Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2023/01016

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* хороо, 10 дугаар *******, Түвшин өргөө ******* ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүрэг, хороо, өөрийн байр хаягт байрлах, т холбогдох,

2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн тоот тогтоол болон 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн тоот тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч //,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , ,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд , , ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүнийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолын 11 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөрөнгө битүүмжилсэн шийдвэрийг хүчингүй болгож, “” ХХК-ийн Баянзүрх дүүрэг, нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын дугаарт бүртгэлтэй, “” *******ы 1,594 м.кв талбай бүхий газрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, шүүгдэгч нарын хувьд ноогдох хэсгээс төлбөрийг гаргуулахаар тогтоож, даалгасан байдаг.

Харин энэхүү газар дээр байрлах иргэн Жамбадагва овогтой ******* миний өмчлөлийн Улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, 1 ******* , , тоот хаягт байрлах орон сууц, үйлчилгээний зориулалттай, дуусаагүй үл хөдлөх хөрөнгөөр аливаа этгээдийн өр, төлбөрийг барагдуулах талаар дээрх шийтгэх тогтоолд шийдвэрлээгүй, аливаа өр, төлбөр барагдуулах талаар ямар нэгэн шүүхийн шийдвэр, тогтоол байхгүй болно.

Өөрөөр хэлбэл, Ж.******* нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тал биш, оролцогч биш, төлбөр төлөгч биш, түүний энэхүү үл хөдлөх хөрөнгөөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах хуулийн үндэслэл байхгүй, ямар ч шүүхийн шийдвэр, тогтоол байхгүй болно.

Шүүхийн шийдвэргүй Ж.*******гийн өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж, шийдвэр гүйцэтгэгч нь хууль бусаар 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр тоот тогтоол гарган битүүмжилж, 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр тоот тогтоол гаргаж хураан авсан байна.

Шийдвэр гүйцэтгэгчийн дээрх үйл ажиллагаа хууль бус болох талаар Хан-Уул дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч ахлах дэслэгч , Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын дэд дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч хурандаа нарт хандаж дээрх хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлөх, улмаар битүүмжилж, хурааж авсан тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гомдол гаргасан. Гэтэл уг гомдолд ямар нэгэн хариу өгсөнгүй.

Шийдвэр гүйцэтгэгч нь аливаа шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудасгүй хууль бус ажиллагаа явуулж, иргэн Ж.*******гийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг зогсоож, хураан авч, битүүмжилсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна.

Иргэний хуулийн 103 дугаар зүйлийн 103.1Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлана гэж заасан.

Шийдвэр гүйцэтгэх газар зөвхөн хуулийн дагуу төлбөр авагч, төлбөр төлөгчийн хүрээнд л шүүхийн шийдвэрийн дагуу ажиллах байтал Ж.*******гийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг 2022 оны 08 дугаар сарын 08- ны өдрийн тоот тогтоол болон 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн тоот тогтоолоор битүүмжилж хураан авсан нь өмчлөгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд хууль бусаар саад болж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.10 дах заалт бол зөвхөн төлбөр төлөгчид хамааралтай, гэтэл уг заалтыг баримталсан гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй юм.

Шийдвэр гүйцэтгэх газар зөвхөн хуулийн дагуу төлбөр авагч, төлбөр төлөгчийн хүрээнд л шүүхийн шийдвэрийн дагуу ажиллах ёстой.

Мөн Ж.*******гийн өмчлөх эрхтэй холбогдуулан гомдол гаргасан гэнэ, өмчлөлийг хүчингүй болголоо гэхэд хэн өмчлөгч болох нь тодорхойгүйгээс гадна хэрэв үнэхээр өмчлөгч өөрчлөгдөж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт орсон бол хариуцагчийн тайлбар үндэслэлтэй болно.

Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн газар нь “” банкны зээлийн барьцаанд байдаг бөгөөд уг банктай байгуулсан 3 тэрбум төгрөгийн зээлийн гэрээний хөрөнгөнөөс тодорхой хэмжээгээр орсон.

“” ХХК-д холбогдох зээлийн гэрээтэй холбоотой шийдвэрийн дагуу маш их үнийн дүнтэй шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь шийдвэр гүйцэтгэх газарт явагдаж байдаг. Гэтэл эрүүгийн журмаар шийдэгдсэн хохирогч нарын хөрөнгөөр уг барилга боссон гэдэг өрөөсгөл зүйл яриад бусад хохирлоо барагдуулах гэж байгаа хүмүүсийг орхигдуулан ийм ажиллагаа явуулна гэдэг хууль зөрчсөн асуудал болж байна.

Шүүхийн шийдвэрт тусгагдсан хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулаад тодорхой данс дахь мөнгөнөөс тодорхой хэмжээгээр хохирогч нарт хуваарилагдаж, ажиллагаа нь хуулийн дагуу явагдаж байна. Гэтэл энэхүү ажиллагаагаа бүрэн гүйцэд дуусгах гээд барилга руу орж ажиллагаа хийснийг хууль бус гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд болон иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд энэ хуулийн 6.2.1, 6.2.2-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи гомдлоо иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд гаргахаар зохицуулсан байдаг тул тус шүүхэд хандан энэхүү нэхэмжлэлийг гаргасан.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн тоот тогтоол болон 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн тоот тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын  итгэмжлэгдсэн төлөөлөгч , Мөнхбаяр нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1032 дугаар шийтгэх тогтоолоор , , нараас ,,,23 төгрөгийг гаргуулж, хохирогч иргэнд олгохоор шийдвэрлэсэн. Уг шийтгэх тогтоолын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 4 дүгээр сарын 2-ны өдрөөс явуулж төлбөр төлөгч , , нарын хохиролд тооцуулахаар заасан “” ХХК-ийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын дугаарт бүртгэлтэй 1594 м.кв талбай бүхий газрыг, түүний дээрх дутуу баригдсан барилгын хамт 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн /01, 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн тоот тогтоолоор битүүмжилж, хураасан.

Дээрх газар нь банкны барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй, барьцаанд байгаа газарт баригдсан дуусаагүй барилгын гэрчилгээтэй Ж.*******гийн өмчлөлийн хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.10-т: "Шаардлагатай бол иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хөрөнгийг битүүмжлэх, барьцаалахдаа тухайн хөрөнгө болон түүний зарим бүрдэл хэсгийг хураан авч болно” гэж заасны дагуу хураан авч, битүүмжилсэн. Уг барилга нь газартай салшгүй холбоотой, газраас салгамагц бие даан хэрэгжиж үл чадах, газрын бүрдэл хэсэг гэж үзсэн.

Бусдын барьцаанд бүртгэлтэй байсан газар дээр ямар аргаар, ямар журмаар тухайн өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон гэдэг асуудал гарч ирнэ. Уг барилгыг газрын хэвлийгээс үл салгаж болох хөрөнгө гэж үзсэн учраас хураан авч, битүүмжлэх ажиллагаа хийгдсэн. Захиалгын гэрээний дагуу оруулсан хөрөнгөөр баригдсан гэж маргаж буй дутуу баригдсан барилгад 20-80 гаруй сая төгрөгийн урьдчилгаа өгсөн хүмүүсийн хөрөнгөөр энэ өмчлөлийн барилга боссон байдаг. Гэтэл хүмүүсийн хөрөнгөөр боссон барилгыг Ж.******* өөрийн өмчлөлд бүртгүүлсэн мөртлөө шүүхэд болон шийдвэр гүйцэтгэх газарт өөрөө ирдэггүй,  өөрийн өмнөөс өмгөөлөгч оруулан “миний өмчлөлийнх, шийтгэх тогтоолд нэрлэн заагаагүй” гэж хэлж болохгүй гэж үзэж байна. Түүний өмчлөлийн талаар холбогдох газарт хандсан.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгч Ж.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулахдаа газрыг үзсэн, тэгэхэд газар шорооны ажил дөнгөж эхэлж байсан. Уг барилгыг  Ж.******* өөрийн хөрөнгөөр бий болгоогүй, зөвхөн хохирогч бидний дээрх компанитай байгуулсан гэрээний дагуу төлбөрт төлсөн хөрөнгөөр босгосон.

Гэрээ байгуулснаас хойш газар дээр очиж барилгын явцтай танилцаж байсан бөгөөд *******гийн Гүрсоронз, , нарт холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон. Шүүхийн шийдвэрийн дагуу 1,000,000 төгрөгийн хохирол олгогдохоор шийдвэрлэгдсэн, одоогийн байдлаар 1,390,000 төгрөг, 290,000 төгрөгийг өгсөн, өөр барагдуулсан зүйлгүй өдий хүрч байна.

Иймд Ж.*******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Энэ барилга бол бидний оруулсан хөрөнгөөр боссон байхад Ж.******* үнэхээр өөрийнхөө хөрөнгөөр өөрөө бий болгосон юм бол өөрөө шүүх хуралдаанд оролцоод үүнийгээ тайлбарлаж хэлэхгүй байгаад гайхаж байна.

Тэрээр уг байрны дээвэр, сантехникийн асуудлыг шийдээд битүүлээд, хохирлыг барагдуулаад өгнө,  миний хоёр хүүхдийг энэ хэргээс салгаад өгөөч гэж телевизээр уйлаад ярьж байсан хүн, гэтэл одоо хохирол барагдуулах ёсгүй, миний  байр гэж хэлэхээс ичих хэрэгтэй. Бид орон гэрээ зарж байж мөнгө өгсөн. Гэтэл одоо айлын хашаанд өөрт байгаа хөрөнгөө боож тавьчихаад айлд амьдарч байна. Энэ байранд орно гэж байхгүй болсон, гагцхүү хохирол барагдвал оршуулгын зардалдаа хэрэглэх байх, өвчин зовлонгүй сэтгэл амар явж байгаад хорвоогоос явмаар байна.

Ж.******* өөрт байгаа хөрөнгөө зараад 400 гаруй хүний өрийг барагдуулах талаар боддоггүй юм байх даа гэж хэлмээр байна.  Шүүхийн шийдвэрээр хохирол төлүүлэхээр шийдсэнээс хойш 33 данстай байсан, гэтэл 6 данстай, 44 хөрөнгө байсан чинь дуудлага худалдаанд орох болохоор 10 гаруй байр болчихож байгаа нь хэцүү байна. Ж.*******гийн  энэ байртай холбоотой асуудал дээр маш их маргаан гаргаж байна. Хохирлын 31,600,000 төгрөгөөс 2,400,000 төгрөг, 600,000 төгрөг авсан, бусдыг барагдуулаагүй.  

Иймд шүүхийг үнэн зөв шийдвэр гаргаж өгөхийг хүсч байгаа тул Ж.*******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

, нарын тайлбарыг дэмжиж байна. Эрүүгийн хэрэгт хохирогчоор оролцсон, хохирол барагдаагүй өдий хүрч байгаа бөгөөд бид зөвхөн төлөөлөл болохоос биднээс гадна маш олон хохирогч нар шүүхийн шийдвэрийг хүлээж байна. Хохирлын 15,000,000 төгрөгөөс 800,000 төгрөг, 1,000,000 төгрөг авсан, өөр зүйл аваагүй.

Иймд Ж.*******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

эхэмжлэгчээс гаргасан : Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ж.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 ******* , Энх тайвны өргөн чөлөө гудамж, тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, орон сууц, үйлчилгээний зориулалттай, гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээний хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 22410253/02 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол, Ж.*******гийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хан-Уул дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч т гаргасан гомдол, Ж.*******гийн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд дарга, шийдвэр гүйцэтгэх албаны дарга, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, хурандаа т гаргасан гомдол, Ж.*******гийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр д олгосон итгэмжлэл/3-14/,

-Хариуцагчаас гаргасан : Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 18433 дугаартай , нарт олгосон итгэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, 2241025тай Шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийн хавтасны нүүр хэсэг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 0 дугаартай гүйцэтгэх хуудас, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хан-Уул дүүргийн хэлтсийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч ын 2022 оны 04 дүгээр сарын 2-ны өдрийн 2241089 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн /01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл,

2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 8/112 дугаар албан бичиг, Ж.*******гийн Эрхийн улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 ******* , Энх тайвны өргөн чөлөө гудамж, тоот хаягт байршилтай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, банк ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн ГЗ/448 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 01 дүгээр сарын 1-ны өдрийн 1-19/41 дугаартай , нарт олгосон итгэмжлэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/16 дугаартай г албан тушаалд томилох тухай тушаал, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.02.09-ний өдрийн магадлал, Шүүхийн сахилгын хорооны 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн тоот “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” магадлал /хх-ийн 20, 26-44, 95-116, 131-148/,

-Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс гаргасан : Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ДШМ/14 магадлалын хуулбар, “Нарны хүү сарны охин” ХХК, Т.Золжаргал нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан 22 дугаартай орон сууц захиалгын гэрээний хуулбар, Худалдаа хөгжлийн банкны 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 10,000,000 төгрөгийн орлогын ордерийн хуулбар, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 5,000,000 төгрөгийн орлогын ордерийн хуулбар, Амар амгалан апартмент 2 *******, 2-ээлжийн танилцуулгын хуулбар, давтагдах давхрын байгуулалт М1:150, “” ХХК болон нарын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан орон сууц захиалгын гэрээний хуулбар, “” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, , нарын иргэний үнэмлэхийн хуулбар, давтагдах давхрын байгуулалт М1:150, Худалдаа хөгжлийн банкны 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн орлогын ордерийн хуулбар, 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн орлогын ордерийн хуулбар /61-1, 95-116, 131-148, 149-151, 152, 153, 154, 155-156/ зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч т холбогдуулан 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн тоот тогтоол, 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн тоот тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулсан учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ,  нарын хүсэлтээр тэднийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулсан.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01ий өдрийн дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 001/ХТ2022/238 дугаар тогтоолоор , , нараас ,,,23 төгрөг гаргуулан 389 иргэнд олгохоор  олгохоор шийдвэрлэжээ. /хх-ийн 31-36, 95-116/

Дээрх шийтгэх тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 0 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн байна. /хх-ийн 28-30

Хэрэгт авагдсан, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 0 дугаартай гүйцэтгэх хуудаст  ...””-ий Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “” *******ы барилгын талбай бүхий газар,...гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гаргуулах зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж шүүгдэгч , , нарын төлөх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хувь тэнцүүлэн гаргуулахыг даалгаж шийдвэрлэсэн ...гэж дурджээ. /хх-ийн 29

 2022 оны 04 дүгээр сарын 2-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байх ба энэхүү ажиллагааны явцад Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын   дугаарт бүртгэлтэй, 1594 м.кв талбай газар,

нэхэмжлэлд дурдсан, Эрхийн улсын бүртгэлийн Y-220411615 дугаарт бүртгэгдсэн,  Баянзүрх  дүүргийн 22 дугаар хороо, 15 ******* , Энх тайваны өргөн чөлөө гудамж, 110 а тоот хаягт байршилтай, 404 м.кв талбай бүхий, орон сууц, үйлчилгээний зориулалттай, 40 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг   2022 оны 08 дугаар сарын 08ы өдөр битүүмжилж, мөн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хураан авч, энэ талаар шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлджээ./хх-ийн 3-41/

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ”” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “” *******ы барилгын талбай бүхий газрыг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гаргуулахаар  шийдвэрлэсэн, уг газарт Ж.*******гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байх ба дээрх шийтгэх тогтоолын дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад газрын хамт битүүмжилж, хураан авсан үйл баримт тогтоогдож байна.  

Нэхэмжлэгч нь дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч бус, энэхүү үл хөдлөх эд хөрөнгөөр хохирлыг барагдуулах талаар шүүхийн шийтгэх тогтоолоор шийдвэрлээгүй, уг хөрөнгөөр хохирол барагдуулахаар гүйцэтгэх хуудас бичигдээгүй байхад битүүмжилж, хураасан нь өмчлөгчийн эрхийг хязгаарласан гэж,

хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.10-т заасны дагуу газар, түүний дээр баригдсан барилгыг хураан авч, битүүмжилсэн нь үндэслэлтэй гэж тус тус маргасан.

Иргэний хуулийн 8 зүйлийн 85.2-т:”Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна” гэж заажээ.

Үүнээс үзэхэд, шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ”” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “” *******ы барилгын талбай бүхий газрыг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гаргуулахаар шийдвэрлэсэн, энэхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад уг газарт түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн буюу Ж.*******гийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж, хураан авсан нь Иргэний хуулийн 8 зүйлийн 85.2-т заасантай нийцсэн гэж үзэв.

Иймд хариуцагч т холбогдох, тус газрын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол,  2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн тоот “Эд хөрөнгө хураах тухай” тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай Ж.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ж.******* дээрх үл хөрөнгийн өмчлөгчийн хувьд өөрт учирсан хохирлыг буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг, түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч д 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүнийг байлцуулахгүйгээр өмгөөлөгчийг байлцуулан хэргийг шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй./хх-ийн 125/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 0,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 122.5-д тус тус заасныг баримтлан хариуцагч т холбогдох, 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол,  2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн тоот “Эд хөрөнгө хураах тухай” тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай, нэхэмжлэгч Ж.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 0,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЦОЛМОНГЭРЭЛ