Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2023/01788

 

 

 

 

2023 04 10 101/ШШ2023/01788

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: , ДМНИБХХ ТББ /рд:/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б  ХХК, /рд:/,

Хариуцагч: Ж.Э нарт холбогдох,

120,500,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

үл хөдлөх эд хөрөнгийг Б ХХК-ийн өмчлөлд шилжүүлж өгөхийг нэхэмжлэгчид даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Д , өмгөөлөгч Б.*******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ДМНИБХХ ТББ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....Б ХХКомпанийг төлөөлж гүйцэтгэх захирал Б.Ц нь 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээлээр ДАД сумын ЧН ын дэргэдэх ДМНИБХХ ТББ-ын өмчлөлийн хуучин амралтын барилгуудыг худалдан авч, засаж тохижуулан Ахмадын амралт сувиллын газар байгуулах төсөл хэрэгжүүлэх гэрээг, захиалагч Д аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Н.М, ерөнхий гүйцэтгэгч ДМНИБХХ ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Д нартай байгуулж, үл хөдлөх хөрөнгийн үнэ 80,000,000 төгрөгийг оролцуулан бүгд 133,300,000 төгрөгийн хүүгүй зээлийг авсан юм. Төсөл хэрэгжүүлэх зээлийн гэрээг нотариатаар батлуулсан болно. Зээлийн гэрээний 4.2-т заасны дагуу ерөнхий гүйцэтгэгч манай ДМНИБХХ ТББ өөрийн дансанд Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газраас шилжиж ирсэн мөнгөнөөс үл хөдлөх хөрөнгийн үнэ 80,000,000 төгрөгийг суутган авч, 53,300,000 төгрөгийг Б ХХК Голомт банкан дахь 120000 тоот дансанд шилжүүлж өгсөн юм. Төсөл хэрэгжүүлэгч Б ХХК-ний хүсэлтийг харгалзан манай ДМНИБХХ ТББ тус төсөлд өөрийн хөрөнгө оруулалт хэлбэрээр 40,000,000 төгрөгийг Б ХХК-д нэмж олгосон болно. Зээлийн гэрээний 4.3-д заасны дагуу төсөл хэрэгжүүлэгч Б ХХК нь авсан зээл 133,300,000 төгрөгийг 2019 оны 09 дүгээр сарын 20-ны дотор Хөдөлмөр Эрхлэлтийг дэмжих санд буцаан төлөх ёстой. Зээлийг буцааж төлөх хугацаа 90 хоног хэтэрсэн боловч зээлдэгч Б.Ц гүйцэтгэх захиралтай Б ХХК нь зээлийн нийт төлбөрөөс 83,100,000 төгрөгийг дутуу төлөөд байна. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцож 90 хоногийн алданги 37,400,000 төгрөг, үндсэн зээлийн эргэн төлөлтийн дутуу 83,100,000 төгрөгийг нийт 120,500,000 төгрөгийг хариуцагч Б " ХХК болон Ж.Э нараас гаргуулан өгнө үү.80,000,000 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийг оролцуулан зээл 53,300,000 төгрөг, нийт 133,300,000 төгрөгөөс 50,200,000 төгрөг төлснийг хасаж үлдэх зээл 83,100,000 төгрөг, алдангийг 2019 оны 9 дүгээр сарын 20-ноос 2019 оны 12 дугаар сарын 20-ныг хүртэл 90 хоногоор тооцож /83,100,000*0.5хувь*90хоног/ 37,400,000 төгрөг нийт 120,500,000 төгрөгийг нэхэмжилж байгааг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ДМНИБХХ ТББ шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: Нэг талаас зээл олгогчийг төлөөлж ДМНИБХХолбоо ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Д , Д аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Н.М нар нөгөө талаас зээл авагчийг төлөөлж Төсөл хэрэгжүүлэгч Б ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ц , батлан даагч Ж.Э нартай харилцан тохиролцож 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр ЧН ын дэргэдэх ДМИБХХолбоо ТТБ-ын өмчлөлийн хуучих амралтын барилгуудыг худалдан авч, засаж, тохижуулан Ахмадын амралт сувиллын газар байгуулах төсөл хэрэгжүүлэх гэрээг байгуулж, тус гэрээний 4.3-д заасны дагуу үл хөдлөх үнэ 80,000,000 төгрөгийг оролцуулан 133,300,000 төгрөгийн хүүгүй зээлийг 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор буцаан төлж барагдуулах хугацаатай олгосон юм.

Зээлийн гэрээг нотариатаар батлуулсан. Зээлийн буцаан төлөх хугацаа 2 жил 10 сар 10 хоног хэтэрсэн боловч зээлдэгч Б.Ц гүйцэтгэх захиралтай Б ХХК зээлийн нийт төлбөрөөс 83,100,000 төгрөгийг дутуу төлөөд байна. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцох ёстой боловч өмнөх алдангийн хэвээр үлдээж 37,400,000 төгрөг, үндсэн зээлийн эргэн төлөлтийн дутуу 83,100,000 төгрөгийн хамт нийт 120,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэлийн үндэслэлээс харвал ДМНИБХХ ТББ нь Б ХХК-д 133,300,000 төгрөг зээлсэн, харин хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй мэт, Б ХХК-д өөрийн өмчлөл- хуучин барилгуудыг худалдсан ч юм шиг 2 өөр агуулгатай, үл ойлгогдох нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөх боломж алга байна.Нэг. Хэрэв хариуцагчийг зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэж байгаа бол нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, түүнд тусгагдсан хариуцлагын төрлийг тохирсон тохиролцоо байх ёстой. Гэтэл Б ХХК нь ДМНИБХХ ТББ-тай ямар нэгэн зээлийн харилцаа үүсгээгүй, тэднийхээс нэхэмжлэгчид ямар нэгэн мөнгө зээлүүлсэн төлбөрийн баримт байхгүй тул өнөөдөр зээлийн гэрээний үүрэг шаардах эрх ДМНИБХХ ТББ-д байх учиргүй юм. Харин нэхэмжлэлд дурдсанчлан 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр захиалагч гэж тодорхойлогдсон Д аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, ерөнхий гүйцэтгэгч гэж тодорхойлогдсон ДМНИБХХ ТББ, төсөл хэрэгжүүлэгч гэж тодорхойлогдсон Б ХХК нарын хооронд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээлээр ДАД сумын ЧН ын амралт, сувиллын газар байгуулах төслийн ажил гүйцэтгэх гэрээ-ний Дөрөвдүгээр зүйлийн 4.1-д Төслийн санхүүжилтийн хэмжээ 93,300,000 төгрөг байна. Үүнээс 40,000,000 төгрөг нь ДМНИБХХолбоо ТББ-ын хөрөнгө оруулалт байна. гэж заасан бөгөөд 4.2 дахь хэсэгт зааснаар ерөнхий гүйцэтгэгч л төслийн зээлийг авсан, зээлийн гэрээний үүрэг түүний үүрэг байгаа нь 133,300,000 төгрөгийн асуудал биш, 93,3000,000 төгрөгийн асуудал байгааг, түүний дотор 40,000,000 төгрөг нь нэхэмжлэгч ДМНИБХХ ТББ-ын асуудал, түүний хүлээх үүрэг байгааг харуулж байна. Харин үлдсэн 53,300,000 төгрөг нь Б ХХК-ийн асуудал, түүний хүлээх үүрэг байж болохоор байгаа бөгөөд энэ үүргээ хариуцагч Б ХХК үндсэндээ биелүүлчихсэн болохоор хэн нэгний өмнө ямар нэгэн зээлийн гэрээний үүрэг хүлээх ямар ч хууль зүйн үндэслэлгүй тул ДМНИБХХ ТББ-ын нэхэмжлэлийн шаардлага ямар ч утгагүй юм.

Хэрэв ДМНИБХХ ТББ нь Б ХХК-д өөрийн өмчлөлийн хуучин барилгуудаа худалдсан бол эдгээр үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжсэн эрх зүйн баримт бичгүүд Б ХХК-ийн нэр дээр байх учиртай. Одоогоор тийм баримт бичгүүд хариуцагчид байхгүй байгаа нь мөн л ДМНИБХХ ТББ-ын нэхэмжлэл үндэслэлгүй харуулж байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээлээр ДАД сумын ЧН ын амралт, сувиллын газар байгуулах төслийн ажил гүйцэтгэх гэрээ-ний Дөрөвдүгээр зүйлийн 4.3-ын Төсөл хэрэгжүүлэгч Б ХХК нь 2019 оны 09 дүэгээр сарын 20-ны дотор авсан зээл, үл хөдлөх хөрөнгийн үнийг оролцуулан 133,300,000 төгрөгийг буцааж хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төлнө. гэсэн заалт болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан ...Б.Ц нь ЧН ын дэргэдэх ДМНИБХХ ТББ-ын өмчлөлийн хуучин барилгуудыг худалдан авч үл хөдлөх хөрөнгийн үнэ 80,000,000 төгрөгийг оролцуулан 133,300,000 төгрөгийн хүүгүй зээлийг авсан юм гэсэн үндэслэлээс тус тус харахад: Б ХХК-иас зээлийн гэрээ-ний үүрэг/хариуцлагын асуудал өөрөөр яригдана/-ийг шаардах эрх гагцхүү Д аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт байх ёстой,

Харин Б ХХК нь ДМНИБХХ ТББ-аас 80,000,000 төгрөгөөр худалдаж авсан үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлсэн эрх зүйн баримт бичгийг Улсын бүртгэлийн албанд хүргүүлэхийг шаардаж сөрөг нэхэмжлэл гаргах ёстой гэдэг нь харагдаж байна. Аль зээлийн гэрээний үүрэг шаардаж байгаа нь тодорхойгүй, шаардах эрхтэй этгээд биш. Иймд ДМНИБХХ ТББ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхийн хэлэлцүүүлэгт гаргасан хариу тайлбартаа:Нэхэмжлэгч нь хариуцагчийг зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэж үндсэн төлбөр 83,100,000 төгрөг, алдангид 37,400,000 төгрөг, нийтдээ 120,500,000 төгрөг нэхэж "Хэрэв "Б ХХК нь авсан зээлийн эргэн төлөлтийн дутууг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төлөх санхүүгийн чадваргүй болсон бол батлан даагч Ж.Э үүргийн биелэлтийг хангуулах шийдвэр гаргаж өгнө үү." хэмээн шүүхэд хандсан учир түүнд хариу тайлбар хийх нь зүйтэй гэж үзлээ. Хариуцагчийн "Б " ХХК НЬ "ДМНИБХХ" ТББ-тай ямар нэгэн зээлийн харилцаа үүсгээгүй, тэднийхээс нэхэмжлэгчид ямар нэгэн мөнгө зээлүүлсэн төлбөрийн баримт байхгүй тул өнөөдөр зээлийн гэрээний үүрэг шаардах эрх "ДМНИБХХ" ТББ-д байх учиргүй юм." гэсэн тайлбарыг үгүйсгэсэн баримтыг нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгөөгүй байна. Харин түүний гаргаж өгсөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дугаар захирамжид тодорхойлогдсоноор "ДМНИБХХ ТББ нь үндсэн төлбөр 110.790.000 төгрөг, алдангид үйлчилгээний газарт төлөх тухай хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхад, 2,679,027 төгрөг нийт 113,469,027 төгрөгийг Д аймгийн Хөдөлмөр, халамж "Б " ХХК нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ тодорхойлсноор 83,100,000 төгрөгт тэр тусмаа нэхэмжлэгчийн үзэж байгаагаар 133,3000,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн гэх ямар эрх зүйн баримт бичгийг үндэслэж 37,400,000 төгрөгийн алданги нэхээд байгааг ойлгохгүй байна. Ийм хууль бус нэхсэн зүйлээ Ж.Э аар төлүүлэхээр түүнийг хамтран хариуцагчаар татаж байгааг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй. Шүүхийн шийдвэрээр тодорхойлогдсон 110,800,000 төгрөгийн 83,100,000 төгрөгийг "Б " ХХК-ийн Үүрэг гэж үзэхэд хүрвэл 27,700,000 төгрөг нь нэхэмжлэгчийнх болж таарна. Тэгэхээр шүүхийн шийдвэрээр тодорхойлогдсон алданги болох 2,679,027 төгрөг мөн энэ харьцаагаар хуваагдах нь шударга ёсонд нийцнэ. Гэхдээ энэ бүхэн нь гагцхүү нэхэмжлэгчийн дурдаад байгаа үндэслэл талаасаа болохоос биш бодит байдлаар бол 83,100,000 төгрөгийн 40,000,000 төгрөг нь нэхэмжлэгч ДМНИБХХ ТББ-ын хариуцах ёстой үүрэг гэдэг нь өөрийнх нь нэхэмжлэлд дурдсанаас нь ч, түүндээ хавсаргаж өгсөн баримтуудаас нь ч илт харагдаж, дээрх харьцаа яаж өөрчлөгдөх нь тов тодорхой байхад нэхэмжлэгч Ч ам юунд найдаж ийнхүү хууль зүйн боломжгүй асуудал руу зүтгээд байгааг ойлгохгүй байна. Эцэст нь хэлэхэд "Б ХХК-ийг 133,300,000 төгрөг төлөхийг шаардчихаад, худалдаж авсан үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг өнөө хэр шилжүүлээгүй атлаа "алданги" гэж ямар ч үндэслэлгүй 37,00,000 төгрөг нэхэж, түүнийг нь төлөхгүй бол Ж.Э аар үүргийн гүйцэтгэл хангуулна гэж байгааг аль ч талаас нь авч үзээд ямар ч боломж олж харахгүй байгаа тул "ДМНИБХХ " ТББ-ын нэхэмжлэлийн Ж.Э д холбогдох хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* шүүхэд  ирүүлсэн сөрөг нэхэмжлэлдээ: ДМНИБХХ ТББ-д ДАД сумын Ч  нуурын дэргэдэх үл хөдлөх эд хөрөнгийг Б  ХХК-ийн өмчлөлд шилжүүлж өгөхийг даалгаж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлээ татан авч байна гэжээ.

Нэхэмжлэгч талаас шүүхэд: 2018.03.16-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ(1хх5-8, 171-174), Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын 2019.12.11, 2022.10.28-ний өдрийн албан тоот(1хх-ийн10, 246), зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь(1хх11),Төрийн банкны 2018.05.02-ны өдрийн депозит хуулга(1хх12-13), Ахмадын амралт сувилал байгуулах төсөл(1хх24-53), СДИХАШ шүүгчийн 2020.01.27-ны өдрийн 00294 захирамж(1хх54-56), Б ХХК-д шилжүүлсэн эд хөрөнгийн жагсаалт(1хх178), ХХБ ХХК-ийн 2020.09.17-ны өдрийн, Хаан банк ХХК-ийн 2020.08.18-ны өдрийн депозит хуулга(1хх249), Голомт банк ХХК-ийн 2020.08.17-ны өдрийн депозит хуулга(1хх250), шийдвэр гүйцэтгэх албаны 2021.12.27-ны өдрийн тодорхойлолт (2хх118-119) зэрэг баримтыг бүрдүүлж өгсөн.

Хариуцагч талаас шүүхэд: Б ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ(1хх-ийн100), итгэмжлэл(1хх156-157, 2хх16), Д аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.12.21-ний өдрийн захирамж(2хх 234-237) зэрэг баримтыг гаргаж өгсөн.

Шүүхээс зохигчдын хүсэлтээр:Д аймгийн Үл хөдлөх бүртгэлийн байгууллагаас Ч 571 м.кв амралтын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, (1хх-ийн84-85), БЦЭХ ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, эзэмшигчийн бүртгэл (2хх47-57),Ч жаргал сувиллын тусгай зөвшөөрөл(2хх104-108.), Ч жаргал сувиллын тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлсэн материал (2хх59-102, 2хх132-209), ДМНИБХХ ТББ-ын дэлгэрэнгүй лавлагаа(2хх31-33), Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас СБДИХАШШ шүүгчийн 2020.01.27-ны өдрийн 181/ШЗ2020/00294 захирамж (2хх34-45), 2018. 03.07-ны Үл хөдлөхийн гэрчилгээ авах тухай хүсэлт (2хх215),ДАД сумын Засаг даргын Захирамж (2хх215216-218, 2хх-231-232) зэрэг баримтыг бүрдүүлсэн.

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичмэл баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ДМНИБХХ ТББ нь хариуцагч Б ХХК, хариуцагч Ж.Э нарт холбогдуулан 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №04 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээлээр ДАД сумын ЧН ын амралт, сувиллын газар байгуулах төслийн ажил гүйцэтгэх гэрээ-ний үүрэгт үндсэн хөрөнгийн үнэ 80,00,000 төгрөгийг, гэрээний 4.5-д зааснаар алданги 37,400,000 төгрөгийг нийт 120,500,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Хариуцагч Б ХХК нь талуудын хоронд Хамтран ажиллах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байгаа, Иргэний хуульд зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчийн нэр дээр нэхэмжлэгч бүртгэлтэй, газар нь хариуцагчийн нэр дээр бүртгэлтэй, Ж.Э ын барьцааны хөрөнгө гэрээнд тусгагдсан хэдий ч хуульд зааснаар Улсын бүртгэлд бүртгүүлээгүй, нэхэмжлэх эрх бүхий этгээд биш тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хариуцагч Б ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үл хөдлөх хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлж өгөхийг ДМНИБХХ ТББ-д даалгах тухай сөрөг нэхэмжлэлээ татан авсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзсан болохыг дурдав.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.

1.ДМНИБХХ ТББ байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг зохистой ашиглахад нутгийн иргэд, малчдын нөхөрлөлийн оролцоог дээшлүүлэх үйл ажиллагаа эрхлэхээр улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдогдсон болно.

1.1.Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, тогтвортой ажлын байр бий болгох зорилгоор 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн №01 дугаар Орон нутаг, Нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хэрэгжүүлэх хамтран ажиллах гэрээ-г Д МИНББ ТББ-тай байгуулж, 200,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай зээлдүүлж, нэхэмжлэгч тал орон нутгийн хэрэгцээнд нийлцүүлсэн байдлаар төсөл хэрэгжүүлж түр болон байнгын ажлын байр бий болгох, тухайн орон нутагт эдийн засгийг хөгжүүлэх үүргийг хүлээж, санхүүгийн дэмжлэгийг зориулалтын дагуу зарцуулж, эргэн төлөлт хийх хуваарийн дагуу санхүүгийн дэмжлэгийг эргэн төлөх үүргийг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын өмнө хүлээжээ.(1хх49-53)

1.2.Дээрх гэрээний мөнгөн дүнг үндэслэн Д аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Д Монголын нутгийн иргэдийн байгаль хамгаалах ТББ, хариуцагч төсөл хэрэгжүүлэгч Б ХХК, батлан даагч Э.Энхзул нарын хооронд 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №04 дугаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээлээр Д аймгийн ДАД суманд байрлах ЧН ын амралт, сувиллын газар байгуулах төслийн Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулжээ.(1хх5-8, 47-48)

Уг гэрээний: 4.1-д: төслийн санхүүжүүлэлтийн хэмжээ 93,000,000 төгрөг байна. Үүнээс 40,000,000 төгрөг нь ДМНИБХХолбоо ТББ-ын хөрөнгө оруулалт байна.

4.2-т: Талууд гэрээ байгуулж нотариатаар батлуулсан өдрөөс хойш ажлын 5 хоногт багтаан захиалагч талыг төлөөлөн ерөнхий гүйцэтгэгчээс төсөл хэрэгжүүлэгч БЦЭХ ХХК-ийн Голомт банк дахь 120000 тоот харилцах дансанд санхүүжүүлэлт 53,300,000 төгрөгийг, ДМНИБХХолбооны хөрөнгө оруулалт болох 40,000,000 төгрөгийг 2018 оны 05 дугаар сарын 01-нд тус тус шилжүүлнэ.;

4.3-д: Төсөл хэрэгжүүлэгч Б ХХК нь 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор авсан зээл, үл хөдлөх хөрөнгийн үнийг оролцуулан 133,300,000 төгрөгийг буцааж, хөдөлмөр эрхлэлтийн дэмжих санд төлнө.;

4.4-д: Эргэн төлөлтийг санхүүжилт авсны дараах 4 дэх сараас эхлэн хавсралтад дурдсан эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр хийх бөгөөд 50 хувийг 2019 оны 09 дүгээр сард багтаан Төрийн сан банк дахь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 100900037010 дансанд төлж, мөнгө тушаасан баримтыг аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хэлтсийн даргад өгч тооцооны дэвтэрт тэмдэглэл хийлгэнэ.;

4.5-д: энэхүү гэрээний 4.4-д заалтыг биелүүлээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож захиалагчид төлнө.;

4.8-д: Батлан даагч иргэн Ж.Э нь Хаан банк дахь 00 тоот данстай 000дугаартай гэрчилгээ бүхий 56.6 м.кв талбай бүхий орон сууцны үл хөдлөх хөрөнгөөр батлан даана гэж тохирсон байна.(1хх-ийн 5-7)

1.3. Улмаар ДМНИБ хамгаалах ТББ нь хариуцагч Б ХХК-тай 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №01 дугаар Ч ын ахмадын амралт сувиллын төвийг тохижуулж ажиллуулах төслийг хамтарч хэрэгжүүлэх гэрээ-г мөн байгуулжээ.

Энэхүү гэрээний: 1 дүгээр зүйлд:

ДМНИБ ТББ хөрөнгө оруулалт 40,000,000 төгрөгийг оролцуулан 93,300,000 төгрөгийг Ч ын амралтын сувиллын төвийн хэвийн үйл ажиллагааг хангахад чиглэсэн засвар тохижилтод зарцуулах;

11 дүгээр зүйлд:

амралт сувиллын төвийн үйл ажиллагаанаас олсон ашгийг оролцуулан 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор авсан зээл, үл хөдлөх хөрөнгийн үнийн дүнг оролцуулан 133,300,00 төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сангийн дансанд буцааж төлнө.;

 

2.2 дугаар зүйлд:

газар эзэмших эрхийн гэрчилгээг Б ХХК-д шилжүүлэн авч өгөх, кадастрын зураглал хийхэд зориулсан 3,600,000 төгрөг зарцуулна.;

 

2.3 дугаар зүйлд:

амралт сувиллын төвийн цэвэр, бохир ус, ариун цэврийн байгууламжийг сайжруулах зэрэг засвар тохижилтод зориулан 40,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ.;

 

3.2 дугаар зүйлд:

Ашгаас албан татварыг хасаад үлдэх ашгийг төсөлд хамтран оролцогч хоёр тал /Б ХХК-50%, ДМИНБХХ ТББ-50%/ тэнцүү хэмжээгээр хувааж авна гэж тохирсон байна.

 

Дээрх талуудын тохиролцсоноос үзэхэд талуудын хороонд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар зээлийн болон хамтран ажиллах холимог гэрээний харилцаа үүсжээ.

1.4.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ., 476 дугаар зүйлийн 476.1.хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ. гэж заажээ.

а) Нэхэмжлэгч ДМНИБ ТББ нь дээр гэрээний үүрэгт 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хариуцагч Б ХХК-ийн Голомт банк дахь 120000 дансанд 50,000,000 төгрөгийг, 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 3,300,000 төгрөгийг, 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Төрийн банк дахь 120000 дансанд 40,000,000 төгрөгийг нийт 93,300,000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч Б ХХК нь ДМНИБХХ ТББ-д зээлийн гэрээний үүрэгт 2019 оны 09 дүгээр сарын 20-ны байдлаар 50,190,000 төгрөгийг төлж, 3,100,000 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь зохигчийн тайлбар, Голомт банкны орлогын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаангүй. (1хх-ийн 12-13)

б) Д Монголын нутгийн иргэдийн байгаль хамгаалах ТББ нь 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Д аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст ДАД сумын Ч багийн нутагт орших ЧН ын амралтын газрын 8 ширхэг байр, бусад эд хогшлын хамт бүгд 80,000,000 төгрөгт үнэлэгдэх хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг олгох тухай хүсэлтийг гаргаснаар Д аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 571 м.кв талбайтай Амралт, сувиллын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хууль ёсны өмчлөгчөөр улсын эрхийн бүртгэлийн Ү-0 бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгожээ. (2хх-215, 1хх-ийн 85)

в) Хэрэгт: хариуцагч Б ХХК нь Д аймгийн Эрүүл мэндийн газарт 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Тусгай зөвшөөрөл хүсэх тухай өргөдлийг гаргаж, Ч жаргал сувиллын төслийн танилцуулгыг хавсарган өгчээ. Д аймгийн Засаг даргын Тамгын газраас Ч сувиллын тусламж үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааны чиглэлээр, улсын бүртгэлийн 9011158125 дугаарт бүртгэгдэж, 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаатайгаар Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Б ХХК-д олгосон нь баримт авагдсан байна.(2хх-ийн133-209,102-106)

г) Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч ... Бид энэ төслийг хэрэгжүүлэхээс өмнө зөндөө уулзаж, янз бүрээр ярилцсаны эцэст энэ хувилбар дээр тогтож энэхүү гэрээг байгуулсан. Бид Хөдөлмөр халамжийн ерөнхий газарт Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн гэрээний үүргийг төлж биелүүлсэн. Манай нэр дээр байгаа үл хөдлөх хөрөнгийг Б ХХК-д буцаагаад шилжүүлж өгөхөд татгалзахгүй. гэх тайлбар, Д аймгийн Засаг даргын Тамгын газраас шүүхэд Б ХХК-иас Ч жаргал сувиллын сувиллын төслийн танилцуулга зэрэг баримтаар үзэхэд талуудын хооронд 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №01 дугаар Ч ын ахмадын амралт сувиллын төвийг тохижуулж ажиллуулах төслийг хамтарч хэрэгжүүлэх гэрээ-г байгуулжээ.

д) ДМНИБХХ ТББ нь 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Ч ын амралтыг газрын барилга байгууламж, болох 80,000,000 төгрөгийн үн бүхий эд хөрөнгийг Б ХХК-д жагсаалтаар хүлээлгэн өгсөн, хариуцагчийн ажилтан н.Цэрэндашид хүлээлгэн өгсөн, хариуцагч үл хөдлөх болон бусад хөрөнгийг өөрийн эзэмшил, ашиглалтад байгаа талаар хариуцагч маргаагүй.(1хх-178) Хэдийгээр зохигчид үл хөдлөх хөрөнгийг хуульд зааснаар худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй ч нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн хөрөнгийг шилжүүлсэн, хариуцагч үл хөдлөх хөрөнгийг хүлээн авч хамтран ажиллах, олсон ашгаа хуваан авахаар 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №01 дугаар Ч ын ахмадын амралт сувиллын төвийг тохижуулж ажиллуулах төслийг хамтарч хэрэгжүүлэх гэрээ-гээр тохиролцсон байна гэж үзэв.

е) Дээрх гэрээгээр ДМНИБХХ ТББ Ч амралт, сувиллын зориулалттай үл хөдлөх хөрөнгөө 80,000,000 төгрөгөөр Б ХХК-д худалдах хэлцэл хийж, 53,000,000 төгрөгийг зээлдүүлэхээр нийт 133,000,000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулж, хамтран ажиллах гэрээг байгуулж, хариуцагч гэрээнд зааснаар зээлийн гэрээний үүрэгт 50,190,000 төгрөгийг төлсөн, нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнийг өөрийн эзэмшил, ашиглалтад байлгаж байгаа талаар хэрэгт авагдсан баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар нотлогдож байна.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар ДМНИБХХ ТББ болон Д.Түвшинжаргал нарт холбогдуулан 117,469,027 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, хариуцагч ДМНИБХХ ТББ, Д.Түвшинжаргал нар 113,469,027 төгрөгийг нэхэмжлэгч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт төлөхөөр эвлэрэн хэлэлцсэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2020/00294 дугаартай захирамжийг ДМНИБХХ ТББ нь биелүүлж иргэн хуулийн этгээдэд төлөх төлбөргүй болох нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн албан тоотоор тогтоогдогдсон болно. (1хх54-55, 2хх118)

1.5 Нэхэмжлэгч ДМНИБХХ ТББ нь 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №04 дүгээр гэрээний 4.2-т зааснаар хугацаа хэтэрвэл хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон тул хариуцагч БЦЭХ ХХКиас алданги 37,400,000 төгрөгийг шаардсан. Нэхэмжлэгч нь хариуцагч БЦЭХ ХХК-иас алданги нэхэмжлэх эрх бүхий этгээд биш байх тул алданги 37,400,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

2.Нэхэмжлэгч ДМНИБХХ ТББ талуудын хооронд байгуулсан 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №04 дугаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээлээр ДАД сумын ЧН ын амралт, сувилалын газар байгуулах төслийн ажил гүйцэтгэх гэрээ-ний 4 дүгээр зүйлийн 4.8-д Батлан даагч иргэн Ж.Э нь Хаан банк дахь 00 тоот данстай 00 дугаартай гэрчилгээ бүхий 56.6 м.кв талбай бүхий орон сууцны үл хөдлөх хөрөнгөөр батлан даана гэж тохирч гарын үсэг зурсан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар Ж.Э ыг татжээ. Дээрх гэрээнд дурдсанаар нэхэмжлэгч болон Ж.Э нарын хооронд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 458 дугаар зүйлийн 458.1-д заасан гэрээ байгуулагдаагүй байх тул Ж.Э д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй гэж үзэв.

Иймд дээрх үндэслэлүүдийг дурдаж хариуцагч Б ХХК-д ЧН ын амралт сувиллын үл хөдлөх болон бусад хөрөнгийг бодитоор эзэмшиж ашиглаж байгаа нь хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул Б ХХК-иас үл хөдлөх хөрөнгийн үнэ 80,000,000 төгрөгийг, зээлийн гэрээний хугацаа 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр дуусахад үүрэг гүйцэтгэгч үндсэн зээлд төлөгдөөгүй төлбөр 3,110,000 төгрөг нийт 83,110,000 төгрөгийг гаргуулж ДМНИБХХ ТББ-д олгож, нэхэмжлэлээс үлдэх алданги 37,400,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 476 дугаар зүйлийн 476.1-д заасныг баримтлан хариуцагч Б ХХК-иас 83,100,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ДМНИБХХ ТББ-д олгож, нэхэмжлэлээс 37,390,000 төгрөгийн шаардлагыг, хариуцагч Ж.Э д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагч Б ХХК үл хөдлөх эд хөрөнгийг Б ХХК-ийн өмчлөлд шилжүүлж өгөхийг ДМНИБХХ ТББ-д даалгах тухай сөрөг нэхэмжлэлээс татгалзсныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 760,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-иас 573,500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ДМНИБХХ ТББ-д олгож, сөрөг нэхэмжлэлд Б ХХК-ийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зйүлийн 122.1, 122.3-д зааснаар тус шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаар Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд хүчинтэй хэвээр байхыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ