Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2023/02234

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* хороо, *******, *******, ******* хаягт байрлах, “” ХХК *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүрэг, ******* хороо, , , хаягт оршин суух, “” ХХК -д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний доголдол арилгахад гаргасан зардал 7,309,694.81 төгрөг гаргуулах, ажил гүйцэтгэх гэрээний ажлын үр дүнгийн доголдол арилгахыг даалгах тухай үндсэн, гэрээний үүрэгт 130,609,590 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагчийн төлөөлөгч ,

Хариуцагчийн өмгөөлөгч /Ү№2025/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“” ХХК нь “” ХХК-тай 2018 оны 05 сарын 15-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан. Уг гэрээгээр ******* дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Polaris apartment” хотхоны “Цонх” угсралтын ажлыг Монгол улсын барилгын стандарт, норм дүрмийн дагуу үйлдвэрлэж, чанарын шаардлага хангасан биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй бараа материалаар хийж гүйцэтгэхээр тохиролцсон.

Гэтэл “” ХХК нь гэрээгээр тохирсон ажлыг доголдолгүй хүлээлгэж өгөх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно.

“” ХХК нь гэрээгээр тохиролцсон ажлыг гүйцэтгэж, хүлээлгэн өгсөн боловч ажлын үр дүн нь доголдолтой байсан. “” ХХК-иас доголдлоо арилгахыг шаардсан ч үр дүн гараагүй тул зарим доголдлыг нь манай компани нь өөрийн зардлаар арилгаж, хэвийн болгосон.

1. Гэвч цонхны доголдол нь арилаагүй хэд хэдэн айл өрхүүд байгаа бөгөөд доголдолтой холбоотойгоор дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд :

1. 2-р орц 101 тоот /, Цонхны бариулууд суларсан, үүнийг янзлах, вакум хаалт хийх/

2. 1-р орц 1201 тоот /, Цонх, тагтны шал хооронд зай их, үүнийг янзлах/

3. 1-р орц 1306 тоот /Тагтны цонх сул зайтай, үүнийг янзлах/

4. 2-р орц 1402 тоот / “Болконы дамжих шатаар бороо ордог, үүнийг янзлах”

5. 57A байр 1-р орц 404 тоот /, Цонх, тагтны хаалга зай завсар үүссэн, үүнийг янзлах/

6. 57Б байр 1-р орц 406 тоот /, Цонх сийгдэг, цонхны тавцан муу, үүнийг янзлах/ зэрэг гомдлыг дээрх тоотод оршин суугчид гаргасан болно.

Эдгээр гомдлууд нь “” ХХК-ны хийж гүйцэтгэсэн цонхны ажил гүйцэтгэх гэрээний үр дүнгийн доголдолтой холбоотой бөгөөд доголдлыг арилгах тухай шаардлагыг манай компани хүргүүлсэн боловч үр дүн гараагүй.

2. Ажил гүйцэтгэгчийн ажлын үр дүнгийн доголдлыг захиалагч нь өөрийн зардлаар зассан зардлын тухайд дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд:

Манай компани нь өөрийн бараа материал, ажиллах хүчээр “” ХХК-нийн хийсэн ажлын үр дүнгийн доголдлыг арилгасан. Ингэхдээ цонхны бригадын ахлах , туслах нар нь 2021 оны 10 сарын 23-ны өдрөөс 2021 оны 12 сарын 26-ны өдөр хүртэл нийт амралт /бямба, ням гараг/-ын 20 хоногт ажилласан. Үүнд цонхны нугас, түгжээ, резин, шил солих, цонхны тохиргоо хийх, хаалтны бэхэлгээ хийх зэрэг ажлуудыг гүйцэтгэж холбогдох айл, оршин суугчдаар гарын үсэг зурж баталгаажуулсан.

Иймд ажлын доголдтой холбогдуулан нэр бүхий оршин суугч нарын цонхтой холбоотой доголдлыг арилгахыг хариуцагчид даалгаж өгөх, “” ХХК-ийн суулгасан цонхыг дахин засварлах ажилд гарсан цалингийн зардал 7,309,694.81 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч “” ХХК-ийн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд өмгөөлөгч хамт гаргасан хариу тайлбартаа:

“” ХХК болон “” ХХК-ийн хооронд 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр дугаартай Ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, уг гэрээний дагуу ******* дүүргийн 5-р хороо, Поларис Апартмент хотхоны 3,521.12 м.кв талбай цонх болон 4,671.65 м.кв талбай балконыг өөрийн зардлаар хийж гүйцэтгэхээр болж нийт ажлын хөлсийг 930,405,120 төгрөг гэж тохиролцсон.

Гэрээ хэрэгжих явцад буюу 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр №o02 дугаар Гэрээний нэмэлт, өөрчлөлт оруулж ажлын хэмжээнд өөрчлөлт оруулж 3,291.928 м.кв цонх, 4,842.376 м.кв балкон болгосон ба үнийн хэмжээг мөн хэмжээгээр өөрчилсөн болно.

Улмаар манай компани ажлыг нь хүлээлгэн өгч уг барилга бүхэлдээ ашиглалтанд орж, улсын комисс барилгыг 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээж авахад бид гэрээнд заасан дээрх ажлаас илүү буюу 3,627.6 м.кв талбай бүхий цонх, 4,962.8 м.кв талбай балконы ажлыг хийж гүйцэтгэсэн байдаг юм.

Бид гэрээний төлбөрт 227,020,940 төгрөгийг бэлнээр, харин 640,422,000 төгрөгийн үнэ бүхий 6 ширхэг орон сууцыг авахаар тохиролцсон боловч “” ХХК нь өөрийнхөө давуу байдлыг урвуугаар ашиглан улсын бүртгэлийн байгууллагад зохих этгээд болох өмчлөгчдийн материалыг хүргүүлэхгүй байсан.  Энэ нь барилгын компаниуд жижиг аж ахуй эрхлэгчдийг хохироож байгаа үйлдэл гэж үзэж байна.

Манайх ажлаа бүрэн хийж гүйцэтгэн улсын комисс 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр ашиглалтанд хүлээж авахад айл бүрт цонхны 3 жилийн баталгааны хуудсыг гардуулж өгсөн ба өнөөдрийг хүртэлх бүхий л хугацаанд асуудал гарсан гэх айлд бүрт орж засвар үйлчилгээг хийсээр ирсэн. Тухайлбал, 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр А блокны 2-р орц;  2020 оны ******* сарын 12, 19, 26-ны өдрүүд, 2 дугаар сарын 02,09,16-ны өдрүүд, 2020 оны 10 дугаар сарын 2-ны өдөр А, Б блокны 1,2-р орцны айлуудад бүхэлд нь орж засвар үйлчилгээг хийсэн. Ингээд хамгийн сүүлд 2020.11.10-нд айлуудаар орсон, 2021 онд ковид гарч хөл хорио тогтоосон бөгөөд гэрээт ажлын баталгаат хугацаа 2021.09 сард дууссан.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан айлуудын доголдол гэх зүйл нь манай компанийн гэрээгээр хүлээсэн үүрэгт хамааралгүй зүйл байна. Доголдолтой гэх айлуудын доголдол бодитой эсэх нь тодорхойгүй, улмаар манай компанийн хариуцах зүйл мөн эсэхийг нягтлан шалгасны үндсэн дээр уг асуудлыг шийдвэрлэх боломжтой гэсэн тайлбарыг өгч байсан.

Гэвч манай хийж гүйцэтгэсэн ажилтай огт холбоогүй ны 2-р орц, 101 тоот //-ын “вакуум хаалт хийх”, 1-р орц 1201 тоот //-ын “Цонх, тагтны шал хооронд зай их, үүнийг янзлах”, 2-р орц 1402 тоот //-ын “Болконы дамжих шатаар бороо ордог, үүнийг янзлах” зэрэг нь манай гэрээгээр хүлээсэн үүрэг биш, манай хийж гүйцэтгэсэн ажил биш тул хүлээн зөвшөөрөхгүй.

Энэхүү ажлыг бусад барилгад блок эсвэл тоосгон өрлөгөөр айл хоорондын балконы тусгаарладаг бөгөөд харин “” ХХК нь вакуумаар тусгаарлахаар болсон гээд манай компанид уг ажлыг хийх санал тавихад бид хийж амжихгүй гэдгээ хэлээд өөрсдийн гэрээгээр тохирсон цонх, балконы ажлаа гүйцэтгэсэн. Тухайн үед нь өөр компани ажиллаж байгаад ажлаа дутуу орхиод явсан. Өөрөөр хэлбэл, бидний гэрээгээр хүлээсэн талбай бүхий ажилд уг вакуум тасалгаа хийх ажил байхгүй болно.

“” ХХК нь дээврийн ус зайлуулах хоолойг айлуудын балконы дундуур явуулсан байдаг, уг хоолойн залгааснаас ус гоожиж айлуудын балконд тогтдог нь манай ажилтай хамааралгүй.

Харин ны 2-р орц, 101 тоот //-ын “цонхны бариул суларсан, үүнийг янзлах, 1-р орц 1306 тоотын “Тагтны цонх сул зайтай, үүнийг янзлах”, 57A байр 1-р орц 404 тоот //-ын “Цонх, тагтны хаалга зай завсар үүссэн, үүнийг янзлах”, 57Б байр 1-р орц 406 тоот //-ын “Цонх сийгдэг, цонхны тавцан муу, үүнийг янзлах” зэрэг хэдийгээр баталгаат хугацаа дууссан ч гэсэн манай гэрээнд тусгагдсан ажил тул засварлахыг зөвшөөрч байна.

 Харин доголдлыг арилгахад гаргасан зардалд 7,309,694.81 төгрөг зарцуулсан гэх санхүүгийн баримт байхгүй, цалин олгосон болон цалин шилжүүлсэн баримтыг зардал гаргасан гэж үзэх боломжгүй юм.

Иймд “” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг зөвшөөрөхгүй байна гэв.

3. Хариуцагч “” ХХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

"" ХХК нь барилгын салбарт дагнан вакуум цонхны угсралт, үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг бөгөөд энэхүү үйл ажиллагааныхаа хүрээнд “Марч Констракшн” ХХК-тай 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, уг гэрээний дагуу ******* дүүргийн 5-р хороо, Поларис Апартмент хотхоны 3521,12 м.кв талбай цонхыг, 1 м.кв-ыг нь 140,000 төгрөгөөр болон 4671,65 м.кв талбай балконыг, 1 м.кв-ыг нь 90,000 төгрөгөөр өөрийн зардлаар хийж гүйцэтгэхээр болж нийт ажлын хөлсийг 930,405,120 төгрөг гэж тохиролцсон.

Гэрээ хэрэгжих явцад буюу 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр №02 дугаар Гэрээний нэмэлт, өөрчлөлт оруулж ажлын хэмжээнд өөрчлөлт оруулж 3291,928 м.кв цонх, 4842,376 м.кв балкон болгосон ба үнийн хэмжээг мөн хэмжээгээр өөрчилсөн болно.

Улмаар манай компани ажлыг нь хүлээлгэн өгч уг барилга бүхэлдээ ашиглалтанд орж, улсын комисс барилгыг 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээж авахад бид гэрээнд заасан дээрх ажлаас илүү буюу 3627,6 м.кв талбай бүхий цонх буюу 507,864,000 төгрөгийн ажил, 4962,8 м.кв талбай балконыг буюу 446,652,000 төгрөгийн ажлыг хийж бүтээсэн байдаг юм. Энэ нь цонх суулгасан актаар тогтоогдоно. 

Бид гэрээний төлбөрт 227,020,940 төгрөгийг бэлнээр, харин 640,422,000 төгрөгийн үнэ бүхий 6 ширхэг орон сууцыг авсан байдаг боловч “” ХХК нь өөрийнхөө давуу байдлыг урвуугаар ашиглан улсын бүртгэлийн байгууллагад зохих этгээд болох өмчлөгчдийн материалыг хүргүүлэхгүй хууль бус эс үйлдэхүй гаргаж байгаа ба зургаан байрнаас одоо хоёр нь шүүхэд мөн иргэний хэрэг үүсэн шийдвэрлэгдэж байгааг дурдах нь зүйтэй.

Захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авсан даруй ажлын хөлсийг төлөх үүрэгтэй. Гэвч захиалагч “” ХХК нь ажлын хөлс 954,516,000 төгрөгөөс 867,442,940 төгрөг төлсөн, үлдэгдэл 87,073,060 төгрөгийг өнөөдрийг болтол төлөөгүй байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 8.4-д “Захиалагч нь гэрээнд заасан үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг гүйцэтгэгч талд төлнө” гэж заасан.

Иймд “” ХХК-иас гэрээний дагуу гүйцэтгээгүй үүрэг 87,073,060 төгрөг, түүний 50 хувь болох 43,536,530 төгрөгийн алданги, нийт 130,609,590 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

4. Нэхэмжлэгч “” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь сөрөг нэхэмжлэлийн талаар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“” ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.  Үүнд:

1.”” ХХК-д №АГГ-18/1 гэрээний дагуу нийт шилжүүлсэн ажлын хөлсний тухайд:

  Бидний хооронд байгуулагдсан №АГГ-18/1 гэрээний ажлын хөлсөнд 697,842,000 төгрөг бүхий 387.69 м.кв орон сууц, бэлнээр 257,020,940 төгрөг, нийт 954,862,940 төгрөгийг “” ХХК-д шилжүүлсэн байна.

Тодруулбал, “” ХХК нь 355.79 м.кв талбай бүхий нийт 640,422,000 төгрөгийн 6 орон сууц, бэлнээр 227,020,940 төгрөг шилжүүлсэн гэж дурьдсан байх боловч үүнээс гадна 31,9 м.кв орон сууц, 30,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн.

-2020 оны 03 сарын 23-ны өдөр “” ХХК-ийн захирал ийн гаргасан “Тодорхойлолт”-ын  дагуу “Поларис Апартмент-1” хотхоны С блок орон сууцнаас 31,9 мкв орон сууцыг Г.Очироод шилжүүлж, №АГГ 18/1 ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт гэрээ №1-ийн 2.1 дэх хэсэг, 2.2 дэх хэсэгт энэ тухай тохиролцож, баталгаажуулсан. Өөрөөр хэлбэл “” ХХК нь 31,9 мкв орон сууц авах эрхээ Г.Очироод шилжүүлж өгсөн.

-2020 оны 06 сарын 19-ны өдөр “” ХХК-д 30,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн.

-2020 оны 03 сарын 23-ний өдрийн АГГ 18/1 гэрээний “Ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт гэрээ №1”-ийн 2.3 дэх хэсэгт “Тус гэрээтэй холбоотой аливаа маргаан гаргахгүй болно гэдгээ гүйцэтгэгч тал хүлээн зөвшөөрсөн болно” гэж гэрээний нэмэлтэд оруулж өгсөн нь тухайн үед талууд харилцан тохиролцож “” ХХК болон “” ХХК нарын хоорондох төлбөр тооцооны асуудал байхгүйг хүлээн зөвшөөрч "" ХХК-ийн гүйцэтгэх захирал нь гарын үсэг зурж баталгаажуулан байгууллагын тамгыг дарсан болно. Манайх нэхэмжлээд байгаа ажлын хөлсний үлдэгдэл 87,073,060 төгрөгийг төлж барагдуулсан.

Шинжээчийн дүгнэлтээр цонхны хэмжээ 946,889,600 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэж гарсан бөгөөд үүнээс гүйцэтгэгчид өгсөн 867,442,940 төгрөг хасагдаж, 79,446,660 төгрөг үлдэх учиртай. Үүнээс 31,9 м.кв талбайг 1 м.кв-ыг 1,800,000 төгрөгөөр бодоход 57,420,000 төгрөг хасагдаж, 22,026,660 төгрөг болно. Үүнээс “” ХХК-ийн захирал нь өөрсдийн авах авлагаас 20,800,000 төгрөгийг хасуулах хүсэлт гаргасан, үүний дагуу хасч тооцоход  1,226,660 төгрөг үлдэнэ.

Ийнхүү үлдэж буй 1,226,660 төгрөг, түүний 50 хувь болох 613,330 төгрөгийн алдангийн хамт 1,839,990 төгрөгийг зөвшөөрнө. Эдгээр төлбөр нь зургийн ажлын өөрчлөлт, шинжээчийн дүгнэлт, м.кв-ын зөрүү зэргээс үлдсэн гэж үзэж байна.

Иймд “” ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 1,839,990 төгрөгийг зөвшөөрнө, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэв.

5. Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох:

5.1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, “” ХХК-иас 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Б.Бадамхандад олгосон итгэмжлэл, “” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн “Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах тухай” тоот албан шаардлага, “” ХХК-иас “” ХХК-д хүргүүлсэн 2021 оны 0******* сарын 19-ний өдрийн “Шаардлага хүргүүлэх тухай” 005/143 тоот албан бичиг, “” ХХК, “” ХХК-ийн хооронд 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан №АГГ18/1 “Ажил гүйцэтгэх гэрээ”-ий нэмэлт гэрээ №1, 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан №АГГ-18/1 “Ажил гүйцэтгэх гэрээ”, 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 02 тоот “2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дугаартай ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт өөрчлөлт”, 2021.11.06-ны өдрийн 57Б 1, 2-р орц, 57 А байрны 1-р орц “Цонх сийгэлттэй айлуудын жагсаалт”, “” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “” ХХК суулгасан цонхыг дахин засварлах ажилд гарсан хөдөлмөрийн зардал”,  , , , , нарын Поларис-57 СӨХ-д гаргасан өргөдөл, 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Ц.Шатарт олгосон итгэмжлэл, сөрөг нэхэмжлэлд ирүүлсэн хариу тайлбар, “” ХХК-ийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн тоот итгэмжлэх, “” ХХК-ийн захирал ийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн тодорхойлолт, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, түүнд хавсаргасан баримтууд, “” ХХК-ийн 2022 оны 0******* сарын 15-ны өдрийн Голомт банкны -т шинжээчийн ажлын зардал 3,500,000 төгрөг төлсөн талаарх цахим гүйлгээний баримт, “” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Хүсэлт гаргах тухай” албан бичиг, “” ХХК-ийн ихэсгэсэн шаардлагад хавсаргасан оршин суугчдын гаргасан хүсэлтүүд, “” ХХК-иас 2023.01.19-ний өдөр од олгосон итгэмжлэл, “” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 0******* сарын 16-ны өдрийн “Ажилд томилох тухай” № А001/10 тушаал, 2019 оны 1******* сарын 16-ны өдрийн “Ажилд томилох тухай” №19/177 тоот тушаал, 2021 оны 0******* сарын 03-ны өдрийн “ ажлаас чөлөөлөх тухай” тоот тушаал, 2019 оны 1******* сарын 16-ны өдөр байгуулагдсан тоот Хөдөлмөрийн гэрээ,  2019 оны 0******* сарын 16-ны өдөр байгуулагдсан тоот Хөдөлмөрийн гэрээ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч од 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр олгосон Эмнэлгийн магадлагаа, “” ХХК-иас 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр М.Цэцэгдэлгэрт олгосон итгэмжлэл, нэхэмжлэгч “” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбар, ХХК-ийн 2018.09.17-ны өдрийн дугаартай “Гэрээнд өөрчлөлт оруулах тухай” албан бичиг /1 хх-ийн 3-30, 50-51, 141-142, 144-145, 183-187, 189, 192-237, 2 хх-ийн 11-12, 20-28, 50, 64-65, 70,78/,

5.2.Хариуцагчаас ирүүлсэн: “” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “” ХХК-иас 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр  т олгосон итгэмжлэл, өмгөөлөгч тэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн хариу тайлбар, Polaris Apartment-1 хотхоны вакум цонх, балконы хаалтны баталгааны хуудас, “” ХХК-иас , , , ,   нартай 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан хэлцэл, 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “” ХХК-аас оршин суугчдын гомдлын дагуу хийж гүйцэтгэсэн ажлын мэдээлэл, 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ******* дүүрэг, 5 дугаар хороо, Поларис апартмент А-Блокт “” ХХК-ийн хийсэн цонх тагтны зөрчлийн үзлэг, 2019 оны 1******* сарын 19-ний өдрийн Цонхны ажил хүлээлцэж, баталгааны хуудас гардуулсан жагсаалт, 2020.01.12, 2020.01.19, 2020.01.26, 2020.02.02, 2020.02.09-ний өдрүүдэд дэвтэрт бичсэн гар тэмдэглэл, “” ХХК-ийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “Эрх шилжүүлэх тухай” тоот албан бичиг, “” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн сөрөг нэхэмжлэл, төлбөрийн даалгавар, улсын тэмдэгтийн хураамжид 593,316 төгрөг төлсөн баримт, 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Цонх суулгасан акт 13, Цонхны зураг төсөл, Цонх үйлдвэрлэх явцын гэрэл зураг, Цонх суулгалтын гэрэл зураг, Шил суулгалтын гэрэл зураг, Блоконы хаалт суулгалтын гэрэл зураг, Блоконы хаалтны шилэлгээний гэрэл зураг, Талуудын хооронд 2018.05.15-ны өдөр байгуулагдсан дугаартай ажил гүйцэтгэх гэрээ, 2018.09.20-ны өдрийн нэмэлт өөрчлөлт, 2020.03.23-ны өдрийн нэмэлт гэрээ №1, 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, “” ХХК-ийн Төрийн банкны 341303297484 тоот дансны 2018.01.01-2018.12.31-ний өдрийн хугацааны хуулга, “” ХХК-ийн Барилгын материалын үйлдвэрлэл: 3.7.3-хуванцар цонх, хаалганы үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрөл, “” ХХК, Хилийн дүгээр ангийн хоорондох 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Бүтээгдэхүүнийг удаан хугацаанд бэлтгэн нийлүүлэх тухай 02 тоот гэрээ, “” ХХК, Хилийн дүгээр ангийн хоорондох 2017 оны 0******* сарын 12-ны өдрийн Бүтээгдэхүүнийг удаан хугацаанд бэлтгэн нийлүүлэх тухай гэрээ /1хх-ийн 34-35, 40-43, 48-49, 52-80,92-113, 129-138, 2 хх-ийн 51-60/,

5.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Гэрч Г.Саранцэцэгийн иргэний үнэмлэхийн хуулбар, түүнд хууль сануулсан баримт, гэрч Г.Саранцэцэгийн мэдүүлэг, Барилгын хөгжлийн төвийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Шинжээчийн нэр нэмэлтээр хүргүүлэх тухай” 1/1367 тоот албан бичиг, Барилгын хөгжлийн төвийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 14306 дугаартай нэхэмжлэх,шинжээчид хууль сануулсан болон эрх, үүрэг тайлбарласан баримт, Барилгын хөгжлийн төвийн 2022 оны 0******* сарын 23-ны өдрийн 1/2300 тоот албан бичиг, Барилгын хөгжлийн төвийн Хот, суурин, дэд бүтцийн судалгаа төлөвлөлтийн хэлтсийн шинжээч нарын 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, шинжээч нарт хууль сануулсан болон эрх,үүрэг тайлбарласан баримтууд, Барилгын хөгжлийн төвийн 2022 оны 1******* сарын 23-ны өдрийн албан бичиг, Барилгын хөгжлийн төвийн Хот суурин, дэд бүтцийн судалгаа төлөвлөлтийн хэлтсийн шинжээч нарын 2022 оны 1******* сарын 18-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, гэрч ийн иргэний үнэмлэхийн хуулбар, түүнд хууль сануулсан баримт, түүний гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх-ийн 122-127, 153-154,160-175, 2хх-ийн 1-8, 38-47/ зэрэг баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “” ХХК нь хариуцагч “” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний доголдлыг арилгахад гарсан зардалд 7,309,694.81 төгрөг гаргуулах, ажил гүйцэтгэх гэрээний ажлын үр дүнгийн доголдол арилгахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч “бүхэлд нь эс зөвшөөрч, гэрээний үлдэгдэл төлбөр, алданги 130,609,590 төгрөг гаргуулах  нэхэмжлэл гарган маргасан.

Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 1,839,990 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй, хариуцагч нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй маргаж байна.

1. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

-Нэхэмжлэгч “” ХХК /захиалагч/, хариуцагч “” ХХК /гүйцэтгэгч/ нарын хооронд 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр №АГГ-18/1 ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх ба гүйцэтгэгч нь ******* дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Polaris apartment” хотхоны “Цонх” угсралтын ажлыг Барилгын стандарт, норм дүрмийн дагуу үйлдвэрлэгдэж, чанарын шаардлага хангасан биет байдлын догодолгүй, эрхийн зөрчилгүй бараа материалаар, товлосон хугацаанд хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэж өгөх, захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч хөлс төлөхөөр тохиролцжээ.

 

Талууд гэрээний үнэ 930,405,120 төгрөг, үүнээс 25 хувь 232,601,280 төгрөгийг бэлэн мөнгөөр, үүний 116,300,640 төгрөгийг гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс 5 хоногийн дотор, үлдэх 116,300,640 төгрөгийг угсралтын ажил бэлэн болмогц,

Үлдэх төлбөр 697,803,840 төгрөгт “” ХХК нь өөрийн бүтээн босгож буй ...хотхоны орон сууцнаас 1 м.кв-ыг 1,800,000 төгрөгөөр тооцож, 387,6 м.кв байх 6 ширхэг орон сууцыг өгөхөөр тохиролцсон. /1хх-ийн129-130/

-Дээрх гэрээнд 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн №02 тоот “2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дугаартай ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт өөрчлөлт” оруулсан, энэхүү өөрчлөлтөөр:

1. Дээрх гэрээний ******* хавсралтын 1 дэх хэсэгт цонхны нийт мкв хэмжээг “...3521.12мкв...” гэснийг “...3291.928 мкв” гэж, энэ хэсэг дэх нийт үнийн дүн “...498.556.800төгрөг...”гэснийг”...460.869.920 төгрөг” гэж,

2. Гэрээний ******* хавсралтын 3 дахь хэсэгт балконы нийт мкв хэмжээг “...4,671.65 мкв...” гэснийг “...4842.376мкв...” гэж, энэ хэсэг дэх нийт үнийн дүн “...420,448,320.00 төгрөг...” гэснийг “...435,813.840 төгрөг” гэж,

3. Гэрээний 3 дахь хэсэг буюу төлбөр тооцоо гэсэн хэсгийн 3.1, 3.2 мөн 3.4-т заасан “...Нийт төлбөрийн 25% болох 232,601,280 төгрөгийг бэлэн мөнгөөр тооцож... Үлдэгдэл төлбөр болох 697,803,840 төгрөгт ХХК-ийн өөрийн бүтээн босгож буй ...орон сууцнаас... Гэрээт ажлын нийт төлбөр 930,405,120 төгрөг...”, гэсэн заалтуудыг  “...Гэрээт ажлын нийт төлбөр 908,083,760 төгрөг бөгөөд үүнээс 190,540,100 төгрөгийг гүйцэтгэгчид бэлэн мөнгөөр олгох ба үлдэгдэл 717,543,660 төгрөгөнд ХХК-ийн өөрийн бүтээн босгож буй ПОЛАРИС АПАРТМЕНТ-1 нэртэй хотхоны орон сууцнаас нэг метр квадратыг нь 1,800,000 төгрөгөөр тооцож нийт 398.63 метр квадрат орон сууцыг өгч тооцох ба сонгосон байгаа 355,7 метр квадрат орон сууцан дээр А блокын 2 дугаар орцны 1 давхарын 42,91 метр квадрат талбай бүхий 103 тоот орон сууцыг нэмэн олгож төлбөр тооцоог бүрэн барагдуулна.” гэж,

4. Гэрээний 3.4-т заасан бартерт өгч байгаа орон сууцны “...Б блокын 10 давхарын 68,58 метр квадрат талбайтай 1006 тоот... гэснийг “...Б блокын 7 давхарын 68,58 метр квадрат талбайтай 706 тоот..." гэж тусгахаар талууд харилцан тохиролцов” гэжээ. /хх-ийн 19, 135/

-2020 оны 03 сарын 23-ны өдрийн №АГГ18/1 ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт гэрээ №1-ээр :

2.1. “Талуудын хооронд байгуулсан үндсэн гэрээний 3.5 -д зааснаар дээрх сонгосон орон сууцны талбайн хэмжээ 355,7 мкв болсон бөгөөд нийт сонгох ёстой орон сууцны талбайгаас 31,9 мкв дутаж байгааг Polaris apartment C блокын барилгаас өгөхөөр хадгалав гэж заасныг гүйцэтгэгч тал нь 31,9 мкв-ыг захиалагч талын С блокноос хадгалуулсанаас бүрэн татгалзаж байгаа болно.

2.2. Тус гэрээнд заасан 31мкв-ыг захиалагчид бүрэн шилжүүлэн өгөхийг хүлээн зөвшөөрч байгаа болно гэж өөрчлөн найруулав.

2.3. Тус гэрээтэй холбоотой аливаа маргаан гаргахгүй болно гэдгээ гүйцэтгэгч тал хүлээн зөвшөөрсөн болно.

2.4. Ажил гүйцэтгэх гэрээнд заасан 6 үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг эхний ээлжинд 3 үл хөдлөхийн гэрчилгээг захиалагч тал гаргаж өгөх бөгөөд, талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээг комисс томилон дүгнэн баталгаажуулснаар гэрээт ажил 100 хувь хангагдсан гэж үзвэл үлдэгдэл 3 айлын гэрчилгээг гаргаж өгнө.

2.5. Гэрээт ажлын хугацааг 100 хувь гүйцэтгэж гүйцэтгэлээ дүгнэхийг гүйцэтгэгч тал бүрэн хариуцаж байгаа болно.

2.6. Энэхүү гэрээний 5.5-д заасныг гүйцэтгэгч тал нь 3 жилийн чанарын баталгаа гаргаж өгөх бөгөөд ямарваа эвдрэл гарахад, өөрийн хөрөнгөөр 100 хувь засах үүргийг гүйцэтгэгч тал хүлээх бөгөөд талуудын хооронд үргэлжлэх гэрээний хугацаа 3 жил байна.

2.7. Гэрээт хугацаа дуусгавар болсны дараагаас үлдсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгнө гэсэн. /1 хх-ийн 11-12, 136-137/

Дээр дурдсан гэрээний талаар зохигч маргаагүй тул тэдний хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т: "Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ.

Нэхэмжлэгч нь нэр бүхий оршин суугчдын цонхны доголдол арилаагүй, цонхны доголдол арилгахад зардал гаргасан гэж тайлбарласан, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож , иргэдээс Поларис СӨХ-д хандсан өргөдөл, цонх сийгэлттэй айлуудын жагсаалт, цонхыг дахин засварлах ажилд гаргасан хөдөлмөрийн зардал, 2021.01.19-ний өдрийн шаардлага гэх баримтыг,

Хариуцагч нь нэр дурдсан оршин суугчдын доголдол бодитой эсэх нь тодорхойгүй, гэрээнд хамаарах зарим доголдлыг зөвшөөрч, зарим нь гэрээгээр тохиролцсон ажилд хамаарахгүй учир зөвшөөрөхгүй, мөн доголдлыг засварлаж арилгахад гаргасан зардал нь баримтгүй гэж маргаж,  татгалзлын үндэслэл болгож огноо тодорхойгүй баталгааны хуудас, цонх, балконы асуудадтай гэх айл өрхүүдэд хийсэн ажлын жагсаалт, зөрчлийн үзлэгийн тэмдэглэл гэх баримтыг тус тус ирүүлсэн. /1хх-ийн 10, 20-30, 52,58-79/

Зохигч гэрээг дүгнэсэн талаарх баримтыг ирүүлээгүй боловч 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр цонх суулгасан акт №13 үйлдсэн, актад “Polaris apartment” хотхоны барилгын цонхыг стандартын дагуу суулгасан эсэхийг газар дээр нь шалгаж, цонх үйлдвэрлэх, угсралтын ажлыг зургийн дагуу угсрагдсан, чанар-сайн, Монгол улсын барилгын /MNS5802-2007,  MNS4753-2011, MNS5874-2008, MNSDIN4635-1998, MNS5830-2007, MNS4754-1999/ стандартын дагуу хийж гүйцэтгэж угсарч бэлэн болгосон гэж үзэн захиалагч болон гүйцэтгэгч талын  төлөөлөл гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /1 хх-ийн 95-113/

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т:”доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх”, 352.2.3-т:”доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах”-аар захиалагчийн шаардлага гаргах эрхийг зохицуулсан байна.

Нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл болгож буй хэргийн 24 талд авагдсан “хөдөлмөрийн зардал” гэх баримтаар талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу хүлээж авсан ажилд хэзээ, ямар доголдол илэрсэн болох, эдгээр доголдлын талаар гүйцэтгэгчид мэдэгдсэн эсэх, мэдэгдсэн боловч арга хэмжээ авсан эсэх, ийнхүү мэдэгдснээр арилгасан эсэх, мэдэгдсэн боловч арилгаагүй бол уг доголдлыг хэзээ, хэрхэн арилгасан болох, доголдлыг арилгахад 7,309,694.81 төгрөгийн зардал гаргасан гэдгийг тогтоосон баримт гэж үзэх боломжгүй байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна,  343.3-т Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж заасан.

Нэхэмжлэгч нь ажлыг хүлээн авснаас хойш илэрсэн доголдлыг арилгахтай холбоотой гаргасан зардалтай холбоотой баримтыг ирүүлээгүй нь түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 3******* зүйлийн 38.1-т заасны дагуу баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болно.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас нэр бүхий оршин суугчдын өөрийн гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажилтай холбоотой  ны 2-р орц, 101 тоот //-ын “цонхны бариул суларсан болохыг засварлах”, 1-р орц 1306 тоотын “Тагтны цонх сул зайтай байгааг засварлах”, 57A байр 1-р орц 404 тоот //-ын “Цонх, тагтны хаалга зай завсар үүссэн байгааг засварлах”, 57Б байр 1-р орц 406 тоот //-ын “Цонх сийгдэг, цонхны тавцан муу байгааг засварлах” зэрэг доголдлыг арилгахыг зөвшөөрч,

Харин гэрээгээр тохиролцоогүй, өөрийн хийж гүйцэтгээгүй ажил болох  ны 2-р орц, 101 тоот //-ын “вакуум хаалт хийх”, 1-р орц 1201 тоот //-ын “Цонх, тагтны шал хооронд зай их байгааг засварлах”, 2-р орц 1402 тоот //-ын “Балконы дамжих шатаар бороо ордог байдлыг засварлах” зэрэг ажлыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар талууд “Цонх” угсралтын ажлыг хийхээр тохиролцсон байх ба харин хариуцагчийн зөвшөөрөхгүй байгаа “вакуум хаалт хийх, цонх, тагтны шал хоорондын зай багасгах, балконы дамжих шат янзлах” зэрэг ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон гэх байдал нь тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч “” ХХК-иас ажлын доголдол арилгахад гарсан зардал 7,309,694.81 төгрөг гаргуулах, ******* дүүргийн 5 дугаар хороо, ны 2-р орц, 101 тоот //-ын “вакуум хаалт хийх”, 1-р орц 1201 тоот //-ын “Цонх, тагтны шал хооронд зай их байгааг засварлах”, 2-р орц 1402 тоот //-ын “Балконы дамжих шатаар бороо ордог байдлыг засварлах”-ыг даалгах тухай нэхэмжлэгч “” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн засварлахыг зөвшөөрсөн ******* дүүргийн 5 дугаар хороо, ны 2-р орц, 101 тоот //-ын “цонхны бариул суларсан байгааг засварлах, 1-р орц 1306 тоотын “Тагтны цонх сул зайтай байгааг засварлах”, 57A байр 1-р орц 404 тоот //-ын “Цонх, тагтны хаалга зай завсар үүссэн байгааг засварлах”, 57Б байр 1-р орц 406 тоот //-ын “Цонх сийгдэг, цонхны тавцан муу, үүнийг засварлах” зэрэг доголдлыг арилгахыг даалгах тухай шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэв.

2. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

“” ХХК нь хийж гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөр 87,073,060 төгрөг, гэрээний 8.4-т заасны дагуу тооцсон алданги 43,526,530 төгрөг, нийт 130,609,590 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Тэрээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2019.09.19-ний өдөр улсын комисс хүлээн авахад 3627.6 мкв цонх буюу 507,864,000 төгрөг, 4962.8 мкв балкон буюу 446,652,000 төгрөг, нийт 954,516,000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн, үүнээс 227,020,940 төгрөг бэлнээр, 640,422,000 төгрөгийн үнэ бүхий орон сууц, нийт 867,442,940 төгрөг хүлээн авсан, үлдэх 87,073,060 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй тул гэрээнд заасны дагуу алданги тооцсон гэж тайлбарласан.

“” ХХК нь шинжээчийн дүгнэлтээр 946,889,600 төгрөгийн ажил гүйцэтгэсэн болохыг тогтоосон, үүнээс гүйцэтгэгчид өгсөн 867,442,940 төгрөг, 31.9 мкв талбай /1мквх1,800,000төгрөг/ 57,420,000 төгрөг, 30,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн, 20,800,000 төгрөгийг гэрээний үнээс хасахаар тохиролцсон  тул үлдэх 1,226,660 төгрөгийг, 613,330 төгрөгийн алдангийн хамт, нийт 1,839,990 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.   

Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1-т :”Талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө” гэж заасан.

Зохигч нь талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээний үүрэгт 227,020,940 төгрөг бэлнээр, 640,422,000 төгрөгийн үнэ бүхий орон сууц, нийт 867,442,940 төгрөгийн хөлс төлөгдсөн талаар маргаагүй, харин хийж гүйцэтгэсэн ажлын тоо, хэмжээ, үүнтэй холбоотой үлдэгдэл төлбөрийн талаар  маргаж байна.  

 Хэрэгт, захиалагч болон гүйцэтгэгч талын төлөөлөл оролцсон, оролцогч талууд гарын үсэг зурсан 2019.06.20-ны өдрийн цонх суулгасан акт авагдсан, энэхүү актад цонхны тоо 1174 ширхэг, хэмжээ 3627.6 мкв, балконы хаалтны тоо 928 ширхэг, хэмжээ 4962.816 м.кв /1хх-ийн 95-98/,

Барилгын хөгжлийн төвийн шинжээч нарын 2022.07.22-ны өдрийн болон  2022.11.18-ны өдрийн нэмэлт дүгнэлт авагдсан, дүгнэлтэд цонхны тоо 1787 ширхэг, хэмжээ 3522.39 м.кв, тагтны хаалтын цонхны тоо 926 ширхэг, хэмжээ  3820.5 мкв гэж тус тус тусгагджээ. /1 хх-ийн 174-175, 2хх-ийн 8/

Шинжээч дүгнэлт гаргах явцад “” ХХК-иас ирүүлсэн ажлын зураг нь “Поларис апартмент-1” барилгын ажлын зураг биш байсан талаар дурдсан. /1 хх-ийн 174/

Дээрх 2 баримтыг харьцуулан дүгнэхэд,  захиалагч болон гүйцэтгэгч нар оролцсон “цонх” суулгасан акт”-ыг улсын комисст хүлээлгэн өгсөн, харин шинжээчийн дүгнэлт гаргахад “Поларис апартмент-1” барилгын ажлын зураг ашиглагдаагүй болох нь тогтоогдож байх ба “” ХХК нь улсын комисс хүлээн авсан цонх суулгасан актыг баримтаар няцаагаагүй тул “” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээг энэхүү актад тусгагдсан хэмжээгээр тооцох үндэслэлтэй гэж үзэв.

2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн цонх суулгасан актад тусгагдсанаар “” ХХК нь 507,808,000 төгрөгийн үнэ бүхий цонх, 446,653,440 төгрөгийн үнэ бүхий балконы хаалт, нийт  954,461,440 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэж үзэхээр байна.

“” ХХК-ийн үүсгэн байгуулагч Х.Нямдаваа, гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нараас 2018.05.15-ны өдөр “” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой асуудалд компанийг төлөөлөх эрхийг т олгосон, тэрээр 2020.03.23-ны өдөр гэрээний төлбөрт заагдсан 31,9 мкв-ыг Ганхуяг овогтой Очироод /ПЮ87112371/ шилжүүлж өгөх тухай хүсэлтийг “” ХХК-д гаргажээ./хх-ийн 144-145/

Гэрээний талууд 2020.03.23-ны өдрийн №1 дугаартай нэмэлт гэрээгээр ...орон сууцны талбайн хэмжээ 355,7 мкв болсон...31,9 мкв-ыг ...гүйцэтгэгч тал... бүрэн татгалзаж....31,9 мкв-ыг захиалагчид бүрэн шилжүүлэн өгөхийг хүлээн зөвшөөрч байгаа болно...гэх өөрчлөлт оруулжээ. /хх-ийн 11-12/

 Энэхүү нэмэлт гэрээгээр гүйцэтгэгч буюу “” ХХК нь 31,9 мкв талбай буюу 57,420,000 төгрөгөөс татгалзсан болох нь тогтоогдсон гэж үзнэ. /1м.кв х 1,800,000 төгрөг х 31,9 мкв=57,420,000төгрөг/ 

“” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт “ ХХК-д 30,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн, 20,800,000 төгрөгийг дүү ийн байрны захиалгад хасч тооцохоор тохиролцсон гэж тайлбарласан.

“” ХХК-ийн 2018.09.17-ны өдрийн дугаартай “...ийн байрны захиалгад 20,800,000 төгрөг тооцож хасах...” агуулга бүхий гэрээнд өөрчлөлт оруулах тухай саналыг “” ХХК-д хүргүүлсэн байна. /2 хх-ийн 78/

Хэргийн баримтаар талуудын хооронд 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр,  2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр, 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр тус тус гэрээ байгуулагдсан боловч эдгээр гэрээнд “...ийн байрны захиалгад 20,800,000 төгрөг тооцож хасах...” агуулга бүхий өөрчлөлт оруулсан болох нь, түүнчлэн 30,000,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдохгүй байна.

Үүнээс үзэхэд ““ ХХК нь дээрх тайлбараа баримтаар нотлох үүргээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 3******* зүйлийн 38.1-д зааснаар хэрэгжүүлсэнгүй.  

2019.06.20-ны өдрийн цонх суулгасан актаар “” ХХК нь 954,461,440 төгрөгийн ажил  хийж гүйцэтгэсэн, “” ХХК нь 867,442,940 төгрөг төлсөн, үлдэх 87,018,500 төгрөгөөс талуудын 2020.03.23-ны өдөр хасч тооцохоор тохиролцсон 31,9 мкв талбай буюу 57,420,000 төгрөгийг хасч, үлдэх 29,598,500 төгрөгийг төлөх үүргээ “” ХХК биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй. 

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т зааснаар үүргийг тогтоосон хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх ёстой.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 8.4-т “захиалагч нь гэрээнд заасан үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг гүйцэтгэгч талд төлнө” гэж заажээ.

Зохигчийн тайлбараар “” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, “” ХХК нь ажлыг хүлээн авсан боловч хөлс төлөх үүргээ биелүүлээгүй байх ба түүний гүйцэтгээгүй үүрэг 29,598,500 төгрөгт ногдох алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т:”... Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасны дагуу 14,799,250 төгрөг гэж тооцох нь зүйтэй.   

Иймд “” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 29,598,500 төгрөг,  алданги 14,799,250 төгрөг, нийт 44,397,750 төгрөг гаргуулан “” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 86,211,840 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 Шинжээчийн ажлын хөлсөнд 3,500,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэхийг Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ, энэхүү хөлсийг төлсөн цахим гүйлгээний баримтыг “” ХХК нь тус тус шүүхэд ирүүлжээ. /1хх-ийн 154,189/

Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул “ ХХК-иас шинжээчийн ажлын зардалд 1,750,000 төгрөг гаргуулан “” ХХК-д олгож, “ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан “” ХХК-д, “” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 379,936 төгрөг гаргуулан “” ХХК-д олгож, “ ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 202,106 төгрөгийг, “” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 968,949 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2.-т заасныг баримтлан  хариуцагч “” ХХК-д ******* дүүрэг, 5 дугаар хороо, ны 2-р орц, 101 тоот //-ын “цонхны бариул суларсан байгааг засварлах, 1-р орц 1306 тоотын “Тагтны цонх сул зайтай байгааг засварлах”, 57A байр 1-р орц 404 тоот //-ын “Цонх, тагтны хаалга зай завсар үүссэн байгааг засварлах”, 57Б байр 1-р орц 406 тоот //-ын “Цонх сийгдэг, цонхны тавцан муу байгааг засварлах” зэрэг доголдлыг арилгахыг даалгаж,

Хариуцагч “” ХХК-иас ажлын доголдол арилгахад гарсан зардалд 7,309,694.81 төгрөг гаргуулах, ны 2-р орц, 101 тоот //-ын “вакуум хаалт хийх”, 1-р орц 1201 тоот //-ын “Цонх, тагтны шал хооронд зай их байгааг засварлах, 2-р орц 1402 тоот //-ын “Балконы дамжих шатаар бороо орж байгааг засварлах”-ыг даалгах тухай нэхэмжлэгч “” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1,  346 дугаар зүйлийн 346.2, 232 дугаар зүйлийн 232.6-т заасныг баримтлан “Марч Констракшн” ХХК-иас 44,397,750 төгрөг гаргуулан “” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 86,211,840 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан хариуцагч ХХК-иас шинжээчийн зардалд 1,750,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “” ХХК-д,

“” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 379,939 төгрөг гаргуулан “” ХХК-д олгож,

“ ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 202,106 төгрөгийг, “” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 968,949 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

    ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                              Б.ЦОЛМОНГЭРЭЛ