Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 184/ШШ2023/01586

 

 

      2023            04              19                                           184/ШШ2023/0158*******

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Бүгд Найрамдах Солонгос Улс, Кёнжү хот, Кончоныб Кончонри *******7-19, 203 тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******/

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, хайрхан ******* байр, ******* тоот хаягт оршин суух, ******* ******* овогт /РД: /

ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөр 2 000 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс 1 800 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганзориг, хариуцагч Н., хариуцагчийн өмгөөлөгч Б.Оюунгэрэл, гэрч Б.Ганзориг, Б.Балзан, С.Дандар, нарийн бичгийн дарга Д.Сандаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч Н.т холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөр 2 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Т.******* нь Н.тэй харилцан тохиролцож өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 8 хороо хөгжил хотхон, 25/2 байр, 705 тоот орон сууцны зочны өрөөний стенка тавилга хийлгүүлэхээр урьдчилгаа 2 000 000 төгрөгийг 2022 оны 07 сарын 31-ний өдөр Н.ийн Хаан банкны 50410*******5*******12 тоот данс руу шилжүүлсэн. Гэтэл хариуцагч нь харилцан тохиролцсон өнгөөр бус, чанар, материалын доголдолтой тавилга хийж эхлэхэд нь нэхэмжлэгч ажлаа зогсоож, чанартай, өнгө сонголтын хувьд харилцан тохиролцсон материалаар хийе гэсэн боловч хариуцагч хийж дууссаны дараа хараарай, гоё болно гээд тавилгаа дуусгахад доголдол арилаагүй буюу гэгээлэг, цагаан саарал өнгөтэй бус хар бараан өнгөөр тавилгыг хийсэн нь гал тогооны тавилгатай өнгө нь зөрсөн, үүнээс болж Н.тэй маргаан үүсэж, цагдаагийн байгууллагад дуудлага өгч маргаанаа зогсоосон. Гэрээгээ цуцалья гэхэд хариуцагч гэрээг цуцлахыг хүлээн зөвшөөрч тавилгаа буулгаж авч явсан. Н. нь стенка тавилгыг чанаргүй материалаар, ажлын гүйцэтгэлийн доголдолтой хийсэн тул ажлыг хүлээн авахаас татгалзаж, доголдлыг арилгуулах гэсэн боловч нэхэмжлэгчтэй тохиролцож чадаагүй бөгөөд стенка тавилгыг Нексен Фурнитур ХХК-иар хийлгүүлсэн болно. Иймд гэрээнээс татгалзаж, хариуцагчид урьдчилгаанд өгсөн 2 000 000 төгрөгөө гаргуулах хүсэлтэй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь гүйцэтгэгч Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.*******-т зааснаар захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүнг шилжүүлэх үүрэгтэй, захиалагч тавилгыг хүлээж аваагүй, хүлээлцсэн акт байхгүй. Өөрөөр хэлбэл ажлын үр дүн захиалагчийн санаанд нийцээгүй, шударга бусаар ажиллаж болохгүй. Аль аль талдаа хариуцлагатай байх ёстой. Тавилгаа авч явчхаад, үлдэгдэл мөнгө авна гэдэг нь Үндсэн хуулийн зарчимд нийцэхгүй гэв.

 

2.Хариуцагч Н. нь хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: 2022 оны 07 сарын 28-ны өдөр миний фэйсбүүк хаяг руу Maidar Tuvshin гэх хаягаас холбогдож зочны өрөөний стенка тавилга хийлгүүлэх хүсэлт тавьсны дагуу гэрт нь очиж хэмжээ авч, ажлын зураг гарган нийт 3 800 000 төгрөгөөр хийхээр тохиролцсон. Нэхэмжлэгч нь 2022 оны 07 сарын 03-ны өдөр урьдчилгаа 2 000 000 төгрөгийг миний дансанд шилжүүлснээр ажлаа эхлүүлж, 2022 оны 08 сарын 08-ны өдөр хүртэл Maidar Tuvshin гэх хаягаар холбогдож ажлын явцыг ярилцсан. Анх тавилга хийхээс өмнө ард нь орох хавтан болон өнгийг саарал гэж урьдчилан тохирч, 2 өдөр угсарсан бөгөөд нэхэмжлэгчийн ээж нь тухай бүр хажууд нь хараад байж байсан. Тэгээд ажлаа дуусгаад тавилгыг угсарч хүлээлгэн өгсөн, гэтэл ажил дууссаны дараа ээж Б.Балзан нь хүү *******тайгаа видео колоор ярихдаа өнгө нь жаахан бараандчихлаа гэж хэлэхэд хүү нь хараад зүгээр, зүгээр дахиад цаана нь ижил өнгөтэй тавилга хийлгүүлэхээр надтай ярилцсан. Маргааш нь Т.******* надтай холбогдож манай ээжид өнгө нь таалагдахгүй байна, яг энэ загвараар өнгийг нь өөрчлүүлээд зөвхөн материалын үнийг төлөх, ажлын хөлсийг өгөхгүйгээр тохирсон боловч маргааш нь манайх материалын үнийг ч өгөхөө болилоо, танайх өөрсдөө бүгдийг нь хийж өг гэснээр маргаан үүссэн. Т.******* болон Б.Балзан нар нь тавилгаа буцааж ав гэсний дагуу очиж авах гэсэн боловч тэр үед дуудлагаар ирсэн цагдаа бид нарыг болиулсан. Би ажлаа бүрэн дуусгаж тавилгаа хүлээлгэж өгсөн тул үлдэгдэл төлбөр 1 800 000 төгрөгийг Т.*******аас гаргуулж өгнө үү гэв.

3.Нэхэмжлэгч нь 2022 оны 11 сарын 10-ны өдрийн 0025 дугаар итгэмжлэл, Б.Балзаны Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, Нексен фурнитур ХХК-ийн 2022 оны 12 сарын 08-ны өдрийн тодорхойлолт, гэрэл зураг, төрсний бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 3-8, 25-27 тал/

4.Хариуцагч нь 2023 оны 02 сарын 07-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2023 оны 01 сарын 31-ний өдрийн 00*******3 дугаар итгэмжлэл, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 сарын 27-ны өдрийн 184/ШШ2022/03313 дугаар шийдвэр, /хэргийн 17, 24, 28-31 тал/

5.Шүүх Н.ийн 2022 оны 09 сарын 08-ны өдрийн нэхэмжлэл, гэрэл зураг, хариу тайлбар, БГДЦГ ЦХ-2, Шуурхай удирдлагын тасгийн №991*******54************** /PCNH127397*******/ дугаар дуудлагын лавлагааны хуудас, Б.Балзангийн 2022 оны 10 сарын 20-нд өдрийн хүсэлт, 2022 оны 10 сарын 2*******, 27-ны өдрийн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Нексен фурнитур ХХК-ийн тодорхойлолт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 сарын 27-ны өдрийн 184/ШШ2022/03313 дугаар шийдвэр, 2023 оны 03 сарын 22-ны өдрийн үзлэг хийсэн тухай тэмдэглэл тус тус бүрдүүлсэн. /хэргийн 44-*******9, 75-77 тал/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            *******.Т.*******ын нэхэмжлэлтэй Н.т холбогдох ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөр 2 000 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс 1 800 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.

            Нэхэмжлэгч нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн татгалзлаа дэмжиж: хариуцагчтай зочны өрөөний тавилгыг 3 800 000 төгрөгөөр хийлгэхээр амаар тохиролцсон боловч хийсэн тавилга нь чанаргүй материалаар хийсэн доголдолтой тул ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд өгсөн 2 000 000 төгрөг шаардана, ажлын үр дүн доголдолтой тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж,

            Хариуцагч сөрөг нэхэмжлэл, үндсэн нэхэмжлэлийн татгалзлаа дэмжиж: нэхэмжлэгчтэй хэлэлцэн тохиролцсоны дагуу тавилга хийж, хүлээлгэн өгөх гэхэд нэхэмжлэгч, түүний ээж нь өнгө нь таалагдахгүй гэснээс маргаан үүссэн, ажлаа бүрэн хийж гүйцэтгэсэн тул үлдэгдэл хөлс 1 800 000 төгрөг гаргуулна гэж тус тус тайлбарлажээ.

            7.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. Ажил гүйцэтгэх гэрээ нь хэлбэрийн хувьд тусгай шаардлага тавигдахгүй бөгөөд гэрээг амаар болон бичгээр байгуулж болно.  Хариуцагч буюу ажил гүйцэтгэгч Н. нь Т.*******ын өмчлөлийн орон сууцны зочны өрөөнд тавилга хийж гүйцэтгэх, нэхэмжлэгч буюу захиалагч Т.******* нь хэлэлцэн тохиролцсон ажлын хөлс 3 800 000 төгрөгөөс урьдчилгаа 2 000 000 төгрөг төлж, ажлын үр дүнг хүлээн авмагц үлдэх 1 800 000 төгрөгийн хөлс төлөхөөр амаар харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэ тухай маргаагүй, талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ.

            8.Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөр 2 000 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлага

            Нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу өгсөн 2 000 000 төгрөгөө шаардаж, татгалзсан үндэслэлээ тавилгыг чанарүй материалаар хийсэн, тавилгын өнгө таалагдаагүй, доголдолтой гэжээ. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д аль нэг тал гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ, 205 дугаар зүйлийн 205.1-д аль нэг тал гэрээнээс татгалзсан бол гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь ... харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсан тухай хариуцагчид мэдэгдэж, өгсөн мөнгөө буцаан шаардсан.    

            Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353 дугаар зүйлд гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн талаар гуравдагч этгээд захиалагчид ямар нэг шаардлага гаргах эрхгүй бол уг ажлын үр дүнг эрхийн доголдолгүй гэнэ, гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ, хэрэв гэрээнд ажлын үр дүнгийн тоо, хэмжээ, чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэж тус тус заасан байна. Энгийнээр тайлбарлавал хариуцагч Н.ийн хийж гүйцэтгэсэн тавилгын үр дүнгийн талаар хэн нэг гуравдагч этгээд нэхэмжлэгч Т.*******т аливаа шаардлага гаргахгүй бол эрхийн доголдолгүй, тавилга нь тоо, хэмжээ, чанарт тохирсон, зориулалтын дагуу ашиглах боломжтой бол тавилгыг доголдолгүй гэж үзнэ.

            Нэхэмжлэгч Т.******* нь тавилгыг чанаргүй материалаар хийсэн гэх боловч чанаргүй материал гэдэгт юу ойлгохыг үндэслэл бүхий тайлбарлаагүй. Хэргийн *******3 дугаар тал дахь шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэлд “... Чи тэгээд ямар өнгөөр хийвэл аятайхан гоё харагдахна уу чи өөрөө шийдээд, бодоод төсөөлөөд нэг хийгээд өгөхгүй юу за юу ...” гэх бичлэгээс дүгнэхэд тавилгын өнгийг нарийвчлан тохироогүй, хариуцагчийн саарал өнгөөр хийхээр тохирсон гэх тайлбарыг нэхэмжлэгч няцаагаагүй тул тавилгын өнгийг сонгох эрхийг нэхэмжлэгчээс хариуцагчид олгосон гэх үндэстэй. Түүнчлэн хэргийн 7******* дугаар тал дахь үзлэг хийсэн тэмдэглэлд эмэгтэй хүн “... би эхлээд та нарт хэлж байсан “өнгө нь их бараан байна, өнгийг нь цайвар болгохгүй бол, яагаад ийм бараан өнгөөр хийж байгаа юм бэ хэлээд байхад, нэг нь мэдэж байна гээд за ямар ч байсан болно гээд дунд нь намайг шатаагаад хаячихлаа та нар чинь ...” гэх бичлэг, хариуцагчийн “... маргааш нь Т.******* надтай холбогдож манай ээжид өнгө нь таалагдахгүй байна, ...” гэх тайлбар,  гэрч Б.Балзангийн “...  Н. тавилга хийгээд ирэхэд нь манай гол тогоо саарал өнгөтэй, тавилга чинь бор өнгөтэй байна, яагаад өнгийн зөрүүтэй хийж ирсэн вэ, тавилгаа буцаагаад аваарай, би наад тавилгыг чинь тавиулахгүй ...” гэх мэдүүлгээр тавилгын өнгөтэй холбоотой гомдол, шаардлага гаргасан этгээд нь гэрээний талууд бус харин гэрээнд хамааралгүй гуравдагч этгээд Б.Балзан гэж үзлээ. Хариуцагч нь ажлын үр дүн болох тавилгыг нэхэмжлэгчийн зочны өрөөнд суурилуулсан болох нь талуудын тайлбар, шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг ажлын үр дүнг хүлээн авсанд тооцно. Дээрх үйл баримтаар ажил гүйцэтгэх гэрээний ажлын үр дүн болох тавилга нь тоо, хэмжээ, чанарт тохирохгүй, зориулалтын дагуу ашиглах боломжгүй буюу доголдолтой байсан нь тогтоогдсонгүй.

            9.Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс 1 800 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага

            Хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзэж үлдэгдэл хөлс шаардсан.

            Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1-д захиалагч дараах үүрэг хүлээнэ, 351.1.1-д гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх гэжээ.

            Талуудын хооронд амаар байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр тавилгын ажлын хөлсийг 3 800 000 төгрөгөөр тохиролцсон, нэхэмжлэгч нь урьдчилгаа 2 000 000 төгрөгийг хариуцагчид төлж, үлдэх 1 800 000 төгрөгийн хөлс төлөөгүй бөгөөд энэ тухай маргаагүй. Нэхэмжлэгч нь хариуцагчийг тавилгаа буулгаад, авч явсан байтал ажлын хөлс 1 800 000 төгрөг шаардсан нь үндэслэлгүй гэжээ. Хэргийн 57-58, 75-77 дугаар тал дахь шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэлээр хариуцагч нь тавилгыг хананд угсарсан байсныг буулгаснаас бус авч явсан гэх үйл баримт тогтоогдсонгүй. Тодруулбал Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Хөгжил 25/2/1 байрны 705 тоот хаягт байрлах орон сууцанд 2022 оны 10 сарын 2*******-ны өдөр үзлэг хийхэд ханын тавиурыг /тавилга/ буулгасан байдалтай байсан, 2023 оны 03 сарын 22-ны өдрийн дүрс бичлэгээр тавилгыг зочны өрөөнөөс авч гарснаас бус орон сууцнаас авч гарсан эсэх нь тогтоогдсонгүй. Түүнчлэн хариуцагчийн тавилгаа авч гарах гэтэл дуудлагаар ирсэн цагдаагийн алба хаагч нар болиулсан гэх тайлбар, дуудлагын лавлагааны хуудас, цагдаагийн алба хаагч С.Дандарын гэрчийн мэдүүлгийг харьцуулж үзэхэд тавилга авч гарсан гэх нэхэмжлэгчийн тайлбар эргэлзээтэй байна. Нэхэмжлэгч Т.******* нь ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн хөлс төлөх үүргээ биелүүлээгүй тул хариуцагч Н. ажлын хөлс шаардсаныг буруутгах үндэслэлгүй.

            Иймд  Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1, 353 дугаар зүйлийн 353.2, 353.3, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар нэхэмжлэгч Т.*******ын үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөр 2 000 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Т.*******аас ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс 1 800 000 төгрөг гаргуулан хариуцагч Н.д олгож шийдвэрлэлээ.

            Үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4******* 950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43 950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т.*******аас 43 950 төгрөг гаргуулан хариуцагч Н.д олгох үндэстэй.               

                Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 11*******, 118 дугаар зүйлд заасныг удирдлага богон

ТОГТООХ нь:

            1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1, 353 дугаар зүйлийн 353.2, 353.3, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар нэхэмжлэгч Т.*******ын үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөр 2 000 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Т.*******аас ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс 1 800 000 төгрөг гаргуулан хариуцагч Н.д олгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, *******0 дугаар зүйлийн *******0.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4******* 950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43 950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т.*******аас 43 950 төгрөг гаргуулан хариуцагч Н.д олгосугай.

            3.Хариуцагч Н. нь Н.Баяртогтохыг гэрчээр асуулгах хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдсугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байвал гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           А.ЭНХТӨР