Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2023/01517

 

 

 

 

 

 

 

 

                              2023        03          27

            101/ШШ2023/01517

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Н.Д /рд:/-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:  Ц. Ц /рд:/-д холбогдох

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: “О” Х, “Х”

 

Орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц, хариуцагчийн төлөөлөгч А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.             Нэхэмжлэгч Н.Д нь шүүхэд, түүний өмгөөлөгч М.Ц нь шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Н.Дын нэхэмжлэлтэй, Ц.Цд холбогдох шударга эзэмшигч болохыг тогтоолгох, орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 101\Ш32021\10213, 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 101 \Ш32021\11761 дугаартай шүүгчийн захирамжаар тус тус нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн болно. Сүүлд гарсан шүүгчийн захирамжид Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар тэмдэгтийн хураамжийг төлүүлэх үндэслэлтэй гэснийг дурдаж байна.

Н.Д миний бие 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Орон сууцны байранд түр оршин суух үйлчилгээ үзүүлэх 37\21-ГУ дугаартай гэрээг ОХУ-ын Ерөнхийлөгчийн ХЭГ-ын “Х” Х-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б-тай байгуулсан. Уг гэрээний дагуу Б дүүргийн ,,, хороо, ,,, хороолол, ,,, байрны ,,, тоот орон сууцыг 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, нэг сарын 520.26 ам.доллароор түрээслэхээр харилцан тохиролцсон болно. Үүний дараа буюу 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 37\21- 02ГУ дугаартай гэрээг байгуулж, хугацааг 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан болно. ОХУ-ын Ерөнхийлөгчийн ХЭГ-ын “Х” Х нь 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 77 тоот итгэмжлэлийн үндсэн дээр Б нь төлөөлж тухайн орон сууцыг бусдад хөлслөхтэй холбоотой гэрээ хэлэлцээр хийх итгэмжлэлийг авсан болохыг дурдах нь зүйтэй байна. Ийнхүү гэрээний дагуу төлбөрийг хөлслүүлэгчид зохих ёсоор төлсөн боловч тухайн орон сууцанд хариуцагч Ц.Ц нь өнөөдрийг хүртэл амьдарч байна. Орон сууцыг түрээсийн гэрээний дагуу нэхэмжлэгч миний бие эзэмших эрхтэй талаар тайлбарлаж, чөлөөлж өгөхийг хүссэн боловч хууль шүүхийн байгууллагад ханд гэсэн хариуг өгсөн. Н.Д миний бие Б дүүргийн ,,, хороо, ,,, хороолол, ,,, байрны ,, тоот орон сууцыг өмчлөгч ОХУ-ын Ерөнхийлөгчийн ХЭГ-ын “Х” Хтай гэрээг байгуулж, улмаар тус орон сууцыг хууль ёсоор эзэмшиж байгаа шударга эзэмшигч юм. Энэ талаар Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ” гэж заажээ. Мөн Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт “Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй” гэж заасны дагуу хариуцагч Ц.Цийг орон сууцнаас албадан чөлөөлж өгнө үү.

1а. Нэхэмжлэгч нь орон сууцтай холбоотой гэрээг байгуулсан. Уг гэрээний дагуу ,, тоот орон сууцыг хөлслөх гэрээ байгуулсан. Тодорхой хугацаатай байгуулсан бөгөөд хамгийн сүүлд 2023.2.27-нд гэрээг сунгаж байгуулсан. Орон сууцыг хүлээж аваагүй бөгөөд орон сууцанд амьдарч байгаа хариуцагчтай уулзахад татгалзсан. Гуравдагч этгээд нь орон сууц чөлөөлөхийг мэдэгдсэн байдаг. Нэхэмжлэгч нь эрхтэй болох нь гэрээгээр тогтоогдож байгаа юм. Иймд орон сууцнаас албадан чөлөөлж өгнө үү. Цагдаад гомдол гаргасан гэх боловч баримтгүй. СХД дээр өөр хэрэг шийдсэн нь энэ хэрэгт хамааралгүй. Хариуцагч нь Дтай гэрээ байгуулсан тул эзэмшинэ гэдэг. Гуравдагч нь Дтай байгуулсан гэрээ нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээтэй ижил байдаг. Магадлалаар Дтай байгуулсан гэрээ хүчинтэй эсэхийг шалга гэдэг. Хуурамч баримт гэж байгаа бол цагдаагаар шалгуулах, эсхүл сөрөг нэхэмжлэл гаргаж болох байсан. Гэтэл үүнийг гаргаагүй байна. Дтай байгуулсан гэрээний хугацаа нь дуусгавар болсон байдаг. ОХУ-н хууль гэж байна. Гэтэл нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын хооронд маргаагүй үүсээгүй гэв.

 

2.             Хариуцагч Ц.Ц нь шүүхэд, түүний төлөөлөгч А.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд хянагдаж байгаа Н.Дын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна.

1)            Д ХХК болон ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь өмчийг удирдах Үйлдвэрийн газрын Монгол Улс дахь төлөөлөгчийн газар хоорондын гэрээг дуусгавар болгосон талаарх баримт байдаггүй. Д ХХК-тай миний байгуулсан гэрээ хүчинтэй ба мөн хугацаагаар сунгагдаад явж байгаа. Учир нь Д ХХК болон миний бие гэрээг дүгнэсэн, дуусгавар болгосон хэлцэл хийгээгүй.

2)            ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь өмчийг удирдах үйлдвэрийн газрын Монгол Улс дахь төлөөлөгчийн газар нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ашгийн гэрээ байгуулах эрхгүй бөгөөд зөвхөн хэрэглээний зардлаар гэрээ байгуулах үүрэгтэй байгууллага ба хэдийгээр төлөөлөгчийн газар боловч Улсын бүртгэлийн хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлж гэрчилгээ авсан нэхэмжлэгч хариуцагч байх чадвартай газар.

3)            Мөн манай байранд өнгөрсөн жил Ц.Д гэдэг хүн гэрээ байгуулсан гээд явж байсан ба энэ гэрээгээ цуцалсан дуусгавар болсон талаарх баримт байхгүй байна.

Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

2а. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Бын талаар цагдаад гомдол гаргасан боловч дипломат эрхтэй гээд шалгахаас татгалзсан. Тэрээр хуурамч гэрээ хийгээд явдаг. СХД-н шүүх Бын шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байдаг. Хуурамч бичиг баримт гэж үзсэн байдаг. Дээд шатны шүүхэд дипломат эрхийн асуудал яригдсан байдаг. Б шүүхийг үл хүндэтгэж байна. Түүнд МУ-н хуулийг хүндэтгэх үүрэг байхгүй. Тэрээр ОХУ-н өмчийг худалдан борлуулах замаар орлого олдог этгээд юм. Нэхэмжлэгч нь гэрээ байгуулсан байна. Уг гэрээнд МУ-н хууль хамаагүй гэсэн утга байгаа юм. Зочид буудал гэдэг нь юу болохыг бид мэднэ. Нэхэмжлэгч нь 2020 оноос эхлээд төлбөр төлсөн гэж байна. 3 жил гаруй зочид буудлын хөлс төлсөн гэдэг нь худлаа юм. Хүлээлгэж өгнө гэдэг нь хөрөнгө хүлээлцэх асуудал юм. Хүлээж авсан актууд нь хуурамч юм. Ийм хуурамч бичиг баримт үйлдээд байгаа нь Бт хамаагүй болоод байдаг. 3 жилд 40 гаруй сая төгрөг төлсөн юм шиг харагдана. Үнэн юм бодит байдал байх ёстой. Зорилго нь энэ байр 2024 онд хувьчлагдах асуудал яригддаг. Орон сууцанд амьдарч байгаа хүн үнэгүй авах боломжтой болно. Б нь оршин суугчийг гаргаад өөр хүнд өгөх гэж байна. Нэхэмжлэгч нь хэдэн төгрөг өгснийг мэдэхгүй. Улсын бүртгэлээс гэрчилгээ гаргуулъя гэдэг. Гуравдагчийн улсын бүртгэлийн гэрчилгээнд ашгийн төлөө бус гэсэн байдаг. Гэтэл хуурамч зочид буудлын үйлчилгээний гэрээ хийгээд яваад байдаг. Маргаж буй байр нь МУ-н хуулиар үйл ажиллагаа явуулах ёстой. Зочид буудлын үйл ажиллагаа явуулах эрх аваагүй байдаг. Гэрээгээр зочид буудлын үйл ажиллагаа явуулахаар тохирсон байдаг. Быг цагдаа шалгах эрхтэй эсэхийг шүүхээр лавлагаа гаргуулахыг хүссэн. Цагдаа шалгадаггүй юм. Хуурамч баримт үндэслэж нэхэмжлэл гаргасан тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэрэгт байрыг хүлээлгэн өгсөн акт авагдсан. Байранд хариуцагч байгаа бөгөөд хүлээлцсэн зүйл байхгүй. Байр хүлээлцэнэ гэдэг нь гадна талаас нь хүлээлцэхийг хэлэхгүй. Түлхүүрч хүлээлгэж өгөөгүй. Иймд хуурамч гэж хэлнэ. Мөнгө төлсөн баримт нь хуурамч юм. Үйлчилгээний хөлс юм бол татварын тайлан гаргасан байх ёстой. Гэрээ нь мөн адил хууль зөрчсөн хуурамч гэрээ юм. МУ-н хуулиар зохицуулах ёстой байтал монголын хууль хамаагүй гэсэн байдаг. Дтай байгуулсан гэрээнд мөн хугацаагаар сунгах заалттай. Гэрээнд ОХУ-н хуулийг барина гэдэг. ОХУ-н хуулиар хугацаагүй сунгагдах ёстой. Дуусгавар болгосон баримтыг гарга гэсэн захирамж биелэгдээгүй байна. Гэрээгээ алга болгосон. Хэрэв тухайн үед гэрээ байгуулаагүй байсан бол Д шүүхэд  нэхэмжлэл гаргаагүй байгаа тул гэрээ байгуулсан нь нотлогдоно. Мөнгө төлсөн баримтаа хадгалаагүй юм. Нэхэмжлэгч хуулийн 56.1.3-т заасан гэрээг шүүхэд гаргасан байна. Энэ зочид буудлын гэрээ биш. Мөн байр хүлээлцсэн акт нь хуурамч юм. Зөвхөн байрыг суллах зорилгоор өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл байна. Б нь гэрээ болон санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдээд байдаг. Цагдаад гомдолд гаргахаар шалгахгүй гэдэг. Шүүхэд хүсэлт гаргахаар арга хэмжээ авдаггүй. Лавлагаа авъя гэхээр авдаггүй. Дтай байгуулсан гэрээ дуусгавар болсон эсэх баримт ирээгүй байхад захирамж биелэгдээгүй байхад хурал хийгдэж байна. Тэгш эрх хангагдахгүй байгаа тул би хаана хандахаа мэдэхгүй байна гэв.

 

3.               Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ОХУ-н Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газар, Холбооны улсын үйлдвэрийн “Х”, алс дорнодын бүс нутгийн улс орнуудын төлөөлөгчийн газар нь шүүхэд гаргасан тайлбартаа: Улаанбаатар хот, Б дүүрэг, Л гудамж, ,,,,1,,,лол хаягаар байрлах орон сууцны ,, байр нь ОХУ-ын өмч бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрьн ФГУП “Госзагрансобственность”-ийн аж ахуйн мэдэлд байдаг. Иргэн  Ц-ийн Ц нь өдгөө тус байрны ,, дугаар тоот байранд хууль бусаар оршин суудаг бөгөөд байраа чөлөөлөхгүй, ашиглалтад зориудаар саад учруулж байна. Монгол Улсын Иргэний хуулийн 101.1. “...Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” заасан байдаг. Үүний зэрэгцээ нэхэмжлэгч Т Нгийн Дтай ,, дугаар тоот байранд байршуулах зочид буудлын үйлчилгээ үзүүлэх гэрээг хууль ёсны дагуу байгуулсан боловч хариуцагч Ч Цийн Ц нь байраа сайн дураараа чөлөөлөхөөс татгалзаж байна. Монгол улсын Иргэний хуулийн 106.1-ийн хэсэгт: Өмчлөгчийн шаардлагын эрх дээр “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй”. Монгол улсын Иргэний хуулийн 101.6-р зүйлийн дагуу “Өмчлөгч энэ зүйлд заасан эрхээ бусдад шилжүүлж болох бөгөөд эрх шилжүүлэн авсан этгээд эд юмсыг өмчлөгчийн зөвшөөрсөн зориулалт, өөрийн үйл ажиллагааны зорилго, дүрмийн дагуу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй”. Монгол улсын Иргэний хуулийн 90.1.Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ. Энэ тохиолдолд Өмчлөгч нь ,,, орон сууцны байртай холбоотой гуравдагч этгээдэд эрх мэдлээ шилжүүлээгүй бөгөөд зөвхөн Өмчлөгчтэй эд хөрөнгө ашиглах гэрээ байгуулсан Тайван Нгийн Д шударга эзэмшигч болж байгаа. Монгол улсын Иргэний хуулийн 92.1-т “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ.” Энэ тохиолдолд гуравдагч этгээд нь Ч Цийн Ц болж байгаа бөгөөд учир нь тэр Өмчлөгчтэй ямар ч эрх зүйн харилцаа тогтоогоогүй. Монгол улсын Иргэний хуулийн 94 дугаар зүйлийн 94.1-т “Эд хөрөнгийг эзэмших эрхгүй буюу энэ эрхээ алдсан шударга эзэмшигч нь уг эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцаан өгөх үүрэгтэй”, Иргэний хуулийн 95.1-ийн дагуу Шударга бус эзэмшигч нь эрх бүхий этгээдэд эд хөрөнгө буцааж өгөх үүрэгтэй, энэ тохиолдолд хүчин төгөлдөр гэрээгүй эрх зүйн үндэслэлгүй эд хөрөнгө ашиглаж буй Ч Цийн Ц юм.

Иймд Ч Цийн Ц нь дээрх эд хөрөнгийг ашиглах, эзэмших хууль ёсны эрхгүй, үндэслэлгүй - өмчлөх эрхийн гэрчилгээ, өмчлөх гэрээ, уг орон сууцыг ашиглах, Өмчлөгч болон хууль ёсны ашиглагчийн хуулиар олгосон эрхийг дур мэдэн, санаатайгаар зөрчиж байна. Байрыг чөлөөлөхийг удаа дараа шаардсан боловч Ч Цийн  Ц нь орон сууцанд хууль бусаар, үнэ төлбөргүй амьдарч байсаар байна. Тайван Нгийн Дын Б дүүрэг, ,,,,1,,,лол, ,, байрны ,, тоот орон сууцанд хууль бусаар амьдарч байгаа иргэн Ч Цийн Цийг албадан нүүлгэн гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэжээ.

 

4.             Нэхэмжлэгч нь шүүхэд: Орон сууцны байранд түр оршин суух үйлчилгээ үзүүлэх 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн, 07 дугаар сарын 01-ны өдрийн, гэрээ, эд хөрөнгө хүлээлцсэн акт /хх5-8, 9-12/, Худалдаа хөгжлийн банкны 2021 оны 0,, сарын 31-ны өдрийн орлогын ордер /хх13/, тус банкны 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн орлогын ордер 2 ширхэг /хх30, 31/, Орон сууцны байранд түр оршин суух үйлчилгээ үзүүлэх 2021 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн гэрээ, эд хөрөнгө хүлээлцсэн акт /хх32-35, 58-61/, Худалдаа хөгжлийн банкны 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн орлогын ордер /хх62/, Худалдаа хөгжлийн банкны 2022 оны 0,, сарын 20-ны өдрийн орлогын ордер /хх90/, Орон сууцны байранд түр оршин суух үйлчилгээ үзүүлэх 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн гэрээ, эд хөрөнгө хүлээлцсэн акт /хх137-140/, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /хх141/, Орон сууцны байранд түр оршин суух үйлчилгээ үзүүлэх 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн гэрээ, эд хөрөнгө хүлээлцсэн акт /хх151-154/, Хаан банк дахь Ц.Эгийн дансны хуулга /хх170/, Худалдаа хөгжлийн банкны 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн орлогын ордер /хх239/, Орон сууцны байранд түр оршин суух үйлчилгээ үзүүлэх 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн гэрээ, эд хөрөнгө хүлээлцсэн акт /хх240-243/-г нотлох баримтаар ирүүлсэн.

4а. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь шүүхэд: Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ,,, дугаар гэрчилгээний хуулбар /хх73/, татвар төлөгчийн гэрчилгээний хуулбар /хх74/, байршуулах талаар үйлчилгээ үзүүлэх 2017 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн, 0,,, сарын 30-ны өдрийн, 07 дугаар сарын 05-ны өдрийн, 04 дүгээр сарын 01-ны өдрийн, 2016 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн, 10 дугаар сарын 01-ны өдрийн, 07 дугаар сарын 01-ны өдрийн гэрээний хуулбар /хх173-231/-г нотлох баримтаар ирүүлсэн.

4б. Шүүх хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтээр: Б дүүргийн Засаг даргын тамгын газраас 2022 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 02/2899 дугаар лавлагаа /хх164/, Нийслэлийн аялал жуулчлалын газраас 2023 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн 1/19 дүгээр лавлагаа /хх171/-г нотлох баримтаар гаргуулсан.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

      ҮНДЭСЛЭХ нь:

1.             Шүүх дараах үндэслэлээр Б дүүрэг, ,, хороо, 1,,,лол /13343/, ,,, байр, ,, тоот хаягт байрлах орон сууцыг хариуцагч Ц.Цийн эзэмшлээс албадан чөлөөлж шийдвэрлэв.

 

2.             Нэхэмжлэгч Н.Д нь орон сууцыг албадан чөлөөлөх тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.             Хариуцагч Ц.Ц нь орон сууцыг гэрээний дагуу эзэмшдэг бөгөөд гэрээ хүчин төгөлдөр, нэхэмжлэгчийн гэрээ хүчин төгөлдөр бус тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2,, зүйлийн 25.2.2, 3,,, зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч нь өөрийн тайлбарыг өөрөө нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно.

 

4.             Б дүүрэг, ,, хороо, 1,,,лол /13343/, ,,, байрны өмчлөгч нь ОХУ болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ,,, дугаар гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. /хх73/

Энэхүү байрны ,, тоотыг хариуцагч эзэмшиж байгаа үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

 

5.             Нэхэмжлэгч нь маргаж буй орон сууцны өмчлөгчийг төлөөлөх эрхтэй этгээд болох ОХУ-н Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газар, Холбооны улсын үйлдвэрийн “Х”, Алс дорнодын бүс нутгийн улс орнуудын төлөөлөгчийн газартэй орон сууцны байранд түр оршин суух үйлчилгээ үзүүлэх тухай гэрээг 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр, 07 дугаар сарын 01-ны өдөр, 10 дугаар сарын 01-ны өдөр, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр, 10 дугаар сарын 12-ны өдөр, 11 дүгээр сарын 18-ны өдөр, 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр тус тус байгуулсан байна. /хх5-8, 9-12, 32-35, 58-61, 137-140, 151,154, 240,243/

Сүүлд байгуулагдсан 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн гэрээний 2.1-д зааснаар гэрээг 2023 оны 02 дугаар сарын 19-ны өдрөөс 2023 оны 0,, сарын 21-ны хүртэл хугацаагаар байгуулсан байна. /хх240/

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь орон сууцны эзэмших эрхийг гэрээний дагуу шилжүүлж авсан нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.6-д нийцсэн байна. Өөрөөр хэлбэл, маргаж буй орон сууцыг эзэмших эрх нэхэмжлэгчид гэрээний дагуу үүсжээ.

 

6.             Хариуцагч нь орон сууц эзэмших эрхийг “Д” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу олж авсан гэж маргасан боловч эзэмших эрх шилжүүлэн авсан талаарх гэрээг шүүхэд ирүүлээгүй. Цаашлаад, хариуцагч нь 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авч, боломжит хугацаа өнгөрсөн боловч өөрийн тайлбарыг нотлоогүй.

6а. Түүнчлэн гуравдагч этгээд нь “Д” ХХК-тай байршуулах талаар үйлчилгээ үзүүлэх гэрээг 2016 оны 07 дугаар сарын 01-ны өдөр, 12 дугаар сарын 31-ны өдөр, 2017 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр, 07 дугаар сарын 05-ны өдөр, 0,,, сарын 30-ны өдөр, 10 дугаар сарын 09-ны өдөр тус тус байгуулж байжээ. /хх173-231/ Эдгээр гэрээний 1.2-т түр байршуулах хугацааг зохицуулсан бөгөөд хамгийн сүүлд байгуулагдсан гэрээний хугацаа 2017 оны 10 дугаар сарын 31-ны өдөр дуусгавар болжээ. /хх174/ Иймд хариуцагчийн төлөөлөгчийн шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй гэх тайлбар үндэслэлгүй. Мөн хариуцагчийн “Д” ХХК-тай байгуулсан гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа тул эзэмших эрхтэй гэх тайлбар үндэслэлгүй.

6б. Үүнээс гадна нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын хооронд байгуулагдсан дээрх гэрээнүүд хуурамч гэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд гэрээний талууд энэ талаар маргаагүй, гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж, гуравдагч этгээд нь нэхэмжлэлийг бүхэлд нь дэмжсэн. Түүнчлэн эд хөрөнгө хүлээлцсэн актын хувьд хэдийгээр маргаж буй орон сууцыг гуравдагч этгээд нь гэрээнд заасны дагуу нэхэмжлэгчид биет байдлаар хүлээлгэн өгөөгүй байгаа нь хариуцагчаас шууд хамаарсан байх тул хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд хуурамч баримт гаргасан гэх тайлбар үндэслэлгүй. Мөн банкны төлбөрийн баримтууд нь эх хувиар хэрэгт авагдсан тул хуурамч гэж үзэхгүй юм.

6в. Цаашлаад зочид буудлын үйл ажиллагаа явуулахад тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй болох нь Нийслэлийн аялал жуулчлалын газрын 2023 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн 1/19 дүгээр албан тоотоор тогтоогдож байх тул нэхэмжлэгчид эзэмших эрх олгосон гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэх хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй.

 

7.             Дээрх үндэслэлийг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгч нь маргаж буй ,, тоот орон сууцыг эзэмших эрхтэй бөгөөд харин хариуцагч нь эзэмших эрхгүй байна.

Дээрхээс үзэхэд Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар нэхэмжлэгч нь орон сууцны шударга эзэмшигч тул мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар хариуцагчийн хувьд өмчлөгч гэж тооцогдоно.

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар орон сууцыг чөлөөлөхийг шаардах эрхтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй.

 

8.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ,, дугаар зүйлийн ,,.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1,,, зүйлийн 115.2.1, 116, 11,,, зүйлд заасныг удирдлага болгон

 

        ТОГТООХ нь:

1.             Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар хариуцагч Ц.Цийн эзэмшлээс Б дүүрэг, ,, хороо, 1,,,лол /13343/, ,,, байр, ,, тоот хаягт байрлах орон сууцыг албадан чөлөөлсүгэй.

2.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Дын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Цээс 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ГАНБОЛД