Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 184/ШШ2023/00866

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ******* дүгээр хороо, ******* дүгээр байр, ******* тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /РД: ТЕ*******/

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дүгээр хороо, ******* дугаар гудамж, тоот хаягт оршин суух ******* овогт /РД:ТБ750218*******/

Нэхэмжлэлийн шаардлага: Сонгинохайрхан дүүрэг, ******* дүгээр хороо, ******* дугаар гудамж, тоот хаягт байрлах, 94 м.квадрат талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 689 м.квадрат талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус чөлөөлүүлэх, 1,400,000 төгрөг гаргуулах тухай

Шүүх хуралдааны оролцогчид: Б.*******, Ц.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Нямаа нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны ******* дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШШ2021/03096 дугаар шийдвэрээр Сонгинохайрхан дүүрэг, ******* дүгээр хороо, ******* дугаар гудамж, тоот хаягт байрлах, 94 м.квадрат талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 689 м.квадрат талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн болохыг тогтоон хариуцагч Ц.ийн өмчлөлд хэвээр үлдээн, хувийн сууц, газрын нийт үнэлгээнээс гэр бүлийн нэг гишүүнд ногдох хэсгийг 20,666,600 төгрөгөөр тооцон, нэхэмжлэгч Б.*******т 10,333,300 төгрөг, охин Б.т 20,666,600 төгрөг, нийт 30,999,900 төгрөгийг хариуцагч Ц.ээс гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 10,333,300 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тус үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг худалдах, худалдан авах гэрээгээр охин бид хоёрын нэр дээр шилжүүлсэн. Гэвч Ц. нь одоог хүртэл бидний эзэмшлийг хашаа, байшинг суллаж өгөхгүй, хэл амаар доромжилж, амь насанд заналхийлж байгаа тул түүний эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү. Мөн Ц. нь хашаа, байшин чөлөөлж өгөөгүйн улмаас Баянгол дүүрэг, ******* дүгээр хороо, ******* дүгээр байр, ******* тоот хаягт сүүлийн 4 сар байр түрээсэлж амьдарсан бөгөөд Ц. нь түрээсийн төлбөрийг төлнө гэсэн боловч өгөөгүй. Түрээсийн төлбөрт сарын 350,000 төгрөг төлдөг. Иймд 4 сарын түрээсийн төлбөр 1,400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хашаа, байшинг суллаж өгөхгүй, охин 16 насанд хүрэхээр нь өгнө. Охиныг 18 нас хүртэл нь захиран зарцуулах эрхийг нь хэвээр нь үлдээх хүсэлтэй байна. Нэхэмжлэгч намайг худлаа гүтгэж байна. Энэ талаар асуудлыг шүүх шийдвэрлэсэн байдаг. Одоо би охиныхоо сургууль, хэрэгцээтэй зүйлсийг би өгч, тусалж байдаг. Нэхэмжлэгчид би боломжтой үедээ түрээсийн төлбөрт нь тусалъя гэж байсан ч ойрын хугацаанд мөнгөний боломжгүй байсан учраас түрээсийг өгч чадаагүй. Одоо миний бие ажилгүй байгаа тул түрээсийн төлбөрийг төлж чадахгүй гэв.

3. Нэхэмжлэгчээс Баянгол дүүргийн ******* дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 184/ГХ2022/00673 дугаар гүйцэтгэх хуудас, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны ******* дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШШ2021/03096 дугаар шийдвэр, Ц.ийн улсын бүртгэлийн Г- дугаар бүхий Сонгинохайрхан дүүрэг, ******* дүгээр хороо, ******* дугаар гудамж, тоот хаягт байрлах, 689 м.квадрат талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, мөн хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү- дугаар бүхий 94 м.квадрат талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Б.*******, Б. нарын дээрх гэрчилгээнүүд, 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд гаргасан хүсэлт, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Өмчлөх эрх шилжүүлэх тухай №1/2896 дугаар албан бичиг, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай №22/10-175 дугаар тогтоол, Б.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Б.*******ийн Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Ц.эд холбогдуулан Сонгинохайрхан дүүрэг, ******* дүгээр хороо, ******* дугаар гудамж, тоот хаягт байрлах, 94 м.квадрат талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 689 м.квадрат талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар /цаашид хувийн сууц, газар гэх/-ыг чөлөөлүүлэх шаардлага гаргасан ба 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн 4 сарын түрээсийн төлбөрт 1,400,000 төгрөг гаргуулна гэжээ.

3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлийг гэрлэлт цуцлах шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагааны явцад шүүхийн шийдвэрээр хариуцагчийн төлбөл зохих 30,999,900 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 420,179 төгрөг, хүүхдийг 18 нас хүртэл төлөх тэтгэлгийг оролцуулан тооцож дээрх хувийн сууц, газрыг нэхэмжлэгч Б.*******, охин Б. нарын өмчлөлд шилжүүлсэн боловч хариуцагч чөлөөлж өгөөгүй, түүнчлэн үүний улмаас 4 сарын хугацааны түрээсийн төлбөр 1,400,000 төгрөгийн хохирол учирсан гэжээ.

4. Нэхэмжлэгч Б.******* нь өөрийн нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргахын зэрэгцээ, охин Б. нь ******* настай, иргэний эрх зүйн зарим чадамжтай тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т зааснаар хүүхдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг мөн төлөөлжээ.

5. Хариуцагч татгалзлын үндэслэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шатанд хүүхдийг 18 нас хүртэл хөрөнгийг захиран зарцуулахгүй байх нөхцөлтэйгөөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг нэхэмжлэгч Б.*******, охин Б. нарт шилжүүлсэн тул хамгийн багадаа хүүхдийг 16 нас хүртэл эд хөрөнгийг суллаж өгөхгүй, одоогийн байдлаар 1,400,000 төгрөгийг төлөх чадваргүй, боломжтой үед түрээсийн төлбөрийг төлнө хэмээн тайлбарлажээ.

6. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. гэж заажээ. Энэхүү шаардах эрхийг нэхэмжлэгч эд хөрөнгийн өмчлөгч байх, хариуцагчийн эзэмшил хууль бус байх нөхцөлд хэрэгжүүлнэ.

7. Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны ******* дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШШ2021/03096 дугаар шийдвэр, 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд гаргасан хүсэлт, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Өмчлөх эрх шилжүүлэх тухай №1/2896 дугаар албан бичиг, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай №22/10-175 дугаар тогтоол, Б.*******, Б. нарын улсын бүртгэлийн Г- дугаар бүхий Сонгинохайрхан дүүрэг, ******* дүгээр хороо, ******* дугаар гудамж, тоот хаягт байрлах, 689 м.квадрат талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, мөн хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү- дугаар бүхий 94 м.квадрат талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон талуудын тайлбараар дараахь үйл баримт тогтоогдож байна. /хэргийн 4-15, -******* дүгээр тал/ Үүнд:

7.1. Шүүхийн журмаар гэрлэлт цуцлахад дундын эд хөрөнгийн асуудлыг хамтатган шийдвэрлэж Ц.ээс 30,999,900 төгрөгийг гаргуулан Б.*******т олгож, хувийн сууц, газрыг Ц.ийн өмчлөлд хэвээр үлдээжээ.

7.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Ц. нь Б.*******т төлбөл зохих 30,999,900 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 420,179 төгрөг, хүүхдийг 18 нас хүртэл төлөх тэтгэлэгт тооцуулж, хувийн сууц, газрыг нэхэмжлэгч Б.*******, охин Б. нарын өмчлөлд шилжүүлжээ.

7.3. Хувийн сууц, газрын өмчлөх эрхийн гэрчилгээ 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гарчээ.

7.4. Хариуцагч Ц. нь Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, ******* дүгээр хороо, ******* дугаар гудамж, тоот хаягт оршин суудаг буюу хувийн сууц, газрыг өөрийн мэдэлд байлгаж байна.

7.5. Б.*******ийн Хаан банк дахь данснаас 2022 оны 10, *******, 12, 2023 оны 01 дүгээр саруудад том өрөө түрээс гэх агуулгаар тус бүр 350,000 төгрөгийг Б. гэх хүнд шилжүүлжээ.

8. Иргэний хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно., Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ гэж тус тус заасны дагуу хариуцагч Ц.ийн хувийн сууц, газрын өмчлөх эрх дуусгавар болж, нэхэмжлэгч Б.*******т үүссэн байна. Нэхэмжлэгч хувийн сууц, газрын хууль ёсны өмчлөгч байна.

9. Нэхэмжлэгч нь хувийн сууц, газрын өмчлөгч болсон үеэс эхлэн хариуцагчийн эзэмшилийг хууль бус гэж үзнэ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хүүхдийг 18 нас хүртэл үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулахгүй гэх болзол тавьж өмчлөх эрхийг шилжүүлсэн тул хөрөнгийг чөлөөлөхгүй гэх хариуцагчийн тайлбар нь өмчлөгчийн туйлын эрхийн үүднээс үндэслэлгүй. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106.1-д зааснаар өмчлөгч нь тухайн хөрөнгийг өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах, аливаа халдлагаас хамгаалах, бусдаас үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхыг шаардах эрхтэй юм.

10. Иймд хариуцагч Ц.ийн эзэмшлээс улсын бүртгэлийн Г- дугаар бүхий Сонгинохайрхан дүүрэг, ******* дүгээр хороо, ******* дугаар гудамж, тоот хаягт байрлах, 689 м.квадрат талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, тус хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү- дугаар бүхий 94 м.квадрат талбайтай, хувийн сууцыг тус тус чөлөөлж, нэхэмжлэгч Б.*******т олгох нь зүйтэй.

*******. Нэгэнт хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж үзсэн тул нэхэмжлэгч өмчлөх эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой учирсан хохирлоо хариуцагчаас шаардах эрхтэй. Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-д Хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах, өөр зүйлтэй холих, нийлүүлэх, нэгтгэх, дахин боловсруулах зэргээр захиран зарцуулж бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй. гэж заасны дагуу нэхэмжлэгч хувийн сууц, газраа эзэмшиж чадаагүйн улмаас 4 сарын турш сарын 350,000 төгрөг, нийт 1,400,000 төгрөгөөр орон сууц хөлслөн хохирол учирсан гэж үзэж хариуцагч Ц.ээс гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгохоор шийдвэрлэв.

12. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2.1, *******6, *******8-д зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 495 дугаар зүйлийн 495.1-д зааснаар Ц.ийн эзэмшлээс улсын бүртгэлийн Г- дугаар бүхий Сонгинохайрхан дүүрэг, ******* дүгээр хороо, ******* дугаар гудамж, тоот хаягт байрлах, 689 м.квадрат талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, тус хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү- дугаар бүхий 94 м.квадрат талбайтай, хувийн сууцыг тус тус чөлөөлж, мөн 1,400,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг шийдвэрийг гардан авснаас хойш ******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН