Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2023/01053

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 05 22 2*******0/МА2023/0*******053

 

 

******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын *******7-ны өдрийн *******0*******/ШШ2023/0*******7******* дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт *******,,*******97, төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавхлантөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

*******. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

*******.*******. Хадгаламж ******* ХХК төлбөрийн чадваргүй болж татан буугдаж 20******* оны 07 дугаар сарын 22-ны өдөр Хадгаламж ******* ХХК дахь Банкны эрх хүлээн авагч болон ******* ******* ХХК-ийн хооронд байгуулсан шаардах эрх шилжүүлэх гэрээгээр нийт 946,98*******.30 ам.долларын авлага шилжиж ирсэн.

*******.2. ******* ******* ХХК нь 20******* оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Хадгаламж ******* ХХК-тай зээлийн гэрээ байгуулан *******,000,000 ам.долларын зээлийг сарын *******.4 хувь буюу жилийн *******6.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, хөрөнгө оруулалтын зориулалтаар авсан.

Барьцааны гэрээгээр ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө **************/А тоот хаягт байрлах, 5,*******84 м.кв талбайтай зочид буудлын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *******29/******* тоот хаягт байрлах, 3,34******* м.кв талбайтай зочид буудлын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *******29/2 тоот хаягт байрлах, 5,034.2 м.кв талбайтай зочид буудлын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн ******* дүүргийн нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын *******6009/0*******00 дугаартай, ******* гэрчилгээний дугаартай 35,*******50 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай газар зэргийг тус тус барьцаалсан.

*******.3. Зээлдэгч ******* ******* ХХК-ийн хүсэлтийн дагуу 20*******5 оны 02 дугаар сарын 09-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг 20*******6 оны *******2 дугаар сарын 0*******-ний өдөр хүртэл 8 сараар сунгаж зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчилсөн.

Мөн 20*******5 оны *******0 дугаар сарын 22-ны өдөр, 20*******6 оны 06 дугаар сарын *******-ны өдөр, 20*******6 оны *******2 дугаар сарын *******6-ны өдөр тус тус зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг байгуулж 672,552,35******* төгрөгийг сарын 2.2 хувийн буюу жилийн 26.4 хувийн хүүтэй, *******5 сарын хугацаатай буюу 20*******8 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сунгасан.

*******.4. Зээлийн гэрээний хугацаа сунгаж, нөхцөлд өөрчлөлт оруулснаас хойш зээлдэгч нь удаа дараа гэрээний үүргээ зөрчиж төлөлт хийгээгүй ба зээл төлөх мэдэгдлийг 20*******7 оны 0******* дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл хугацаанд өгсөн ч зээлдэгч ******* ******* ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 2,000,000 төгрөг төлсөн.

Иймд хариуцагч ******* ******* ХХК-аас зээл 404,866,093 төгрөг, зээлийн хүү 5*******5,364,792 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 83,966,769 төгрөг, нийт *******,,*******97, төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.*******. Тус компани нь Хадгаламж ******* ХХК-тай 20******* оны 04 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, *******,000,000 ам.долларыг зээлсэн нь үнэн. Зээл авах цаг хугацаанд гүйцэтгэх удирдлагын үүрэг гүйцэтгэж байсан нь 20*******8 онд нас барснаар тус компанийн үйл ажиллагаа алдагдаж өр төлбөр хуримтлагдсан. Мөн үүнтэй давхцаж дэлхий даяар Ковид-*******9 цар тахал гарсан. Монгол Улсын Засгийн газраас тодорхой үйл ажиллагааг хязгаарлах арга хэмжээнүүдийг ээлж дараалан авч эхэлсэн ба энэ нь хувийн хэвшилд хүнд цохилт болж эдийн засгийн асар их уналтад орсон.

2.2. ******* ******* ХХК нь зээл авснаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд өөрийн боломжоор 2,460,290,2*******5.58 төгрөг төлсөн. Компанийн одоогийн захирал Х.Азжаргал нь 202******* оны 09 дүгээр сард үүрэгт ажлаа хүлээж авсан ба өмнөх удирдлагын өр төлбөрийг системтэйгээр төлж барагдуулахаар чармайн ажиллаж байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 45******* дүгээр зүйлийн 45*******.*******, 452 дугаар зүйлийн 452.*******, 452.2 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч ******* ******* ХХК-аас *******,,*******97, төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож,

Иргэний хуулийн *******75 дугаар зүйлийн *******75.*******-д зааснаар хариуцагч ******* ******* ХХК шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хариуцагчийн өмчлөлийн ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө **************/А тоот хаягт байрлах улсын бүртгэлийн 0000343*******5, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний Ү- дугаартай 5*******84 мкв талбайтай зочид буудлын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө *******29/******* тоот хаягт байрлах улсын бүртгэлийн 0000343*******, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний Ү-22040*******27******* дугаартай 334******* мкв талбайтай зочид буудлын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө, *******29/2 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн 003954, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний Ү-22040*******268 дугаартай 5034,2 мкв талбайтай зочид буудлын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ******* дүүргийн нутаг дэвсгэрт орших нэгж талбарын *******6009/0*******00 дугаар бүхий ******* гэрчилгээний дугаартай 35*******50 мкв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай газрыг тус тус худалдан борлуулж шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.******* дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 5,*******78,939 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч ******* ******* ХХК-аас 5,*******78,939 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.*******. ******* ******* ХХК нь зээлийн гэрээний хугацаа дууссан байхад шаардах эрхээ хэрхэн хэрэгжүүлж байсан нь тодорхойгүй байна. Зээлийн гэрээний хугацааг 20*******8 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаагаар сунгасан ба нэхэмжлэлээ 20*******9 оны *******0 дугаар сард гаргасан. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч зээлийн гэрээний хугацаа дууссан байхад шаардах эрхээ хэрэгжүүлээгүй нь хариуцагчийг зээлийн хүүгийн дарамтад ороход хүргэж байна.

******* ******* ХХК нь 20*******9 оноос хойш 2022 оны ************** дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 3 жилийн хугацаанд гэрээний үүргийг шаардсан ямар нэгэн үйлдэл хийж байсан нь тодорхойгүй байхад шүүх хариуцагчийг эрэн сурвалжилж байсныг шаардлага гаргаж байсан гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан нь үндэслэлгүй.

4.2. Хариуцагч талаас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг багасгах талаарх үндэслэлээ зээлийн гэрээний үргэлжлэх хугацааны явцад ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал БНСУ-ын иргэн өвчний улмаас нас барсан, компанийн гүйцэтгэх удирдлага тодорхойгүй байсан болон цар тахал, түүний улмаас тогтоосон хорио цээр нь аж ахуйн нэгж, иргэдийн санхүү, төлбөрийн чадварт сөргөөр нөлөөлсөн талаар тайлбарласан боловч дээрх нөхцөл байдалд анхан шатны шүүх бодитой дүгнэлт хийгээгүй.

Шүүхийн шийдвэрт хариуцагчийн гаргасан тайлбар, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг багасгаж тогтоож өгөхийг хүссэн хүсэлтийг үгүйсгэсэн дүгнэлтийг хийгээгүй. Өөрөөр хэлбэл шүүх нэхэмжлэгчийн тогтоосон хүү, нэмэгдүүлсэн хүүг өөрийн эрх хэмжээний хүрээнд хуульд заасан үндэслэл журмын дагуу багасгаж тогтоож болохоор байхад хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.

Иймд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг багасгаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.*******. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. 20*******8 онд зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар нотлох баримтыг хэрэгт өгсөн. 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч талаас 2,000,000 төгрөгийг зээлийн эргэн төлөлтөд төлж байсан. Үүнээс үзэхэд хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй.

5.2. *******995 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасны дагуу нэхэмжлэлээ гаргасан.

Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

*******. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 404,866,093 төгрөг, зээлийн хүү 5*******5,364,792 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 83,966,769 төгрөг, нийт *******,,*******97, төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч үндсэн зээлээс бусад хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3.*******. Хадгаламж ******* ХХК нь ******* ******* ХХК, БНСУ-ын иргэн ( ), ) болон Г. нартай 20******* оны 04 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, *******,000,000 ам.долларыг жилийн *******6.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлдүүлэхээр тохиролцжээ.

3.2. Мөн Хадгаламж ******* ХХК нь ******* ******* ХХК-тай 20******* оны 04 дүгээр сарын 24-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө **************/А тоот хаягт байрлах, 5,*******84 м.кв талбайтай, зочид буудлын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-22040*******27******* дугаартай, ******* дүүрэг, ******* дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө *******29/******* тоот хаягт байрлах, 3,34******* м.кв талбайтай, зочид буудлын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-22040*******268 дугаартай, ******* дүүрэг, ******* дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө *******29/2 тоот хаягт байрлах, 5,034.2 м.кв талбайтай, зочид буудлын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн нэгж талбарын *******6009/0*******00 дугаартай, ******* дүүргийн нутаг дэвсгэрт байрлах, 35,*******50 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай газар ашиглах эрхийг тус тус барьцаалуулахаар тохиролцжээ.

3.3. Хадгаламж ******* ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь 20******* оны 07 дугаар сарын 22-ны өдрийн *******090/*******54/*******090000*******739 дугаар Шаардах эрх шилжүүлэх гэрээгээр дээрх зээлийн гэрээгээр зээлдэгчийн хүлээсэн үүрэг 946,98*******.30 ам.долларын шаардах эрхийг ******* ******* ХХК-д шилжүүлсэн байна.

3.4. Улмаар нэхэмжлэгч ******* ******* ХХК нь зээлдэгч нартай 20*******5 оны 02 дугаар сарын 09-ний өдөр, 20*******5 оны *******0 дугаар сарын 22-ны өдөр, 20*******6 оны 06 дугаар сарын *******-ны өдөр, 20*******6 оны *******2 дугаар сарын *******6-ны өдөр тус тус нэмэлт гэрээнүүд байгуулж, зээлийн гэрээний хугацааг сунгаж, зээлийн үлдэгдэл дүнг баталгаажуулан төлбөрийн хуваарь тохирсон ба сүүлийн байдлаар хийгдсэн 20*******6 оны *******2 дугаар сарын *******6-ны өдрийн гэрээгээр зээлийн үлдэгдэл 270,300 ам.долларыг Монгол*******ны албан ханш 2,488.*******7 төгрөгөөр хөрвүүлж 672,552,35******* төгрөгийг сарын 2.2 хувийн буюу жилийн 26.4 хувийн хүүтэй, *******5 сарын хугацаатай буюу 20*******8 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хуваарийн дагуу төлөх нөхцөлийг тохирчээ.

3.5. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 45******* дүгээр зүйлийн 45*******.******* дэх хэсэгт заасан *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна. Түүнчлэн барьцааны гэрээ Иргэний хуулийн *******56 дугаар зүйлийн *******56.*******, *******56.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр байна.

3.6. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг гүйцэтгүүлэхээр шаардсан нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

4. Хариуцагч нь 20*******6 оны *******2 дугаар сарын *******6-ны өдрийн нэмэлт гэрээний дагуу зээлд 267,686,258.5 төгрөг, зээлийн хүүнд *******6,738,077.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4,658,740.67 төгрөг, нийт 4*******9,083,076.96 төгрөг төлсөн талаархи нэхэмжлэгчийн тооцооллыг маргаагүй.

 

5. Харин хариуцагч нь нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, ковид-*******9 цар тахлын нөхцөл байдлыг харгалзан хүү, алданги, нэмэгдүүлсэн хүүг багасгах үндэслэлтэй, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

5.*******. Зээлийн гэрээний хугацаа 20*******8 оны 03 дугаар сарын 20-ны өдөр дууссанаар Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.*******-д заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тоологдох ба нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан 20*******9 оны *******0 дугаар сарын 07-ны өдөр ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүйгээс шүүгчийн 20*******9 оны ************** дүгээр сарын 28-ны өдрийн *******0*******/ШЗ20*******9/*******9395 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Мөн хариуцагч нь 202******* оны *******0 дугаар сарын 0*******-ний өдрийн 2*******/0*******, 2022 оны 02 дугаар сарын *******7-ны өдрийн 22/*******6, 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 22/28, 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 22/4******* дугаар албан бичгүүдээр зээлийн төлбөр төлөх хугацаа олгох, зээлийн гэрээг шинэчилж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулах талаар нэхэмжлэгчид хүсэлтүүд гаргаж байсны зэрэгцээ 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр зээлийн төлбөрт 2,000,000 төгрөг төлсөн байна.

Дээрх баримтуудыг харьцуулан үзвэл, Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.*******, 79.7 дахь хэсэгт заасан журмын дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөр тасалдаж дахин шинээр тоологдсон байна.

Нэхэмжлэгч 2022 оны 09 дүгээр сарын 2*******-ний өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй. Түүнчлэн хариуцагч нь зээл төлөх хугацааг сунгуулах, хойшлуулах талаар удаа дараа нэхэмжлэгчид хүсэлт гаргаж байсан тул зээлийн гэрээний хугацаа дууссан байхад нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлээгүйгээс хариуцагчийг зээлийн хүүний дарамтад оруулсан гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

5.2. Мөн ковид-*******9 цар тахал зээлдэгчийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлсөн нь тодорхойгүй, зээлийн төлбөрийн хугацааг хойшлуулах тодорхой санал бүхий хүсэлтийг зээлдүүлэгчид гаргаж байсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүйгээс гадна цар тахалтай холбоотойгоор зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх эрх зүйн зохицуулалт байхгүй болно.

Хариуцагчийн татгалзал болон давж заалдах гомдолд дурдагдсан Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсгийн зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон зээлийн хүүг шүүх багасгах, мөн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсгийн анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх багасгаж болох зохицуулалтууд нь *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаанд хамаарахгүй.

Иймээс шүүх хариуцагчаас үндсэн зээл 404,866,093 төгрөг, зээлийн хүү 5*******5,364,792 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 83,966,769 төгрөг, нийт *******,,*******97, төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь зээлийн гэрээний 2.*******.4, 2.*******.5, 2.2.5 дахь заалтууд болон Иргэний хуулийн 45******* дүгээр зүйлийн 45*******.*******, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.******* дэх хэсэгт нийцсэн байна.

Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүний талаар зохицуулсан Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.******* дэх хэсгийн зохицуулалтыг баримтлаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй.

5.3. Иргэний хуулийн *******75 дугаар зүйлийн *******75.******* дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн *******74 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж заасан тул анхан шатны шүүх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******67 дугаар зүйлийн *******67.*******.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

*******. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын *******7-ны өдрийн *******0*******/ШШ2023/0*******7******* дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн ******* дэх заалтад ... 452.2 ... гэсний дараа 453 дугаар зүйлийн 453.******* гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******62 дугаар зүйлийн *******62.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,*******54,608 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******67 дугаар зүйлийн *******67.3, *******72 дугаар зүйлийн *******72.******* дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш ******* хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.4, **************9.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, ******* хоног өнгөрснөөс хойш ******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Д.ЗОЛЗАЯА