| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Хишигбаатар |
| Хэргийн индекс | 184/2022/03918/ |
| Дугаар | 184/ШШ2023/00671 |
| Огноо | 2023-02-09 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 184/ШШ2023/00671
2023 02 09 84/ШШ2023/0067
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* ******* дугаар гудамж, 6*******7 тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар:******* /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүрэг, дугаар хороо, дүгээр хороолол 2******* дугаар байр, 0 тоот хаягт байрлах, “” сууц өмчлөгчдийн холбоонд холбогдох,
Ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгох, Өнөр хорооллын дүгээр байрны дүгээр орцны жижүүрийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилласан хугацааны цалин болон ажилгүй байсан хугацааны олговорт 2.940.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, гэрч Ш., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Даваадулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
.Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч “” сууц өмчлөгчдийн холбоонд холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгох, Өнөр хорооллын дүгээр байрны дүгээр орцны жижүүрийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилласан хугацааны цалин болон ажилгүй байсан хугацааны олговорт 2.940.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “Миний бие 203 оноос эхлэн “” сууц өмчлөгчдийн холбоонд гэрээний үндсэн дээр ажиллаж байгаад 202 оны 09 дүгээр сараас 202 оны дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл Өнөр хорооллын дүгээр байрны жижүүрээр ажилласан. Ажилдаа ямар нэг алдаа дутагдал гаргаж байгаагүй ба уралдаанд шалгарч байсан. Гэтэл 202 оны 0 дугаар сараас СӨХ-ны дарга Ч. гэгч ирж намайг болон лифтчин, цахилгаанчин, орцны жижүүр гээд маш олон хүнийг ажлаас үндэслэлгүй халсан. Ажлаас халсан тушаал, хөдөлмөрийн гэрээ зэргийг өгөөгүй. 202 оны 0 дугаар сард цалин 420.000 төгрөг өгсөн баримт байгаа. Хөдөлмөрийн хууль болон бусад хууль тогтоомжийн талаар мэдлэг байхгүй тул гомдол гаргах хугацааг сэргээх үндэслэлтэй.” гэв.
2.Хариуцагч “” сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Г.******* нь манай сууц өмчлөгчдийн холбоонд ямар нэгэн ажил, албан тушаал хашдаггүй, хааяа түр гэрээ байгуулж засвар, үйлчилгээ хийлгэдэг байсан. Эхнэр Ш. нь лифтчин хийдэг байсан бөгөөд Г.******* нь дүгээр байрны орцонд дураараа амьдарч, архи ууж, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулаг байсан тул түүнийг 2022 оны 0 дүгээр сард цагдаа дуудаж хөөж гаргасан. Сууц өмчлөгчдийн холбооны бичиг баримт дотор түүнийг ажиллуулдаг байсан гэх баримт байгаагүй. Өмнөх дарга М. түр гэрээгээр ажиллуулж хөлс төлдөг байсан. Сууц өмчлөгчдийн холбоонд жижүүрийн байнгын орон тоо байхгүй, жижүүрийг байнгын орон тоон дээр ажиллуулах боломжгүй байдаг. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэв.
3. Нэхэмжлэгч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: 20 оны 0 дугаар сарын *******-ны өдрийн /23 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ”, Г.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, №02699 дугаартай даатгуулагч /иргэн/-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, ******* дүүргийн дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, 2022 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн №22/- дүгээр “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын *******-ны өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 84/ШЗ2022/09*******29 дүгээр захирамж, Төрийн банк ХХК-ийн харилцах дансны хуулга зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
4. Хариуцагч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: 2022 оны 09 дүгээр сарын 0-ний өдрийн 0*******92 дугаартай Д.Дамдинсүрэнд олгосон итгэмжлэл, “” Сууц өмчлөгчийн холбооны гэрчилгээ, “” Сууц өмчлөгчдийн холбооны , 2******* дугаар байрны оршин суугчдын бүх гишүүдийн 202 оны 2 дугаар сарын 2*******-ны өдрийн №0 дүгээр хурлын протокол, “” Сууц өмчлөгчдийн холбооны ажилчдын 209 оны 0 дүгээр сар, 02 дугаар сар, 202 оны 0 дугаар сарын цалингийн хүснэгтүүд зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
*******. Шүүхийн журмаар дараах нотлох баримтыг цуглуулж бүрдүүлсэн. Үүнд: гэрч Н., Д., Д., Х., М., Ш. нарын гэрчийн мэдүүлэг, “” Сууц өмчлөгчдийн холбооны 2022 оны 0 дугаар сарын 4-ний өдрийн дугаартай тодорхойлолт, “” Сууц өмчлөгчдийн холбооны дотоод журам, хамтран ажиллах гэрээний хүлээх хариуцлага, “” Сууц өмчлөгчдийн холбоонд хөлсөөр түр ажиллуулах гэрээ, “” сууц өмчлөгчдийн холбооны санхүүгийн анхан шатны баримтад хийсэн үзлэгийн тэмдэглэл.
ҮНДЭСЛЭХ НЬ
Нэхэмжлэлээс ажилласан хугацааны хөлс 420.000 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
. Нэхэмжлэгч Г.******* шүүхэд хандаж, ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, өмнө эрхэлж байсан ажил болох Өнөр хорооллын дүгээр байрны орцны жижүүрийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажиллаж байсан хугацааны цалин, хөлс болон ажилгүй байсан хугацааны олговорт 2.940.000 төгрөг гаргуулах шаардлага гаргажээ.
. Хариуцагч “” сууц өмчлөгчдийн холбооны зүгээс нэхэмжлэгч Г.*******ыг орцны жижүүрээр ажиллаж байгаагүй тул ажилд буцаан авах, цалин хөлс болон олговор олгох үндэслэлгүй гэж үзсэнээр талууд маргасан.
2. Хэрэгт цугларсан баримтын хэмжээнд дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:
2. Нэхэмжлэгч Г.******* нь 203 оноос хойш ажил гарах тухай бүр “” сууц өмчлөгчдийн холбоотой хөлсөөр ажиллах гэрээ байгуулж, ажил үүрэг гүйцэтгэдэг байсан талаар зохигчид маргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар талууд нэг үйл баримтын талаар маргаагүй бол тухайн үйл баримтыг тогтоогдсон гэж үздэг.
2.2 Нэхэмжлэгч Г.******* нь сүүлд 202 оны дүгээр сард 420.000 /суутгал хийгдээд 3*******7.000 / төгрөгийн хөлсийг “” СӨХ-оос авсан болох нь Төрийн банк дахь Г.*******ын 80000*******47 тоот дансны хуулга, “202 оны 0 дугаар сарын ажиллагсдын цалингийн хүснэгт” баримтаар тус тус тогтоогдсон.
2.3 Нэхэмжлэгч Г.******* нь 202 оны 09 дүгээр сараас Өнөр хорооллын дүгээр байрны дүгээр орцны жижүүрийн хэсэгт оршин сууж байгаад 202 оны 2 дугаар сард гарсан болох нь гэрч Ш.ийн “...202 оны 0 дугаар сард Г.******* Өнөр хорооллын дүгээр орцод амьдарч байгаад 202 оны 2 дугаар сарын сүүлээр хөөгдсөн ” гэх мэдүүлгээр тогтоогдож байна. Гэрч Ш. нь нэхэмжлэгч Г.*******ын эхнэр болох нь гэрчийн өөрийн мэдүүлэг, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдсон ба өөрийн хүсэлтээр, сайн дураар мэдүүлэг өгсөн. Тэрээр нэхэмжлэгч Г.*******ын эхнэр учир Г.*******ын эрх зүйн байдлыг дордуулах мэдүүлэг өгөхгүй байх үндэслэлтэй юм. Иймд Г.*******ын талаар мэдүүлсэн гэрч Ш.ийн дээрх мэдүүлгийг үнэн зөв, эргэлзээгүй гэж шүүх үзсэн болно.
2.4 Хариуцагч “” сууц өмчлөгчдийн холбооны жижүүрийн ажлын орон тоог ажил олгогчийн зүгээс батлаагүй, байнгын орон тоо бүхий ажлын байр биш болох нь “” сууц өмчлөгчдийн холбооны 204 оноос 202 оны 2 дугаар сарын санхүүгийн анхан шатны баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч М.гийн “... Г.******* нь сууц өмчлөгчдийн холбоонд 2008 оны хавьцаа гэрээт ажилчнаар ажиллаж байсан. Мөн лифтчнээр ч ажиллаж байсан. Нөөцөд байсан ажилчин. Орцны жижүүр байхгүй байгаа үед Г.*******ыг дуудаж ажиллуулдаг байсан. Өөрөөр хэлбэл манай сууц өмчлөгчдийн холбоонд ажил гарах үед Г.*******ыг ажиллуулдаг байсан. Байнгын ажлын байран дээр бол ажиллаж байгаагүй. Намайг ажиллаж байх хугацаанд лифтчин 2, нярав байцаагч , гүйцэтгэх захирал гэсэн орон тоотойгоор нийгмийн даатгалын шимтгэлийг төлдөг байсан. дүгээр орц жижүүргүй байсан тул Г.*******ыг дууддаг байсан. Жижүүр нь цагаар ажилладаг. Хэр их зүйл хийхээс шалтгаалан цалинг тухай бүр тохирдог байсан” гэх мэдүүлэг, гэрч Б.гийн “... Би “” сууц өмчлөгчдийн холбоонд жил нягтлангаар ажилласан. 202 оны 8 дугаар сарын сүүлээр ажлаа хүлээлгэж өгсөн. Г.******* нь СӨХ-д засвар үйлчилгээний ажил хийдэг байсан. Тухай бүрд нь цалинг нь олгодог байсан. Намайг ажиллаж байх хугацаанд Г.******* нь жижүүрээр ажиллаж байгаагүй. Намайг гарсны дараа дүгээр орцны жижүүрээр ажиллаж байсан гэж сонссон. Тогтмол цалинг дарга, нярав, нягтлан, байцаагч, 2 лифтчин авдаг. Манайд жижүүр огт тогтдоггүй байсан” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
2.******* Гэрч М. болон Б. нарыг нэхэмжлэгч Г.*******ын хүсэлтээр шүүх дуудаж мэдүүлэг авсан тул тэдний мэдүүлгийг Г.*******ын хувьд үнэн зөв гэж үзсэн болно.
2.6 Хавтаст хэрэгт “” Сууц өмчлөгчдийн холбоо болон Г.******* нарын хооронд байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ” авагдсан байна. Уг гэрээг талууд 20 оны 0 дугаар сарын *******-ны өдөр байгуулжээ. Нэхэмжлэгч Г.******* нь 202 оныг хүртэл хөлсөөр ажиллах гэрээгээр тухай бүр ажил үүрэг гүйцэтгэдэг байсан, 202 оны 9 дүгээр сараас хойш жижүүрээр ажиллаж байсан хэмээн тайлбарласан тул талуудын хооронд байгуулсан 20 оны хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үргэлжилж байгаа гэж үзэх боломжгүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.2.-д зааснаар хэргийн оролцогч шүүхэд үнэн зөв тайлбар өгөх үүрэгтэй тул нэхэмжлэгч Г.*******ын энэ тайлбарыг үнэн зөв гэж үзнэ.
3. Иймд хариуцагч “” сууц өмчлөгчдийн холбоо нь нэхэмжлэгч Г.*******ыг 202 оны 9 дүгээр сараас эхлэн Иргэний хуулийн 3*******9 дүгээр зүйлийн 3*******9.-д заасан хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр ажиллуулж байсан гэж шүүх үзлээ.
4. Хөлсөөр ажиллах гэрээг талууд амаар байгуулж болдог бөгөөд энэ гэрээний дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.2.-д зааснаар 3 жил байдаг.
*******. Мөн хугацаа тогтоогоогүй хөлсөөр ажиллах гэрээг талууд Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.2-т зааснаар хэдийд ч цуцалж болдог ба ажиллуулагч гэрээг 2022 оны дүгээр сард цуцалсан болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.ын: “...Г.*******ыг 2022 оны 0 дүгээр сард цагдаа дуудаж хөөж гаргасан...” гэх тайлбараар тогтоогдож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.2.-д зааснаар талууд хэргийн талаар үнэн зөв тайлбар өгөх үүрэгтэй тул хугацааны талаар мэдүүлсэн Ч.ын энэ тайлбарыг үнэн зөв гэж үзэх нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг үнэлэх журамд нийцнэ.
*******. Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.2-т заасан гэрээний талууд “тохиролцон цуцлах” хуулийн зохицуулалт нь гэрээг цуцлах талаар нэг тал хүсэл зоригоо илэрхийлсэн нь “нөгөө талд хүрсэн байх” тухай ойлголт юм. Харин хугацаа тогтоогоогүй тохиолдолд, нөгөө талын зөвшөөрөлгүйгээр гэрээг цуцлах боломжийг бүхэлд нь хязгаарласан зохицуулалт биш. Энэ нь Иргэний хуулийн 36******* дугаар зүйлээс мөн харагдаж байна.
6. Хариуцагч “” сууц өмчлөгчдийн холбоо нь нэхэмжлэгч Г.*******ыг 202 оны 2 дугаар сарыг дуустал ажиллуулсан боловч сүүлийн сарын хөлс болох 2 дугаар сарын 420.000 төгрөгийг төлсөн болохоо баримтаар нотлоогүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.2.2, 38 дугаар зүйлийн 38.-д зааснаар талууд өөрийн тайлбар, татгалзлаа нотлох үүрэгтэй байдаг.
7. Иймд хариуцагч “” сууц өмчлөгчдийн холбооноос Иргэний хуулийн 3*******9 дүгээр зүйлийн 3*******9.-д заасан үндэслэлээр, 202 оны 2 дугаар сарын хөлс болох 420.000 төгрөгийг гаргуулан Г.*******ад олгож, нэхэмжлэлээс үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
8. Нэхэмжлэгч нь ажлаас үндэслэлгүй халагдсан талаар гомдол гаргасан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4..*******-д зааснаар нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө. Шүүх хариуцагчаас 420.000 төгрөг гаргаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6., 60 дугаар зүйлийн 60.-д зааснаар уг дүнд ногдох 3,2*******0 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2.2, , 8 дугаар зүйл, *******6 дугаар зүйлийн *******6..-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
. Хөдөлмөрийн тухай хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.2.2, 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 3*******9 дүгээр зүйлийн 3*******9.-д заасныг тус тус баримтлан “” сууц өмчлөгчдийн холбооноос 420.000 төгрөгийг гаргуулан Г.*******ад олгож, нэхэмжлэлээс жижүүрийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4..*******, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6., 60 дугаар зүйлийн 60. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “” сууц өмчлөгчдийн холбооноос 3,2*******0 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР