Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2023/02732

 

 

 

 

 

 

 

 

 

2023 05 30

101/ШШ2023/02732

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 0000 тоотод оршин суух, Л.Ч /рд:0000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3-т байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

 

2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулах, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг дахин тогтоолгохыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амаржаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Хулан нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганчимэг хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 0000 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1419 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 001/ХТ2021/00098 дугаар тогтоолоор Л.Чаас 129,007,807.00 төгрөгийг гаргуулж Даймонд-Очир ББСБ ХХК-нд олгож, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд төлбөр төлөгчийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 48г дугаар байрны 75 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн 0000дутаарт бүртгэлтэй 76 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, гуравдагч этгээд Ж.Аийн өмчлөлийн Баянгол дүүрэг 10 дугаар хороо, Зүүн наран 14 дүгээр гудамж 87 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн 0000дугаарт бүртгэлтэй 324 м.кв талбайтай хувийн сууц тус хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн 0000дугаарт бүртгэлтэй 431 м.кв талбайтай газрыг тус тус шүүхийн шийдвэрийн дагуу худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг НШШГГ даалгаж шийдвэрлэсэн.

Барьцаа хөрөнгүүдийг 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн 2 дахь дуудлага худалдаанд оруулахаар болсныг 1 дүгээр сарын 10-ны өдөр олж мэдээд НШШГГ гомдол гаргахад 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 4/04 тоот тогтоолоор гомдлыг хангахаас татгалзсан хариуг өгсөн. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид 2023 оны 1 дүгээр сарын 19-нд гомдол гаргахад ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 4/04 тоот тогтоол хуульд нийцсэн гэсэн хариу өгсөн. 2022 оны 1 дүгээр сард дээрх хөрөнгүүдийн анхны албадан дуудлага худалдаа товлогдсон байсан ч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 01710 тоот захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тудгэлзүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-т "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 64.5-д зааснаас бусад хөрөнгийг түүний үнэлгээг тогтоосноос хойш 2 сарын дотор албадан худалдан борлуулах ажиллагааг явуулна" гэж заасан. Өөрөөр хэлбэл төлбөр төлөгч нарын барьцаа үл хөдлөх хөрөнгүүдэд 2021 оны 12 дугаар сард тогтоосон үнэлгээгээр дуудлага худалдаа явуулах хууль зүйн боломжгүй нөхцөл байдал үүссэн. Улсын дээд шүүхээс Л.Чын үнэлгээтэй холбоотой гаргасан нэхэмжлэлээр үүссэн хэргийг эцэслэн шийдвэрлэж 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн хариуг 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шуудангаар хариуцагч НШШГГ хүргүүлжээ. Энэ өдрөөс хойш 2 сарын хугацаанд дуудлага худалдааны хугацааг зарлах ёстой байсан бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 2 сарын хугацаа дууссан байна. Иймд 2021 онд хийгдсэн үнэлгээгээр дуудлага худалдаа зохион байгуулж буй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63.1 дэх хэсэгт заасныг зөрчиж байх тул хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин элгээ тогтоолгож болно гэж заасан нөхцөл бүрэн хангагдсан байна. Анх үнэлгээг 2021 онд тогтоосноос хойш 6 сарын хугацаа өнгөрч үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнэ энэ хугацаанд нэмэгдсэн. Гэтэл анх 2021 онд тогтоосон үнэлгээгээр ажиллагаа явуулж байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д заасныг зөрчиж байна. Иймд барьцаа хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээг дахин тогтоохыг даалгаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 0000 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 1419 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 001/ХТ2021/00000 дугаар тогтоолоор Л.Чаас 115,259,989 төгрөгийг гаргуулж Даймонд очир ББСБ ХХК-д олгож, сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол 48г дугаар байрны 75 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн 0000дугаарт бүртгэлтэй 76 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Баянгол дүүрэг 10 дугаар хороо, Зүүн наран 14 дүгээр гудамжны 87 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн 0000дугаарт бүртгэлтэй 324 м.кв талбайтай хувийн сууц тус хаягт байрлах эрхийн улсын оүртгэлийн 0000дугаарт бүртгэлтэй 431 м.кв талбайтай газрыг тус тус шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг НШШГГ даалган шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Л.Чд холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр үүсгэсэн.

Төлбөр төлөгч Л.Чын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 4-160/7080, 4-160/7079 тоот албан бичгээр түдгэлзүүлж хариуг авсан. Мөн төлбөр төлөгч Л.Чтай 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр уулзан эрх үүргийг танилцуулж, хөрөнгийн мэдүүлэг авч, шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдэл гардуулсан боловч төлбөрийг төлөөгүй. Төлбөр төлөгч Л.Ч нь шийдвэр гүйцэтгэгчийн заасан хугацаанд шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэгүй тул 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдлийг дахин өгч үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 14 дүгээр гудамж, 87 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн 0000дугаарт бүртгэлтэй 324 м.кв талбайтай хувийн сууц, тус хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн 0000дугаар бүртгэлтэй 431 м.кв талбайтай газрыг битүүмжлэн, хурааж үнийн саналыг авахад төлбөр төлөгч орон сууцыг 200 сая төгрөгөөр, хашаа байшинг 90 сая төгрөгөөр, өмчлөгч Ж.А нь 210 сая төгрөгөөр, хашаа байшинг үнэлж үнийн саналыг бичгээр гарган өгсөн. Талууд харилцан тохиролцоогүй тул 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 11/329, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 11/352 дугаар шинжээч томилох тогтоолоор Файн эстимэйт ХХК, Голден пэйж аудит ХХК-г тус тус шинжээчээр томилоход газрыг 171,545,000 төгрөгөөр, орон сууцыг 161,816,867 төгрөгөөр тус тус үнэлсэн.

2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаанд авахад үнийн санал ирээгүй тул хоёр дахь албадан дуудлага худалдаанд мэдээлэх явцад төлбөр төлөгч болон өмчлөгч нараас хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 101/Ш32022/01710 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Хөрөнгийн үнэлгээнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2022/00000 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 210/МА2022/00000 дүгээр магадлалаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, Улсын Дээд шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 001/ШХТ2022/00000 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан. Уг тогтоолыг 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, барьцаа хөрөнгүүдийг үл хөдлөх хөрөнгийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хоёр албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд мэдээллэж, дуудлага худалдааны тогтоол, мэдэгдлийг талуудад танилцуулсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-т Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэж заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч талуудаас хөрөнгийн үнэлгээнд өөрчлөлт орсон, дахин үнэлгээ тогтоолгох талаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон шийдвэр гүйцэтгэгчид санал, хүсэлт болон хөрөнгийн үнэ өссөн гэх нотлох баримт хүргүүлээгүй байна. Мөн 2021 оноос хойш төлбөр төлөгч иргэн нь 2021 оны 11 сар, 12 сард шүүхийн шийдвэрт заасан төлбөрөөс 4,000,000 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөрийг өдийг хүртэл огт төлж барагдуулахгүй байгаа нь төлбөр авагчийн эрх ашиг хөндөгдөж байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж тул нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3.1 нэхэмжлэгчээс гаргасан иргэний үнэмлэхийн хуулбар, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол, гүйцэтгэх хуудас, шүүгчийн захирамж, үл хөдлөх эд хөрөнгийн жагсаалтын лавлагаа, ШШГЕГ-ийн албан бичиг, мэдэгдэл, Хоёрдахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол, Хөрөнгийн үнэлгээний тайлан,

3.2 хариуцагчаас гаргасан гүйцэтгэх хуудас, тус шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2021/05119 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 0000 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1419 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 001/ХТ2021/00000 дугаар тогтоол, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолууд, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, эд хөрөнгө хураах тухай тогтоолууд, үнийн санал, шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлт, мэдэгдлүүд, анхны албадан дуудлага худалдааны мэдэгдэл, анхны албадан дуудлага худалдааны тогтоол, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол, Хоёрдахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол, тус шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШЗ2022/01710 дугаар хүсэлт хянан шийдвэрлэх тухай захирамж, тус шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2022/0000 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 210/МА2022/00000 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 001/ХТ2022/00000 дугаар тогтоол, дуудлага худалдааны тэмдэглэл, зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Л.Ч нь хариуцагч НШШГГ холбогдуулан 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг дахин тогтоолгохыг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн.

 

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШЗ2019/00924 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1419 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 001/ХТ2021/00098 дугаар тогтоолоор Л.Чаас 115,259,989 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 734,249 төгрөгийг тус тус гаргуулж Даймонд очир ББСБ ХХК-д олгож, барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 0000 тоот улсын бүртгэлийн дугаартай 324 м.кв талбайтай хувийн сууцыг тус тус шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг НШШГГ даалгаж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /хх-ийн 55-73/

 

3.1 Дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр тус шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШЗ2021/05119 дүгээр захирамж, мөн өдрийн 379 тоот гүйцэтгэх хуудас бичигдсэнээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр үүсгэж, ажиллагаа явагдаж байна. /хх-ийн 51-54,74/

 

3.2 Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад дээр дурдсан нэр бүхий хөрөнгүүдийг 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 21260324/07, 21260324/08 тоот тогтоолуудоор битүүмжилж, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 21260324/09, 21260324/10 тоот тогтоолуудаар хураажээ. /хх-ийн 77-87/

 

3.3 Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас удаа мэдэгдсэн байх боловч төлбөр төлөгч нь биелүүлээгүй байна. Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч, төлбөр авагч нараас авах ажиллагаа явуулахад харилцан тохиролцоогүй буюу үнийн үлэмж зөрүүтэй, харилцан адилгүй санал ирүүлжээ. /хх-ийн 88-93/

 

3.3.3 Иймд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч, төлбөр авагч нар тохиролцоогүй үндэслэлээр 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 11/329 тоот тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор Файн-Эстимэйт ХХК болон Голден фэйж аудит ХХК-ийг тус тус шинжээчээр томилсон байна. /хх-ийн 94/

 

3.3.3а Шинжээч Файн-Эстимэйт ХХК-иас Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн наран 14 дүгээр гудамж, 87 тоот хаягт байрлах 0000тоот улсын бүртгэлийн дугаартай 431 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, мөн хаягт байрлах 0000тоот улсын бүртгэлийн дугаартай 324 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар 171,545,000 төгрөг болохыг тогтоосон байна. /хх-ийн 233-250, 2-р хх-1-7/

 

3.3.3б Шинжээч Голден фэйж аудит ХХК-иас Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13343/, 48г байр, 75 тоотод байрлах 0000тоот улсын бүртгэлийн дугаартай 76 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зах зээлийн үнэ цэнийг 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар 161,816,867 төгрөг болохыг тогтоосон байна. /2-р хх-8-18/

 

3.4 Төлбөр төлөгч Л.Ч, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Ж.А нар нь Файн-Эстимэйт ХХК болон Голден фэйж аудит ХХК-иас гаргасан дээрх үнэлгээг эс зөвшөөрч шүүхэд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Ингээд тус шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШЗ2022/01710 дугаар хүсэлт хянан шийдэрлэх тухай захирамжаар Баянзүрх дүүргийн 0000 тоот улсын бүртгэлийн дугаартай 324 м.кв талбайтай хувийн сууцтай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлжээ. /хх-126-127 дугаар тал/

 

3.5 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2022/01068 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 210/МА2022/01069 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 001/ХТ2022/00887 дугаар тогтоолоор нэхэмжлэгч төлбөр төлөгч Л.Ч, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Ж.А нараас гаргасан хариуцагч НШШГГ холбогдох үл хөдлөх эд хөрөнгөд хийсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. /хх-128-143/

 

3.6 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж зааснаар Файн-Эстимэйт ХХК болон Голден фэйж аудит ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан гарах хүртэлх хугацаанд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үйл ажиллагааг хуульд нийцсэн эсэхийг хянах шаардлагагүй.

 

4. Улсын дээд шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 001/ХТ2022/00887 дугаар тогтоол гарч, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсоны дараа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажиллагааг сэргээж, хоёрдахь албадан дуудлага худалдааг зарласан байна. /хх-147-149/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэж заасан.

 

4.1 Нэхэмжлэгч Л.Ч нь дээрх хуулийн зохицуулалтыг нэхэмжлэлийн үндэслэл болгож, 2021 оны 11 дүгээр сараас хойш үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээнд их хэмжээний өөрчлөлт орж, үнэ нэмэгдсэн байхад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д заасныг хэрэгжүүлэхгүйгээр 2021 оны үнэлгээгээр хоёрдахь албадан дуудлага худалдаа явуулах гэж байгаа нь үндэслэлгүй гэж маргасан.

 

4.2 Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянзүрх дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад Б.Даваасүрэнгээс 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газраас 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай хүсэлт гаргасныг хүлээн авахаас татгалзсан хариуг тус тус төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид өгсөн байна. /хх-ийн 38, 151/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-д Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно гэж, мөн 44.4-д Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж тус тус заасан ба нэхэмжлэгч 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй байна.

 

5. Төлбөр төлөгч Л.Ч, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Ж.А нараас гаргасан хүсэлтийн дагуу тус шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШЗ2022/01710 дугаар хүсэлт хянан шийдэрлэх тухай захирамжаар Баянзүрх дүүргийн 0000 тоот улсын бүртгэлийн дугаартай 324 м.кв талбайтай хувийн сууцтай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн.

 

5.1 Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэхэмжлэгч Л.Чаас гаргасан хүсэлтийн дагуу түдгэлзүүлж, түүний давж заалдах болон хяналтын журмаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэхийн тулд цаг хугацаа шаардагдаж, энэ хугацаанд үл хөдлөх эд хөрөнгийн үнэ цэнэд өөрчлөлт орсон байна.

 

5.2 Хэдийгээр нэхэмжлэгчээс битүүмжлэгдэж, хураагдсан эд хөрөнгөд Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-иар үнэлгээ хийлгүүлж, эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнэ нэмэгдсэн болохыг тогтоолгосон байх боловч тухайн эд хөрөнгийн үнэ цэнэ нэмэгдэхээс өмнө Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байхад нэхэмжлэгч ажиллагаанд гомдол гаргаснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзсэн. /хх-185-220/

 

5.3 Улсын дээд шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 001/ХТ2022/00887 дугаар тогтоол гарах хүртэл хугацаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзсэнтэй холбоотойгоор 2021 оны 11 дүгээр сард гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээгээр дуудлага худалдаа зарласанд хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрыг буруутгах үндэслэлгүй байна.

 

5.4 Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүгчийн захирамжийн дагуу түдгэлзүүлсэн байсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д заасан хугацаа уг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хамааралгүй байна.

 

5.5 Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулах, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг дахин тогтоолгохыг даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.  

 

6. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13/43 тоот тогтоолоор хоёр дахь албадан дуудлага худалдааг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 10 цаг 00 минутад зарласан байна. Уг дуудлага худалдаагаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүд худалдан борлогдоогүй болохыг дурдах нь зүйтэй. /хх-152-155/

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл хэрэгсэхгүй болсон тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч хариуцах үүрэгтэй тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2, 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч НШШГГ холбогдох Баянзүрх дүүргийн 0000 тоот улсын бүртгэлийн дугаартай 324 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг дахин тогтоолгохыг даалгах, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Л.Чын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ