Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2023/01621

 

 

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т.Д

Нэхэмжлэгч: Б.Л

Нэхэмжлэгч: Д.Н нарын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: НШШГГ  холбогдох,

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч хянаад  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Д , Д.Н нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгч Б.Л , нарын өмгөөлөгч Ж.н, хариуцагчийн төлөөлөгч Д.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Нэхэмжлэгч Т.Д , Б.Л , Д.Н нар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон.

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 00 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 385 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн  22 тоот хаягт байрлалтай 26.98 м2 талбайтай 1 өрөө орон сууцнаас хариуцагч Б.П ыг албадан гаргаж, нэхэмжлэлийг шаардлагаас орон сууц хөлсөлсний төлбөрт 23,000,000 төгрөг, дундын өмчлөлийн засвар үйлчилгээний зардалд 864,000 төгрөг нийт 23,864,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.Л гээс 31,000,000 төгрөг гаргуулан хариуцагч Б.П т олгох, хариуцагч Б.П аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгохоор тус тус шийдвэрлэсэн.

 

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Үнэлгээний мэдэгдэл хүргүүлэх тухай 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 4-166/19352 дугаартай Б.Л д хаягласан албан бичигт, мөн өдрийн 4-166/19353 дугаартай Т.Д , Д.Н нарт хаягласан албан бичигт Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж битүүмжилж хураасан Т.Д , Б.Л , Д.Н нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-000 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 22 тоот хаягт байрлалтай 26.98 м2 талбайтай 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дуугар зүйлийн 55.2-т заасны дагуу үнэлгээ тогтоолгоход 741,905,940 төгрөгөөр үнэлснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.3-д заасныг үндэслэн эд хөрөнгийг үнэлгээг мэдэгдэж байна гэсэн байх бөгөөд Б.Л нь дээр дурдсан албан бичиг, Хөрөнгө-эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэргийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянзүрх дүүргийн 166 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Д.О аас 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авсан болно.

 

Хөрөнгө-эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд хамтран өмчлөгч Т.Д , Б.Л , Д.Н нарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг нийт 71,905,940 төгрөгөөр үнэлсэн зах зээлийн бодит үнэлгээтэй нийцэхгүй байна гэж бид үзэж байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д хэсэгт Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно заажээ.

 

Иймд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ГХ2022/00987 дугаартай гүйцэтгэх хуудасны дагуу төлбөрт хураан авах зорилгоор битүүмжилж, хураасан Т.Д , Б.Л , Д.Н нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-000 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн  22 тоот хаягт байрлалтай 26.98 м2 талбайтай 1 өрөө орон сууцыг үл хөдлөх хөрөнгийг Хөрөнгө эстимэйт ХХК нь 71,905,940 төгрөгөөр үнэлснийг үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

2.     Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 183 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 385 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн  22 тоот хаягт байрлалтай 0 м2 талбайтай 1 өрөө орон сууцнаас Б.П ыг албадан гаргуулах, Б.Л гээс 31,000,000 төгрөгийг гаргуулж, Б.П т олгохоор шийдвэрлэсэн.

 

 

Төлбөр төлөгч Б.Л шүүхэд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлтийг гаргаснаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 05 дугаар сарын 23-ны өдрийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн.

 

Хариуцагч Б.П нь Баянзүрх дүүргийн  22 тоот хаягт байрлалтай 26.98 м2 талбайтай 1 өрөө орон сууцыг 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Б.Л д суллаж өгсөн.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг Т.Д , Б.Л , Д.Н нарт удаа дараа хүргүүлсэн.

 

Төлбөр төлөгчийн төлбөрт Баянзүрх дүүргийн  22 тоот хаягт байрлалтай 26.98 м2 талбайтай 1 өрөө орон сууцыг үл хөдлөх хөрөнгийг 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 22380740/07 тогтоолоор битүүмжилж, 09 дүгээр сарын 21-ний өдрийн 223800740/166/09 тогтоолоор хураасан.

 

Төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үл хөдлөх хөрөнгийн үнийн саналыг авахад талууд харилцан тохиролцоогүй тул ШҮүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар 42.1, 55 дугаар зүйлийн 55.2-т заасныг үндэслэн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 10/306 дугаар Шинжээч томилох тухай тогтоолоор Хөрөнгө-эстимэйгт ХХК-ийн томилсон ба зах зээлийн үнэ болох 71,905,940 төгрөгөөр үл хөдлөх хөрөнгийг үнэлж, үнэлгээний тайланг талуудад 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 4-166/19351, 4-166/19352, 4-166/19353 тоот мэдэгдлээр танилцуулсан.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар анхны дуудлага худалдаанд шинжээчийн тогтоосон үнэ болох 71,905,940 төгрөгийн 70 хувь болох 50,334,158 төгрөгөөр 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 12/33 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг талуудад мэдэгдсэн.

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШЗ2022/27255 дугаар захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул Т.Д , Б.Л , Д.Н нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.            Нэхэмжлэгчээс шүүхэд: итгэмжлэл(хх-ийн5-6), үнэлгээний мэдэгдэл хүргүүлэх тухай(хх-ийн7-8), мэдэгдэл хүргүүлэх тухай(хх-ийн22-23), анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол(хх-ийн24), 2022.10.19-ний өдрийн 00497 дүгээр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тогтоол(хх-ийн25-31), 2022.05.02-ны өдрийн 10748 дугаар Шүүхийн шийдвэр албадан гүйцэтгүүлэх тухай захирамж(хх-ийн137-138), 2022.05.02-ны өдрийн Шүүхийн гүйцэтгэх хуудас(хх-ийн139), 2022.05.274-ны өдрийн Б.Л гийн хүсэлт (хх-ийн140), иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах гэрээ(хх-ийн141-142), зарлан дуудах мэдэгдэл(хх-ийн143), шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл(хх-ийн144-147), шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудас(хх-ийн148-150), зэрэг баримтыг нотлох баримтын шаардлага ханган гаргаж өгсөн.

 

4.    Хариуцагч шүүхэд: 2022.05.02-ны өдрийн 101/ГХ/2022/00987 дугаар Гүйцэтгэх хуудас(хх-ийн47), Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.01.05-ны өдрийн 00183 дугаар шийдвэр(хх-ийн48-55), Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны 2022.03.04-ний өдрийн 385 дугаар магадлал(хх-ийн48-55), шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол (хх-ийн62), шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл(хх-ийн63-64,66,70), хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай(хх-ийн65), үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ(хх-ийн67), 2022.09.07-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол(хх-ийн68-69), 2022.09.21-ний өдрийн Эд хөрөнгө хураах тухай тогтоол(хх-ийн71-72), Т.Д ээс авсан үнийн санал(хх-ийн73-74), Б.Л гээс авсан үнийн санал(хх-ийн75), Б.П аас авсан үнийн санал(хх-ийн76), 2022.10.07-ны өдрийн Шинжээч томилох тухай тогтоол(хх-ийн77-82), Хөрөнгийн үнэлгээний тайлан(хх-ийн83-84,86-104), 2022.10.13-ны өдрийн Үнэлгээний тайлан хүлээлцсэн баримт(хх-ийн85), мэдэгдэл хүргүүлэх тухай тоот(хх-ийн106-112) зэрэг баримтыг нотлох баримтын шаардлага ханган гаргаж өгсөн.

5.    Шүүхээс: нэхэмжлэгч талын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэгт үзлэг хийсэн болно. (хх-ийн151-152)

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

6.    Нэхэмжлэгч Т.Д , Б.Л , Д.Н нар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Хөрөнгө-эстимэйгт ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

7.    Хариуцагч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

8.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ.  гэж  хуульчилсан.

9.     Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2022/00 дугаар шийдвэрээр Б.Л Б.П нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хариуцагч Б.П аас Баянзүрх дүүргийн 22 тоот хаягт байрлалтай 26.98 м2 талбайтай 1 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Т.Д , Б.Л , Д.Н нарт хүлээлгэн өгөхийг даалгаж, нэхэмжлэлээс 3,164,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.Л гээс 10,300,000 төгрөгийг гаргуулж Б.П т олгохоор шийдвэрлэжээ.(хх-ийн 48-57)

10. Анхан шатны шүүхийн шийдвэрийн хариуцагч Б.П эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаснаар Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 385 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2022/00 дугаар шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан Баянзүрх дүүргийн  22 тоот орон сууцнаас хариуцагч Б.П ыг албадан гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаас орон сууц хөлсөлсний төлбөр 23,00,000 төгрөг, дундын өмчлөлийн засвар үйлчилгээний зардалд 864,000 төгрөг нийт 23,864,000 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгох, нэхэмжлэгч Б.Л гээс 31,000,000 төгрөгийг гаргуулан хариуцагч Б.П т олгосугай гэж гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 2 дах заалтын 401,850 гэснийг 70,200 гэж тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.(хх-ийн 59-61)

11. Нэхэмжлэгч Б.Л гээс дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай хүсэлтийг гаргаснаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 05 дугаар сарын 02-ний өдөр 00987 дугаар гүйцэтгэх хуудас олгож, дээрх гүйцэтгэх хуудсыг хариуцагч 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 22380740 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол-оор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна.(хх-ийн47,137-139)

12. Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчид ...шийдвэр гүйцэтгэгчийн тусламжтайгаар Б.П ыг 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн  22 тоот хаягт байрлалтай 26.98 м2 талбайтай 1 өрөө орон сууцыг суллаж өгсөн талаар маргаагүй.

13. Улмаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар төлбөр төлөгч Б.Л гээс төлбөр авагч Б.П т 31,000,000 төгрөг олгох шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр төлөгчийн шүүхийн шийдвэрт дурдагдсан үл хөдлөх хөрөнгийг 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн №22380740/10 дугаар Хөрөнгийн эрхийг түдгэлзүүлэх тухай тогтоол-оор эрхийн улсын бүртгэлийн Ү-000 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах эрхийг түдгэлзүүлж, 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 22380740/07 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол-оор битүүмжилж, 2022 оны 09 дүгээр сарын 21-ний 22380740/166/09 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоол-оор үл хөдлөх хөрөнгийг хураасан байна. (хх-ийн 65,68-69, 71-72)

14. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдааны доод үнийн тогтоох зорилгоор үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Т.Д 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 75,000,000 төгрөгөөр, төлбөр төлөгч Б.Л 75,000,0000 төгрөгөөр, төлбөр авагч Б.П үнийн саналыг 42,000,000 төгрөгөөр үнэлсэн саналыг ирүүлсэн байна.(хх-ийн73-76)

15. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т тус тус зааснаар хариуцагч байгууллагаас 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 10/306 дугаар Шинжээч томилох тухай тогтоол-оор шинжээчээр Хөрөнгө эстимэйнт ХХК-ийг томилж, хөрөнгийн үнэлгээний тайланд Т.Д , Б.Л , Д.Н нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн  22 тоот хаягт байрлалтай 26.98 м2 талбайтай 1 өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгийг 71,905,940 төгрөг гэж үнэлжээ.(хх-ийн77-108)

16. Төлбөр төлөгч Б.Л , үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Т.Д , Д.Н , төлбөр авагч Б.П нарын оршин суух хаягаар хөрөнгийн үнэлгээний мэдэгдлийг 2022 оны 10 дугаар сарын 14-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлснийг, талууд ...хүлээн авсан гэж гарын үсэг зурагдсан нь хэрэгт авагдсан баримт, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд тусгагджээ.(хх-ийн 105-108)

17. Хөрөнгө эстимэйнт ХХК-ийн үнэлгээчин нь тухайн үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг 71,905,940 төгрөгт тооцон үнэлж, түүний зах зээлийн үнэтэй харьцуулж, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт нийцүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоох ажиллагаа явуулахдаа төлбөр төлөгчийн хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

18. Нэхэмжлэгч тал хөрөнгийн үнэлгээний Хөрөнгө эстимэйнт ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт багаар үнэлсэн гэж маргах боловч нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно.

19. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно. гэж заажээ.

20. Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2022 оны 05 дугаар сарын 23ы өдрийн  22380740 дугаар тоот тогтоолын дагуу үүсгэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж, 2022 оны 11 дүгээр сарын 04ий өдрийн 12/33 дугаар тогтоол Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол-ыг гаргаж,  11 дүгээр сарын 11-ний өдрийн 4-166/21500, 4-166/21499, 4-166/21498 тоот Мэдэгдэл-ийг төлбөр төлөгч Б.Л , өмчлөгч Т.Д , Д.Н , төлбөр авагч Б.П  нарт 11 дүгээр сарын 11-ний өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн, мэдэгдлийг хүлээн, авч гарын үсэг зурсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.(хх-ийн109-112)

21. Хариуцагч байгууллага нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, төлбөр төлөгчийн өмчлөлийн үл хөдлөх битүүмжлэн, хураах, төлбөр төлөх хугацаа тогтоох, шинжээч томилох, үнэлгээний тайланг талуудад мэдэгдэх зэрэг ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

22. Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгч ....төлбөр авагч Б.П шүүхийн шийдвэрт гүйцэтгэх хуудас бичүүлэх хүсэлт гаргаагүй байхад шийдвэр гүйцэтгэгч Б.Л гийн шүүхэд гаргасан гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан хууль бус болсон гэж тайлбарласан.

23. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.-д Шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг дараахь тохиолдолд албадан гүйцэтгүүлэхээр шүүгч захирамж гаргана, 185.1.1.төлбөр авагч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргасан, энэ хуулийн 187 дугаар зүйлд гүйцэтгэх хуудасны агуулгад заавал тусгагдах зүйлс тодорхойлогдсон, ба нэг шүүхийн шийдвэр нэг удаа гүйцэтгэгдэх ёстой тул шийдвэрт гүйцэтгэх хуудас нэг удаа бичигдэх журамтай.

24. Шүүхэд нэхэмжлэгч нар хөрөнгийн үнэлгээний Хөрөнгө эстимэйт ХХК-ийн Баянзүрх дүүргийн 22 тоот хаягт байрлалтай 26.98 м2 талбайтай 1 өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгийг 71,905,940 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох шаардлагыг гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн гаргасан дээрх тайлбартай холбогдуулсан шаардлагыг нэмэгдүүлээгүй, шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

Дээрх үндэслэлээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.2-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Д , Б.Л , Д.Н нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3.    Зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Т.ГАНЧИМЭГ