Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 184/ШШ2023/00154

 

                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө, 4 дүгээр хороо, Жуков оффис хаягт байрлах, ******* ******* ХХК /рд:*******/ -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, дэнж ******* дугаар гудамж, ******* тоот хаягт оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 1******* дугаар хороо, 1 дүгээр хороолол, ******* дугаар байр, 4*******6 тоот хаягт түр оршин суух, ******* овогт *******ийн /рд:ЧР6010*******56*******/-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 119,904,400 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., хариуцагчийн өмгөөлөгч С. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Иргэн Ц., Р. нар нь *******наас *******014 оны 0******* дугаар сарын 17-ны өдрийн ЗГ/8 тоот зээлийн гэрээ, мөн тус өдөр №БГ/8, №ФГ/8 тоот барьцааны гэрээнүүдийг тус тус байгуулж 75,000,000 төгрөгийг жилийн *******6,4 хувийн хүүтэй, *******6 сарын хугацаатай бизнесийн зориулалтаар уг зээлийг авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж Р.гийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-**************01006*******40 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 1******* дугаар хороо, ******* дугаар байр 4*******6 тоот хаягт орших *******0 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууц, гэрийн эд хогшилыг барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлээс *******1,958,09******* төгрөг, хүүгийн төлбөрт *******5,*******11,*******4******* төгрөг нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 184,91******* төгрөг нийт 67,454,*******47 төгрөгийг төлсөн байна. Гэвч зээлдэгч нь зээлийн хавсралт дахь Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-г удаа дараа зөрчсөн тул Банкны зүгээс зээлдэгчид зээлээ төлөх тухай мэдэгдэл хүргүүлэх, уулзалт хийх зэрэг арга хэмжээнүүдийг авч зээлийн төлбөрөө төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилж мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн өр төлбөр төлөгдөөгүй байна. Түүнчлэн үндсэн зээлдэгч Ц.ийг *******019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 18*******/ШШ*******019/01091 тоот Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжилж байгаа бөгөөд одоо болтол олдоогүй, гадаад улс руу гарсан гэх албан бус мэдээлэлтэй байна. Иймд ******* Монгол улсын Иргэний хуулийн 45******* дугаар зүйлийн 45*******.1 дэх хэсэг мөн хуулийн *******4******* дугаар зүйлийн *******4*******.1, *******4*******.******* Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.******* дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн зээлдэгч Р.д холбогдуулан шүүхэд хандан дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: *******0************** оны 0******* дугаар сарын *******4-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 4*******,041,907 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 68,*******9*******,680 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 8,469,81******* төгрөг нийт 119,904,400 төгрөг гаргуулах, зээлдэгч зээлийн төлбөрийнг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй, төлөөгүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгө болох Р.гийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-**************01006*******40 дугаартай Сонгинхайрхан дүүргийн 1******* дугаар хороо, ******* дугаар байр 4*******6 тоот хаягт орших *******0 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууц, гэрийн эд хогшлоор үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж оролцож байгаа. Хариуцагч Р. шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хугацаанд *******0************** оны 10 дугаар сарын *******8-ны *******,500,000 төгрөг, 11 дүгээр сарын *******5-ны өдөр *******,500,000 төгрөг, нийт 5,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд үндсэн зээлээс хасаад *******,041,907 төгрөг болж байгаа.

Зээлийн гэрээний хугацаа *******017 оны 0******* дугаар сарын 17-ны өдөр дууссан. Гэрээний хугацаа дуусаад Иргэний хуульд заасны дагуу зээлийн гэрээний хугацаа ******* жил байдаг. *******0*******0 оны ******* дугаар сарын 17-ны өдөр гэрээний хугацаа дууссан боловч *******019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр н.ийг эрэн сурвалжилсан. *******017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Р. зээлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч сар бүр *******,500,000 төгрөг төлнө гэх баталгаа гаргасан.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан. *******017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр бичгээр гаргаж өгсний дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзвэл *******0*******0 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс өмнө буюу *******0*******0 оны 8 дугаар сарын 0*******-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхийн шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-т заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Үүний дагуу хөөн хэлэлцэх хугацаа *******0************** оны 8 дугаар сарын 0*******-ны өдөр дуусна.

Урьд нь зээлдэгч Ц. нь *******инд холбогдуулан хүүгийн төлбөрт илүү төлсөн 1,901,948 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, иргэний хэрэг үүсгээд хэрэгсэхгүй болгож байсан. Уг хэрэгт манайх зээлийн гэрээний үүрэг 76,45*******,86******* төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан боловч шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Энэ нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж байгааг нотолж байгаа юм.

Манай *******ны зүгээс Р., түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нартай эвлэрэх гэж маш олон ярилцсан. Нэхэмжлэл гаргаснаас хойш 9 сарын хугацаа өнгөрсөн байна. Зээлийн хорооны хурлаар шийдвэрлүүлээд нийт 119,904,400 төгрөг нэхэмжилсэн ба хариуцагч манайд гаргасан 77,**************8,*******47 төгрөгийг *******4 сарын хариуцагч төлөх хүсэлтийг Зээлийн хорооны хурлаар хэлэлцээд энэ хүсэлтийг манайхаас хүлээн зөвшөөрсөн учир энэ дүн дээр хугацаа олгож эвлэрэх боломжтой. Надад үнийн дүнгээс хасах эрх байхгүй. Зээлийн хорооноос гарсан шийдвэрээр л хассан. Нийт үнийн дүнгээс *******4,*******86,**************9 төгрөгийг хассан. Хэрэв энэ дүн дээр эвлэрэн хэлэлцэх боломжгүй бол манайх бүтэн нэхэмжлэлийн дүнгээрээ шаардлагаа дэмжиж байгаа. Энэ нөхцлийг хариуцагч талд удаа дараа хэлж байсан боловч зөвшөөрдөггүй учир одоо эвлэрэх ямар ч боломжгүй. Тэгээд ч хариуцагч тал нэг ч удаа манайд очиж уулзаж хүсэлт, саналаа өгөөгүй байгаа. Би хариуцагч талыг удаан хүлээсэн. Хүсэлтээ өг гэхээр өгдөггүй. Хүсэлтээ маргааш өгнө гэж хэлээд алга болдог. Хэргийн хугацаа удааширч байгаа учир шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэж өгнө үү. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зээлийн төлбөрийг төлөхөө илэрхийлсэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргаж байсан тайлбартаа: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Р.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 119,904,400 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна. талуудын хооронд байгуулагдсан *******014 оны ******* дугаар сарын 17-ны өдрийн БГ/8 тоот зээлийн гэрээнд Р. хамтран үүрэг гүйцэтгэгчээр орошлцсон болохоос зээл аваагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Миний төлөөлүүлэгч Р.гийн хувьд үндсэн зээлдэгч биш, хамтран үүрэг гүйцэтгэгч тул үндсэн зээлийн төлбөр болох 4*******,041,907 төгрөгийг төлөх боломжтой гэв.

Нэхэмжлэгчээс ******* ХХК-ийн 00001*******151******* дугаарын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* ХХК, Ц., Р. нарын хооронд байгуулагдсан *******014 оны ******* дугаар сарын 17-ны өдрийн ЗГ/8 дугаартай зээлийн гэрээ, *******014 оны 0******* дугаар сарын 17-ны өдрийн БГ/8 дугаартай барьцааны гэрээ, *******014 оны ******* дугаар сарын 17-ны өдрийн ФГ/8 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, Р.гийн өмчлөийн Сонгинохайрхан дүүргийн 1******* дугаар хороо, ******* дугаар байр 4*******6 тоот хаягт байршилтай *******0 м.кв талбайтай ******* өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн 000*******947*******5 дугаартай гэрчилгээний хуулбар, Ц.ийн зээлийн бүртгэлийн карт, ******* ХХК дахь Р.гийн 50*******04*******1*******97 дугаартай зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, Ц., Р. нарын иргэний үнэмлэхний хуулбар, Ц.ийн ******* ХХК дахь 50*******04*******1*******97 дугаар данс руу *******014 оны 0******* дугаар сарын 19-ний өдөр 75,000,000 төгрөг шилжүүлсэн шилжүүлэгийн баримт, Ц.т хаягласан зээл төлөх мэдэгдэл, ******* ХХК-ийн зээлдэгч Р.тай хийсэн уулзалтын тэмдэглэл, *******017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Р.гийн *******инд бичгээр гаргасан хүсэлт, уулзалтын тэмдэглэл, ******* ХХК-ийн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн *******018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 18*******/ШЗ*******018/1089******* дугаар шүүх хуралдааныг хойшлуулах тухай захирамж, тус шүүхийн *******019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 18*******/ШШ*******019/01091 дугаартай шийдвэр, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн *******0*******0 оны 08 дугаар сарын 0*******-ны өдрийн 184/ШЗ*******0*******0/10100 дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс ******* ХХК-д хүргүүлсэн албан бичиг, *******0************** оны 6 дугаар сарын 6-ны өдрийн *******инд нэхэмжлэгч Р.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлт зэрэг бичгийн баримтаар гаргасан байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Р.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 119,904,400 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Р.гаас зээлийн гэрээний үүрэгт 119,904,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргахдаа Ц., Р. нартай байгуулсан *******014 оны ******* дугаар сарын 17-ны өдрийн ЗГ/8 дугаартай зээлийн гэрээ, *******014 оны ******* дугаар сарын 17-ны өдрийн БГ/8 дугаартай барьцааны гэрээ, *******014 оны ******* дугаар сарын 17-ны өдрийн ФГ/8 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг тус тус үндэслэл болгожээ.

Талууд дээрх ЗГ/8 дугаартай зээлийн гэрээгээр 75,000,000 төгрөгийг *******6 сар буюу ******* жилийн хугацаатай, жилийн *******6,4 хувийн хүүтэй, хөрөнгө оруулалтын зээл хэлбэрээр олгохоор тохиролцсон байна/хх-ийн 9-11-р хуудас/

Мөн өдрийн БГ/8 дугаартай барьцааны гэрээ болон ФГ/8 105400**************84*******4 дугаартай үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг тус тус байгуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Р.гийн өмчлөлийн Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 1******* дугаар хороо, *******-р байр, 4*******6 тоот *******0 м.кв талбайтай, ******* өрөө, орон сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-**************01006*******40 дугаарт бүртгэлтэй, ҮХЭХ-ийн 000*******947*******5 дугаартай гэрчилгээ бүхий орон сууц, Samsung маркийн зурагт, хөргөгч, угаалгын машин, зурагтын тавиур, плитка, буйдан г.м гэрийн тавилга, эд хогшил, фидуцийн гэрээгээр Ц.ийн өмчлөлийн DAEWOO GVZ469M маркийн KLGYZ469MRB000145 арлын дугаартай, цагаан өнгийн миксер автомашин зэрэг хөрөнгийг барьцаалсан байна. /хх-ийн 1*******-16-р хуудас/

Эдгээр гэрээг үндэслэн нэхэмжлэгч  ******* ХХК нь хариуцагч Р.гаас үндсэн зээлийн үлдэгдэл 4*******,041,907 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 68,*******9*******,680 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 8,469,81******* төгрөг нийт 119,904,400 төгрөг гаргуулах, зээлдэгч зээлийн төлбөрийнг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй, төлөөгүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгө болох Р.гийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-**************01006*******40 дугаартай Сонгинхайрхан дүүргийн 1******* дугаар хороо, ******* дугаар байр 4*******6 тоот хаягт орших *******0 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууц, гэрийн эд хогшилоор тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна.

Банкнаас зээл олгох гэрээгээр ******* нь мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, хүсэл зоригоо илэрхийлэн гэрээнд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болно.

Зээлдүүлэгч ******* ХХК нь ЗГ/8 тоот зээлийн гэрээгээр мөнгө зээлүүлэх, зээлдэгч Ц., Р. нар нь мөнгө зээлэхээр харилцан тохирч, гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсэг зурсан үйл баримтын талаар талууд маргахгүй, хэн аль нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байх тул дээрх гэрээг Иргэний хуулийн 4******* дугаар зүйлийн 4*******.*******, 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу хүчин төгөлдөр гэж үзэв.

******* ХХК нь ЗГ/8 тоот зээлийн гэрээний ******* дугаар зүйлийн *******.1.4-д заасны дагуу 75,000,000 төгрөгийг *******014 оны 0******* дугаар сарын 19-ний өдөр зээлдэгч Ц.ийн тус ******* дахь харилцагчийн 50*******04*******1071 тоот харилцах дансанд шилжүүлсэн болох нь зээлийн дансны хуулга /хх-*******0/, зээл, зээлийн хүүгийн тооцооллын хүснэгт /хх-17/, мөнгөн шилжүүлгийн баримт зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул ЗГ/8 тоот гэрээнд заасан үүргээ зээлдэгч биелүүлсэн буюу Иргэний хуулийн *******06 дугаар зүйлийн *******06.1, 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн зүйлийн 5-т заасан үндэслэлээр зээлийг олгосон гэж үзэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч зээлдэгч Ц.ийг хамтран хариуцагчаар оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч хариуцагчаар татан оролцуулсан ба түүнийг шүүхэд ирүүлж нэхэмжлэлийн хувийг гаргуулах зэрэг хуульд заасан ажиллагааг хийх боломжгүй, хариуцагч Ц.ийг гадаадад ажиллаж амьдарч байгаа гэх тайлбарыг хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар гаргасныг үндэслэн нэхэмжлэгч хариуцагчаар оролцуулах хүсэлтээсээ татгалзсан, нэхэмжлэгч хариуцагчаа сонгох эрхтэй тул нэхэмжлэгчийн сонгон авсан хариуцагчид холбогдуулан хэрэг маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа *******017 оны ******* дугаар сарын 05-ны өдөр дууссан, нэхэмжлэгч нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр, хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг тус тус тооцон нэхэмжлэл гаргасан ба зээлдэгч нар нь зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу төлөх төлбөрөөс нийт 67,454,*******47 төгрөгийг төлсөн төлбөрийн талаар маргадаггүй, харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлээр шаардаж буй нийт 119,904,400 төгрөгөөс үндсэн зээлийн үлдэгдэл 4*******,041,907 төгрөгийн зээлийн төлөхийг зөвшөөрч, үлдэх төлбөрийг эс зөвшөөрсөн тайлбарыг хариуцагч Р. гаргадаг.

Хариуцагч Р. нь ******* ХХК-тай байгуулсан зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр үүрэг хүлээсэн байх бөгөөд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд ...нэхэмжлэгч Р. уг мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй, хамтран зээлдэгч хэрэгтэй гэхээр нь гарын үсэг зурсан..., энэ зээлийг түүний хүү Ц. авсан, Р. төлөхөөр бол үндсэн зээлийн үлдэгдэл 4*******,041,90 төгрөгийг бага хэмжээний хүүгийн хамт нийт 60,000,000 төгрөгийг төлөхөөр эвлэрэх боломжтой..., гэх тайлбарыг гаргасан нь түүнийг Иргэний хуулийн 45******* дугаар зүйлийн 45*******.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасны дагуу зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Мөн нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Р.гаас шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар буюу *******0************** оны ******* дугаар сарын *******4-ний өдрийн байдлаар тооцон үндсэн зээлийн үлдэгдэл 4*******,041,907 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 68,*******9*******,680 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 8,469,81******* төгрөг нийт 119,904,400 төгрөг гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.*******, 45******* дугаар зүйлийн 45*******.1, 45******* дугаар зүйлийн 45*******.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн *******1 дүгээр зүйлийн 1, *******-т заасантай тус тус нийцэж байна.

Түүнчлэн зээлдэгч Р., Р. нар нь дээрх зээлийн гэрээгээр зээлийн төлбөрийг бүхэлд нь төлөх үүрэг хүлээсэн байх бөгөөд зээлдүүлэгч нь зээлдэгч тус бүрээс зээлийн төлбөрийг бүхэлд нь шаардах эрхтэй байхаар харилцан тохиролцсон байх тул Ц., Р. нарыг Иргэний хуулийн *******4******* дугаар зүйлийн *******4*******.1, *******4*******.11-д зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж үзэх бөгөөд хамтран үүрэг гүйцэтгэгчид нь үүргийн гүйцэтгэлийг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна. Иймд хариуцагч Р. нь зээлийн гэрээний үүргээс мөн чөлөөлөгдөхгүй юм.

Харин зохигч талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэн хэлэлцэх талаар харилцан ярилцаж, эвлэрэн хэлэлцэх хугацаа авч шүүх хуралдааныг хойшлуулж байсан ба дээрх хугацаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. нь ******* ХХК-д хандаж *******0************** оны 6 дугаар сарын 06-ны өдөр бичгээр ...зээлдэгч Ц. нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас 119,904,400 төгрөгийн гэрээний үүрэг үүссэн байна. Р. нь барьцаа хөрөнгийн эзэн бөгөөд зээлдэгчийн төрсөн ээжийн хувьд тус зээлийн гэрээний үүргийг тодорхой хэмжээнд төлж барагдуулах сонирхолтой байх бөгөөд 1.үндсэн зээл болох 4*******,041,907 төгрөгийг 1******* сарын хугацаанд төлж барагдуулах, *******.Үндсэн зээл болох 4*******,041,904 төгрөгийг мөн зээлийн хүү болон 68,*******9*******,*******0 төгрөгийн 50% болох *******4,196,*******40 төгрөгийг буюу нийт 77,**************8,*******47 төгрөгийг *******4 сарын хугацаанд төлж барагдуулах ******* хувилбараар санал хүргүүлж байна. гэх хүсэлт гаргасныг нэхэмжлэгч ******* ХХК-иас хүсэлтийг хүлээн авч, ******* дахь хувилбар буюу үндсэн зээл болох 4*******,041,904 төгрөгийг мөн зээлийн хүү болон 68,*******9*******,*******0 төгрөгийн 50% болох *******4,196,*******40 төгрөгийг буюу нийт 77,**************8,*******47 төгрөгийг төлүүлэхээр зээлийн хорооны хурлаар шийдвэрлэсэн гэх тайлбарыг гаргаж, нэхэмжлэгчтэй уг дүн дээр эвлэрэн хэлэлцэн боломжтой гэх тайлбарыг шүүхэд гаргадаг бөгөөд дээрх үйл баримтын талаар талууд маргадаггүй.

Мөн хариуцагч Р. тус *******инд *******017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хандан ...манай хүү Ц. Солонгос улс руу ажиллахаар *******015 онд явсан, түүний хүсэлтийн дагуу сар бүр *******,500,000 төгрөгөөр төлж барагдуулья... гэх хүсэлтийг гаргаж байжээ.

Түүнчлэн нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацаа *******017 оны ******* дугаар сарын 05-ны өдөр дууссанаас хойш төлбөрийг төлүүлэх талаарх албан мэдэгдэл, уулзалт ярилцлага хийж байсан боловч зээлдэгч нар зээлийн гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй, төлбөрийн чадваргүй болсон зэрэг нөхцөл байдал бий болмогц шаардлагатай арга хэмжээг авах, дээрх хугацаанд гэрээнд заагдсан эрх үүргээ хэрэгжүүлэн зээлийн эргэн төлөлтөнд байнга хяналт тавьж биечлэн шалгаж шаардлагатай арга хэмжээг авах, гэрээг цуцалж, үүргийн гүйцэтгэлийг хугацаанаас нь өмнө шаардах эрхээ хэрэгжүүлээгүйн улмаар зээлдэгч нарын төлөх төлбөрийн хэмжээ ихсэх нөхцлийг бий болгосон гэж үзэхээр байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр талуудын тайлбар, зээлийн гэрээний хугацаа, хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж талуудын тохиролцсон нөхцөл буюу зээлийн хорооны хурлаар зөвшөөрөгдөж шийдвэрлэгдсэн гэх дүнгээр зээлийн хүүгийн төлбөрийг 50 хувиар тооцон багасгаж хариуцагчаас зээлийн үндсэн төлбөрийн хамт нийт 77,**************8,*******47 төгрөгийг хариуцагч Р.гаас гаргуулах, уг дүнгээс хариуцагч Р.гийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу *******0************** оны 10 дугаар сарын *******8-ны өдөр төлсөн *******,500,000 төгрөг, *******0************** оны 11 дүгээр сарын *******5-ны өдөр төлсөн *******,500,000 төгрөгийг тус тус хасч 7*******,**************8,*******47 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 47,576,15******* төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Зээлдэгчнар нь №ЗГ/8 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон Р.гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-**************01006*******40 дугаарт бүртгэлтэй, ҮХЭХ-ийн 000*******947*******5 дугаартай гэрчилгээ бүхий Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 1******* дугаар хороо, *******-р байр, 4*******6 тоот *******0 м.кв талбайтай, ******* өрөө орон сууц, Samsung маркийн зурагт, хөргөгч, угаалгын машин, зурагтын тавиур, плитка, буйдан г.м гэрийн тавилга, эд хогшилын хамт тус тус барьцаалан БГ/8 тоот Барьцааны гэрээг байгуулсан байх бөгөөд уг гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д зааснаар бичгээр байгуулагдсан, хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл ба хариуцагч нь барьцааны гэрээ байгуулсан талаараа маргаагүй байна.

Хариуцагч нь үүргээ гүйцэтгэхгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй бол Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус заасны дагуу барьцааны гэрээгээр барьцаалсан дээрх хөрөнгүүдээр зээлийн гэрээний үүргийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.*******.*******, ******* дугаар зүйлийн *******.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх, нотлох үүрэгтэй байдаг бөгөөд талууд нотлох баримтаа анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж, шүүх хэргийг оролцогчийн гаргасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж хэргийг шийдвэрлэдэг.

Хариуцагч Р.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.т шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч шүүхэд хүрэлцэн ирж тайлбар өгөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сонгосон өмгөөлөгч С.ээс татгалзан өөр өмгөөлөгч авах хүсэлт гарган шүүх хуралдааныг хойшлуулсан боловч өмгөөлөгч сонгон оролцуулаагүй тул нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасныг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.*******-д зааснаар хариуцагчийн эзгүйд, нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бичгийн бусад баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.*******, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 45******* дугаар зүйлийн 45*******.1, 45******* дугаар зүйлийн 45*******.1-т зааснаар хариуцагч Р.гаас 7*******,**************8,*******47 төгрөгийг гаргуулах ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 47,576,15******* төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч Ц.т холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

*******.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8*******7,67******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.гаас 519,591 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

4.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нь үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Р.гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-**************01006*******40 дугаарт бүртгэлтэй, ҮХЭХ-ийн 000*******947*******5 дугаартай гэрчилгээ бүхий Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 1******* дугаар хороо, *******-р байр, 4*******6 тоот *******0 м.кв талбайтай, ******* өрөө орон сууц болон Samsung маркийн зурагт, хөргөгч, угаалгын машин, зурагтын тавиур, плитка, буйдан г.м гэрийн тавилга, эд хогшилоор тус тус үүргийн гүйцэтгэлийг хангасугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******, 119.4, 119.7, 1*******0 дугаар зүйлийн 1*******0.******* дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН