Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 184/ШШ2023/00338

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 20 дугаар хороо, Дунд ******* ******* бүс, өөрийн байранд байрлах, ******* ******* групп ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, Зүүн баян улаан, ******* тоот хаягт байрлах, ХХК /РД:5626*******2/-д холбогдох

 

Гэрээний үүрэгт 30,357,750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , гэрч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нямаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* групп ХХК нэхэмжлэлдээ...Манай компани болон ХХК-ны хооронд 2019.09.28-ны өдөр 03 дугаартай Зээлээр Асфальтын зуурмаг худалдах, нийлүүлэх гэрээг байгуулсан. Асфальт болон Укладш механизмын түрээсийн гэрээнд нийт 43.613.500 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүн нийлүүлсэн боловч ХХК нь 23.375.000 төгрөгийг манай компанид төлсөн. 03 тоот гэрээний 5.1.2 дахь хэсэгт заасны дагуу үлдэгдэл 20.238.500 төгрөгийг 2019 оны ******* дугаар сарын 11-ний өдөр бэлэн мөнгөөр төлөхөөр тохиролцсон боловч төлбөрөө барагдуулах үүргээ биелүүлэхгүй байгаа тул гэрээний үндсэн үүрэг 20,238,500 төгрөг, гэрээний 7.4 дахь хэсэгт заасан алданги *******,119,250 төгрөг, нийт 30,357,750 төгрөгийг гаргуулан манай компанид олгож өгнө үү.

Бид зөвхөн асфальт худалдах, нийлүүлэх гэрээний үүрэг шаардаж байгаа, түрээсийн гэрээний үүрэг шаардаагүй, түрээсийн төлбөрт 1,500,000 төгрөг хариуцагчаас төлсөн байдаг, манай нябо нараас буруу тооцоолол гаргасан байна. Алдангиас багасгах хүсэлтийн хувьд удирдлагуудын түвшинд уулзаж хэлэлцэх боломжтой байсан хэдий ч хариуцагч тал уулзаагүй, мөн хорио цээрийн дэглэм гэрээ байгуулснаас хойш бий болсон тул алдангийг багасгах үндэслэл болохгүй гэжээ.

 

2. Хариуцагч ХХК тайлбартаа: ...Манай компани нь аймгийн Засаг даргын Тамгын газартай 999,709 төгрөгийн өртөгтэй авто *******ын их засварын ажлыг гүйцэтгүүлэх гэрээг 2019 оны 07-р сарын *******-ны өдөр байгуулан авто *******ын их засварын ажлыг хийж гүйцэтгэсэн байдаг.  аймгийн Засаг даргын Тамгын газраас 2021 оны 07-р сарын 16-ны өдөр 32.999.912 төгрөг, 08-р сарын 24.306.391 төгрөг, 2021 оны 09-р сарын 09-ний өдөр *******.879.447 төгрөг, нийт 68.185.750 төгрөгийн санхүүжилт авсан ба *******ын ажлаа дуусгаагүйгээс болж 41.813.959 төгрөгийн санхүүжилт авч чадаагүй байна. Авто *******ын ажилд шаардлагатай байсан асфальт болон укладш механизмыг нэхэмжлэгч ******* ******* групп ХХК-тай хариуцагч ХХК 2019 оны 09-р сарын 28-ны өдөр Зээлээр асфальтан зуурмаг худалдах, нийлүүлэх гэрээг бичгээр, Укладш механизмын түрээсийн гэрээг амаар тус тус байгуулсан. Гэрээний дагуу асфальтын үнэ 21.875.000 төгрөг, укладш механизмын түрээс 3.000.000 төгрөг, нийт 24.875.000 төгрөгийг ******* ******* групп ХХК-д төлсөн. Гэрээний дагуу укладш механизмыг түрээслэн авч ажиллуулсан боловч асфальтан *******ыг тэгш бус хийснээс болж авто *******ын их засварын ажлыг одоо хүртэл аймгийн Засаг даргын Тамгын газар хүлээж аваагүй байна. Энэ тухай нэхэмжлэгч ******* ******* групп ХХК-д мэдэгдсэн байдаг. Мөн укладш механизм нь горимын дагуу ажиллаагүйгээс болж нэг машин асфальтыг асгаж хохирол хүлээсэн байгаа.

Авто *******ын их засварын ажлыг стандарт бус тавьснаас болж улсын комисс хүлээж аваагүй болохоор ХХК нь олох байсан орлого 41.813.959 төгрөгөө олж чадахгүй хохироод байна. Ингэж хохирсон нь нэхэмжлэгчээс түрээсээр авч ажиллуулсан укладш механизмын хар *******ыг тэгш бус тавьснаас болсон юм. Авто *******ын их засвар хийхэд ажилласан укладш механизмыг жолоодсон жолооч, гэрээнд ерөнхий инженер гэж гарын үсэг зурсан нар гэрээтэй холбоотой болон укладш механизм яаж ажиллаж байсан тухай сайн мэдэж байгаа болно. Мөн авто *******ын их засварын ажлыг хүлээж аваагүй шалтгаан, үлдэгдэл санхүүжилт хийгээгүй талаар аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга сайн мэдэж байгаа болно.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэл гаргахдаа нийт 43,613,500 төгрөг гаргуулна гэж нэхэмжилсэн. Үүнээс манай талаас төлсөн дүнг хасахаар өөр дүн гарч байна. Нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэл нь өөрөө нотлох баримтын хэмжээнд тооцогддог. Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасны дагуу нэхэмжлэгч талын нэхэмжилсэн алдангийг шүүх эрх хэмжээний хүрээнд багасгаж өгнө үү гэв.

 

3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд

3.1. Нэхэмжлэгч талаас Улсын тэмдэгтийн хураамж 309,739 төгрөг төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 3 тоот зээлээр асфальтын зуурмаг худалдах, нийлүүлэх гэрээний хуулбар, харилцагчийн дэлгэрэнгүй тайлан, Асфальто бетон хольцын журнал, хольцийн талон, зарлагын баримтын хуулбар, Төлбөр барагдуулах гэрээ, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, Бараа материалын зарлагын баримт, Дэлгүүрийн нэрсийн хүснэгт, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, шинжилгээний бичиг.

 

3.2. Хариуцагч талаас Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, итгэмжлэл, хаан банкны дансны хуулга, кассын орлогын ордер, ХХК-ийн албан бичиг хүсэлт, татварын тайлан, гэрэл зураг.

 

3.3. Талуудын хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн баримт -  аймгийн Засаг даргын Тамгын газрын албан бичиг, Авто *******ын их засварын ажлыг гүйцэтгүүлэх гэрээ, техникийн тодорхойлолтын хуулбар, нэхэмжлэгчийн хэрэгт хавсаргасан санхүүгийн баримтыг эх баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* групп ХХК-иас хариуцагч ХХК-нд холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 30,357,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасны дагуу зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

 

2. Тэрээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч худалдан авсан барааны төлбөр нийлүүлсэн асфальтын зуурмагийн үнийг төлөх үүргээ биелүүлээгүй тул төлбөрийн үлдэгдлээ нэхэмжилж байна гэж тайлбарладаг бөгөөд хариуцагч тал нь ...худалдан авсан зуурмагийн үнийг бүрэн төлөөгүй байгаа нь үнэн, асфальтын чанар бас асуудалтай байсан, тухайн байгууллагаас түрээсэлсэн укладшийн ажиллагаа хэвий бус байснаас гүйцэтгэсэн ажил чанар муутай болсон, мөн биднээс шалтгаалахгүйгээр гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн тул алдангиас багасгаж өгнө үү гэсэн татгалзсан тайлбар гарган мэтгэлцдэг.

 

3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд талуудын хооронд 2019 оны 09 сарын 28-ны өдөр Зээлээр асфальтын зуурмаг худалдах, нийлүүлэх гэрээ байгуулагдсан байх бөгөөд тухайн гэрээний хүчин төгөлдөр эсэх, байгуулагдаагүй гэх маргаан үүсээгүй, Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасан хэлцлийн хэлбэрийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Талуудын хүсэл зоригийн илэрхийлэл гэрээнд ойлгомжтой тусгагдсан, тэдний гэрээ байгуулах хүсэл зориг, хэрэгцээ, үг үйлдэл тодорхой, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д ...худалдагч нь биет байдлын до*******долгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан асфальтын зуурмаг худалдах, худалдан авах харилцаа нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үүсчээ.

 

4. 2019 оны 09 сарын 28-ны өдрийн дээрх гэрээгээр худалдагч ******* ******* групп ХХК нь нэгжийн үнэ 175,000 төгрөг, нийт 43,750,000 төгрөгийн 250 тонн өнгө асфальтыг худалдан авагчид нийлүүлэх үүрэг хүлээсэн, худалдан авагч  ХХК нь үнийн урьдчилгаа төлбөр 50 хувь 21,875,000 төгрөгийг 2019 оны 9 сарын 28-нд төлөх, үлдэгдэл 50 хувийн төлбөрийг 2019 оны ******* сарын 11-ний өдөр худалдагчид төлөх үүрэг хүлээсэн бөгөөд 250 тонн асфальт нийлүүлсэн, урьдчилгаа төлбөр төлөгдсөн, үлдэх төлбөр төлөгдөөгүй үйл баримт тогтоогдоно, энэ талаар талууд маргаагүй. Энэхүү үлдэгдэл төлбөрийг төлөх үүргээ хариуцагч биелүүлээгүй бол тухайн төлбөрийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.

 

Хариуцагч талын ...асфальтын чанар асуудалтай байсан, төлбөр төлөх хугацаа хэтрэхэд цар тахал нөлөөлсөн гэх тайлбарыг нэхэмжлэгч талаас ...хэрвээ нийлүүлсэн барааны чанарт асуудал байсан бол тухайн үед бидэнд хандах байсан, гэрээнд ч тодорхой зааж өгсөн, чанарын шаардлага хангасан бараа нийлүүлснийг нотлох шинжилгээний дүгнэлтийг шүүхэд гаргаж өгсөн, үлдэгдэл төлбөр төлөх хугацаа нь 2019 оны ******* сар бөгөөд тухайн үед цар тахал гараагүй байсан, үүргээ гүйцэтгэхэд нөлөөлөхгүй гэх тайлбар гаргасныг үндэслэл бүхий гэж үзэв.

 

5. Тодруулбал, асфальтын зуурмаг худалдах, нийлүүлэх гэрээний 3.6-д Нийлүүлэгдэж байгаа өнгө асфальтын чанарт гарсан зөрчлийг нийлүүлэгчид тухайн өдөр нь мэдэгдэж нийлүүлэгчийн төлөөлөгчид холбогдох байгууллагуудын хяналтын мэргэжилтнүүдийг байлцуулан зөрчлийн хамтран шийдвэрлэнэ, 7.1-д Нийлүүлэгчийн нийлүүлсэн асфальт чанарын *******огдол гарсан нь 2 талын холбогдох хүмүүсийн хамтарсан үзлэгээр, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон тохиолдолд зөрчлийг даруй арилгах үүргийг нийлүүлэгч хүлээнэ гэж заажээ. Мөн Захиалагч ХХК, 2019.09.29-2019.09.30, обьект Чойр, өнгө асфальто гэх шинжилгээний дүгнэлт хэрэгт авагдсан байна. Энэхүү баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч буюу худалдагч тал чанарын шаардлага хангасан бараа нийлүүлсэн байх бөгөөд хариуцагч тал чанарын шаардлага хангаагүй бараа хүлээн авсан болохоо, худалдагч нийлүүлэгч талд гомдол гарган хандаж байсан эсэхийг баримтаар нотлоогүй, энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар үгүйсгэсэн, татгалзсан тайлбараа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх зэрэг хэргийн оролцогчийн үүрэг болно.

 

Түүнчлэн хариуцагч талын ...гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрэхэд Ковид буюу цар тахлын нөхцөл байдал нөлөөлсөн гэх тайлбарын хувьд Мон******* улсын хэмжээнд 2020 оны 11 сарын 12-ний өдрийн Засгын газрын 178 дугаар тогтоолоор хорио цээрийн дэглэм анх тогтоож байсан нь 2019 оны ******* сарын 11-ний өдөр төлбөр төлөх гэрээний үүрэгт нөлөөлөхгүй ба энэ талаарх нэхэмжлэгч талын татгалзал үндэслэлтэй байна.

 

6. Асфальто бетон хольцын журнал, зарлагын баримтуудаар 2019 оны 9 сарын 29-ний өдөр 249,22 тонн асфальтыг ХХК хүлээн авсан, 2019 оны 9 сарын 28-ны өдөр урьдчилгаа төлбөр 21,875,000 төгрөгийг ******* ******* ХХК-д шилжүүлсэн үйл баримтыг нэхэмжлэгч, хариуцагч нар хүлээн зөвшөөрсөн тайлбарыг өгдөг, маргадаггүй.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо асфальтын зуурмаг нийлүүлэх, худалдах гэрээний үүрэг шаардаж байгаа гээд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд ХХК 23,375,000 төгрөг төлсөн, одоо 20,238,500 төгрөгийн үлдэгдэлтэй, гэрээнд заасны дагуу алданги *******,119,250 төгрөгийн хамт нийт 30,357,750 төгрөг гаргуулна гэж дурдсан байдаг. Тухайн гэрээний үүрэгт төлсөн төлбөрт укладш механизмын түрээсийн төлбөрт төлсөн 1,500,000 төгрөг багтсан байх ба энэ нь укладш түрээс 3,000,000 төгрөг төлсөн кассын орлогын ордер, ...түрээсийн төлбөрт 3,000,000 төгрөг төлсөн, укладш гэмтэлтэй байна, ажил гүйцэтгэхэд асуудал гарлаа гэснийг үндэслэн ******* ******* ХХК-иас 1,500,000 төгрөгийг буцааж өгсөн гэх гэрч гийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр нотлогддог. Нэхэмжлэгч тал түрээсийн гэрээний үүрэг шаардаагүй, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаагүй тул худалдах, худалдан авах гэрээний үүрэгт тооцсон түрээсийн төлбөр 1,500,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох нь зүйтэй.

 

7. Нэхэмжлэлд тодорхойлсон худалдах худалдан авах гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 20,238,500 төгрөгөөс түрээсийн төлбөрт төлөгдсөн 1,500,000 төгрөгийг хасахад 18,738,500 төгрөгийн үүргийг хариуцагч хариуцах учиртай.

Мөн Гэрээний 7.4-т Захиалагч энэхүү гэрээний 5.1-д заасан хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгээс хоног тутамд 0.5% алдангийг нийлүүлэгчид төлнө гэж заасны дагуу болон 2019 оны ******* сарын 11-ний өдрөөс тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх үндэслэлээр шаардсан нэхэмжлэгч талын үндэслэл хуулийн дагуу байх тул гүйцэтгэх ёстой үүрэг 18,738,500 төгрөгийн алданги 9,369,250 төгрөгийг хариуцагчид хариуцуулах нь гэрээ болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-иас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасантай нийцнэ.

 

8. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзэж хариуцагч ХХК-аас худалдах худалдан авах гэрээний үүрэгт 28,*******7,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* групп ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,250,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 298,489 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч  ХХК-иас төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 28,*******7,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* групп ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,250,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 298,489 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309,739 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ