Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2023/01581

 

 

 

 

 

 

 

2023 03 29

101/ШШ2023/01581

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Х ХХК нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б ХХК

Хариуцагч: Х.О нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 3,514,131,387 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай,

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: ЦЕГ тус газрын бие даасан шаардлагатай, зохигчдод холбогдуулан 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн БҮГ/201944406929 дугаартай Барьцааны гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, Х.Н, Б.Ганзориг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч БХХК, Х.О нар нь Хны Хан-Уул Бизнес төвөөс 2019 оны 6 дугаар сарын 28-ны эдөр ЗГ/201944406929 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 2,776,276,853 төгрөгийг жилийн 17,4 хувийн хүүтэй, 19 сарын хугацаатай барилгын зээлийн зориулалтаар зээл авч тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр БГҮ/201944406929 дугаартай барьцааны гэрээ байгуулж дараах үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалуулсан. Үүнд: улсын бүртгэлийн Ү-0 дугаартай, Баянзүрх дүүргийн 0 хороо, Амгалан 13260/ цагдаагийн академийи өргөн чөлөө гудамж, 49б тоот хаягт байрлах 9000 мкв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-0 дугаартай, Баянзүрх дүүргийн 0 тоот хаягт байрлах, 2475 мкв 70 хувийн гүйцэтгэлтэй, автомашины гражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын 0 дугаартай Баянзүрх дүүрэг, 0тоот хаягт орон сууцны зориулалттай эзэмших эрхтэй газар зэргийг тус тус барьцаалуулсан. Тус зээлийн гэрээнд 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр ЗГ/201944406929-1 тоот гэрээгээр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж зээлийн гэрээний хугацааг 6 сараар сунгасан болно. Зээлдэгч нар нь 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ/201944406929 тоот болон 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр ЗГ/201944406929-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлээс 261,329,558 төгрөг, хүүгийн төлбөрт 233,888,605 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 247,052 төгрөг, нийг 495,465,215 төгрөгийг тус тус төлсөн байна. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргийн дагуу хавсралтад дахь Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь-ийг зөрчсөн тул банк зээлдэгчид зээл төлөх мэдэгдлийг хүргүүлсэн боловч зээлдэгч зээл төлбөрөө төлөөгүй 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл 660 хоног хугацаа хэтрүүлсэн байна.

Иймд банк 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ/201944406929 тоот болон 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн ЗГ/201944406929-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнд заасны дагуу хариуцагч нараас 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 2,514,947,295 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 974,486,620 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 24,697,471 төгрөг, нийт 3,514,131,387 төгрөгийг гаргуулж, зээлдэгч нар зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүд болох улсын бүртгэлийн Ү-0 дугаартай, Баянзүрх дүүргийн 0 тоот хаягт байрлах 9000 мкв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-0 дугаартай, Баянзүрх дүүргийн 0 тоот хаягт байрлах 2475 мкв 70 хувийн гүйцэтгэлтэй, автомашины гражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын 0 дугаартай Баянзүрх дүүрэг, 0тоот хаягт орон сууцны зориулалттай эзэмших эрхтэй газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч БХХК, Х.О нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, зөвшөөрлийг баталж өгнө үү гэв.

 

3. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Цагдаагийн ерөнхий газар, итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа:

Цагдаагийн албаны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт Цагдаагийн төв байгууллагын дарга цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг улсын хэмжээнд удирдан зохион байгуулж, үр дүнг дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний өмнө хариуцна, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт Цагдаагийн төв байгууллагын дарга Засгийн газрын агентлагийн эрх зүйн дугаар зүйлийн байдлын тухай хуулийн 8.3-т зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гээд 21.1.1 дэх заалтад цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг улсын хэмжээнд нэгтгэн зохион байгуулж, захиргааны болон мэргэжлийн удирдлагаар хангах, 21.1.8 дахь заалтад цагдаагийн байгууллагын барилга байгууламж, автомашин, зэвсэг, техник, тусгай хэрэгсэл, хувцас, бусад хангамжийн бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх гэж тус тус зохицуулсан. Дээрх хуулийн зохицуулалт, хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл тухайн үеийн Сургалтын төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Цт цагдаагийн байгууллагыг төлөөлж, Баянзүрх дүүргийн 0 хороонд байрлах 10436 м2 талбай бүхий 0 дугаар гэрчилгээтэй газрыг барьцаанд тавих эрх олгогдоогүй. Мөн Цагдаагийн албаны тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт Цагдаагийн байгууллагын төсвийг улсын төсөвт тусгаж санхүүжүүлэх бөгөөд энэхүү төсөв нь цагдаагийн байгууллага үйл ажиллагаагаа шуурхай, тасралтгүй, үр дүнтэй явуулах шаардлагыг хангасан байна гэж, Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн гэж заасан бөгөөд цагдаагийн байгууллагаас өөрт эзэмшүүлсэн газрыг үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор барьцаанд тавих эрх олгогдоогүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтад хэргийн оролцогчид шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй байхаар, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус зохицуулсан.

Иймд Цын сургалтын төв /Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв/-ийн Баянзүрх дүүргийн 0 хороонд байрлах 10436 м2 талбай бүхий 0 дугаартай Ажилчдын орон сууц-ны зориулалттай Газар эзэмших эрхийн гэрчилгээ-г барьцаалсан 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн БҮГ/201944406929 дугаартай Барьцааны гэрээ-ний газартай холбоотой хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгч Х ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г бие даасан шаардлагад гаргасан тайлбартаа:

Гуравдагч этгээд Цын нэхэмжлэлтэй танилцаад эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Гуравдагч этгээд 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн БҮГ/201944406929 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Дээрх барьцааны гэрээг Х ХХК, БХХК, Цнарын хооронд байгуулж, барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд гэрээ хуулийн хүчин төгөлдөр юм. Цдангаараа барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах эрхгүй байна.

Иймд бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

5. Хариуцагч БХХК, Х.О нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г бие даасан шаардлагад гаргасан тайлбартаа:

Гуравдагч этгээдээс гаргасан шаардлагатай танилцлаа. Гуравдагч этгээдийн шаардлага үндэслэлгүй байна, гэрээ хүчин төгөлдөр хэрэгжээд явж байгаа хүчин төгөлдөр бус байх ямар ч үндэслэл байхгүй.

Иймд гуравдагч этгээдийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

6. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Х ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн итгэмжлэлүүд, 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ/201944406929 дугаартай зээлийн гэрээ, уг гэрээний хавсралтууд /зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь/, 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн ЗГ/201944406929-1 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн БГҮ/201944406929 дугаартай барьцааны гэрээ, Б ХХК-ийн 0, 0 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Цын сургалтын төвийн 0 дугаартай төрийн байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, газрын кадастрын зураг, Газар эзэмших эрхийн барьцааны бүртгэлийн тодорхойлолт, Барилгажсан талбайн дэвсгэр газрын төлөв, байдал чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, БХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 19/803 дугаартай хүсэлт, Б ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2019/1129 дугаартай тодорхойлолт, БХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 46 дугаартай албан бичиг, Хны 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн зээл төлөх мэдэгдэл, Бболон Х.О нарын 5129054240 тоот Хны зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээлийн бүртгэлийн карт, тус шүүхийн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШЗ2022/15175 дугаартай захирамж, гуравдагч этгээдийн шаардлагад гаргасан тайлбарыг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн,

БХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариуцагчийн итгэмжлэл, БХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 22/94 дугаартай санал хүргүүлэх нь албан бичиг, мөн өдрийн 95/22 дугаартай Б блокын захиалагчдын зөрүү төлбөрийн талаар санал хүргүүлэх нь албан бичиг, Хууль сахиулагч-1 хотхон Б байрны зөрүү төлөх захиалагчийн тооцоо, хариуцагч Х.Оы итгэмжлэл, гуравдагч этгээдийн шаардлагад гаргасан тайлбарыг тус тус хариуцагч нар нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн,

Гуравдагч этгээдийн итгэмжлэлүүд, гуравдагч этгээдийн тайлбар, гуравдагч этгээдийн бие даасан шаардлага, Цын даргын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/300тай тушаал, Албан тушаалын тодорхойлолт, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн А/40 дугаартай тушаал, мөн сайдын 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/262 дугаартай тушаал, уг тушаалын хавсралт /Цын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр/, Цагдаагийн байгууллагын зохион байгуулалтын бүтэцийг тус тус гуравдагч этгээд нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

 

7. Зохигчийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт: Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 373 дугаартай албан бичгээр нийт 109 хуудас баримт ирсэн ба 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, БХХК-ийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 18/551 дугаартай албан бичиг, ЦЦагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 24/430 дугаартай албан бичиг, 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн ЦЕГ-ОС-2015 дугаартай Цын алба хаагчдын орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ, Цын сургалтын төвийн 0 дугаартай төрийн байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, кадастрын зураг, Барилгажсан талбайн дэвсгэр газрын төлөв, байдал чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 04/1743 дугаартай хаягийн тодорхойлолт, Барилгажих талбай схем зураг, Б ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, Х.Оы иргэний үнэмлэх, эх загвар зураг /эскиз/-ийн бүрдэл, Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээнүүд, 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн техникийн нөхцөл, 2017 оны 0 сарын 03-ны өдрийн түр техникийн нөхцөл, 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн техникийн нөхцөл №75/2017, техникийн нөхцөл №24/2016, 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн техникийн тодруулга, 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 226/2017 магадлалын ерөнхий дүгнэлт, уг дүгнэлтийн хавсралтууд, ЦЕГ-ын үйлчилгээтэй орон сууцны Хууль сахиулагч-1 хотхоны ажлын зураг, Б ХХК-ийн 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 18/554 дугаартай албан бичиг, 2018 оны 6 дугаар сарын 29, 0 сарын 08-ны өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын 2018 оны 6 дугаар сарын 29, 0 сарын 08-ны өдрийн 11-1216654, 11-1241944 дугаартай лавлагаа, Ариг банкны зээлийн гэрээ, барьцаалбар, Б ХХК-ийн 18/580 дугаартай албан бичиг, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэгүүд, Ариг банкны хүсэлт, БХХК-ийн БЗД-ийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн хэлтэст гаргасан албан бичгүүд, ЦЦагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 21/917 дугаартай албан бичиг, Хны зээлийн гэрээ, барьцааны гэрээ, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 0 сарын 02,19-ны өдрийн 4/16813, 1/18041 дугаартай албан бичиг, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШЗ2019/12000 дугаартай захирамж, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 0 сарын 12-ны өдрийн 8/1615 дугаартай албан бичиг, тус хэлтсийн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 8/1513 дугаартай албан бичиг, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн албан бичиг, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 442 дугаартай зөвшөөрөл, Баянзүрх дүүрэгдэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 0 сарын 20-ны өдрийн 8/1113, 8/1114 дугаартай албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 0 сарын 02-ны өдрийн 4-227/13658, 4-227/13652 дугаартай албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоолуудыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч БХХК болон Х.О нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 2,514,947,295 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 974,486,620 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 24,697,471 төгрөг, нийт 3,514,131,387 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2. Хариуцагч БХХК болон Х.О нар нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, маргаагүй хэдий боловч тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр Цоролцож, зохигчдын хооронд байгуулагдсан барьцааны гэрээний холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах бие даасан шаардлагыг гаргасан тул хариуцагчийн зөвшөөрлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар батлах үндэслэлгүй байна.

 

3. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Цнь 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн БҮГ/201944406929 дугаартай Барьцааны гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай бие даасан шаардлага гаргасан ба шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд энэхүү барьцааны гэрээний газартай холбоотой хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

 

4. Нэхэмжлэгч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч БХХК болон Х.О нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг гардуулсан ба тэд хариу тайлбар гаргах хуульд заасан 14 хоногийн хугацаа авахгүй, шүүх хуралдаанд шууд мэтгэлцээд явах боломжтой гэсний дагуу шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг үүгээр тэмдэглэх нь зүйтэй.

 

4а. Цын Сургалтын төвийн эзэмшлийн газрыг хуулийн дагуу барьцаалсан, хууль зөрчөөгүй тул бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж нэхэмжлэгч болон хариуцагч нар маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5а. Х ХХК нь БХХК болон Х.О нартай 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ЗГ/201944406929 дугаартай Зээлийн гэрээ-г байгуулж, 2,776,276,853 төгрөгийг жилийн 17,4 хувийн хүүтэй, 19 сарын хугацаатай, Цагдаагийн албан хаагчдад зориулсан орон сууцны Хууль сахиулагч-1 хотхоны барилгын ажлын санхүүжилтэд ашиглах зориулалтаар зээлж, энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсноор нийт зээлийн 55,48 хувь буюу 1,664,276,853 төгрөгийг олгохоор, дараагийн хэсэгчилсэн олголтыг зээл үргэлжлүүлэн олгохыг зогсоох үндэслэл байхгүй бол барилгын ажлын төлөвлөгөөний дагуу тухай бүр хийгдэхээр тохирч, 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 1,664,276,853 төгрөг, 2019 оны 0 сарын 02-ны өдөр 854,520,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 257,480,000 төгрөг, нийт 2,776,276,853 төгрөгийг зээлдэгч нарт олгосон, зээлээ хугацаандаа төлөөгүй бол гэрээний 2.1.5-д нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохирсон болох нь зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, зээлийн гэрээний хавсралтууд, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

5б. Талууд 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн ЗГ/201944406929-1 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ-г байгуулж, гэрээний хугацааг 2021 оны 7 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 6 сараар сунгаж, зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулжээ.

 

5в. Хариуцагч БХХК болон Х.О нар нь дээрх зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 261,329,558 төгрөг, зээлийн хүүд 233,888,605 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 247,052 төгрөг, нийт 495,465,215 төгрөгийг төлсөн болох нь Зээлийн бүртгэлийн карт, зээлийн дансны хуулга зэргээр тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заажээ.

 

6. Хариуцагч БХХК болон Х.О нар нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 2,514,947,295 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 974,486,620 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 24,697,471 төгрөг, нийт 3,514,131,387 төгрөгийг гэрээний дагуу төлөх үүргээ биелүүлээгүй, энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 3,514,131,387 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

7. Х ХХК нь БХХК болон Цын Сургалтын төвтэй 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр БГҮ/201944406929 дугаартай Барьцааны гэрээ-г 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ЗГ/201944406929 дугаартай Зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор байгуулж, Б ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 0 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн, 9000 мкв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн, 2475 мкв талбайтай, 70 хувийн гүйцэтгэлтэй, автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Цын сургалтын төвийн эзэмшлийн Баянзүрх дүүрэг, 0 хороонд байршилтай, 10436 мкв талбайтай, нэгж талбарын 133018/0092 0 дугаартай, ажилчдын орон сууцны зориулалттай газрыг тус тус барьцаалжээ.

 

7а. Зохигчдын хооронд байгуулсан дээрх барьцааны гэрээг 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 373 дугаартай албан бичигт ...улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 0 хаягтай 2475 мкв хэмжээтэй 70 хувийн гүйцэтгэлтэй гаражийн зориулалттай эд хөрөнгий хувийн хэргийн нотлох баримтыг хуулбар үнэн дарж баталгаажуулан хүргүүлэв. Өнөөдрийн байдлаар г49 хаягтай гараж нь иргэдийн нэр дээр салж бүртгэгдээгүй байна гэжээ.

 

7б. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7-д газар эзэмших эрхээ энэ хуульд заасан журмын дагуу барьцаалах эрхийг газар эзэмшигч эдлэх бөгөөд мөн хуулийн 35.3.6-д энэ хуульд заасны дагуу эрхийн гэрчилгээгээ барьцаалах, шилжүүлэх тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлэх үүргийг газар эзэмшигч хүлээсэн байна.

 

Энэхүү эрх, үүргийн хүрээнд Цын Сургалтын төв нь 2019 оны 0 сарын 02-ны өдөр газар эзэмших эрхийн барьцааны бүртгэлд нэгж талбарын 133018/0092 0 дугаартай газрыг бүртгүүлсэн болох нь Газар эзэмших эрхийн барьцааны бүртгэлийн тодорхойлолт-оор тогтоогдож байна.

 

7в. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, 159 дүгээр зүйлийн 159.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана, 174 дүгээр зүйлийн 174.1-д Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

8. Баянзүрх дүүрэг, 0 хороонд байршилтай, 10436 мкв талбайтай, нэгж талбарын 133018/0092 0 дугаартай, ажилчдын орон сууцны зориулалттай газар нь Цын сургалтын төвийн эзэмшилд 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр бүртгэгдэж, 0 дугаартай Төрийн байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон байна.

 

Нийслэлийн газрын албатай 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Цын Сургалтын төвийн дарга, цагдаагийн хурандаа Н.Д нь Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г байгуулсан байна.

 

Дээрх газар дээр Цын алба хаагчдын 250 айлын 16 давхар орон сууцны барилгын ажлыг ЕГ шифртэй АЕ-2014-42 ажлын зургийн дагуу барилгыг түлхүүр хүлээлгэн өгөх түвшин хүртэл хийж гүйцэтгэхээр Цыг төлөөлж Орон сууц бариулах ажлын хэсгийн дарга, цагдаагийн хурандаа С.Отгонбаатар, Б ХХК-ийг төлөөлж А.Х нар 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр ЦЕГ-ОС-2015 дугаартай Цын алба хаагчдын орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулжээ.

 

8а. Х ХХК нь БХХК болон Цын Сургалтын төвтэй 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр БГҮ/201944406929 дугаартай Барьцааны гэрээ байгуулагдах цаг хугацаанд Цын Сургалтын төвийн даргаар хурандаа Б.Ц ажиллаж байсан болох нь зохигч болон гуравдагч этгээдийн тайлбараар тогтоогдож байна.

 

Цагдаагийн албаны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т Цагдаагийн төв байгууллагын дарга цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг улсын хэмжээнд удирдан зохион байгуулж, үр дүнг дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний өмнө хариуцна гэж, Цагдаагийн төв байгууллагын дарга нь мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг улсын хэмжээнд нэгтгэн зохион байгуулж, захиргааны болон мэргэжлийн удирдлагаар хангах, 21.1.8-д цагдаагийн байгууллагын барилга байгууламж, автомашин, зэвсэг, техник, тусгай хэрэгсэл, хувцас, бусад хангамжийн бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заажээ.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх хуулийн зохицуулалтын дагуу тухайн үеийн сургалтын төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Ц нь цагдаагийн байгууллагыг төлөөлж, газрыг барьцаанд тавих эрхгүй байсан, эрх олгогдоогүй гэх үндэслэлийг зааж байх боловч Цын дарга нь тухайн алба хаагчид гэрээ хэлцэлд төлөөлөх эрхийг олгоогүйтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

Өөрөөр хэлбэл Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.7-д цагдаагийн байгууллагыг төлөөлж дотоод, гадаадын байгууллагатай харилцах эрхийнхээ хүрээнд Цын дарга нь өөрийн байгууллагыг хэрхэн төлөөлж, ямар ажиллагаанд оролцох, гэрээ, хэлцэлд гарын үсэг зурах зэрэг эрхийг доод албан тушаалтандаа итгэмжлэл олгох замаар олгож болохоор зохицуулсан, түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 30 зүйлийн 38.1-д зааснаар өөрийн шаардлагын үндэслэл, шаардлагыг нотлох үүргээ гуравдагч этгээд нь хэрэгжүүлээгүй байна.

 

8б. Дээр дүгнэснээр Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7, 35.3.6-д заасан эрх, үүргийнхээ хүрээнд Цын Сургалтын төвийн эзэмшлийн газрыг тус төвийн даргаар ажиллаж байсан Б.Ц нь өөрийн эрх хэмжээний дагуу 2019 оны 0 сарын 02-ны өдөр газар эзэмших эрхийн барьцааны бүртгэлд бүртгүүлснийг Цагдаагийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

 

8в. Мөн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, 56.1.5-д эрх зүйн чадамжгүй этгээдийн хийсэн хэлцэл гэж тайлбарлаж байх бөгөөд дээр дурдсанчилан хууль зөрчиж хийгдсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй, эрх зүйн чадамжгүй этгээд хийсэн гэх үндэслэлийн хувьд Цын Сургалтын төвийн даргын хувиар Б.Ц нь барьцааны гэрээнд гарын үсэг зурсныг буруутгах үндэслэлгүй.

 

Иймд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17,798,807 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч БХХК болон Х.О нараас улсын тэмдэгтийн хураамжид 17,798,807 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т төсвийн байгууллагын нэхэмжлэл нь шүүхэд гаргасан нэхэмжлэлд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас Цнь чөлөөлөгдөх болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 110 зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дүгээр зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч БХХК болон Х.О нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 3,514,131,387 /гурван тэрбум таван зуун арван дөрвөн сая нэг зуун гучин нэгэн мянга гурван зуун наян долоо/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч БХХК болон Х.О нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох Б ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 0 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн, 9000 мкв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн, 2475 мкв талбайтай, 70 хувийн гүйцэтгэлтэй, автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Цын сургалтын төвийн эзэмшлийн Баянзүрх дүүрэг, 0 хороонд байршилтай, 10436 мкв талбайтай, нэгж талбарын 133018/0092 0 дугаартай, ажилчдын орон сууцны зориулалттай газрыг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.5-д зааснаар нэхэмжлэгч Х ХХК, хариуцагч БХХК болон Х.О нарт холбогдуулан гаргасан 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн БҮГ/201944406929 дугаартай Барьцааны гэрээ-ний газартай холбоотой хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Цын бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,798,807 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч БХХК болон Х.О нараас улсын тэмдэгтийн хураамжид 17,798,807 /арван долоон сая долоон зуун ерэн найман мянга найман зуун долоо/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Цнь шүүхэд гаргасан нэхэмжлэлд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ