Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 184/ШШ2023/01331

 

 

 

 

 

 

 

                               2023         04            03

                               184/ШШ2023/01331

              

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр, ******* гудамж, ******* ******* 16 дугаар байр, 203 тоот хаягт байрлах “******* ******* ******* ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: дүүрэг, дугаар хороо, дүгээр хороолол, дугаар байр, 8 тоот хаягт оршин суух ******* овогт ын - /РД:/-д холбогдох,

Орон сууц, автозогсоол хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, - дүүргийн 8 дугаар хороо, ын аманд “ ” хотхоны апартмент орон сууцны 2 давхрын 82.25 м.кв талбайтай байр, автомашины зогсоолыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээг Б.-ын нэр дээр гаргаж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Г., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б., хариуцагч Б.-, хариуцагчийн өмгөөлөгч Э.Хаш-Чулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...******* ******* ******* ******* ХК нь Б.-той 20 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр “ худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан тус гэрээгээр Б.- нь ******* ******* ******* ******* ХК-ийн охин компани болох ХХК-ийн өөрийн эзэмшлийн 10 хувийн хувьцааг ******* ******* ******* ******* ХК-д худалдах бөгөөд хувьцааны төлбөрт - дүүргийн 8 дугаар хороо, ын аманд “ ” хотхоны Апартмент орон сууцны 2 давхрын 82.25 м.кв талбайтай байр, автомашины зогсоолыг шилжүүлэх байсан. Гэвч Б.- нь тус гэрээний үүргээ биелүүлээгүй төдийгүй бид биелэгдээгүй, бүртгэгдээгүй хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж буйгаа 2022 оны 01 дүгээр сарын 12-нд болон 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр албан бичгээр дахин хүргүүлсэн. Мөн ХХК-д 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Б.-ын нэр дээр гэрчилгээг гаргахгүй болсныг албан бичгээр мэдэгдсэн.

Б.- нь ******* ******* ******* ******* ХК-ийн охин компани болох ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа ******* ******* ******* ******* ХК-ийн өмчлөлийн - дүүргийн 8-р хороо, ын аманд “ ” хотхоны Апартмент орон сууцны 2 давхрын 82.25 м.кв талбайтай орон оууцанд амьдарч, автамашины зогсоолыг эээмшиж байсан. Гэвч бид Б.-той хамтарч ажиллахаа больсон тул тус үл хөдлөх эд xөрөнгийг чөлөөлж өгөхийг удаа дараа мэдэгдсэн боловч Б.- нь үл хөдлөх эд хөрөнгийг манай компанид өнөөдрийг хүртэл хүлээлгэж өгөхгүй, хууль бус эзэмшилдээ байлгаж, амьдарч байгааг бидний зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн дагуу - дүүргийн 8 дугаар хороо, ын аманд “ ” хотхоны Апартмент орон сууцны 2 давхрын 82.25 м.кв талбайтай байр, автомашины зогсоолыг хууль бусаар эзэмшиж буй ын - ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч талаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: ******* ******* ******* ******* ХК нь Б.-той хамтран, 2019 оны 9 сард ХХК-ийг байгуулж, Б.-ыг Гүйцэтгэх захирлаар томилсон. Компанийн хувь эзэмшлийн хувьд ******* ******* ******* ******* ХК 90 хувь, Б.- 10 хувийн эзэмшилтэйгээр үүсгэн байгуулсан. Компани байгуулах болсон гол шалтгаан нь урт хугацаанд хамтран ажиллах тохиролцоо байсан бөгөөд Б.- нь программ хөгжүүлэлтийг хариуцах, ******* ******* ******* ******* ХК нь үйл ажиллагааны хөрөнгө оруулалтыг хийх, гүйцэтгэх ажлаар хангах тохиролцоотой байсан. *******ймээс компанийн 10 хувийг эзэмшүүлсэн. Мөн урт хугацааны хамтын ажиллагааны дараагийн алхам болгож, Б.-ын нэр дээрх орон сууцны зээлийг хаахад зориулж, 78,800,000 төгрөгийг ХХК-иар дамжуулан 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр шилжүүлсэн. Б.- нь өөрийн багийг бүрдүүлж, тэдгээр хүмүүс мөн ******* ******* ******* ******* ХК-ийн эзэмшлийн хувьцаанаас 20 хувийг нэмж, 4 хүнд тус бүр 5 хувийг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд ******* ******* ******* ******* ХК болон хамаарал бүхий компаниудын зүгээс ХХК-ийн үйл ажиллагааны санхүүжилтэд зориулж нийт 592,435,331.51 төгрөгийг шилжүүлсэн байна. Түүнчлэн Б.- болон хамаарал бүхий хувьцаа эзэмшигч 4 ажилтан нь 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тогтвортой ажиллах нөхцөлөөр тус бүрийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.

Гэсэн хэдий ч Б.- нь энэхүү хамтын ажиллагаагаа үгүйсгэж, дараах үйлдлүүдийг гаргасан тул бид дээрх хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж буйгаа 2022 оны 01 дүгээр сарын 12-нд болон 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр албан бичгээр дахин хүргүүлсэн. Мөн ХХК-д 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Б.-ын нэр дээр гэрчилгээг гаргахгүй болсныг албан бичгээр мэдэгдсэн. Б.-ын гаргасан үйлдлүүдийг дурдвал:

- Ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэсэн системийнхээ зохиогчийн эрхийг зөвшөөрөлгүйгээр компанийн нэр дээр гаргасан. Тодруулбал ******* ******* ******* ******* ХК нь ажлаар хангах тохиролцооны хүрээнд 20 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ХХК-тай trade.mn платформын кодын хөрвүүлэлт хийх Программ хангамжийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээгээр криптовалютын арилжааны цогц платформын шинэчлэлтийг 20 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нийт 9 сарын хугацаанд хийлгэхээр тохиролцон, гүйцэтгүүлсэн. Тус гэрээний долоодугаар зүйл Зохиогчийн эрх болон эх кодын өмчлөлийг Захиалагч тал буюу ХХК-д байхаар тодорхой заасан байна. Мөн түүнчлэн тус шинэчлэлтийн ажил нь өмнөх хувилбарын бүтэц, ноу-хауд тулгуурлан кодын хэлний хөрвүүлэлтийг хийлгэсэн тул тус компани нь шинээр, нэмэлтээр хөгжүүлэлт хийгээгүй. Гэтэл ХХК-ийн Гүйцэтгэх захирал ын - болон ажилтнууд болох ын , ы , Даш-гийн , гийн , ын , ийн , ийн зэрэг тус платформын шинэчлэл дээр ажилласан 8 хүнийг зохиогчоор оролцуулан ХХК-ийн нэр дээр 20 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Оюуны өмчийн газар бүртгүүлсэн байсан.

- Компанид ажиллаж байх үедээ дээрх гэрээгээр гүйцэтгэсэн системийн эх код болон хэрэглэгчдийн мэдээллийг хууль бусаар авч, ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болох Ц., З., А. нар болон бусад хүмүүстэй хамтран 20 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ХХК-ийг байгуулж, биржийн үйл ажиллагаа явуулсан.

- Программ хангамжийн ажлыг гүйцэтгэх явцад гарсан хэд хэдэн алдаанаас шалтгаалж, компани 457,738,906.42 төгрөгийн өр төлбөр орсон.

- Гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа нийт 112,955,903.23 төгрөгийн баримтгүй зардал гаргаж, компанийг хохироосон.

Б.- нь ийм үйлдлүүд гаргасан хэдий ч бид Ц., З., А. нарт анх бэлэглэж байсан тус бүрийн 5 хувьтай тэнцэх 15 хувийн хувьцааг тус бүрийн 40,000,000 төгрөгөөр буюу нийт 120,000,000 төгрөгөөр худалдан авах гэрээг байгуулж, нотариатаар батлуулан, төлбөрийг шилжүүлсэн боловч Б.-ын эс үйлдлээс болж одоог хүртэл улсын бүртгэлд бүртгүүлж чадаагүй байна.

Б.- нь энэ мэтчилэн анх тохиролцсон хамтын ажиллагаагаа үгүйсгэж байгаа тул гэрээг хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэн манай компани Б.-той байгуулсан гэрээнээс татгалзсан болно.

Иймд Б.-ын манай компанид холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

2. Хариуцагч болон түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Эзэмшлээс албадан чөлөөлүүлэх эрх зүйн үндэслэлгүй тухайд: Б.- нь “ ” ХК-ийн 10 хувийн хувьцааг “******* ******* ******* *******” ХК-д худалдахаар 20 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ /цаашид “Гэрээ” гэх/ байгуулсан. Тус гэрээний зүйл нь “ ” ХК-ийн 10,000 ширхэг хувьцаа бөгөөд гэрээний үнэ нь - дүүргийн 8 дугаар хороо, ын аманд байрлах “ " хотхоны Апартмент орон сууцны 2 давхрын 82.25 м.кв талбайтай байр, автомашины зогсоол байхаар тус тус харилцан тохиролцсон байдаг. Гэвч гэрээ байгуулах үед буюу 20 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гэрээний үнэ болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй байсан. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “...худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж зохицуулсан. Тус гэрээний үнэ болох орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй байсан тул Б.- Иргэний хуулийн 258 дугаар зүйлийн 258.2 дахь хэсэгт зааснаар “******* ******* ******* *******” ХК нь эд хөрөнгийн үнийг төлж, зохих зардлыг нөхөн төлөх хүртэл нэгж эрхийн 10,000 ширхэг хувьцааг өөртөө үлдээж саатуулах эрхээ хэрэгжүүлсэн. Гэрээний 1.1, 3.2, 4.2-т тус тус зааснаар маргаан бүхий үл хөдпөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарах үед Б.-ын өмчлөлд шилжүүлж, худалдагч нь өөрийн эзэмшлийн хувьцааг худалдан авагчид шилжүүлэхээр тус тус тохиролцсон. Нэхэмжпэгч “******* ******* ******* *******” ХК-ийн 20 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн /280 дугаартай албан бичгээр тухайн үед барилгын ажил гүйцэтгэгч “ Вилла” ХХК-д хандан үл хөдпөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Б.-ын нэр дээр гаргуулахаар хүсэлт гаргасан. Мөн хүсэлтэд нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХК нь “Б.-той төлбөрийн тооцоогүй болохыг тус албан бичгээр баталгаажуулж байна” гэж илэрхийлсэн байдаг.

Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч болох “******* ******* ******* *******” ХК нь хувьцаа шилжүүлэх үүргийг гүйцэтгэх боломж бүрдүүлэх хүртэл үүрэг гүйцэтгэгч Б.- нь мөнгөн төлбөрийнхөөс бусад үүргийн гүйцэтгэлийг саатуулах эрхтэй. Тодруулбал, Б.- нь “******* ******* ******* *******” ХК-ийн удирдлагуудад буюу Г., А. нарт 20 оны 12 дугаар сарын 08-ны өдөр, 20 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хувьцаа шилжүүлэх хүсэлттэй байгаагаа цахим шуудангаар илэрхийлсэн боловч ямар ч хариу өгөөгүй тул хувьцааг шилжүүлэх бодит боломжийг нэхэмжлэгч тал бүрдүүлээгүй байдаг.

Б.- нь худалдах, худалдан авах гэрээний 3.1-д зааснаар гэрээг баталгаажуулснаар байрыг эзэмшилдээ шилжүүлэн авсан. Өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Б.-ын нэр дээр шилжүүлээгүй тул гэрээний зүйл болох 10,000 ширхэг хувьцаа шилжүүлэх үүргээ хариуцагч Б.- саатуулсан. Орон сууцны эзэмшлийг Б.- худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан, хууль ёсны эзэмшигч болно.

Гэрээнээс татгалзсан гэж үзэх үндэслэлгүй тухайд: Нэхэмжлэлийн үндэслэл хэсэгт “...Б.- нь тус гэрээний үүргээ биелүүлээгүй төдийгүй бид биелэгдээгүй, бүртгэгдээгүй хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж буйгаа 2022 оны 01 дүгээр сарын 12-нд болон 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр албан бичгээр хүргүүлсэн...” гэжээ.

Гэвч Б.-од татгалзал хүргүүлээгүй, энэ талаар нэхэмжлэгч “******* ******* ******* ******* ХК аливаа мэдэгдэл ирүүлээгүй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэмэлт хугацаа тогтоогоогүй, урьдчилан мэдэгдээгүй байна. Мөн Б.- нь “ ” ХХК-ийн 10,000 ширхэг хувьцааг шилжүүлэхээр удаа дараа “******* ******* ******* *******” ХК-д цахим шуудангаар мэдэгдсэн боловч нэхэмжлэгчээс хариу өгөөгүй өнөөдрийг хүрсэн. Мөн “ ” ХХК нь Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт зааснаар “******* ******* ******* *******” ХК-ийн охин компани болдог. Тодруулбал “******* ******* ******* *******” ХК нь 20 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн “ ” ХХК-ийн 70 хувийн хувьцааг эзэмшдэг. “******* ******* ******* *******” ХК-ийн албан ёсны цахим шуудангаас 20 оны 12 дугаар сарын 06-ны өдөр “ ” ХХК-ийн эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 20 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 10:00 цагаас “******* ******* ******* *******” ХК-ийн оффис дээр зарласан. Тус хурлаар 70 хувийн хувьцаа ззэмшигч “******* ******* ******* *******” ХК-ийн төлөөлөл “ ” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.-ыг чөлөөлж, Л.ыг томилсон. Өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХК нь гэрээнээс татгалзаагүй тул хариуцагчийн хувьд худалдах, худалдан авах гэрээнд зааснаар худалдан авагч тал төлбөрөө бүрэн төлж, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хууль ёсны эзэмшигч Б.-од шилжүүлэх тохиролцоо хүчинтэй гэж үзэж байна.

Иймд тус шүүхэд 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр “******* ******* ******* *******” ХК- ийн гаргасан - дүүргийн 8 дугаар хороо, ын аманд “ ” хотхоны Апартмент орон сууцны 2 давхрын 82.25 м.кв талбайтай байр, автомашины зогсоолыг хууль бусаар эзэмшиж буй ын -ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Б.- миний бие “ ” ХХК-ийн өөрийн 10 хувийн хувьцааг “******* ******* ******* *******” ХК-д худалдахаар 20 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээгээр “******* ******* ******* *******” ХК нь худалдан авч буй хувьцааны үнэд - дүүргийн 8 дугаар хороо, ын аманд “ ” хотхоны Апартмент орон сууцны 2 давхрын 82.25 м.кв талбайтай байр, автомашины зогсоолыг Б.- миний өмчлөлд шилжүүлэх, миний зүгээс “ ” ХХК-ийн өөрийн 10 хувийн хувьцааг худалдан авагч буюу “******* ******* ******* *******” ХК-д тус тус шилжүүлэх үүргийг байдаг.

Гэвч “******* ******* ******* *******” ХК нь намайг гэрээний үүргээ биелүүлж хувьцааг шилжүүлэхгүй байгаа учир байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээсээ татгалзсан гэж үзэн улмаар тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг миний нэр дээр гаргаж өгөөгүй.

“******* ******* ******* *******” ХК нь гэрээний үнэ болох - дүүргийн 8 дугаар хороо, ын аманд “ ” хотхоны Апартмент орон сууцны 2 давхрын 82.25 м.кв талбайтай байр, автомашины зогсоолыг миний эзэмшилд шилжүүлж өгсөн. худалдах, худалдан авах гэрээний 1.1, 3.2, 4.2-т тус тус заасанчлан маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарах үед Б.- миний өмчлөлд шилжүүлж, улмаар тохиролцсон хувьцааг “******* ******* ******* ******* ХК-д шилжүүлэхээр тохиролцсон. Үүний дагуу “******* ******* *******” ХК-ийн 20 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн /280 дугаартай албан бичгээр тухайн үед барилгын ажил гүйцэтгэгч “ Вилла” ХХК-д хандан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Б.-ын нэр дээр гаргуулах хүсэлт гаргасан. Мөн хүсэлтдээ “******* ******* *******” ХК нь “Б.-Oдтой төлбөрийн тооцоогүй болохыг тус албан бичгээр баталгаажуулж байна” гэсэн байдаг. Миний зүгээс үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг надад шилжүүлсэн тохиолдолд “ ” ХХК-ийн хувьцааг “******* ******* ******* *******” ХК-д шилжүүлэхээс татгалзаагүй, шилжүүлэхэд бэлэн. Гэвч “******* ******* ******* *******” ХК-ийн зүгээс надад мэдэгдэлгүйгээр орон сууц болон автомашины зогсоолын гэрчилгээг өөрийн нэр дээр гаргасан байдаг.

Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 -д зааснаар “******* ******* ******* *******” ХК нь хувьцаа шилжүүлэх үүргийг гүйцэтгэх боломж бүрдүүлэх хүртэл Б.- нь хувьцаа шилжүүлэх үүргийн гүйцэтгэлийг саатуулах эрхтэй. “******* ******* ******* *******” ХК нь өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Б.- миний нэр дээр шилжүүлээгүй учраас хувьцаа шилжүүлэх үүргийн гүйцэтгэлээ саатуулсан.

Миний хувьд гэрээгээр тохиролцсон хувьцаагаа “******* ******* ******* *******” ХК-д шилжүүлэх хүсэл сонирхолтой байсан ч гагцхүү “******* ******* ******* *******” ХК-ийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж өгөхийг хүлээж байсан. Энэ талаар “******* ******* ******* *******” ХК-д цахим шуудангаар хувьцаагаа шилжүүлэх талаар мэдэгдэж байсан ч хариу өгөлгүй өнөөдрийг хүрсэн.

“******* ******* ******* *******” ХК нь хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах тохиолдолд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасны дагуу нэмэлт хугацаа тогтоох, урьдчилан мэдэгдэх ёстой байтал урьдчилан мэдэгдээгүй. Хэрэв урьдчилан мэдэгдсэн бол миний хувьд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж өгсөн тохиолдолд тохиролцсон хувьцааг шилжүүлэхэд татгалзах зүйлгүй талаар мэдэгдэх байсан.

“******* ******* ******* *******” ХК болон Б.- бидний хооронд байгуулсан гэрээ өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр бөгөөд “******* ******* ******* *******” ХК - дүүргийн 8 дугаар хороо, ын аманд “ ” хотхоны Апартмент орон сууцны 2 давхрын 82.25 м.кв талбайтай байр, автомашины зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг миний нэр дээр гаргаж өгөх үүргийг энэхүү гэрээгээр хүлээсэн.

Иймд, - дүүргийн 8 дугаар хороо, ын аманд “ ” хотхоны Апартмент орон сууцны 2 давхрын 82.25 м.кв талбайтай байр, автомашины зогсоолыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээг Б.- миний нэр дээр гаргаж өгөхийг даалгаж шийдвэрлэж өгнө үү гэв.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан баримт: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, итгэмжлэл, “******* ******* ******* *******” ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эрхийн улсын бүртгэлийн Ү-22060901 дугаартай эд хөрөнгийн лавлагаа, “******* ******* ******* *******” ХК-ийн “ ” ХХК-д гаргасан 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 22/010 дугаартай хүсэлт, “******* ******* ******* *******” ХК-ийн Б.-од хүргүүлсэн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 22/012Б дугаартай гэрээнээс татгалзах тухай, - дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШЗ2022/13762 дугаартай Нэхэмжлэлийг буцаах тухай захирамж, ******* ******* ******* *******” ХК-ийн төлөөлөгч Г.ын - дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбарийн хувь, “ ” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, “******* ******* ******* *******” ХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь депозит дансны хуулга, “ ” ХХК-иас “******* ******* ******* *******” ХК-д хүргүүлсэн 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 3 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, “ ” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь депозит дансны хуулгууд, “ ” ХХК-ийн авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан, 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаартай бэлэглэх гэрээ, 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаартай Эрх шилжүүлэх гэрээ, 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 03 дугаартай бэлэглэх гэрээ, 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 03 дугаартай Эрх шилжүүлэх гэрээ, 20 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Компаний хувьцаа бэлэглэх тухай гэрээ, 20 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Компаний эрх шилжүүлэх тухай гэрээ, “******* ******* ******* *******” ХК-ийн Б.-од хүргүүлсэн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 22/085 дугаартай гэрээнээс татгалзах тухай, “ монголиа” ХХК ийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 22/32 дугаартай тодорхойлолт түүний хавсралт авлага өглөгийн тайлан, 20 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн АГГ дугаартай Програм хангамжийн ажил гүйцэтгэх гэрээ, 20 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн *******стемийн нууцлалын гэрээ, Крипто арилжааны платформын зохиогчийн эрхийн мэдээлэл /зургаар/, ВТС/МНТ арилжааны хослолын кодын бүтэц /зургаар/, Нэвтрэх хэсгийн кодын бүтэц /зургаар, Бүртгэх хэсгийн кодын бүтэц /зургаар/, Бүртгэх хэсгийн харагдах байдал /зургаар/, 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээ, 20 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Мемориалын баримт 3 хуудас, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбар.

3.2. Хариуцагч талаас шүүхэд гаргасан баримт: хариу тайлбар, “ ” ХХК-ийн дүрэм, 20 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ,  “******* ******* ******* *******” ХК-ийн “ ” ХХК-д гаргасан 20 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн /280 дугаартай хүсэлт, сөрөг нэхэмжлэлийн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт,

3.3 Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 6/526 дугаартай албан бичиг, 2023 оны 01 дүгээр сарын -ны өдөр цахим хаягт хийсэн үзлэгийн тэмдэглэл, хавсралтууд.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХК-аас хариуцагч Б.-од холбогдох “- дүүргийн 8 дугаар хороо ын ам /1709/ 1701 байр 09 тоот 82.25 м.кв талбайтай орон сууц, автомашины зогсоолыг Б.-ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч Б.- нэхэмжлэлийг шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХК-нд холбогдуулан “- дүүргийн 8 дугаар хороо ын ам /1709/ 1701 байр 09 тоот 82.25 м.кв талбайтай орон сууц, автомашины зогсоолын өмчлөгчөөр Б.-ыг тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээг Б.-ын нэр дээр гаргаж өгөхийг “******* ******* ******* *******” ХК-д даалгах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүхээс нэхэмжлэгч Нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХК-аас хариуцагч Б.-од холбогдох “- дүүргийн 8 дугаар хороо ын ам /1709/ 1701 байр 09 тоот 82.25 м.кв талбайтай орон сууц, автомашины зогсоолыг Б.-ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.-оос нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХК-нд холбогдуулан гаргасан “- дүүргийн 8 дугаар хороо ын ам /1709/ 1701 байр 09 тоот 82.25 м.кв талбайтай орон сууц, автомашины зогсоолыг өмчлөгчөөр Б.-ыг тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээг Б.-ын нэр дээр гаргаж өгөхийг “******* ******* ******* *******” ХК-нд даалгах тухай” сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Ийнхүү шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсэн болно.

 

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХК нь хариуцагч Б.-той 20 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр “ худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан нь 20 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр “ худалдах, худалдан авах гэрээ”-ийн хуулбараар тогтоогдож байна /хх-20-22х/.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасантай нийцэж байх бөгөөд зохигчид худалдах-худалдан авах гэрээг байгуулсан гэж үзнэ.

20 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээний 1.1-т “Худалдан авагч нь худалдагчийн эзэмшлийн 10 хувьтай тэнцэх 10.000 ширхэг хувьцааг худалдан авахтай холбоотой харилцааг зохицуулах бөгөөд худалдан авагч нь хувьцааны төлбөрт - дүүрэг 8 дүгээр хороо ын аманд байршилтай “ ” хотхонд апартмент загварын орон сууцны 2 давхрын 82.25 м.кв талбайтай байр, автомашины зогсоолын хамт худалдагчийн эзэмшилд хүлээлгэн өгч, байрны гэрчилгээ гарах үед ажилтны өмчлөлд шилжүүлэн өгч, худалдагч нь өөрийн эзэмшлийн хувьцааг худалдан авагчид шилжүүлэн өгнө”, 1.2-т “гэрээний хугацаа 2 жил байна” гэж тус тус заасны дагуу хариуцагч Б.-од - дүүрэг 8 дүгээр хороо ын аманд байршилтай “ ” хотхонд апартмент загварын орон сууцны 2 давхрын 82.25 м.кв талбайтай байр, автомашины зогсоолыг шилжүүлж өгсөн, мөн тухайн орон сууц, автозогсоолын барилга угсралтыг гүйцэтгэсэн компани болох “ Вилла” ХХК-нд “******* ******* ******* *******” ХК-аас 20 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн /280 дугаартай албан тоотоор /хх-23х/ “Танай байгууллагатай байгуулсан барилга захиалгын АП/2-11 тоот гэрээнд багтах 518 дугаар байрны 09 тоотод байрлах 82.25 м.кв талбайтай байрыг “******* ******* ******* *******” ХК-ийн охин компани болох “ ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.-ын нэр дээр гаргаж өгнө үү” гэсэн бичгээр нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХК-аас орон сууц, автомашины зогсоолыг хариуцагч Б.-од шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

Мөн гэрээний 2.4-т “хувьцаа эзэмшигч тус бүр дараах хувь хэмжээгээр компанийн хувьцааг эзэмшдэг” гэсэн жагсаалтын 2-т ын - // хувьцааны тоо 10 ширхэг, нийлүүлсэн хөрөнгө 10.000, хувь эзэмшил 10 хувь гэж заасан байгаагаас үзэхэд гэрээний 1.1-т заасан 10 хувьтай тэнцэх 10.000 ширхэг хувьцаагаар - дүүрэг 8 дугаар хороо ын аманд байршилтай “ ” хотхонд апартмент загварын орон сууцны 2 давхрын 82.25 м.кв талбайтай байр, автомашины зогсоолыг зохигчид худалдах-худалдан авахаар харилцан тохиролцсон болох нь тогтоогдож байна. Мөн гэрээний 3 дугаар зүйлд худалдагчийн эрх, үүрэгт 3.1-т “Тус гэрээг баталгаажуулснаар 1.1-т заасан байрыг эзэмшилдээ шилжүүлэн авах эрхтэй” гэж, 3.2-т “Байрны гэрчилгээ гарах үед үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлд шилжүүлэхийг шаардах эрхтэй” гэж, 3.3-т “хувьцааг энэхүү гэрээнд заасны дагуу худалдан авагчид шилжүүлэх үүрэгтэй” гэж, гэрээний 4 дүгээр зүйлд худалдан авагчийн эрх, үүрэгт 4.1-т “хувьцааг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу шилжүүлэхийг худалдагчаас шаардах эрхтэй” гэж, 4.2-т “хувьцааны төлбөр болох байрны эзэмшил, өмчлөлийг гэрээнд заасны дагуу худалдагчид шилжүүлэх үүрэгтэй” гэж, 4.3-т “худалдагчтай байгуулсан бусад гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус зааснаар зохигчид орон сууц, автомашины зогсоолыг өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж худалдан авагчид шилжүүлэх, худалдан авагч “ ” ХХК-ийн компанийн 10 хувийн хувьцааг худалдагчид шилжүүлэхээр худалдах-худалдан авах гэрээний гол нөхцлийг харилцан тохиролцсон, гэрээний 5, 6, 7, 8 дугаар зүйлээр талуудын гэрээний хариуцлага болон нөхөн төлбөр, давагдашгүй хүчин зүйл, маргаан шийдвэрлэх журам, гэрээ дуусгавар болох, цуцлах асуудлыг тусгасан хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд уг гэрээг хүчин төгөлдөр бус учир нь гэрээнд “******* ******* ******* *******” ХК-ийг төлөөлж гарын үсэг зурсан А. нь компанийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд биш тул гэрээнд гарын үсэг зурах эрхгүй, харин гүйцэтгэх захирал Г. би гарын үсэг зурах ёстой байсан тул гэрээг хүчин төгөлдөр бус гэж маргадаг. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд гэрээнд “******* ******* ******* *******” ХК-ийг төлөөлж гарын үсэг А. зурсан боловч “******* ******* ******* *******” ХК-ийн тамга гэрээнд дарагдсан ба энэхүү гэрээг хүчин төгөлдөр бус тооцуулахаар нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргаагүй, А.ыг компанийн бичиг баримт, тамга тэмдгийг хууль бусаар ашигласан талаар эрүүгийн хэргийн журмаар шалгуулж байгаагүй, мөн нэхэмжлэгчийн тайлбараар А. нь “******* ******* ******* *******” ХК-ийн 50-аас дээш хувийг эзэмшдэг хувьцаа эзэмшигч, мөн тус компанийн үйл ажиллагаанд удирдах бүрэлдэхүүнд оролцож ажилладаг талаар шүүх хуралдаанд тайлбар өгсөн. Энэ нь компанийн тухай хуулийн 59, 62, 75, 76, 78, 80, 81, 83 дугаар зүйлд зааснаар хувьцаа эзэмшигчийн хурал, төлөөлөн удирдах зөвлөлийн хурал, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх хороо, гүйцэтгэх захирал нарын эрх хэмжээ хэрхэн компанийн дүрмээр зохицуулсан болох, түүнд хувьцаа эзэмшигч А. компанийн үйл ажиллагаанд эрх бүхий албан тушаалтны хувьд хэрхэн оролцох талаар хэрхэн зохицуулсан талаар шүүх мэдэх боломжгүй бөгөөд “******* ******* ******* *******” ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-5х/ хэрэгт авагдсан боловч компанийн дүрэм хэрэгт авагдаагүй учир шүүх энэ талаар дүгнэлт өгөх боломжгүй ба А. гэрээнд гарын үсэг зурах эрх хэмжээ байхгүй байна гэж шууд дүгнэх боломжгүй юм. Компанийн тухай хуулийн 84.1-т “Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно” гэж, 84.2-т “Компани өөрийн онцлогтоо тохируулан эрх бүхий албан тушаалтны жагсаалтыг компанийн дүрэмдээ заасан байна” гэж заасан байна. Зохигчид 20 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээ байгуулсан өдрөөс өмнө буюу 20 оны 06 дугаар сарын -ний өдөр “ ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын /05 тогтоолоор “ ” ХХК-ийн дүрмийг баталж улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Энэхүү “ ” ХХК-ийн дүрмийн 3.2-т “ ” ХХК-ийн 70 хувийг “******* ******* ******* *******” ХК, 10 хувийг хариуцагч Б.- эзэмшихээр тусгасан байх ба компанийн дүрмийг баталсан хувьцаа эзэмшигчдийн гарын  үсэгт “******* ******* ******* *******” ХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Г. гарын үсэг зурж, зохигчдын 20 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээ байгуулахад “******* ******* ******* *******” ХК-ийг тамга дарсантай ижил тамгыг дарж баталгаажуулсан байгаа зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХК нь хариуцагч Б.-той 20 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр “ худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан нь хөдөлбөргүй тогтоогдсон ба хүчин төгөлдөр гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл хангуулах, үр дагаврыг шаардах эрхтэй байна.

3. Нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХК нь хариуцагч Б.-той 20 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээний хугацаа гэрээний 1.2-т “гэрээний хугацаа 2 жил байна” заасан ба гэрээний 8.1-т “энэхүү гэрээ нь талуудын гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж заасан бөгөөд гэрээ байгуулсан өдөр 20 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш тоолоход 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хугацаа тоолох журмаар дуусгавар болохоор байхад нэхэмжлэгчээс гэрээний хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэлийг шаардлагыг шүүхэд гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХК-иас Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэг заасан гэрээний нэг тал болох Б.- гэрээний нөхцлийг зөрчсөн гэж гэрээнээс татгалзаж гэрээгээр өгсөн авснаа буцаах буюу - дүүргийн 8 дугаар хороо ын ам /1709/ 1701 байр 09 тоот 82.25 м.кв талбайтай орон сууц, автомашины зогсоолыг хариуцагч Б.-ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр шүүхэд хандсан боловч энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа нотлож чадаагүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч Б.- 20 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээний 3.3-т зааснаар “******* ******* ******* *******” ХК хувьцааг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд хариуцагч Б.- нь “ ” ХХК-ийн өөрийн эзэмшдэг 10 хувийн хувьцааг шилжүүлэн өгөх талаар @gmail.com хаягаас @.mn @.mn цахим хаяг руу бичсэн цахим шууданд үзлэг хийсэн тэмдэглэлээр /хх-36-45х/ нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХК-аас Б.-ыг хувьцаагаа шилжүүлж өгөөгүй худалдах-худалдан авах гэрээгээ зөрчсөн гэдэг нь няцаагдаж байна.

Мөн Нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХК нь хариуцагч Б.-ыг  20 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээний 5 дугаар зүйлд зааснаар гэрээний ажлын хариуцлага алдаж, “ ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа “ ” ХХК-ийг алдагдалд оруулж 422,284,629 төгрөгийн хохирол учруулсан энэхүү үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байх тул эрүүгийн цагдаагийн алба шалгаж байгаа гэх боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар “ ” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 22/32 дугаартай албан тоот, авлага, өглөгийн товчоо тайлан, “ ” ХХК болон  “ ” ХХК хооронд 20 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр АГГ дугаартай байгуулсан Программ хангамжийн ажил гүйцэтгэх гэрээ,  20 оны 05 дугаар сарын 25-ны өдөр *******стемийн нууцлалын гэрээ гэсэн нотлох баримтуудаас /хх-98-104х/ өөр нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй бөгөөд энэхүү баримтуудаар Б.-ыг “ ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа “ ” ХХК болон уг компанийн толгой компани болох “******* ******* ******* *******” ХК-нд мөнгөн хөрөнгийн хохирол учирсан гэж үзэх боломжгүй юм. Мөн шүүхэд “ ” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 3 дугаартай албан бичгээр гүйцэтгэх захирал Л. нь “******* ******* ******* *******” ХК-нд явуулсан “ ” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 20 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “ ” ХХК-ийн дансны хуулга, авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайланг /хх-58-90х/ нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн бөгөөд Б.- нь санхүүгийн ямар алдаа дутагдал гаргаж компанид хохирол учруулсан гэдэг нь тодорхойгүй, хэзээ үйлдэгдсэн, үнэн зөв бодит хохирол учирсан гэж үзэх боломжгүй баримт байна.

Учир нь “******* ******* ******* *******” ХК-иас өөрийн охин компани болох “ ” ХХК-ийн үйл ажиллагаанд компаний дүрэмд заасан болон Компанийн тухай хууль, бусад хууль тогтоомжид зааснаар хяналт тавьж, “ ” ХХК-ийн   2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 20 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд санхүүгийн аудит оруулж компанид учирсан хохирлыг тогтоож, энэхүү хохирол нь гүйцэтгэх захирал Б.-одын буруутай үйл ажиллагаанаас болсон гэж хөдөлбөргүй тогтоогдсон байх хуулийн шаардлага хангасан нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул “******* ******* ******* *******” ХК-аас  болон “ ” ХХК-аас ирүүлсэн дээрх баримт болон  “ ” ХХК-ийн  одоогийн гүйцэтгэх Л.ын ирүүлсэн баримтуудаар Б.-ыг “ ” ХХК болон “******* ******* ******* *******” ХК-нд хохирол учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн Б.-ыг нэхэмжлэгчийн дээрх дурьдсан үндэслэлээр “ ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажлаас халсан гэж “******* ******* ******* *******” ХК-ийн гүйцэтгэх захирал Г. шүүх хуралдаанд тайлбарладаг боловч “******* ******* ******* *******” ХК-аас “ ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.-той байгуулсан хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн гэрээг дүгнэсэн акт, түүнийг ажлаас чөлөөлсөн тушаал зэрэг нь хэрэгт нотлох баримтаар авагдаагүй, нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХК-аас шүүхэд энэхүү баримтыг гаргаж өгөөгүй тул Б.-ыг ажилдаа алдаа дутагдал гаргаж, “ ” ХХК-ийг санхүүгийн алдагдалд оруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгааг дурьдах нь зүйтэй. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, нотлох баримтыг шүүхэд бүрэн гаргаж өгөөгүй, нэхэмжлэгчийн тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтын хооронд шалтгаант холбоо тогтоогдохгүй байх тул зохигчдын 20 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээний 5 дугаар зүйлд зааснаар Б.-ыг гэрээний ажлын хариуцлага алдсан гэж шүүхэд хандсан нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХК-аас 20 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээг Б.- зөрчсөн тул гэрээнээс татгалзаж, гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгож буй хууль зүйн үндэслэл, түүнийг батлах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, нэхэмжлэлийн шаардлагаа шүүхэд нотлож чадаагүй гэж үзсэн тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХК-аас хариуцагч Б.-од холбогдох “- дүүргийн 8 дугаар хороо ын ам /1709/ 1701 байр 09 тоот 82.25 м.кв талбайтай орон сууц, автомашины зогсоолыг Б.-ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

4. Хариуцагч Б.- нь ******* ******* ******* *******” ХК-нд холбогдуулан “- дүүргийн 8 дугаар хороо ын ам /1709/ 1701 байр 09 тоот 82.25 м.кв талбайтай орон сууц, автомашины зогсоолыг өмчлөгчөөр Б.-ыг тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээг Б.-ын нэр дээр гаргаж өгөхийг “******* ******* ******* *******” ХК-нд даалгах тухай” сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд түүнийг 20 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээгээ зөрчсөн гэсэн үндэслэл тогтоогдоогүй, энэ талаар энэхүү шийдвэрийн үндэслэх хэсгийн 3-т тодорхой дурьдсан. Харин Б.- нь гэрээнд заасан үүргээ биелүүлж хувьцаагаа шилжүүлэх талаар @gmail.com хаягаас @.mn @.mn цахим хаяг руу 20 оны 12 дугаар сарын 18-ны өдөр бичсэн цахим шууданд үзлэг хийсэн тэмдэглэлээр /хх-36-45х/ тогтоогддог ба Б.- гэрээнд заасан үүргээ сайн дураараа биелүүлэхэд бэлэн ******* ******* ******* *******” ХК-иас хувьцаа худалдан авахгүй удаашруулсаар өдийг хүрсэн гэж шүүх хуралдаанд тайлбарладаг.

Зохигчдын 20 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу ******* ******* ******* *******” ХК-иас 20 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн /280 дугаартай албан бичгээр “ Вилла” ХХК-нд “Танай байгууллагатай байгуулсан барилгын АП/2-11 тоот гэрээнд багтах 518 дугаар байрны 09 тоотод байрлах 82.25 м.кв талбайтай байрыг ******* ******* ******* *******” ХК-ийн охин компани болох “ ” ХХК-ийн гүйцэтгэх захирал ын - /РД:/ эзэмшиж байгаа бөгөөд байрны гэрчилгээг Б.-ын нэр дээр гаргаж өгнө үү” албан бичгээр Б.-од шилжүүлсэн боловч гэрээний 1.1-т зааснаар орон сууц болон автомашины гэрчилгээ Б.-ын нэр дээр шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч ******* ******* ******* *******” ХК нь - дүүргийн 8 дугаар хороо ын ам /1709/ 1701 байр 09 тоот 82.25 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр ******* ******* ******* *******” ХК-ийг 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр бүртгүүлсэн, мөн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ХААН банкны зээлийн гэрээнд барьцаалбартай барьцааны гэрээний дагуу барьцаалсан нь Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаагаар /хх-6х/ нотлогдож байна. Өөрөөр хэлбэл Б.- шүүх хуралдаанд “ ” ХХК-ийн өөрийн эзэмшдэг 10 хувийн хувьцааг шилжүүлэн өгч, - дүүргийн 8 дугаар хороо ын ам /1709/ 1701 байр 09 тоот 82.25 м.кв талбайтай орон сууц болон автомашины зогсоолыг гэрчилгээг гаргуулахыг удаа дараа амаар болон цахим хаягаар мэдэгдэж байсан боловч ******* ******* ******* *******” ХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлж, орон сууц болон автомашины гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж өгөөгүй гэсэн нь Б.-ын гэрээнд заасан үүргээ биелүүлж хувьцааг шилжүүлэх талаар @gmail.com хаягаас @.mn @.mn цахим хаяг руу 20 оны 12 дугаар сарын 18-ны өдөр бичсэн мэйлд үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогдож байх ба ******* ******* ******* *******” ХК-ийг орон сууцны гэрчилгээг өөрийн нэр дээр 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр бүртгүүлсэн буюу дээрх цахим хаягаар мэйл бичсэн өдрөөс хойш 5 сарын дараа гэрчилгээг Улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

******* ******* ******* *******” ХК-аас 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 22/010 дугаартай албан бичгээр “ Вилла” ХХК-нд “Танай байгууллагатай байгуулсан барилгын АП/2-11 тоот гэрээнд багтах 518 дугаар байрны 09 тоотод байрлах 82.25 м.кв талбайтай байрыг ******* ******* ******* *******” ХК-ийн охин компани болох “ ” ХХК-ийн гүйцэтгэх захирал ын - /РД:/ эзэмшиж байгаа хэдий ч байрны гэрчилгээг Б.-ын нэр дээр гаргахааргүй болсон тул өмнөх бичиг хүчингүй болохыг баталгаажуулж байна” гэсэн, мөн ******* ******* ******* *******” ХК-иас 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 22/012б дугаартай албан бичгээр Б.-од “******* ******* ******* *******” ХК нь 20 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээ байгуулан, тус гэрээнд хамаарах байрыг Б.- таны эзэмшилд шилжүүлж өгсөн билээ. Гэвч Б.- та ******* ******* ******* *******” ХК-ийн охин компани болох “ ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа баримтгүй зардал гаргасан, ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэж байсан системийг хувьдаа компани байгуулан ашигласан зэрэг ноцтой зөрчлүүдийг гаргаж, гэрээнд заасан хувьцааг шилжүүлээгүй тул хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 4.5-ыг үндэслэн гэрээнээс татгалзаж байгаагаа үүгээр мэдэгдэж байна” гэсэн албан тоотуудыг дээрх байдлаар гаргаж, Б.-ыг 20 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээний 4.5, 5 дугаар заалтыг зөрчсөн гэдэг боловч энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй, мөн Б.-ын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, нотлох баримтуудаар няцаагдаж байна.

Иймд Б.-ыг 20 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээний 4.5, 5 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэх боломжгүй, “ ” ХХК-ийн 10 хувийн хувьцааг хэзээ ч ******* ******* ******* *******” ХК-нд шилжүүлэн өгөхөд бэлэн гэсэн түүний тайлбар, 20 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээний 3.2-т заасны дагуу хариуцагч Б.- нь ******* ******* ******* *******” ХК-аас орон сууцны болон автомашины гэрчилгээ гарах үед худалдан авах эд хөрөнгийг өмчлөлд шилжүүлэхийг нэхэмжлэгчээс шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч Б.-ын ******* ******* ******* *******” ХК-нд холбогдуулан “- дүүргийн 8 дугаар хороо ын ам /1709/ 1701 байр 09 тоот 82.25 м.кв талбайтай орон сууц, автомашины зогсоолыг өмчлөгчөөр Б.-ыг тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээг Б.-ын нэр дээр гаргаж өгөхийг “******* ******* ******* *******” ХК-нд даалгах тухай” сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

5. Нэхэмжлэгч ******* ******* ******* *******” ХК-иас нэхэмжлэлийн шаардлагыг “- дүүргийн 8 дугаар хороо ын ам хотхоны Апартмент орон сууцны 2 давхрын 82.25 м.кв талбайтай орон сууц, автомашины зогсоолыг Б.-ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай” гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан /хх-1х/. Харин “******* ******* ******* *******” ХК-ийн 20 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн /280 дугаартай албан бичгээр “ Вилла” ХХК-нд  явуулсан албан бичигт “...518 дугаар байрны 09 тоотод байрлах 82.25 м.кв талбайтай байрыг ...” гэсэн /хх-23х/,  “******* ******* ******* *******” ХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 22/010 дугаартай албан бичгээр “....518 дугаар байрны 09 тоотод байрлах 82.25 м.кв талбайтай байрыг...” гэсэн /хх-7х/ Эд хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагаанд “- дүүргийн 8 дугаар хороо ын ам /1709/ 1701 байр 09 тоот 82.25 м.кв талбайтай орон сууц” гэсэн /хх-6х, 33х/ баримтуудаар тус зохигчдын үндсэн нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд дурьдсан маргаан бүхий орон сууцны хаяг зөрүүтэй байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд уг орон сууц нь барилга угсралтын ажил явагдаж байх үед “- дүүргийн 8 дугаар хороо ын ам “ хотхон”-ы Апартмент орон сууцны 2 давхрын 82.25 м.кв” гэж, барилга угсралтын ажил дуусч айл өрх орон сууцанд орох үед буюу орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээ гараагүй байх үедээ “- дүүргийн 8 дугаар хороо ын ам хотхоны Апартмент 518 дугаар байрны 09 тоот 82.25 м.кв талбайтай орон сууц” гэж, Улсын бүртгэлийн гэрчилгээ гарч Ү-22060901 дугаар авахад “- дүүргийн 8 дугаар хороо ын ам /1709/ 1701 байр 09 тоот 82.25 м.кв талбайтай орон сууц” гэж албан ёсны орон сууцны хаяг бүртгэгдсэн байна.

Мөн зохигчид орон сууцны хаягийн зөрүүтэй байдал дээр маргаагүй, уг орон сууцны 82.25 м.кв талбайтай хэмжээ таарч байгаа бөгөөд шүүхээс нэхэмжлэгч болон хариуцагч нарын үндсэн нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд дурьдсан орон сууцыг Улсын бүртгэлд бүртгэгдсэн “- дүүргийн 8 дугаар хороо ын ам /1709/ 1701 байр 09 тоот 82.25 м.кв талбайтай орон сууц” гэж шүүхийн шийдвэрт зөвтгөж тусгасан болохыг дурьдаж байна.

 

6. Нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХК-ийн захирал Г. шүүх хуралдаанд “ ” ХХК-ийн бусад 20 хувийн хувьцаа эзэмшигч болох Ц. /5 хувь/, З. /5 хувь/, Д. /5 хувь/, А. /5 хувь/ нар нь /хх-7х/ 70 хувийн хувьцаа эзэмшигч болох “******* ******* ******* *******” ХК-д өөрсдийн эзэмшлийн 20 хувийг хувьцааг гэрээний дагуу шилжүүлж, “******* ******* ******* *******” ХК-иас тус бүрийн хувьцааны үнийг төлж худалдан авсан боловч хариуцагч Б.- улсын бүртгэлд хувьцаа шилжүүлэх үйл ажиллагаанд саад болсон “******* ******* ******* *******” ХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 22/085 дугаартай албан бичгээр 20 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээний 4.5-т заасныг зөрчсөн гэсэн үндэслэлээр дахин мэдэгдэл хүргүүлсэн /хх-91-96х, 110-116х/ гэж тайлбарладаг боловч “ ” ХХК-ийн бусад 20 хувийн хувьцаа эзэмшигч болох Ц. /5 хувь/, З. /5 хувь/, Д. /5 хувь/, А. /5 хувь/ нараас “******* ******* ******* *******” ХК нь хувьцааг худалдах, худалдан авах үйл ажиллагаа болон улсын бүртгэлд бүртгүүлэх үйлдэл нь зохигчдын хооронд 20 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээний эрх, үүрэгт хамааралгүй, мөн зохигчдын шүүхэд гаргасан үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тул шүүх энэхүү нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарласан үндэслэлд дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн болно.

Мөн нэхэмжлэгчээс 20 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээнд “******* ******* ******* *******” ХК-ийг төлөөлж гарын үсэг зурсан А.ыг хариуцагч Б.-той найзууд тул ашиг сонирхлын зөрчилтэй гэрээ байгуулсан, одоо ч маргаан бүхий орон сууц, автозогсоолыг Б.-од шилжүүлэх гэж байна гэж тайлбарладаг боловч мөн дээрх дүгнэсэн байдлаар энэхүү үндэслэл нь зохигчдын шүүхэд гаргасан үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, шүүхээс шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2-т 20 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр гэж тооцсон талаар дүгнэлт хийсэн. “******* ******* ******* *******” ХК-ийн хувьцаа эзэмшигч А. нь хариуцагч Б.-той ашиг сонирхлын зөрчлийн үүднээс маргаан бүхий орон сууцыг Б.-од шилжүүлэх үйлдэл, эс үйлдэл гаргасан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй болохыг дурьдаж байна.

 

7. Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 6/526 дугаартай албан тоотоор - дүүргийн 8 дугаар хороо ын ам /1709/ 1701 байр 09 тоот 82.25 м.кв талбайтай орон сууцны үнэлгээ эрхийн улсын бүртгэлд 197,400,000 /нэг зуун ерэн долоон сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр бүртгэгдсэн байна.

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлдээ - дүүргийн 8 дугаар хороо ын ам /1709/ 1701 байр 09 тоот 82.25 м.кв талбайтай орон сууц болон автомашины өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 70,200 төгрөг төлсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.6-т үл хөдлөх эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэлд Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн үнийн дүнгээр” нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлохоор заасан байна. Иймд хариуцагч Б.- үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болох 197,400,000 төгрөгийн хэмжээнд улсын тэмдэгтийн хураамж 1,144,950 төгрөгийг шүүхэд төлөх бөгөөд дутуу төлсөн улсын тэмдэгтийн хураамж 1,144,950 төгрөгийг нөхөн төлүүлэх нь зүйтэй байна.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, хариуцагч Б.-ын сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлого болгож, хариуцагч Б.-оос улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 1,144,950 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж, нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХК-иас 1,5,150 төгрөг гаргуулж хариуцагч Б.-од олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХК-иас хариуцагч Б.-од холбогдох “- дүүргийн 8 дугаар хороо ын ам /1709/ 1701 байр 09 тоот 82.25 м.кв талбайтай орон сууц, автомашины зогсоолыг Б.-ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг үндэслэн - дүүргийн 8 дугаар хороо ын ам /1709/ 1701 байр 09 тоот 82.25 м.кв талбайтай орон сууц, автомашины зогсоолын өмчлөгчөөр Б.-ыг тогтоож, уг орон сууц болон автомашины зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг Б.-ын нэр дээр гаргахыг “******* ******* ******* *******” ХК-д даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн

56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, хариуцагч Б.-ын сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлого болгож, хариуцагч Б.-оос улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 1,144,950 /нэг сая нэг зуун дөчин дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХК-иас 1,5,150 төгрөг гаргуулж хариуцагч Б.-од олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний Хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Т.АРИУНБОЛД