Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2023/02298

 

 

 

 

 

 

 

 

2023 05 09

101/ШШ2023/02298

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 0000 тоотод оршин байрлах, Т б ХХК /рд:0000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 0000 тоотод оршин суух, Б.М /рд:0000/,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 0000 тоотод оршин суух, О.Д /рд:0000/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 402,308,368 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т б ХХК нь 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр иргэн Б.М/, О.Д нартай 374 тоот орон сууцны зээлийн гэрээ байгуулж 390,600,000 төгрөгийг 180 сарын хугацаатай, жилийн 12 хувийн хүүтэйгээр олгосон. Банк зээлдэгч нарын хүсэлтийг шийдвэрлэж 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 374/01 тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулан зээлийн гэрээний хугацааг 18 сараар сунгаж, жилийн хүүг 8 хувьд шилжүүлсэн. 374 тоот орон сууцны зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.3-д заасны дагуу 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр зээлдэгч Б.Мын Т б дах 340004010734 тоот зээлийн дансанд 390,600,000 төгрөгийн олголтын гүйлгээ хийгдэж, 340004010716 тоот харилцах дансанд 390,600,000 төгрөгийг бэлэн бусаар шилжүүлж зээлийг бодитойгоор бүрэн олгосон. Нэмэлт гэрээ болох 374/01 тоот зээлийн гэрээний салшгүй хэсэг болох хавсралт 1-ийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг сар бүрийн 25-ны өдөр 3,532,526.25 төгрөгийг бүрэн төлөх үүрэгтэй боловч 2018 оны 8 дугаар сараас эхлэн зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж эхэлсэн. Зээлдэгч нь хамгийн сүүлд 2021.04.22-ны өдөр 89,800 төгрөгийн зээлийн авто төлөлт хийгдсэн ба банкинд зээлийн зөрчилөө арилгах, хугацаа олгох хүсэлтийг тавьсаар ирснийг банк хүлээн авч, нэмэлт хугацаа олгож байсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээ байгуулснаас хойш үндсэн зээлд 80,571,028.15 төгрөг, хүүнд 181,115,129.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 47,186.63 төгрөг, нийт 261,733,343.97 төгрөг төлсөн бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрсэнээр үндсэн зээлийн төлбөр 310,028,971.85 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 91,128,053.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,152,343.02 төгрөг, нийт 402,308368.11 төгрөг болж хуримтлагдсан байна. Банкны зүгээс зээлдэгчид Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасны дагуу зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа олгосон боловч үр дүн гараагүй. Банк зөрчил арилгах нэмэлт хугацаа олгож 2021.05.13, 2022.02.16, 2022.04.20, 2022.04.27-ны өдрүүдэд зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл"-үүдийг зээлдэгчид тус тус хүргүүлсэн. Банкнаас удаа дараа зээлийн төлбөрийг төлөх тухай Мэдэгдэл-ийг зээлдэгчид өгч, мөн удаа дараа утсаар холбогдох болон биечлэн уулзалт хийж зээлийн төлбөрийн зөрчлөө арилгах шаардлага тавьж байсан боловч өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ үл биелүүлж, нэхэмжлэгч Т б ХХК-д бодит хохирол учруулж байна. Иймд орон сууцны зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар дараах зээлийн үндсэн төлбөр хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг хариуцагч нараас нэхэмжилж байна. Үүнд: үндсэн зээл 310,028,971.85 төгрөг, үндсэн хүү 91,128,053.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,152,343.02 төгрөг, нийт 402,308368.11 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Санхүүгийн зохицуулах хороо болон Худалдаа хөгжлийн банкинд тодорхойлолт гаргах үед зээлдэгч нарын төлсөн төлөлт нийт 289,281,542 төгрөг байсан. Манай банкны программ шинэчлэгдэж, үүнээс үүдэн зээлдэгч нарын төлөлтийг программаар бодоход нийт 261,733,343.97 төгрөг төлсөн төлөлттэй гарсан. П ХХК-тай батлан даалтын гэрээ байгуулсан. Гэхдээ уг батлан гэрээний үүргийг одоо энэ нэхэмжлэлээр шаардахгүй. Зээлдэгч нар шүүхийн шийдвэрээр гарсан төлбөрийг төлөхгүй тохиолдолд ирээдүйд батлан гэрээний үүргийг шаардах боломжтой гэж банк үзэж байгаа. Иймд хариуцагч нараас 402,308368.11 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбар болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Т бтай зээлийн гэрээ байгуулж, орон сууц авах зорилгоор 390,600,000 төгрөгийг зээлдэхээр болсон. Уг мөнгө хариуцагч нарын данс руу ороогүй Парк найн ХХК-ийн данс руу орсон. Уг мөнгөөр бид Парк найн ХХК-ийн барьж байсан Хан-Уул дүүрэг, 0000 тоотод байрлах 150 м.кв талбай бүхий орон сууцыг захиалсан. Зээл авах үед орон сууцыг барьж байсан П ХХК нь Т б ХХК-тай батлан даалтын гэрээ байгуулж, бидний орон сууцны зээлийн гэрээний үүргийг банкны өмнө хүлээх үүргийг батлан даасан. Уг батлан даалтын гэрээний зорилго нь орон сууцны ашиглалтад орсоны дараа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг зээлдэгч нарын нэр дээр гарсаны дараа бид банктай барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх хүртэл зээлийн гэрээний үүргийн батлан даах байсан. Гэтэл одоо болтол гүйцэтгэгч Парк найн ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөөгүй зээлдэгч нарыг хохироож байна. Т б энэ байдлыг мэдсээр байж зээлийн гэрээний үүрэг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Парк найн ХХК-иас одоог хүртэл үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Б.М нарын нэр дээр гарган өгөх, буцаан барьцаалах үүргээ хэрэгжүүлээгүй, зээлийн төлбөрийг батлан даалт гаргасан байхад Парк найн ХХК-иас батлан гэрээний үүргийг шаардахгүй байна.

Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн хүүг 8 хувь болгох үед зээлдэгч нар нь үндсэн зээлд 21.862.854.47 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 90.501.963.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрг 4.944.76 төгрөгийг төлж зээлийн үлдэгдэл төлбөр 368.737.145.53 төгрөг байсан. Талууд тохиролцож зээлийг 18 сарын хугацаатай болгож, 2030.12.31-ны өдөр хүртэл хугацааг нь сунгасан. Мөн зээлийн эргэн төлөлтийн графикт өөрчлөлт оруулж 2016.02.25-ны өдрөөс эхлэн шинээр график гаргаж төлөлт хийхээр болсон. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлж байх явцад дараах зөрчлүүд үүсч зээлийг хугацаандаа төлөх боломжгүй нөхцөл байдалыг банк өөрөө бий болгосон байна. Тухайлбал, Т бХХК-ийн дотоод зохион байгуулалт, банкны ажилтны буруутай үйл ажиллагааны улмаас тус зээлийн үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцоолол алдагдаж, зээлийн ангилал буурч чанаргүй зээлийн ангилалд шилжсэн зөрчил үүссэн. Өөрөөр хэлбэл, зээлдэгч Б.М, О.Д нар нь 374 болон 374/01 нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээний дагуу зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийг хугацаандаа төлж байх явцад Т б, түүний ажилтан хариуцсан ажилдаа хэт хайхрамжгүй, болгоомжгүй хандсан алдаанаас болж хариуцагчийн төлсөн зээлийн тооцололд зөрүү үүсч, улмаар зээлдэгч нарын зээлийн мэдээллийн санд /Монгол Банк/ чанаргүй зээлийн ангилалд бүртгэгдэж, зээлдэгч нарын эрх ашиг шууд хөндөгдөж эхэлсэн. Уг зөрчлийг арилгуулах талаар Т бинд зээлдэгч бичгээр хандахад зөрчил гаргасанаа хүлээн зөвшөөрч 2017.05.16-ний өдрийн 662 дугаар албан бичиг өгсөн байдаг. Улмаар дээрх зөрчил огт арилаагүй бөгөөд зээлдэгч нар нь дахин зээл авах боломжгүй болж санхүүгийн эрх чөлөөгөөрөө хязгаарлагдаж байсан тул арга буюу 2022.04.20-ний өдөр Т бинд Орон сууцны зээлийн гэрээ-ний ангилалыг хэвийн болгож өгөх талаарх хүсэлт гаргасан боловч 2022.04.27-ний өдрийн 15/2020 тоот албан бичгээр хэвийн ангилалд шилжүүлэх боломжгүй, харин зээл, хүүний зөрчил болох 124.263.767.97 төгрөгийг бүрэн төлсөн тохиолдолд ангилал нэмэгдүүлэх хүсэлтийг шийдвэрлэж болох талаар хариуг өгдөг. Өмчлөх эрхийн гэрчилгээ өнөөдрийг хүртэл зээлдэгч Б.М, О.Д нарын нэр гарахгүй байсан нь зээл төлөхгүй байх бас нэг шалтгаан болсон. Уг нөхцөл байдлыг Т б-нд удаа дараа тайлбарлаж хүсэлт, өргөдөл гаргаж байсан бөгөөд банк төлөхгүй байх шалтгааныг ойлгож 2021.06.14-ний өдрийн 18/2729 дугаар албан бичгээр Худалдаа хөгжлийн банк-д зээлдэгч нар нийт 289.281.542.34 төгрөгийн төлөлт хийсэн талаар тодорхойлолт хүргүүлсэн. Гэтэл шүүхэд Т бХХК 2022.11.07-ны өдөр шүүхэд хандсан нэхэмжлэлийн шаардлагдаа үндсэн зээлийн төлбөр 310.028.971.85 төгрөг, үндсэн хүүний төлбөр 91.128.053.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 1.152.343.02 төгрөг, нийг 402.308.368.11 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардсан байх бөгөөд хоёр хариуцагчийн хэнээс нь хэдэн төгрөг гаргуулхаар шаардаж байгаа нь тодорхойгүй байхаас гадна уг дүн бодит тоо эсэх нь эргэлзээтэй.

Зээлдэгч нар зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулснаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд төлөлт хийсэн болох нь зээлийн дансны хуулгаар нотлогддог ба бодит зээлийн үлдэгдэлээ тооцоолж чадаагүй, бид тооцоо хийсэн боловч нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээний хавсралтаас хойшхи хугацааны эргэн төлөлтийн тооцоог хийх боломжгүй, бодож чадахгүй байна гэв.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3.1 нэхэмжлэгчээс гаргасан улсын бүртгэлийн гэрчилгээ, орон сууцны зээлийн гэрээ, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, зээл төлөх мэдэгдлүүд, Б.Маас банкинд гаргасан хүсэлт, Хариу хүргүүлэх тухай албан бичиг, зээл, хүүний тооцооны хуудас, зээлийн дансны харилцагчийн хуулга, зээлдэгчийн анкет, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,

3.2 хариуцагчаас гаргасан Т бнаас Юнител ХХК-д гаргасан тодорхойлолт, Худалдаа хөгжлийн банкинд гаргасан тодорхойлолт,

3.3 шүүхийн журмаар бүрдүүлсэн зээлийн ерөнхий хорооны хурлын шийдвэр, орон сууцны захиалгын гэрээ, орон сууцны зээлийн гэрээ, батлан даалтын гэрээ, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, эрсдлийн дүгнэлт, зээлийн өргөдлийн маягт, зээл олгох зөвшөөрлийн хуудас, зээлийн төлбөрийн хуваарь, барьцааны гэрээ, Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлсэн тодорхойлолт зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад, 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т б ХХК нь хариуцагч Б.М, О.Д нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 402,308,368 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

1.1 Хариуцагч нар зээлийн төлбөрөөс зарим хэсгийг хүлээн зөвшөөрнө, зарим хэсгийг зөвшөөрөхгүй. Хэдэн төгрөгийн зээлийн төлбөр төлөх талаарх тооцооллыг хийж чадахгүй байна гэж тайлбарласан.

 

2. Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

3. Нэхэмжлэгч Т б ХХК-тай хариуцагч Б.М, О.Д нар 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 374 тоот зээлийн гэрээ байгуулж, 390,600,000 төгрөгийг орон сууц барих зориулалтаар жилийн 12 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай зээлэхээр тохирчээ. /хх-ийн 6-9/

 

3.1 Гэрээний талууд 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 374/01 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, уг гэрээгээр үндсэн төлбөрийн үлдэгдэл 368,737,145 төгрөг байгааг тогтоож, гэрээний хугацааг 2030 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл сунгаж, зээлийн хүүг жилийн 8 хувь болгон өөрчилжээ. /хх-10/

 

3.2 Т б ХХК-иас 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 374 тоот зээлийн гэрээний дагуу 390,600,000 төгрөгийг зээлдэгч Б.Мын эзэмшлийн 340004010734 тоот дансанд 2012.12.31-ний 46,01 тоот шийдвэрийн дагуу зээл олгов гэх гүйлгээний утгагаар шилжүүлсэн болох нь зээлийн дансны харилцагчийн хуулгаар тогтоогдож байна. /хх-19/

 

3.3 Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр эрх бүхий хуулийн этгээд нь зээлдүүлэгчийн хувьд мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан гэрээний харилцаа үүсчээ.

Талууд гэрээний агуулгыг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд гэрээг байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.

 

4. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...зээлийн гэрээний үүргийг П ХХК нь батлан дааж гэрээ байгуулсан байхад банк батлан даалтын гэрээний үүргийг шаардахгүй байна. Зээлийн гэрээ нь орон сууц худалдан авах зорилготой байсан ба бид П ХХК-иас орон сууц захиалж авсан. Гэтэл одоо болтол бидний үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гараагүй. Т б, П ХХК нар нийлж зээлдэгч биднийг хохироож байна. Бид банкнаас зээлдэж авсан мөнгийг П ХХК-иас захиалсан орон сууцны төлбөртөө өгсөн ба одоо зээлийн мөнгө ч үгүй, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ ч үгүй хохирч байна гэж тайлбарлаж, маргасан.

 

4.1 Т б ХХК болон П ХХК нарын хооронд 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр батлан даалтын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр П ХХК нь Б.Мтай 2013 оны 12 сарын 31-ний өдөр байгуулсан 374 тоот орон сууцны зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн банкны өмнө хүлээх үүргийг зээлээр худалдан авсан Хан-Уул дүүргийн 0000 тоот, 150 м.кв талбайтай орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ зээлдэгчийн нэр дээр гарч, зээлдэгч уг орон сууцаа зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар банктай барьцааны гэрээ байгуулж улсын бүртгэлд бүртгүүлэх хүртэл зээлийн гэрээний үүргийг батлан даахаар тохиролцсон байна. /хх-107/

 

4.2 Б.М болон П ХХК нарын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 01/2013 тоот орон сууцны захиалгын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр П ХХК нь Хан-Уул дүүргийн 0000 тоот, 150 м.кв талбайтай орон сууцыг 2014 оны 01 дүгээр улиралд багтаан хүлээлгэн өгөх, Б.М нь 1 м.кв талбайг 3,720,000 төгрөгөөр тооцож, нийт 558,000,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх-99-102/

 

4.2.1 Дээрх орон сууцны захиалгын гэрээний дагуу Б.М нь орон сууцны төлбөр 558,000,000 төгрөг төлөхдөө 390,600,000 төгрөгийг нь Т б ХХК-иас зээлдэн авч төлсөн байна.

 

4.2.2 Орон сууц захиалгын гэрээний зүйл болох Хан-Уул дүүргийн 0000 тоот, 150 м.кв талбай бүхий хувийн сууцыг улсын комисс хүлээж аваагүй байгаа боловч өнөөдрийг хүртэл хугацаанд Б.М, О.Д нар нь уг сууцанд амьдарч байгаа үйл баримтыг хариуцагч нар тайлбарласан.

 

4.2.3 Дээрх орон сууц захиалгын гэрээний дагуу орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөх үүрэг бүхий этгээд нь П ХХК байна. Тухайн орон сууцыг улсын комисс хүлээж авахгүй байгаа шалтгаанаар Б.М нарт өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй байгаа үйл баримтыг талуудын хэн аль нь тайлбарласан. Мөн хариуцагч Б.М нар нь П ХХК-д холбогдуулан өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахтай холбоотой шаардлага гаргаж байгаагүй болохоо тайлбарласан.

 

4.2.4 Хариуцагч нар зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх хуваарийг зөрчиж, төлөлт хийгээгүй үндэслэлээ Т б ХХК нь өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байгаа гэж тайлбарлаж буй нь үндэслэлгүй байна. Учир нь хариуцагч нар нь нэхэмжлэгчтэй Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүсгэж, банкнаас зээлдэн авсан мөнгөн хөрөнгөөр бусдаас орон сууц захиалан авч, П ХХК-тай орон сууцны захиалгын гэрээ байгуулсан буюу тус тусдаа үүссэн гэрээний эрх зүйн харилцаанд орсон байна.

Өөрөөр хэлбэл, П ХХК-тай байгуулсан орон сууцны захиалгын гэрээний үүрэг болох өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөх үүргийг Т б ХХК-д хамаатуулан маргаж байгаа нь үндэслэлгүй.

 

4.3 Хариуцагч нар П ХХК нь зээлийн гэрээний үүргийг батлан даахаар Т б ХХК-тай батлан даалтын гэрээ байгуулсан тул өмчлөх эрхийн гэрчилгээ гаргах үүрэг банкинд хамаарна гэх агуулгаар маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

4.3.1 Хэдийгээр П ХХК нь зээлийн гэрээний үүргийг батлан даахаар Т б ХХК-тай батлан даалтын гэрээ байгуулсан байх боловч уг гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Т б ХХК гаргаагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаар хэнийг тодорхойлж, шаардлага гаргах эрх нь нэхэмжлэгчийн эрх юм. Т б ХХК нь П ХХК-тай батлан гэрээ байгуулсан боловч энэ хэрэгт батлан даалтын гэрээний үүргийг шаардахгүй, энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргахгүй болохоо илэрхийлсэн. Иймд шүүх болон хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн шаардахгүй байгаа зүйлийг шийдвэрлэх, шийдвэрлүүлэх боломжгүй.

 

4.4 Хариуцагч нар өмчлөх эрхийн гэрчилгээ гарахгүй хохирч байна гэж үзвэл энэ талаараа жичдээ шаардвал зохих этгээдэд холбогдуулан шаардлагаа гаргах эрх нь нээлттэй.

 

4.5 Түүнчлэн хариуцагч нар нь Т б ХХК нь барьцааны гэрээ байгуулахгүй байна гэх агуулгаар маргадаг. Б.Мыг П ХХК-иас Хан-Уул дүүргийн 0000 тоот, 150 м.кв талбай бүхий хувийн сууцыг захиалан авах үед улсын комисс хүлээн аваагүй, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаагүйтэй холбоотойгоор барьцааны гэрээ байгуулах боломжгүй байсныг тэрээр мэдэж байсан байна. Уг байдлыг мэдсээр атлаа П ХХК-иас орон сууц захиалан авсан нь түүний өөрийнх нь хүсэл сонирхол, эрхийн асуудал юм.

Мөн Т б ХХК нь зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг олгохдоо зээлдэгчийг төлбөрөө төлж чадахгүйд хүрвэл барьцаа хөрөнгөөс зээлийн төлбөрийг төлүүлэхээр банк өөртөө эрсдлийн хамгаалалт тогтоох буюу барьцааны гэрээ байгуулах эсэх нь нэхэмжлэгчийн эрхийн асуудал байна. Шүүх талуудын гэрээний чөлөөт байдал, түүний агуулгыг өөрсдөө тогтоох эрхэнд хөндлөнгөөс оролцох замаар барьцааны гэрээ байгуулахыг талуудад даалган шийдвэрлэх боломжгүй.

 

4.6 Иймд хариуцагч нараас гаргасан дээрх тайлбар, татгалзал үндэслэлгүй байна.

5. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

 

5.1 Хариуцагч буюу зээлдэгч Б.М, О.Д нар нь зээлийн гэрээний хугацаанд 2020 оноос хойш удаа дараа гэрээний хуваарийг зөрчиж, 2021 оны 04 сараас хойш зээлийн төлөлт огт хийгээгүй үйл баримтад талуудын хэн аль маргаагүй тайлбарласан. Энэ нь зээлийн дансны хуулгын баримтаар тогтоогдсон.

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээний хугацаанаас өмнө гэрээг цуцалж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан шаардах эрхтэй болно.

 

6. Хариуцагч нар ...зээлийн төлбөрөөс зарим хэсгийг төлнө гэх боловч төлөх ёстой зээлийн тооцооллыг хийж чадахгүй байгаа, банк 2020 онд Худалдаа хөгжлийн банк болон Санхүүгийн зохицуулах хороонд тус тус тодорхойлолт хүргүүлэхдээ нийт төлсөн төлөлтийг 289,281,542 төгрөг болохыг мэдэгдсэн атлаа одоо нэхэмжлэлээр нийт төлсөн төлөлтийг 261,733,343 төгрөг гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргасан.

 

6.1 Т б ХХК-иас 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 18/6552 тоот албан бичгээр Санхүүгийн зохицуулах хороонд, 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 18/2729 тоот албан бичгээр Худалдаа хөгжлийн банкинд тус тус зээлдэгч Б.М нарын нийт төлсөн зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлөлтийг 289,281,542 төгрөг болохыг мэдэгдсэн байна.

 

6.1.1 Шүүх нэхэмжлэгчээс зээлдэгч нарын нийт төлсөн үнийн дүн яагаад зөрүүтэй байдлаар 2020, 2021 онуудад тодорхойлолт гаргаж байсан болохыг шүүх хуралдаанд тодруулахад ...манай банкинд хэрэглэж байсан программ шинэчлэгдсэн. Зээлийн төлөлт болон хүүгийн хэмжээг программ бодож гаргадаг. Тухайн үед тодорхойлолт гаргаж өгөх үед нийт төлөлт 289,281,542 төгрөг байсан. Шүүхэд нэхэмжлэл гаргах үед программ шинэчлэгдсэнтэй холбоотойгоор нийт төлөлтийг 261,733,343 төгрөг гэж гаргасан. Зээлийн хүү 12 хувиас 8 хувь руу шилжихэд зөрүү гарсан гэж тайлбарласан.

 

6.2 Зээлдэгчийн төлсөн төлбөрийн хэмжээг нийт бодит төлсөн үнийн дүнгээр нь тооцох байтал банк өөрийн хэрэглэдэг гэх программд нийцүүлэн зээлийн төлөлтийг тооцож гаргаж байгаа нь учир дутагдалтай байна.

 

6.3 Хэрэгт нэхэмжлэгч Т б ХХК-иас зээлдэгч Б.Мын 340004010734 тоот зээлийн дансны харилцагчийн хуулгыг нотлох баримтаар цуглуулж гаргасан. Зээлдэгч нар нь зээлийн төлөлтийг уг дансаар дамжуулан төлдөг байх ба үүнээс өөр зээлийн төлөлт төлдөг данс байхгүй байна. /хх-19-31/

Нэхэмжлэгч талаас уг зээлийн дансны хасагдсан гэх гүйлгээ нь зээлдэгч нараас зээлийн төлөлт хийсэн гүйлгээг ойлгоно, энэ нь банк зээлийн төлбөрт суутгасан авсан гүйлгээ учраас хасагдсан гэх нэрээр бүртгэлтэй болохыг тайлбарласан. Иймд зээлдэгч нарын нийт төлсөн төлөлтийг уг дансны хуулгын хасагдсан гэх гүйлгээгээр тооцох тэдгээрийн төлсөн төлбөрийн хэмжээг тогтооход ач холбогдолтой, бодит байдалд нийцэхээр байна.

 

Шүүх хэргийн 19-31 дүгээр талд авагдсан зээлийн дансны харилцагчийн хуулгын MN400034340004012940 хасагдсан гүйлгээний үнийн дүнг нэг бүрчлэн тооцож үзвэл:

-2014.01.27-нд 3,467,243 төгрөг, 1,213,736 төгрөг, 2014.02.27-нд 127 төгрөг, 3,712,504 төгрөг, 968,567 төгрөг, 2014.03.28-нд 218 төгрөг, 3,576,207 төгрөг, 1,105,473 төгрөг, 2014.04.30-нд 241 төгрөг, 3,948,491 төгрөг, 851,267 төгрөг, 2014.05.27-нд 40 төгрөг, 3,940,124 төгрөг, 659,734 төгрөг, 2014.06.30-нд 275 төгрөг, 1,549,624 төгрөг, 2,255,755 төгрөг, 838,926 төгрөг, 2014.07.29-нд 232 төгрөг, 3,798,267 төгрөг, 884,500 төгрөг, 2014.08.29-нд 201 төгрөг, 3,915,599 төгрөг, 766,198 төгрөг, 2014.09.26-нд 50 төгрөг, 3,907,635 төгрөг, 782,313 төгрөг, 2014.10.27-нд 4,918 төгрөг, 4,019,756 төгрөг, 648,543 төгрөг, 2014.11.28-нд 205 төгрөг, 1,979,694 төгрөг, 68 төгрөг, 1,661,250 төгрөг, 813,681 төгрөг, 2014.11.30-нд 14 төгрөг, 226,485 төгрөг, 303 төгрөг, 3,757,678 төгрөг, 941,917 төгрөг,

- 2015.01.29-нд 131 төгрөг, 3,998,290 төгрөг, 671,578 төгрөг, 2015.02.25-нд 9,800 төгрөг, 2015.02.27-нд 123 төгрөг, 3,371,184 төгрөг, 935,692 төгрөг, 2015.03.31-нд 472 төгрөг, 3,482,968 төгрөг, 1,206,458 төгрөг, 2015.04.30-нд 114 төгрөг, 4,093,493 төгрөг, 586,292 төгрөг, 2015.05.28-нд 238 төгрөг, 3,466,428 төгрөг, 533,232 төгрөг, 2015.05.31-нд 133 төгрөг, 677,866 төгрөг, 2015.06.25-нд 1,900 төгрөг, 2015.06.30-нд 281 төгрөг, 3,824,811 төгрөг, 855,907 төгрөг, 2015.07.27-нд 7,850 төгрөг, 2015.07.31-нд 195 төгрөг, 899,804 төгрөг, 900,000 төгрөг, 1,535,000 төгрөг, 597,977 төгрөг, 742,022 төгрөг, 2015.08.25-нд 84,716 төгрөг, 990,000 төгрөг, 2015.08.29-нд 293 төгрөг, 2,489,108 төгрөг, 1,117,727 төгрөг, 2015.09.25-нд 3,798,640 төгрөг, 883,795 төгрөг, 2015.10.30-нд 234 төгрөг, 3,788,163 төгрөг, 711,601 төгрөг, 181,250 төгрөг, 2015.11.30-нд 336 төгрөг, 3,658,332 төгрөг, 24,330 төгрөг, 1,000,000 төгрөг, 2015.12.31-нд 407 төгрөг, 3,648,739 төгрөг, 1,030,753 төгрөг, 3,000 төгрөг,

- 2016.01.31-нд 67 төгрөг, 3,275,212 төгрөг, 262,719 төгрөг, 2016.02.29-нд 179 төгрөг, 2,503,952 төгрөг, 1,025,868 төгрөг, 2016.03.30-нд 261 төгрөг, 99,738 төгрөг, 2016.03.31-нд 52 төгрөг, 2,236,724 төгрөг, 763,223 төгрөг, 440,000 төгрөг, 2016.04.21-нд 2,000,000 төгрөг, 2016.04.29-нд 1,500,000 төгрөг, 964,832 төгрөг, 23,457 төгрөг, 542 төгрөг, 2016.05.31-нд 297 төгрөг, 2,400,532 төгрөг, 1,099,169 төгрөг, 19,501 төгрөг, 12,000 төгрөг, 2016.06.30-нд 232 төгрөг, 2,475,228 төгрөг, 1,059,539 төгрөг, 2016.07.31-нд 301 төгрөг, 2,388,138 төгрөг, 601,560 төгрөг, 6,900 төгрөг, 350,000 төгрөг, 187,000 төгрөг, 2016.08.30-нд 235 төгрөг, 237 төгрөг, 2016.08.31-нд 47 төгрөг, 799,952 төгрөг, 1,660,075 төгрөг, 1,073,924 төгрөг, 2016.09.25-нд 14,900 төгрөг, 2016.09.26-нд 47 төгрөг, 2,439,800 төгрөг, 1,080,152 төгрөг, 2016.10.25-нд 3,317 төгрөг, 2016.10.29-нд 204 төгрөг, 2,360,376 төгрөг, 1,139,419 төгрөг, 2016.10.31-нд 2 төгрөг, 2,172 төгрөг, 27,825 төгрөг, 2016.11.25-нд 4,369 төгрөг, 2016.11.30-нд 240 төгрөг, 2,433,426 төгрөг, 1,096,333 төгрөг, 2016.12.25-нд 2,346 төгрөг, 2016.12.31-нд 310 төгрөг, 949,689 төгрөг, 1,396,823 төгрөг, 1,103,176 төгрөг, 1,047 төгрөг, 78,952 төгрөг,

- 2017.01.25-нд 1 төгрөг, 2017.01.31-нд 292 төгрөг, 2,421,217 төгрөг, 1,078,389 төгрөг, 75 төгрөг, 33,424 төгрөг, 2017.02.25-нд 2,414,544 төгрөг, 1,119,368 төгрөг, 2017.03.23-нд 354,042 төгрөг, 2017.03.25-нд 28,178 төгрөг, 2017.03.31-нд 357 төгрөг, 1,999,642 төгрөг, 145,230 төгрөг, 1,359,769 төгрөг, 2017.04.25-нд 628 төгрөг, 2017.04.28-нд 149 төгрөг, 1,140,063 төгрөг, 2017.05.21-нд 652 төгрөг, 2017.05.31-нд 1,312 төгрөг, 3,581,490 төгрөг, 2,357,197 төгрөг, 2017.06.25-нд 49,788 төгрөг, 2017.06.30-нд 252 төгрөг, 1,499,747 төгрөг, 828,771 төгрөг, 1,152,228 төгрөг, 2017.07.25-нд 1,374 төгрөг, 2017.07.31-нд 325 төгрөг, 2,296,085 төгрөг, 1,236,588 төгрөг, 2017.08.25-нд 5,557 төгрөг, 2017.08.31-нд 307 төгрөг, 2,359,603 төгрөг, 1,140,089 төгрөг, 1,629 төгрөг, 28,370 төгрөг, 2017.09.25-нд 2,724 төгрөг, 2017.09.29-нд 206 төгрөг, 2,353,394 төгрөг, 1,176,398 төгрөг, 2017.10.25-нд 188 төгрөг, 2017.10.31-нд 331 төгрөг, 2,273,530 төгрөг, 1,260,138 төгрөг, 2017.11.25-нд 8,300 төгрөг, 2017.11.30-нд 261 төгрөг, 2,332,784 төгрөг, 1,192,953 төгрөг, 2017.12.25-нд 1,740 төгрөг, 2017.12.27-нд 111 төгрөг, 20,618 төгрөг, 2017.12.30-нд 167 төгрөг, 2,234,967 төгрөг, 1,264,864 төгрөг, 2017.12.31-нд 595 төгрөг, 11,403 төгрөг,

- 2018.01.25-нд 8,752 төгрөг, 2018.01.26-нд 53 төгрөг, 2,315,215 төгрөг, 1,209,731 төгрөг, 2018.02.26-нд 53 төгрөг, 767 төгрөг, 2018.02.28-нд 106 төгрөг, 2,313,705 төгрөг, 1,216,988 төгрөг, 37 төгрөг, 962 төгрөг, 2018.03.25-нд 4,470 төгрөг, 2018.03.30-нд 317 төгрөг, 2,079,402 төгрөг, 1,448,819 төгрөг, 3 төгрөг, 596 төгрөг, 2017.04.30-нд 270 төгрөг, 2,298,036 төгрөг, 1,235,892 төгрөг, 17 төгрөг, 182 төгрөг, 2018.05.25-нд 4,816 төгрөг, 2018.05.31-нд 346 төгрөг, 2,211,372 төгрөг, 1,318,280 төгрөг, 2018.06.25-нд 7,468 төгрөг, 2018.06.29-нд 219 төгрөг, 2,276,350 төгрөг, 1,253,429 төгрөг, 2018.07.25-нд 364 төгрөг, 2018.07.31-нд 351 төгрөг, 2,199,458 төгрөг, 1,335,190 төгрөг, 2018.08.25-нд 9,009 төгрөг, 2018.9.21-нд 1,504 төгрөг, 1,682, 2018.09.29-нд 670 төгрөг, 3,559,329 төгрөг, 2018.10.22-нд 2,560 төгрөг, 2018.11.22-нд 1,766 төгрөг, 2018.11.24-нд 3,551 төгрөг, 2,261,508 төгрөг, 514 төгрөг, 2018.11.30-нд 5,036 төгрөг, 5,399,829 төгрөг, 1,676,134 төгрөг, 5,000 төгрөг, 2018.12.21-нд 3,247 төгрөг, 2,996,552 төгрөг, 2018.11.22-нд 23 төгрөг, 410 төгрөг,

- 2019.01.23-нд 682 төгрөг, 2019.04.24-нд 682 төгрөг, 2019.04.30-нд 863 төгрөг, 2019.04.30-нд 2,000,000 төгрөг, 2019.05.24-нд 2,123,824 төгрөг, 2,126 төгрөг, 2019.05.30-нд 737 төгрөг, 2,548 төгрөг, 2019.05.31-нд 3,996,800 төгрөг, 147 төгрөг, 2019.06.24-нд 2,170,439 төгрөг, 2019.06.30-нд 999,800 төгрөг, 433 төгрөг, 159 төгрөг, 2019.07.24-нд 2,089,857 төгрөг, 2018.08.20-нд 4,447 төгрөг, 2018.08.24-нд 2,158,379 төгрөг, 255 төгрөг, 2019.08.30-нд 12,442 төгрөг, 4,987,557 төгрөг, 2019.09.21-нд 2,456 төгрөг, 367 төгрөг, 2019.09.24-нд 2,158,353 төгрөг, 446 төгрөг, 2019.10.24-нд 2,088,727 төгрөг, 5,179 төгрөг, 2019.11.23-нд 6,874 төгрөг, 3,750 төгрөг, 2,158,349 төгрөг, 2019.11.24-нд 473 төгрөг, 2,088,702 төгрөг, 8,962 төгрөг, 2019.12.25-нд 19,781 төгрөг, 2019.12.31-нд 26,572 төгрөг, 2,178 төгрөг,

- 2020.01.21-нд 9,504 төгрөг, 2020.01.24-нд 2,117,634 төгрөг, 146 төгрөг, 2020.02.23-нд 2,930 төгрөг, 1,800 төгрөг, 2020.02.24-нд 2,107,846 төгрөг, 201 төгрөг, 2020.03.22-нд 4,266 төгрөг, 36,154 төгрөг, 2020.03.24-нд 1,971,821 төгрөг, 487 төгрөг, 2020.04.22-нд 2,783 төгрөг, 3,445 төгрөг, 2,107,586 төгрөг, 2020.05.22-нд 9,871 төгрөг, 2020.05.24-нд 2,039,573 төгрөг, 2020.06.22-нд 2,826 төгрөг, 2020.06.24-нд 2,107,496 төгрөг, 2020.07.22-нд 5,772 төгрөг, 2020.07.24-нд 2,039,492 төгрөг, 2020.08.22-нд 10,408 төгрөг, 2020.08.24-нд 18,625 төгрөг, 2,107,428 төгрөг, 1,484 төгрөг, 2020.09.23-нд 16,259 төгрөг, 800 төгрөг, 2020.09.24-нд 2,107,313 төгрөг, 1,121 төгрөг, 2020.10.24-нд 2,039,330 төгрөг, 18,807 төгрөг, 2020.10.26-нд 696 төгрөг, 1,798 төгрөг, 2020.11.22-нд 18,802 төгрөг, 2,718 төгрөг, 2020.11.24-нд 2,107.294 төгрөг, 2,088 төгрөг, 2020.12.10-нд 114,709 төгрөг, 2020.12.23-нд 6,871 төгрөг, 9,083 төгрөг, 2020.12.24-нд 2,039,296 төгрөг,

- 2021.01.24-нд 2,107,215 төгрөг, 2021.02.22-нд 7,291 төгрөг, 2021.02.24-нд 2,107.211 төгрөг, 2021.03.22-нд 8,532 төгрөг, 2021.03.24-нд 1,903,241 төгрөг, 2,908 төгрөг, 2021.04.22-нд 89,800 төгрөг тус тус төлсөн байна.

 

Зээлдэгч нарын дээрх төлсөн төлөлтүүдийг нийт дүнгээр нь тооцвол 328,555,419 төгрөгийг төлсөн байна.

 

6.3.1 Т б ХХК нь зээлдэгчийн төлсөн төлөлтөөс зээлийн хүүгийн өр, нэмэгдүүлсэн хүүгийн өр гэх байдлаар тус тус гэрээгээр тохиролцоогүй авлагыг тооцон төлсөн төлөлтөөс суутгаж авч байсан нь уг дансны хуулгад агуулагдсан баримтад мэдээллээр тогтоогдож байна.

 

6.4 Талуудын байгуулсан зээлийн гэрээний 3.1.5-д нэмэгдүүлсэн хүү: зээлийн хүүгийн 20 хувь байна. Зээл, хүүг зээл буцаан төлөх хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож зээлийн үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүүг тооцно гэж заажээ.

 

6.4.1 Уг гэрээний 3.1.5-д заасан зохицуулалт нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасныг зөрчсөн байна. Дээрх хуульд зааснаар нэмэгдүүлсэн хүүг төлөгдөөгүй байгаа үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй нэмэгдүүлсэн хүүг тооцох байтал гэрээний 3.1.5-д заасан зохицуулалт нь зээлийн үлдэгдлээс буюу нийт төлөгдөөгүй байгаа төлбөрийн үнийн дүнгээс нэмэгдүүлсэн хүүг тооцохоор тохиролцсон байна.

 

6.4.2 Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт Гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг стандарт нөхцөл гэнэ гэж заасан.

Тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд нөгөө тал болох иргэнд санал болгож байгаа талуудын байгуулсан гэрээний 3.1.5-д заасан нэмэгдүүлсэн хүүгийн талаархи зохицуулалт нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй, уг хуулийн зохицуулалтыг зөрчсөн байх тул Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт зааснаар уг гэрээний нөхцөл хүчин төгөлдөр бус байна. Иймд нэхэмжлэгч Т б ХХК нь нэмэгдүүлсэн хүү авах эрхээ алдсан байна.

 

7. Зээлдэгч Б.М, О.Д нар нь 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс нэмэлт гэрээ байгуулах өдөр хүртэл буюу 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд 390,600,000 төгрөгийг жилийн 12 хувийн хүүгээр тооцож зээлийн хүүг төлөх, нэмэлт гэрээ байгуулсан буюу 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргаж, гэрээ цуцалсан өдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл жилийн 8 хувийн хүүгээр тооцож зээлийн үндсэн хүүг тус тус төлөхөөр байна.

Талууд 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн хүүг 8 хувь болгож нэмэлт өөрчлөлт оруулах үед зээлийн үндсэн төлбөр 368,737,145 төгрөг үлдсэн байгааг болон үндсэн хүүд 90,501,963 төгрөгийг энэ хугацаанд хуваарийн дагуу зөрчил үүсгэлгүйгээр төлсөн болохыг тус тус тогтоосон байна. /хх-10/

 

7.1 Зээлдэгч нарын нийт төлвөл зохих үндсэн хүүг тооцвол 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл 390,600,000 төгрөгийг жилийн 12 хувийн хүүгээр тооцоход 90,501,963 төгрөг төлсөн болохыг талууд өөрсдөө тогтоосон.

2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл зээлийн үндсэн хүүг 8 хувиар тооцох ба энэ хугацаанд нийт 6 жил 9 сар байна. Гэрээнд өөрчлөлт оруулах үед үлдсэн байсан үндсэн төлбөр 368,737,145 төгрөгөөс 6 жил 9 сарын хугацааны хүүг 8 хувиар тооцоход 203,542,899 /1 жилд 29,498,971төгрөг х 6 жил 9 сар/ төгрөгийг нэмэлт гэрээ байгуулснаас хойшхи үндсэн хүүд төлөхөөр байна.

 

7.2 Ингээд зээлдэгч нарын нийт төлвөл зохих үүргийг нэгтгэвэл үндсэн төлбөр 390,600,000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл хүү 90,501,963 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл хүү 203,542,899 төгрөг, нийт 684,044,862 төгрөг байна.

 

7.3 Зээлдэгч нарын төлвөл зохих 684,044,862 төгрөгөөс нийт төлсөн 328,555,419 төгрөгийг хасч тооцвол, үлдэх 355,803,076 төгрөгийг Т б ХХК-д төлөх үүрэгтэй байна.

 

8. Зээлийн гэрээг хариуцагч Б.М, О.Д нар нь нэхэмжлэгч Т бтай байгуулсан ба тэд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчид байх тул хариуцагч нараас гаргасан нэхэмжлэгч хэнээс нь хэдэн төгрөг гаргуулахаар шаардаж байгаа нь тодорхойгүй гэх тайлбар үндэслэлгүй.

 

9. Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Б.М, О.Д нараас 355,803,076 төгрөгийг гаргуулж Т б ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 46,505,292 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт тус тус нийцнэ гэж шүүх дүгнэв.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр хариуцагч нар улсын тэмдэгтийн хураамж төлөх үүрэгтэй тул 355,803,076 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 1,936,965 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,169,492 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

11. Хэргийн 138-143 дугаар талд авагдсан 300, 301 тоот барьцааны гэрээ нь П ХХК нь Т бнаас зээл авахдаа үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан гэрээ байх ба уг гэрээ нь энэ хэргийн талуудын хооронд байгуулсан гэрээнд хамааралгүй, өөр этгээдүүдийн хооронд үүссэн гэрээний харилцаа байх тул шүүх дээрх баримтыг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

12. Хариуцагч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Т б ХХК-д холбогдуулан өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах, барьцааны гэрээ байгуулахыг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШЗ2023/10611 дүгээр захирамжаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй буюу банкнаас яагаад өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг шаардаж байгаа эсэх, Хан-Уул дүүргийн 0000 тоот, 150 м.кв талбай бүхий хувийн сууцанд өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй байгааг тайлбарласаар атлаа уг хөрөнгөөр барьцааны гэрээ байгуулахыг Т бинд даалгуулахаар шаардаж буй нь тодорхойгүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан.

 

Шүүх уг захирамжаар сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхой гаргаж, дахин шүүхэд гаргах эрх нь нээлттэй болохыг тайлбарласан. Гэвч өнөөдрийн шүүх хуралдаан хүртэлхи хугацаанд сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхой болгож дахин гаргаагүй болно.

 

Нэхэмжлэгч нь батлан даалтын гэрээний үүргийг П ХХК-иас шаардаагүй бөгөөд уг хэрэгт П ХХК-ийн эрх, ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх зүйлгүй тул хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр уг компанийг оролцуулах шаардлагагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь: 

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.М, О.Д нараас 355,803,076 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т б ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 46,505,292 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,169,492 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,936,965 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ