Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 184/ШШ2023/01129

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ******* дугаар хороо, Жаргалантын ******* дугаар гудамж, ******* тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /рд:ПЮ*******/

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, ******* дүгээр хороо, Бага дарь эх ******* дугаар гудамж, 17*******7 тоот хаягт оршин суух, овогт /рд:ЧР69012*******8/

Нэхэмжлэлийн шаардлага: 24,2*******0,000 төгрөг гаргуулах

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч Д., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., гэрч Б., Д.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Нямаа нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д. нь 20******* оны 10 дугаар сард Баянзүрх дүүрэгт Нийслэлийн Засаг даргын захирамжтай 10 айлын газрын эрхийг нэг айлын 3,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөгөөр бидний нэр дээр гаргаж өгнө гэсэн. Урьдчилгаа *******0 хувийг өгөөд, үлдэх *******0 хувийг цагаан сарын баяраас өмнө өгнө гэж тохирсон. Гэтэл бүртгэл хүлээн авлаа гэсэн цагаан хуудсыг гэрчилгээ гарч байгаа гэж итгүүлсэн тул үлдэгдэл төлбөрийг шилжүүлсэн. Мөн Тэрэлжид 4 га газрын эрхийг 16,000,000 төгрөгөөр гаргаж өгнө гэсэн. Ингээд нийт 4*******,33*******,000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс дансаар 3*******,18*******,000 төгрөг, бэлнээр 10,18*******,000 төгрөг шилжүүлсэн. Д. нь 19,000,000 төгрөг буцааж шилжүүлсэн тул 26,33*******,000 төгрөгийг гаргуулна гэсэн нэхэмжлэл гаргасан. Шүүх хуралдааны явцад хариуцагч талын хэлсэн дансаар шилжүүлсэн мөнгөний үнийн дүн буюу 34,2*******0,000 төгрөгтэй санал нийлж байгаа тул үүнээс 900,000 төгрөгөөр, бэлнээр шилжүүлсэн үнийн дүнгээс 1,18*******,000 төгрөгийг би нотолж чадахгүй байгаа тул энэ хэмжээгээр бууруулж байна. Иймд 24,2*******0,000 төгрөгийг Д.гаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.******* нь Д.гийн данс руу 34,2*******0,000 төгрөг шилжүүлсэн байдаг. Бэлнээр мөнгө авсан гэж хэлдэггүй. Хариуцагч нь нэхэмжлэгчийн данс руу буцаан 29,*******00,000 төгрөг шилжүүлсэн. Д.гаас надад гаргаж өгсөн баримтыг нэг бүрчлэн үзэхэд 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөг, 08 дугаар сарын 02-ны өдөр 10,000,000 төгрөг, 08 дугаар сарын 11-ний өдөр 2,*******00,000 төгрөг, 09 дүгээр сарын 12-ны өдөр 8,000,000 төгрөгөөр 2 удаа буюу 16,000,000 төгрөг, нийт 29,*******00,000 төгрөг өгсөн. Талуудын хооронд газар өмчлөх, эзэмших эрх шилжүүлэх талаар яриа болсон юм шиг байна лээ. Тэр талаар надад тодорхой юм яриагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 4,7*******0,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэв.

3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын тооцоолол, Д.*******гийн Хас банк дахь дансны 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх, 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх дансны хуулга, Хаан банк дахь дансны 20******* оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 0*******-ны өдөр хүртэлх хуулга, Голомт банк дахь дансны 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр, Д. Голомт банк дахь дансны 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хуулга зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

4. Хариуцагчаас Д.гийн Хаан банк дахь дансны 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хуулга, Хас банк дахь дансны 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хуулга, 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Д.гаас, Б.т олгосон итгэмжлэл, Хаан банкны 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, Д.гийн Голомт банк дахь дансны 20******* оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх, 20******* оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 20******* оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хуулга зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгч Д.*******гийн нэхэмжлэлээс 18,7*******0,000 төгрөгийг хангаж, *******,*******00,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Хариуцагч нэхэмжлэлийг гардан авахдаа Баянзүрх дүүрэгт оршин сууж буйг тодорхойлжээ. Нэхэмжлэлд дурдсан хариуцагчийн Сонгинохайрхан дүүрэг дэх хаяг нь бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй гэх боловч түүний бүртгэлтэй хаягийг байнгын оршин суух хаяг хэмээн үзэж, хэргийг шилжүүлэх шаардлагагүй гэж дүгнэв. /Хэргийн 106-107 дахь тал/

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлжээ. Хариуцагч Д. нь Нийслэлийн Засаг даргын захирамжаар олгогдох 10 айлын газрын эрхийг нийт 30,000,000 төгрөгөөр гаргаж өгнө, Налайх дүүргийн Тэрэлжид байрлалтай 4 га газрын эрхийг 16,000,000 төгрөгөөр гаргаж өгнө хэмээн нийт 4*******,33*******,000 төгрөг авсан боловч үүнийгээ хэрэгжүүлж чадаагүйн улмаас 19,000,000 төгрөгийг буцаан өгсөн тул үлдэх 26,33*******,000 төгрөгийг гаргуулна гэжээ. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 2,08*******,000 төгрөгөөр буруулж 24,2*******0,000 төгрөг шаарджээ. Д.д дансаар 34,2*******0,000 төгрөг, бэлнээр 9,000,000 төгрөг, нийт 34,2*******0,000 төгрөг өгснөөс 19,000,000 төгрөгийг буцаан авсан тул үлдэх 24,2*******0,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

4. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах байдлаар үгүйсгэжээ. Нэхэмжлэгч Д.*******гаас 34,2*******0,000 төгрөгийг дансаар хүлээн авч, 29,*******00,000 төгрөгийг мөн дансаар буцаан шилжүүлсэн тул үлдэх 4,7*******0,000 төгрөгийн хэмжээнд хүлээн зөвшөөрч, бэлнээр мөнгө хүлээн аваагүй гэж маргажээ.

*******. Талуудын хоорондын ...Нийслэлийн Засаг даргын захирамжаар олгогдох 10 айлын газрын эрхийг нийт 30,000,000 төгрөгөөр гаргаж өгнө, Налайх дүүргийн Тэрэлжид байрлалтай 4 га газрын эрхийг 16,000,000 төгрөгөөр гаргаж өгнө... гэх тохиролцоо, хүсэл зоригийн илэрхийлэл, үнэ, эрх олж авах процесс ажиллагаа зэргээс харахад Газрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасан журмын дагуух хууль ёсны үйлдэл биш байна. Өөрөөр хэлбэл, талууд хуулиар хориглосон, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан асуудлаар хэлэлцэн тохирсон байх тул талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа буюу үүрэг үүсээгүй байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар талуудын хооронд үүргийн харилцаа үүсээгүй ч хөрөнгө олж авсан этгээдээс хөрөнгө шилжүүлсэн этгээд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй.

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

6.1. Д.******* нь Д.д бэлэн бусаар буюу дансаар 34,2*******0,000 төгрөг шилжүүлсэн талаар маргаагүйн зэрэгцээ хэрэгт авагдсан Д.*******гийн Хас банк дахь дансны 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр, 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хуулга, Хаан банк дахь дансны 20******* оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 0*******-ны өдөр хүртэлх хуулга, Голомт банк дахь дансны 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр, Д.Цэрэннямын Голомт банк дахь дансны 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хуулга, Д.гийн Хаан банк дахь дансны 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хуулга гэх баримтаар тогтоогдож байна. /Хэргийн 7-102, 110-12******* дахь тал/

6.2. Хариуцагч 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөг, 08 дугаар сарын 02-ны өдөр 10,000,000 төгрөг, 08 дугаар сарын 11-ний өдөр 2,*******00,000 төгрөг, 09 дүгээр сарын 12-ны өдөр 8,000,000 төгрөгөөр 2 удаа буюу 16,000,000 төгрөг, нийт 29,*******00,000 төгрөг өгсөн гэснийг нэхэмжлэгч 19,000,000 төгрөгийг хүлээн авсан гэж маргажээ. Д. 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн данснаас Д.*******гийн Хаан банк дах данс руу 8,000,000 төгрөгийг интернэт банкны гүйлгээгээр шилжүүлсэн нь түүний Хаан банк дах дансны хуулгаар, мөн тус өдөр өөрийн биеэр банк дээр очиж 8,000,000 төгрөг шилжүүлсэн нь мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдоно гэжээ. /Хэргийн 110-126, 133 дах тал/

Хариуцагч талын ишилсэн дээрх 2 баримтыг Д.*******гийн Хаан банк дахь дансны хуулгатай харьцуулан үзэхэд 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Д.*******д нэг удаа 8,000,000 төгрөгийн орлого орсон байна. Мөн Д.гийн Хаан банк дахь дансны хуулганы 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 8,000,000 төгрөгийн зарлагын мэдээлэл болон тус өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтын гүйлгээний утга нь номтын мөнгө *******д гэж тэмдэглэгджээ. Эндээс үзэхэд хариуцагч Д. нь нэхэмжлэгч Д.*******д 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр нэг удаа 8,000,000 төгрөгийг шилжүүлжээ. /хэргийн **************, 124, 133 дахь тал/

Хариуцагч Д. нь нэхэмжлэгч Д.*******д нийт *******,*******00,000 төгрөгийг буцаан өгчээ.

6.3. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Д.д 3 удаагийн үйлдлээр нийт 9,000,000 төгрөг өгсөн гэснийг хариуцагч эс зөвшөөрчээ. Нэхэмжлэгчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон Д. ...Д.******* нь 2022 оны 01 дүгээр сард Д.гийн хүү нас бараад ажил явдал болж байхад 4,000,000 төгрөг, мөн буяны ажилд зориулж 200,000 төгрөгийг дугтуйлан өгөхөөр ороход би гэрийн гадаа нь хүлээж байсан. Дараа нь үүнээс хойш 14 хоногийн дотор 2,000,000 төгрөгийг Д.д өгөхөд би хажууд нь байсан гэж мэдүүлжээ. Гэрч мөнгө өгсөн гэх үйл баримтын цаг хугацааг үйл явдалтай уялдуулан тодорхойлж, хэрхэн яаж, хаана гэдгийг тодорхой мэдүүлж байх тул уг нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь талуудын зарчимд үндэслэгдэх ба шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлдэг. Энэ үүднээс зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримтыг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг хэргийн оролцогч өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Хариуцагч тал бэлнээр мөнгө хүлээн аваагүй гэж нэхэмжлэлийн зарим хэсгээс татгалзаж байгаа ч түүнийгээ ямар нэгэн нотолгооны хэрэгслээр үгүйсгээгүй.

Харин гэрч Б. нь ... Д.******* захиралтай Д. эгч утсаар ярьсан. Д.******* захирал Д. эгч 3,000,000 төгрөг өгөөч гэж байна гэсэн тул би өөрийн мэдэлд байсан компанийн орлогоос 3,000,000 төгрөгийг Д.******* захиралд өгсөн. Тэрээр мөнгийг Д. эгчид өгнө гээд явсан гэж мэдүүлснээс дүгнэхэд 3,000,000 төгрөг өгсөн гэх үйл баримтыг харсан, үзсэн гэж үнэлэх боломжгүй байна. /Хэргийн *******6-*******9 дэх тал/

7. Тогтоогдсон үйл баримтаас нэгтгэж дүгнэвэл нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Д.д дансаар 34,2*******0,000 төгрөг, бэлнээр 6,000,000 төгрөг, нийт 40,2*******0,000 төгрөг өгснөөс хариуцагч дансаар *******,*******00,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлсэн байх тул хариуцагчаас 18,7*******0,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх *******,*******00,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

8. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289,62******* төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.гаас нэхэмжлэлийн шаардлага хангагдсан дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 2*******1,700 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.*******д олгов.

9. Хариуцагч талаас гарган өгсөн Д.гийн Голомт банк дахь дансны 20******* оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр, 20******* оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 20******* оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хуулга нь хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй тул үнэлээгүй болно. /Хэргийн 134-138, 146-*******3 дахь тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2.2, 116, 118-д зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Д.гаас 18,7*******0,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгож, үлдэх *******,*******00,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289,62******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2*******1,700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН