Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2023/01354

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           Нэхэмжлэгч:  ЧХБ ХХК /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

       Хариуцагч: Х.Ж

Хариуцагч: Б.Д

Хариуцагч: Д.Л нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 154,225,115.49 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ган-Эрдэнэ, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхагвахүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ЧХБ хариуцагч Х.Ж , Д.Л , Б.Д нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 102,324,796.39 төгрөг,зээлийн хүүд 45,827,556.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 6,072,762.73 төгрөг нийт 154,225,115.49 төгрөгийг гаргуулах, хэрэв хариуцагч нар сайн дураараа үүргийн гүйцэтгэлийг биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн Ү-000 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 00дугаар хороолол/13381/, Энхтайваны өргөн чөлөө 00 дүгээр байрны 00 тоот хаягт байршилтай,105.7 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дараах байдлаар тодорхойлсон. Зээлдэгч Х.Ж , Б.Д нар ЧХБ ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр №16189/01/IC-2018 тоот Цалингийн барьцаат зээлийн гэрээ байгуулж, 50,000,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн. Дээрх №16189/01/IC-2018 тоот дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр №16189/01/РА/01-2018 тоот Барьцааны гэрээг байгуулж, Х.Ж , Д.Л нарын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-000 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0дугаар хороолол/0/, Энхтайваны өргөн чөлөө 0дүгээр байрны 0тоот хаягт байршилтай,0 м.кв талбайтай, 0өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалж барьцааны гэрээ байгуулсан.

Түүнчлэн Х.Ж тай нийт 6 удаагийн зээлийн гэрээг байгуулсан. Үүнд: 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-01 гэрээг байгуулж зээлдэгч Х.Ж , Б.Д нарт 40,000,000 төгрөгийг, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр №16189/01/IC-2018 тоот Цалингийн барьцаат зээлийн гэрээний 3.1-д заасан зээлийн хэмжээ 90,000,000 төгрөг болж өөрчлөгдсөн. Талууд зээлийн эргэн төлөлтийн хуваарийг Б1 хавсралтаар баталсан. 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр зээлдэгч Х.Ж тай 5104001164/20190606 тоот Цалингийн барьцаат зээлийн гэрээ байгуулж, 3,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлүүлсэн.2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-02 гэрээг байгуулж, зээлдэгч Х.Ж д 6,8000,000 төгрөгийг нэмж зээлсэн бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №16189/01/IC-2018 тоот Цалингийн барьцаат зээлийн гэрээний 3.1-д зааснаар зээлийн хэмжээ 96,800,000 төгрөг болсон. Талууд зээлийн эргэн төлбөрийн хуваарийг Б хавсралтаар баталсан болно. 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-03 гэрээг байгуулж зээлийн гэрээний төлбөрийн хуваарьт өөрчлөлт орсон. 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-04 байгуулж 40,000,000 төгрөгийг нэмж зээлсэн бөгөөд зээлийн хэмжээ 136,800,000 төгрөг болж, мөн тус гэрээний 3.3.-д зааснаар зээлийн гэрээний ерөнхий хугацааг 12 сараар сунгаж 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр дуусгавар болгохоор зохицуулсан.

Зээлдэгч Х.Ж зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэхгүй зээлийн гэрээний хугацаа дууссан тул банкны зүгээс зээлийн эргэн төлөлтийг төлөхийг удаа дараа мэдэгдэж сануулж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийг төлж барагдуулаагүй байна.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар ЧХБ зээлийн дагуу 136,800,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн, зээлдэгч зохих ёсоор зээлээ гэрээнд зааснаар мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул ЧХБ ХХК нь үүргийн биелэлтийг шаардах үндэслэлтэй, талуудын хоронд байгуулсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр хэлцэл болно.Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч нар зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй бол хуульд зааснаар нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

Иймд хариуцагч нараас үндсэн зээл 102,324,796.39 төгрөг,зээлийн хүүд 45,827,556.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 6,072,762.73 төгрөг нийт 154,225,115.49 төгрөгийг гаргуулах, хэрэв хариуцагч нар сайн дураараа үүргийн гүйцэтгэлийг биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн Ү-000 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг,  3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч Б.Д , Д.Л нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ж шүүхэд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хариу тайлбартаа: нэхэмжлэгч ЧХБ наас зээлсэн 6 удаагийн үйлдлээр нийт 136,800,000 төгрөгийг зээлсэн, зээлийн барьцаат өөрийн болон Д.Л гийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан зээлийн болон барьцааны гэрээ байгуулсанд маргахгүй.Зээлийн гэрээний үүргийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.Дэлхийн нийтийг хамарсан цар тахал COVID-19 холбогдуулан дэлхий нийтээрээ хөл хорионд орж, бүх зүйл тэг зогсолт хийсэн. Үүнтэй холбоотойгоор банк, банк, бус байгууллагуудад Монгол банкны ерөнхийлөгчийн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №100 дугаартай зээлдэгч нарын зээлийн хүүг багасгах хугацааг зогсоох тухай журам гарсан байдаг. Үүнтэй холбогдуулан миний бие ЧХБ анд зээлийг хойшлуулах, хүүг багасгах талаарх хүсэлтийг бичгээр гаргасан. Энэ тухайгаа Наранзул захиралтай уулзаж хэлэхэд бичгээр хүсэлтээ гарга гэхээр зээлийн газрын дарга Б.Г нэр дээр хүсэлтээ гаргасан. Гэтэл энэ хүсэлтийг шийдэхгүй, гагцхүү миний зээлийн хүү бодогдож байсан.Миний бие дээрх зээлийн эргэн төлөлтөд нийт 110,395,000 төгрөгийг төлөөд байхад одоо надаас дахиад 150,000,000 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Хариуцагч Х.Ж , Б.Д , Д.Л нар нь ЧХБ ХХК-иас нийт 6 удаагийн зээлийн гэрээний дагуу 136,800,000 төгрөг зээлсэн бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 50 удаагийн төлөлтөөр 97,181,532 төгрөгийг төлсөн байсан. Гэтэл ЧХБ ХХК нь үндсэн зээлээс хасаж тооцолгүйгээр хариуцагч нарын төлсөн төлбөрийг зээлийн хүү төлөлтөөр оруулж тооцсон байдаг. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа үндсэн зээл болох 102,324,596 төгрөг, үндсэн хүү болох 24,827,556 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь хариуцагч нарын зээл авсан хугацааны 2 жил 6 сарын хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахал ковид 19 өвчин гарч бизнесийн үйл ажиллагаа болон аялал жуулчлал зогсонги байдалд орсон гэж үзэж байгаа.

Гэвч хариуцагч нарын хувьд зээлийн төлөлтийг ковид нөхцөл байдалд төлж барагдуулсаар байсан. Монгол улсын Их хурлаас 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг баталсан. Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10-т Цар тахлын үед банкнаас цахим хэлбэрээр төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээл болон бусад зээлийн гэрээнд өөрчлөлт оруулахтай холбоотой журмыг Монгол банк батална гэж заасны дагуу Монгол банкны эрхлэгчийн 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А-100 тушаалаар түр журам баталсан байдаг. Үүний дагуу хариуцагч Х.Ж гийн зүгээс 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр ЧХБ ХХК-ийн зээлийн газрын захиралд Б.Ганболдын нэр дээр өргөдөл гаргаж. Зээлийн хүүг зогсооё, жилийн хүүг багасгах тухай хүсэлт тавьсан боловч шийдвэрлэгдээгүй байдаг.

Монгол улсын хуульд засгийн газраас хэрэгжүүлж байгаа банкнуудын зээлийн хүүг бууруулах, гэрээний бүтцэд өөрчлөлт оруулах боломжийг зээлдэгч нарт олгох хүсэлтийг удаа дараа хүссэн боловч Монгол банкнаас зөвшөөрөхгүй байна гэсэн аман тайлбарыг өнөөдрийг хүртэл өгсөөр байсан.

Тодруулбал Монгол улсын засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183 дугаар тогтоолд банк болон банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд аж ахуй нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг зээлдэгчийг хүсэлтийг үндэслэж нэмэгдүүлсэн хүү болон торгууль, алданги төлөхгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үзүүлэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлж гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлтийн арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг даалгасан байдаг. Бус банкны хувьд зээлдэгчээ дэмжих, зээлийн хүү бууруулах боломж олгож байсан боловч хариуцагч нарт тийм боломж олгоогүй.

Ковд-19 цар тахлын үеийн хугацааны зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг өрөнд тооцож суутгаж байгааг нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасныг баримталж нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа үндсэн зээлийн хүү болох 24,827,556 төгрөгөөс чөлөөлөх үндэслэлтэй гэж үзэж байна. Хариуцагч нар нь нийт зээлийн төлбөрт 97,181,532 төгрөг төлсөн. Зээлийн гэрээний 7 дугаар зүйлд зээлдэгчийн дансанд төлбөр орж ирсэн өдрөөр зээлийн төлбөр төлөгдсөнд тооцогдоно тэргүүн ээлжид зээлийн хүүг төлүүлж, үлдэгдэл төлбөрийг зээлд суутгах зарчим баримтална гэж заасан байдаг. Энэ нь Иргэний хуульд нийцэхгүй байна гэж үзэж байна. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т зааснаар үүрэг гүйцэтгэх дарааллын дагуу эхний ээлжид үндсэн зээл дараа нь хүү төлөх журамтай гэж заасан байдаг. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан нь зээлдэгчийн хүлээх хариуцлага бөгөөд эдгээр хариуцлагыг эхэлж төлүүлэх гэрээний дараалалд нийцэхгүй байна.

Хэдийгээр иргэний эрх зүйн харилцаанд оролцож байгаа талууд иргэний чөлөөт байдлын зарчмын дагуу тухайн гэрээний агуулгын тодорхойлох бүрэн эрх байгаа хэдий ч Иргэний хуульд заасан үүрэг гүйцэтгэх дарааллыг зөрчиж, хуульд нийцэхгүй агуулгаар үүрэг гүйцэтгэх дарааллыг тогтоох нь харилцан мэтгэлцэх шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Иймд зээлдэгч нар хохирч байна гэж үзэж байна. Мөн Монгол улсын дээд шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаартай Иргэний хуулийн 44, 45 бүлийг зарим заалтыг тайлбарлах тухай тогтоолоор төлөх хугацаа болсон зээлийн өрийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан дарааллын дагуу буюу эхний ээлжид үндсэн зээл дараа нь хүүг төлүүлнэ гэж тайлбарласан байдаг. Иймд хариуцагч нарын төлсөн байгаа 97,181,532 төгрөгийг үндсэн зээл болох 136,800,000 төгрөгөөс үлдсэн байгаа 102,324,596 төгрөгөөс хасаж тооцож өгөөгч гэж тайлбар гаргаж байна.

Зээлдэгч нарын авсан зээл нь хувийн хэрэглээний зориулалттай буюу цалингийн барьцаат зээл байх бөгөөд зээл, хүүгийн төлбөрийг төлөх 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн хугацаанд ковид цар тахлын үе байсны улмаас энэ нь нийтэд илэрхий баримт гэж үзэж байгаа. Хөл хорио тогтоосон дээрх хугацаанд зээлдэгч нар нь зээлийн төлбөрийг зохих ёсоор нь төлөх боломжгүй байсан учир энэ нөхцөл байдлыг харгалцан үзээч ээ гэж үзэж байна. Шүүх эрх ашиг нь хохирсон этгээдийн эрхийг сэргээх, эрх ашиг нь хохирч болзошгүй этгээдийн эрхийг хамгаалах үүрэгтэй гэж үзэж байна. Хэргийг хэрэгт авагдсан нотлох баримт болон хариуцагчийн гаргаж байгаа тайлбарыг харьцуулж үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэн зөв шийдвэрлээсэй гэж хүсэж байна гэв.

4. Нэхэмжлэгч талаас шүүхэд:2018.11.14-ний өдрийн №16189/01IC-2018 Цалингийн барьцаат зээлийн гэрээ(хх-ийн7-9), Барьцааны гэрээ(хх-ийн10-11), 2017.05.24-ний өдрийн итгэмжлэл(хх-ийн12), үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ(хх-ийн13), барьцаалбар(хх-ийн14),2018.11.15-ны өдрийн мемориалын баримт(хх-ийн15,19,21,23,26), 2019.06.06-ны өдрийн №510001164/20190606 Цалингийн барьцаат зээлийн гэрээ(хх-ийн16-18), 2019.02.22-ны өдрийн Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт(хх-ийн20), 2019.08.23-ны өдрийн Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-2(хх-ийн22), 2019.09.30-ны өдрийн Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-3(хх-ийн24), 2019.10.03-ны өдрийн Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-4(хх-ийн25), тооцооллын хуудас(хх-ийн27) зэрэг баримтыг нотлох баримтын шаардлага хангаж гаргаж өгсөн.

5. Хариуцагч талаас шүүхэд: итгэмжлэл (хх-ийн39-42), АЖ ХХК-ийн танилцуулга (хх-ийн43), хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа (хх-ийн44), орлогын баримт (хх-ийн57,76), үл хөдлөх хөрөнгийн лавлагаа (хх-ийн78), АЖ ХХК-ийн тушаал (хх-ийн79), итгэмжлэл (хх-ийн96-97), Х.Ж гийн 5104000969 тоот зээлийн дансны хуулга (хх-ийн108-11), зэрэг баримтыг нотлох баримтын шаардлага хангаж гаргаж өгсөн.

6. Шүүхээс: ЧХБ ны 2023.02.06-ны өдрийн тодорхойлолт (хх-ийн98) бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

7. Нэхэмжлэгч ЧХБ хариуцагч Х.Ж , Д.Л , Б.Д нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 102,324,796.39 төгрөг, зээлийн хүүд 45,827,556.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 6,072,762.73 төгрөг нийт 154,225,115.49 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 15,000,000 төгрөгөөр багасгаж хариуцагч нараас 139,225,115.49 төгрөгийг гаргуулахаар шаардаж, хэрэв хариуцагч нар сайн дураараа үүргийн гүйцэтгэлийг биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн Ү-000 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг,  3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн. (хх-ийн 56-57,86)

8. Хариуцагч нар зээлийн гэрээний үүрэгт нийт 50 удаагийн үйлдлээр 97,181,532 төгрөгийг тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.

9. Зээлдүүлэгч ЧХБ  ХХК болон зээлдэгч Х.Ж , Б.Д   нарын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр №16189/01/IC-2018 дугаар Цалингийн барьцаат зээлийн гэрээг байгуулан 50,000,000 төгрөгийг, жилийн 24 хувь, 24 сарын хугацаатай хувийн хэрэглээний зориулалттай зээлдүүлэх, зээлдэгч нар зээлийг хүүгийн хамт гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу буцаан төлөх, зээлийг хугацаанд төлөөгүй тохиолдолд  үндсэн хүүгийн 20 хувьтай нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг хүлээсэн нь зохигчийн тайлбар, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл, зээлийн хүүгийн тооцоолол хүснэгт, зээлийн хүсэлт зэрэг баримтаар тогтоогдож байна. (хх-ийн7-9)

10. Зээлийн гэрээний үүргийн гүйцтэгэлийг хангуулахаар Д.Л гээс Х.Ж д 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр олгогдсон Итгэмжлэлийг үндэслэж, тухайн өдрөө №16189/01РА/01-2018 дугаар Барьцааны гэрээгээр Д.Л гийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-000 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг,  57 тоот хаягт байршилтай,105.7 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалжээ. (хх-ийн10-14)

11. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан зээл болон барьцааны гэрээ байгуулагдаж тэдгээрийн хооронд гэрээний харилцаа үүссэн, хүчин төгөлдөр гэрээ гэж үзэв.

12. Улмаар хариуцагч Х.Ж нь ЧХБ ХХК-тай харилцан тохиролцож:

12.1. 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр №16189/01/IC-2018 дугаар 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд, 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр №1689/01/IC-2018 дугаар Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-01 гэрээг байгуулан 40,000,000 төгрөгийг нэмж зээлдэхээр, (хх-ийн20-21)

12.2. 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр №5101001164/20190606 дугаар Цалингийн барьцаат зээлийн гэрээг байгуулан 3,000,000 төгрөгийг, жилийн 18 хувь, 12 сарын хугацаатай хувийн хэрэглээний зориулалттай, зээлдүүлэх, зээлдэгч нар зээлийг хүүгийн хамт гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу буцаан төлөх, зээлийг хугацаанд төлөөгүй тохиолдолд  үндсэн хүүгийн 20 хувьтай нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг хүлээхээр, (хх16-19)

12.3. 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр №16189/01/IC-2018 дугаар 90,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд, 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр №1689/01/IC-2018 дугаар Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-02 гэрээг байгуулан 6,800,000 төгрөгийг нэмж зээлдэхээр, (хх-ийн22-21)

12.4. 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр №16189/01/IC-2018 дугаар 90,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд, 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр №1689/01/IC-2018 дугаар Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-03 гэрээгээр талуудын зээлийн төлбөрийн хуваарийн Б1 хавсралтаар өөрчлөлт оруулахаар, (хх-ийн24)

12.5. 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр №16189/01/IC-2018 дугаар 96,800,000 төгрөгийн зээлийн гэрээнд, 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр №1689/01/IC-2018 дугаар Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-04 гэрээг байгуулан 40,000,000 төгрөгийн нэмж зээлдэж нийт зээлийн хэмжээ 136,800,000 төгрөгийг зээлдүүлж, зээлдэхээр зээлдэгч зээлийг хүүгийн хамт гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу буцаан төлөх, зээлийг хугацаанд төлөөгүй тохиолдолд  үндсэн хүүгийн 20 хувьтай нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг хүлээсэн нь зохигчийн тайлбар, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл, зээлийн хүүгийн тооцоолол, зээлдүүлэгчээс Х.Ж гийн дансанд мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн меморалын баримт зэрэг хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. (хх-ийн25-27)

13. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар зохигчид хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан байх бөгөөд зохигчид зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.Талууд гэрээний хүчин төгөлдрийн, зээлдүүлэгчээс шилжүүлсэн мөнгийг зээлдэгч нар авч ашигласан талаар маргаагүй, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.12-д зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгч нараас зээлийн гэрээний үүрэг шаардах эрхтэй.

14. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд зээлдэгч нар Цалингийн барьцаат зээлийн гэрээний 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр №16189/01/IC-2018 дугаар, 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр №1689/01/IC-2018 дугаар, 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр №5101001164/20190606 дугаар, 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр №1689/01/IC-2018 дугаар, 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр №1689/01/IC-2018 дугаар, 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр №1689/01/IC-2018 дугаар нийт зургаан удаагийн зээлийн гэрээгээр 136,800,000 төгрөгийг зээлж, зээлээ хугацаанд нь төлөөгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, дээрх зээлийн гэрээний хугацаа дуусгавар болжээ.

15. Хариуцагч Х.Ж нь дээрх зээлийн гэрээнүүдийн үүрэгт нийт 50 удаагийн төлөлтөөр 50 удаагийн төлөлтөөр 97,181,532 төгрөгийг төлсөн гэж маргадаг.

16. Хэрэгт авагдсан баримт Х.Ж гийн 0 тоот зээлийн дансны хуулга авагдсан, хариуцагч зээлдүүлэгчээс зээлсэн зээлийн гэрээний эргэн төлөлтөд:

1.    2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 986,301.37 төгрөгийг;

2.    2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1,625,508.83 төгрөгийг;

3.    2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 986,044.42 төгрөгийг;

4.    2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 1,658,642.49 төгрөгийг;

5.    2019 оны 02 дүгээр сарын 15-ны өдөр 952,235.38 төгрөгийг;

6.    2019 оны 02 дүгээр сарын 15-ны өдөр 1,692,451.53 төгрөгийг;

7.    2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 207,230.98 төгрөгийг;

8.    2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 23,397.15 төгрөгийг;

9.    2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 2,906,301.37 төгрөгийг;

10. 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 2,366,851.16 төгрөгийг;

11. 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 3,643,128.77 төгрөгийг;

12. 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 1,630,023.76 төгрөгийг;

13. 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 1,610,097.94 төгрөгийг;

14. 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 3,663,054.59 төгрөгийг;

15. 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 4,0000 төгрөгийг;

16. 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 7,470.74 төгрөгийг;

17. 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1,481,978.51 төгрөгийг;

18. 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 3,787,250.75 төгрөгийг;

19. 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 710,71 төгрөгийг;

20. 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 3,814,918.34 төгрөгийг;

21. 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 4,013.50 төгрөгийг;

22. 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 3,814,918.34 төгрөгийг;

23. 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 1,494,800.45 төгрөгийг;

24. 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 18,219.80 төгрөгийг;

25. 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 9,862.86 төгрөгийг;

26. 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,482,650.20 төгрөгийг;

27. 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 386,986.94 төгрөгийг;

28. 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 1,315.06 төгрөгийг;

29. 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 397,054.76 төгрөгийг;

30. 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 5,000,000 төгрөгийг;

31. 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 7,200,000 төгрөгийг

32. 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 5,000,000 төгрөгийг;

33. 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 98,005.20 төгрөгийг;

34. 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 7,524.98 төгрөгийг;

35. 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 856,670.68 төгрөгийг;

36. 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 7,829.32 төгрөгийг;

37. 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 2,224,676.12 төгрөгийг;

38. 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 7,823.88 төгрөгийг;

39. 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 2,160,500 төгрөгийг;

40. 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 2,225,00 төгрөгийг;

41. 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 2,235,00 төгрөгийг;

42. 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 2,085,648.96 төгрөгийг;

43. 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 3,351.04 төгрөгийг;

44. 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 2,227,000 төгрөгийг;

45. 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 2,200,000 төгрөгийг;

46. 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 10,800,000 төгрөгийг;

47. 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 7,200,000 төгрөгийг;

48. 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 7,391,491.05 төгрөгийг;

49. 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 484,430,.81 төгрөгийг;

50. 2022 оны 11 дугаар сарын 29-ний өдөр 515,569.019 төгрөгийг нийт 97,181,532.54 төгрөгийг төлж, үндсэн зээлд 102,324,796.39 төгрөг, хүүний үлдэгдэлд 46,603,951.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 470,974.41 төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь 5104000969 зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна. (хх-ийн27,108-11)

17. Нэхэмжлэгч ЧХБ хариуцагч Х.Ж , Д.Л , Б.Д нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 102,324,796.39 төгрөг, зээлийн хүүд 45,827,556.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 6,072,762.73 төгрөг нийт 154,225,115.49 төгрөгийг гаргуулахаар шаардснаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны сарын ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 15,000,000 төгрөгөөр багасгаж хариуцагч нараас 139,225,115.49 төгрөгийг гаргуулахаар шаардсан. (хх-ийн56)

18. Хариуцагч Х.Ж гийн 0 зээлийн дансны хуулгад 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 484,430.81 төгрөг, 2022 оны 11 дугаар сарын 29-ний өдөр 515,569.019 төгрөг нийт 1,000,000 төгрөг төлсөн нь хэргийн 77 дугаар талд авагдсан 2022 оны 11 дугаар сарын 29-ний өдөр зээл төлөв гэх утгатайгаар 1,000,000 төгрөг төлөгдсөн баримттай давхардсан болохыг дурдах нь зүйтэй.

19. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдүүлэгч гэрээний үүргээ биелүүлэхийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

20. Талуудын хооронд байгуулсан гэрээний 7 дугаар зүйлд зээлдэгчийн дансанд төлбөр орж ирсэн өдрөөр зээлийн төлбөр төлөгдсөнд тооцох ба тэргүүн ээлжинд зээлийн хүүг төлүүлж, үлдэх төлбөрийг зээлд суутгах зарчмыг баримтална, Хэрэв зээлдэгч зээл төлөх хугацааг хэтрүүлсэн бол нэмэгдүүлсэн хүүг эхэлж төлнө., 14 дүгээр зүйлд зээлдэгч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй бюу зохих ёсоор гүйцэтгээгүй зөрчил үүссэн тохиолдолд зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зээлдэгч барьцаалуулагчийн данснаас цалин, түүнтэй адилтгах орлого, мөнгөн хадгаламжийн мөнгөн хөрөнгөөс үл маргалдах журмаар төлүүлнэ гэж тохирчээ.

21. Зохигчдын хооронд байгуулсан 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №16189/01/IC-2018 дугаар Цалингийн барьцаат зээлийн гэрээнд нийт 6 удаагийн нэмэлт өөрчлөлтийг оруулснаар зээлийн гэрээний ерөнхий хугацаа 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр дуусгавар болсон байна.

22. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ,  208 дугаар зүйлийн 208.1.-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж зааснаар зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд зээлийг зохих ёсоор төлөөгүй болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

23. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, 453 дугаар зүйлийн 453.1.Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй., Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө. гэж зааснаар зээлдэгч зээлийн гэрээнд заасан хугацанд зээлийг төлөөгүй тохиолдолд гэрээний үүргээ биелүүлж дуусах хүртэлх хугацаанд үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй.

24. Хариуцагч Х.Ж гаас 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр зээл төлөлт гэх утгатай 5,000,000 төгрөгийг төлсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул үндсэн зээлээс хасаж тооцов. (хх-ийн 76)

25. Хариуцагч тус иргэний хэрэг хянан хэлэлцэх 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт ....дэлхийн нийтийг хамарсан цар тахал Covid-19 улмаас зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахаар хүсэлтийг ЧХБ ны зээл хариуцсан захирал Б.Г гаргасан.Миний хүсэлт Банкны архивд байгаа, надаа ямар нэгэн хариу өгөөгүй миний зээлийн төлөлтөд хэвийн үргэлжилж байсан гэж маргасан.(хх-ийн80-90)

26. Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШЗ2023/01734 дугаар захирамжаар Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасныг баримтлан ЧХБ ХХК-иас тус банкны газрын захирал Б.Г Х.Ж гаас 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр гаргасан хүсэлтийг нотлох баримтаар шаардсан. ЧХБ ХХК-иас шүүгчийн захирамжид заасан баримтыг 2020,2021,2022 онуудад манай байгууллагад ирсэн хүсэлт, албан бичгүүдээс шүүж үзэхэд Х.Ж ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно гэх баримтыг шүүхэд ирүүлснээс үзэхэд хариуцагчийн зээл, зээлийн хүүг хойшлуулахаар нэхэмжлэгч талд гаргасан хүсэлт нотлогдоогүй гэж үзэв.(хх-ийн 91-94,98)

27. Хэрэв хариуцагч тухайн өөрийн гаргасан хүсэлттэй холбоотой баримтыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-д зааснаар нотлох эрхээ хэрэгжүүлээгүй болно.

28. Дээрх үндэслэлээр хариуцагч нараас үндсэн зээл 97,324,596 төгрөгийг, зээлийн хүүд 24,827,556 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүд 6,072,762 төгрөгийг нийт 128,224,914 төгрөгийн мөнгөн хөрөнгийг гаргуулж нэхэмжлэгч ЧХБ ХХК-д олгож шийдвэрлэв.

29. Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болгож 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Д.Л гээс Х.Ж д олгосон Итгэмжлэлийг үндэслэн, талуудын хооронд тухайн өдрөө №16189/01РА/01-2018 дугаар Барьцааны гэрээг байгуулан Д.Л , Х.Ж нарын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-000 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалжээ. (хх-ийн10-14)

30. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-т: Барьцааны гэрээг бичгээр байгуулна, 156.2-т:үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлнэ, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т: Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ, 12.3-т Улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчиж бүртгүүлсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заажээ.

31. Талууд үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг бичгээр байгуулан, нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлсэнхуулийн шаардлагад хангасан байна.

32. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй байх тул үүрэг гүйцэтгүүлэгч нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй.

33. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу  зээлдэгч нар  шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд Д.Л , Х.Ж нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Х.Ж , Б.Д , Д.Л нараас зээлийн гэрээний үүрэгт 128,224,914 төгрөгийн мөнгөн хөрөнгийг гаргуулж нэхэмжлэгч ЧХБ ХХК-д олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Д.Л , Х.Ж нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-000 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөнийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 999,276 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Ж , Б.Д , Д.Л нараас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 799,075 төгрөгийг  гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг  дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ГАНЧИМЭГ