Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2023/00581

 

 

 

 

 

 

 

 

 

2023 02 14

181/ШШ2023/00581

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: .................. тоот хаягт оршин суух, Боржгон овогт Батжаргалын Ангара /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ............................. байрлах,******* /РД:/-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 18280952/01 дугаартай тогтоолоор битүүмжилсэн, 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 18280952/06 дугаар тогтоолоор хураасан Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Зайсан, Зайсангийн гудамж 76 байр, 11 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2206020681 дугаарт бүртгэлтэй, 263 м.кв талбайтай 5 өрөө орон сууц, 24 тоот авто зогсоолыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны битүүмжлэлээс хасуулж, чөлөөлүүлэх, уг үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулах тухай 01/07 тогтоолыг хүчингүй болгож, тус үл хөдлөх хөрөнгүүдийн үнэлгээг тогтооход гуравдагч этгээд, өмчлөгч нарын саналыг авч, хөрөнгийн үнэлгээг тогтоох ажиллагаа явуулахыг шийдвэр гүйцэтгэгчид даалгах иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч *******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Дугармаа /ШТҮД-1033/,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Цэрэннадмид,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ******* Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 18280952/01 дугаартай тогтоолоор битүүмжилсэн, 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 18280952/06 дугаар тогтоолоор хураасан Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Зайсан, Зайсангийн гудамж 76 байр, 11 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2206020681 дугаарт бүртгэлтэй, 263 м.кв талбайтай 5 өрөө орон сууц, 24 тоот авто зогсоолыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны битүүмжлэлээс хасуулж, чөлөөлүүлэх, уг үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулах тухай 01/07 тогтоолыг хүчингүй болгож, тус үл хөдлөх хөрөнгүүдийн үнэлгээг тогтооход гуравдагч этгээд, өмчлөгч нарын саналыг авч, хөрөнгийн үнэлгээг тогтоох ажиллагаа явуулахыг шийдвэр гүйцэтгэгчид даалгах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

******* 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр С.Зүчид холбогдуулан гэрлэлт цуцлуулах,...Хан-Уул дүүргийн 11 хороо, Зайсан, Зайсангийн гудамж, 76 байр, 11 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2206020681 дугаарт бүртгэлтэй, 263 м.кв талбайтай, 5 өрөө орон сууц, мөн хаягт байрлах зоорийн давхрын 18 м.кв талбайтай 24 тоот авто зогсоолыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгож, уг хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ оногдох хувиа гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан юм.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 183/Ш32017/12281 дугаар захирамжаар тус орон сууц, авто зогсоолыг хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд битүүмжлэх арга хэмжээг авсан байсан.

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 183\ШШ2019\02420 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 139 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 001/ХТ2021/00821 дугаар тогтоол зэрэг шүүхийн шийдвэрээр *******гийн нэхэмжлэлтэй С.Зүчид холбогдох хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2019/02420 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 5-д Хан- Уул дүүргийн 11 хороо, Зайсан, Зайсангийн гудамж, 76 байр, 11 тоот 5 өрөө орон сууц, 24 тоот авто зогсоолын өмчлөгчөөр *******, хүү З.Тэнгис, З.Орхон, охин З.Онон нарыг тогтоосугай гэж заасныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 139 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 001/ХТ2021/00821 дугаар тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Тус нэхэмжлэлийг шүүхээр шийдвэрлэх явцад С.Зүчи нь *******д мэдэгдэлгүй, тухайн орон сууц, авто зогсоолыг гэр бүлийн эд хөрөнгө гэж маргаж байх үед Худалдаа хөгжлийн банк Миротек ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний төлбөр нэхэмжилсэн иргэний хэргийн маргаанд зохигчид хоорондоо эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсныг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2018/01059 дугаартай захирамжаар эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байдаг. Тухайн захирамжид "Миротек ХХК зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг Хан-Уул дүүргийн 11 хороо, Зайсан, Зайсангийн гудамж, 76 байр, 11 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2206020681 дугаарт бүртгэлтэй, 263 м.кв талбайтай, 5 өрөө орон сууц, мөн хаягт байрлах зоорийн давхрын 18 м.кв талбайтай 24 тоот авто зогсоолыг худалдан борлуулж, хангуулахаар тохиролцсоныг баталгаажуулсан.

С.Зүчи нь Миротек ХХК-ийн зээлийн төлбөрт барьцаалсан бусад хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлүүлж, зөвхөн хүүхдүүдийнхээ амьдарч байгаа орон сууцыг барьцааны зүйл гэж, зээлдүүлэгчтэй тохиролцож өр төлбөртөө тооцохыг хүлээн зөвшөөрсөн байдаг.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж, Зайсан, Зайсангийн гудамж, 76 байр, 11 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2206020681 дугаарт бүртгэлтэй, 263 м.кв талбайтай, 5 өрөө орон сууц, 18 м.кв талбайтай 24 тоот авто зогсоолыг 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 18280952/01 дугаартай тогтоолоор битүүмжилсэн, 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 18280952/06 дугаартай тогтоолоор хураасан төдийгүй тус орон сууцыг үнэлж, албадан дуудлага худалдаанд оруулах ажиллагаа явуулаад байна.

******* тус шүүхэд шийдвэр гүйцэтгэгчийн дээрх хөрөнгийг битүүмжилсэн 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 18280952/01 дугаартай тогтоол, мөн хөрөнгийг хураасан 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 18280952/06 дугаартай тогтоол, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 12/08 дугаартай албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 740 дугаар магадлалд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт Төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно." гэж заасан. Ангара нь тухайн эд хөрөнгийг битүүмжлэх, жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх агуулгатай гомдол гаргаагүй байна. гэсэн үндэслэлээр хэргийг шийдвэрлэсэн. Дээд шатны шүүхэд магадлалыг хянуулахаар гомдол гаргасан боловч 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай 001/ШХТ2021/00408 тогтоол гаргасныг хожим мэдсэн.

Тус орон сууц, авто зогсоолыг битүүмжилж, хурааж, улмаар худалдах ажиллагаа явуулсан нь ******* болон насанд хүрээгүй 3 хүүхдийн орон байрны халдашгүй байдал, өмчлөх эрхийг ноцтой зөрчөөд байна.

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2019/02420 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 139 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 001/ХТ2021/00821 дугаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, Хан-Уул дүүргийн 11 хороо, Зайсан, Зайсангийн гудамж, 76 байр, 11 тоот, 263 м.кв талбайтай, 5 өрөө орон сууц, 24 тоот авто зогсоолын өмчлөгчөөр *******, хүү З.Тэнгис, хүү З.Орхон, охин З.Онон нарыг тогтоосон тул өмчлөлийн орон сууц, авто зогсоолыг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр битүүмжилж хураасан нь хууль бус байх тул битүүмжлэлээс чөлөөлүүлж, хасуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргасан.

Тус орон сууцыг анхны болон хоёр дах дуудлага худалдааны дуудах үнийг ч өмчлөгчтэй харилцан тохиролцож тогтоох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх заалт ноцтой зөрчигдсөн байна. ******* нь өөрийн болон 3 хүүхдийнхээ өмчлөлийн орон сууцыг аливаа халдлагаас хамгаалах эрхээ шүүхэд мэдүүлэх замаар хэрэгжүүлж, тус орон сууц, авто зогсоолыг бигүүмжлэлээс чөлөөлүүлж, хасуулахаар нэхэмжлэл гаргасан.

Уг хэргийг шалгаж шийдвэрлэх явцад 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг дараах үндэслэлээр ихэсгэсэн. Шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 18/Ш32022/14459 дүгээр захирамжийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба дээр дурьдсан шүүхийн шийдвэр буюу шийдвэрт заасан үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгчөөр *******, хүү З.Тэнгис, З.Орхон, охин З.Онон нарыг тогтоох ажиллагаа хэрхэн явагдаж байгаа талаарх байдлыг нотлох баримтыг шүүхэд ирүүлсэнтэй танилцахад тухайн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа явагдаж, Хан-Уул дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн албан бичигтэй танилцахад миний болон насанд хүрээгүй 3 хүүхдийн минь орон байртай байх, өмчлөх эрхийг зөрчихөд хүргэж байна.

Миний бие 3 хүүхдийнхээ хамт тус орон сууцандаа амьдарч байгаа хэдий ч орон сууц, авто зогсоолыг битүүмжилж, хурааж, үнэлгээг тогтоож, улмаар худалдан борлуулах ажиллагаа явуулаад байна.

Шийдвэр гүйцэтгэгч Хан-Уул дүүргийн 11 хороо, Зайсан, Зайсангийн гудамж, 76 байр, 11 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2206020681 дугаарт бүртгэлтэй, 263 м.кв талбайтай, 5 өрөө орон сууц, 24 тоот авто зогсоолыг хураан авч, үнэлэхдээ өмчлөгч бидний саналыг асуулгүйгээр үнэлж, дуудлага худалдааны доод үнийг 250,000,000 төгрөгөөр тогтоож, 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 1/07 дугаартай албадан дуудлага худалдаа явуулах тогтоол гаргасан байна.

Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2-т Дуудлага худалдааг Иргэний хууль, энэ хуульд заасан журмын дагуу явуулна, 55 дугаар зүйлийн 55.2.2-т Үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө бол шинжээчээр үнэлүүлнэ. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно... гэж заасан хуулийн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дах заалтыг үндэслэн шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Хоёр дах албадан дуудлага худалдааг явуулах тухай 1/07 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, тус үл хөдлөх хөрөнгүүдийн үнэлгээг тогтооход гуравдагч этгээд, өмчлөгч нарын саналыг авч, хөрөнгийн үнэлгээг тогтоох ажиллагаа явуулахыг шийдвэр гүйцэтгэгчид даалгуулахаар ихэсгэж байгаа шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна. Үүнд: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2018/01059 дүгээр захирамжаар Миротек ХХК-аас 410.443.186 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжпийн банк ХХК-д олгох, шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл үүргийн гүйцэтгэлийг С.Зүчийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206020681 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Зайсангийн гудамж 76 дугаар байрны 11 тоот хаягт байрлах 263 м.кв талбайтай орон сууц, зоорийн давхрын 24 тоот 18 м.кв авто зогсоолоос хангуулахаар даалган шийдвэрлэжээ.

Төлбөр төлөгч Миротек ХХК-д 2018 оны 157/01, 2020 оны 18280952/02, 18280952/03, 18280952/07 дугаар мэдэгдлүүдээр шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдэж анхааруулсан боловч төлбөрийг төлөөгүй тул төлбөрийн үүргийн гүйцэтгэлд заагдсан хөрөнгийг 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 18280952/01 дугаар битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 18280952/06 дугаар хураах тогтоолоор хураасан байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нар харилцан тохиролцож хөрөнгийн үнийг 500.000.000 төгрөгөөр тогтоосныг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 4-157/36818, 4-157/36819, 4-157/36641 дугаар мэдэгдлээр хөрөнгийн үнэлгээг талуудад мэдэгдсэн. Төлбөрийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нарын харилцан тохиролцож тогтоосон үнэ болох 500.000.000 төгрөгийн 70 хувиар анхны албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй байна.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: *******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 18280952/06 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоол, мөн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 18280952/01 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШЗ2017/12281 дүгээр Шүүх хуралдааныг хойшлуулж, нотлох баримт гаргуулж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж, мөн шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШЗ2019/02420 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 139 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 001/ХТ2021/00821 дүгээр тогтоол, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2021/00437 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 740 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 001/ШХТ2021/00408 дугаар тогтоол, Банк, хадгаламж зэргийг гаргаж өгсөн./1хх-5-40, 2хх-40-49, 2хх-83-87/

4.Хариуцагчаас нотлох баримтаар: Шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Г.Ганбаатарт олгосон итгэмжлэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 181/ГХ2018/00643 дугаар гүйцэтгэх хуудас, мөн шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШЗ2018/01059 дүгээр Зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай, 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШЗ2018/07785 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжууд, 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 18280952 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, Худалдаа хөгжлийн банкны 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 5/542, 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 5/5403 тоот албан бичгүүд, Шийдвэр гүйцэтгэгч Ю.Отгонжаргалын 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн, 09 дүгээр сарын 20-ны өдрийн тэмдэглэл, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн №ЗЭГ/15/22 дугаартай зээлийн эрх нээх гэрээ, 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн №Б/15/22 дугаар эх үүсвэргүй аккредитив, баталгааны эрх нээх гэрээ, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 4/16135 тоот албан бичиг, 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн №ЗГ/СС160406006-5 тоот зээлийн гэрээ, 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн №ЗБ/СС160406006-5-1 тоот үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн №БГ/СС160404006-5 тоот баталгааны гэрээ, 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №Б/15/22-1 тоот эх үүсвэргүй аккредитив, баталгааны эрх нээх нэмэлт гэрээ, 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №ЗЭГ/15/22-1 тоот зээлийн эрх нээх нэмэлт гэрээ, Ү-2206020681 дугаартай эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Г.Ганбаатарын 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн тэмдэглэл, Нийслилийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 4/9549 тоот албан бичиг, 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 18280952/02, 18580952/03, 18280952/04, 18280952/05 тоот шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Г.Ганбаатарын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн тэмдэглэл, Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 375 тоот албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 4/14306 тоот албан бичиг, Сүхбаатар дүүргийн 157 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийг түдгэлзүүлэх тухай тогтоол, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 1/3856 тоот албан бичиг, түүний хавсралт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 182809528/06 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн тэмдэглэл, 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 18280952/07 тоот шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, Нийслэлийн шүүхийн шийдэр гүйцэтгэх газрын 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 4-157/32607 тоот албан бичиг, шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдэр гүйцэтгэх газрын 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 4-157/32605, мөн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 4-157/32606 тоот албан бичгүүд, С.Зүчийн*******т гаргасан хүсэлт, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Миротек ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 20/01 тоот албан бичиг, Худалдаа хөгжлийн банкны 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 6/6296 тоот албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдэр гүйцэтгэх газрын 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 4-157/36818 тоот, 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 4-157/36819 тоот, 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 4-157/36641 тоот албан бичгүүд, шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11/17 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 4-157/38004 тоот, 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 4-157/38005 тоот албан бичгүүд, Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 4-157/41284 тоот, 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 4-157/41285 тоот, 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 4-157/41286 тоот, 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1-157/538 тоот, 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 4-157/142 тоот, 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 4-157/143 тоот, 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 4-157/145 тоот, 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 4-157/144 тоот албан бичиг, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШЗ2021/00446 дугаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж, 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2876 тоот албан бичиг зэргийг гаргаж өгсөн./1хх-44, 52-236, 2хх-64, 2хх-79/

5.Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 76 дугаар байр 11 тоотод байрлах 5 өрөө орон сууц болон тус байрны 24 тоотод байрлах авто зогсоол зэрэг эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэлтэй этгээдийн лавлагаа, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 183/ГХ2021/00641 дүгээр гүйцэтгэх хуудасны дагуу хийгдсэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол, шийдвэрт заасан үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгчөөр *******, З.Тэнгис, З.Орхон, З.Онон нарыг тогтоох ажиллагаа хэрхэн явагдаж байгаа талаарх байдлын албан бичиг зэрэг авагджээ./2хх-50-63/

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******т холбогдуулан анх 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 18280952/01 дугаартай тогтоолоор битүүмжилсэн, 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 18280952/06 дугаар тогтоолоор хураасан Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Зайсан, Зайсангийн гудамж 76 байр, 11 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2206020681 дугаарт бүртгэлтэй, 263 м.кв талбайтай 5 өрөө орон сууц, 24 тоот авто зогсоолыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны битүүмжлэлээс хасуулж, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулах тухай 01/07 тогтоолыг хүчингүй болгож, тус үл хөдлөх хөрөнгүүдийн үнэлгээг тогтооход гуравдагч этгээд, өмчлөгч нарын саналыг авч, хөрөнгийн үнэлгээг тогтоох ажиллагаа явуулахыг шийдвэр гүйцэтгэгчид даалгахаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасантай нийцнэ.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардаж байна. Үүнд: нэр бүхий үл хөрөнгүүдийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгож, уг хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ оногдох хувиа гаргуулах нэхэмжлэл гаргасныг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хангаж шйдвэрлэснийг давж заалдах, хяналтын шатны шүүх хэвээр үлдээсэн байтал уг шүүхийн шийдвэрийн дагуу үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд өнөөдрийг хүртэл бүртгэж гэрчилгээ олгоогүй, С.Зүчи нь *******д мэдэгдэлгүй, тухайн орон сууц, авто зогсоолыг гэр бүлийн эд хөрөнгө гэж маргаж байх үед Худалдаа хөгжлийн банк ХХК нь Миротек ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний төлбөр нэхэмжилсэн иргэний хэргийн маргаанд зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсныг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2018/01059 дугаартай захирамжаар эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, уг орон сууц, авто зогсоолыг битүүмжилж, хурааж, худалдах ажиллагаа явуулсан нь ******* болон насанд хүрээгүй 3 хүүхдийн орон байрны халдашгүй байдал, өмчлөх эрхийг ноцтой зөрчөөд байна гэж тайлбарлав.

3.Хариуцагч татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: хөрөнгийг битүүмжлэн хураасан, үнэлгээг талууд харилцан тохиролцсон тул албадан дуудлага худалдааг явуулсан, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж тайлбарласан.

4.Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын маргаангүй тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.Тус шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2018/01059 дүгээр шүүгчийн захирамжаар Миротек ХХК-иас 408.174.166 төгрөгийг 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн дотор Худалдаа хөгжлийн банк ХХК-д төлөх, хугацаандаа төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг С.Зүчийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206020681 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан, Зайсангийн гудамж 46 дугаар байрны 11 тоотод байрлах 263 мкв талбайтай орно сууц, зоорийн давхрын 24 тоот 18 мкв автозогсоолоос хангуулахаар, улсын тэмдэгтийн хураамжид 2.269.020 төгрөг гаргуулж мөн төлүүлэхээр тус тус шийдвэрлэжээ. /1хх 55-57/

4.2.Тус газар 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн гүйцэтгэх хуудасны дагуу 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлжээ. /хх 60/ Улмаар хөрөнгийн лавлагааг авч, 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 4/9549 албан бичгээр маргаанд хамаарах төлбөр төлөгч С.Зүчийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206020681 дугаарт бүртгэлтэй хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлжээ. /хх 107-118/

4.3.Хариуцагч байгууллага маргаанд хамаарах эрхийн улсын бүртгэлийн Ү-2206020681 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан, Зайсангийн гудамж 46 дугаар байрны 11 тоотод байрлах 263 мкв талбайтай орон сууц, зоорийн давхрын 24 тоот 18 мкв автозогсоол бүхий хөрөнгүүдийг 2020 оны 3 дүгээр сарын 19-ний өдрийн 18180952/01 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилж, 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 18280952/06 тоот хураах тогтоолоор хурааж, энэ тухай шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлджээ./хх 102-135/

4.4.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу санал авахад төлбөр төлөгч Меротик ХХК-иас 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр дээрх хоёр хөрөнгийг 500.000.000 төгрөгөөр үнийн саналаа ирүүлснийг төлбөр авагч болох Худалдаа хөгжлийн банк ХХК 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 6/6296 албан бичгээр үнийн саналыг хүлээн зөвшөөрчээ./хх 136-137/

4.5.Хариуцагч нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2206020681 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан, Зайсангийн гудамж 46 дугаар байрны 11 тоотод байрлах 263 мкв талбайтай орон сууц, зоорийн давхрын 24 тоот 18 мкв автозогсоол бүхий хөрөнгүүдийг 500.000.000 төгрөгөөр үнэлсэн үнийн санал гаргасныг төлбөр төлөгч, авагч, өмчлөгч С.Зүч нарт 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 4-157/36818, 4-157/36819, 4-157/36641 тоотоор мэдэгдэж, тэмдэглэл үйлдсэн, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 11/17 тоот тогтоол үйлдэж, тус хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу 350,000,000 төгрөгөөр 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10 цаг 00 минутанд анхны албадан дуудлага худалдаан оруулах болсныг 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 4-157/38004, 4-157/38005 тоот мэдэгдлээр, төлбөр авагч, төлөгч нарт мэдэгдэж, тэмдэглэл үйлдсэн бөгөөд анхны албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй байна. /хх 138-143, 146-150, 151-166/

4.6.Улмаар 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 12/08 тоот тогтоолыг үйлдэж, 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10 цаг 00 минутанд албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар тогтоосон боловч Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих тухай тогтоол гарснаар дуудлага худалдааг явуулах ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ./хх-169-177/

5.Нэхэмжлэгч ******* нь хариуцагчид холбогдуулан 2020 оны 3 дүгээр сарын 19-ний өдрийн 18180952/01 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилж, 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 18280952/06 тоот хураах тогтоолоор Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан, Зайсангийн гудамж 46 дугаар байрны 11 тоотод байрлах 263 мкв талбайтай орон сууц, зоорийн давхрын 24 тоот 18 мкв автозогсоол бүхий хөрөнгүүдийг хураасан ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг тус шүүхэд 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр гаргаснаар шүүх иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан бөгөөд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 1/07 тоот тогтоол үйлдэж, ...2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цаг 00 минутад албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар тогтоож, энэ талаар төлбөр авагч, төлөгч, өмчлөгч нарт тус тус мэдэгдэж тэмдэглэл үйлдсэн ба тус шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШЗ2021/00446 тоот захирамжаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна./хх 183-191, 192-214/

5.1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг хүлээн аваад хянан хэлэлцэж, тус шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2021/00437 тоот шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 740 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 00408 дугаар тогтоолоор шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалсан байна./хх 217-236/

5.2. Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 740 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд тус магадлалд ...өмчлөх эрхийн талаар маргаан үүсгэсэн этгээд болох нэхэмжлэгч ******* нь тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх агуулгатай нэхэмжлэлийг шүүхэд гаргаагүй... гэж дүгнэснийг үндэслэн нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн энэхүү шаардлагын үндэслэлээ тодорхойлон шаардсан./хх 233/

6.Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 183\ШШ2019\02420 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 139 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 001/ХТ2021/00821 дугаар тогтоол зэрэг шүүхийн шийдвэрээр *******гийн нэхэмжлэлтэй С.Зүчид холбогдуулан гаргасан гэр бүл цуцлах, 3 хүүхдийг эхийнхэн асрамжид үлдээх, хүүхдүүдийг эцгээр нь тэжээн тэтгүүлэх, Хан-Уул дүүргийн 11 хороо, Зайсан, Зайсангийн гудамж, 76 байр, 11 тоот 5 өрөө орон сууц, 24 тоот авто зогсоолын өмчлөгчөөр *******, хүү З.Тэнгис, З.Орхон, охин З.Онон нарыг тогтоолгох, С.Зүчээс /468,000,000+34,946,434/ нийт 502,946,434 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох иргэний хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ./хх 13-30/

6.1.Дээрх шүүхийн шийдвэрт Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 183\ГХ2021\00641 гүйцэтгэх хуудас бичигдсэн, Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 21350309 тогтоол үйлдэж, 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 3/2503 тоот албан бичгийг Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн ба мөн өдөр 21350309 тоот Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоолоор Төлбөр төлөгч С.Зүчийн /РД: ХЖ81050473/ өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 2 дугаар хэсэг, Зайсан Аномэ, 76 дугаар байрны 11 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206020681 дугаартай эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл, хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2/3674 албан бичгээр Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн ...үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгчөөр ******* /РД: ЧИ84082706/, З.Тэнгис /РД: УХ04302515/, З.Орхон /РД: ЩК07300412/, З.Онон /РД: ЩК07300406/ нарыг нэмж бүртгэн, холбогдох материалыг хуулбарлан ирүүлэхийг мэдэгдэхэд, тус хэлтсээс 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1544 албан бичгээр Хан-Уул дүүргийн 11 хороо, Зайсан гудамж, 76 дугаар байрны 11 тоот орон сууц, зоорийн давхарын 24 тоот авто зогсоолын өмчлөгчөөр бүртгүүлэхээр албан бичигт дурдсан 3 иргэн мэдүүлэг гаргаж хандаагүй байна гэсэн, мөн ажлын алба 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2/3540 албан бичгээр Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст ...эрхийн улсын бүртгэлийн Ү-2206020681 дугаартай үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд шүүхийн шийдвэрээр ******* /ЧИ84082706/, З.Тэнгис /УХ04302515/, З.Орхон /ЩК07300412/, З.Онон /ЩК07300406/ нарыг хамтран өмчлөгч мөн болохыг тогтоосныг тусгай тэмдэглэлд бүртгэн, гэрчилгээнд өмчлөгч нэмж бүртгэн, шинээр гэрчилгээ олгож хариу ирүүлэхийг мэдэгдсэн, ******* шүүхийн шийдвэрэрэ өмчлөгч өөрчлөгдөх Мэдүүлэг гаргасныг 2022.12.19-ний өдөр хүлээн авсан баримт үйлдэгдсэн, Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Эд хөрөнгө битүүмжлэх тухай 21350309 дугаар тогтоолоор ХУД-ийн 11-р хороо Зайсан гудамж 76-11 24 тоот авто зогсоол 263 мкв талбайтай 5 өрөө, 18 мкв талбайтай зогсоолыг битүүмжлэх ажиллагааг тус тус хийсэн байна. /1хх 40- 49, 83-87/

7.Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхээр явуулах ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу гүйцэтгэгдэх учиртай.

7.1.Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй байтал Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт бичигдсэн гүйцэтгэх хуудсанд заасан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206020681 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 хороо, Зайсан, Зайсангийн гудамж 76 байр, 11 тоотод байрлах 263 м.кв талбайтай 5 өрөө орон сууц, 24 тоот авто зогсоолын хамтран өмчлөгчөөр ******* /ЧИ84082706/, З.Тэнгис /УХ04302515/, З.Орхон /ЩК07300412/, З.Онон /ЩК07300406/ нарыг мөн болохыг тогтоосныг тусгай тэмдэглэлд бүртгэн, гэрчилгээнд өмчлөгч нэмж бүртгэн, шинээр гэрчилгээ олгох ажиллагаа өнөөдрийн байдлаар хийгдээгүй, байх тул эдгээр ажиллагааг хуульд заасан журмын дагуу хийж гүйцэтгэх зайлшгүй шаардлагатай.

7.2.Ийнхүү шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу маргааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоосныг нэмж улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ олгогдох ажиллагаа хийгдээгүй нөхцөлд хариуцагч холбогдох ажиллагааг хуулийн дагуу гүйцэтгээгүй, энэ тухай баримтгүй, улмаар битүүмжлэх, хураах, үнэлгээ тогтоох зэрэг бүхийг л ажиллагааг гүйцэтгэхдээ маргааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нарт мэдэгдэх, тэднээс үнийн санал авах зэрэг хуульд заасан ажиллагаанд тэдгээрийг оролцуулан хийж гүйцэтгэх нь хуулийн шаардлагад нийцнэ.

7.3.Өмчлөх эрхийн маргаан үүсгэсэн этгээд болох нэхэмжлэгч *******гийн гаргасан тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх энэхүү шаардлага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

7.4.Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан журмын дагуу эдгээр хоёр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэгтгэх, ажлын хэсгээр гүйцэтгүүлэх журмын дагуу явуулах хуулийн заалтад нийцүүлэх боломжтой байхад энэ заалтад заасан ажиллагааг хийгээгүй байна.

8.Дээрхийг нэгтгээд, нэхэмжлэгч *******гийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 18280952/01 дугаартай тогтоолоор битүүмжилсэн, 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 18280952/06 дугаар тогтоолоор хураасан Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Зайсан, Зайсангийн гудамж 76 байр, 11 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2206020681 дугаарт бүртгэлтэй, 263 м.кв талбайтай 5 өрөө орон сууц, 24 тоот авто зогсоолыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны битүүмжлэлээс хасуулж, чөлөөлөхийг болон Хан-Уул дүүргийн 11 хороо, Зайсан, Зайсангийн гудамж 76 байр, 11 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2206020681 дугаарт бүртгэлтэй, 263 м.кв талбайтай 5 өрөө орон сууц, 24 тоот автозогсоолыг хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдах талаар шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулах тухай 1/07 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, тус үл хөдлөх хөрөнгүүдийн үнэлгээг тогтооход гуравдагч этгээд, өмчлөгч нарын саналыг авч, хөрөнгийн үнэлгээг тогтоох ажиллагаа явуулахыг хариуцагч*******т тус тус даалгаж шийдвэрлэлээ.

9.Нэхэмжлэгчийн анх нэхэмжлэл гаргахдаа буюу 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, нийт 140,400 төгрөг төлснийг улсын орлого болгож, хариуцагчаас 140,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт тус тус заасантай нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 122.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******гийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 18280952/01 дугаартай тогтоолоор битүүмжилсэн, 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 18280952/06 дугаар тогтоолоор хураасан Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Зайсан, Зайсангийн гудамж 76 байр, 11 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2206020681 дугаарт бүртгэлтэй, 263 м.кв талбайтай 5 өрөө орон сууц, 24 тоот авто зогсоолыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны битүүмжлэлээс хасуулж, чөлөөлөхийг болон Хан-Уул дүүргийн 11 хороо, Зайсан, Зайсангийн гудамж 76 байр, 11 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2206020681 дугаарт бүртгэлтэй, 263 м.кв талбайтай 5 өрөө орон сууц, 24 тоот автозогсоолыг хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдах талаар шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулах тухай 1/07 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, тус үл хөдлөх хөрөнгүүдийн үнэлгээг тогтооход гуравдагч этгээд, өмчлөгч нарын саналыг авч, хөрөнгийн үнэлгээг тогтоох ажиллагаа явуулахыг тус тус хариуцагч*******т даалгасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн анх нэхэмжлэл гаргахдаа буюу 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, нийт 140,400 төгрөг төлснийг улсын орлого болгож, хариуцагчаас 140,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн талд шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулах ба ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ