Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2023/00815

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    2023              04             19                                                210/МА2023/00815

 

 

Б.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

******* Иргэний хэргийн давж заалдах шатны ******* шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус ******* танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2023/00581 дугаар *******тэй

Нэхэмжлэгч Б.*******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* ******* ******* ******* *******т холбогдох

Орон сууц, авто зогсоолыг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулж чөлөөлүүлэх, 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01/07 дугаар хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах, орон сууц, авто зогсоолын үнэлгээ тогтоох ажиллагааг дахин явуулахыг даалгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.*******, түүний өмгөөлөгч Б.Дугармаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Цэрэннадмид, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Б.*******гийн нэхэмжлэлтэй, С.*******д холбогдох, гэрлэлт цуцлуулах, - дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан, Зайсангийн гудамж, 76 дугаар байр, 11 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, 263 м.кв талбайтай, 5 өрөө орон сууц, мөн хаягт байрлах зоорийн давхрын 18 м.кв талбайтай 24 тоот авто зогсоолыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох, уг хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг - дүүргийн иргэний хэргийн анхан шатны ******* 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ******* дугаар *******, ******* Иргэний хэргийн давж заалдах шатны ******* 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 139 дугаар магадлал, Монгол Улсын Дээд ******* хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 001/ХТ2021/00821 дугаар тогтоолоор *******лэсэн. Шүүхийн *******т орон сууц болон авто зогсоолын өмчлөгчөөр Б.*******, З., З., З. нарыг тогтоосон.

Тус нэхэмжлэлийг шүүхээр *******лэх явцад С.******* нь Б.*******д мэдэгдэлгүй, орон сууц, авто зогсоолоор “” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийг хангуулахаар “ ” ХХК-тай эвлэрсэн байсан.

1.2. ******* ******* ******* ******* газраас албадан ******* ажиллагаа явуулж, орон сууц болон авто зогсоолыг 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 18280952/01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 18280952/06 дугаар тогтоолоор хураасан, мөн үнэлж албадан дуудлага худалдаанд оруулах ажиллагаа явуулаад байна.

Дуудлага худалдааны дуудах үнийг өмчлөгчтэй харилцан тохиролцоогүй нь Шүүхийн ******* ******* тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх заалтыг ноцтой зөрчсөн. Дуудлага худалдааны доод үнийг 250,000,000 төгрөгөөр тогтоож, 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 1/07 дугаар албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гаргасан нь Шүүхийн ******* ******* тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2, 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт тус тус заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Шүүхийн ******* ******* тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь заалтыг үндэслэн орон сууц болон авто зогсоолыг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасаж чөлөөлүүлж, ******* гүйцэтгэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1/07 дугаар хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулах тухай тогтоолыг хүчингүй болгож, үл хөдлөх хөрөнгүүдийн үнэлгээг тогтооход гуравдагч этгээд, өмчлөгч нарын саналыг авч, хөрөнгийн үнэлгээг тогтоох ажиллагаа явуулахыг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* шүүгчийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2018/01059 дугаар захирамжаар “” ХХК-аас 410,443,186 төгрөгийг гаргуулж “ ” ХХК-д олгох, ******* *******ийг сайн дураар эс биелүүлбэл С.*******йн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, - дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан, Зайсангийн гудамж, 76 дугаар байр, 11 тоот хаягт байрлах, 263 м.кв талбайтай орон сууц, зоорийн давхрын 24 тоот 18 м.кв талбайтай авто зогсоолоос хангуулахыг даалгаж *******лэсэн.

2.2. Төлбөр төлөгч “” ХХК-д 2018 оны 157/01, 2020 оны 18280952/02, 18280952/03, 18280952/07 дугаар мэдэгдлүүдээр ******* *******ийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдэж анхааруулсан боловч төлбөрийг төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд заагдсан хөрөнгийг 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 18280952/01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 18280952/06 дугаар тогтоолоор хураасан.

2.3. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нар харилцан тохиролцож хөрөнгийн үнийг 500,000,000 төгрөгөөр тогтоосныг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 4-157/36818, 4-157/36819, 4-157/36641 дугаар мэдэгдлүүдээр талуудад мэдэгдсэн. Барьцаалагдсан хөрөнгийг 500,000,000 төгрөгийн 70 хувиар анхны албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй тул хоёр дахь албадан дуудлага худалдааг зарласан байна.

Иймд ******* ******* ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны ******* *******ийн тогтоох хэсгийн агуулга:

Шүүхийн ******* ******* тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 122.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.*******гийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 18280952/01 дугаар тогтоолоор битүүмжилсэн, 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 18280952/06 дугаар тогтоолоор хураасан - дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан, Зайсангийн гудамж, 76 дугаар байр, 11 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, 263 м.кв талбайтай 5 өрөө орон сууц, 24 тоот авто зогсоолыг ******* ******* ажиллагааны битүүмжлэлээс хасуулж, чөлөөлөхийг болон - дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан, Зайсангийн гудамж, 76 дугаар байр, 11 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, 263 м.кв талбайтай 5 өрөө орон сууц, 24 тоот авто зогсоолыг хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдах талаар ******* гүйцэтгэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1/07 дугаар хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулах тухай тогтоолыг хүчингүй болгож, тус үл хөдлөх хөрөнгүүдийн үнэлгээг тогтооход гуравдагч этгээд, өмчлөгч нарын саналыг авч, хөрөнгийн үнэлгээг тогтоох ажиллагаа явуулахыг тус тус хариуцагч ******* ******* ******* ******* *******т даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөг төлснийг улсын орлого болгож, хариуцагчаас 140,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгож *******лэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Шүүхийн ******* ******* тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.3 дахь хэсэгт заасны дагуу эхний ******* баримт бичиг буюу “ ” ХХК-ийн авлагатай ******* ******* ажиллагааг дуусгавар болсны дараа Б.*******гийн авлагатай хэргийг *******лэнэ.

Б.*******гийн авлагатай ******* ******* ажиллагааны явцад дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг З., З., З., Б.******* нарын нэр дээр шилжүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргах боломжгүй. Энэ нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 182, 184 дүгээр зүйлд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн дарааллын дагуу ажиллагаа явагдах бөгөөд 2016 онд “ ” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан, 2017 онд Б.*******гийн хүсэлтээр шүүхээс гарах *******ийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авагдсан. Улсын бүртгэлд ипотекийн гэрээ бүртгэлтэй, гэрээ хүчин төгөлдөр, Б.******* нар нь энэ талаар гомдол гаргаагүй байхад ******* ******* ажиллагааны битүүмжлэлээс хасуулж чөлөөлөхөөр *******лэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Иргэний хэрэг үүссэн дарааллыг харгалзахгүйгээр өмнө үүссэн иргэний хэргийг алгасан дараагийн иргэний хэргийг *******лэж байгаа нь эргэлзээтэй байдалд хүргэж байна.

 4.2. Иргэний тухай хуулийн 183 дугаар зүйлд заасны дагуу улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл үнэн зөв байна. Өнөөдрийн байдлаар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь С.******* гэж тэмдэглэгдсэн, өмчлөх эрхийн гэрчилгээ 1 хүний нэр дээр байсаар байтал ******* ******* ажиллагаанд өмчлөх эрхийн гэрчилгээнд нэр бичигдээгүй, улсын бүртгэлд бүртгэгдээгүй иргэдийг шууд заан оруулж, үнийн саналыг авах, хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагаа явуулахыг даалгасан нь үндэслэлгүй байна.

4.3. Орон сууц, авто зогсоолыг анх битүүмжлэх ажиллагаанд Б.******* байлцан, гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Гэтэл Б.*******гийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх, хураасан ******* ******* ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэг 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр үүссэн, улмаар Шүүхийн ******* ******* тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн байна.

Энэ нь Шүүхийн ******* ******* тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт заасан урьдчилан *******лэх дарааллыг зөрчин шууд шүүхэд хандсан, шүүх уг нэхэмжлэлийг хангаж *******лэсэн хууль зүйн үндэслэлгүй байна.

4.4. Иргэний хэрэг 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр үүссэн атлаа 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хэргийг *******лэсэн нь хэт урт хугацааг хамарсан бөгөөд  ******* гаргасан үндэслэлүүд нь хуульд нийцэхгүй гэж үзэж байх тул анхан шатны ******* *******ийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

      5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосон боловч давж заалдах шатны шүүхээс *******ийг хүчингүй болгосноор 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр дахин нэхэмжлэл гаргасныг өнөөдөр хянан *******лэж байгаа. Хэд хэдэн ******* гарсан учраас Шүүхийн ******* ******* тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт заасныг үндэслэн ажиллагаа үүсгэсэн 2 ******* *******ийн ажиллагааг нэгтгэн *******лэх нь хууль зүйн үндэслэлтэй болохыг шүүх зөв тогтоосон.

Нэгтгэн *******лэвэл Б.******* болон 3 хүүхдийг өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн. Өнөөдрийн байдлаар үл хөдлөх эд хөрөнгө нь ******* гүйцэтгэгчийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн тогтоолоор битүүмжлэгдсэн. Тиймээс хариуцагч нь Иргэний хуулийн 183 дугаар зүйлийг үндэслэж гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй. 

5.2. дүүргийн Иргэний  хэргийн анхан шатны ******* 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн *******ээр тухайн үед эд хөрөнгө битүүмжилж хураасан ажиллагааг хүчингүй болгосон. Иймд 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 18280952/01 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоолын талаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

5.3. Тус хэрэг 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр үүссэн, ******* 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 00431 дугаар *******ээр *******лэгдсэн. Гэтэл тус үндэслэлээр Шүүхийн ******* ******* тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасныг баримталж гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй.

Иймээс анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөвөөр хангалтай шинжлэн судалж *******лэсэн тул ******* *******ийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, ******* *******ийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож *******лэв.

 

2. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ******* ******* ******* ******* *******т холбогдуулан

- дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан, Зайсангийн гудамж, 76 дугаар байр, 11 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, 263 м.кв талбайтай 5 өрөө орон сууц, зоорийн давхрын 24 тоот хаягт байрлах 18 м.кв талбайтай авто зогсоолыг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх,

2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01/07 дугаар “Хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах,

Орон сууц, авто зогсоолын үнэлгээг тогтоох ажиллагааг дахин явуулахыг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* шүүгчийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2018/01059 дугаар захирамжаар “” ХХК 408,174,166 төгрөгийг “ ” ХХК-д төлөх, төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг С.*******йн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, - дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 76 дугаар байр, 11 тоот хаягт байрлах, 263 м.кв талбайтай орон сууц, зоорийн давхрын 24 тоот хаягт байрлах, 18 м.кв талбайтай авто зогсоолоос хангуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож *******лэжээ.

 

4. Түүнчлэн дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2021/00437 дугаар *******, ******* Иргэний хэргийн давж заалдах шатны ******* 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 740 дугаар магадлалаар ******* ******* ******* ******* *******т холбогдох үл хөдлөх эд хөрөнгө битүүмжилсэн, хураасан болон 2020 оны 12/08 дугаар хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.*******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож *******лэжээ.

Энэ *******ээр барьцааны зүйл болох дээр дурдсан орон сууц, авто зогсоолыг ******* гүйцэтгэгчийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 18280952/01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 18280952/06 дугаар тогтоолоор хураасан, албадан дуудлага худалдаагаар оруулах үл хөдлөх эд хөрөнгийг санал болгох доод үнийг тогтоох ажиллагаа, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11/17 дугаар тогтоол, анхны албадан дуудлага худалдаа явуулсан тэмдэглэл, хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 12/08 дугаар тогтоол, уг дуудлага худалдааг Ковид-19 цар тахлын улмаас  хойшлуулж ******* гүйцэтгэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01/07 дугаар тогтоолоор хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулахаар *******лэсэн үйл баримтууд тогтоогдсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар “Шүүхийн хүчин төгөлдөр *******ээр нэгэнт тогтоогдсон ... үйл баримт хэрэг хянан *******лэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” юм.  

           

            5. дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2021/00437 дугаар *******, ******* Иргэний хэргийн давж заалдах шатны ******* 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 740 дугаар магадлалаар ******* ******* ******* ******* *******т холбогдуулан гаргасан Б.*******гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэхэд Б.******* болон С.******* нарын гэрлэлтийг цуцалж, үр дагаврыг *******лэсэн - дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2019/02420 дугаар *******, ******* Иргэний хэргийн давж заалдах шатны ******* 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 139 дугаар магадлал хүчинтэй болсон байжээ.

 

6. - дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2019/02420 дугаар *******ээр - дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан, Зайсангийн гудамж, 76 дугаар байр, 11 тоот хаягт байрлах орон сууц, 24 тоот авто зогсоолын өмчлөгчөөр Б.*******, хүү З., З., охин З. нарыг тогтоож, орон сууц, авто зогсоолыг С.*******йн өмчлөлд үлдээж, С.Зүчээс орон сууц, авто зогсоолын үнээс 3 хүүхдэд ногдох хэсэг 351,576,086 төгрөгийг гаргуулан Б.*******д олгож *******лэжээ.

Дээрх маргаан бүхий орон сууц нь “” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор байгуулагдсан 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн барьцааны гэрээний зүйл байх бөгөөд уг барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгэсэн, уг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* шүүгчийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2018/01059 дугаар захирамжаар *******лэгдсэн байснаас гадна хожим ******* *******ээр Б.*******, З., З., З. нарыг өмчлөгчөөр тогтоосон нь  барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахад саад болохгүй.

Учир нь, барьцаа нь Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээнээс салгаж үл болох эрхэд хамаарах бөгөөд үндсэн үүрэг дуусгавар болсноор барьцааны үүрэг дуусгавар болох юм.

           

7. Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт “Барьцааны эрх үүссэнээр тухайн этгээд үүргийн гүйцэтгэлийг шаардах давуу эрх эдэлнэ” гэж заасныг болон ******* ******* өөр өөр байгууллага ажиллагаа явуулж буйг анхаараагүйгээс  хариуцагч ******* ******* ******* ******* газрыг орон сууц, авто зогсоолын хамтран өмчлөгчөөр нэр бүхий этгээдийг нэмж бүртгэн шинээр гэрчилгээ олгох ажиллагааг хуульд заасан журмын дагуу гүйцэтгээгүй, ******* ******* 2 ажиллагааг нэгтгэн явуулаагүй гэсэн буруу дүгнэлт хийсэн байна. Давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх замаар уг алдааг залруулах боломжтой.

7.1. Гэр бүлийн маргаан *******лэсэн С.*******д холбогдох ******* баримт бичигт ажиллагаа явуулж буй Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба нь энэ хэрэг хянан *******лэх ажиллагааны оролцогч биш байх тул уг байгууллагын ажиллагааны талаар дүгнэлт өгөх боломжгүй байна.

7.2. Үүнээс гадна хариуцагч ******* ******* ******* ******* ******* нь Шүүхийн ******* ******* тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт заасан ******* ******* ажиллагааг нэгтгэх *******ийг гаргах эрх бүхий этгээдэд хамаарахгүй.

7.3. Мөн “” ХХК-д холбогдох ******* баримт бичигт хариуцагч байгууллагаас Шүүхийн ******* ******* тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан ажиллагааг шат дараатай явуулж, хүчин төгөлдөр болсон тул Б.*******гийн гомдлоор орон сууц, авто зогсоолыг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасах, чөлөөлөх үндэслэлгүй.

 

8. Дээрх үндэслэлээр Шүүхийн ******* ******* тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсгийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн ******* алдааг залруулж, хариуцагчид холбогдуулан гаргасан орон сууц, авто зогсоолыг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх, 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01/07 дугаар “Хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах, орон сууц, авто зогсоолын үнэлгээ тогтоох ажиллагааг дахин явуулахыг даалгуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор анхан шатны ******* *******т өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2023/00581 дугаар *******ийг хүчингүй болгож, Шүүхийн ******* ******* тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч ******* ******* ******* ******* *******т холбогдуулан гаргасан - дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан, Зайсангийн гудамж, 76 дугаар байр, 11 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, 263 м.кв талбайтай 5 өрөө орон сууц, 24 тоот авто зогсоолыг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулж чөлөөлүүлэх, 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01/07 дугаар хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах, орон сууц, авто зогсоолын үнэлгээ тогтоох ажиллагааг дахин явуулахыг даалгуулах тухай нэхэмжлэгч Б.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч ******* ******* ******* ******* ******* давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Э.ЭНЭБИШ

 

                                            ШҮҮГЧИД                                       Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                                    Д.ЗОЛЗАЯА