Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2023/0256

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д

Хариуцагч: ******* д б х,

Гуравдагч этгээд: М.С, Р.Ба нарын хоорондын ******* д дугаар хороо /одоогоор *******-р хороо/,  дугаар байрны зоорийн давхрын ******* тоот хаягт байршилтай конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэсэн ******* дугаар бүхий бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, ******* дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ч, гуравдагч этгээд М.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д Сууц өмчлөгчдийн холбоо /цаашид гэж товчлох/-ноос ******* д дугаар хороо /одоогоор *******-р хороо/, Үйлдвэр Чингисийн өргөн чөлөө гудамж, дугаар байрны зоорийн давхрын ******* тоот хаягт байршилтай конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэсэн ******* дугаар бүхий бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, ******* дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулах-аар маргаж байна.

2. Нийслэлийн б газраас тухайн үл хөдлөх хөрөнгийг хамгийн сүүлд буюу *******22 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн ******* д дугаар хороо, үйлдвэр 2, чингисийн өргөн чөлөө гудамж байр Зоорийн давхрын ******* тоот хаягт байршилтай 25 м.кв талбайтай, конторын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр иргэн М.С, Ш.Ба /хоёр иргэний өмч/ нарыг бүртгэн эрхийн улсын б ******* дугаар гэрчилгээг олгожээ.

. Нэхэмжлэгч *******22 оны 10 дугаар сарын *******-ны өдөр шүүхэд хандан ...******* д ******* дугаар хороо, Чингисийн өргөн чөлөөний байрны зоорийн давхар дахь 2-р орцны шатан доорх жижүүрийн өрөөг М С, Р Ба нарын нэр дээр бүртгэсэн ******* дугаар бүхий өмчлөх эрхийн улсын б гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг ******* д б хт холбогдуулан гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ******* д дугаар хороо /одоогоор *******-р хороо/, Үйлдвэр Чингисийн өргөн чөлөө гудамж, дугаар байрны зоорийн давхрын ******* тоот хаягт байршилтай конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэсэн ******* дугаар бүхий бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, ******* дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулах гэж тодруулсан, энэ тодруулсан шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэв.

4. Нэхэмжлэгч Д -ийн төлөөлөгч Т.Х шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тайлбарлав. Үүнд: 

4.1 ******* д *******-р хороо, Чингисийн өргөн чөлөөний -р байрыг анх *******08 оны 11-р сарын 21-ний өдрийн барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актаар хүлээж авсан.

Маргаан бүхий ******* д дугаар хороо /одоогоор *******-р хороо/, Үйлдвэр Чингисийн өргөн чөлөө гудамж, дугаар байрны зоорийн давхрын ******* тоот хаягт байршилтай конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь нийт 25 м.кв талбай бөгөөд анхны барилгын зураг дээр Жижүүрийн өрөө, техникийн өрөө гэж тусгагдсан байдаг.

Маргаан бүхий 25 м.кв талбайд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасан ... доод хонгил, ...шатны хонгил, ... сууцны бус Зориулалттай техникийн...... өрөө,...орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, зэрэг эд хөрөнгө;...-д заасан орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө хамаарч байгаа болно.

Нэхэмжлэгч Д нь нийтийн зориулалттай орон сууцны байшин дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий байгууллага энэ утгаараа бүх гишүүдийн хурлаас байгуулагдсан гишүүдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах үүрэгтэй байдаг.

Гэвч ******* д б хэлтсээс Мгийн С, Рын Ба нарын нэр дээр бүртгэсэн ******* дугаар бүхий өмчлөх эрхийн улсын б гэрчилгээ гаргасан нь нэхэмжлэгчийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцахад сөргөөр нөлөөлж Д болон тухайн орон сууцны оршин суугчдын эрхийг ноцтой зөрчиж байна.

Тухайн байр анх ашиглалтад орохдоо үйлчлэгч жижүүрийн өрөө, үйлчлэгч ус авах, бохир усаа асгах газар байхгүй байсан бөгөөд оршин суугчид *******09 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хурлаа хийж байрныхаа зоорийн давхар буюу дундын өмчлөлийн талбайдаа сууц өмчлөгчдийн холбооны жижүүр, үйлчлэгчийн өрөөг гаргахаар болж оршин суугчдаас вакум цонх, бүргэд хаалга, угаалтуур хандивлан, халуун ус, 00, сангийн асуудлаа оршин суугчдын дэмжлэгтэй шийдэж хана босгон, жижүүр, үйлчлэгчийн өрөөг гаргасан байдаг.

4.2 ******* д дугаар хороо /одоогоор *******-р хороо/, Үйлдвэр Чингисийн өргөн чөлөө гудамж, дугаар байрны зоорийн давхрын ******* тоот хаягт байршилтай конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь нийт 25 м.кв талбайг бусдын өмчлөлд анх бүртгэхдээ Эд хөрөнгө өмлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бус эрхийн улсын б тухай /*******0 он/ хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам, б Ерөнхий хууль /*******09 он/-ийг тус тус зөрчсөн байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын б тухай /*******0 он/ хуулийн 1. Дундаа хамтран өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэхэд нэг мэдүүлэг гаргах бөгөөд түүнд өмчлөгч тус бүр гарын үсэг зурна-д, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 4.5 Энэхүү журмын 4.1, 4.2, 4.-т зааснаас бусад эд хөрөнгийн өмчлөх эрхийг анхны удаа улсын бүртгэлд бүртгэхэд дараах зүйлийг баримтална, 4.5.2 ...мэдүүлэгт иргэн гарын үсэг зурсан гарын үсгээр баталгаажсан байна-д заасныг зөрчсөн бөгөөд хэрэгт авагдсан 11-9 дугаартай *******14 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын б мэдүүлэгт иргэн М.С гарын үсэг зураагүй. Энэ нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын б тухай /*******0 он/ хуулийн 14-р зүйлийн 14.1.4 мэдүүлгийг хуульд заасан хэлбэрээр гаргаагүй бол-д заасны дагуу мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл болж байхад хүлээн авч бүртгэл хийсэн,

4. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын б тухай /*******0 он/ хуулийн 1-р зүйлийн 1.5 мэдүүлэгт энэ хуулийн 17.1-д заасан зүйлийг тусгах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана" 1.5.5 барилга байгууламжийн план зураг, дөрвөн талаас нь бүтэн харуулсан гэрэл зураг-д заасан зургийг мэдүүлэгт хавсаргаагүй.

Энэ нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын б тухай /*******0 он/ хуулийн 14-р зүйлийн 14.1.6 энэ хуульд заасан мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийг хавсаргаагүй бол-д заасны дагуу мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл болж байхад хүлээн авч бүртгэл хийсэн,

4.4 Маргаан бүхий ******* д дугаар хороо /одоогоор *******-р хороо/, Үйлдвэр Чингисийн өргөн чөлөө гудамж, дугаар байрны зоорийн давхрын ******* тоот хаягт байршилтай конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь нийт 25 м.кв талбайтай, анхны барилгын зураг дээр Жижүүрийн өрөө, техникийн өрөө гэж тусгагдсан байдаг бөгөөд үүнийг улсын бүртгэгч үнэн зөвийг нотлох баримт, тайлбар, лавлагааг холбогдох этгээдээс гаргуулан авах үүргээ хэрэгжүүлээгүй, мөн мэдүүлэгт хавсаргасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах эрхээ хэрэгжүүлээгүй нь б ерөнхий хууль /*******09 он/ хуулийн 11-р зүйлийн 11.5.1, 11.5.-д заасныг тус тус зөрчсөн. 4. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасан ...доод хонгил, ...шатны хонгил, ...сууцны бус зориулалттай техникийн..., ...орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, зэрэг эд хөрөнгө;...-д заасан ... орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарч байгаа.

Өөрөөр хэлбэл орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө хамаарч байгаа талбайг бусдын өмчлөлд бүртгэсэн нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын б тухай /*******0 он/ хуулийн 14.1.1-д заасны дагуу татгалзах үндэслэл болж байна.

комиссоос манай байрыг *******08 онд хүлээж авахад 126 айлын орон сууц, 26 авто гарааш хүлээж авлаа гэж бичсэн байсан. Харин оффисын зориулалтай байр хүлээж авлаа гэж тэмдэглээгүй байсан. Барилгын анхны зураг дээр жижүүрийн өрөө, техникийн өрөө гэж тэмдэглэгдсэн байгаа.

Иймд ******* д дугаар хороо /одоогоор *******-р хороо/, Үйлдвэр Чингисийн өргөн чөлөө гудамж, дугаар байрны зоорийн давхрын ******* тоот хаягт байршилтай конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэсэн ******* дугаар бүхий бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, ******* дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ч нь шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

5.1 ******* д дугаар хороо, Үйлдвэр 2 Чингисийн өргөн чөлөө гудамж дугаар байрны зоорийн давхрын ******* тоот хаягт байршилтай конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг иргэн М.Сын гаргасан мэдүүлэг, өргөдөл, С ХХК-ийн албан бичиг, захиалгаар баригдаж байгаа орон сууцны конторын зориулалттай талбай захиалах, ашиглалтад оруулах гэрээ, план зураг, фото зураг зэрэг холбогдох нотлох баримтыг үндэслэн *******14 оны 5 дугаар сарын 27-ны өдөр эрхийн улсын б ******* дугаарт иргэн М.Сын өмчлөлд бүртгэгдсэн байна.

Уг үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхдээ тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын б тухай хуулийн /*******0/ 14 дүгээр зүйлийн 14.1, 15 дугаар зүйлийн 15.4-д заасан мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй тохиолдолд мөн хуулийн 1 дугаар зүйлийн 1.5-д, *******11 оны Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 4 дүгээр зүйлийн 4.7-д заасан нотлох баримтуудыг тус тус үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын б тухай хуулийн /*******0/ 1 дугаар зүйлийн 1.9-д Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө гэж заасны дагуу мэдүүлэгт хавсарган өгсөн нотлох баримт үнэн зөв байгаагүйгээс үүсэх хохирлыг мэдүүлэг гаргагч тал хариуцдаг хуулийн зохицуулалттай.

Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын б тухай хуулийн /*******0/ 14 дүгээр зүйлийн 14.1, 15 дугаар зүйлийн 15.4 мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаагүй тул, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа бол энэ тухай хэлцлийг үндэслэн уг шилжилтийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх бөгөөд хэлцлийн эх хувь, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана.", Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 5 дугаар зүйлд заасны дагуу холбогдох нотлох баримтыг үндэслэн *******16 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 290 дугаартай нотариатчийн гэрчилсэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр *******16 оны 10 дугаар 18-ны өдөр иргэн Ц.Ггийн өмчлөлд Эд хөрөнгийн эрхийн улсын б тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх гэрээ, хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа бол гэрээ, хэлцлийн эх хувийг хувийн хэрэгт хавсаргана, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 6 дугаар зүйлд заасны дагуу *******22 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 1 дугаартай нотариатчийн гэрчилсэн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээгээр иргэн *******22 оны 5 дугаар сарын 10-ны өдөр иргэн Р.Баын өмчлөлд, *******22 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 290 дугаартай нотариатчийн гэрчилсэн өмчилсөн өөрт ногдох хэсгээс бэлэглэх гэрээгээр иргэн М.С нэмэгдэж, иргэн Р.Ба, М.С нарын өмчлөлд тус тус шилжин бүртгэгдсэн байна. гэв.

6. Гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд Р.Баын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

6.1 Миний бие М.С /УС81062411/ *******22 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн дугаар 001011495, б ******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын б гэрчилгээтэй /хамтран өмчлөгч Р.Ба ОЮ*******/-ээр ******* д дугаар хороо, Үйлдвэр 2, Чингисийн өргөн чөлөө гудамж, байр Зоорийн давхрын ******* тоот 25 м.кв талбайтай, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчилдөг билээ.

Тус үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар эмшиж байгаа Д сууц өмчлөгчдийг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл *******22 оны 8 дугаар сарын 22-ны өдөр гаргаж, шүүхэд хүргүүлэн хэрэг үүсгэсэн.

Нийслэлийн ******* д Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******22 оны 12 дугаар сарын *******-ны өдрийн 18/ШШ**************/08 дугаартай шүүхийн шийдвэр нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Р.Ба, М.С нарын өмчлөлийн ******* дүүрэг, -р хороо, Үйлдвэр-2, Чингисийн Өргөн Чөлөө гудамж, дугаар байрны зоорийн давхрын ******* тоот хаягт байршилтай, 25м.кв конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болохыг тогтоож, хариуцагч Д сууц өмчлөгчдийн холбоог албадан чөлөөлсүгэй гэсэн шүүхийн шийдвэр гарсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282.950,00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д сууц өмчлөгчдийн холбооноос 282.950,00 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Ст олгосугай гэж тогтоосон. *******08 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр тус -р байрыг барьж ашиглалтад оруулсан С ХХК барилгын компаниас ******* тоот конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг захиалан, худалдах худалдан авах гэрээг байгуулан төлбөр мөнгийг төлж *******14 оны 5 дугаар сарын 27-ны өдөр анх үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ гаргаж авсан бөгөөд байрны мкв нь улсын бүртгэлд хуулийн дагуу бичиг баримтын бүрдүүлэлтэд тусгагдахдаа зоорийн давхарын хэмжилтийн зураг дээр 25 мкв гэж бүртгэгдсэн.

6.2 М.С би ******* дүүрэг, -р хороо, Үйлдвэр-2, Чингисийн Өргөн Чөлөө гудамж, дугаар байрны зоорийн давхарын ******* тоот хаягт байршилтай, 25м.кв конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг С ХХК-иас Иргэний хуулийн дагуу Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээний дагуу худалдаж авсан.

Анх ******* д дугаар хороо Чингисийн өргөн чөлөө дугаар байрны зоорины давхрын *******А тоотыг худалдан худалдан авах захиалгатай гэрээг С ХХК-тай байгуулж байсан. Энэ хугацаанд Д -ийн ямар нэгэн хүмүүс байгаагүй. Тухайн үед С ХХК тухайн байрыг ашиглалтад оруулсан эхний нэхэмжлэгч жилийн хугацаанд тухайн үл хөдлөх хөрөнгийг оффисын зориулалтаар ашиглаж байсан. Би тухайн хугацаанд мөнгөө төлдөг байсан. С ХХК-тай миний хувьд гэрээ зөрчсөн, үнийн дүн зөрүүлсэн, дутуу мөнгө өгсөн зүйл байхгүй бөгөөд бүх мөнгөө төлж *******14 онд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлснээр бүхий л материалаа бүрдүүлж анх удаа гэрчилгээгээ гаргуулсан. Үүний дараа өөрийн өөр ажил байсан учир тухайн объектоо өөрийн эрх ашгийн төлөө ашиглаж байгаагүй.

Тухайн үед С ХХК нь тухайн тоотод Д -ийн хүмүүс байгаа юм, түр хугацаанд байрлуулж, ашиглуулж байна уу гэсэн найрсаг сэтгэлийн үндсэн дээр "Д" -ийг түр хугацаанд байлгаж байсан. Энэ хугацаандаа төлбөр, ашиглалтын түрээс аваагүй. Тухайн үеийн Д -ийн дарга нартай найрсаг харилцааны үндсэн дээр тухайн объектоо ашиглуулж байсан. Харин танай байгууллагад өглөө гэх агуулгатай үг огт хэлж байгаагүй.

*******22 оны 8 дугаар сард очиж уулзахад оршин суугч нарыг буруу мэдээллээр хангаж, чиний гэрчилгээ хуурамч гэх байдлаар миний өөдөөс оршин суугч нарыг турхирсан. бүртгэлээс гаргаж өгсөн гэрчилгээ гэх байдлаар тайлбарлаж байхад ойлгохгүй байсан. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

7. Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

8. Нэхэмжлэгч Д -ийн Гүйцэтгэх захирал Т.Хоос тус шүүхэд хандаж ******* д дугаар хороо /одоогоор *******-р хороо/, Үйлдвэр Чингисийн өргөн чөлөө гудамж, дугаар байрны зоорийн давхрын ******* тоот хаягт байршилтай конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэсэн ******* дугаар бүхий бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, ******* дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүний үндэслэлээ ...эрхийн улсын б мэдүүлэгт иргэн М.С гарын үсэг зураагүй...,барилга байгууламжийн план зураг, дөрвөн талаас нь бүтэн харуулсан гэрэл зургийг мэдүүлэгт хавсаргаагүй байхад хүлээн авч бүртгэл хийсэн нь хууль бус, татгалзах ёстой байсан... орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарч байгаа талбайг бусдын өмчлөлд бүртгэсэн нь буруу, барилгын анхны зураг дээр жижүүрийн өрөө, техникийн өрөө гэж тэмдэглэгдсэн байгаа гэж тодорхойлсныг хариуцагч, гуравдагч этгээдээс ...иргэн М.Сын гаргасан мэдүүлгийг үндэслэн түүнд хавсаргасан нотлох баримтууд хуулийн шаардлага хангасан, татгалзах үндэслэл байгаагүй тул улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгосон, хүчингүй болгох үндэслэлгүй... гэж тус тус тайлбарлан маргав.

9. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл:

Иргэн М.Саас анх *******14 оны 5 дугаар сарын 27-ны өдөр ******* д дугаар хороо, Үйлдвэр-2 /17042/ ЧӨЧ дугаар байрны зоорийн давхар, *******А тоот, 25 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэх мэдүүлэг гаргаж, түүндээ хүсэлт өргөдөл, мэдүүлэг, хаан банкны төлбөрийн баримт, иргэний үнэмлэхний хуулбар болон С ХХК-ийн, *******14 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн ******* д дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай 126 айлын орон сууц, Үйлдвэр-2 /17042/, Чингисийн өргөн чөлөө дугаар байрны зоорийн давхарт байрлах конторын зориулалттай ******* тоотыг М овогтой С захиалж уг конторын байрны төлбөрөө бүрэн төлсөн тул үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгнө үү гэх хүсэлт, С ХХК болон М.С нарын хороонд *******08 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хийгдсэн Захиалгаар баригдаж байгаа орон сууцны конторын зориулалттай талбай захиалах, ашиглалтад оруулах гэрээ, Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын хот төлөвлөлт, мэдээллийн хэлтсийн 04/1765 дугаар албан бичиг, *******08 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт, зоорийн давхрын байгуулалтын зураг, *******А тоотын фото зураг зэргийг хавсарган ирүүлснийг үндэслэн хариуцагч улсын б байгууллагаас *******14 оны 5 дугаар сарын 27-ны өдөр дээр дурдсан хаягт орших дугаар байрны зоорийн давхрын ******* тоотын, 25 м.кв талбайтай, Конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн улсын б ******* дугаарт бүртгэж өмчлөх эрхийн улсын б гэрчилгээг М.Сын нэр дээр олгосон,

*******16 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн, Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-гээр иргэн М.С /худалдагч тал/, иргэн Ц.Г /худалдан авагч/ нар харилцан тохиролцож дугаар байрны зоорийн давхрын ******* тоот 25 м.кв талбайтай конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авахаар тохиролцсоны дагуу *******16 оны 10 дугаар сарын 18-ны өдөр уг үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Ц.Гг эрхийн улсын б ******* дугаарт бүртгэж улсын б гэрчилгээг олгосон,

*******22 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ-гээр бэлэглэгч Ц.Ггаас бэлэг хүлээн авагч Р.Баод маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг бэлэглэлээр шилжүүлэхээр байгуулсан бэлэглэлийн гэрээг үндэслэн *******22 оны 5 дугаар сарын 10-ны өдөр иргэн Р.Баыг Нийслэлийн ******* д дугаар хороо, Үйлдвэр2 Чингисийн өргөн чөлөө гудамж, байр, Зоорийн давхрын ******* а тоот хаягт байршилтай 25 м.кв талбайтай, Конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын б ******* дугаарт бүртгэж улсын б гэрчилгээг олгосон,

Улмаар *******22 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн Өмчлөгч өөрт ногдох хэсгээс бэлэглэх гэрээ-гээр маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг дундаа хамтран өмчлөхөөр тохиролцон иргэн Р.Ба, М.С нар гэрээ байгуулснаар *******22 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Хан-уул д дугаар хороо, Үйлдвэр 2 Чингисийн өргөн чөлөө гудамж, байр зоорийн давхар ******* тоот 25 м.кв талбайтай конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр иргэн М.С, Р.Ба /хоёр иргэний өмч/ нарыг эрхийн улсын б ******* дугаарт бүртгэн гэрчилгээ олгосон үйл баримтууд тус тус тогтоогдсон, эдгээр үйл баримтын талаар хэргийн оролцогчид маргаагүй.

10. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын б тухай /*******0 оны/ хуулийн 1 дугаар зүйлийн 1.5-д мэдүүлэгт хавсаргах баримт бичгийг тодорхой заасан, тухайлбал 1.5.1-д тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг; 1.5.5-д барилга байгууламжийн план зураг, дөрвөн талаас нь бүтэн харуулсан гэрэл зураг;, 1.5.6-д улсын тэмдэгтийн хураамж, эсхүл үйлчилгээний хөлс төлсөн баримт;, 1.5.7-д өмчлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, өмчлөгч нь хуулийн этгээд бол хуулийн этгээдийн улсын б гэрчилгээний хуулбар;, 1.5.8-д энэ хуулийн дугаар зүйлд заасан эрхийг бүртгүүлэхийг хүссэн этгээдийн өргөдөл. гэж, 14 дүгээр зүйлийн 14.1-д бүртгэгч дараахь үндэслэл байвал мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгнө:, 14.1.1-д мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол;, 14.1.4-т мэдүүлгийг хуульд заасан хэлбэрээр гаргаагүй бол; 14.1.6-д энэ хуульд заасан мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийг хавсаргаагүй бол; 14.1.9-д мэдүүлэгт дурдсан, энэ хуулийн дугаар зүйлд заасан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол. гэж, 14.2-т энэ хуулийн 14.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлэг хүлээн авахаас татгалзахыг хориглоно гэж тус тус заасан.

11. Хуулийн дээрх заалтуудаас үзвэл иргэн М.С нь маргаан бүхий ******* д дугаар хороо /одоогоор *******-р хороо/, Үйлдвэр Чингисийн өргөн чөлөө гудамж, дугаар байрны зоорийн давхрын ******* тоот хаягт байршилтай конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргахдаа хуульд заасан баримтуудыг бүрэн гүйцэд хавсаргаж ирүүлсэн, мэдүүлгийг хүлээн авахаас татгалзахаар хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй тул энэ үндэслэлээр хариуцагч захиргааны байгууллага нь ******* д дугаар хороо /одоогоор *******-р хороо/, Үйлдвэр Чингисийн өргөн чөлөө гудамж, дугаар байрны зоорийн давхрын ******* тоот хаягт байршилтай конторын зориулалттай, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгэж иргэн М.Ст өмчлөх эрхийн ******* дугаар гэрчилгээ олгосон нь хууль зүйн үндэслэлтэй, уг бүртгэл нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж шүүх дүгнэв.

12. Нэхэмжлэгч нь М.Ст олгогдсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн гэрчилгээ, тухайн бүртгэлийг хүчингүй болгохоор маргаж байх боловч тухайн бүртгэл нь хэлцлийн үндсэн дээр хийгдсэн, өөрөөр хэлбэл М.С болон маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг барьсан С ХХК-г төлөөлж менежер Ц.Б*******, ерөнхий ня-бо Д.Ц*******, нөгөө талаас М.С *******08 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Захиалгаар баригдаж байгаа орон сууцны конторын зориулалттай талбай захиалах, ашиглалтад оруулах гэрээ-г үндэслэн хийгдсэн бүртгэл байх бөгөөд энэ тохиолдолд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын б тухай /*******0 оны/ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа бол энэ тухай хэлцлийг үндэслэн уг шилжилтийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх бөгөөд хэлцлийн эх хувь, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана. гэж заасныг баримтлах учиртай.

1. Өөрөөр хэлбэл, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар талуудын хооронд хийгдсэн *******08 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Захиалгаар баригдаж байгаа орон сууцны конторын зориулалттай талбай захиалах, ашиглалтад оруулах гэрээ нь өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр, тухайн гэрээний талаар талууд маргаангүй, гэрээний нэг тал болох С ХХК нь гэрээний төлбөр бүрэн төлөгдсөн болохыг тодорхойлсон тодорхойлолтыг улсын б байгууллагад ирүүлснээр тухайн бүртгэлийг хийсэн нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын б тухай /*******0 оны/ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасантай нийцсэн байна.

14. Уг үл хөдлөх эд хөрөнгө нь иргэн М.Сын өмчлөлд анх бүртгэгдэж, М.Сын өмчлөлөөс иргэн Ц.Ггийн, үүний дараа Ц.Ггаас Р.Баын, одоо иргэн М.С, Р.Ба нарын хамтран өмчлөх эд хөрөнгөд бүртгэгдсэн, эдгээр бүртгэлүүд бүгд хэлцлийн үндсэн дээр шилжиж бүртгэгдсэн, эдгээр иргэдийн хооронд хуульд заасан журмын дагуу хийгдсэн гэрээнүүд хүчин төгөлдөр байхад энэ талаар маргаагүй атлаа улсын б байгууллагыг шууд буруутган гуравдагч этгээдийн өмчлөх эрхийн бүртгэлийг хүчингүй болгуулахаар маргаж байгаа нь үндэслэлгүй.

15. Тухайлбал, хамгийн сүүлд хийгдсэн бүртгэл болох иргэн Р.Ба, М.С нарын нэр дээр хамтран өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэл нь иргэдийн хооронд байгуулсан Үл хөдлөх хөрөнгө бэлэглэх хэлцлийн үндсэн дээр хамтран өмчлөх дундын өмчлөлд шилжсэн бүртгэл байх бөгөөд хуульд заасан шаардлагатай нотлох баримтуудыг хавсаргаж хүргүүлсэн болох нь тогтоогдсон, энэ нь мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй байсан тул хариуцагчаас мэдүүлгийг хүлээн авч бүртгэл хийн гэрчилгээг олгосон нь зөв, уг бүртгэл болон тухайн бүртгэлийг үндэслэн олгогдсон өмчлөх эрхийн гэрчилгээг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

16. Нэхэмжлэгч нь ...эрхийн улсын б мэдүүлэгт иргэн М.С гарын үсэг зураагүй, барилгын план зургийг хавсаргаагүй тул буцаах ёстой байсан гэж тодорхойлон маргасан, б ерөнхий газрын даргын *******11 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 8 дугаар тушаалаар батлагдсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам-ын 4.5-д Энэхүү журмын 4.1, 4.2, 4.-т зааснаас бусад эд хөрөнгийн өмчлөх эрхийг анхны удаа улсын бүртгэлд бүртгэхэд дараах зүйлийг баримтлана., 4.5.1-д Хуульд заасан нотлох баримт бүрдсэн байх; 4.5.2-т ....мэдүүлэгт иргэн гарын үсэг зурсан байх гэж нарийвчлан зохицуулсан ба М.С нь анх мэдүүлэг гаргахдаа өөрийн гарын үсгийг зураагүй, план зургийг хавсаргаагүй байх хэдий ч энэ нь хуулийн 14 дүгээр зүйлд заасан татгалзах үндэслэлд хамаарахгүй, энэ нь бүртгэлийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл биш.

17. Иймд Д -ноос гаргасан, ******* д дугаар хороо /одоогоор *******-р хороо/, Үйлдвэр Чингисийн өргөн чөлөө гудамж, дугаар байрны зоорийн давхрын ******* тоот хаягт байршилтай конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэсэн ******* дугаар бүхий бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, ******* дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

18. Нэхэмжлэгч нь ...маргаан бүхий 25 м.кв талбай нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасан доод хонгил...шатны хонгил,...сууцны бус зориулалттай техникийн өрөө...орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт...-д хамаарна, дундын өмч гэх үндэслэл дурдан маргаж байх боловч энэ асуудал нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй бөгөөд тухайн асуудлаар иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж маргахад энэ шийдвэр саад болохгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106., 106..14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын б тухай /*******0 оны/ хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 1 дугаар зүйлийн 1.5, 14 дүгээр зүйлийн 14.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д сууц өмчлөгчдийн холбооноос гаргасан ******* д дугаар хороо /одоогоор *******-р хороо/, Үйлдвэр Чингисийн өргөн чөлөө гудамж, дугаар байрны зоорийн давхрын ******* тоот хаягт байршилтай конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэсэн ******* дугаар бүхий бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, ******* дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70*******0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН