Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2023/01371

 

 

 

 

 

 

 

 

 

 2023          03         17                                          101/ШШ2023/01371

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С ХХК-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 1,004,197,654 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ТХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: СХХК нь 2013-04-24-ний өдөр Хбанкны Улаанбаатар хот ЧД-ийн .....хаягт орших, байгууллагын банкны Бизнес төвтэй 1090/154 дугаартай зээлийн гэрээ, 1090/154-1 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулан хөрөнгө оруулалтын зориулалттайгаар 1.000.000 ам.долларын зээлийг сарын 1,4 хувь, жилийн 16,8 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатайгаар Хбанк дахь өөрийн .... тоот дансаар шилжүүлэн авсан.

1. Баянзүрх дүүргийн 13-р хороо, .....тоот хаягт байрлах улсын бүртгэлийн No 000034315, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний .... дугаартай 5184 метр квадрат талбайтай зочид буудлын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

2. Баянзүрх дүүргийн 13-р хороо, ......, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний Y-..дугаартай 3341 метр квадрат талбайтай зочид буудлын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

3. Баянзүрх дүүргийн 13-р хороо, ....., үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний Y-...дугаартай 5034,2 метр квадрат талбайтай зочид буудлын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

4. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших нэгж талбарын .. дугаар бүхий ....гэрчилгээний дугаартай 35150 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай газар зэргийг тус тус 1090/154-1 тоот зээлийн барьцаанд бариулсан.

Хбанк төлбөрийн чадваргүй болж татан буугдаж 2013-07-22-ны өдөр Хбанк дахь банкны эрх хүлээн авагч, ТХХК нарын хооронд байгуулсан Иргэний хуулийн 123-р зүйлийг үндэслэн шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулах үед үндсэн зээл 946,545,63 ам доллар, 435,67 ам.долларын зээлийн хүү, нийт 946,981,30 ам.долларын үлдэгдэлтэйгээр шилжиж ирсэн.

Зээлдэгч СХХК нь 2015-01-07-ны өдөр ТХХК-д гаргасан 01/002 тоот хүсэлтдээ зээлийн хугацааг 8 сараар сунгаж, зээл төлөх хуваарьт өөрчлөлт оруулах хүсэлтийг гаргасны дагуу 2015-02-09-ний өдөр 1090/154-3 тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж 2016-12-01-ний өдөр хүртэл 8 сараар сунгаж зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчилж өгсөн.

Мөн 2015 оны 10 дугаар сарын 15, 20-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу 2015-10-22-нд 1090/154-4 тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, 2016-06-13-ны өдрийн дугаар 1090/154-5 зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, 2016-12-16-ний өдөр 1090/154-6 зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг тус тус байгуулж 2016-12-16-ны өдрийн Монгол банкны ам доллартой тэнцэх төгрөгийн албан ханшаар хөрвүүлж 270,300 ам долларыг 2488,17 төгрөгөөр бодож 672,552,351 төгрөгт шилжүүлж, сарын 2.2 хувь, жилийн 26.4 хувийн хүүтэйгээр 15 сарын хугацаатайгаар буюу 2018-03-20-ны өдөр хүртэл хугацаагаар сунгасан.

Зээлийн гэрээний хугацаа сунгаж, нөхцөлд өөрчлөлт оруулснаас хойш удаа дараа гэрээний үүргээ зөрчиж төлөлт хийгээгүй ба зээл төлөх мэдэгдлийг цаг тухайд нь буюу 2017-01-25-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэлх хугацаанд өгсөөр ирсэн ч зээлдэгч СХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. 2022-06-02-ны өдөр 2,000,000 төгрөг төлсөн энэ бид өр барагдуулахаар ажилласан. Өнөөдрийг хүртэл шаардлага гаргахын тул шүүхэд хандсан хариуцагчийн байдал тодорхойгүйгээс хэргийг шүүхээс хэрэгсэхгүй болгосон, эрэн сурвалжлуулах ажиллагааг явуулсан зэрэг нь баримтаар нотлогдож байгаа тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх хариуцагчийн тайлбарыг зөвшөөрөхгүй. Иймд үндсэн зээл 404,866,093 төгрөг, зээлийн хүү 515,364,792 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 83,966,769 төгрөг, нийт 1,004,197,654 /нэг тэрбум дөрвөн сая нэг зуун ерэн долоон мянга зургаан зуун тавин дөрөв/ төгрөг гаргуулах, Баянзүрх дүүргийн 13-р хороо, ..тоот хаягт байрлах улсын бүртгэлийн ..., үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний ..... дугаартай 5184 метр квадрат талбайтай зочид буудлын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүргийн 13-р хороо, . тоот хаягт байрлах улсын бүртгэлийн ...үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний ..... дугаартай 3341 метр квадрат талбайтай зочид буудлын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,  Баянзүрх дүүргийн 13-р хороо, ...тоот хаягт байрлах улсын бүртгэлийн .., үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний ...... дугаартай 5034,2 метр квадрат талбайтай зочид буудлын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших нэгж талбарын ... дугаар бүхий 0....гэрчилгээний дугаартай 35150 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай газар зэрэг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

Хариуцагч СХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани нь Хбанктай 2013-04-24-ний өдөр 1090/154 дугаартай зээлийн гэрээ, 1090/154-1 дугаар барьцааны гэрээг тус тус байгуулж 1.000.000 ам долларыг 1.4 хувийн хүүтэйгээр зээлж авсан нь үнэн. Зээл авах цаг хугацаанд гүйцэтгэх удирдлагын үүрэг гүйцэтгэж байсан Л нь 2018 онд нас барснаар тус компанийн үйл ажиллагаа алдагдаж өр төлбөр хуримтлагдсан. Мөн энэ хүнд цаг хугацаатай давхцаж дэлхий даяар Ковид-19 цар тахал тархсаны нэг нь манай улс байсан. Монгол улсын хэмжээнд Covid-19 буюу коронавирусын цар тахлын нөхцөл байдлын улмаас Засгийн газраас тодорхой үйл ажиллагааг хязгаарлах арга хэмжээнүүдийг ээлж дарааллан авч эхэлсэн ба энэ нь хувийн хэвшлүүдэд хүнд цохилт болсон төдийгүй эдийн засгийн асар их уналтанд орж хаалгаа барихад хүрч байсан үе.

СХХК-ийн хувьд зээл авснаас хойш өнөөдрийг хүртэлхи хугацаанд өөрсдийн боломжоор 2.460.290.215.58 төгрөгийн төлбөрийг төлсөн. Компанийн одоогийн захирал Х.А нь 2021 оны 9 сард үүрэгт ажлаа хүлээж авсан ба өмнөх удирдлагын Төрийн болон төрийн бус байгууллагуудад төлбөл зохих өр төлбөрийг системтэйгээр төлж барагдуулахаар чармайн ажиллаж байна. Хэдийгээр СХХК-ийн зүгээс ТХХК-тай байгуулсан зээл болон барьцааны гэрээтэй маргахгүй байгаа хэдий ч СХХКомпанид өнгөрсөн цаг хугацаанд үүссэн нөхцөл байдал болон Covid-19 буюу коронавирусын цар санхүү, эдийн засагт учирсан нөхцөл байдал, цар тахлын нөхцөл байдлын улмаас харгалзан үзэж зээлийн хүү, алдангийн хэмжээг багасгах тал дээр уян хатан хандаж өр төлбөрөө төлөх нөхцөлийг бүрдүүлж өгнө гэдэгт итгэж байна. Хүү, алдангийн хэмжээг багасгах талаар нэхэмжлэгч талаас хүлээн авсан тохиолдолд СХХК-ийн хувьд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж ТХХК-тай тохиролцсон хэмжээний төлбөрөө цаг алдалгүй төлөхөө илэрхийлж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээл авсан дээр маргахгүй. Хүү, алдангийг бууруулж өгнө үү гэх хүсэлтийг шүүх хуралдааны явцад дахин гаргаж байна. Мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг гаргасан, үүнийг бид хүлээн зөвшөөрөхгүй.  Барьцаа хөрөнгийг үндэслэж Сийн санхүү эдийн засгийн нөхцөл байдал бий болж байгаа учир барьцаа хөрөнгөөр бид үүргийн гүйцэтгэл хангуулах боломжгүй юм. Мөнгөн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйл байхгүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар харахад Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан нөхцөл байдал харагддаг. Учир нь 2015 онд гэрээг 8 сарын хугацаагаар сунгаж, 2018 оны 03 сарын 20-ны өдөр хүртэл сунгасан. 03 сарын 20-ны өдрөөс хойш 2022 оны 09 сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан 3 жилийн хугацаа өнгөрсөн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол хэрвээ хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзвэл хүү, алдангийн асуудлыг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т заасан үндэслэлээр эрх хэмжээнийхээ хүрээнд багасгаж өгнө үү.

2022 оны 09 сард нэхэмжлэл гаргаж хүү, алданги нэхэмжилж байгаа нь хариуцагчийг маш өндөр эрсдэлд оруулж байгаа. Банк өнөөдрийг хүртэл өөрсдийн эрх ашиг хүү, нэмэгдүүлсэн хүүг бодож өнөөдрийг хүртэл хандаж байгаад маш харамсалтай байна. Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв. 

Нэхэмжлэгчээс: Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, зээл хүүний тооцооны хуудас, зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, 1090/154-1 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний хуулбар, 1090/154-2 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний хуулбар, шаардах эрх шилжүүлэх гэрээний хуулбар, батлан даалтын гэрээний хуулбар, гадаад паспортын хуулбар, 2015-01-16-ны өдрийн 01/014 дугаартай зөвшөөрөл хүсэх тухай хүсэлтийн хуулбар, 1090/154-3 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний хуулбар, 1090/154-6 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний хуулбар, 1090/154-7 дугаартай батлан даалтын гэрээний хуулбар, 1090/154-4 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний хуулбар, 1090/154-5 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний хуулбар, 2021-07-20-ны өдрийн 21/09 дугаартай захирал чөлөөлж томилох тухай С ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийн хуулбар болон тэмдэглэл, 2022-04-05-ны өдрийн 22/28 дугаартай хүсэлт хүргүүлэх тухай албан бичиг, 2022-05-03-ны өдрийн 22/41 дугаартай хүсэлт хүргүүлэх тухай албан бичиг, 2021-10-04-ний өдрийн 21/014 дугаартай хүсэлт хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, 2022-02-17-ны өдрийн 22/16 дугаартай хүсэлт хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, 2018-03-05-ны өдрийн уулзалтын тэмдэглэлийн хуулбар, 2018-05-09-ний өдрийн уулзалтын тэмдэглэлийн хуулбар, зэргийг тус тус баримтаар гарган өгсөн,

Хариуцагчаас: Улсын бүртгэлийн ..... дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийн гэрчилгээний хуулбарууд, 0001298 дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээний хуулбар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018-06-15-ны өдрийн 1294 дугаартай шийдвэрийн хуулбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019-11-28-ны өдрийн 19395 дугаартай захирамжийн хуулбар, 2023-01-19-ний өдрийн 23-03 дугаартай эвлэрэх санал хүргүүлэх тухай хүсэлтийн хуулбар зэргийг тус тус баримтаар гарган өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ТХХК-ийн хариуцагч СХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 1,004,197,654 төгрөг гаргуулах, Баянзүрх дүүргийн 13-р хороо, .... тоот хаягт байрлах улсын бүртгэлийн 000034315, үл хөдлөх хөрөнгийн ...... дугаартай 5184 метр квадрат талбайтай зочид буудлын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүргийн 13-р хороо, Энхтайваны өргөн чөлөө 129/1 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн ..., үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний ..... дугаартай 3341 метр квадрат талбайтай зочид буудлын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,  Баянзүрх дүүргийн 13-р хороо, Энхтайваны өргөн чөлөө 129/2 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн ...., үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний .........дугаартай 5034,2 метр квадрат талбайтай зочид буудлын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших нэгж талбарын ....00 дугаар бүхий .... гэрчилгээний дугаартай 35150 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай газар зэрэг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч 2013-04-24-ний өдөр Хбанктай 1090/154 дугаартай зээлийн гэрээ, 1090/154-1 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулан хөрөнгө оруулалтын зориулалттайгаар 1,000,000 ам.долларын зээлийг сарын 1,4 хувь, жилийн 16,8 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатайгаар Хбанк дахь өөрийн ..... тоот дансаар шилжүүлэн авч, 2013-04-24-ний өдөр 1090/154-1, 1090/154-2 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулсан. 

Хбанк төлбөрийн чадваргүй болж татан буугдаж 2013-07-22-ны өдөр Хбанк дахь банкны эрх хүлээн авагч, ТХХК нарын хооронд байгуулсан Иргэний хуулийн 123-р зүйлийг үндэслэн шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулах үед үндсэн зээл 946,545,63 ам доллар, 435,67 ам.долларын зээлийн хүү, нийт 946,981,30 ам.долларын үлдэгдэлтэйгээр шилжиж ирсэн.

Зээлдэгч СХХК нь 2015-01-07-ны өдөр ТХХК-д гаргасан 01/002 тоот хүсэлтдээ зээлийн хугацааг 8 сараар сунгаж, зээл төлөх хуваарьт өөрчлөлт оруулах хүсэлтийг гаргасны дагуу 2015-02-09-ний өдөр 1090/154-3 тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж 2016-12-01-ний өдөр хүртэл 8 сараар сунгаж зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчилж өгсөн.

Мөн 2015 оны 10 дугаар сарын 15, 20-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу 2015-10-22-нд 1090/154-4 тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, 2016-06-13-ны өдрийн дугаар 1090/154-5 зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, 2016-12-16-ны өдөр 1090/154-6 зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг тус тус байгуулж 2016-12-16-ны өдрийн Монгол банкны ам доллартой тэнцэх төгрөгийн албан ханшаар хөрвүүлж 270,300 ам долларыг 2488,17 төгрөгөөр бодож 672,552,351 төгрөгт шилжүүлж, сарын 2,2 хувь, жилийн 26,4 хувийн хүүтэйгээр 15 сарын хугацаатайгаар буюу 2018-03-20-ны өдөр хүртэл хугацаагаар сунгасан.

Зээлийн гэрээний үүргийг хангуулах, эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан. Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 404,866,093 төгрөг, зээлийн хүү 515,364,792 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 83,966,769 төгрөг, нийт 1,004,197,654 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг гаргуулахаар нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.

3. Хариуцагч СХХК нь нэхэмжлэгч ТХХК-тай байгуулсан зээл болон барьцааны гэрээтэй маргахгүй байгаа хэдий ч нэхэмжилсэн үнийн дүнгийн хувьд СХХКомпанид өнгөрсөн цаг хугацаанд үүссэн нөхцөл байдал болон Covid-19 буюу коронавирусын цар  тахлын нөхцөл байдлын улмаас эдийн засагт хүнд нөхцөл байдал үүссэн. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын хувьд компанийн хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болох тул нэхэмжлэлийг бүхэлд зөвшөөрөхгүй гэж маргасан.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар Хбанк төлбөрийн чадваргүй болж татан буугдаж 2013-07-22-ны өдөр Хбанк дахь банкны эрх хүлээн авагч, ТХХК нарын хооронд байгуулсан Иргэний хуулийн 123-р зүйлийг үндэслэн шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулах үед үндсэн зээл 946,545,63 ам.доллар, 435,67 ам.долларын зээлийн хүү, нийт 946,981,30 ам.долларын үлдэгдэлтэйгээр шилжиж ирсэн.

Зээлдэгч СХХК нь 2015-01-07-ны өдрийн 01/002 тоот хүсэлтээр 2015-02-09-ний өдөр 1090/154-3 тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж 2016-12-01-ний өдөр хүртэл 8 сараар сунгаж зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчилсөн.

Мөн 2015-10-22-нд 1090/154-4 тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, 2016-06-13-ны өдрийн дугаар 1090/154-5 зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, 2016-12-16-ний өдөр 1090/154-6 зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг тус тус байгуулж 2016-12-16-ны өдрийн Монгол банкны ам.доллартой тэнцэх төгрөгийн албан ханшаар хөрвүүлж 270,300 ам долларыг 2488,17 төгрөгөөр бодож 672,552,351 төгрөгт шилжүүлж, сарын 2,2 хувь, жилийн 26,4 хувийн хүүтэйгээр 15 сарын хугацаатайгаар буюу 2018-03-20-ны өдөр хүртэл хугацаагаар сунгасан.

Нэхэмжлэгчээс зээлийн гэрээний үүрэг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан, эрэн сурвалжлуулах ажиллагааг явуулсан зэрэг нь баримтаар нотлогдсон. Хариуцагч СХХК нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл үлдэгдэл 404,866,093 төгрөг, зээлийн хүү 515,364,792 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 83,966,769 төгрөгийн тооцоолол дээр маргаагүй.

4. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.1, 452.2, дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Нэхэмжлэгч ТХХК нь зээлийн гэрээний үүргийг шаардах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй байна. 

5. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 5,178,939 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас 5,178,939 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ТХХК-д олгох.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч СХХК-иас 1,004,197,654 /нэг тэрбум дөрвөн сая нэг зуун ерэн долоон мянга зургаан зуун тавин дөрөв/  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ТХХК-д олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч СХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хариуцагчийн өмчлөлийн ......... талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай газрыг тус тус худалдан борлуулж шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 5,178,939 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч СХХК-иас 5,178,939 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ТХХК-д олгосугай.

4. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Т.БОЛОРМАА