Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2023/01680

 

 

 

 

 

 

 

 

 

2023           04          04                                        101/ШШ2023/01680

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ч.Ж,

Нэхэмжлэгч: Б.Г нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.У холбогдох худалдах, худалдан авах гэрээг цуцалж, 90,525,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Ч.Ж Б.Гнараас шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймаг Баянцогт сум сум Их булгийн адагт худгийн талбайд хаягт байрлах 16 га газар, хувийн сууц болон фермерийн аж ахуй, 380 вольтын цахилгаан станц гүний худгийн хамт 110,000,000 төгрөгөөр худалдан авахаар Г.Утай тохиролцож 2021-05-11-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу урьдчилгаа төлбөр 85,000,000 төгрөгийг Хаан банкны ..... тоот дансанд шилжүүлсэн.

            Гэтэл 16 га газар нь хил хязгаарын асуудал шийдэгдээгүй гэдэг шалтгаанаас болж нэр шилжихгүй байсан учир 2022-04-05-ны өдөр Б.Г нь Г.Утай худалдах, худалдан авах гэрээг дахин хийж гэрээний 3.2-т 2022-10-05-ны өдөр хүртэл гэрчилгээ гарахгүй бол урьдчилгаа төлбөр 85,000,000 төгрөгийг буцаан өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл газрын гэрчилгээний нэр шилжээгүй.

Иймд худалдах, худалдан авах гэрээг цуцалж урьдчилгаа 85,000,000 төгрөг, алданги 13 хоногийн 5,525,000 төгрөг, нийт 90,525,000 төгрөгийг хариуцагч Г.Уаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Г.Уаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймаг Баянцогт сумын Их булгийн адагт худгийн талбайд байрлах хувийн сууц болон фермерийн аж ахуй, 380 вольтын цахилгаан станц, гүний хамт үл хөдлөх хөрөнгийг иргэн Ч.Жт 110,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ хийж, хүлээлгэн өгсөн.

Ч.Ж нь нийт төлбөрөөс урьдчилгаа 85,000,000 төгрөгийг миний данс руу шилжүүлж үлдсэн төлбөр 25,000,000 төгрөгийг 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө төлж дуусгахаар тохиролцсон.

Бид газар эзэмших нэрээ шилжүүлэхээр Төв аймгийн Баянцогт сумын газрын албанд очиход тухай газрын алба танай газар Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн хилийн цэст орсон тул та хилийн цэсийн асуудалтай байгаа тус газраа Сонгинохайрхан дүүргийн газрын албан дээр очиж шийдүүл гэсэн.

Төв аймгийн Баянцогт сумын засаг даргын 2008-04-08-ны өдрийн 29 дугаартай шийдвэрийг үндэслэн ..... гэрчилгээний дугаартай Г.У миний нэр дээр эзэмших эрхийн гэрчилгээтэй билээ. Гэтэл 2021-09-03-ны өдрийн А/158 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамж гарсан бөгөөд тухайн захирамжинд “1. Гуна 1 дүгээр багийн нутаг Их булагийн адагт байрлалтай төмс хүнсний ногооны зориулалттай 16 га газар эзэмшигч нь Г.У газар нь харьяалах нутаг дэвсгэрийн хилийн цэсийн гадна буюу Сонгинохайрхан дүүргийн хилийн цэст орсон тул эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай” гэсэн шийдвэр гарсан.

Төв аймгийн Баянцогт сумын засаг даргын 2021-09-03-ны өдрийн 01/371 дугаартай захирамжийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн засаг дарга, газар зохион байгуулагч нарт “Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1 дүгээр багийн нутаг Их булагийн адагт байрлалтай төмс хүнсний ногооны зориулалттай талбай нь харьяалах нутаг дэвсгэрийн хилийн цэсийн гадна буюу Сонгинохайрхан дүүргийн хилийн цэст орсон” тул Газрын тухай хуулийн 52 дугаар зүйл 52.7, Газар зохион байгуулалт геодез зураг зүйн газрын даргын 2018-02-23-ны өдрийн А/40 дугаар тушаалыг тус тус үндэслэн хүсэлтийг гаргасан.

Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулах албанаас 2022-11-08-ны өдрийн 20/2150 дугаартай албан бичгээр 2023 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган шийдвэрлэх боломжтой” гэсэн хариу өгсөн.

Г.У би ямар нэгэн байдлаар гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй надаас шалтгаалахгүйгээр онцгой нөхцөлийн улмаас газрын хилийн цэсийн асуудал шийдвэрлэгдэхгүй гацаад байгаа бөгөөд тухайн газрын хилийн цэсийн асуудал 2023 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаад газрын гэрчилгээгээ гарахад Ч.Жын нэр дээр гэрчилгээг шилжүүлж өгнө.

Мөн Ч.Ж худалдах, худалдан авах гэрээ хийх үед нэр шилжүүлэхээр хамт Төв аймгийн Баянцогт сумын газрын алба дээр очиход танай газар харьяалах нутаг дэвсгэрийн хилийн цэсийн гадна буюу Сонгинохайрхан дүүргийн хилийн цэст орсон гэдгийг тэр өдөр л мэдсэн.

Иргэн Ч.Жт гэрээ хийсэн даруйдаа 2021-05-11-ний өдөр газраа хүлээлгэн өгсөн бөгөөд 2022 оны 11 сар хүртэл 1 жил 7 сар тухайн газрыг ашиглаж төмс хүнсний ногоо, улаанбуудай, сонгино тарьж, мөн үхрийн фермер ажиллуулж ашиг орлого олж байгаа ба тухайн газар болон хувийн орон сууц, ферм зэргийг ашиглаж, ашиг шимийг нь хүртчихээд гэрээ цуцлахыг зөвшөөрөхгүй, гэрчилгээ гарах асуудал надаас шалтгаалахгүй нөхцөл байдал үүсч байх тул 85,000,000  төгрөг, алданги 5,525,000 төгрөг тус бүрийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Нэхэмжлэгчээс: 2021-05-11-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээ, Ч.Жын нэр дээрхи Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, 2022-04-05-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн ..... гэрчилгээ, 

Хариуцагчаас: Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны 2022-11-08-ны өдрийн 20/2150 албан бичиг,    

Шүүхээс: хариуцагчийн хүсэлтээр Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын нэгдүгээр албанаас 2022-11-08-ны өдрийн 20/2150 албан бичиг лавлагаа, СХД-ийн газрын албанд Г.Уаас гаргасан өргөдөл зэрэг баримтыг гаргуулсан.

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Нэхэмжлэгч Ч.Ж Б.Гнарын худалдах, худалдан авах гэрээг цуцалж, 90,525,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч Ч.Ж Б.Гдараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2021-05-11-ний өдөр 2222 тоот, 2022-04-05-ны өдрийн 1826 тоот худалдах, худалдан авах гэрээг байгуулж Төв аймгийн Баянцогт сум Их булгийн адагт худгийн талбайд хаягт байрлах 16 га газар дээр байрлах хувийн сууц болон фермерийн аж ахуй, 380 вольтын цахилгаан станц, гүний худаг зэргийг 110,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 2021-05-07-ны өдөр Г.Уын ................ дансанд урьдчилгаа төлбөр 85,000,000 төгрөгийг төлж биелүүлсэн. 16 га газар биш 8 га газар бодитоор байсан, хил хязгаарын асуудал шийдэгдээгүй учир эд хөрөнгийн эрхийн бичгийг авах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Хариуцагч Г.Уын худалдсан газар нь эрхийн зөрчилтэй байх тул худалдах, худалдан авах гэрээг цуцалж, урьдчилгаа төлбөрт төлсөн 85,000,000 төгрөг, 2022-04-05-ны өдрийн гэрээний 3.2-т зааснаар алданги 5,525,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.       

3. Хариуцагч Г.У дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: 2021-05-11-ний өдөр 2222 тоот, худалдах, худалдан авах гэрээг байгуулж Төв аймгийн Баянцогт сум Их булгийн адагт худгийн талбайд хаягт байрлах 16 га газар дээр байрлах хувийн сууц болон фермерийн аж ахуй, 380 вольтын цахилгаан станц, гүний худаг зэргийг 110,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцон боловч энэ нь Төв аймгийн Баянцогт сумын харьяалах нутаг дэвсгэрийн хилийн цэсийн гадна буюу Сонгинохайрхан дүүргийн хилийн цэст орсон гэдгийг худалдах, худалдан авах гэрээг хийж нэр шилжүүлэх гэж байхдаа мэдсэн нь надаас шалтгаалахгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж татгалзсан.  

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2021-05-11-ний өдөр 2222 тоот, 2022-04-05-ны өдрийн 1826 тоот худалдах, худалдан авах гэрээ, зохигчийн тайлбар, Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын нэгдүгээр албанаас 2022-11-08-ны өдрийн 20/2150 албан бичиг зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. 

Зохигч 2021-05-11-ний өдөр 2222 тоот, худалдах, худалдан авах гэрээг байгуулж Төв аймгийн Баянцогт сум Их булгийн адагт худгийн талбайд хаягт байрлах 16 га газар дээр байрлах хувийн сууц болон фермерийн аж ахуй, 380 вольтын цахилгаан станц, гүний худаг зэргийг 110,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, гэрээнд зааснаар нэхэмжлэгч нар урьдчилгаа төлбөрт 85,000,000 төгрөг төлсөн. Төв аймгийн Баянцогт сум Их булгийн худагт худгийн талбайд байрлах газрын эрхийн гэрчилгээ нь хилийн цэсийн байдлаас үүдэн эрхийн гэрчилгээ гаргах боломжгүй нөхцөл байдлаас үүдэн 2022-04-05-ны өдрийн гэрээний 3.2-т “6 сарын дараа газрын гэрчилгээ гарахгүй бол урьдчилгаа төлбөр 85,000,000 төгрөгийг 2022-10-05-ны өдөр буцаан төлөх үүргийг хариуцагч Г.У хүлээсэн. Газрын эрхийн гэрчилгээ гаргаагүй байна.  

5. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

6. Нэхэмжлэгч Ч.Ж Б.Гнар Иргэний хуулийн 256.1. “Эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй” байх тул гэрээнээс татгалзаж урьдчилгаа төлбөр 85,000,000 төгрөг, алданги 5,525,000 төгрөгийг шаардах эрхтэй байна.  

Нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 610,575 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Г.Уаас 610,575 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэх.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Ж, Б.Г, хариуцагч Г.У нарын хооронд байгуулагдсан 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 2222 дугаар худалдах, худалдан авах гэрээ, 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 1826 дугаар худалдах, худалдан авах гэрээг тус тус цуцалж, хариуцагч Г.Уаас 90,525,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Ж Б.Г нарт олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас төлсөн 610,575 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Г.Уаас 610,575 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Ж Б.Г нарт олгосугай.

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Т.БОЛОРМАА