан хэлцэл хүчин төгөлдөр бус гэх тайлбар үндэслэлгүй. Учир нь хариуцагч хуулийн этгээдийн удирдлагыг нэг гэр бүл хэрэгжүүлж байсан бөгөөд мөнгөн хөрөнгийг эрх бүхий этгээд хүлээн авсан болох нь компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 07 өдрийн 1790 дүгээр тогтоолоор нотлогдсон. /хх17-18/

 

6.         Хариуцагчийн төлөөлөгч Д.Дгийн дээрх тайлбар болон хэрэгт байгаа дараах баримтуудаар нэхэмжлэгчийн олгосон мөнгө нь хариуцагч компанийн үйл ажиллагаанд зарцуулагдсан буюу хамтран ажиллах гэрээний дагуу олгогдсон болох нь тогтоогдож байна.

6а. Хаан банкны 2012 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн орлогын мэдүүлгээр 12,618,000 төгрөгийг “Ш ХХК ДТ түлшний өглөг” гэсэн утгаар “Ж” ХХК-д шилжүүлсэн баримт. Хариуцагчийн төлөөлөгч Д.Д нь энэхүү төлбөрийг хариуцагчийн өмнөөс нэхэмжлэгч нь хариуцагч компанийн үйл ажиллагааны зардлыг төлбөрт төлсөн гэх үйл баримтын талаар маргаагүй, зөвшөөрсөн./хх13/

6б. “Ш” ХХК-ийн 2013 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн 13/122 дугаар албан тоот. Уг албан тоотоор нэхэмжлэгчээс 1,500,000 ам доллар хүлээн авснаа зөвшөөрч, улмаар буцаан төлөх хуваарийг гаргасан байна. Хариуцагчийн төлөөлөгч Д.Д нь энэхүү албан тоотыг нэхэмжлэгчийн хүсэлтээр буюу гуйлтаар бичиж өгсөн гэх тайлбараа нотлоогүй. Түүнчлэн албан тоотод зурагдсан Б.М, Д.Д нарын гарын үсэг мөн эсэх талаар маргаагүй, гарын үсэг  зурсан болохоо зөвшөөрсөн. /хх14/

6в. 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдөр үйлдсэн гараар бичсэн баримт. Уг баримтад хариуцагч хуулийн этгээдийн тэмдэг дарагдсан бөгөөд 2,000,000 ам доллар олгохыг зөвшөөрч байгаа нь хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна. Хариуцагчийн төлөөлөгч Д.Д нь энэхүү баримтыг нэхэмжлэгчийн гуйлтаар үйлдсэн гэх тайлбараа нотлоогүй бөгөөд харин гараар бичиж, гарын үсэг зурж, тэмдэг дарсан үйл баримтын талаар маргаагүй. /хх15/

6г. 2016 оны 10 дугаар сарын 14-ны өдөр үйлдсэн гараар бичсэн баримт. Энэхүү баримтыг өмнө гаргасан хуваарийн дагуу төлбөрийг 2017 онд төлж дуусгах агуулгаар бичсэн байна. Хариуцагчийн төлөөлөгч Д.Д нь энэхүү баримтыг нэхэмжлэгчийн гуйлтаар үйлдсэн гэх тайлбараа нотлоогүй бөгөөд харин гараар бичиж, гарын үсэг зурж, тэмдэг дарсан үйл баримтын талаар маргаагүй. /хх16/

6д. Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 07 өдрийн ,,, дүгээр тогтоолд “Н.Н нь Б аймгийн Г суманд уул уурхай чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Ш” ХХК-ийн захирал Ч.Бтай холбогдон хөрөнгө оруулалт нэрээр түүний болон түүний хүү С.Мын дансаар нийт 1,500,000 ам доллар болон 63,618,000 төгрөг шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ” гэх дүгнэлт. /хх17-18/

Эдгээрээс дүгнэвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

 

7.         Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр ашиг олох зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээх ба мөн зүйлийн 476.2-т зааснаар энэ төрлийн гэрээнд хэлбэрийн шаардлага тавигдахгүй.

Үүнээс үзэхэд хамтын үйл ажиллагааны хураамжийг Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.2-т зааснаар нэхэмжлэгч нь мөнгөн хөрөнгөөр, хариуцагч нь эд хөрөнгө болон үйлчилгээгээр төлжээ.

 

8.         Хариуцагчийн төлөөлөгч Д.Д нь нэхэмжлэгчид 20,000,000 төгрөг буцаан олгосон бөгөөд өөр ямар нэг төлбөр буюу мөнгөн хөрөнгө буцаан олгоогүй үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

Иймд хариуцагчийг Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.3, 477.4-т заасан дундын эд хөрөнгөний талаар нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Улмаар нэхэмжлэгчид Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-т зааснаар хамтран ажиллах гэрээнээс татгалзах эрх үүссэн байна.

8а. Цаашлаад хариуцагч нь гэрээний үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсан тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээний гүйцэтгэл буюу олгосон мөнгөн хөрөнгийг буцаан, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар учирсан хохирлоо шаардах эрхтэй.

 

9.         Нэхэмжлэгч нь Ч.Б агсанд 2011 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 682,500,000 төгрөг, мөн оны 12 дугаар сарын 14-ны өдөр 276,000,000 төгрөг, 23-ны өдөр 138,000,000 төгрөг, 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 425,100,000 төгрөг, мөн оны 02 дугаар сарын 03-ны өдөр 272,400,000 төгрөг, 15-ны өдөр 133,600,000 төгрөг, 16-ны өдөр 66,650,000 төгрөг, Б.Мт 2012 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр 69,650,000 төгрөг тус тус олгосон болох нь хэрэгт байгаа Хаан банкны орлогын мэдүүлгүүд, Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягтаар тус тогтоогдсон. /хх10-12/

9а. Дээрх үндэслэлээр зохигчид хамтран ажиллахаар тохиролцсон нь тогтоогдсон бөгөөд мөнгөн хөрөнгийг тухайн үед ам доллароор тооцож олгосон гэх нэхэмжлэгчийн тайлбар нь хариуцагч “Ш” ХХК-ийн 2013 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн 13/122 дугаар албан тоот, 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдөр болон 2016 оны 10 дугаар сарын 14-ны өдөр гараар бичсэн баримтуудаар тус тус тогтоогдсон. /хх14-16/

Тодруулбал, хариуцагч нь 1,500,000 ам доллар хүлээн авснаа зөвшөөрсөн бөгөөд үйл ажиллагааны үр шимийг тооцож 2,000,000 ам доллар олгох талаар баталгаа гаргаж байжээ.

9б. Хэдийгээр хариуцагч нь 1,500,000 ам доллар хүлээн авсан талаар баталгаа гаргасан байх боловч тухайн мөнгөн хөрөнгийг олгосон өдрийн Монгол банкны төгрөг, ам долларын харьцах албан ханшаар олгосон ам долларыг тооцох нь зүйтэй гэж үзлээ. Ийнхүү нэхэмжлэлд дурдсан дарааллаар тооцвол:

•           2011 оны 12 дугаар сард 1 ам доллар нь 1,374.20 төгрөгтэй тэнцэж байх тул 682,500,000 төгрөг нь 496,652.60 ам доллар болно. /хх55/

•           2011 оны 12 дугаар сард 1 ам доллар нь 1,374.20 төгрөгтэй тэнцэж байх тул 276,000,000 төгрөг нь 200,844.12 ам доллар болор боловч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 200,000 доллар олгосон гэж үзнэ. /хх55/

•           2011 оны 12 дугаар сард 1 ам доллар нь 1,374.20 төгрөгтэй тэнцэж байх тул 138,000,000 төгрөг нь 100,422.07 ам доллар болох боловч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 100,000 ам доллар олгосон гэж үзнэ. /хх55/

•           2012 оны 01 дүгээр сард 1 ам доллар нь 1,395.12 төгрөгтэй тэнцэж байх тул 425,100,000 төгрөг нь 304,704.97 ам доллар болох боловч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 300,000 ам доллар олгосон гэж үзнэ. /хх56/

•           2012 оны 01 дүгээр сард 1 ам доллар нь 1,395.12 төгрөгтэй тэнцэж байх тул69,650,000 төгрөг нь 49,924.02 ам доллар болно. /хх56/

•           2012 оны 02 дугаар сард 1 ам доллар нь 1,340.73 төгрөгтэй тэнцэж байх тул 272,400,000 төгрөг нь 203,172.90 ам доллар болно. /хх57/

•           2012 оны 02 дугаар сард 1 ам доллар нь 1,340.73 төгрөгтэй тэнцэж байх тул 133,600,000 төгрөг нь 99,674.21 ам доллар болно. /хх57/

•           2012 оны 02 дугаар сард 1 ам доллар нь 1,340.73 төгрөгтэй тэнцэж байх тул 66,650,000 төгрөг нь 49,711.72 ам доллар болно. /хх57/

Дээрх тооцоогоор нэхэмжлэгч нь хамтын үйл ажиллагааны хураамжид хариуцагчид нийт 1,499,135.45 ам доллар олгожээ.

9в. Нэхэмжлэгч нь 2012 оны 10 дугаар сарын 31-ны өдөр хариуцагчийн буюу хамтын үйл ажиллагаанд зориулж дизель түлшний төлбөрт 12,618,000 төгрөг төлсөн болох нь Хаан банкны орлогын мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд энэхүү үйл баримтыг хариуцагчийн төлөөлөгч Д.Д зөвшөөрч байна.

Мөн хариуцагчийн төлөөлөгч Д.Д нь нэхэмжлэгчийг 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Б.Мт 3,000,000 төгрөг, мөн оны зун Дд 20,000,000 төгрөг, 2013 оны 05 дугаар сард Б.Мт 8,000,000 төгрөг тус тус бэлнээр олгосон үйл баримтыг зөвшөөрсөн бөгөөд үүнээс 20,000,000 төгрөг буцаан төлсөн талаар зохигч хэн аль нь маргаагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцээний зарчмаар явагдах тул зохигчдын маргаагүй үйл баримтыг шүүх нотлох шаардлагагүй.

Харин хариуцагч тал 2020 оны 06 дугаар сард 20,000,000 төгрөг аваагүй гэж маргасан бөгөөд нэхэмжлэгч нь энэхүү мөнгөн хөрөнгийг олгосон гэх тайлбараа баримтаар нотлоогүй тул олгосон гэж үзэх үндэслэлгүй.

Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч нь хамтын үйл ажиллагааны хураамжид ам доллароос гадна нийт 43,618,000 төгрөг олгосон бөгөөд 20,000,000 төгрөг буцаан төлөгдсөн тул үлдэх хэсэг нь 23,618,000 төгрөг юм.

10.       Нэхэмжлэгч нь хариуцагчийг хамтран ажиллах гэрээний үүргээ зөрчсөний улмаас гэрээнээс татгалзаж, улмаар гэрээний гүйцэтгэл болон учирсан хохирлоо шаардаж байх тул шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан ерөнхий хугацаа болох 10 жилээр тооцно. Иймд гэрээний үүрэг шаардаагүй тул хариуцагч талын Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх тайлбар үндэслэлгүй.

10а. Мөн хариуцагч, түүний төлөөлөгч нь 2013, 2014, 2016 онуудад мөнгөн хөрөнгийг үр шимийн хамт буцаан олгохоор баталгаа гаргаж байсан байх тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, мөн зүйлийн 79.7-д зааснаар сүүлд баталгаа гаргасан 2016 оны 10 дугаар сарын 14-ны өдрөөс эхлэн дахин тоологдсон байна.

Иймд хариуцагчийн төлөөлөгч Л.Мы хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх тайлбар үндэслэлгүй.

11.       Эдгээр үндэслэл, тооцооллоос үзэхэд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагчаас 1,499,135.45 ам доллар болон 23,618,000 төгрөг гаргуулах үндэслэлтэй байна.

11а. Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1-д зааснаар мөнгөн төлбөрийн үүргийг Монгол улсын мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэнэ.

11б. Монгол банкны нийтэд нээлттэй цахим сайтаас үзэхэд шүүхэд нэхэмжлэл гаргасан 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн төгрөг, ам долларын харьцах ханш 3,521.70 төгрөг байх боловч нэхэмжлэгч нь ханшийг 3,520.90 төгрөгөөр буюу бага үнийн дүнгээр тооцсон байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд тооцвол 1,499,135.45 ам доллар нь 5,278,306,005.90 төгрөг болох бөгөөд төгрөгөөр олгосон 23,618,000 төгрөгийг нэмбэл нийт 5,301,924,005.90 төгрөгийн гэрээний гүйцэтгэлийг хариуцагчаас буцаан гаргуулах нь зүйтэй.

 

12.       Дээр дурдсанаар хариуцагч нь хамтран ажиллах гэрээний үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан тул учирсан хохирлоо Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд мөн зүйлийн 227.3-т зааснаар олох байсан орлого нь учирсан хохиролд хамаарна.

12а. Нэхэмжлэгч нь хувь хүн байх тул олгосон мөнгөн хөрөнгийг хадгаламжийн дансанд байршуулж, хүүгийн орлого олох боломжтой байсан гэх тайлбарыг буруутгахгүй юм. Мөн хохирлыг хамгийн сүүлийн мөнгө олгогдсон 2013 оны 05 дугаар сарын дараагийн сар болох 06 дугаар сараас эхлэн тооцох үндэслэлтэй. Учир нь арилжааны банк дахь хадгаламжийн дансанд хүүг сараар тооцох боломжтой нь нийтэд илэрхий үйл баримт юм.

Харин мөнгөн хөрөнгийн дийлэнх хэсэг ам доллароор тооцогдон олгогдсон боловч нэхэмжлэгчээс төгрөгөөр шилжигдсэн байх тул хохирлыг төгрөгөөс тооцох нь зүйтэй. Улмаар Монгол банкны 2023 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн Б-10/325 дугаар албан тоотын хавсралтад дурдсан хадгаламжийн үлдэгдлийн жилийн жигнэсэн дундаж хүүгээр тооцвол нэхэмжлэгч нь нийт 2,087,518,000 /2,063,900,000+23,618,000/ төгрөг шилжүүлсэн тул /хх51-54/

•           2013 оны 06-12 сарын хүүгийн дундаж нь 12.11 хувь тул нэхэмжлэгчээс зарцуулсан мөнгөн хөрөнгөд жилд 252,798,429.80 /2,087,518,000*12.11%/ төгрөгийн хүү тооцогдох бөгөөд хариуцагчийн ашигласан буюу хүүгийн орлого олох боломжтой байсан сүүлийн 7 сарын хугацаанд 147,465,750.71 /252,798,429.80/12*7/ төгрөгийн хүүгийн орлого олох боломжтой байсан.

•           2014 оны жилийн жигнэсэн дундаж хүү нь 12.31 хувь тул 256,973,465.80 төгрөгийн хүүгийн орлого олох боломжтой байсан.

•           2015 оны жилийн жигнэсэн дундаж хүү нь 11.87 хувь тул 247,788,386.60 төгрөгийн хүүгийн орлого олох боломжтой байсан.

•           2016 оны жилийн жигнэсэн дундаж хүү нь 13.27 хувь тул 277,013,638.60 төгрөгийн хүүгийн орлого олох боломжтой байсан.

•           2017 оны жилийн жигнэсэн дундаж хүү нь 12.96 хувь тул 270,542,332.80 төгрөгийн хүүгийн орлого олох боломжтой байсан.

•           2018 оны жилийн жигнэсэн дундаж хүү нь 12.42 хувь тул 259,269,735.60 төгрөгийн хүүгийн орлого олох боломжтой байсан.

•           2019 оны жилийн жигнэсэн дундаж хүү нь 11.64 хувь тул 242,987,095.20 төгрөгийн хүүгийн орлого олох боломжтой байсан.

•           2020 оны жилийн жигнэсэн дундаж хүү нь 10.96 хувь тул 228,791,972.80 төгрөгийн хүүгийн орлого олох боломжтой байсан.

•           2021 оны жилийн жигнэсэн дундаж хүү нь 7.76 хувь тул 161,991,396.80 төгрөгийн хүүгийн орлого олох боломжтой байсан.

•           2022 оны жилийн жигнэсэн дундаж хүү нь 7.71 хувь тул 160,947,637.80 төгрөгийн хүүгийн орлого олох боломжтой байсан.

•           2023 оны 01-02 дугаар сарын дундаж хүү нь 10.31 хувь тул жилд 215,223,105.80 төгрөгийн хүү тооцогдох бөгөөд эхний 2 сараар хүүг тооцвол 35,870,517.63 төгрөгийн хүүгийн орлого олох боломжтой байсан.

Дээрх тооцооллоос нэхэмжлэгчийн олох байсан хүүгийн нийт орлого буюу гэрээнээс татгалзсанаас учирсан хохирол нь 2,289,641,930.34 төгрөг юм.

 

13.       Эдгээр үндэслэл, тооцооллыг бүхэлд нь нэгтгэн дүгнээд хариуцагчаас гэрээний гүйцэтгэлд 5,278,306,005.90 төгрөгийг буцаан, гэрээнээс татгалзсанаас учирсан хохиролд 2,289,641,930.34 төгрөг, нийт 7,591,565,936.24 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 62,477,413.76 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

14.       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн зарим хэсгийг төлөх хугацааг анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хойшлуулсан тул үлдэх хэсгийг нөхөн төлүүлнэ.

Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,000,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 38,115,779.68 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс 28,428,166.75 төгрөг гаргуулж, улсын орлого болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

        ТОГТООХ нь:

1.         Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч “Ш” ХХК-с 7,591,565,936.24 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Нт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 62,477,413.76 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,000,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 38,115,779.68 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс 28,428,166.75 төгрөг гаргуулж, улсын орлого болгосугай.

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Д.ГАНБОЛД