Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2023/02258

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* хороо, *******, ******* хаягт байрлах “” ХХК *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүрэг, ******* хороо, *******, , , тоот хаягт оршин суух, овогт -д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 4,320,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 0******* сарын 06-ны өдөр хүлээн авч, 2023 оны 0******* сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.

Хариуцагч Л. нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Зээлдэгч Л. нь  2018 оны 11 дугаар сарын 23-ны өдөр тоот зээлийн гэрээ байгуулан 5,000,000 / Таван сая/ төгрөгийг, бэлэн гүйлгээ 36%, бэлэн бус гүйлгээ 24%-н хүүтэй, 2 жилийн хугацаатай кредит картын зээл авсан.

Зээлдэгч нь зээлийн гэрээ байгуулснаас хойш үндсэн зээлээс 9,804,528 төгрөг, хүүнээс 1,897,524 төгрөг, бэлэн ба бэлэн бус гүйлгээний шимтгэл 403,219 төгрөг, нийт 12,105,270 төгрөг төлсөн байна.

Зээлдэгч нь 2021.01.19-ний өдрөөс хойш зээлийн эрхтэй кредит картын төлөлт болох зээлжих эрхээс үүссэн хамгийн бага төлбөр болон банкны нэхэмжилсэн дүнг төлөлгүй сар дамнуулж зөрчилөө арилгах арга хэмжээ аваагүй болно.

2023.01.04-ний өдрийн байдлаар зээлжих эрхтэй кредит картын бэлэн гүйлгээний дүн 620,000 Зургаан зуун хорин мянга/ төгрөг, бэлэн бус гүйлгээний дүн 948,838 / Есөн зуун дөчин найман мянга найман зуун гучин найм/ төгрөг, хуримтлагдсан хүү 2,054,319 төгрөг, хугацаа хэтэрсэн шимтгэл 610,643 /Зургаан зуун арван мянга зургаан зуун дөчин гурав/ төгрөг сая тавин дөрвөн мянга гурван зуун арван ес/ гүйлгээний шимтгэл хураамж 51,000 /Тавин нэгэн мянга/ төгрөг, нийт 4,284,800 /Дөрвөн сая хоёр зуун наян дөрвөн мянга найман зуун/ төгрөгийн зөрчилтэй зээлийн үлдэгдэлтэй болж хуримтлагдсан.

Зээлдэгчтэй удаа дараа холбогдож картын зээлийн төлбөрийг барагдуулах тухай сануулж, мэдэгдэл хүргүүлэх, шүүхэд хандах тухай анхааруулж байсан боловч зээлээ төлөөгүй, өдий хүрсэн. Хүүг 2020.11.23-ны өдрөөс 2023.01.04-ний өдөр хүртэлх хугацаагаар тооцсон. 

Хугацаа хэтэрсэн шимтгэл 610,643 төгрөгийг зээлийн гэрээний 2.6.1-т заасны дагуу торгуулийн хүү бөгөөд төлөгдөөгүй хамгийн бага төлбөрийн 1 хувь, хамгийн багадаа 10,000 төгрөг байна гэж заасан. Гэрээгээр ашигласан зээлийн дүнгээс 10 хувь, төлбөр нэхэмжлэх өдрөөр тасалбар болгосон төлбөл зохих бэлэн гүйлгээний хүү, гүйлгээний болон хугацаа хэтрүүлсэн тохиолдолд тооцогдох шимтгэлийн нийлбэрийг хамгийн бага төлбөрийг төлөхөөр тусгасан. Карт нь 2018.11.23-ны өдөр 2 жилийн хугацаатай олгогдсон, уг хугацаа дууссанаар зээлдэгч банкинд хаалгах хүсэлтийг ирүүлсэн тохиолдолд хаагдах бөгөөд Л. энэ талаар  ямар нэгэн хүсэлт ирүүлж байгаагүй тул сунгагдаж ирсэн.   

Иймд хариуцагч Л.аас Иргэний хуулийн 45******* зүйлийн 451.1, 453 дүгээр зүйлийн 453.1, 453.2, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 21 дугаар зүйлийн 21.2, мөн Зээлийн тоот дугаартай гэрээний 6.1.1-д тус тус заасныг үндэслэн зээлийн гэрээг цуцалж зээлдэгчээс үндсэн зээлийн төлбөр 620,000 /Зургаан зуун хорин мянга/ төгрөг, бэлэн бус гүйлгээний дүн 948,838 /Есөн зуун дөчин найман мянга найман зуун гучин найм/ төгрөг, хуримтлагдсан хүү 2,054,319 /Хоёр сая тавин дөрвөн мянга гурван зуун арван ес/, хугацаа хэтэрсэн шимтгэл 610,643 /Зургаан зуун арван мянга зургаан зуун дөчин гурав/ төгрөг, гүйлгээний шимтгэл хураамж 51,000 /Тавин нэгэн мянга/ төгрөг, нотариатын зардал 35,500 төгрөг буюу нийт 4,320,300 төгрөгийг  улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 84,075 төгрөгийн хамт гаргуулж “” ХХК-д олгож өгнө үү гэв.

2. Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох:

2.1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Нотариатчдын танхимын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн мөнгөний тасалбар, “” ХХК Налайх салбарын 2022 оны 0******* сарын 18-ны өдрийн эд олгосон итгэмжлэл, “” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 01/1116 тоот албан бичиг, “” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “” ХХК-ийн дүрэм, “” ХХК, Л. нарын хооронд 2018 оны 1******* сарын 23-ны өдөр байгуулагдсан дугаартай Кредит карт эзэмших гэрээ, тус гэрээний хавсралт 1, Барьцааны зүйлийн жагсаалт, Л.ын 2018 оны 1******* сарын 22-ны өдрийн өргөдөл, Улаалтын эрхтэй кредит картын зээл, хүү тооцооллоын хүснэгт, Л.ын ны кредит дансны 2018.11.23-2023.01.02-ны өдөр хүртэлх хугацааны хуулга, Зээлдэгчийн анкет, Налайх хотын захирагчийн ажлын албаны 2018 оны 1******* сарын 23-ны өдрийн 02/91 тоот албан бичиг, 2018 оны 1******* сарын 22-ны өдрийн Байгууллагын тодорхойлолт, Л.ын иргэний үнэмлэх, шилжин ирсэн тухай тодорхойлолт, Л.ын нийгмийндаатгалын дэвтэр, Зээлдэгчтэй холбоо барьсан тухай мэдээллийн хүснэгт, “” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр, 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, “Монгол шуудан” ХК-ийн иргэнд очих баримт, “Монгол шуудан” ХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн нэхэмжлэх /хх-ийн 3-39/

2.2. Хариуцагчаас ирүүлсэн: цахим хаягаас ирүүлсэн мэйл /хх-ийн 51-54/ зэрэг баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлав.  

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “” ХХК нь хариуцагч Л.ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,320,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Тус шүүх Л.ад холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 4,320,000 төгрөг гаргуулах тухай “” ХХК-ийн  нэхэмжлэлийг 2023 оны 0******* сарын 06-ны  өдөр хүлээн авч, 2023 оны 0******* сарын 13-ны өдөр шүүгчийн дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн, хариуцагч Л.ад 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэлийг гардуулан өгч, түүнд зохигчийн эрх, үүргийг тайлбарлан өгч, хэрэгт авагдсан баримтуудтай танилцуулсан. /хх-ийн 40-41, 43-46/

2.1. Хариуцагч Л. нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш уг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнээс хойш хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд ирүүлээгүй байхаас гадна шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болох нь тогтоогдож байна.

2.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т:”Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, мөн хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж зааснаас үзэхэд хариуцагч Л. нь хуульд заасан дээрх үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлийг бий болгосон гэж үзэв.

3. Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу  зээлдэгч зээлийг эргүүлэн төлсөн дүнгээсээ буцааж ашиглах бөгөөд 2021.01.19-ний өдрөөс хойш зээлжих эрхээс үүссэн хамгийн бага төлбөр болон банкны нэхэмжилсэн дүнг төлөөгүй, тэрээр зээлийг, хүүгийн хамт хугацаанд нь эргүүлэн төлөх үүргээ биелүүлээгүй тул гэрээг цуцалж, үндсэн зээлийн төлбөр 620,000 төгрөг, бэлэн бус гүйлгээний 948,838 төгрөг, хуримтлагдсан хүү 2,054,319 төгрөг, хугацаа хэтэрсэн шимтгэл 610,643 төгрөг, гүйлгээний шимтгэл хураамж 51,000 төгрөг, нотариатын зардал 35,500 төгрөг, нийт 4,320,300 төгрөг гаргуулахаар шаардсан гэж тайлбарласан. 

4. “” ХХК, Л. нарын хооронд 2018 оны 1******* сарын 23-ны өдөр зээлдүүлэгч нь карт эзэмшигчид 5,000,000 төгрөгийн зээлийн эрх нээх, зээлийн төлбөрийн хэмжээ, төлөх хугацааны талаарх мэдээллийг өгөх,

зээлдэгч нь зээлийн эрхтэй карт ашиглан гүйлгээ хийх, банкнаас илгээсэн төлбөрийн нэхэмжлэхийг илгээснээс хойш тухайн сарын 15-ны өдөр зээлийн эрхийн өмнөх сарын зарцуулалт, хүү, торгуулийг бодогдож гарсан хэмжээгээр эргэн төлөх доод хэмжээгээр зээлдүүлэгчийн картанд эргүүлэн төлөх, бэлэн болон бэлэн бус гүйлгээнд хүү болон төлбөр төлөх зориулалттай тоот кредит карт эзэмших гэрээг байгуулсан байна. /хх-ийн 16-17/

4.1.Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1-т:”Картын төрөл: Алтан кредит карт”, 2.3, 2.4-т ”Зээлийн лимит 5,000,000 төгрөг, картын хугацаа 2 жил, 2.5.1-т бэлэн гүйлгээний жилийн хүү 36 хувь, 2.5.2-т бэлэн бус гүйлгээний жилийн хүү 24 хувь, 2.6.1-т хугацаа хэтрүүлсний шимтгэл төлөгдөөгүй хамгийн бага төлбөрийн 1 хувь, хамгийн багадаа 10,000 төгрөг байна, 2.6.2-т Картын жилийн хураамж Жил бүр төлөх ба жилийн хураамжийг банк картнаас суутгаж авна”, 2.6.3-т гүйлгээний шимтгэл карт болон дансаар хийгдсэн бэлэн гүлйгээний шимтгэлийг банкны ҮХШЕН-д заасан хувь хэмжээгээр тооцно, 2.7.1-т хамгийн бага төлбөр Ашигласан зээлийн дүнгээс 10 хувь, төлбөр нэхэмжлэх өдрөөр тасалбар болгосон төлбөл зохих бэлэн гүйлгээний хүү, гүйлгээний болон хугацаа хэтрүүлсэн тохиолдолд тооцогдох шимтгэлийн нийлбэр,  2.7.2-т Төлбөр төлөх хугацаа: Банк төлбөрийн нэхэмжлэх илгээснээс хойш тухайн сарын 15-ны өдрийг дуустал” байхаар тус тус тохиролцжээ. /хх-ийн 16/

4.2. Гэрээний оролцогч нь хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн гэрээний нөхцлийг өөрсдөө тодорхойлсон, үүний үндсэн дээр гэрээнд гарын үсэг зурсан, гэрээгээр зээлийн хэмжээ, түүний хүү, зээл эргэн төлөх хугацаа, талууд гэрээнд заасан үүргээ аль нэг нь биелүүлж чадахгүй тохиолдолд гэрээ цуцлах талаар тохиролцсон нь Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т “Иргэний хуулийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээгээр банк, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, зээлийн гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэгэж заасантай нийцсэн байна.

4.3. Дээр дурдсан байдлаас үзэхэд “” ХХК, Л. нарын нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан, тэдний хооронд гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэв.

5. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.1-т ”Гэрээний 2.6.2-т заасан төлбөр төлөх хугацаанд багтаан банкнаас нэхэмжилсэн хамгийн бага төлбөрөөс багагүй төлбөрийг буцаан төлөх” үүрэгтэй гэж,

6 дугаар зүйлийн 6.1-т банк гэрээг нэг талын санаачилгаар цуцлахыг зохицуулсан, 6.1.1-т ”Гэрээний заалтыг зөрчсөн, банкнаас нэхэмжилсэн хамгийн бага төлбөрийг гэрээний 2.6.2-т заасан хугацаанд төлөлгүй, төлбөрийн зөрчил гаргасан бөгөөд зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй” гэж тус тус заажээ.

5.1. Нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан кредит дансны хуулга, кредит картын зээл, хүү, тоцоололын хүснэгт зэрэг баримтаас үзэхэд талуудын хооронд 2020 оны 1******* сарын 23-ны өдөр 24 сарын хугацаатай байгуулсан  гэрээний хугацаа  2022 оны 1******* сарын 23-ны  өдөр дуусгавар болох ба хариуцагч нь гэрээгээр тохиролцсон тухайн сарын нийт зарцуулалтыг дараа сарын 15-ны хооронд зээлийн эрхийн өмнөх сарын зарцуулалтыг бодогдож гарсан хэмжээгээр эргэн төлөх үүргээ биелүүлээгүй, гэрээ байгуулагдсан 2020 оны 1******* сарын 23-ны өдрөөс 2021 оны 0******* сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд 11,363,366 төгрөгийг кредит картаас авч ашигласан, зээлийн үлдэгдлийн эргэн төлөлтийг төлөөгүй болох нь тогтоогдож байна.

5.2. Хариуцагч нь дээрх хугацаанд бэлэн гүйлгээнд 9,356,000 төгрөг, бэлэн бус гүйлгээнд 2,007,366 төгрөг, нийт 11,363,366 төгрөгийн гүйлгээ хийсэн, үүнээс үндсэн зээлийн эргэн төлөлтөд 9,804,528 төгрөг, хүүд 1,897,524 төгрөг, бэлэн ба бэлэн бус гүйлгээний шимтгэл 403,219 төгрөг, нийт 12,105,270 төгрөг төлжээ. /хх-ийн 20/

6. Нэхэмжлэгч нь гэрээний 2.6.1-т “хугацаа хэтрүүлсний шимтгэл төлөгдөөгүй хамгийн бага төлбөрийн 1 хувь, хамгийн багадаа 10,000 төгрөг байна” гэж тохиролцсон тул хугацаа хэтрүүлсний шимтгэлд 610,643 төгрөгийг торгуулийн хүү гэж шаардсан.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн гэрээний нөхцлийг өөрсдөө тодорхойлж, байгуулах эрхтэй боловч энэхүү хүсэл зоригийн илэрхийлэл нь хуулийн хүрээнд, хуульд нийцсэн байхыг шаардана.

6.1. Талууд гэрээний 2.6.1-т хугацаа хэтрүүлсний шимтгэл төлөхөөр тохиролцсныг нэхэмжлэгч торгууль гэж тодорхойлсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасантай нийцсэн гэж үзэхгүй болно.

7. Зээлдэгч Л. нь зээлийн гэрээний үүргийг гэрээгээр тохирсон төлбөр эргэн төлөх доод хэмжээгээр төлөөгүй, 2020.11.23-ны өдрөөс 2021.01.19-ний өдөр хүртэлх хугацаанд авч ашигласан зээл төлөх үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч нь гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1-т зааснаар талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцлах шаардлагыг 2023 оны 0******* сарын 04-ний өдрөөр тооцож гаргасан тул мөн өдрөөр гэрээг цуцалж,  гэрээг цуцлах хүртэл хугацааны гэрээний үүргийг шийдвэрлэх үндэслэлтэй.

7.1. Иймд хариуцагч Л.аас кредит карт эзэмших гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 1,568,838 төгрөг, хүү 2,054,319 төгрөг, гүйлгээний шимтгэл хураамж 51,000 төгрөг, нотариатын зардал 35,500 төгрөг, нийт 3,709,657 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас  хугацаа хэтэрсэн шимтгэлд нэхэмжилсэн 610,643 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

8. Нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т”Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж заасныг баримталсан болохыг дурдах нь зүйтэй.

9. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч хариуцах үүрэгтэй тул хариуцагч Л.аас улсын тэмдэгтийн хураамжид 74,305 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 84,075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 45******* зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Л.аас үндсэн зээлийн үлдэгдэл 1,568,838 төгрөг, хүү 2,054,319 төгрөг, гүйлгээний шимтгэл хураамж 51,000 төгрөг, нотариатын зардал 35,500 төгрөг, нийт 3,709,657 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 610,643 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан хариуцагч Л.аас улсын тэмдэгтийн хураамжид 74,305 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урдчилан төлсөн 84,075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

      ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                                Б.ЦОЛМОНГЭРЭЛ