Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2023/01310

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 04 28

181/ШШ2023/01310

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ................................. тоотод байрлах, ******* ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ..................... давхарт байрлах,******* ХХК /РД:/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шарадлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 190,648,138 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн захирал Б.Энхцэцэг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Пүрэвдорж, Б.Эрдэнэмөнх,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Сумъяа,

Хариуцагчийн өмгөөлөгч М.Энхжин,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Орчлон констракшн ХХК холбогдуулан Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 190,648,138 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

******* ХХК нь******* ХХК-тай 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр №Т01/12 тоот НIGH АРАRТ төслийн айлын шал цутгах, сэнсэн өнгөлгөө хийж гүйцэтгэх гэрээ-г байгуулан А болон Б блокийн нийт 11,500 м.кв талбайн шал цутгах, сэнсэн өнгөлгөө хийж ажлыг нийт 115,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр болсон. Уг гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-д заасны дагуу гэрээний дээрх нийт үнийн дүнгийн 50 хувийг мөнгөн хэлбэрээр, үлдэх 50 хувийг бартераар (НIGH АРАRТ төслийн 16-р давхарын 99 тоот хаягт байрлах 183.4 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө) тооцохоор талууд харилцан тохиролцсон.

Талуудын хооронд байгуулагдсан айлын шал цутгах, өнгөлөх ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэлээр 17,066,000 төгрөг болсноос 4,592,631 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэгч тал нь авсан.

Улмаар 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч тал нь дээрх №Т01/12 тоот ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэн өгч Ажил хүлээлцэх Акт-1-г үйлдэж талуудын эрх бүхий албан тушаалтнууд гарын үсэг зурж баталгаажуулсан.

Өнөөдрийн байдлаар үлдэгдэл төлбөр 11,620,069 төгрөгийг хариуцагч тал төлж барагдуулаагүй байна.

Мөн талуудын хооронд 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр №АГГ01/04 тоот НIGH АРАRТ төслийн үйлчилгээний хэсгийн шал цутгах, мэргэжлийн өнгөлгөө, хийх ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулан төслийн байрны В1, 1, 2, 3 дугаар давхаруудын нийт 7,010 м.кв талбай бүхий үйлчилгээний хэсгийн шал цутгалтын ажил болон өнгөлгөөг нийт 175,250,000 төгрөгөөр хийхээр болсон.

Уг гэрээний 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт гэрээний нийт үнийн дүнгийн 50 хувийг бэлнээр, үлдэх 50 хувийг бартераар (НIGH АРАRТ төслийн 16-р давахрын 99 тоот хаягт байрлах 183.4 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө) тооцохоор талууд тохиролцсон.

Нэхэмжлэгч буюу гүйцэтгэгч тал нь №АГГ01/04 тоот гэрээний дагуу ажлуудыг хийж гүйцэтгэсэн бөгөөд уг ажлын нийт хөлс 166,815,500 төгрөг болсон. №АГГ01/04 тоот гэрээний гүйцэтгэлийн төлбөр болгож 30,691,350 төгрөгийг нэхэмжлэгч тал хүлээн авсан. Улмаар 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр ажил хүлээлцэх акт үйлдэж хийж гүйцэтгэсэн ажлаа хариуцагч талд хүлээлгэн өгсөн.

Өнөөдрийн байдлаар хариуцагч нь №АГТ01/04 тоот гэрээний үлдэгдэл 128,156,500 төгрөгийг төлж барагдуулаагүй байна.

Мөн уг гэрээний дагуу нэмэлтээр хийгдсэн ажлуудын төлбөр 43,314,000 төгрөг болсноос 4,000,000 төгрөгийг бэлнээр барагдуулж, үлдэгдэл төлбөр 39,314,000 төгрөгийг барагдуулаагүй байна.

Талуудын хооронд байгуулагдсан дээрх №Т01/12 тоот, №АГГ01/04 тоот ажил гүйцэтгэх гэрээнүүдийн 2 дугаар зүйлд тусгагдсан бартерийн зүйл нь гуравдагч этгээдийн 4 өмчлөлд шилжсэн. Мөн анх гэрээгээр тохирсон ажлын гүйцэтгэл тоо хэмжээ буурсан тул ажил гүйцэтгэлийн хөлсийг бартераар тооцох боломжгүй болсон.

Хариуцагч******* ХХК-иас №Т01/12 тоот НIGH АРАRТ төслийн айлын шал цутгах, сэнсэн өнгөлгөө хийж гүйцэтгэх гэрээ болон 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн №АГГ01/04 тоот НIGH АРАRТ төслийн үйлчилгээний хэсгийн шал цутгах, мэргэжлийн өнгөлгөө, хийх ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл хөлс болон орон сууцны бартерт байршуулсан төлбөр нийт 181,827,188 төгрөгийг гаргуулж олгож өгнө үү гэжээ.

1.а.2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэсэн нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч ******* ХХК нь******* ХХК-д холбогдуулан тус компанитай байгуулсан Т01/12 тоот High Араrt төслийн айлын шал цутгах, сэнсэн өнгөлгөө хийж гүйцэтгэх гэрээ болон АГГ01/04 тоот High Араrt төслийн үйлчилгээний хэсгийн шал цутгах, мэргэжлийн өнгөлгөө хийх ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл хөлс нийт 181,827,188 төгрөгийг нэхэмжилсэн.

Орчлон констракшн ХХК-тай байгуулсан 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Т01/12 тоот гэрээний 3.6 дугаар хэсэг, 6.1 дүгээр хэсэг, 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн АГГ01/04 тоот гэрээний 3.6 дугаар хэсэг, 6.1 дүгээр хэсэгт тус тус заасны дагуу захиалагч нь гэрээний үнийн дүнгийн 5%-ийг баталгааны барьцаа хэлбэрээр нийт төлбөрөөс суутгаж, 3 жилийн баталгаат хугацаа дуусмагц гүйцэтгэгчид буцаан олгохоор тохирсон.

Захиалагч******* ХХК нь 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Т01/12 тоот гэрээний ажлын хөлснөөс 853,300 төгрөгийг, 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн АГГ01/04 тоот гэрээний ажлын хөлснөөс 7,967,650 төгрөгийг, нийт 8,820,950 төгрөгийг барьцаа болгон авч үлдсэн.

2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Т01/12 тоот гэрээний 3.6 дугаар хэсэг, 6.1 дугаар хэсэг, 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн АГГ01/04 тоот гэрээний 3.6 дугаар хэсэг, 6.1 дугаар хэсэгт зааснаар баталгаат хугацаа 2021 онд дуусгавар болж захиалагч нь ажлын хөлснөөс суутган авсан барьцаа мөнгийг гүйцэтгэгчид буцаан өгөх үүрэг үүссэн.

Иймд хариуцагч******* ХХК-аас ажлын хөлснөөс суутган авсан барьцаа 8,820,950 төгрөгийг нэмж нэхэмжилж байгаа тул хариуцагчаас нийт 190,648,138 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч тал хариу тайлбартаа: Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч******* ХХК-тай Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй High apart төслийн барилгын шал цутгалтын ажлыг гүйцэтгүүлэхээр дараах ажил гүйцэтгэх гэрээнүүдийг байгуулсан. Үүнд:

1.2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №Т01/12 тоот High apart төслийн айлын шал цутгах, сэнсэн өнгөлгөө хийж, гүйцэтгэх гэрээ-гээр High apart төслийн барилгын А, В блокийн нийт 11,500 м.кв талбай бүхий шал цутгах ажлыг нийт 115,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр;

2.2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн №АГГ01/04 тоот High apart төслийн үйлчилгээний хэсгийн шал цутгах, мэргэжлийн өнгөлгөө, гоёлын ультра будаг хийх ажил гүйцэтгэх гэрээ-гээр High apart төслийн барилгын үйлчилгээний хэсгийн 7,010 м.кв талбай бүхий шалны цутгалт өнгөлгөө хийх ажлыг 175,250,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр;

3.2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №Т01/11 тоот High apart төслийн дээврийн ажил гүйцэтгэх гэрээ-гээр High apart төслийн барилгын 1444.6 м.кв талбай бүхий ашиглалттай болон ашиглалтгүй хавтгай дээвэр хийх ажлыг 40,714,500 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тус тус тохиролцжээ.

Ажлын явцад нэмэлтээр А блокийн 5 дугаар давхрын нийтийн эзэмшлийн өнгөлгөө, С блокийн цонх болон лифт хэсгийн цутгалт /нөхөөс/, А блокийн 13 тоот шалны засвар, Б блокийн дээврийн дулаалга, С блокийн хуулалт зэрэг ажлуудыг хийхээр тохиролцсон байдаг.

Гэхдээ нэхэмжлэгч талаас тохиролцсон хугацаандаа ажлаа хийхгүй хугацаа хэтрүүлэх, гүйцэтгэсэн ажил нь доголдолтой байх зэргээр Ажил гүйцэтгэх гэрээ-гээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байснаас ажлын хөлсийг бүрэн хэмжээнд олгоогүй болно. Нэхэмжлэгчийн зүгээс ч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ энэ талаар хүлээн зөвшөөрдөг.

Талуудын хооронд дээрх байдлаар гүйцэтгэсэн ажлын хэмжээ, түүний чанар байдлын талаар маргаантай байсан учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөндлөнгийн шинжээч томилуулж шүүгчийн захирамжаар Итгэлт-Эстимэйт ХХК-ийг томилон дүгнэлт гаргуулсан боловч тухайн дүгнэлт нь шаардлага хангаагүй тул манай талаас 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаснаар шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 181/Ш32021/11852 тоот Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжаар Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан.

Хөрөнгийн үнэлгэний төв ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 569 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан-гаар ******* ХХК-ийн хийсэн ажлыг дараах байдлаар тодорхойлсон байна.******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээнүүдийн дагуу хийсэн ажил тус бүрийг талуудыг байлцуулан газар дээр нь очиж хэмжилт хийн гаргасан тул маргахгүй гэж ойлгож байна. Үүнд:

1.АГГ01/04 тоот гэрээгээр 7010 м.кв талбайд бетон шал цутгах, бетон шал өнгөлөх, ажлыг хийж гүйцэтгэх ёстой байсан байна. Энэ ажлаас шалны талбайгаас шат, лифтний талбай, барилгын цутгамал багана, гадна дотор талын диаграмм хананы талбайг тооцож хасав. Ийнхүү хасаж тооцсоноор 6738 м.кв талбайгаас хийгээгүй ажлыг хасаж тооцсоноор 6323 м.кв талбайд бетон шал цутгах ажлыг хийжээ.

Барилгын диаграмм хана, багана суурь, барилгын булан хана зэрэг газар шал дутуу өнгөлсөн байна. Иймд өнгөлөөгүй хэсгийг хэмжиж хананаас 10 см хасахаар тохирсон ба энэ талбайн хэмжээ 122 м.кв болно. Гэрээний дагуу 7010 м.кв шалыг цутгаж өнгөлөх ажлаас 6323 м.кв шал цутгаж, 6201 м.кв шалыг өнгөлсөн ба нийт 156,550,000 төгрөгийн ажил хийсэн.

Өнгөлсөн шал нь хялгасан хагаралтай байх бөгөөд хялгасан хагарлыг чанарын доголдолд тооцохгүй байхаар тохиров. Харин засварлах хэмжээний хагарал байна түүний зардал нь 6,201,000 төгрөг болно. Уг зардлыг нийт хийсэн ажлын хөлснөөс хасч тооцоход 150,349,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн байна гэжээ.

2.Т01/12 тоот гэрээгээр А болон В блокийн нийт 11,500 м.кв шал цутгах ажлаас В блокийн ажлыг огт хийгээгүй, А блок дээр хэсэг газрын бетон цутгах ажлыг хийсэн байх ба ажлын хэмжээг зургийн дагуу тулгаж шалгаад гүйцэтгэл бичсэн 1706 мкв-аар нийт 17,060,000 төгрөгийн ажил хийсэн байна гэж дүгнэсэн байна.

3.Т01/11 тоот дээврийн ажил гүйцэтгэх гэрээгээр дээврийн ажлыг бүрэн гүйцэт хийгээгүй, энгийн хавтгай дээврийн дулаалга, бетон бэлтгэлийг хийсэн, дээврийн хучилт хийгээгүй, энэ талбайн хэмжээ нь 336,7 мкв болох ба гэрээний үнэ нь нэг метр квадрат талбайг 25,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцсон байх боловч дээврийн дулаалга, бетон бэлтгэлийн ажлыг хийж гүйцэтгэсэн тул нэгж үнийг 10,000 төгрөгөөр тооцоход энгийн хавтгай дээврийн хийсэн ажил 3,367,000 төгрөг, Б блокын дээврийн дулаалгыг 5,000 төгрөгөөр тооцоход 1,683,500 төгрөгийн ажил тус тус хийсэн ба нийт дээврийн ажлыг 5,050,500 төгрөгийн ажлыг хийсэн байна гэжээ.

4.Гэрээгүй хийсэн ажлын хувьд 5 дугаар давхрын нийтийн эзэмшлийн өнгөлгөө хийсэн байна, энэ талбай нь 44 м.кв болно. Үүнийг гэрээний үнийн дүн болох 25,000 төгрөгөөр тооцоход 1,100,000 төгрөг байна гээд нийт 173,559,500 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн байна гэж дүгнэжээ.

Манай компанийн зүгээс:

АГГ01/04 тоот гэрээний дагуу 30,691,350 төгрөгийг, АГГ01/12 тоот гэрээний дагуу 4,592,631 төгрөгийг, АГГ01/011 тоот гэрээний дагуу 9,592,631 төгрөгийг гэрээгүй хийсэн ажлын гүйцэтгэлд 4,000,000 төгрөг тус тус төлж нийт 48,876,612 төгрөгийг төлсөн ба үүнийг нэхэмжлэгч тал ч хүлээн зөвшөөрч байна.

Ийнхүү шинжээчийн дүгнэлтээр 173,559,500 төгрөгийн ажлын хөлснөөс 48,876,612 төгрөгийг төлсөн бөгөөд 124,682,888 төгрөг төлөхөөр байх боловч нэхэмжлэгч тал нь А блокийн 5, 6 болон 13, 14 давхрын ажлыг доголдолтой хийснээс шалтгаалан манай компани МГЛТЕХ ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр НА/АГГ/011833 тоот High apart төслийн А блокын шалны засварын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан А блокийн айлуудын шалны засварын ажлыг дахин хийлгэж гүйцэтгүүлсэн.

Үүний дагуу МГЛТЕХ ХХК-иар 41,628,785 төгрөгийн ажлыг хийлгэж ******* ХХК-ийн хийсэн ажлын доголдлыг арилгуулсан ба энэ талаар тус компанийн захирал Т.Мягмартулга нь 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр тус шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлгээрээ нотолсон байдаг.

Иймд доголдлыг арилгуулахаар дахин гэрээ байгуулан бусад этгээдээр хийлгүүлсэн ажлын хөлс болох 41,628,785 төгрөгийг шинжээчийн дүгнэлтээр гаргасан ажлын гүйцэтгэл болох 173,559,500 төгрөгөөс хасахад 131,930,715 төгрөг болох ба үүнээс манай талаас төлсөн 48,876,612 төгрөгийг хасч, 83,054,103 төгрөг үүн дээр баталгааны барьцаа 8,820,950 төгрөгийг нэмж тооцоход нэхэмжлэлийн нийт шаардлагаас 91,875,053 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг эс зөвшөөрч байна гэжээ.

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Улсын тэдмэгтийн хураамжид 1,067,86 төгрөг төлсөн баримт,******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм, 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Т01/12 дугаартай HIGH APART төслийн айлын шал цутгах, сэнсэн өнгөлгөө хийж гүйцэтгэх гэрээ, 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн АГГ01/04 дугаар HIGH APART төслийн үйлчилгээний хэсгийн шал цутгах, мэргэжлийн өнгөлгөө, гоёлын ультра будаг хийх ажил гүйцэтгэх гэрээ, ажил гүйцэтгэлийн акт №7, 2017.06.16-ны өдрийн HIGH APART төслийн үйлчилгээний төвийн бетон шалны мэргэжлийн өнгөлгөө хийсэн ажлын гүйцэтгэл №1, HIGH APART төслийн үйлчилгээний төвийн бетон шал цутгах ажлын гүйцэтгэл №1, 2, 2-а, 3, HIGH APART төслийн үйлчилгээний төвийн бетон шал цутгах өнгөлөх ажлын гүйцэтгэл №1, 2, 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ажлын гүйцэтгэлийн акт, 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ажлын гүйцэтгэлийн акт, 2017 оны 07 дугаар сарын 22-ноос 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ажил хүлээлцэх акт, ажил гүйцэтгэлийн акт №5, материалт зарцуулалтын тайлан №5, ажил гүйцэтгэлийн акт №4, материалт зарцуулалтын тайлан №4, HIGH APART төслийн үйлчилгээний төвийн айлуудын хар шалны ажлын гүйцэтгэл №1, ажил хүлээлцэх акт №1, тооцооны үлдэгдэлийн баталгаа, 2019.07.01-ний гэрээт ажлын тооцоо үлдэгдлийн тооцоо, ******* ХХК-ийн 2018.02.07, 2018.03.14, 2018.03.23, 2018.03.27, 2018.04.17, 2018.07.23-ны өдрийн албан бичиг, бэлэн мөнгөний орлого, зарлагын баримтууд, ажлын гүйцэтгэлийн тооцоо №1, 2 , 3, 4, 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн НА/АГГ-011833 дугаартай HIGH APART төслийн блокын шалны засварын ажил гүйцэтгэх гэрээ, гүйцэтгэх ажил түүний дэлгэрэнгүй мэдээлэл, туслан гүйцэтгэгчийн үнийн санал, төсөв, төлбөрийн нөхцөл, ажил гүйцэтгэх зураг төсөл, ажил гүйцэтгэх календарьчилсан дэлгэрэнгүй төлөвлөгөө, ажлын талбайд ажиллах туслан гүйцэтгэгчийн эрх зүйн баримт бичгүүд, МГЛЕХ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан /2018 оны 12 сараас 2019 оны 08 сар хүртэл/, ******* ХХК-ийн захирал Б.Энхцэцэгийн Б.Эрдэнэмөнх, Г.Пүрэвдорж нартай байгуулсан өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Т01/12 дугаартай HIGH APART төслийн дээврийн ажил гүйцэтгэх гэрээ, 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид 156,082 төгрөг төлсөн баримт зэргийг гаргаж өгсөн.

Хариуцагчаас нотлох баримтаар: Ц.Цэрэнхандад олгосон итгэмжлэл, Ц.Дашмаад олгосон итгэмжлэл,******* ХХК-ийн захирал Д.Ганзоригийн Б.Зулбаяртай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Д.Уранбилэгт олгосон итгэмжлэл,******* ХХК-ийн захирлын 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/45 дугаар тушаал, 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/26 дугаар тушаал, 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/20 дугаар тушаал, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн НА-АГГ/011841-01 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ, бэлэн мөнгөний зарлагын баримт, бэлэн мөнгөний орлогын баримт,******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баярсайханы М.Энхжинтэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, П.Сумъяад олгосон итгэмжлэл зэргийг гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтаар:******* ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, Т.Мягмартулга, С.Энхтуяа, Э.Эрдэнэбаяр нарыг гэрчээр асуусан тэмдэглэлүүд, Итгэлт эстимэйт ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 569 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг авагджээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

2.Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч******* ХХК-д холбогдуулан анх шүүхэд ажилд ажил гүйцэтгэх гэрээнүүдийн үүрэгт 181,872,188 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажлын хөлснөөс суутган авсан барьцаа 8,820,950 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, нийт 190,693,138 төгрөгийг гаргуулахаар тодорхойлж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нийт 16 давхар орон сууцны 4 давхрыг манайх гүйцэтгэсэн. Бусад давхрыг өөр компаниар гүйцэтгүүлбэл зохино. Эм Жи Эл Тек компани манай гүйцэтгээгүй бусад давхруудын ажлыг гүйцэтгэсэн гэрээний үнийн дүнг тэр чигт нь манайхаас хасах нь учир дутагдалтай. Манайх 4 давхрыг гүйцэтгэхэд 17 сая төгрөгийн ажлын хөлс гарсан гээд манайх 4,5 сая төгрөг авсан. Ганцхан 13 дугаар давхар дээр маргаантай байдаг. 13 дугаар давхар дээр шинэ томилогдсон инженер бетоноо буруу захиалснаас болж манайд зориулалтын бус бетон нийлүүлсэнтэй холбогдолтой гадарга үүссэн нь манайхаас шалтгаалаагүй учраас завсарлахгүй гэдгээ удаа дараагийн барилгын хурал дээр хэлсэн. Эм Жи Эл Тек ХХК-ийн захирал нь гэрчээр орохдоо хэлсэн байдаг. 17 сая төгрөгийн ажил хийгээд үүнийгээ актаар инженерүүд хүлээж аваад тэр гүйцэтгэлээс манайд 4,592,000 төгрөг олгосон учраас тэр чигээр нь хасуулах нь зүй ёсны биш тул шинжээчийн дүгнэлтээр тогтоосны дагуу хийж гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.

3.Хариуцагч нь манай зүгээс 01/04 тоот гэрээний 30,361,350 төгрөгийг, 01/12 тоот гэрээний дагуу 4,592,631 төгрөгийг, 01/11 тоот гэрээний дагуу 9,592,631 төгрөгийг, гэрээгүй хийсэн ажлын гүйцэтгэлд 4,000,000 төгрөгийг тус тус төлж нийт 48,876,612 төлсөн ба үүнийг нэхэмжлэгч зөвшөөрч байгаа. Шинжээчийн дүгнэлтээр 173,559,500 төгрөгийн ажлын хөлснөөс манайх өөрсдийн ажлын хөлсөнд төлсөн 48,876,612 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 124,682,888 төгрөг төлөхөөр байгаа боловч нэхэмжлэгч А блокийн 5, 6, 13, 14 давхрын ажлыг доголдолтой хийж гүйцэтгээд үүнээс шалтгаалан манайх Эм Жи Эл Тек ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 08-ний өдөр АГГ-011833 тоот гэрээг байгуулаад А блокийн шалны засварыг хийж гүйцэтгэх гэрээ байгуулж, айлуудын шалны засварыг дахин гүйцэтгүүлж, Эм Жи Эл Тек ХХК-иар 41,628,785 төгрөгийн ажлыг хийлгэж доголдлыг арилгуулсан тул энэ мөнгийг шинжээчийн гаргасан дүгнэлтээс хасуулах бөгөөд Эм Жи Эл Тек ХХК-ийн захирал Т.Мягмартулгын 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд өгсөн мэдүүлгээр нотлогддог. 41,628,785 төгрөгийг шинжээчийн дүгнэлтээр гарсан ажлын гүйцэтгэл 173.5 сая төгрөгөөс хасахад 131,930,715 төгрөг болох ба үүнээс өөрсдийн төлсөн 48,876,612 төгрөгийг хасаад, баталгааны барьцаа 8,820,950 төгрөгийг нэмж нэхэмжлэлийн шаардлагаас 91,875,053 төгрөгийг төлөх үндэстэй гэж үзэж байна гэсэн тайлбар гаргаж маргасан.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1.Нэг талаас******* ХХК, нөгөө талаас Ерөнхий гүйцэтгэгч Зэт Энд Эй ХХК болон туслан гүйцэтгэгч ******* ХХК нар нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах High apart төслийн барилгын 11,500 кв.м талбай бүхий шал цутгах, сэнсэн өнгөлгөө хийх ажлыг графикаар /хавсралт-2/ тохиролцсон хугацаанд нь чанар стадартын дагуу гүйцэтгэж Ерөнхий гүйцэтгэгчид хүлээлгэн өгөх, захиалагч нь төлбөр тооцоог хийхээр харилцан тохиролцож, 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр High apart төслийн айлын шал цутгах, сэнсэн өнгөлгөө хийж гүйцэтгэх Т01/12 тоот гэрээ байгуулагдсан бөгөөд тус гэрээний үнийн дүн 115,000,000 төгрөг байхаар заасны дагуу ******* ХХК ажлуудыг хийж гүйцэтгэн, акт үйлдэн******* ХХК-д хүлээлгэн өгсөн бөгөөд уг ажлын нийт хөлс 17,066,000 төгрөг болсноос 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 4,592,631 төгрөгийг хариуцагчийг төлсөн гэж тодорхойлсон үйл баримт тогтоогдсон ба энэ талаар зохигчид маргаагүй.

Нэхэмжлэгч дээрх гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын хөлснөөс 11,620,069 төгрөгийг төлөөгүй гэж тодорхойлон нэхэмжлэлээр шаардаж байна.

4.2.Мөн зохигч талуудын хооронд 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр High apart төслийн үйлчилгээний хэсгийн шал цутгах, мэргэжлийн өнгөлгөө, гоёлын ультра будаг хийх ажил гүйцэтгэх АГГ01/04 тоот гэрээ байгуулагдсан бөгөөд тус гэрээний дагуу ******* ХХК нь зохих ажлыг хийж гүйцэтгэн******* ХХК-д акт үйлдэн хүлээлгэн өгсөн бөгөөд уг ажлын нийт хөлс 166,815,500 төгрөг болсон, үүнээс 30,691,350 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хариуцагчийг төлсөн гэж тодорхойлсон үйл баримт тогтоогдсон ба энэ талаар зохигчид маргаагүй.

Харин энэхүү АГГ01/04 тоот гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 128,156,500 төгрөгийг хариуцагийг төлөөгүй гэж тодорхойлж, нэхэмжлэгч нэхэмжлэлээр шаардсан.

4.3.Талуудын хооронд 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр High apart төслийн дээврийн ажил гүйцэтгэх Т-01/11 тоот гэрээ байгуулагдсан бөгөөд тус гэрээгээр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах High apart төслийн барилгын 1444,6 кв.м талбай бүхий ашиглалттай болон ашиглалтгүй хавтгай дээвэр хийх ажлыг графикаар /хавсралт-2/ тохиролцсон хугацаанд нь чанар стандартын дагуу гүйцэтгэж Ерөнхий гүйцэтгэгчид хүлээлгэн өгөх, захиалагч нь төлбөр тооцоог хийхээр харилцан тохиролцсон ба ашиглалттай дээврийн нийт талбайн хэмжээ нь 919,9 кв.м, ажлын нийт хөлс нь 27,597,000 төгрөг, Энгийн хавтгай дээврийн нийт талбайн хэмжээ нь 524,7 кв.м, ажлын хөлс нь 13,117,500 төгрөг байхаар гэрээнд заасан тус гэрээ 2-р хавтаст хэргийн 70-73 дахь талд авагджээ.

Нэхэмжлэгч Т-01/11 тоот гэрээний дагуух ажлын хөлсний талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж тодорхойлоогүй бөгөөд ******* ХХК-ийн захирлаас 2020 оны 08 сарын 18-ны өдрийн №1 дугаартай албан бичгээр Итгэлт эстимэйт ХХК-д хүргүүлсэн тайлбарын ...3-т High apart төслийн дээврийн дулаалгын ажил гүйцэтгэх №агг01/11 2017.06.07 /нэмэлт өөрчлөлттэй/ 498 м2 А блокын дээврийн дулаалга, бетон цутгалтыг хийж гүйцэтгэн актаар баталгаажуулсан бөгөөд В болкын 341 м2 дээврийн дулаалга, бетон цутгалт хийгдсэн ч үйлдсэн акт инженерүүдийн гар дамжин алга болсон. Уг ажлыг хийж гүйцэтгэсэн фото зураг /хавсралт2/ гэжээ. /2хх-13-53/

5.Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөн хариуцагч тал маргаж, анх 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд шинжээч томилуулах хүсэлт гаргасныг нь шүүх хүлээн авч мөн өдрийн 181/ШЗ2020/00910 дугаар Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжаар Итгэлт эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон ба тус компаниас 2021.05.20-ны өдөр хөрөнгийн үнэлгээний тайлан гаргаж ирүүлсэн.

5.1.Дээрх шинжээчийн тайланг хариуцагчийн өмгөөлөгч үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй, бодит байдлаас илтэд зөрүүтэй гэж Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3-т зааснаар өөр шинжээчээр дахин шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан тул шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШЗ2021/11852 дугаар Шинжээч дахин томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжаар Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилсон ба тус шинжээч нь 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 569 дүгээр хөрөнгө үнэлсэн тайланг гаргаж ирүүлжээ.

5.2.Дээрх шинжээчийн дүгнэлтэд: ...Хийсэн ажлын талаар

1.2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр АГГ01/04 дугаартай үйлчилгээний хэсгийн шал цутгах, мэргжлийн өнгөлгөө, гоёлын ультра будаг хийх гэрээ байгуулсан. Гэрээгээр High apart төслийн барилгын үйлчилгээний хэсгийн 7010 м.кв талбай бүхий тэгшилгээтэй шал цутгалт, сэнсэн өнгөлгөө, мэргэжлийн өнгөлгөө, гоёлын ультра зүсүүр ажлыг хийхээр тохиржээ. Ажлыг нийт 30 хоногт нэг, талбайн үнэ 12,500 төгрөг нийт 7010 м.кв х 12500 = 175,250,000 төгрөгний ажил хийж гүйцэтгэхээр болсон байна.

2.2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Т-01/11 дугаартай High apart төслийн дээврийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ. Гэрээгээр төслийн барилгын 1444.6 м.кв талбайтай ашиглалттай болон ашиглалтгүй хавтгай дээврийг хийхээр тохирчээ. Үүнээс ашиглалттай дээвэр 919.9 м.кв нэг талбай, ажлын хөлс 30,000 төгрөг, энгийн хавтгай дээврийн талбайн хэмжээ 524.7 м.кв, нэг талбайн ажлын хөлс 25,000 төгрөг бүгд 40,714,500 төгрөгийн гэрээ байгуулжээ.

3.2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Т01/12 дугаартай High apart төслийн айлын шал цутгах, сэнсэн өнгөлгөө хийж гүйцэтгэх гэрээг байгуулжээ. Гэрээгээр төслийн барилгын 11500 м.кв талбай бүхий шал цутгах, сэнсэн өнгөлгөө хийх ажлыг нэгж талбайн ажлын хөлс 10,000 төгрөгөөр бүгд 115,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохирчээ.

4.Гэрээгүй нэмэлтээр 5 дугаар давхарын орцны ажлыг хийж гүйцэтгэжээ.

Ажлын гүйцэтгэлийн талаар:

1.АГГ01/04 тоот гэрээгээр 7010 м.кв талбайд бетон шал цутгах, бетон шал өнгөлөх ажлыг хийж гүйцэтгэхээр байжээ. Шалны талбайгаас шат, лифтны талбай, барилгын цутгамал багана, гадна дотор талын диаграмм хананы талбайг тооцож хасав. Ийнхүү хасаж тооцсоноор 6738 м.кв талбай болов. Эдгээр талбайгаас хийгээгүй ажлыг хасаж тооцосноор 6323 м.кв талбайд бетон шал цутгах ажлыг хийжээ. Барилгын диаграмм хана, багана суурь барилгын булан хана зэрэг газар шал дутуу өнгөлсөн байна. Энэ нь суурь өнгөлөх машины чулуу барилгын хананы хэсгийг өнгөлөх боломжгүйтэй холбоотой. Иймд өнгөлөөгүй хэсгийг хэмжиж үзээд хананаас 10 см хасахаар тохиров. Энэ талбайн хэмжээ 122 м.кв болно.

АГГ01/04 тоот гэрээ шал цутгах хэмжилтээр 6,323,0, үнэ 79,037,500 төгрөг, шал өнгөлөх хэмжилтээр 6,201, үнэ 77,512,500 төгрөг, нийлээд 156,550,000 төгрөгийн ажлыг гэрээгээр хийж гүйцэтгэсэн болов.

Өнгөлсөн шал нь хялгасан хагаралтай байх бөгөөд хялгасан хагаралыг чанарын доголдолд тооцохгүй байхаар тохиров. Харин засварлах хэмжээний хагаралтай байна. Хагарсан хэмжээг хэд хэдэн талбайд түүврийн аргаар хэмжилт хийв. Хэмжилтээр нэгж талбайд 1м тууш хагаралтай байна. Энэ хагарлыг засварлах зардал 6201 м.кв х 1,000= 6,201,000 төгрөг болно. Ийнхүү тооцосноор тус гэрээний ажил 156,550,000-6,201,000=150,349,000 төгрөг болов.

2.Т01/12 тоот гэрээний ажлын талаар: А блок бетон цутгах, шал өнгөлөх ажил 1,706 м.кв, үнэ 17,060,000 төгрөг болов.

3.Т01/11 тоот гэрэгээр дээврийн ажлыг бүрэн гүйцэт хийгээгүй, ашиглалттай дээвэр ажил гүйцэтгээгүй, энгийн хавтгай дээврийн дулаалга бетон бэлтгэлийг хийсэн, дээврийн хучилтыг хийгээгүй байна. Энгийн хавтгай дээврийн нэгж талбайг 25,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохирсон. Дээврийн дулаалга, бетон бэлтгэлийн ажил хийсэн тул нэгж үнийг бетоны ажлын үнэ 10,000 төгрөгөөр тооцов. Энгийн хавтгай дээвэр хэмжилтээр 336,7, нэгж үнэ 10,000, бүгд 3,367,000 төгрөг, Б блок дээврийн дулаалга хэмжилтээр 336.7 х 5,000=1,683,500 төгрөг, уг гэрээгээр хийсэн ажил 5,050,000 төгрөг болов.

4.Гэрээгүй хийсэн ажил - Орцны шал тэгшилгээ 500 м.кв хийсэн талаар нотлох баримт байхгүй байв. А блокын 5 дугаар давхарын нийтийн эзэмшлийн өнгөлгөө хийсэн байна. Энэ талбайн хэмжээ 44 м.кв болно. Нэмэлтээр хийсэн ажлыг гэрээний үнээр тооцож авах. 44 м.кв х 25,000 = 1,100,000 төгрөг болно.

С блок болон лифт хэсгийн цутгалтыг шалны ажилд орсон гэж үзнэ. А блок 13 тоот шалны засварын ажлыг үзээгүй тул оруулж тооцоогүй. Б блок дээврийн дулаалга хийсэн гэв. Энэ ажлын хүрээнд барилгын ашиглалтгүй дээвэрт хөөсөнцөр дулаалга дэвсэх ажлыг хийж гүйцэтгэжээ. Дээврийн ажлын талбай 336.7 м.кв болно. Энэ ажлын нэгж үнийг 5,000 төгрөгөөр тооцов. Ажлын дүн 336.7 м.кв х 5,000 = 1,683,500 төгрөг болов. 4 давхар барилгын 3 давхарт нэмэлт ажил хийсэн гэж байв. Хийсэн ажил нь 6201 м.кв : 4 х 3=4650 м.кв болно. Нэмж хуулсан ажлын нэгж үнийг 5,000 төгрөгөөр тооцов. 4650 м.кв х 5,000 = 23,250,000 төгрөг болов. Гэхдээ энэ гэрээт ажлын шаардлагаар хийж байгаа тул нэмэлт ажил гэж тооцохгүй байх нь зүйтэй гэж шинжээчид үзэв.

Ийнхүү тооцсоноор АГГ01/04 тоот гэрээгээр хийсэн ажил 156,550,000 төгрөг, хагарал нөхөх зардал 6,201,000 төгрөг, АГГ01/04 тоот гэрээгээр хийгдсэн ажил 150,349,000 төгрөг, Т01/12 тоот гэрээгээр хийсэн ажил 17,060,000 төгрөг, Т01/11 тоот гэрээгээр хийсэн ажил 5,050,500 төгрөг, Бүгд 172,459,500 төгрөг, Гэрээгүй хийсэн ажил 5 давхарын талбай 1,100,000 төгрөг, нийт 172,459,500 + 1,100,000 = 173,559,500 төгрөг болов. гэжээ./2хх-118-136/

6.Зохигч талууд дээрх шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн талаар мэтгэлцсэн шүүх уг дүгнэлтийг үндэслэн шүүхийн шийдвэрээ гаргах нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн болно.

6.1.Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гурван гэрээ тус тус байгуулагдсан, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй, харин гэрээний талууд тус гэрээг цуцалсан болох нь тогтоогдож байна.

6.2.Гэрээний талууд тухайн үедээ харилцан тохиролцож энэхүү гэрээг цуцалсан байх боловч хариуцагч нь нэхэмжлэгчийг гэрээний хавсралтад зааж тохиролцсон хугацаанд ажлыг чанар стандартын шаардлага хангуулж хийж гүйцэтгээгүйгээс доголдолтой ажлыг өөр компанитай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, доголдлыг арилгуулж 41,628,785 төгрөгийг төлсөн болох нь МГЛТЕХ ХХК-тай байгуулсан гэрээ, тус компаний гүйцэтгэх захирал Т.Мягмартулгын шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлгээр нотлогдсон тул 41,628,785 төгрөгийг нэхэмжлэлээс хасаж тооцуулна гэж маргасан.

6.3.Иргэний хуулийн 350 дугаар зүйлд ажил гүйцэтгэгчийн хүлээх үүргийг, мөн хуулийн 351 дүгээр зүйлд захиалагчийн хүлээх үүргийг тус тус хуульчилсан ба гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх, дараах тохиолдолд захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй а/.ажил гүйцэтгэх аргын талаар захиалагчийн өгсөн зааварчилга нь ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөхөөр байвал, б/.Ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөхөөр, ажил гүйцэтгэгчээс үл хамаарах ямар нэгэн нөхцөл байдал бий болсон., захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх, ажлын үр дүнгийн доголдлыг арилгахад шаардагдах зардлыг /ажлын хөлс, материалын зардал, замын хураамж болон тээврийн хөлс г.м/ хариуцах нь нэхэмжлэгчийн үүрэг байхаар зохицуулжээ.

6.4.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон буюу хариуцагч талын татгалзлын үндэслэл болгосон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар шүүх харьцуулан үнэлээд талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээг цуцалсанд гэрээний талуудын хэн алин буруутай гэж үзнэ.

6.5.Нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн А блокийн 5, 6 болон 13, 14 давхарын ажлыг доголдолтой хийсэн гэж хариуцагч маргаж, уг доголдолыг өөр компаниар хийж гүйцэтгүүлэн 41,628,789 төгрөгийг төлсөн учир шинжээчийн гаргаж тогтоосон үнийн дүнгээс хасаж тооцуулахаар гаргасан тайлбарыг шүүх нэхэмжлэгч талаас гаргасан баримтууд, шинжээчийн дүгнэлт, тэдгээрийн тайлбар зэргийг хуульд заасан журмын дагуу харьцуулан дүгнэх нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий гэж үзээд хариуцагчид хэрхэн, ямар хохирол учирсан, нөгөө талын үйлдэл, эс үйлдлийн хооронд шалтгаант холбоо тогтоогдсон эсэхийг харгалзах учиртай.

6.6.Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэх гэрээгээр талууд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд энэ хуульд заасан нийтлэг журам үйлчилнэ, мөн хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж тус тус заасан байтал хариуцагч тал доголдолтой ажлыг өөр компаниар хийж гүйцэтгүүлээд 41,628,789 төгрөгийг төлсөн гэж байгаа боловч энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй бөгөөд хуульд заасан хугацаанд гомдлын шаардага гаргаагүй байх тул шүүх уг үнийн дүнг нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс хасаж тооцох хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.

6.7.Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.3-т зааснаар гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ гэж заасан тул нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлыг энэ хуулийн заалттай нийцсэн гэж үзлээ.

7.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэж тодорхойлсон ажлын хөлснөөс суутган авсан барьцаа 8,820,950 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч, маргаагүй тул шүүх энэ талаар хууль зүйн дүгнэлтийг хийх шаардлагагүй байна.

8.Иймээс, дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийг хариуцагчтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу болон гэрээгүйгээр нийтдээ 173,559,500 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн байх тул үүнээс хариуцагчийн төлсөн 48,876,612 төгрөгийг хасаад, үлдэх 124,682,888 төгрөг дээр гэрээний дагуу ажлын хөлснөөс суутган авсан барьцаа 8,820,950 төгрөгийг нэмж, нийт 133,503,838 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 57,144,300 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

9.Нэхэмжлэгч 190,648,138 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлдээ ногдох улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн /1,067,086+156,082/ нийт 1,223,168 төгрөгийг улсын орлого болгох бөгөөд шүүхээс нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 825,469 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн дугаар зүйлийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч******* ХХК-аас 133,503,838 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 57,144,300 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн /1,067,086+156,082/ нийт 1,223,168 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 1,233,168 төгрөг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн талд шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулах ба ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ