Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2023/01878

 

 

 

 

 

 

 

 

 

2023 04 13 101/ШШ2023/01878

 

              

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Р ГХОХХК нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Д.Б /,

 

Хариуцагч: Б.А / нарт холбогдох,

 

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ... дугаар хороо, 1... дугаар хороолол, .... дугаарбайр, ... тоот орон сууцнаас албадан гаргуулах, түрээсийн төлбөрт 44,520,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогсод:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б

нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Г/,

хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э,

хариуцагч нарын өмгөөлөгч Б.Б/,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Түвшинбаяр.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Р нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн .. дугаар хороо, ... дугаар хороолол, .. дугаар байрны .... тоот, нийт 5 орон сууцыг 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдөр У тай .... тоот түрээсийн гэрээ байгуулж, орос багш нараа суулгах зорилгоор түрээсэлсэн. Улсын бүртгэлийн 00763877 дугаар гэрчилгээний дагуу .... дугаарбайр нь бүхэлдээ Оросын холбооны улсын өмчийн хөрөнгө юм. Түрээсийн гэрээ анх байгуулахдаа 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл байгуулсан ба нэмэлт гэрээгээр гэрээг хугацаагүйгээр сунгасан. Түрээсийн гэрээн дээр дурдсан .... дугаарбайрны ... тоот орон сууцыг сургуульд ажиллаж байгаа багш, ажилчдадаа эзэмших зориулалтаар олгосон ба тухайн үед Д.Б нь энэ сургуульд ажиллаж байсан учир нийтийн аж ахуй үйлчилгээ үзүүлэх тухай гэрээг 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр байгуулахдаа 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны ... дугаар сарын 15-ны өдөр хүртэл хүчинтэй гэж байгуулсан. Энэ хугацаанд Д.Б нь зохих журмын дагуу түрээсээ төлж байсан тул 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл түрээсийн гэрээг сунгасан. Гэрээний хугацааг сунгасны дараа Д.Б нь түрээсийн төлбөр төлөхөө болж Америкийн нэгдсэн улс руу явж, байранд өөрийн дүү Д.Ба , түүний охин Б.А нарыг амьдруулсан. Энэ хугацаанаас хойш эдгээр оршин суугчид ямар ч төлбөр төлөхгүй, төлбөрөө манай сургуулиар төлүүлж энэ байранд амьдарч байна. 2015 оны 4 дүгээр сараас хойш түрээсийн төлбөр огт төлөгдөөгүй. Нийтийн аж ахуй хөлслөх гэрээ 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болж 7 жилийн хугацаа болж, манай сургуульд түрээсийн төлбөрт 44,520,000 төгрөгийн өртэй байна. Иргэн Д.Ба, Б.А нартай манай сургуультай ямар нэгэн гэрээ байгуулаагүй, тэдгээрээс орон сууцыг чөлөөлөхийг удаа дараа шаардсан боловч манай ажилтнуудын өөдөөс танхайрч, ална хядна хэмээн заналхийлж орон сууцыг чөлөөлөхөөс татгалзаж 7 дахь жилдээ үнэ төлбөргүй оршин сууж байна. Баянзүрх дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад Д.Б тухайн байранд амьдардаггүй учир хариуцагч болохгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг буцаасан. Дараагийн удаа нэхэмжлэл гаргахдаа цагдаагаар амьдарч байгаа хүмүүс нь Б.А , Д.Ба нар болохыг тогтоолгож, тухайн хоёр хүнийг байрнаас албадан гаргуулж, Р ГХОХХК нь энэ хүмүүсийн өмнөөс түрээсийн төлбөрийг Оросын холбооны улсын хилийн чанд дахь үйлдвэрийн газарт тогтмол төлж ирсэн учир энэ байрны түрээсийн төлбөрт 44,520,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу өмчлөгч өөрийн хөрөнгөө бусдын хууль бус өмчлөлөөс шаардах эрхтэй, 106.2-т зааснаар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй, 106.4-т энэ хуулийн 106.2, 106.3-т зааснаар хууль ёсны эзэмшигч нэг адил хамаарна гэж заасны дагуу Д.Ба , Б.А нарыг ... тоот байрнаас албадан гаргуулж, төлөөгүй төлбөрийг нь төлүүлж өгөөч гэж нэхэмжлэл гаргасан. Иймд Д.Ба , Б.А нарыг Баянзүрх дүүрэг, .. дугаар хороо, .. хороолол, .. дугаар байр, .. тоот байрнаас албадан гаргах тухай шийдвэр гаргаж, 84 сарын түрээсийн төлбөрт 44,520,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Р болон У газар нарын хооронд 2012 онд Түрээсийн гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр Баянзүрх дүүрэг, .. дугаар хороолол, .... дугаар байрны ... тоот, нийт 5 орон сууцыг орос багш нарыг суулгах зорилгоор түрээсэлсэн гэдэг. Хариуцагч Д.Ба ийн эгч Д.Б нь дээрх түрээсийн гэрээ байгуулагдахаас ч өмнө буюу 2008 онд О-д ажиллаж амьдарч байгаад Монгол улсад ирэхдээ Т раас .... дугаарбайрны ... тоотын байрыг амьдрах эрхтэйгээр, сар бүр байрны төлбөрөө төлөхөөр тохиролцож тус байранд амьдарч эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд орон сууцны өмчлөгчийн төлөөлөгч буюу у байгууллагад цахилгааны төлбөр, байрны мөнгийг өгсөөр ирсэн. Тийнхүү төлбөрийг тухай бүр гүйцэтгэсээр байсан боловч өмчлөгчийн зүгээс тухайн орон сууцыг бусдад түрээсэлсэн талаар мэдэгдэж байсан удаагүй. Дээрх орон сууц нь О-ын өмч бөгөөд Р болон у газрын хооронд байгуулагдсан гэрээнд дээрх орон сууцыг хэнд хэрхэн түрээслэх зорилгын тухай огт дурдаагүй. Гэрээний 4.1.1-д Түрээслүүлэгч нь тус гэрээний зүйл болох эд хөрөнгийг гэрээнд заасан зориулалтын болзол ёсоор түрээслэгчид түр хугацаагаар ашиглуулна гэж заасныг үзвэл дээрх гэрээгээр гагцхүү ашиглах эрхийг л тус сургуульд олгожээ. Мөн гэрээний 4.5-д Тус гэрээний зүйл болох эд хөрөнгийг зөвхөн түрээслүүлэгчийн албан зөвшөөрлөөр давхар түрээслэх зорилгоор түрээслүүлэх гэж түрээслэгчийн эрх, үүргийн тухай тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл эд хөрөнгийн өмчлөгч болох О-аас нэхэмжлэгчид орон сууцыг давхар түрээслэх тухай албан зөвшөөрөл өгч байсан эсэх нь тодорхойгүй ба энэ талаар баримт хэрэгт авагдаагүйн дээр нэхэмжлэгч нь өмчлөгчийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрх түүнд ямар ч хэлбэрээр олгогдоогүй байна. Өмнө дурдсанчлан Д.Б нь тус орон сууцны бүхий л төлбөр тооцоог өгсөөр ирсэн ба тийнхүү төлбөр шилжүүлдэг болох үеэс өмнө уг төлбөрийг хэд хэдэн байгууллага хариуцаж хураан авдаг байсан. Тухайлбал, 2010 онд Ш ТББ нь ... дугаар байрыг түрээслэн авч хариуцах болсон гээд тус ТББ-ын захирал болон сантехник хариуцсан инженер гэгч хоёр хүн ирж, байрны түрээс мөнгөө бэлнээр хурааж тооцооны хуудас өгдөг байсан. Тун удалгүй Б сургууль ТББ, одоогийн Р .... дугаарбайрны 5 байрыг мэдэлдээ авч сургуулийн дансанд төлбөрийг хийлгэдэг болсон. Тус сургууль нь энэ байрны засвар үйлчилгээ, сантехник, цахилгаан гээд бүх үйлчилгээг үзүүлнэ гэж мэдэгдэж байсан тул Д.Б нь байрны төлбөрөө сар бүр хийдэг байсан. 2010-2015 оныг дуустал зохих төлбөрийг тушаасаар байсан. 2016 оноос байрны оршин суугчид нийлж энэ хоёр байгууллагад түрээсийн төлбөр өндөр байна, байранд юу ч сайжруулах ажил хийгдэхгүй байна, тиймээс түрээсээ бууруулах ёстой гэх хүсэлт бүхий албан бичиг хүргүүлсэн боловч хариу өгөх хугацаа өнгөрсөн тул төлбөрөө Улаанбаатар хотын Цахилгаан Ус сувгийн ТӨК-д тушаадаг болсон. Мөн Д.Б нь .... дугаарбайрны 18 тоотод байр хариуцаж ажилладаг ажилтан О-ын иргэн Вера гэгч эмэгтэйд сар бүр байрны төлбөрөө төлж хуудсаа авдаг байсан. Дээрх хоёр төрийн бус байгууллага нь байрыг орхиж явсан ба үүний дараа Даяар Хас нэртэй хүмүүс ирээд төлбөр тооцоог өрх бүрээс авч байгаад алга болсон, энэ хүмүүс О-ын талд мөнгөө тушаахгүй явсаар асуудал үүсгэж байсан удаатай. Үүний дараа о байгууллагаас дарга Х, орлогч нь Б гэх хүмүүс .... дугаарбайрны гадаа хурал хийж айл өрхүүдийн тооцоог м.кв-р тооцоолоод төлбөрийн хуудас өгдөг болсноор тэдний дансанд төлдөг болсон. 2016 оноос Б ТББ нь манайд төлбөр өг, бид М гэрээ хийгдсэн .... тоотод о с багш ирж ажиллах зориулалтаар энэ байруудыг ашиглана гэсэн. Цаашлаад манайд төлбөр өгөхгүй бол байр суллаж өг гэж утсаар дарамталдаг байсан. Д.Б гийн хувьд байранд амьдран суух эрхээ өмчлөгчөөс авсан төдийгүй, төлбөр тооцооны асуудалгүй явсаар өдийг хүрсэн тул орон сууцны өмчлөгч биш тус байгууллагын шаардлагыг хүлээн авах боломжгүй байсан. Нэхэмжлэгч нь Д.Б г 2015 оноос хойш тус байранд оршин суухгүй байгаа гэж нэхэмжлэлд дурдсан. Гэтэл Д.Б нь 2008 оноос хойш хоёр хүүхдийн хамт тус байранд бүртгэлтэйгээр оршин суусаар ирсэн. Харин 2019 оны 12 дугаар сарын 14-нд А -д түр хугацаанд очсон боловч цар тахлаас болж А -д гацаж, энэ улсын хууль дүрмийн дагуу хүлээлэгт орсон ба өнөөдрийг хүртэл уг нөхцөл байдал арилаагүй тул нутаг буцаж чадахгүй байдалтай байна. А руу явахдаа түр хугацаанд гэр орноо харуулахаар өөрийн төрсөн дүү Д.Ба ийг байрандаа үлдээсэн ба өөр хүнийг байрандаа үлдээсэн ч зохих ёсоор төлбөр тооцоогоо холбогдох газарт нь төлсөөр ирсэн. Дээрх орон сууцтай холбоотой маргаан үүсэх болсон гол шалтгааны тухайд товчхон дурдвал Баянзүрх дүүргийн . .дүгээр хороонд байрлах О-ын өмчлөлийн ... дугаар байрууд өнгөрсөн онд оршин суугч нартаа хувьчлагдсан. Гэтэл манай амьдардаг байрыг мөн хувьчлагдах сураг гармагц Р , мөн .... дугаарбайрны сантехник хариуцсан компанийн ажилтан гэх хүмүүс тус бүрдээ биднийг байрнаас гарахыг шаардаж, гэрт орж ирж хөөж танхайрах үйлдэл гаргахад хүрсэн. Д.Б гийн хувьд улс хоорондын, аливаа байгууллага хооронд хохирол учруулаагүй, сар бүрийн төлбөрөө төлсөөр ирсэн хүн. Монголд байгаа О-ын дарга нар нь солигдож байдаг болохоор асуудлыг шийдэж чаддаггүй. Энэ сургууль М тай гэрээ хийсэн болохоор бидэнд мэдэх юм алга, байр гарахаар эсвэл хувьчлагдах асуудал яригдахаар танай байрыг сольж өгч байр олгоно гэж хэлсээр ирсэн. Д.Б нь 2008 оноос хойш хуульд заасны дагуу 15 жил ашигласан тул тэргүүн ээлжид байрыг өмчлөх эрхийг олж авах эрх нь нээгдсэн, хүрч ирж улсын бүртгэлд хүсэлтээ өгчихвөл хувьдаа авах гэж байгаа. Нэхэмжлэгчээс ирүүлсэн орон сууцны мөнгийг орон сууцны өмчлөгчид шилжүүлсэн банкны гүйлгээний баримтад заасан үнийн дүн нь түрээсийн гэрээний үнийн дүнгээс зөрж байх бөгөөд чухам аль аль байрны түрээсийн төлбөрийг шилжүүлсэн болох нь харагдахгүй байна. Р нь энэхүү нэхэмжлэлийг гаргах эрх бүхий этгээд биш байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хариуцагчаар дуудагдсан байгаа хүмүүс нь тухайн байранд оршин суудаггүй, эгчийнхээ байрыг харж байгаа хүмүүс. Хэрэглээний төлбөрийг Д.Б , Д.Ба , Б.А нар төлж байсан гэдэг нь харагдаж байгаа. Нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага болох 44,520,000 төгрөгийг хариуцагч нар төлөх ямар ч үндэслэл байхгүй. Өнгөрсөн 7 жилийн хугацааны түрээс гэж нэхсэн, энэ хоёр хүн нь 7 жилийн хугацаанд энэ байранд амьдраагүй, түрээсийн төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй хүмүүс. Иймд тус үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэж байна гэв.

 

3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримтууд:

3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Улсын бүртгэлийн төв архивын газрын 2016.06.03-ны өдрийн лавлагаа, Р ийн хувьцаа эзэмшигчдийн 2020.07.08-ны өдрийн хурлын тогтоол, 2012.12.17-ны өдрийн .... дугаартай Түрээсийн гэрээ /орос, монгол хэл дээр/, 2013.09.06-ны өдрийн Нийтийн аж ахуйн үйлчилгээ үзүүлэх гэрээ, .... дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Хаан банкны гадаад шилжүүлгийн даалгавар, орчуулгын хамт, өмгөөлөгч оролцуулах хүсэлт, нэхэмжлэлийн шаардлага тодруулсан, 2022.05.19-ний өдрийн итгэмжлэл, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.10.03-ны өдрийн 101/ШЗ2017/16489 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, 2020.10.13-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хуулбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.10.20-ны 101/ШЗ2020/19709 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж,

3.2. Хариуцагч талаас ирүүлсэн: хариу тайлбар, 2022.05.19-ний өдрийн итгэмжлэл, өмгөөлөгч оролцуулах хүсэлт, Баянзүрх дүүргийн ... дугаар хорооны тодорхойлолт, Д.Б гийн гадаад паспортын хуулбар, А дахь М газрын тодорхойлолт 2020.08.17-ны өдрийн хариу тайлбар, 2022.09.12-ны өдрийн итгэмжлэл, орон сууцны төлбөр төлсөнтэй холбоотой баримтууд,

3.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Хил хамгаалах ерөнхий газрын 2022.10.14-ний өдрийн 2-..... дугаартай албан бичиг, хилээр нэвтэрсэн талаарх лавлагаа, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022.10.17-ны өдрийн ... дугаартай албан бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Д.Б гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022.10.19-ний өдрийн 6/8.... дугаартай албан бичиг, .... дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, гэрч Б.Б ийн мэдүүлэг, гэрч Ж.С ийн мэдүүлэг, О-ын у газрын А төлөөлөгчийн газрын 2023.03.20-ны өдрийн ... дугаартай албан бичиг.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Р ГХОХХК нь хариуцагч Д.Ба , Б.А нарт холбогдуулан Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ... дугаар хороо, 1... дугаар хороолол, .... дугаарбайр, ... тоот орон сууцнаас албадан гаргуулах, түрээсийн төлбөрт 44,520,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

 

3. Хариуцагч нар нь нэхэмжлэгч тухайн орон сууцтай холбоотой нэхэмжлэлийг гаргах эрх бүхий этгээд биш, хариуцагч нартай гэрээ байгуулж, үүрэг хүлээгээгүй тул түрээсийн төлбөр төлөх боломжгүй гэх тайлбарыг гарган нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

4. Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, 1... дугаар хороолол /13343/, Ж.Лхагвасүрэнгийн гудамж, .... дугаарбайр хаягт байршилтай 3300,80 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр о бүртгэгдэн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр .... дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон байна. /хх-41/

 

5. О-ын у газрын ерөнхий захирал Е.В.П , Б  ийн захирал С.А.К  нар нь Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлах О-ын өмч болох Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, .. дүгээр хороо, ... дугаар хороололд байрлах ... байр, .... байрны 1947,38 м.кв талбай, ... дугаар хороонд байрлах .... дугаарбайрны ... тоот орон сууцыг түрээслэх зорилгоор М хотод 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдөр .... дугаартай Түрээсийн гэрээг 2013 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаатай байгуулсан, 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 2 дугаартай гэрээгээр .... дугаартай түрээсийн гэрээний хугацааг 2016 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар сунгасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-10, 11, 11-16, 17-21/

 

6. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.6-д Өмчлөгч энэ зүйлд заасан эрхээ бусдад шилжүүлж болох бөгөөд эрх шилжүүлэн авсан этгээд эд юмсыг өмчлөгчийн зөвшөөрсөн зориулалт ...дагуу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй, мөн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3-т Өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч, эрх буюу үүргээ шилжүүлсэн этгээд нь шууд бус эзэмшигч байна гэж заасан.

 

Билгийн үүдэн дунд сургууль нь 2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Р ГХОХХК болж нэр, хэлбэрээ өөрчлөн улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь Улсын бүртгэлийн төв архивын газрын тодорхойлолтоор тогтоогдож байх ба .... дугаартай түрээсийн гэрээнд заасан О-ын өмч болох Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ... дугаар хороо, 1... дугаар хороололд байрлах .... дугаарбайрны ... тоот орон сууцны тухайд нэхэмжлэгч Р ГХОХХК нь шууд эзэмшигч байна.

 

Нэхэмжлэгч нь маргааны зүйл болох Баянзүрх дүүрэг, ... дугаар хороо, 1... дугаар хороололд байрлах .... дугаарбайрны ... тоот орон сууцыг хууль ёсны өмчлөгчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

7. Нэхэмжлэгч нь Д.Б тай 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 01 дугаартай Нийтийн аж ахуйн үйлчилгээ үзүүлэх гэрээ-г байгуулж, .... дугаарбайрны ... тоот орон сууцыг 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны ... дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийтийн аж ахуйн цогц үйлчилгээг 1 сарын 530,000 төгрөгийн хэмжээнд үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулсан, гэрээний хугацааг 2014 оны ... дугаар сарын 15-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 2015 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар тус тус сунгасан болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-24-27/

 

8. 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 01 дугаартай Нийтийн аж ахуйн үйлчилгээ үзүүлэх гэрээ-г байгуулсан Д.Б нь дээр дурдсан гэрээний дагуу .... дугаарбайрны ... тоот орон сууцанд амьдарч байгаад гадаад улс руу явсан, орон сууцанд түүний дүү Д.Ба , охин Б.А гийн хамт ямар нэгэн гэрээ хэлцэлгүйгээр зөвшөөрөлгүй амьдарч байгаа гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч нь хариуцагч Д.Ба , Б.А нарыг тус орон сууцнаас албадан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

9. Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа үндэслэлээ Д.Б нь 2008 оноос Т раас .... дугаарбайрны ... тоотын байрыг амьдрах эрхтэйгээр, сар бүр байрны төлбөрөө төлөхөөр тохиролцож тус байранд амьдарч эхэлсэн, орон сууцны өмчлөгчийн төлөөлөгч буюу Оросын холбооны улсын хилийн чанадад байгаа төрийн өмчийн хөрөнгийг удирдах байгууллагад цахилгааны төлбөр, байрны мөнгийг өгсөөр ирсэн шударга эзэмшигч, Д.Ба , Б.А нар нь тухайн байранд оршин суудаггүй, эгчийнхээ байрыг харж байгаа хүмүүс гэх тайлбарыг гарган маргаж мэтгэлцсэн.

 

10. О-ын у зрын А төлөөлөгчийн газраас шүүхэд ирүүлсэн 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн .. дугаартай албан бичигт .... дугаарбайрны ... тоот хаягт байрлах эд хөрөнгийг ашиглах гэрээг тус байгууллагаас Д.Б тай байгуулаагүй, мөн орон сууцыг ашиглахтай холбоотой Д.Б , Д.Ба нарт төлбөрийн нэхэмжлэл гаргаж байгаагүй талаарх мэдээллийг ирүүлсэн ба Д.Б нь тус байгууллагатай ... тоот орон сууцны асуудлаар харилцан тохиролцсон гэх хариуцагч нарын тайлбар, татгалзал үндэслэлгүй болох нь уг албан бичгээр нотлогдож байна.

 

11. Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүрэг, ... дугаар хороо, 1... дугаар хороололд байрлах .... дугаарбайрны ... тоот орон сууцыг өмчлөгчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаа хууль ёсны шударга эзэмшигчийн хувьд эд хөрөнгө эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж, эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй.

 

12. Д.Б нь Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, .... дугаарбайрны ... тоот орон сууцыг хууль болон гэрээний дагуу эзэмших эрхтэй болохыг тодорхойлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд хариуцагч Д.Ба , Б.А нар нь тухайн орон сууцыг өмчлөгч болон түүнийг төлөөлөх эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр хууль ёсоор эзэмшиж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

13. Иймд Баянзүрх дүүрэг, ... дугаар хороо, 1... дугаар хороолол, .... дугаарбайрны ... тоот орон сууцыг хариуцагч Д.Ба , Б.А нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж албадан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

 

14. Нэхэмжлэгч нь .... дугаарбайрны ... тоот орон сууцны 2015 оны 4 дүгээр сараас хойших хугацааны түрээсийн төлбөрийг у газарт тогтмол төлж ирсэн үндэслэлээр хариуцагч нараас орон сууцны 84 сарын түрээсийн төлбөрт нийт 44,520,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

 

15. Хариуцагч Д.Ба , Б.А нар нь Баянзүрх дүүрэг, ... дугаар хороо, 1... дугаар хороолол, .... дугаарбайрны ... тоот орон сууцанд амьдарч байсан үйл баримт тогтоогдсон боловч нэхэмжлэлд дурдсан хугацаанд буюу 2015 оны 4 дүгээр сараас уг орон сууцанд хариуцагч нар амьдарч байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч нар нь нэхэмжлэгч болон Д.Б нарын хооронд 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан Нийтийн аж ахуйн үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний дагуу сарын 530,000 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул байрны түрээсийн төлбөрт 44,520,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

16. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж Баянзүрх дүүрэг, ... дугаар хороо, 1... дугаар хороолол, .... дугаарбайрны ... тоот орон сууцыг хариуцагч Д.Ба , Б.А нарын хууль бус эзэмшлээс чөлөөлөн албадан гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас ... тоот орон сууцны 84 сарын түрээсийн төлбөрт нийт 44,520,000 төгрөгийг хариуцагч Д.Ба , Б.А нараас гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

17. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 450,750 төгрөг /70,200+380,550/-ийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11... дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 11.... дугаарзүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, ... дугаар хороо, 1... дугаар хороолол, .... дугаарбайрны ... тоот орон сууцыг хариуцагч Д.Ба , Б.А нарын хууль бус эзэмшлээс чөлөөлөн албадан гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас ... тоот орон сууцны 84 сарын түрээсийн төлбөрт нийт 44,520,000 төгрөгийг хариуцагч Д.Ба , Б.А нараас гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 70.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 450,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ба , Б.А нараас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнгийн улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р ГХОХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР