Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2023/01829

 

 

 

 

 

 

 

 

 

2023 04 11

101/ШШ2023/01829

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрийн 0000 тоотод оршин байрлах, Э Э Э И ВХХК /рд:0000/,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр, 4 дүгээр бан, 23-25 тоотод оршин байрлах, Э с ХХК /рд:*******/,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрийн 0000 тоотод оршин суух, Д.Д нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 0000 тоотод оршин суух, С.Т /РД:/,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 0000 тоотод оршин суух, Б.М /рд:0000/ нарт холбогдох,

 

Төлбөр барагдуулан гэрээний үүрэг 15,500,000 төгрөг болон хамтран ажиллах гэрээний үүрэгт 84,785,310 төгрөг, нийт 100,285,310 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ө-О, түүний өмгөөлөгч К.О шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 

Хариуцагч нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр тэдгээрийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Д миний бие Э с ХХК болон Э Э Э И Б ХХК-г байгуулан БНСУ-аас Керби тоос сорогч оруулж ирэн Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт худалдан борлуулдаг байсан. Тухайн үед С.Т, Б.М нар нь манай компанид Эрдэнэтийн салбарын борлуулалтын ажлыг хариуцан ажилладаг байсан. С.Т, Б.М нар нь манай компанитай худалдах, худалдан авах гэрээ хийсэн иргэдээс үлдэгдэл төлбөрийг авч компанид шилжүүлэх үүрэгтэй байсан. Гэтэл С.Т, Б.М нар нь өөрсдийн хувийн данс болон бэлнээр манай компаниас Керби авсан иргэдийн үлдэгдэл төлбөрийг авч нэлээн их хэмжээний мөнгө өр төлбөрийг шамшигдуулсан талаар мэдэж цагдаад хандах гэтэл удахгүй төлнө гэж гуйгаад байсан тул 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Төлбөр барагдуулах хэлцэл-г С.Ттай байгуулсан. Уг хэлцэлд Д.Д нь С.Тгаас 2016 оны 06 дугаар сарын 01-ны өдрөөс хойш Э с ХХК болон Э Э Э И Б ХХК-ний мөнгөн орлогоос дур мэдэн бэлнээр суутган авч өөрийн ахуй амьдрал, үйл ажиллагаандаа ашиглан шамшигдуулсан 15.500.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулахаар болж, мөн өнгөрсөн хугацаанд дур мэдэн ашигласан 15.500.000 төгрөгт нэг сард 2 хувийн хүү бодож гэрээ хийснээс хойш хүүг үргэлжлүүлэн тооцож, 2018.03.23-ны өдөр өнгөрсөн хугацааны хүүнээс 1,020,000 төгрөгийг, 2018.03.26-ны өдөр 1.300.000 төгрөгийг тус тус төлж, үлдэгдэл төлбөрийг ойрын хугацаанд төлөх, нийт төлбөрийг талууд харилцан тохиролцож хүлээн зөвшөөрсөний дагуу 2018.12.01-ны өдөр бүрэн төлж дуусгасан байхаар гэрээг байгуулсан байдаг. Уг мөнгөө төлөөгүй тул дахин 2018 оны 04 сарын 20-ны өдөр Д.Д болон Б.М бид хоорондоо тохиролцож хэлцэл хийсэн бөгөөд 15.500.000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сараас хойш төлж дуусах хугацаа хүртэл сарын 2 хувийн хүү бодон эргэж төлөх, 2018.04.01-ныг хүртэл 22 сарын хүү, нийт 22.300.000 төгрөг болсоны 2.320.000 төгрөгийг 2019.04.23-ны дотор өгөхөөр, 15.500.000 төгрөгийн үндсэн төлбөрт сарын 2 хувийн хүү бодохоор, мөн үлдсэн 4,500,000 төгрөгийн хүү болох төлбөрийг 8 сар дотроо багтааж төлж дуусгахаар тус тус харилцан тохиролцсон хэлцэл хийсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй болно.

Уг төлбөр барагдуулах хэлцлийн дагуу мөнгөө төлж чадахгүй байсан тул хариуцагч нартай 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, Дэлгэннаран нь БНСУ-аас бидэ оруулж ирэх мөнгийг гаргаж, С.Т, Б.М нар нь уг бидэг оруулж ирэх, борлуулах ажлыг гүйцэтгэж, борлуулсан ашгаасаа төлбөр барагдуулах хэлцлийн төлбөрийг төлөхөөр тохиролцсон. Гэтэл хөрөнгө оруулалтын гэрээний дагуу С.Т, Б.М нар нь ашгаа ч өгөөгүй, төлбөр барагдуулах хэлцлийн дагуу төлбөрөө ч төлөөгүй. 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан хөрөнгө оруулалтын гэрээ нь 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн төлбөр барагдуулах хэлцлийн салшгүй хэсэг бөгөөд уг гэрээнээс үүдэлтэй байгуулагдсан юм. Хөрөнгө оруулалтын гэрээг талууд сунгаж явсаар хамгийн сүүлд 2019 оны 11 сарын 25-ны өдөр сунгасан үйл баримтад хариуцагч маргадаггүй. Хэдийгээр сунгасан талаарх гэрээг хэрэгт баримтаар өгөөгүй боловч хариуцагч маргахгүй байгаа болно. Иймд төлбөр барагдуулах хэлцлийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул С.Т, Б.М нараас 15.500.000 төгрөгийг гаргуулж Э с ХХК болон Э Э Э И Б ХХК-д тус тус өгнө үү.

С.Т, Б.М нартай 2018.07.18- ны өдөр "Хөрөнгө оруулалтын ашиг хуваарилах гэрээ-г байгуулсан. Уг гэрээний дагуу Д.Д миний бие С.Т, Б.М нарын худалдан борлуулдаг бүтээгдэхүүнийг БНСУлсаас оруулж ирэхэд шаардагдах 21.600.000 төгрөгийг шилжүүлэх, С.Т, Б.М нар нь Аррlе бидэ-г оруулж ирэн зарагдах ашгийг 100 хувь гэж үзвэл Д.Д нь цэвэр ашгаас 80 хувь, С.Т, Б.М нар нь 20 хувь авахаар тус тус тохиролцсон байдаг. Б.М нь миний шилжүүлсэн мөнгөөр нийт 60 ширхэг бидэ захиалан авсан. Бидэ тус бүрийн үнийг 660.000 төгрөгөөр худалдаж. бидэ тус бүрээс 110.000 төгрөгийг бохир зардалд тооцсон. Ингээд 550.000 төгрөгөөр 60 бидэ худалдаж 33.000.000 төгрөг болсон. Үүнээс оруулсан 21.600.000 төгрөгийг хасаад үлдэгдэл 11.400.000 төгрөг цэвэр ашиг олж 80 хувийн ашиг 9.120.000 төгрөгийг төлөх ёстой байсан. Ингээд нийт 30.720.000 төгрөгийг төлөх ёстой байснаас 31.073.175 төгрөгийг төлж 353.175 төгрөгний илүү төлсөн тул уг төлбөрийг 2018.09.13-ны өдөр хөрөнгө оруулсан үнийн дүнгээс хасаж тооцсон.

Улмаар дахин 2018.09.13-ны өдөр Хөрөнгө оруулалтын ашиг хуваарилах гэрээ-г байгуулж, Б.Мын үйл ажиллагаанд хөрөнгө оруулалтын хэлбэрээр 14.400.000 төгрөгийг Б.Мын данс руу шилжүүлж, БНСУлсаас оруулж ирэх, Аррlе бидэ-г худалдан авахад зориулж 3 сарын хугацаатай, 1 сарын 4 хувийн хүү тооцохоор, мөн хөрөнгө оруулалтаас гарсан ашгийг Днь 40 хувь, Б.М 60 хувь, урсгал зардлаа хасаж тооцсоноор хуваарилаж авахаар тус тус тохиролцож хэлцэлийг байгуулсан. Б.М нь миний шилжүүлсэн мөнгөөр нийт 40 ширхэг бидэ захиалан авсан. Бидэ тус бүрийн үнийг 660.000 төгрөгөөр худалдаж, бидэ тус бүрээс 110.000 төгрөгийг бохир зардалд тооцсон. Ингээд 550.000 төгрөгөөр 40 бидэ худалдаж 22.000.000 төгрөг болсон. Үүнээс оруулсан 14.400.000 төгрөгийг хасаад үлдэгдэл 7.600.000 төгрөг цэвэр ашиг олж 40 хувийн ашиг 3.040.000 төгрөгийг төлөх ёстой байсан. Сарын хүү 4 хувиар тооцсон. Нэг сарын хүү 576.000 төгрөг 3 сараар тооцож 1.728.000 төгрөг болсон. Ингээд нийт 19.168.000 төгрөгийг авах ёстой байсан. Үүнээс 21.160.085 төгрөгийг хийж 1.992.085 төгрөгийг илүү төлсөн. Уг төлөлтийг доорх 2018 оны 11 сарын 15-ны өдөр оруулсан хөрөнгө оруулалтаас хасаж тооцсон.

Дахин 2018.11.15-ны өдөр Хөрөнгө оруулалтын ашиг хуваарилах гэрээ-г дахин байгуулсан байдаг, Б.Мын үйл ажиллагаанд хөрөнгө оруулалтын хэлбэрээр 18.400.000 төгрөгийг 2018.11.14-ны өдөр Б.Мын данс руу шилжүүлж, БНСУлсаас оруулж ирэх, Аррlе бидэ-г худалдан авахад зориулж 3 сарын хугацаатай, 1 сарын 4 хувийн хүү тооцохоор, мөн хөрөнгө оруулалтаас гарсан ашгийг Д нь 40 хувь, Б.М 60 хувь, урсгал зардлаа хасаж тооцсоноор хуваарилаж авахаар тус тус тохиролцож хэлцэлийг байгуулсан. Б.М нь миний шилжүүлсэн мөнгөөр нийт 50 ширхэг бидэ захиалан авсан. Бидэ тус бүрийн үнийг 660.000 төгрөгоөр худалдаж, бидэ тус бүрээс 110.000 төгрөгийг бохир зардалд тооцсон. Ингээд 550.000 төгрөгөөр 50 бидэ худалдаж 27.500.000 төгрөг болсон. Үунээс оруулсан 18.400.000 төгрөгийг хасаад үлдэгдэл 9.100.000 төгрөг цэвэр ашиг олж 40 хувийн ашгинд 3.640.000 төгрөгийг төлөх 3 сарын хүүнд 4 хувиар тооцож 2.208.000 төгрөг төлөх, нийт 24.248.000 төгрөгийг төлөх ёстой байснаас 27.992.085 төгрөгийг төлж 3.744.085 төгрөгний илүү төлөлт хийсэн. Уг үнийн дүнг 2019.01.30-ны хөрөнгө оруулалтаас хасаж тооцсон болно. Улмаар дахин 2019.01.30-ны өдөр Хөрөнгө оруулалтын ашиг хуваарилах гэрээ-г дахин байгуулсан байдаг, Б.Мын үйл ажиллагаанд хөрөнгө оруулалтын хэлбэрээр 18.600.000 төгрөгийг 2018.12.27-ны өдөр Б.Мын данс руу шилжүүлж, БНСУлсаас оруулж ирэх, Аррlе бидэ-г худалдан авахад зориулж 3 сарын хугацаатай, 1 сарын 2 хувийн хүү тооцохоор. мөн хөрөнгө оруулалтаас гарсан ашгийг Днь 40 хувь, Б.М 60 хувь, урсгал зардлаа хасаж тооцсоноор хуваарилаж авахаар тус тус тохиролцож хэлцэлийг байгуулсан. Б.М нь миний шилжүүлсэн мөнгөөр нийт 50 ширхэг бидэ захиалан авсан. Бидэ тус бүрийн үнийг 660.000 төгрөгөөр худалдаж, бидэ тус бүрээс 110.000 төгрөгийг бохир зардалд тооцсон. Ингээд 550.000 төгрөгөөр 50 бидэ худалдаж 27.500.000 төгрөг болсон. Үүнээс оруулсан 18.600.000 төгрөгийг хасаад үлдэгдэл 8.900.000 төгрөг цэвэр ашиг олж 40 хувийн ашгинд 3.560.000 төгрөгийг төлөх, 3 сарын хүүг 2 хувиар тооцож 1.116.000 нийт 23.276.000 төлөх ёстой байсан. Үүнээс 26.935.139 төгрөгийг төлж 3.659.139 төгрөгний илүү төлөлттэй байсан.Уг үнийн дүнг 2019.05.15-ны өдрийн хөрөнгө оруулалтаас хасаж тооцсон.

2019.05.15-ны өдөр Хөрөнгө оруулалтын ашиг хуваарилах гэрээ-г дахин байгуулсан байдаг, Б.Мын үйл ажиллагаанд хөрөнгө оруулалтын хэлбэрээр 2019.02.02-ны өдөр 22.560.000 төгрөг, 2019.03.19-ны дөр 24.340.680 төгрөг, 2019.04.22-ны өдөр 24.232.000 төгрөг, 2019.05.14-ны өдөр 23.296.000 төгрөг, 2019.09.13-ны өдөр 31.500.000 төгрөг, 2019.10.30-ны өдөр 15.108.720 төгрөг, 2019.11.25-ны өдөр 32.900.000 төгрөг буюу нийт 94.428.680 төгрөгийг Б.М данс руу тус тус шилжүүлж, БНСУлсаас оруулж ирэх, Аррlе бидэ-г худалдан авахад зориулж 3 сарын хугацаатай, 1 сарын 3 хувийн хүү тооцохоор мөн хөрөнгө оруулалтаас гарсан ашгийг Д нь 40 хувь, Б.М 60 хувь, урсгал зардлаа хасаж тооцсоноор хуваарилаж авахаар тус тус тохиролцож хэлцлийг байгуулсан. Дээрх шилжүүлсэн 94.428.680 төгрөгөөр 255 ширхэг бидэ Б.М, С.Т нар нь захиалан авсан. Бидэ тус бүрийн үнийг 660.000 төгрөгөөр худалдаж, бидэ тус бүрээс 110.000 төгрөгийг бохир зардалд тооцсон. Ингээд 550.000 төгрөгөөр 255 бидэ худалдаж 140.250.000 төгрөг болсон. Үүнээс оруулсан 94.428.680 төгрөгийг хасаад үлдэгдэл 45.821.320 төгрөг цэвэр ашиг олж 40 хувийн ашигт 18.328.528 төгрөгийг төлөх, 3 сарын хүүг 3 хувиар тооцож 8.498.581 төгрөг нийт 121.255.789 төлөх ёстой байсан. Үүнээс 23.739.139 төгрөгийг төлж 97.516.650 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Улмаар дахин 2019 оны 09 сарын 13-ны өдөр 31.500.000 төгрөг, 2019 оны 10 сарын 30-ны өдөр 15.108.720 төгрөг, 2019 оны 11 сарын 25-ны 32.900.000 төгрөг нийт 79.508.720 төгрөгийг Б.Мруу шилжүүлсэн. Энэ үнийн дүнгээс хүү болон ашиг огт тооцоогүй шилжүүлсэн болно. Б.М нь 2019 оны 09 сарын 13-ны өдрөөс хойш 2020 оны 04 сарын 29-ны өдөр хүртэл нийт 92.440.060 төгрөгийг буцаан төлж, 12.931.340 төгрөгийн илүү төлөлттэй байсан. Улмаар 2019 оны 05 сарын 15-ны өдрийн хийсэн хэлцлийн дагуу Б.М, Т нар нь надад 97.516.650 төгрөгийг төлөх ёстой байсан бөгөөд үүнээс 12.931.340 төгрөгийг хасан тооцоход 84.785.310 төгрөгний үлдэгдэлтэй байна. Иймд Б.М, С.Т нараас нийт 84.785.310 төгрөгийг гаргуулж Д.Дд олгож өгнө үү гэв.

 

2. Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С.Тгийн хувьд Э с ХХК-д менежерээр ажиллаж байсан бөгөөд ажиллаж байх хугацаандаа бараа бүтээгдэхүүн борлуултын мөнгийг бэлэн эсвэл өөрийн дансаар авдаг байсан. Жи тайм гээд сүлжээ гарч ирээд богино хугацаанд мөнгө өсгөдөг гэхээр борсуулсан барааны үнэ миний дансанд төвлөрч компанитай тооцоо нийлээгүй байсан тул 15.500.000 төгрөгийг богино хугацаанд эргэлдүүлж, тооцоо нийлэхээс өмнө тухайн мөнгийг байгууллагад хүлээлгэж өгнө гэж хөнгөмсөгөөр найдаж, борлуулалтын мөнгийг хувьдаа ашигласан билээ. Жи таймд залилуулсанаа мэдээд Д.Д захиралд үнэн учрыг хэлсэн. Захирал 15,500,000 төгрөгний олох ёстой ашгийг тооцоолж үзээд хэлье гэсэн. Захирал 2018 оны 03 сарын 23-нд нийт 22 гаруй сая төгрөг болсон байна гэж хэлсэн. Надтай иргэн Д.Дгаар хөрөнгө оруулалт, ашиг хувиарлалтын гэрээ гэж хийгээд олох ёстой байсан ашгийг хүү гэж үзээд гэрээ хий. Ийм байдлаар гэрээ хийхгүй бол байгууллагын мөнгө завшсан хэрэгээр цагдаад өгнө гэсэн. Тэр үед найз залуутай болоод одоогийн нөхөр Махгалд Жи таймд залилуулж захиралд хэлсэн чинь захирал намайг гэрээ хийхгүй бол цагдаад өгнө гэсэн гэж хэлэхэд захиралтайгаа гэрээ хийх хэрэгтэй байх гээд зөвлөлдөөд захиралтай гэрээ хийхээр болсон. Махгал та 2 хамт амьдарлаг гэр бүл болж байгаа тул хамтад нь гэрээ хийнэ гээд нөхөр бид 2 төлбөр төлөгчөөр гэрээ хийсэн. Надад 1,020,000 төгрөг байснаа захиралд өгөөд 2018.03.23-ны өдөр 21,300,000 төгрөгний хөрөнгө оруулалтын гэрээ гэж хийсэн. 03 сарын 26-нд 1,300,000 төгрөг төлсөн. 7 сар хүртэл мөнгө төлөөгүй. Захирал дуудсан та хоёр төлбөрөө төл гэсэн. Бид 2-т үнэхээр мөнгө алга түрээсийн байраар явж байна гэж хэлэхэд за тэгвэл би та нарт мөнгө өгье та хоёр борлуултаа хариуц тэгээд тэр ашгаасаа энэ мөнгөө төл гэсэн. Тухайн үед бид хоёр баярлаад хүлээн авсан. 2018.07.18-нд 21,600,000 төгрөг өгсөн. 80 хувийн ашгийг захирал 20 хувийн ашгийг бид 2 авахаар гэрээлж төлбөр тооцоог хийж явсан. Гэрээний хугацаанд ашиг болон үндсэн мөнгийг хүү тооцож аваад 2-ыг ажиллуулсан. Эхний гэрээний мөнгийг авч дуусгаад дахиад гэрээ байгуулдаг дахиад л өндөр хүү, өндөр ашиг захирал авдаг. Дээрхи мөнгө бүгд хуримтлагдаад явдаггүй байсан эхний гэрээний мөнгөө авсны дараа дараагийн гэрээг хөрөнгө оруулалт, ашиг хувиарлалт гэдэг нэрийн дор мөнгө хүүлдэг байсан. Үнэхээр байгууллагаас 15.5 сая төгрөг дур мэдэн авсан буруутай гэж бодоод чимээгүй хий гэснийг нь хийдэг байсан. Гэтэл байгууллагын мөнгө шамшигдуулсан гэж шүүхэд өгсөнд үнэхээр их харамсалтай байна. Нэхэмжлэгч нарын нэхэмжлээд байгаа мөнгийг тус хуулийн этгээдийн захирал Д.Д авсан. С.Тгийн хувьд Д.Д захиралд өгөх мөнгийг өгсөн болно. Э Э Э И Б ХХК-тай хэрхэн яаж холбогдоод байгааг сайн ойлгохгүй байна. Миний хувьд тус хуулийн этгээдтэй хамааралгүй болно. Б.Махбал нь тус 15.5 сая төгрөгийн хэрэгт ямарч хамааралгүй болно.

Б.М нь нэхэмжлэгч компаниудад ажиллаж байгаагүй. 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан төлбөр барагдуулах хэлцлийн үргэлжлэл нь 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн хөрөнгө оруулалтын гэрээ юм. Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу бидэ борлуулаад олсон ашгаараа төлбөр барагдуулах хэлцлийн дагуу төлбөрөө бүрэн барагдуулаад дууссан. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3.1 нэхэмжлэгчээс гаргасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, 2018.03.23-ны төлбөр барагдуулах хэлцэл, 2018.04.20-нд Б.Маас бичсэн бичвэр, 2018.09.13-ны хөрөнгө оруулалт ашиг хуваарилах гэрээ, иргэний үнэмлэхийн хуулбар, 2018.07.18-ны хөрөнгө оруулалтын ашиг хуваарилах гэрээ, 2018.11.15-ны хөрөнгө оруулалт ашиг хуваарилах гэрээ, 2019.01.30-ны хөрөнгө оруулалт ашиг хуваарилах гэрээ, бэлэн мөнгөний орлогын баримтууд, мөнгөн шилжүүлгийн баримтууд, Хаан банкны дансны хуулга, үйлчилгээний гэрээнүүд, зээлээр худалдах-худалдан авах гэрээнүүд, ажилд авсан тушаал, нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын баримт, эрх шилжүүлэх гэрээ, компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ,

3.2 хариуцагч нараас гаргасан Төрийн банкны дансны хуулга, Хаан банкны дансны хуулга, фэйсбүүкээр харилцсан захидал,

3.3 Шүүхийн журмаар бүрдүүлсэн захидалд үзлэг хийсэн тэмдэглэл, Б хХХК-иас ирүүлсэн инвойс /бидэ захиалгын баримт/ зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад, 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э Э Э И ВХХК, Э с ХХК нар нь хариуцагч С.Т, Б.М нарт холбогдуулан төлбөр барагдуулах гэрээний үүрэг 15,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Мөн нэхэмжлэгч Д.Д нь С.Т, Б.М нарт холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэгт 84,785,310 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Дээрх нэхэмжлэлийн шаардлагатай хэргүүд нь тус тусдаа иргэний хэрэг үүсч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан. Төлбөр барагдуулах гэрээний үүрэгтэй холбоотойгоор талууд хамтран ажиллах гэрээг байгуулсан, дээрх гэрээнүүдийн төлбөр төлөлтүүд нь хоорондоо хамааралтай болох нь талуудын тайлбараар тогтоогдсон тул дээрх хэргүүдийг нэгтгэсэн болно.

 

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

3. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдсон.

 

3.1 Хариуцагч С.Т нь нэхэмжлэгч Э Э Э И ВХХК-д борлуулалтын ажилтнаар ажиллаж байхдаа компанийн орлогоос бэлнээр 15,500,000 төгрөгийг авч шамшигдуулсан үйл баримтад талууд маргаагүй. Ингээд Д.Д, С.Т нар 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр төлбөр барагдуулах хэлцэл байгуулж, С.Т нь дур мэдэн авч ашигласан 15,500,000 төгрөгийг сард 2 хувийн хүү бодож 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төлж дуусгахаар харилцан тохиролцсон байна. /үндсэн хэргийн 1-р хх-9/

 

3.1.1 Үүний дараа 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр дахин бичгээр гэрээ байгуулж, Э Э Э И ВХХК, Э с ХХК-иудын хөрөнгө болох 15,500,000 төгрөг буюу компанийн хөрөнгөөс дур мэдэн авсан мөнгийг С.Т нь нөхөр Б.Мын хамт сар бүр 2 хувийн хүү тооцож төлөхөөр тохиролцжээ. /үндсэн хэргийн 1-р хх-10/

 

3.2 Дээрх 15,500,000 төгрөгийг Э Э Э И ВХХК, Э с ХХК-иудад төлөхийн тулд С.Т, Б.М нар нь Д.Дтай хөрөнгө оруулалт, ашиг хуваарилалтын гэрээ байгуулж, Д.Дгаас хөрөнгө оруулалт авч БНСУ-аас бидэ суултуурыг Монгол Улсад оруулж ирж худалдан борлуулах ажлыг хийж, борлуулалтын орлогоос ашиг тооцож, уг ашгаасаа 15,500,000 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцсон байна.

 

3.3 Ингээд талууд 2018.07.18-ны өдөр хөрөнгө оруулалтын ашиг хуваарилах гэрээ байгуулж, Д.Д нь 21,600,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, уг мөнгөөр С.Т, Б.М нар нь бидэ оруулж ирж борлуулж, ашгийн нь 80 хувийг Д.Д, 20 хувийг С.Т, Б.М нар авахаар тус тус тохиролцож, нийт 60 ширхэг бидэ борлуулж, нийт 33,000,000 төгрөг болсон байна. Үүнээс Д.Д нь хөрөнгө оруулсан 21,600,000 төгрөг, 80 хувийн ашиг 9.120.000 төгрөг, нийт 30,720,000 төгрөгийг, /нэгтгэсэн хэргийн 1-р хх-8/

 

- 2018.09.13-ны өдөр 14,400,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 3 сарын хугацаатай, 1 сарын 4 хувийн хүүтэй, 40 хувийн ашгийг Д.Д, 60 хувийн ашгийг Б.М авахаар тохиролцож, нийт 40 ширхэг бидэ захиалан 550,000 төгрөгөөр борлуулж, нийт 22,000,000 төгрөг болсон. Үүнээс Д.Д нь хөрөнгө оруулсан 14,400,000 төгрөг, 7,600,000 төгрөгийн цэвэр ашгийн 40 хувь 3,040,000 төгрөг, 3 сарын хүү 1,728,000 төгрөг, нийт 19,168,000 төгрөгийг, /нэгтгэсэн хэргийн 1-р хх-6/

 

- 2018.11.15-ны өдөр 18,400,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 3 сарын хугацаатай, 1 сарын 4 хувийн хүү тооцохоор, 40 хувийн ашгийг Д.Д, 60 хувийн ашгийг Б.М авахаар тохиролцож, 50 ширхэг бидэ захиалан 660,000 төгрөгөөр борлуулж, нийт 27,500,000 төгрөг болсон. Үүнээс Д.Д хөрөнгө оруулсан 18,400,000 төгрөг, 9,100,000 төгрөгийн цэвэр ашгийн 40 хувь 3,640,000 төгрөг, 3 сарын хүү 2.208.000 төгрөг, нийт 24,248,000 төгрөгийг, /нэгтгэсэн хэргийн 1-хх-10/

 

- 2019.01.30-ны өдөр 18,600,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 3 сарын хугацаатай, 1 сарын 2 хувийн хүү тооцохоор, 40 хувийн ашгийг Д.Д, 60 хувийн ашгийг Б.М авахаар тохиролцож, 50 ширхэг бидэ захиалан 660,000 төгрөгөөр борлуулж, нийт 27,500,000 төгрөг болсон. Үүнээс Д.Д нь хөрөнгө оруулсан 18,600,000 төгрөг, 8,900,000 төгрөг цэвэр ашгийн 40 хувь 3,560,000 төгрөг, 3 сарын хүү 1,116,000 төгрөг, нийт 23,276,000 төгрөгийг, /нэгтгэсэн хэргийн 1-р хх-12/

 

- 2019.05.15-ны өдөр хөрөнгө оруулалтын ашиг хуваарилах гэрээг дахин байгуулж, уг гэрээний дагуу 2019.02.02-нд 22,560,000 төгрөг, 2019.03.19-нд 24,340,680 төгрөг, 2019.04.22-нд 24,232,000 төгрөг, 2019.05.14-нд 23,296,000 төгрөг, 2019.09.13-нд 31,500,000 төгрөг, 2019.10.30-нд 15,108,720 төгрөг, 2019.11.25-нд 32,900,000 төгрөг нийт 94,428,680 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 3 сарын хугацаатай, 1 сарын 3 хувийн хүү тооцохоор, 40 хувийн ашгийг Д.Д, 60 хувийн ашгийг Б.М авахаар тохиролцож 255 ширхэг бидэ захиалан 660,000 төгрөгөөр борлуулж, нийт 140,250,000 төгрөг болсон. Үүнээс оруулсан Д.Д нь хөрөнгө оруулсан 94,428,680 төгрөг, 45,821,320 төгрөгийн цэвэр ашгийн 40 хувь 18,328,528 төгрөг, 3 сарын хүү 8,498,581 төгрөг, нийт 121,255,789 төгрөгийг тус тус Д.Д нь Б.Маас авахаар харилцан тохиролцсон байна. /нэгтгэсэн хэргийн 1-р хх-11/

 

4. Зохигчид ажилтан С.Тгийн компанид учруулсан хохирлыг төлүүлэх талаар бичгийн гэрээ байгуулж, уг гэрээний үүргийг хөрөнгө оруулалт, ашиг хуваарилах гэрээний үүргээр төлүүлэхээр харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбараар тогтоогдсон. Талуудын хооронд байгуулагдсан хөрөнгө оруулалт, ашиг хуваарилах гэрээний агуулгаас үзэхэд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж зааснаар тэдгээрийн хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

 

4.1 Нэхэмжлэгч Д.Д нь хөрөнгө оруулж, хариуцагч Б.М нь бидэ суултуурыг захиалан оруулж ирэх, борлуулах буюу хөдөлмөрлөх байдлаар хамтран ажиллах гэрээнд оролцож, бидэ суултуурыг худалдан борлуулсан ашгийг хэрхэн хуваарилах талаар тодорхой тохиролцсон. Мөн бичгээр байгуулсан гэрээнд тусгаагүй боловч тодорхой зорилго буюу компанид учруулсан С.Тгийн хохирлыг хамтран ажиллах гэрээний дагуу Д.Дгаас оруулсан хөрөнгө оруулалтын мөнгөн хөрөнгөөс хүү тооцож төлөх замаар барагдуулахаар болзол тавьж байгуулсан үйл баримт талуудын тайлбараар тогтоогдсон.

 

5. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2018.07.18, 2018.09.13, 2018.11.15, 2019.01.30-ны өдрүүдийн хамтран ажиллах гэрээний дагуу өр төлбөр байхгүй. 2019.05.15-ны өдрийн хамтран ажиллах гэрээнийн үүрэгт 97,516,650 төгрөгийн төлөлт дутуу байсан. Үүнээс хойш 2019.09.13-нд 31,500,000 төгрөг, 2019.10.30-нд 15,108,720 төгрөг, 2019.11.25-нд төгрөг 32,900,000 төгрөг нийт 79,508,720 төгрөгийг хүү болон ашиг тооцохгүйгээр Б.Мд шилжүүлсэн. Уг хүү ашиг тооцохгүйгээр шилжүүлсэн мөнгөнөөс 94,440,060 төгрөгийг төлж, илүү 12,931,340 төгрөг төлснийг нь 2019.05.15-ны өдрийн хамтран ажиллах гэрээнийн үүрэгт 97,516,650 төгрөгийн төлөлтөөс хасч, үлдэх 84,785,310 төгрөгийг нэхэмжилнэ гэж,

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...хамтран ажиллах гэрээ болон өр төлбөр барагдуулах гэрээний үүргийг бүрэн төлж барагдуулсан. Биднийг өр төлбөр үүсгэснийг далимдуулан бидний хөдөлмөрийг ашиглан өндөр хүү, ашиг тооцон авч хөрөнгө оруулалт гэдэг нэрийн дор мөнгө хүүлдэг байсан гэж тус тус тайлбарлаж маргасан.

 

6. Хэрэгт хариуцагч нь Төрийн банк ХХК болон Хаан банк ХХК-ийн дансны хуулга мөн нэхэмжлэгч Д.Дтай фэйсбүүкээр харилцсан гэх захидлыг тус тус нотлох баримтаар гаргасан. Шүүх хариуцагчийн хүсэлтээр Бямбажав Махгал нэртэй хаягаас , D D гэх нэртэй хаяг руу фэйсбүүкээр харилцсан захидалд үзлэг хийсэн. Хариуцагч нар нь дээрх дансны хуулга болон үзлэгээр илэрсэн үйл баримтаар төлөх төлбөрөө бүрэн төлсөн болох нь тогтоогдоно гэж тайлбарласан.

 

6.1 Шүүх дансны хуулгыг нэг бүрчлэн шүүж, тооцож үзвэл, Б.Мын эзэмшлийн Төрийн банк ХХК дахь 0000 тоот данснаас 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд Д.Дгийн эзэмшлийн Хаан банк ХХК дахь 0000 тоот дансанд 42,700,000 төгрөгийг цувуулан шилжүүлсэн байна. /нэгтгэсэн хэргийн 1-р хх-51-56/

 

6.2 Мөн Б.Мын эзэмшлийн Хаан банк ХХК дахь 0000 тоот данснаас 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хугацаанд Д.Дгийн эзэмшлийн Хаан банк ХХК дахь 0000 тоот болон 0000 тоот дансанд нийт 220,035,500 төгрөгийг цувуулан шилжүүлжээ. /нэгтгэсэн хэргийн 1-р хх-57-151/

 

6.3 Нэхэмжлэгч Д.Д, хариуцагч Б.М нарын хооронд фэйсбүүкээр харилцсан захидалд үзлэг явуулахад ...Б.М нь бидэ суултуурыг худалдан борлуулах үедээ худалдан авахаар ирсэн үйлчлүүлэгчийг урьдчилгаа төлбөрөө Д.Дгийн эзэмшлийн данс руу шилжүүлэхийг хэлж, тэр даруй Д.Дгаас урьдчилгаа төлбөр дансанд нь орсон эсэхийг чатаар асууж, орсон гэх хариу Д.Дгаас ирсэний дараа бидэ суултуурыг худалдан авагчид хүлээлгэн өгдөг байсан үйл баримт тогтоогдсон. Үүнээс дүгнэвэл зарим бидэ суултуурын үнэ Д.Дгийн данс руу шууд орж байсан байх ба уг үйл баримтад нэхэмжлэгч маргаагүй. /нэгтгэсэн хэргийн 1-р хх-202-250, 2-р хх-1-30, үндсэн хэргийн 1-р хх-222-235/

 

6.3.1 Тухайн үзлэгийн обьект болох захидлаас үзвэл 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд нийт 19,170,000 төгрөг нэхэмжлэгч Д.Дгийн данс руу бидэ суултуурыг худалдан авч буй иргэний нэр, утасны дугаар, бидэ гэх нэр зэрэг гүйлгээний утгаар шилжин орсон болох нь тогтоогдож байна. Шүүх захидалд үзлэг явуулахдаа талуудын латин үсгээр бичсэн захидлыг крилл үсэг рүү буулгаж харьцуулан үзлэг хийсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

7. Дээрх нотолгооны хэрэгслүүд болох дансны хуулгууд, үзлэгийн обьектоос үзвэл хариуцагч Б.М нь нэхэмжлэгч Д.Дд нийт 281,905,500 /42,700,000+220,035,500+19,170,000/ төгрөгийг шилжүүлсэн байна.

 

7.1 Талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний үүрэгт нийт төлвөл зохих хөрөнгө оруулалтын үндсэн төлбөр, ашиг, хүү, тухайн гэрээ бүрт нийт борлуулсан бидэ суултуур, түүний нэг ширхэгийн үнэ зэргийн тоо хэмжээнд хариуцагч тал маргаагүй. Иймд гэрээ тус бүрийн төлвөл зохих төлбөрийг тооцвол:

- 2018.07.18-ны өдөр хөрөнгө оруулалтын ашиг хуваарилах гэрээгээр Д.Д нь 21,600,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, уг мөнгөөр С.Т, Б.М нар нь 60 ширхэг бидэ оруулж ирж борлуулж, нийт 33,000,000 төгрөг болсон байна. Үүнээс Д.Д нь хөрөнгө оруулсан 21,600,000 төгрөг, 80 хувийн ашиг 9,120,000 төгрөг, нийт 30,720,000 төгрөгийг,

- 2018.09.13-ны өдрийн хөрөнгө оруулалтын гэрээгээр нийт 40 ширхэг бидэ захиалан нэг ширхэгийг 550,000 төгрөгөөр борлуулж, нийт 22,000,000 төгрөг болсон байна. Үүнээс Д.Д нь хөрөнгө оруулсан 14,400,000 төгрөг, 7,600,000 төгрөгийн цэвэр ашгийн 40 хувь 3,040,000 төгрөг, 3 сарын хүү 1,728,000 төгрөг, нийт 19,168,000 төгрөгийг,

- 2018.11.15-ны өдрийн гэрээгээр нийт 50 ширхэг бидэ захиалан нэг ширхэгийг 660,000 төгрөгөөр борлуулж, нийт 27,500,000 төгрөг болсон. Үүнээс Д.Д хөрөнгө оруулсан 18,400,000 төгрөг, 9,100,000 төгрөгийн цэвэр ашгийн 40 хувь 3,640,000 төгрөг, 3 сарын хүү 2,208,000 төгрөг, нийт 24,248,000 төгрөгийг,

- 2019.01.30-ны өдрийн гэрээгээр 50 ширхэг бидэ захиалан нэг ширхэрийг 660,000 төгрөгөөр борлуулж, нийт 27,500,000 төгрөг болсон. Үүнээс Д.Д нь хөрөнгө оруулсан 18,600,000 төгрөг, 8,900,000 төгрөг цэвэр ашгийн 40 хувь 3,560,000 төгрөг, 3 сарын хүү 1,116,000 төгрөг, нийт 23,276,000 төгрөгийг,

- 2019.05.15-ны өдрийн гэрээгээр 255 ширхэг бидэ захиалан нэг ширхэгийг 660,000 төгрөгөөр борлуулж, нийт 140,250,000 төгрөг болсон. Үүнээс Д.Д нь хөрөнгө оруулсан 94,428,680 төгрөг, 45,821,320 төгрөгийн цэвэр ашгийн 40 хувь 18,328,528 төгрөг, 3 сарын хүү 8,498,581 төгрөг, нийт 121,255,789 төгрөг, байна.

 

Иймд хариуцагч нар нь хөрөнгө оруулалт, ашиг хуваарилалтын гэрээнүүдийн үүрэгт нийт 218,667,789 төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь тогтоогдсон. Хариуцагч нар дээрх бичгээр байгуулсан хамтран ажиллах гэрээний төлвөл зохих үүргийн хэмжээнд маргаагүй.

 

7.2 Хамтран ажиллах гэрээний дагуу нийт төлвөл зохих үүрэг 218,667,789 төгрөг дээр өр төлбөр барагдуулах гэрээний үүрэг 15,500,000 төгрөгийг нэмж тооцвол 234,167,789 төгрөг байна. Иймд хариуцагч нар нь нийт 281,905,500 төгрөгийг төлсөн буюу илүү төлөлттэй болох нь баримтаар тогтоогдож байх тул тэдгээрийн гаргасан төлбөрөө бүрэн төлж барагдуулсан гэх тайлбар үндэслэл бүхий байна.

 

7.2.2 Төлбөр барагдуулах гэрээний үүрэгт хариуцагч нар 2018.03.23-ны өдөр 1,020,000 төгрөг, 2018.03.26-ны өдөр 1,300,000 төгрөгийг тус тус төлсөн болохыг төлбөр барагдуулах хэлцэлд тусгасан байх ба үүнийг хариуцагч нар үүргээс хасч тооцуулахаар тайлбар гаргаж маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

8. Нэхэмжлэгч Д.Д нь ...2019.09.13-нд 31.500.000 төгрөг, 2019.10.30-нд 15,108,720 төгрөг, 2019.11.25-нд төгрөг 32,900,000 төгрөг нийт 79,508,720 төгрөгийг хамтран ажиллах гэрээний дагуу хүү болон ашиг тооцохгүйгээр Б.Мд шилжүүлсэн. 2019.05.15-ны өдрийн хамтран ажиллах гэрээний үүрэгт гэрээний үүрэг 121,255,789 төгрөг төлөх байснаас 23,739,139 төгрөгийг төлж, 97,516,650 төгрөг үлдсэн байсан. Ингээд уг гэрээний үлдэгдэл 97,516,650 төгрөг, хүү ашиг тооцохгүйгээр шилжүүлсэн 79,508,720 төгрөг, нийт 177,025,370 төгрөгөөс хожим төлсөн 92,440,060 төгрөгийг хасч, үлдэх 84,785,310 төгрөгийг гаргуулна... гэж тайлбарлах замаар хүү, ашиг тооцохгүйгээр шилжүүлсэн гэх 79,508,720 төгрөгийг хамтран ажиллах гэрээний үүрэгт хамааруулах байдлаар шаардсан нь үндэслэлгүй байна. Учир нь,

 

8.1 Дээрх 79,508,720 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн талаарх талуудын хооронд байгуулагдсан бичгийн гэрээ байгуулагдаагүйгээс гадна дээрх мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч Б.М нарт олгосон болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

 

8.2 Нэгтгэсэн хэргийн 31-32, 34 дүгээр талд авагдсан нэхэмжлэгч Д.Дгаас гаргаж өгсөн түүний эзэмшлийн Хаан банкны дансны хуулгаас үзэхэд 2019.09.13-ны өдөр 31,500,000 төгрөгийг 0000 тоот дансанд Д.Д гэх гүйлгээний утгаар, 2019.10.30-ны өдөр 15,108,720 төгрөгийг 0000 тоот дансанд өөртөө гэх гүйлгээний утгаар, 2019.11.25-ны өдөр 32,900,000 төгрөгийг 0000 тоот дансанд өөртөө гэх гүйлгээний утгаар тус тус шилжүүлсэн байна.

 

8.2.1 Тухайн мөнгө шилжиж орсон 0000 тоот данс нь хариуцагч нарын эзэмшлийн данс биш байх ба гүйлгээний утга нь өөртөө гэж шилжүүлсэн байгаагаас үзэхэд хариуцагч нарт 79,508,720 төгрөгийн мөнгөн хөрөнгийг олгосон гэж үзэхээргүй байна.

 

8.2.2 Мөн нэхэмжлэгч нь тухайн 79,508,720 төгрөгийн мөнгөн хөрөнгийг ашиг, хүү тооцохгүйгээр хамтран ажиллах гэрээний үүрэгт шилжүүлсэн гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж шаардсан ба өнөөдрийн шүүх хуралдаанд дээрх үйл баримтыг тодруулахад ...зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн... гэж зөрүүтэй тайлбарлаж байгаа нь учир дутагдалтай. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг шаардаагүй, энэ талаар нэхэмжлэлийн үндэслэлдээ анхнаасаа тайлбарлаж байгаагүй.

 

8.2.3 Харин нэхэмжлэгч Д.Д нь зээлийн гэрээний дагуу үүрэг үүссэн гэж үзвэл уг гэрээний үүргийг жичдээ мөнгө авсан этгээдээс шаардахад энэ шийдвэр саад болохгүй болно.

 

9. Түүнчлэн хөрөнгө оруулалт, ашиг хуваарилах гэрээ нь нэхэмжлэгч Д.Д, хариуцагч Б.М нарын хооронд байгуулагдсан байхад нэхэмжлэгч нь уг гэрээний үүргийг С.Тгаас шаардсан нь үндэслэлгүй байна.

 

10. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч С.Т, Б.М нарт холбогдуулан нэхэмжлэгч Э Э Э И ВХХК, Э с ХХК нараас гаргасан төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 15,500,000 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч Д.Дгаас гаргасан хамтран ажиллах гэрээний үүрэгт 84,785,310 төгрөг гаргуулах тухай, нийт 100,285,310 нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл хэрэгсэхгүй болсон тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч хариуцах үүрэгтэй тул түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 817,450 /582,000+235,450/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

12. Нэхэмжлэгчийн хүсэлтээр Б х ХХК-иас ирүүлсэн инвойс /бидэ захиалгын баримт/-ыг хэрэгт нотлох баримтаар гаргуулсан ба уг баримтыг үндэслэн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлнэ гэж тайлбарласан. Дээрх баримтыг үндэслэн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүйтэй холбоотойгоор тухайн баримт нь хэрэгт хамааралгүй тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.М, С.Т нарт холбогдох 100,285,310 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э Э Э И ВХХК, Э с ХХК, Д.Д нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 817,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ