Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2023/00583

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 02 14

181/ШШ2023/00583

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ....................... хаягт оршин суух, Ухаадай овогт Дарамсүрэнгийн******* /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .................... тоот хаягт оршин байрлах, ******* ХХК /РД:/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 2022 оны 1, 2 дугаар сарын дутуу олгосон цалин, хугацаандаа олгоогүйн алдангид нийт 6,961,588.91 төгрөг гаргуулах тухай иргэний иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Отгонбаяр,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шаарийбуу,

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Гансүх,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Д.Жавхлантөгс хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээгээр харилцан тохиролцсон цалин, хөлсний зөрүү 5,930,550.11 төгрөг, алданги 1,031,038.8 төгрөг, нийт 6,961,588.91 төгрөгийг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Д.Жавхлантөгс (цаашид ажилтан гэх) миний бие байгуулсан 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш Уорли Инженеринг ХХК (цаашид ажил олгогч гэх)-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний дагуу барилга хянагчын албан тушаалд ажиллаж байна. Уорли Инженеринг ХХК нь Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын барилгын ажлыг гүйцэтгэж буй компани юм.

Анх гэрээгээр сар бүр 4,000,000 төгрөгийн үндсэн цалин тохиролцсон бөгөөд ажлын явцад цалин нэмэгдэж 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс хойш 5,233,322.55 төгрөгийн үндсэн цалинтай ажиллаж байна.

Гэтэл ажил олгогч Уорли Инженеринг ХХК нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар батлагдсан уртын ээлжээр ажиллах буюу 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьт шилжсэн хэмээн гэрээгээр тохиролцсон сарын үндсэн цалинг олгохгүй байна. Сарын үндсэн цалин гэдэг нь тухайн сард ажиллах нийт энгийн цагийг бүрэн ажилласан тохиолдолд хөдөлмөрийн гэрээгээр олгохоор тохиролцсон цалин билээ. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Уорли Инженеринг ХХК-ийн нийт ажилчид уртын ээлжээр буюу сард 14 хоног буюу 112 (14хоног*8 цаг) цаг ажиллахаар хуульчилсан.

Ажил олгогчийн гаргасан цалингийн тооцоогоор ажилтан нь 2022 оны 1 дүгээр сард 85 цаг ажиллаж 2,566,395.12 төгрөг, 2 дугаар сард 118 цаг ажиллаж 3,562,760.29 төгрөгийн тус тус үндсэн цалин авсан. Гэтэл ажилтан нь 2022 оны 01 дүгээр сард энгийнээр 112 цаг ажилсан боловч ажил олгогч 85 цаг ажилласан хэмээн алдаатай тооцжээ.

Улмаар ажилтан нь 2022 оны 1 дүгээр сард 2,666,937.43 (үндсэн цалин 5,233,322.55 төгрөг 1 дүгээр сард авсан цалин 2,566,395.12 төгрөг) төгрөг, 2022 оны 2 дугаар сард 1,670,572.26 (үндсэн цалин 5,233,322.55 төгрөг 1 дүгээр сард авсан цалин 3,562,760.29 төгрөг) төгрөг, нийт 4,337,509.69 төгрөгийн үндсэн цалингийн зөрүүг авч чадаагүй хохирсон байна. Түүнчлэн ажилтан нь үндсэн цалингаас 13%-ийн хээрийн нэмэгдэл, мөн 13%-ийн хэвийн бус нөхцөлийн нэмэгдэл бодож тус тус авдаг. Ажил олгогч нь нэмэгдэлүүдийг 5,233,322.55 төгрөгийн үндсэн цалингаас бодоогүй, өөрийн тооцоолсон цалингаас бодсон байх бөгөөд 1 дүгээр сард 666,722.74 төгрөг, 2 дугаар сард 926,317.68 төгрөгийн нэмэгдэл олгосон нь алдаатай болжээ.

Ажилтан, ажил олгогч нарын харилцан тохиролцсон 5,233,322.55 төгрөгийн үндсэн цалингаас дээрх нэмэгдлүүдийг бодож үзвэл 1 болон 2 дугаар сард нийт 2,721,327.73 (үндсэн цалин 5,233,322.55 төгрөг*хэвийн бус 13%-ийн нэмэгдэл / 100 = 680,331.92*4) төгрөгийн нэмэгдэл авахаар буюу 1,593,040.42 (авах ёстой нэмэгдэл 2,721,327.73 - 1 дүгээр сарын нэмэгдэл 666,722.74 төгрөг + 2 дугаар сарын нэмэгдэл 926,317.68 төгрөг) төгрөгийн зөрүү нэмэгдэл хөлс авч чадаагүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 124.1-д Энэ хуулийн 104.1-д заасан өдөр ажил олгогч цалин хөлсийг олгоогүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд олгох ёстой цалин хөлсний тэг аравны гурван хувьтай тэнцэх алданги тооцож ажилтанд нөхөн олгоно гэж зааснаар 2022 оны 01 дүгээр сард олгоогүй цалин 4.027,601.28 төгрөгнөөс 2022.01.25-2022.03.28-ны өдрийг хүртэлх 62 хоногийн алданги 749,133.84 төгрөг, 2 дугаар сард олгоогүй 3,031,236.11 төгрөгнөөс 2022.02.25-2022.03.28-ны өдрийг хүртэлх 31 хоногийн алданги 281,904.96 төгрөг, нийт 1,031,038.8 төгрөгийн алданги бодогдож байна.

Иймд 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээгээр харилцан тохиролцсон цалин, хөлсний зөрүү 5,930,550.11 төгрөг, алданги 1,031,038.8 төгрөг, нийт 6,961,588.91 (зургаан сая есөн зуун жаран нэгэн мянга таван зуун наян найман төгрөг, ерэн нэгэн мөнгө) төгрөгийг Уорли Инженеринг ХХК-аас гаргуулж өгнө үү.

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 болон 154.7-д зааснаар дээр дурьдсан асуудлаар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан боловч тус хорооны бүрэлдэхүүн томилогдоогүй тул гомдлыг шийдвэрлэх боломжгүй тухай Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2022.03.31-ний өдрийн 1/323 дугаар хариу албан бичиг ирсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 болон 158 дугаар зүйлийн 158.1.1-д зааснаар шүүхэд хандсан гэжээ.

2.Хариуцагч тал хариу тайлбартаа: Манай компанийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч байна.

1.Хөдөлмөрийн гэрээгээр тохирсон үндсэн цалингийн тухайд:

1.1.Компани нь Оюу толгой ХХК (ОТ)-ийн Өмнөговь аймгийн Ханбогд суманд явуулж буй төсөл (ОТ Төсөл гэх)-д төслийн менежментийн үйлчилгээ үзүүлдэг. Компани нь гагцхүү ОТ Төсөлд дээр ажилладаг бөгөөд Монгол Улсад өөр хуулийн этгээд эсхүл төсөлд үйлчилгээ үзүүлдэггүй. Компани нь Нэхэмжлэгчтэй 2016 оны 9 сарын 12-ны өдөр хөдөлмөрийн гэрээ (Хөдөлмөрийн гэрээ) байгуулж, ОТ Төслийн талбайд ажиллах Барилгын хянагч албан тушаалд ээлжийн хуваариар ажиллуулдаг.

1.2.Компани нь ажилтнуудынхаа цалин хөлсийг өмнө нь хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль (1999) болон Хөдөлмөрийн тухай хууль (2021) (Хөдөлмөрийн хууль)-ийн шинэчилсэн найруулгад заасан шаардлагад нийцүүлэн тооцож, олгосоор ирсэн. Нэхэмжпэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдахаас өмнө 28 хоног ОТ төслийн талбайд ажиллаад 14 хоног амрах хуваарийн дагуу ажилладаг байсан. Харин 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Хөдөлмөрийн хуульд заасан уртын ээлжийн зохицуулалтын дагуу Компанийн төслийн талбайн бүх ажилтнууд (үүнд Нэхэмжлэгчийг оруулан) 14 хоног ажиллаад 14 хоног амрах хуваарьт шилжсэн. Уртын ээлжээр ажиллах хугацаа багассан (тухайлбал, 28/14 уртын ээлжийн оронд 14/14 хоногийн ээлжээр ажиллах болсон) тул Компанийн төслийн талбайн ажилтнуудын сард авах цалин хөлс буурсан.

1.3.Нэхэмжлэгчтэй анх Хөдөлмөрийн гэрээ байгуулахад түүнд төлөх сарын үндсэн цалинг Нэхэмжлэгчийг 28 хоног ОТ төслийн талбайд ажилласан тохиолдолд тооцогдох нийт ердийн ажлын цагт үндэслэн тогтоосон бөгөөд хууль өөрчлөгдсөний улмаас ээлжийн хуваариар ажиллах хугацаа нь 14 хоног болж багассан нь нэхэмжлэгчийн үндсэн цалин буурах гол шалтгаан болсон. Гэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдахаас өмнө Нэхэмжпэгчид олгож байсан нэг цагийн үндсэн цалин 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш өөрчлөгдөөгүй хэвээр байгаа бөгөөд түүнд үндэслэн цалин хөлсийг үргэлжлүүлэн олгож байгаа болно. Мөн Компани нь 2022 онд Нэхэмжлэгчийн сарын үндсэн цалинг 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 4.5%-аар нэмэгдүүлж олгосон бөгөөд ингэснээр Нэхэмжлэгчийн цагийн үндсэн цалин мөн хувиар өссөн. Түүнчлэн, Компани нь 2022 оны 4 сард Нэхэмжлэгчид 2021 оны нэмэлт урамшууллыг тооцон олгосон болохыг дурдах нь зүйтэй.

1.4.Дээрх 1.3 дахь хэсэгт дурдсанчлан Компанийн зүгээс ажилтнууддаа ээлтэй арга хэмжээг авч хэрэгжүүлж байгааг үл харгалзан Нэхэмжлэгчийн зүгээс 14 хоног буюу 112 цаг (14 хоног х 8 цаг) ажилласан атлаа 28 хоног буюу 224 цаг (28 хоног х 8 цаг)-ийн цалингаа хэвээр авах ёстой гэж шаардах нь үндэслэлгүй бөгөөд хуульд нийцэхгүй юм. Хэрэв Нэхэмжлэгчийн шаардсанаар 28/14-ийн ээлжээр ажиллах үед олгож байсан үндсэн цалинг олгож, тийнхүү цалин хөлсийг механикаар 50% нэмэгдүүлбэл Компанид санхүүгийн асар их дарамт үүсч, цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болно. Энэ дашрамд дурдахад Компанийн үйл ажиллагаа, боловсон хүчний төсөв зардлыг ОТ-аас баталж, мөрдүүлдэг.

1.5.Хөдөлмөрийн хуулийн 107.1 дэх хэсэгт ажил олгогч нь үндсэн цалинг ажлын байрны шинжилгээ, үнэлгээ, эсхүл ажилтны ур чадварт үндэслэн (i) цагаар, (ii) хийснээр эсхүл (iii) бусад хэлбэрээр тооцох эрхтэй гэж заасан. Түүнчлэн 2021 оны 12 сарын 6-ны өдрийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журамд үндсэн цалин гэж ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэсний төлөө ажил олгогчоос ажилтанд опгох хөлсийг хэлнэ. Үндсэн цалинд хийснээр болон цагаар тооцсон цалин, албан тушаалын цалин, хөдөлмөрийн гэрээгээр тусгайлан тохирсон цалин, тэдгээртэй адилтгах хэлбэрээр тогтоосон бусад хөлс-ийг тус тус оруулахаар заасан байдаг.

1.6.Иймд Хөдөлмөрийн гэрээнд тусгасан сарын үндсэн цалинг Нэхэмжлэгчийн бодитоор ажилласан цагт үндэслэн тооцож байгаа нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байгаа юм.

1.7.Нэхэмжлэгчийн маргаж буй хугацааны үндсэн цалинг Компаниас дараах байдлаар бүрэн олгосон байдаг:

а.Цалин тооцох хугацаа буюу 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн хугацаанд цагийн бүртгэлээр Нэхэмжлэгч нь 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс 1 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд нийт 85 энгийн цаг (үүнд ажилласан цагт тооцсон ажилдаа ирж, буцах хугацааг оруулан) ажилласан бөгөөд Нэхэмжлэгчийн 1 цагийн үндсэн цалин хөлснөөс тооцож 2,566,395.12 төгрөг (85 цаг х 30,192.88 төгрөг)-ийн үндсэн цалинг олгосон;

b.Цалин тооцох хугацаа буюу 2022 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн хугацаанд цагийн бүртгэлээр Нэхэмжлэгч нь 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдрөөс 1 дүгээр сарын 23-ны өдөр, 2 дугаар сарын 8-ны өдрөөс 2 дугаар сарын 18-ны өдрийн хооронд нийт 118 энгийн цаг (үүнд ажилласан цагт тооцсон ажилдаа ирж, буцах хугацааг оруулан) ажилласан бөгөөд Нэхэмжлэгчийн 1 цагийн үндсэн цалин хөлснөөс тооцож 3,562,760.29 төгрөг (112 цаг х 30,192.88)-ийн үндсэн цалинг олгосон. .

1.8.Компанийн ажилтнуудын үндсэн цалин, нэг цагийн үндсэн цалин зэргийг нь анх Компанийн дотоод журмаар тогтоосон фонд цаг болох жилийн 2,080 ердийн ажлын цагтай уялдуулан тогтоосон байдаг.

2. Төслийн талбай болон хэвийн бус нөхцөлийн нэмэгдлийн тухай:

2.1.Хөдөлмөрийн тухай хуулийн 108.1 дэх хэсэгт хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласны нэмэгдэл (Хэвийн бус нөхцөлийн нэмэгдэл)-ийг хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр тогтооно гэж заасан. 2019 оны 2 сарын 15-ны өдөр Компани болон түүний үйлдвэрчний эвлэлийн хооронд байгуулсан Хамтын гэрээ (Хамтын гэрээ)-ний 3.4(b) дэх хэсэгт ОТ-оос тухай бүр нь нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд Ажил олгогчид өгсөн Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн нэмэгдэл олгох талаар ОТ Дүрэм, журам нь Ажил олгогч, Ажилтан нарт үйлчилнэ хэмээн заасан байдаг. Компанийн нэмэгдэл хөлс олгох журамд гүний уурхайд хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ээлжээр ажилласан цагт ногдох нэмэгдлийг ажилтны үндсэн цалингаас 6.5% эсхүл 13%-аар тооцон ОТ-ийн Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн журмын дагуу олгоно хэмээн заасан байдаг. Түүний дагуу тухайн цалин тооцох хугацаанд Нэхэмжлэгчид олгох Хэвийн бус нөхцөлийн нэмэгдлийг түүний үндсэн цалингаас тооцон бүрэн олгосон.

2.2.Хамтын гэрээний З.З(а) дэх хэсэгт Төслийн талбайн Монгол ажилтан нь түүний үндсэн цалингийн 13%-тай тэнцэх хэмжээний талбайн нэмэгдэл авна (Төслийн талбайн нэмэгдэл) гэж заасан. Компани нь Нэхэмжлэгчид Төслийн талбайн нэмэгдлийг ажилласан хугацааных нь үндсэн цалингийн 13%-аар тооцон Хамтын гэрээний дагуу бүрэн олгосон.

2.3.Компани нь Нэхэмжлэгчийн цалин хөлсийг Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хугацаанд нь бүрэн олгосон тул Хөдөлмөрийн хуульд заасан аливаа алданги төлөх үүрэг хүлээхгүй юм.

Иймд Д.Жавхлантөгсийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамжид 1216335.43 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 1/323 тоот албан бичиг, Жэйкобс инженеринг ХХК-ийн хөдөлмөрийн гэрээ байгуулах санал, 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Г.Бат-Эрдэнэд олгосон итгэмжлэл, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Г.Бат-Эрдэнэд олгосон итгэмжлэл зэргийг гаргаж өгсөн.

Хариуцагчаас нотлох баримтаар: 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Б.Шайрийбууд олгосон итгэмжлэл, 2022 оны Цалингийн нэмэгдэл болон 2021 оны Хүнд нөхцөлд ажиллаж байсан үеийн нэг удаагийн олговор олгох тухай мэдэгдэл, Ц.Гансүхийг өмгөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах тухай хүсэлт, Жэйкобс инженеринг ХХК-ийн хөдөлмөрийн гэрээ байгуулах санал, 2019-2022 оны хооронд үйлчлэх хамтын гэрээ, CW2098481 дугаартай Оюу толгойн гүнийн уурхайн төсөл гэрээ зэргийг гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтаар: Нэхэмжлэгч Д.Жавхлантөгсийн [email protected] и-мэйл хаягт үзлэг хийсэн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн тэмдэглэл, хариуцагч ******* ХХК-ийн санхүүгийн менежер Г.Золзаяагийн [email protected] и-мэйл хаягт үзлэг хийсэн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн тэмдэглэл, нэхэмжлэгч Д.Жавхлантөгсийн шүүхэд дуудан ирүүлж өөрөө уг нэхэмжлэлийг шүүхэд гаргасан эсэх, энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө төлөөлүүлэн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Г.Бат-Эрдэнийг оролцуулахаар 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр яагаад итгэмжлэл олгосон, цаг хугацааны хувьд эргэлзээ бүхий талаар тус тус тодруулах ажиллагааг хийсэн тэмдэглэл зэрэг авагджээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Жавхлантөгс нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээгээр харилцан тохиролцсон цалин, хөлсний зөрүү 5,930,550.11 төгрөг, алданги 1,031,038.8 төгрөг, нийт 6,961,588.91 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

1.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс хойш 5,233,322.55 төгрөгийн үндсэн цалинтай ажилласан, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар батлагдсан уртын ээлжээр ажиллах 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьт шилжсэн хэмээн гэрээгээр тохиролцсон сарын үндсэн цалинг олгоогүй, Сарын үндсэн цалин нь тухайн сард ажиллах нийт энгийн цагийг бүрэн ажилласан тохиолдолд хөдөлмөрийн гэрээгээр олгохоор тохиролцсон, 2022 оны 1, 2 дугаар сарын үндсэн цалингийн зөрүүг авч чадаагүй, мөн үндсэн цалингаас 13%-ийн хээрийн нэмэгдэл, 13%-ийн хэвийн бус нөхцөлийн нэмэгдэл авдаг, нэмэгдэлүүдийг 5,233,322.55 төгрөгийн үндсэн цалингаас бодоогүй, ажил олгогч цалин хөлсийг олгоогүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд олгох ёстой цалин хөлсний тэг аравны гурван хувьтай тэнцэх алданги тооцож ажилтанд нөхөн олгохоор заасны дагуу 2022 оны 01 дүгээр сард олгоогүй цалин 4.027,601.28 төгрөгнөөс 2022.01.25-2022.03.28-ны өдрийг хүртэлх 62 хоногийн алданги 749,133.84 төгрөг, 2 дугаар сард олгоогүй 3,031,236.11 төгрөгнөөс 2022.02.25-2022.03.28-ны өдрийг хүртэлх 31 хоногийн алданги 281,904.96 төгрөг, нийт 1,031,038.8 төгрөгийн алданги бодогдож байгааг шаардах эрхтэй гэж,

Хариуцагч нь нэхэмжлэгчийн цалин хөлсийг Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хугацаанд нь бүрэн олгосон тул Хөдөлмөрийн хуульд заасан аливаа алданги төлөх үүрэг хүлээх үндэслэлгүй гэж эс зөвшөөрч маргасан.

2.Хавтас хэрэгт цугларсан талуудын хооронд 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ,

2022 оны 1 дүгээр сараас 5 сар хүртэлх нэхэмжлэгч Д.Жавхлантөгсийн уртын ээлжээр ажилласан хуваарийн нотариатаар баталагажуулсан хуулбар, нийслэлийн хуваарь,

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хорооны 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 06 дугаар тогтоолоор баталсан Цалин хөлс тогтоох аргачлал

Д.Жавхлантөгст ажил олгогчоос 2022 оны 1, 2, 3, 4 дүгээр саруудад олгосон цалин хөлсний задаргааны баримтууд,

Д.Жавхлантөгсийн ажлын байрны тодорхойлолт,

******* ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журам, явуулж буй үйл ажиллагаанд нийцүүлэн батлан мөрдөж буй Мон-Стандарт үйл ажиллагааны 600, болон Мон-СҮАЖ 621 дугаартай Ажлын цаг журам,

******* /Жэйкобс инженерин/ ХХК, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан 2019-2022 оны Хамтын гэрээ,

Шүүхээс имэйлд үзлэг хийсэн болон нэхэмжлэгч Д.Жавхлантөгсөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан болон итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосон итгэмжлэлийг тодруулан асуух ажиллагааг хийж бэхжүүлсэн тэмдэглэлүүд холбогдох баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.Тус хэргийн хариуцагч гэх ******* ХХК нь анх Жэйкобс инженеринг ХХК гэсэн оноосон нэртэй байсан боловч уг нэрээ ******* ХХК болгон өөрчилж 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын нэгдсэн архивын 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 1243 дугаартай лавлагааны хуулбар авагдсан.

3.1. Иймээс, Хариуцагч ******* ХХК нь Оюу толгой ХХК (ОТ)-ийн Өмнөговь аймгийн Ханбогд суманд явуулж буй төсөл (ОТ Төсөл гэх)-д төслийн менежментийн үйлчилгээ үзүүлдэг, улмаар нэхэмжлэгч Д.Жавхлантөгс нь хариуцагч буюу ажил олгогчтой 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээ байгуулан Барилга хянагчийн албан тушаалд ажиллаж байгаа бөгөөд нэг сарын 4,000,000 төгрөгийн цалин олгох ба цалинг Монгол Улсын хууль тогтоомж болон энэ гэрээнд заасны дагуу өөрчилж болно. ...сарын цалинг ажилтанд 2 удаа буюу сар бүрийн 15-ны өдөр болон сарын сүүлийн ажлын өдөр хувааж олгохоор тохиролцжээ.

Энэхүү нэхэмжлэлийг шүүх 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан ба Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдан 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн.

3.2. 2021 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй. 154.2.2-т энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандах эрхтэй, 154.8-д сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.2-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч Д.Жавхлантөгс нь 90 хоногийн дотор буюу 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд гомдол, нэхэмжлэлээ гаргасан байна./хх 1-5/

3.3. Зохигч талуудын тайлбар, хэргийн үйл баримтаар ажилтан буюу нэхэмжлэгч Д.Жавхлантөгс нь Оюу толгой Төслийн талбайд ажиллах Барилгын хянагч албан тушаалд ээлжийн хуваариар ажиллуулдаг, нэг сарын үндсэн цалин 5,233,322.55 төгрөг болж нэмэгдсэн болох нь тогтоогдсон, хэн алин маргаагүй.

3.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3-т ажилтан гүйцэтгэсэн ажилд үүрэгтээ тохирсон цалин хөлс авах үндсэн эрхтэй, 43 дугаар зүйлийн 43.2.3-т ажил олгогч гүйцэтгэсэн ажил үүрэгт нь тохирсон цалин хөлсийг тогтоосон хугацаанд ажилтанд олгох, хамтын гэрээ, хамтын хэлэлцээрээр тогтоогоогүй бо хөдөлмөрийн нормыг үндэслэлтэй тогтоох, аж ахуйн нэгж, байгууллагад мөрдөж байгаа цалин хөлсний тогтолцоо, журмыг ажилтанд мэдээлэхээр тус тус заасан нэхэмжлэгч Д.Жавхлантөгстэй байгуулсан хуучин хуулийн үйлчлэлийн үед байгуулсан хөдөлмөрийн гэрээнд 28 хоног гэж байгуулсан боловч 14 хоног ажилласан болох нь талуудын хэн алины тайлбараар тогтоогдсон тул 14 хоногт тохирсон цалин хөлсийг хариуцагч олгохоор байна.

3.5. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т Ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлэхээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болно, 92.4-т Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна гэж заасанд нийцүүлэн хариуцагч компани нь нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож ажил үүрэг гүйцэтгүүлж байгаа болох нь тогтоогдож байна.

3.6. Нэхэмжлэгч 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн 1 дүгээр сарын 24-ний өдрийг дуустал хугацаанд 14 хоног, 2 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн 2 дугаар сарын 21-ний өдрийг дуустал 14 хоног тус тус ажилласан үйл баримт тогтоогдож байх тул энэ хугацаанд ажилласан цалин хөлсийг хариуцагч тооцон олгох үүргийг хүлээнэ./хх 37-40/

3.7. Хэрэгт авагдсан буюу талуудын тохиролцож батлан мөрдөж буй 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн МОН-СҮАЖ-621 Ажлын цаг журмын 9-ийн Нэр томьёо хэсгийн хүснэгтний 2-т заасан Ажилтны жилийн үндсэн цалин 2080-д хуваасан (жилийн стандарт ажлын цагийн тоо) дүнг хэлнэ гэснээр тооцоход 5,233,332.55 төгрөгийг х 12 сар = 62,799,991 төгрөг : 2080 = 30,193 төгрөг нь 1 цагийн цалин гэж үзэхээр байна./хх 155-156/

3.8. Гэтэл ажил олгогч буюу хариуцагч нь 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 21-ний хооронд 1 дүгээр сард ажилласан хугацааны цалинг нь тооцоод 85 цаг ажилласан тул цалинг ажилласан цагт нь тааруулаад 2 удаа нийт 7,541,330.66 төгрөг олгосон гэж тайлбарласан боловч ажилтан Д.Жавхлантөгс нь 1 дүгээр сарын 11-ний өдрөөс 1 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл 14 хоног ажилласан нь баримтаар тогтоогдож байгаа энэ нөхцөлд ажил олгогчийн тодорхойлсон хугацаа, 85 цаг ажилласан гэж цалинг 2,566,395.12 төгрөгөөр тооцсон нь учир дутагдалтай байна гэж шүүх үзлээ./хх 67-68/

3.9. Д.Жавхлантөгс нь 1 дүгээр сарын 11-ний өдрөөс 1 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл 14 хоног ажилласан нь баримтаар нотлогдож байгаа энэ нөхцөлд 14 хоногийг х 8 цаг = 112 цаг ажилласан байх тул 1 цагийн цалин гэж хариуцагчийн тодорхойлж олгогдсон 2,566,395.12 төгрөгийг /85 цаг х 30,193 төгрөг/ 1 өдрийн цалинг тооцож олгосон байх тул 112 цаг х 30,193 төгрөг = 3,381,616 төгрөгийн цалин олгогдохоор байна гэж шүүх дүгнээд, нэхэмжлэгчид олгогдсон цалин 2,566,395.12 төгрөгийг /3,381,616 төгрөг/ хасахад 815,221 төгрөг дутуу олгосон тооцоо гарч байна.

3.10. Мөн нэхэмжлэгчийн ажилласан 2 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн 2 дугаар сарын 21-ний өдрийг дуустал 14 хоног байхад хариуцагч 118 цаг х 30,193 төгрөг 3,562,774 төгрөг гарч байх бөгөөд хариуцагчийн тооцож олгосон цалин 3,562,760.29 төгрөг байх тул 112 цагийг х 30,193 төгрөг = 3,381,616 төгрөг олгогдох ёстой тул олгогдсон 3,562,760,29 төгрөгөөс - 3,381,616 төгрөг = 181,145 төгрөгийг нэхэмжлэгчид илүү олгогдсон байна гэж үзэв.

3.11. Дээрхээс дүгнэхэд, нэхэмжлэгчид 1 сард олгогдоогүй дутуу цалин 815,221 төгрөгөөс 2 дугаар сард илүү олгогдсон цалин 181,145 төгрөгийг хасч 634,076 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор байна.

3.12.Иймээс, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн дутуу олгогдсон үндсэн цалин гэж шаардсан 4,337,509.69 төгрөгөөс олгогдоогүй 634,076 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 3,703,433 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1-д Ажил олгогч хуульд өөрөөр заагаагүй бол үндсэн цалинг ажлын байрны шинжилгээ, үнэлгээ, эсхүл ажилтны ур чадварт үндэслэн цагаар, хийснээр, бусад хэлбэрээр тооцохоор заасны дагуу талууд хөдөлмөрийн гэрээгээр тохиролцож Д.Жавхлантөгсийн үндсэн цалинг сард 5,233,322.55 төгрөг гэж тодорхойлжээ.

4.1. Хэрэгт авагдсан Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйл, Ажлын байрны тодорхойлолтын 2.5, Хамтын гэрээний 3.4-ийн а-д заасан заалтууд, зохигчдын тайлбараар ажилтан Д.Жавхлантөгст хээрийн нэмэгдэл 13 хувийг, мөн хэвийн бус нөхцөлийн нэмэгдэл 13 хувийг тус тус тооцож олгохоор тохиролцсонтой хэн алин маргаагүй, харин уг нэмэгдлүүдийг үндсэн цалин 5,233,332.55 төгрөгөөс тооцож олгох ёстой гэж нэхэмжлэгч шаардсан бол хариуцагч эс зөвшөөрч маргадаг.

4.2. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын энэхүү үндэслэлийг нотлохоор Хөдөлмөр, Ниймгийн түншлэлийн гурван талт үндэсний хорооноос 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 06 дугаар Аргачлал батлах тухай тогтоолоор Хөдөлмөрийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.2.1 дэх заалтыг үндэслэн Цалин хөлс тооцох аргачлалыг хавсралтаар баталсан ба тус аргачлалын 6 дугаар зүйлийн 6.2-т Нэмэгдэл, 6.2.1-д Нэмэгдэлд... хэвийн бус нөхцөлд ажилласны, уртын ээлжээр ажилласны ...хамаарна, 6.2.2-т Нэмэгдлийг тухайн ажилтны үндсэн цалингаас тооцож олгоно гэж заасан байх тул нэхэмжлэгчийн энэхүү шаардлагыг шүүхээс хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ./хх 50-52/

4.3. Иймээс, 2022 оны 1, 2 дугаар саруудыг тус тус үндсэн цалин 5,233,322.55 төгрөгөөс хээрийн нэмэгдэл 13 хувиар, мөн хэвийн бус нөхцөлийн нэмэгдэл 13 хувиар тус тус тооцоход /5,233,322.55 х 26 хувь = 1,360,664 төгрөг х 2 сар/ 2,721,328 төгрөг олгогдохоор тооцоо гарч байх тул үүнээс хариуцагчийн 1 дүгээр сард тооцож олгогдсон /333,631.37+333,631.37/ 667,263 төгрөг, 2-р сард олгогдсон /463,158.84 +463,158.84/ 926,318 төгрөг, нийлээд 1,593,581 төгрөгийг хасаад олгогдоогүй 1,127,747 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх илүү шаардсан 465,293 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

5. Нэхэмжлэгч 1, 2 дугаар сард дутуу олгогдсон цалин хөлсийг хуульд заасан хугацаанд нь олгоогүй үндэслэлээр алданги гэж 1,031,038.8 төгрөгийг гаргуулахаар шаардсныг шүүх хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

5.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д Энэ хуулийн 104.1-д заасан өдөр ажил олгогч цалин хөлсийг олгоогүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд олгох ёстой цалин хөлсний тэг аравны гурван хувьтай тэнцэх алданги тооцож ажилтанд нөхөн олгоно. гэж заасан нь ажил олгогч ******* ХХК-аас ажилтан Д.Жавхлантөгст 2022 оны 1 дүгээр сар, 2 дугаар саруудад цалин хөлсийг бүхэлд нь хууль болон гэрээнд зааж тохирсон хугацаанд олгоогүй тохиолдол хамаарна.

Өөрөөр хэлбэл, хэргийн 67-68 дахь талд зохигч талуудын маргаагүй, цалингийн баримтаар ...2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 2,137,649.65 төгрөгийг, 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 5,403,681.01 төгрөгийг, 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 2,137,649.65 төгрөгийг, 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 4,668,853.77 төгрөгийг тус тус Д.Жавхлантөгсийн Голомт банкин дахь 5279196824 тоот дансанд хариуцагч компаниас шилжүүлэн олгосон үйл баримт талуудын тайлбараар тогтоогдож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасанд хамаарахгүй гэж үзсэн болно.

5.2. Дээрх бүгдийг нэгтгээд, нэхэмжлэгч Д.Жавхланөгсийн хариуцагчаас гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагаас /634,076+1,127,747/ 1,761,823 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 5,199,764.8 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Жавхлантөгсөөс 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126,335.43 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч ******* ХХК-аас 43,139 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* ХХК-аас 1,761,823 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Жавхлөнтөгсөд олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 5,199,764.8 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хараамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Жавхлантөгсөөс 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126,335.43 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч ******* ХХК-аас 43,139 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн талд шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулах ба ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ

 

 

 

 

 

 

Нийслэлийн Өргөө амаржих газар-ын даргын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/423 дугаартай тушаал,

Нийслэлийн Өргөө амаржих газар-ын даргын 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Б/176 дугаартай тушаал,

Өргөө амаржих газрын захиргаанд Б.Цэрэнхандын 2022.10.12-ны өдөр гаргасан өргөдөл,

Нэхэмжлэгч С.Батцэцэгийн 2021 оны 01 дүгээр сараас 2022 оны 10 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,

Нийслэлийн Өргөө амаржих газар-ын Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэсгийн хорооны 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 21 дугаартай Үйлчлүүлэгчийн санал гомдлын хариуг шийдвэрлэсэн талаар хариу өгөх тухай албан бичиг,

Нийслэлийн Өргөө амаржих газар-ын даргын 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 145 дугаартай Иргэн Х.Амартүвшин танаа гомдолд авсан арга хэмжээний тухай албан бичиг,

Өргөө амаржих газар-ын ЭМТҮЧАБА-ны хурлын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2/22-01 дугаартай хурлын тэмдэглэл,

Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн дотоод хяналтын албаны илтгэх хуудас,

2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 3 дугаартай, Нийслэлийн Өргөө амаржих газар-ын удирдлагын багийн хурлын тэмдэглэл,

Х.Амартүвшингийн Нийслэлийн Өргөө амаржих газар-т 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан өргөдөл,

Нийслэлийн Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн захирлын зөвлөлд танилцуулах дотоод хяналт хариуцсан мэргэжилтэн Ц.Мөнхцэцэгийн танилцуулах,

Х.Амартүвшингийн Нийслэлийн Өргөө амаржих газар-т 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан өргөдөл,

Нийслэлийн Өргөө амаржих газар-ын 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Иргэн Х.Амартүвшинд гомдолд авсан арга хэмжээний тухай албан бичиг,

Өргөө амаржих газрын захиргаанд Б.Гэрэлийн 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр гаргасан өргөдөл,

Өргөө амаржих газрын захиргаанд Б.Гэрэлийн 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр гаргасан өргөдлийн тайлбар,

Өргөө амаржих газрын захиргаанд Б.Цэрэнхандын гаргасан өргөдөл,

Өргөө амаржих газрын захиргаанд Б.Цэрэнхандын гаргасан өргөдлийн тайлбар,

Х.Амартүвшингийн Нийслэлийн Өргөө амаржих газар-т гаргасан өргөдөл авсан арга хэмжээний тухай хариу 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн,

үйлчлүүлэгч С.Баярмаагийн 2022 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр эмнэлгийн захиргаанд гаргасан өргөдөл,

үйлчлүүлэгч С.Баярмаагийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх,

шүүхээс Өргөө амаржих газар-ын эмчилгээ эрхэлсэн орлогч дарга О.Баянжаргал, чанарын албаны дарга С.Мөнхзул, ҮЭХ-ны дарга Д.Өнөржаргал

3.Нийслэлийн Өргөө амаржих газар нь нэхэмжлэгч С.Батцэцэгтэй 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан, түүнийг тус эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн эмчийн ажил, албан тушаалд ажиллуулахаар тохиролцжээ.

3.1. Улмаар Нийслэлийн Өргөө амаржих газар-ын даргын 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Б/176 дугаартай тушаалаар эрсдэлтэй жирэмсний тусламжийн тасгийн эх барих эмэгтэйчүүдийн эмч С.Батцэцэгтэй холбоотой эмнэлгийн тусламж үйлчилгээний чанартай холбогдох 2, эмнэлгийн мэргэжилтний ёсзүйн хэм хэмжээтэй холбоотой 3 тохиолдол нь баримтаар нотлогдсон үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөр тасалбар болгон цуцалжээ.

3.2. 2021 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй. 154.2.1-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандах эрхтэй, 154.8-д сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.2-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч С.Батцэцэг нь 30 хоногийн дотор буюу 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд гомдол, нэхэмжлэлээ гаргасан байна.

3.3.Нэхэмжлэгч С.Батцэцэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан Нийслэлийн Өргөө амаржих газар-ын даргын 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Б/176 дугаартай тушаалд Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, Эрүүл мэндийн сайдын 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн А/406 тоот тушаалаар батлагдсан Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм-ийн 3.3, 5.4, 5.5 дахь заалтууд, Амаржих газрын даргын 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Өргөө амаржих газрын хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн батлах тухай А/42 дугаар тушаалаар батлагдсан Өргөө амаржих газрын хөдөлмөрийн дотоод журам-ын 10.4.1.1, 10.5.1.3, 10.7.3.2, 10.7.3.4, 10.10.1.4 дэх заалтууд, Удирдлагын багийн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн өргөтгөсөн хурлын шийдвэрийг үндэслэжээ.

Тодруулбал ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгч С.Батцэцэгтэй холбоотой эмнэлгийн тусламж үйлчилгээний чанартай холбогдох 2, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээтэй холбоотой 3 тохиолдол нь баримтаар нотлогдсон гэж үзсэн байна.

3.4.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4.-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах эрхтэй болно.

3.5.Хариуцагч Нийслэлийн Өргөө амаржих газар нь нэхэмжлэгч С.Батцэцэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэлээ шүүхэд тайлбарлахдаа С.Батцэцэгийн ажлын хариуцлага, эмчилгээ үйлчилгээний доголдол, ёс зүй, харьцаа хандлагын зөрчилтэй холбоотой

-Иргэн Х.Амартүвшингийн 2022 оны 01 дүгээр сарын 28, 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан миний эхнэр С.Баярмаа танай эмнэлэгт 7 хоног хэвтэн эмчлүүлж гараад 2 хоноод ураг амьгүй болсон, эход хараагүй, усгүй болсныг нь үзээгүй гаргасан, дахин хэвтэн цэвэрлүүлэхэд эмч С.Батцэцэг нь нөхрийнхөө өргөдлийг буцааж ав гэж дарамт шахалт үзүүлсэн гэх гомдлыг дотоод хяналт хариуцсан мэргэжилтэн Ц.Мөнхцэцэг шалгаад эмчлэгч эмч С.Батцэцэг нь үйлчлүүлэгч С.Баярмаад 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 24-ний өдрийн дуустал тонус буулгах эмчилгээ хийсэн боловч 01 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш өдрийн эмчийн үзлэгийн тэмдэглэлд умайд тонус байгаа эсэхийг тусгаагүй, С.Баярмааг эмнэлгээс гарахад хэт авиан шинжилгээг хийгээгүй, хэрвээ хэт авиан шинжилгээг хийсэн бол умайн орчины шингэн хэт бага байгааг оношилж, холбогдох арга хэмжээг авах байсан, ураг хэлбэрээ алдаж урссан гэх эмгэг судлалын дүгнэлт нь ураг амьгүй болоод 48-72 цаг болсныг нотолдог гэдгийг тогтоосон тул эмч С.Батцэцэг нь Эрүүл мэндийн сайдын 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн А/318 дугаар тушаалаар батлагдсан жирэмсэн, төрөх, төрсний дараах үед үзүүлэх тусламж үйлчилгээний журын хоёрдугаар хавсралтын үзлэгийн дугаар 2-т заасан жирэмсний өндөр эрсдлийг илрүүлнэ, ургийн бүтэц болон ихэс хүйн байдлыг шинжилнэ гэсэн заалтыг зөрчсөн гэх,

-Үйлчлүүлэгч Б.Оюунбаярын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 16 цаг 06 минутад кесар мэс заслаар 880 гр жинтэй, 33 см өндөртэй, эр хүйсний амьгүй ургийг төрүүлсэн, 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Эмгэг судлалын шинжилгээний Өргөө амаржих газарт жирэмсэн эх болон ургийн үзлэг хангалтгүй, ургийн бүтэлт оношлоогүй, ихэс ховхрол хожуу оношилсон, жирэмслэлт төрөлтийн хүндрэлийг удирдах удирдамжийг мөрдөөгүй зэрэг эмчилгээ үйлчилгээний дутагдалтай байна гэсэн дүгнэлтийг үндэслэн, Эмнэлгийн тусламж үйлчилгээ, чанарын албаны 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн хурлаар хэлэлцээд эмч С.Батцэцэгт хурлаас сануулга өгсөн гэх,

-Үйлчлүүлэгч О.Ууганбаярын 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр танай эмч нарын хариуцлагагүй байдлаас болж дахин дахин хэвтэж хохирсон гэх өргөдлийг Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга О.Баянжаргал шалгаж, О.Ууганбаяр нь ковидын тасгаас өсөлтгүй жирэмсэн гээд цэвэрлүүлээд гарахдаа астатик болчихсон, астатик үлдээд 3 хоногийн дараа дахин ирж хэвтэх үед н.Уранчимэг эмч 1 дэх өдөр унтуулгатай цэвэрлэгээ хийнэ гэж хоол сойгоод ажилдаа ирээгүй, 1 хоног хоол сойсон, би өдөржин юм идэж уугаагүй гэж хэлсээр байхад С.Батцэцэг эмч унтуулаад байх юм юу байсан юм, одоо цэвэрлүүл гэж хэлээд унтуулгагүй цэвэрлээд тэр хүн орноос буухдаа ухаан алдаж унасан. С.Батцэцэг эмчээс яагаад унтуулгагүй хийсэн юм бэ гэхэд Эрчимт эмчилгээнээс жижүүрийн 2 эмч үлдээд хагалгаанд орчихсон байсан учраас унтуулгагүй хийсэн гээд үйлчлүүлэгчээс уучлалт гуйсан гэх,

-үйлчлүүлэгч Б.Цэрэнхандын Би 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Өргөө амаржих газарт хэвтсэн өдөр үзлэг шинжилгээ хийгээгүй, 02 дугаар сарын 24-ний өдөр ЭХО-д харсан боловч эмчилгээ үйлчилгээгээ тайлбарлаж хэлээгүй, парацетамол уу гэхээс өөр юм хэлээгүй, 2 хоног халуураад эмчлэгч эмч С.Батцэцэг рүү ярьсан, 2 дугаар сарын 25-ны өдөр С.Батцэцэг эмч би чамайг үзсэн биз дээ, хүнээр яриуллаа гэж загнасан. 2 дугаар сарын 26-ны өдөр сувилагч нь шинжилгээ авсан боловч хариуг надад хэлээгүй, 2 дугаар сарын 26, 27 -ны өдөр үзлэг хийгээгүй, 2 дугаар сарын 28-ны өдөр С.Батцэцэг эмч үзлэг хийхээр орж ирээд бухимдаж уурласан. Үнэхээр хэцүү байсан гэх,

-Үйчлүүлэгч Б.Гэрэлийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Өргөө амаржих газрын захиргаанд гаргасан Би умайн хүзүүний дутмагшил оноштойгоор хэвтсэн, эмчлэгч эмч С.Батцэцэг ямар эмчилгээ хийх талаар ямар ч зөвлөгөө мэдээлэл өгдөггүй, гайгүй л гэж хэлдэг, 2 дугаар сарын 25-нд С.Батцэцэг эмч залгаад би чамайг үзсэн биз дээ гэж загнасан, тэгээд шинжилгээ аваад бас хариу хэлээгүй, эм тариагаа тайлбарлаж хэлдэггүй, эмч сувилагч нарынхаа энэ байдлыг засаж өгнө үү гэх

-Б.Цэрэнханд, Б.Гэрэл нарын 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр гаргасан С.Батцэцэг эмч үзлэг хийдэггүй, эмчилгээ үйлчилгээгээ тайлбарлаж өгдөггүй, загнадаг гэх гомдолд байгууллагын зохих албан тушаалтнууд шалгалт хийж, С.Батцэцэгийн буруутай үйл ажиллагаа тогтоогдсон гэжээ.

3.6.Ажил олгогчийн тушаалын үндэслэл болсон Эрүүл мэндийн сайдын 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн А/406 тоот тушаалаар батлагдсан Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм-ийн 3.3-т Хүндэтгэлтэй хандах зарчмын хүрээнд хүний язгуур эрхийг хүндэтгэн хамгаалах, сонсох, өөрийн бодол санааг зөв ойлгуулах, хүлээцтэй харилцах, эелдэг даруу төлөв байх, нууцыг хадгалах,

5.4-т Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчийн өвчний онош, тавилан, шалтгаан, оношилгоо, эмчилгээний арга, үр дүн, эрсдэл, хүндрэл, өөрийн болон тухайн байгууллагын бодит чадавхи, өөр бусад боломжит хувилбарын талаар болон бусад шалтгаантай үнэн зөв мэдээллийг үйлчлүүлэгч, түүний хууль ёсны төлөөлөгчид энгийн, ойлгомжтой үгээр тайлбарлан, шийдвэр гаргах боломжийг бүрдүүлнэ,

5.5-д Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчийн биеийн байдлыг сайжруулах,сэтгэл санааны дэм үзүүлэх, зовлон зүдгүүрийг багасгах, хөнгөвчлөх, аливаа нэмэлт зовиур шаналгаа үүсгэхгүй, оновчтой тусламж үйлчилгээ үзүүлэхийг хичээж ажиллана гэж,

Өргөө амаржих газрын хөдөлмөрийн дотоод журам-ын 10.4.1, 10.4.1.1-д Ажилтан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад дараах үйлдэл хийхийг хориглоно. Эмчилгээ, оношилгооны түгээмэл үйлдлийн стандарт, дотоод журам, халдварын сэргийлэлт, хяналтын дэглэм, хөдөлмөр хамгааллын заавал зөрчих,

10.5.1, 10.5.1.3-т хөдөлмөрлөх үүргээ гүйцэтгэх явцдаа хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн ажилтанд дараах хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна, ажлаас халах,

10.7.3, 10.7.3.2-т ажлын онцлогийг харгалзан дараах зөрчлийг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцон ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцална. Ажилтан тус бүртэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчлийн талаар нэг бүрчлэн тохиролцоно. Тухайн ажлын жилд эмчилгээ, үйлчилгээ, сувилгаа, халдвар эсэргүүцэх дэглэмийн стандарт зөрчин, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэсгийн хорооны хурал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, чанар, аюулгүй байдлын албаны хурлын шийдвэрээр 2 удаа арга хэмжээ авагдсан тохиолдолд,

10.7.3.4-т ажлын байранд танхайрсан, эмнэлгийн мэргэжилтэн хооронд харилцааны горим зөрчсөн, үйлчлүүлэгчтэй харилцахдаа харьцаа хандлага, ёс зүйн зөрчил гаргасан, хамт ажиллаж байгаа ажилтан, үйлчлүүлэгчид сэтгэл зүйн дарамтанд оруулсан нь нотлогдсон,

10.10, 10.10.1, 10.10.1.4-т Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуульд заасан дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар ажилтныг ажлаас чөлөөлнө. Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж,

Удирдлагын багийн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн өргөтгөсөн хурлын шийдвэрт Эх барих эмэгтэйчүүдийн эмч С.Батцэцэгийн ёс зүйтэй холбоотой 2, эмчилгээ үйлчилгээтэй холбоотой 3 гомдлыг хэлэлцээд удирдлагын багийн өргөтгөсөн хурлаас гишүүдийн 100 хувь саналаар хөдөлмөрийн гэрээг цуцлах... гэж тус тус заажээ.

3.7. Хэрэгт авагдсан ажил олгогч Өргөө амаржих газар-ын ЭМТҮЧАБА-ны хурлын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2/22-1 дугаартай тэмдэглэлд үйлчлүүлэгч Б.Оюунбаярт үзүүлсэн эмнэлгийн тусламж үйлчилгээнд эмчилгээ үйлчилгээний дутагдал гарсанд тооцохыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир конференц дээр мэдээлэлтэй орж ирж эмгэг судлаас эмч нартай хэлэлцүүлэг хийе гэсэн шийдвэрийг гаргалаа гээд эх барих эмэгтэйчүүдийн ахлах зэргийн эмч Б.Батцэцэг нар ЭМТҮЧАБА-наар сануулга өгөв гэжээ.

3.8.Мөн хэрэгт авагдсан 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн эмгэг судлаач эмч Х.Удвалын эмгэг судлалын шинжилгээний протокол НӨАГ-05.2022-т: ...эмнэлзүй болон эмгэг судлалын шинжилгээний өөрчлөлтөөс дүгнэхэд эх чихрийн шижин өвчний 1 дүгээр хэв шинжтэй, ураг өсөлтийн сааталтай байсан ба ихсийн архаг дутмагшилийн улмаас архаг бүтэлт гүнзгийрч, төрөлт эхлэхээс өмнө эх дотроо эндсэн байна. Эмнэлзүй болон эмгэг судлалын онош үндсэн оношний нэршилээр тохирсон гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

3.9. Хөдөлмөрийн тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь ажилтны төлөөлөгчийн саналыг харгалзан хууль тогтоомжид нийцүүлэн тухайн аж ахуйн нэгж, байгууллагын хэмжээнд үйлчлэх хөдөлмөрийн дотоод журмыг баталж, мөрдүүлэх бөгөөд мөн зүйлийн 122.2 дахь заалтад зааснаар хөдөлмөрийн дотоод журмыг ажилтанд танилцуулж, ...хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болон хөдөлмөрийн сахилгын зөрчлийг хөдөлмөрийн дотоод журамд тусгайлан заасан байна. Иймээс хөдөлмөрийн дотоод журам нь хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын хоорондын харилцааг зохицуулж байгаа баримт бөгөөд талууд хөдөлмөрийн дотоод журмаар тогтоосон журмыг дагаж мөрдөх үүрэгтэй.

3.10.Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлд талууд хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцож бичгээр байгуулах, гэрээнд ямар ажил үүргийг хаана, хэрхэн гүйцэтгэх, цалин хөлсний хэмжээ, ажил амралтын цаг, цалин хөлс олгох журам, хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгох үндэслэл, хөдөлмөрийн сахилга болон гомдол гаргах журам, ажлын байранд тавигдах чадвар, чадамжийн шаардлага зэргийг тусгах-аар заажээ.

3.11.Хавтас хэрэгт авагдсан талуудын хооронд 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.7-д дор дурьдсан зөрчлийг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил-д тооцох ба энэ зөрчлийг гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болно гээд 3.7.1-ээс 3.7.12-т 12 зөрчлийг нэрлэн зааж, тохиролцсон байна.

3.12.Түүнчлэн шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч Нийслэлийн Өргөө амаржих газар-ын эмчилгээ эрхэлсэн орлогч дарга О.Баянжаргалыг гэрчээр асуухад тэрээр үйлчлүүлэгч С.Баярмаагийн онош нь Ө47 байсан. С.Батцэцэг эмч энэ оношийн дагуу эмчилгээ, үйлчилгээг хийсэн байсан. Би дотоод хяналтын ажилтнаасаа холбоотой материалуудыг авч үзэхэд С.Батцэцэг эмчийн ёс зүйтэй холбоотой гомдол байгаагүй. Эмгэг судлалын дүгнэлтэд ихэсийн дутмагшлаас болж ураг дотроо эндсэн гэсэн хариу гарсан, Үүнтэй санал нэг байна. 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн удирдах зөвлөлийн хуралд би оролцсон. С.Батцэцэг эмчтэй холбоотой 5 гомдлыг дотоод хяналтын ажилтан танилцуулсан, би халах нь зүйтэй гэсэн санал өгсөн. Тухайн үед богино хугацаанд 5 гомдол гарсан учир би ийм санал өгсөн. Одоо энэ байр сууриа дэмжихгүй. Яагаад гэвэл үйлчлүүлэгч С.Баярмаагийн нөхөр Х.Амартүвшингийн гомдлыг би мэднэ. Энэ гомдлоор эмч С.Батцэцэгийг халах шалтгаан байхгүй. С.Батцэцэг эмчийн ажиллаж байсан тасгийн эрхлэгч Ч.Мядаг эмч надад ярихдаа манай тасгаар дотоод хяналтын ажилтнууд ороод үйлчлүүлэгч нартай уулзаад байгууллагын үйл ажиллагааг сайжруулах санал авч байна гээд хүмүүсээс санал цуглуулаад түүнийгээ эмч нар дээр гаргасан гомдол гэж хэлсэн. С.Батцэцэгийг бас тэгж халсан байна гэж хэлэх үед нь би гомдол биш санал байсан байна гэдгийг ойлгосон гэсэн мэдүүлгийг,

3.13.чанарын албаны дарга С.Мөнхзулыг гэрчээр асуухад тэрээр Би эрүүл мэндийн тусламж үйлчилгээ чанар аюулгүй байдлын албаны даргаар ажилладаг. Миний ажил үүргийн хуваарьт ажилчидтай холбоотой гомдлыг хянах шалгах, хүлээн авах эрх байгаа. 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Х.Амартүвшин С.Батцэцэг эхнэрийг дарамталсан гомдол гаргасан. Би шинжилгээний хариу гарсаны дараа хариу өгнө гэж хэлсэн. Дараа нь С.Батцэцэг эмч, С.Баярмаатай хамт орж ирээд С.Баярмаа нь гомдол гаргаагүй, тусламж үйлчилгээ үзүүлсэн гэж хэлээд нөхөр Х.Амартүвшингийн гомдлыг авчих уу гэхэд нь би өөрт нь өгнө гэж хэлсэн.

Б.Гэрэл, Б.Цэрэнханд нарын гомдлын талаар би мэдэхгүй,

Б.Оюунбаяр нь 26-27 долоо хоногтой ихэс ховхорсон, тухайн асуудал нь эх барих салбарт том хүндрэлд тооцогддог бөгөөд С.Батцэцэг эмч түүнд өөрийн ур чадвараар стандартад тохирсон эмчилгээ үйлчилгээг үзүүлж чадсан гэж үзэж байна. Энэ тохиолдолд манай албаны 14 хүн бүрэлдэхүүнээрээ хуралдаад төлөвлөгөө гаргах шаардлагатай байсан. С.Батцэцэг эмч тухайн үед эмчилгээ эрхэлсэн орлогч нь байхгүй, утсаа авахгүй, олдохгүй байна. Ихэс ховхрох хагалгаанд яаралтай ормоор байна гэж надаас асуусан, тухайн үед зөвшөөрөл өгөх хүн байхгүй байсан учир би зөвшөөрөл өгч хагалгаанд оруулсан. Ихэс ховрох нь тухайн өвчтөний биеийн байдалтай холбоотой үүсдэг. Чадвал эх, хүүхдийг хоёуланг нь аврахын төлөө тусламж үзүүлнэ, боломжгүй бол эхийн амь нас нэгт яригддаг. Монгол улсын хэмжээнд хамгийн багадаа 28 долоо хоногтой ургийг амьдруулсан туршлага байдаг. Ихэс ховхрох нь хүндрэл учир тухайн 26 долоо хоногтой ургийг амьдруулах боломжгүй, бид эмчилгээ үйлчилгээг зохих хэмжээнд үзүүлсэн.

Тухайн удирдлагын багийн хуралд Х.Амартүвшингийн гомдлоор С.Батцэцэг эмчийн асуудал яригдаж байна гэж ойлгосон. Гэтэл өөр олон гомдол нэг дор ирсэн юм шиг яригдаж, ёс зүйн хорооны дарга хүртэл орж ирсэн учир нэг эмчид ийм олон гомдол ирсэн учир асуудал хүндэрсэн юм байна гэж би ойлгосон учир халах санал өгсөн. Хурлын дараа Ч.Мөнхцэцэг эмч С.Батцэцэг эмчийн палатаар орж үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн талаар авсан саналаа гомдол гэж ярьсан гэж яригдсан. Хэрэв тэр үнэн бол ийм байж болохгүй. Ч.Мөнхцэцэг эмч эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой санал гомдол хүлээн авах эрхтэй хүн биш.

С.Батцэцэг эмчийг ажлаас халах санал гаргаснаас хойш гомдол гаргасан хүмүүс рүү би утсаар ярьж асуухад тухайн хүмүүс гомдол гаргаагүй, зөвхөн ажил сайжруулах санал гэж бичиж өгснөө хэлсэн учир миний байр суурь өөрчлөгдсөн. Би тэр удирдлагын багийн хурлаар орсон Б.Оюунбаяр, Х.Амартүвшин хоёрын гомдлыг мэдэж байна. Б.Оюунбаярын хувьд чанарын албаны хурлаар нийт гишүүдийн шийдвэрээр эмчилгээ үйлчилгээний дутагдал гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй учир С.Батцэцэг эмчид арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзсэн. Б.Цэрэнханд, Б.Гэрэл нарын гомдлын талаар би мэдэхгүй. Удирдлагын багийн хурал дээр 5 гомдлыг гар бичмэлийг биш өөрийн шивсэн зүйлийг харуулж, уг гомдлуудыг Ч.Мөнхцэцэг эмч өөрөө шалгасан талаар их үнэмшилтэй 3 үндэслэлээр, ёс зүйн хороогоор батлагдсан гэж тайлбарласан учир тусламж үйлчилгээтэй холбоотой ноцтой асуудал гэж үнэмшсэн. Бидний хувьд дэлгэрэнгүй шалгах ёстой байсан боловч тухайн хурал дээр шалгах боломжгүй байсан. Ёс зүйн хорооны протоколыг н.Алтантуяа эмч танилцуулсан, ёс зүйн асуудалтай гэж ярьсан учир би халах санал өгсөн гэсэн мэдүүлгийг,

3.14.ҮЭХ-ны дарга Д.Өнөржаргалийг гэрчээр асуухад тэрээр ...үйлчлүүлэгчээс үйл ажиллагаагаа сайжруулах зорилгоор санал авах ёстой. Түүнээс сахилгын шийтгэл оногдуулах зорилгоор ашиглах ёсгүй гэж бодож байна. 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн удирдлагын багийн хуралд би оролцсон, С.Батцэцэг эмчтэй холбоотой 5 гомдлын талаар хэлэлцсэн. Би байгууллагын даргатай санал нэг ажлаас халах саналтай байсан. Гэхдээ би үйлчлүүлэгчдээс гаргасан хүсэлтийг гомдол болгож ашигласан гэж мэдээгүй. Үйлчлүүлэгчдээс ирүүлсэн хүсэлтийг Ч.Мөнхцэцэг дарга гомдол болгож ашигласан юм билээ. Тэр талаар С.Батцэцэг эмч надад өөрөө үзүүлсэн. Би ҮЭХ-ны даргын үүднээс С.Батцэцэгт хууль зүйн туслалцаа авах талаар зөвлөсөн. Би холбогдох мэдээллүүдийг авсаны дараа халах шийдвэрийг буруу гэж үзэж байна гэсэн мэдүүлгийг тус тус өгчээ.

3.15.Дээрхээс ажил олгогчийн зүгээс ажилтан С.Батцэцэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон үндэслэлээ

-иргэн Х.Амартүвшингийн 2022 оны 01 дүгээр сарын 28, 4 дүгээр сарын 01-ний өдрүүдэд гаргасан эхнэр С.Баярмаатай холбоотой гаргасан гомдол,

-Б.Оюунбаярын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гаргасан гомдол,

-О.Ууганбаярын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн унтуулгагүй цэвэрлэгээ хийсэн гэх гомдол,

-Б.Цэрэнхандын 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр эхо-д хараагүй, үзлэг хийгээгүй, уурласан гэх гомдол,

-Б.Гэрэлийн загнасан, үзлэг хийгээгүй гэх гомдлуудыг үндэслэсэн гэх боловч хэрэгт авагдсан 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн эмгэг судлаач эмч Х.Удвалын эмгэг судлалын шинжилгээний протокол НӨАГ-05.2022, шүүхээс хууль сануулж гэрчээр асуугдсан хариуцагч Өргөө амаржих газар-ын эмчилгээ эрхэлсэн орлогч дарга О.Баянжаргал, чанарын албаны дарга С.Мөнхзул, ҮЭХ-ны дарга Д.Өнөржаргал нарын мэдүүлгүүд, Өргөө амаржих газар-ын ЭМТҮЧАБА-ны хурлын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2/22-01 дугаартай хурлын тэмдэглэл, Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн дотоод хяналтын албаны илтгэх хуудас, 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 3 дугаартай, Нийслэлийн Өргөө амаржих газар-ын удирдлагын багийн хурлын тэмдэглэл гэсэн баримтуудаар ажилтан С.Батцэцэгтэй холбоотой эмнэлгийн тусламж үйлчилгээний чанартай холбогдох 2, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээтэй холбоотой 3 тохиолдол нь баримтаар нотлогдсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Тодруулбал дээрх баримтуудаар ажилтан С.Батцэцэг эмнэлгийн тусламж үйлчилгээний чанартай холбогдох 2, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээтэй холбоотой 3 зөрчил дутагдлыг гаргасан болох нь үгүйсгэгдэж байна.

3.16.Түүнчлэн талуудын хооронд 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.7-д дор дурьдсан зөрчлийг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил-д тооцох ба энэ зөрчлийг гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болно гээд 3.7.1-ээс 3.7.12-т 12 зөрчлийг нэрлэн зааж, тохиролцсон байх боловч ажилтан С.Батцэцэгийг хөдөлмөрийн гэрээний 3.7-д заасан ямар ноцтой зөрчлийн гаргасан талаар Нийслэлийн Өргөө амаржих газар-ын даргын 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Б/176 дугаартай тушаалд тусгаагүй байна.

3.17.Иймд ажилтан С.Батцэцэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогч Нийслэлийн Өргөө амаржих газар-ын даргын 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Б/176 дугаартай тушаал үндэслэл бүхий болж чадаагүй, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж, татгалзаж буй үндэслэл болон тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлд зааснаар нотолж чадаагүй байх тул Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох гэж зааснаар хариуцагч Нийслэлийн Өргөө амаржих газар-ын даргын 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Б/176 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилтан С.Батцэцэгтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь үндэслэлгүй байна үзэж, түүнийг урьд эрхэлж байсан Өргөө амаржих газар Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн эмчийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй

4.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно.

4.1.Ажилтны урьд эрхэлж байсан дундаж цалин хөлсийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2-т зааснаар ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин, хөлснөөс тооцох бөгөөд нэхэмжлэгч С.Батцэцэг нь 2022 оны 1 сард 1,903,152 төгрөг, 2 сард 2,135,958 төгрөг, 3 сард 1,285,453 төгрөгийн цалин хөлс авч байсан болох нь түүний 1367398 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 2021 оны 01 дүгээр сараас 2022 оны 10 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт гэсэн баримтуудаар тогтоогдож байх тул нэг өдрийн дундаж цалин хөлс 1,774,854 төгрөг /5,234,563 : 3/-ийг сарын дундаж хоног болох 21.5 хоногт хуваан тооцоход нэг хоногийн 82,551 төгрөг, үүнийг нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгосон 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс шүүх хуралдаан болсон 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацааны ажлын 161 хоногоор үржүүлж тооцоход 13,290,711 төгрөг болж байх тул хариуцагч Өргөө амаржих газар Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгээс ажилтан С.Батцэцэгийн ажилгүй байсан хугацааны урьд нь эрхэлж байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 13,290,711 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Батцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг буюу 1,273,993 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

5.Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй гэж заасныг баримтлан нэхэмжлэгч С.Батцэцэгийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, дэвтэрт нь зохих бичилт хийхийг хариуцагч Өргөө амаржих газар Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт даалгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв

6. 7 угаа 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1- нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч хариуцагч Өргөө амаржих газар Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгээс улсын тэмдэгтийн хураамжид 224,403 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь .

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ :

1.2021 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Батцэцэгийг урьд эрхэлж байсан Өргөө амаржих газар Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн эмчийн ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны урьд нь эрхэлж байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 13,290,711 төгрөгийг хариуцагч Өргөө амаржих газар Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгээс гаргуулан нэхэмжлэгч С.Батцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг буюу 1,273,993 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Батцэцэгийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, дэвтэрт нь зохих бичилт хийхийг хариуцагч Өргөө амаржих газар Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт даалгасугай.

3. 7 угаа 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1- нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Өргөө амаржих газар Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгээс улсын тэмдэгтийн хураамжид 224,403 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.