Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 184/ШШ2023/01346

 

 

 

 

 

                                          2023           04           04

                 *******84/ШШ2023/0*******346

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дүгээр хороо, Бага тойруу 7/******* тоот хаягт байрлах, “******* банк” ХХК /регистрийн дугаар: *******34*******469/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 3******* дүгээр хороо, ******* ******* ******* дугаар гудамж, *******22 тоот хаягт оршин суух, овогт ийн /регистрийн дугаар: ЙЭ6902*******408/,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 3******* дүгээр хороо, ******* ******* ******* дугаар гудамж, *******22 тоот хаягт оршин суух, овогт /регистрийн дугаар: ЙЭ68*******22*********************/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт *******2,42*******,408.63 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н., түүний өмгөөлөгч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.дулам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

*******.Нэхэмжлэгч “******* банк” ХХК хариуцагч Ц., Т. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт *******2,42*******,408.63 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “Зээлдэгч Ц., Т. нар нь ******* банкны Мөнгөн завьяа тооцооны төвтэй 20*******8 оны 06 дугаар сарын 2*******-ний өдөр 346*******023*******2020 тоот зээлийн гэрээ байгуулан, 2*******,000,000 төгрөгийг жилийн 26,4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нар нь “******* банк” ХХК-тай 20*******8 оны 06 дугаар сарын 2*******-ний өдөр байгуулсан 346*******023*******2020 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 20*******8 оны 06 дугаар сарын 2*******-ний өдөр 346*******023*******2020 тоот барьцааны гэрээ байгуулсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Сонгинохайрхан дүүргийн 3******* дүгээр хороо, ******* ******* ******* дугаар гудамж, *******22 тоот хаягт байрлах, 48 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-220*******0*******862******* дугаартай хувийн сууцны зориулалттай, үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах *******23 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Г-220*******006328 дугаартай өмчлөх эрхтэй газрын хамт барьцаалсан. ******* банк нь зээлийн гэрээний дагуу зээлдэгч Ц.ын ******* банк дахь *******08300*******3623******* тоот харилцах дансанд 20*******8 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 2*******,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Зээлдэгч Ц., Т. нар нь 20*******8 оны 06 дугаар сарын 2*******-ний өдрийн 346*******023*******2020 зээлийн гэрээний хавсралт *******-д заасны дагуу эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж байсан тул банкнаас 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр, 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрүүдэд тус тус зээлийн гэрээний үүргээ биелүүлэх, нэмэлт хугацаа олгож мэдэгдлийг зээлдэгчид хүргүүлж зээл төлөхийг зээлдэгчийн гар утсаар болон биечлэн уулзаж удаа дараа сануулж тайлбар авч байсан боловч үр дүнд хүрээгүй. Зээл төлөх амлалт, гар өргөдөл өгч хугацаа авсан боловч хугацаандаа зээлийн төлбөрийг төлөлгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж өнөөдрийг хүрсэн. Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээл **************,033,*******76.*******0 төгрөг, хүү *******,3**************,*******90.9******* төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2*******,*******40.76 төгрөг, нотариатын зардал **************,*******00 төгрөг нийт *******2,42*******,*******408.63 төгрөгийг төлөлгүй банкийг хохироож байна.” гэж тодорхойлсон.

 

2. Хариуцагч Ц., Т. нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн. Хариуцагч нар татгалзлын үндэслэлийн талаараа:” Ц., Т. нар нь ******* банкны Мөнгөн завьяа тооцооны төвтэй 20*******8 оны 06 дугаар сарын *******8-ны өдөр 346*******02*******2020 дугаартай зээлийн гэрээ байгуулан зээл авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулах зорилгоор Сонгинохайрхан дүүрэг, 3******* дүгээр хороо, ******* ******* ******* дугаар гудамж, *******22 тоот хаягт байрлах хувийн сууц, өмчлөлийн газраа барьцаалсан. ******* банктай тохиролцсон графикийн дагуу эргэн төлөлтийг хийж байсан. Энэ хугацаанд хүүнд *******3,0*******9,*******6******* төгрөг, үндсэн зээлд *******3,966,823.*******0 төгрөгийг тус тус төлсөн. Зээлдэгч Т. нь хөгжлийн бэрхшээлтэй, халамжийн мөнгөнөөс өөр орлогогүй, 20*******9 оны сүүлчээс Ковидын нөхцөл байдлаас шалтгаалан зээлдэгч Ц.ын ажил хаагдаж орлого багассанаас зээлээ төлөх боломж багассан. Гэвч өөрсдийн чадах чинээгээрээ зээлээ төлж байсан ч сүүлдээ ямар ч орлогогүй болж төлөлт хийж чадахаа больсон. Бид өөрсдийн цорын ганц өмч болох хувийн сууц, газраа зээлийн өрөнд хураалгахгүй гэж бодож байна. Банкны гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзэж байгаа боловч харилцан тохиролцож хугацаагаа сунгуулж зээлээ бүрэн төлж барагдуулах хүсэлтэй байна. Бидний хувьд сар бүр боломжийнхоо хэмжээгээр зээлээ төлж байсан ба зээлээ төлөхөөс зайлсхийсэн зүйл байхгүй. Иймд зээл төлөх хугацаа заан эвлэрэх саналтай байна.” гэв.

 

3.Нэхэмжлэгч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: ******* банк ХХК-аас Б., У. нарт олгосон итгэмжлэл. ******* банкны 2022 оны 03 дугаар сарын *******6-ны өдрийн 0*******/*********************9 дугаартай итгэмжлэл, ******* банк ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 20*******8 оны 06 дугаар сарын 2*******-ний өдрийн 346*******023*******2020 дугаартай зээл, барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны харилцагчийн хуулга, эрхийн улсын бүртгэлийн Ү-220*******0*******862******* дугаартай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, эрхийн улсын бүртгэлийн Г-220*******006328 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын гэрчилгээний хуулбар, **************-*******209294 дугаартай барьцаалбар, Ц., Т. нарын иргэний үнэмлэхийн хуулбар, 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаартай “Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл”, 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаартай “Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл”, Ц.ын 2020 оны 06 дугаар сарын **************-ний өдрийн, 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн, 2022 оны *******0 дугаар сарын *******8-ны өдөр тус тус ******* банк ХХК-д гаргасан хүсэлт.

 

4. Хариуцагч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Хариуцагч

нараас Н.д олгосон 0020 дугаартай итгэмжлэл, 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр өмгөөлөгч Э.тай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Ц.ын Хаан банк дахь *******0062*******92*******9 дугаартай дансны хуулга, Т.ын А0*******3*********************4 дугаартай тэтгэврийн дэвтрийн хуулбар, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэр.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

*******.Нэхэмжлэгч “******* банк” ХХК хариуцагч Ц., Т. нарт холбогдуулан зээлийн үндсэн төлбөрт **************.033.*******76 төгрөг, хүүгийн төлбөрт *******.3**************.*******90 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2*******.*******40 төгрөг, бичиг баримт нотариатаар гэрчлүүлсний зардалд **************.*******00 төгрөг, нийт *******2.42*******.408 төгрөг гаргуулах, төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг албадан худалдаж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасан.

2.Хариуцагч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг буюу төлбөр төлөх хуваарийг зөрчөөгүй, гэрээ хэрэгжих явцад цар тахал буюу давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал бий болсон тул “******* банк” ХХК нь гэрээг цуцалж, төлбөрийг буцаан шаардах эрхгүй гэж үзэж маргасан.

3.Нэхэмжлэгч “******* банк” ХХК болон Ц., Т. нар 20*******8 оны 06 дугаар сарын 2*******-ний өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулж, уг гэрээний дагуу 2*******.000.000 төгрөгийг “хэрэглээний зээлийн зориулалтаар”, 48 сарын хугацаатай, ******* сарын 2.2%-ийн хүүтэй зээлдүүлэхээр харилцан тохиролцжээ. Мөн өдөртөө нэхэмжлэгч “******* банк” ХХК болон хариуцагч Ц., Т. нар барьцааны гэрээ байгуулж, хариуцагч Ц.ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220*******0*******862******* дугаарт бүртгэгдсэн хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Г-220*******006328 дугаарт бүртгэгдсэн газар өмчлөх эрхийг тус тус барьцаалж, ипотекийг Иргэний хуулийн *******66 дугаар зүйлийн *******66.*******-д зааснаар улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /Хавтаст хэргийн 22 дугаар тал/

4.Хариуцагч тал дээрх зээлийн гэрээний дагуу нийт 32,*******20,940 төгрөг төлсөн, үлдэх *******2,409,908.63 төгрөгийг төлөөгүй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгээгүй ба нэхэмжлэгч талын нэхэмжилсэн үнийн дүнг баримтаар няцаагаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.2.2, 38 дугаар зүйлийн 38.*******-д зааснаар хариуцагч тал өөрийн татгалзлаа нотлох үүрэгтэй боловч энэ үүргээ хариуцагч нар биелүүлээгүй. Иймд төлөгдөөгүй зээлийн төлбөр **************.033.*******76 төгрөг, хүүгийн төлбөрт *******.3**************.*******90 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2*******.*******40 төгрөг хэмээн тайлбарлаж буй нэхэмжлэгчийн тайлбарыг “үнэн, зөв” гэж үзнэ.

*******.Хариуцагч тал зээл төлөх хуваарийг зөрчөөгүй хэмээн тайлбарлах боловч энэ тайлбараа мөн л баримтаар нотлоогүй. Нөгөө талаас, хариуцагч нар цар тахлын улмаас зээл төлөх боломжгүй болсон буюу Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.*******-д зааснаар гэрээг цуцлах биш, гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулж, хугацааг сунгах үндэслэл бий болсон гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн.

*******.*******.Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг хэрэгжүүлэх явцад дэлхий нийтийг хамарсан цар тахал дэгдэж, бүх нийтийн хөл хорио тогтоосон боловч энэ

үндэслэл нь дангаар гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах үндэслэл болохгүй байна.

*******.2. Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.*******-д зааснаар гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах, өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг нийцүүлэхийг шаардах эрхээ хэрэгжүүлэхийн тулд гэрээний аль нэг тал энэ шаардлага буюу хүсэл зоригоо илэрхийлэх, илэрхийлэл нь нөгөө талд хүрсэн байх ёстой. Гэтэл хариуцагч нар гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах талаарх санал, шаардлагыг “******* банк” ХХК-д хандаж илэрхийлээгүй байна. Энэ тохиолдолд уг эрхийг шүүх хөндлөнгөөс хэрэгжүүлэх боломжгүй.

*******.3. Хариуцагч нар хожим буюу маргаан шүүхэд шийдвэрлэгдэх явцад дээрх хүсэл зоригоо илэрхийлсэн боловч энэ үед талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа дууссан байна. Талууд зээлийн гэрээг 48 сарын хугацаатай буюу 2022 оны 06 дугаар сарын 2*******-ний өдөр дуусгавар болохоор харилцан тохиролцож гэрээ байгуулжээ. Гэрээний хугацаа дуусаж байгаа нь талуудын хүсэл зоригоос үл хамааран гэрээ дуусгавар болж буй эрх зүйн үйл явдал юм. Энэ тохиолдолд буюу гэрээ нэгэнт дуусгавар болсон тохиолдолд гэрээг цааш сунгах, гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах боломжгүй болдог.

6. Дээр дурдсанаар талууд гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байх үед гэрээний нөхцөлийг өөрчлөх талаар хүсэл зоригоо илэрхийлээгүй, гэрээ дуусгавар болсон, гэрээ дуусгавар болоход гэрээний дагуу зээлсэн мөнгөө хариуцагч нар төлөөгүй, энэ талаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байх тул хариуцагч нараас зээлийн төлбөрт **************.033.*******76 төгрөг, хүүгийн төлбөрт *******.3**************.*******90 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2*******.*******40 төгрөг, нийт *******2,409,908 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

7.Нэхэмжлэгч нар нотариатын зардал **************.*******00 төгрөг гаргуулах шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна. Учир нь Иргэний хуулийн 2*******9 дүгээр зүйлийн 2*******9.*******-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгчид учирсан ”зайлшгүй зардал”-ыг үүрэг гүйцэтгэгчээс гаргуулж болдог. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т зааснаар хэргийн оролцогч нь бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөхөөр заасан байна. Эх хувийг шүүхэд өгөх боломжгүй болохоо нэхэмжлэгч нотлоогүй тул хуулбарыг гэрчлүүлэхэд гарсан нотариатын зардлыг зайлшгүй зардал гэж үзэх боломжгүй.

8.Хариуцагч нар дээрх зээлийн төлбөрийг төлөх баталгаа болгож Ц.ын өмчлөлийн хувийн сууц, газрыг барьцаалжээ. Барьцааны гэрээг хуульд заасан журмын дагуу бичгээр байгуулж, ипотекийг улсын бүртгэлд бүртгүүлсэн ба барьцааны гэрээний дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа мөн өнгөрөөгүй байна. Иймд нэхэмжлэгч “******* банк” ХХК нь хүчин төгөлдөр ипотекийн дагуу хариуцагч Ц.ын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 3******* дүгээр хороо, ******* ******* ******* дугаар гудамж, *******22 тоот хаягт байрлах, 48 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-220*******0*******862******* дугаарт бүртгэгдсэн хувийн сууц, мөн хаягт байрлах, *******23 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г-220*******006328 дугаарт бүртгэгдсэн газар өмчлөх эрхийг тус тус албадан худалдаж, үнийн дүнгээс дээрх зээлийн төлбөрийг барагдуулахыг Иргэний хуулийн *******7******* дугаар зүйлийн *******7*******.*******-д зааснаар шаардах эрхтэй

9. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 283,709 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлсөн нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.*******.*******-д нийцжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.*******, 60 дугаар зүйлийн 60.*******-д зааснаар тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэл хангагдсан хувь хэмжээгээр талуудад хариуцуулдаг тул нэхэмжлэгчээс төлсөн 283,709 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 283,709 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ********************* дугаар зүйлийн *********************.2.2, **************6, **************8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

*******.Иргэний хуулийн 4************** дүгээр зүйлийн 4**************.*******, 4*******2 дугаар зүйлийн 4*******2.*******, 4*******3 дугаар зүйлийн 4*******3.*******-д заасныг тус тус баримтлан Ц., Т. нараас *******2,409,908 төгрөгийг гаргуулан “******* банк” ХХК-д олгож, нэхэмжлэлээс **************,*******00 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн *******7******* дугаар зүйлийн *******7*******.*******-д заасныг баримтлан Ц., Т. нар *******2,409,908 төгрөгийн төлбөр төлөх үүргээ эс биелүүлбэл Сонгинохайрхан дүүрэг, 3******* дүгээр хороо, ******* ******* ******* дугаар гудамж, *******22 тоот хаягт байрлах, 48 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-220*******0*******862******* дугаарт бүртгэгдсэн хувийн сууц, мөн хаягт байрлах, *******23 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г-220*******006328 дугаарт бүртгэгдсэн газар өмчлөх эрхийг тус тус албадан худалдаж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.*******, 60 дугаар зүйлийн 60.******* дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 283,709 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц., Т. нараас 283,709 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* банк” ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ХИШИГБААТАР