Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2023/00178

 

 

 

 

 

 

 

 

        2023       01        12 

181/ШШ2023/00178

 

 

 

                                 Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,

                                       хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

   Нэхэмжлэгч: ........................ байранд байрлах, “Т” ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

   Хариуцагч: ......................... оршин суух, Ч овогт Дын Э /РД: /, мөн хаягт оршин суух Х овогт Дгийн Б /РД: / нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 48,900,756 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хулан, Б.Бүжинтуяа, хариуцагч Д.Э, Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Т” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч Д.Э, Д.Б нар нь Ттай 2019 оны 08 дүгээр сарын 09-ний өдөр 19/39 тоог зээлийн гэрээг байгуулан 35,000,000 /гучин таван сая/ төгрөгийн орон сууц барьцаалсан хэрэглээний зээлийг жилийн 26.40 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар авсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 7-р хороо, 11-р хороолол, эрхүүгийн гудамж 8-р байр 143 тоот, 30 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 19/39 тоот “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ” байгуулан барьцаалуулсан. Зээлийн гэрээний дагуу 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр зээлдэгч Д.Эын Т дах 105000582082 тоот харилцах дансанд 35,000,000 төгрөгийг бэлэн бусаар шилжүүлж зээлийг бодитойгоор бүрэн олгосон.

19/39 тоот зээлийн гэрээний салшгүй хэсэг болох хавсралт 1-ийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлдэгч нар нь зээл, хүүгийн төлбөрийг сар бүрийн 17-ны өдөр бүрэн төлөх үүрэгтэй боловч 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс хойш зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж эхэлсэн тул банкнаас удаа дараа зээлийн төлбөрийг төлөх тухай “Мэдэгдэл”-ийг зээлдэгчид өгч, мөн удаа дараа биечлэн уулзалт хийж зээлийн төлбөрийн зөрчлөө арилгах шаардлага тавьж байсан боловч өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ үл биелүүлж, нэхэмжлэгч Т ХХК-д хохирол учруулж байна.

Зээлдэгч нар нь зээлийн гэрээ байгуулснаас хойш үндсэн зээлээс 3,899,568.12 төгрөг, хүүнээс 4,851.524.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 21,048.85 төгрөг, нийт 8,762,141.85 төгрөг төлсөн бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрсэнээр үндсэн зээлийн төлбөр 31,100,431.88 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 6,459,073.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 85,254.90 төгрөг, нийт 37,644,760.73 төгрөг болж хуримтлагдсан байсан талаар тус шүүхэд 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэлээ гаргасан боловч анхан шатны шүүхээр уг хэргийг шийдвэрлээгүй удаснаас 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэхэд хүлээн авахаас татгалзсан тул давж заладах гомдол гаргаснаар анхан шатны шүүхийн шийдвэр хүчингүй болсон.

Түүнээс хойш манай банкнаас нэхэмжлэлийн шаардлагаа 2021.06.25-ны өдрөөс 2022.12.20-ны өдөр хүртэл үндсэн хүүнд 9,721,566.06 төгрөг, 2021.06.25-ны өдрөөс 2022.12.20-ны өдрийг хүртэл хугацааны нэмэгдүүлсэн хүүнд 1,534,430.72 төгрөг буюу 11,255,996.78 төгрөгөөр нэмэгдүүлсэн.

Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 24 дүгээр зүйлийн 24.1. 24.3, 30 дугаар зүйлийн 30.1, талуудын хооронд байгуулсан 102600571451 тоот хэрэглээний зээлийн гэрээ зэргийг үндэслэн нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар дараах зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг зээлдэгч нараас нэхэмжилж байна. Үүнд: үндсэн зээл 31,100.431.88 төгрөг, зээлийн хүү 16,180,6391.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,619,685.62 төгрөг, нотариатын зардал 16.500, нийт 48,900,757 төгрөг болно.

Зээлдэгч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, 11 хороолол эрхүүгийн гудамж 8 дугаар байр, 143 тоот, 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч нар хариу тайлбартаа: “Д.Э, Д.Б нар тус тооцооны төвөөс 2019.08.09-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 35,000,000 төгрөгийн хэрэглээний зээл авсан. Энэ зээл маань одоо 48,900,757 төгрөг болж чанаргүй зээл рүү шилжсэн. Одоо бид уг зээлээ дараах хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцож байна. Үүнд:

2023 оны 02 дугаар сард - 2,000,000 төгрөг

  1. оны 03 дугаар сард - 4,000,000 төгрөг
  1. оны 04 дүгээр сард - 4,500,000 төгрөг
  1. оны 05 дугаар сард - 4,800,000 төгрөг
  1. оны 06 дугаар сард - 4,800,000 төгрөг
  1. оны 07 дугаар сард - 4,800,000 төгрөг
  1. оны 08 дугаар сард - 4,800,000 төгрөг
  1. оны 09 дүгээр сард - 4,800,000 төгрөг
  1. оны 10 дугаар сард - 4,800,000 төгрөг
  1. оны 11 дүгээр сард - 4,800,000 төгрөг

2023 оны 12 дугаар сард - 4.800,757 төгрөг, нийт 48,900,757 төгрөг.

Улсын тэмдэгтийн хураамж 195,046 төгрөгийн тал хувь болох 98,523 төгрөгийн хамт графикийн дагуу төлж барагдуулна.

Дээрх зээлийн төлбөр төлөх хуваарийг зөрчсөн тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 хороолол, 8 дугаар байрны 143 тоот, 30 мкв 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөч байна” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хулан, Б.Бүжинтуяа нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Тус шүүхэд 2022.03.10-ны өдөр Тнаас Зээлдэгч Д.Э, Д.Б нараас зээл, зээлийн хүүгийн төлбөрт 48,900,757 төгрөг гаргуулах, СБД-ийн 7 хороо, 11 хороолол, 8 байрны 143 тоот 30 мкв 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Уг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар зөвшөөрч дараахь хуваарийг гарган төлөхөөр тохиролцсон. Үүнд:

  1. оны 02 дугаар сард - 2,000,000 төгрөг
  1. оны 03 дугаар сард - 4,000,000 төгрөг
  1. оны 04 дүгээр сард - 4,500,000 төгрөг
  1. оны 05 дугаар сард - 4,800,000 төгрөг
  1. оны 06 дугаар сард - 4,800,000 төгрөг
  1. оны 07 дугаар сард - 4,800,000 төгрөг
  1. оны 08 дугаар сард - 4,800,000 төгрөг
  1. оны 09 дүгээр сард - 4,800,000 төгрөг
  1. оны 10 дугаар сард - 4,800,000 төгрөг

2023 оны 11 дүгээр сард - 4,800,000 төгрөг

2023 оны 12 дугаар сард - 4.800,757 төгрөг, нийт 48,900,757 төгрөг. /Улсын тэмдэгтийн хураамжийг 2023 оны 12 дугаар сард төлнө./

Дээрх хуваарь зөрчигдсөн тохиолдолд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 хороолол, 8 дугаар байрны 143 тоот, 30 мкв 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар тохиролцсон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч Д.Б, Д.Э нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт анх нийт 37,644,760.73 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа үндсэн хүүнд 9,721,566.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,534,430.72 төгрөг буюу 11,255,996.78 төгрөгөөр нэмэгдүүлсэн.

Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, уг хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд: хариуцагч Д.Э, Д.Б нар нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 48,900,757 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, тус зээлийн төлбөрийг төлөх хуваарь гарган уг хуваарийг зөрчсөн тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрсөн тайлбар, хүсэлтээ “Т” ХХК-ийн 17-ийн буудал тооцооны төвд гаргахад, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, уг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан.

Дээрх хариуцагч нарын зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д “...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хариуцагчид хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана” гэсний дагуу хувиарлана.

Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч Д.Э, Д.Б нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 2021.06.24-ний өдөр /346,257+70,200/ нийлээд 416,457 төгрөг, мөн 2022.12.20-ны өдөр 195,046 төгрөг, нийтдээ 611,503 төгрөг төлснийг улсын төсвийн орлого болгох бөгөөд хариуцагч Д.Э, Д.Б нараас улсын тэмдэгтийн хураамж 611,503 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэнэ.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

   1. Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч Д.Э, Д.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 48,900,757 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлж барагдуулахаар гаргасан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.         

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дүгээр зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн /346,257+70,200+195,046/ нийтдээ 611,503 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 611,503  төгрөгийг хариуцагч Д.Э, Д.Б нараас гаргуулж нэхэмжлэгч “Т” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч Д.Э, Д.Б нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.ТҮМЭНЦЭЦЭГ