Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 142/шш2023/00800

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 142/ШШ2023/00800

Орхон аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: О аймаг, Бая-Ө сум, У багт байрлах, З Х ХХК /РД: *********, ********/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: О аймаг, Б-Ө сум, У баг, 5-21-56 тоотод оршин суух, Д-ийн Э /РД: ********, ***********/,

 

Хариуцагч: О аймаг, Б-Ө сум, Уг баг, 5-21-56 тоотод оршин суух, Д-гийн У /РД: *******, **********/ нарт холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 592,150 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Б,

Хариуцагч: Д.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Бадмааравдан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч З Х ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Э, Д.У нарын хүсэлтээр 1,670,000 төгрөгийг 1 сарын хугацаагаар зээлдүүлэхээр болсон. Д.Э нь өөрийн болон нөхөр Д.Уын 3 баримтаар зээлийн гэрээгээ хаалгасан. Нийт дүн нь 1,712,700 төгрөг төлөх байсан ч 1,120,550 төгрөг тушаан эд зүйлээ авч явсан зөрүү 592,150 төгрөг төлөөгүй. Иймд Д.Э, Д.У нараас 592,150 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Э, Д.У нар шүүхэд гаргасан тайлбартаа: 592,150 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, итгэмжлэл /хх-4/, Т збарьцаат зээлийн үйлчилгээний 028810, 028307, 027731 дугаартай баримтууд /хх-5-10/, З Х ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-11/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Хариуцагчаас: Хариу тайлбар /хх-17-18/, Т збарьцаат зээлийн үйлчилгээний 028307, 028810 дугаартай баримтууд зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч З Х ХХК нь хариуцагч Д.Э, Д.У нарт холбогдуулан 592,150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч З Х ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Э, Д.У нарын хүсэлтээр 1,670,000 төгрөгийг 1 сарын хугацаагаар зээлдүүлсэн, хариуцагч нар 3 баримтаар зээлийн гэрээгээ хаалгасан, нийт дүн нь 1,712,700 төгрөг төлөх байсан ч 1,120,550 төгрөг тушаан эд зүйлээ авч явсан зөрүү 592,150 төгрөг төлөөгүй гэж нэхэмжлэлийнхээ шаардлагыг үндэслэж байна.

 

Хариуцагч Д.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд Т зЗ Х ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт өөрийн биеэр очиж бүх мөнгөө төлж өөрийн ломбарданд тавьсан зүйлээ хүлээн авсан,бүх мөнгөө төлж дуусгаад өөрт байсан мөнгөө машинаар /мөнгө тоологч/ тоолуулаад явсан гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч Д.У нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, тухайн өдөр Т зЗ Х ХХК-д очоогүй гэртээ байсан, Д.Э очсон гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч Д.Э нь З Х ХХК-ийн Т збарьцаалан зээлдүүлэх газраас 2023 оны 03 сарын 06-ны өдөр 120.000 төгрөгийг нэг сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлж авсан, хариуцагч Д.У нь 2023 оны 02 сарын 19-ний өдөр 960.000 төгрөгийг нэг сарын хугацаатай 4 хувийн хүүтэй, 2023 оны 02 сарын 03-ний өдөр 590.000 төгрөгийг нэг сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй тус тус монетон гинж, алтан ээмэг, монетон ээмэг, монетон бөгж зэргийг барьцаанд тавьж зээлж авсан байна.

 

Хариуцагч Д.Э нь З Х ХХК-ийн Т збарьцаалан зээлдүүлэх газраас 2023 оны 03 сарын 06-ны өдөр зээлсэн 120.000 төгрөгөө 2023 оны 03 сарын 18-ны өдөр үндсэн зээл 120.000 төгрөг, 12 хоногийн хүү 1950 төгрөг, баримтын 200 төгрөг нийт 122.150 төгрөг төлж зээлээ төлж барагдуулсан.

 

Хариуцагч Д.У нь 2023 оны 02 сарын 19-ний өдөр зээлж авсан 960.000 төгрөгөө 2023 оны 03 сарын 18-ны өдөр 27 хоногийн хүү 34.600 төгрөг, квитанцийн 200 төгрөг нийт 994.800 төгрөг төлж барагдуулсан.

 

2023 оны 02 сарын 03-ны өдөр зээлж авсан 590.000 төгрөгийг 2023 оны 03 сарын 18-ны өдөр 5 хоногийн хүү 5550 төгрөг, квитанцын 200 төгрөг нийт 595.750 төгрөг төлж тус тус барагдуулсан болох нь Т збарьцаат зээлийн үйлчилгээний 2023 оны 03 сарын 06-ны өдрийн № 028810, 2023 оны 02 сарын 23-ны өдрийн №027731, 2023 оны 02 сарын 19-ний өдрийн №028307 дугаартай барьцаат зээлийн баримт нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар батлагдаж байна. Нэхэмжлэгч нь хариуцагч нарын зээлээ буцааж төлснийг батлан дээрх баримтууд дээр хаалт хийж баталгаажуулсан байна.

Нэхэмжлэгч нь ийнхүү нэхэмжлэлийнхээ шаардлагыг нотлох баримтаар нотлож чадахгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 115, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч З Х ХХК-ийн хариуцагч Д.Э, Д.У нараас 592,150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч З Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,414 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН