Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 184/ШШ2023/02202

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: “******* ******* *******” ХХК /РД: *******/. Хаяг: ******* дүүрэг, 18 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, ******* дүгээр байр, ******* оффис, ******* давхар, *******02 тоот

Хариуцагч: овогт ийн /РД: /. Хаяг: дүүрэг, дүгээр хороо, дүгээр байр, тоот  

Зээлийн гэрээний үүрэгт 23,3*******2,*******37 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Азжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж. нь манай компанитай 20 оны 3 дугаар сарын 8-ны өдөр 2003082 дугаартай зээлийн гэрээ байгуулж 13,000,000 төгрөгийг сарын 3.9 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авч ашигласан. Тус зээлийг автомашин худалдан авахдаа зарцуулсан бөгөөд өөрийн өмчлөлийн - улсын дугаартай A1 маркийн WAUZZZ8X9BB0*******68 арлын дугаартай, суудлын автомашиныг 20 оны 3 дугаар сарын 8-ны өдөр өөрийн зөвшөөрлөөр “******* ******* *******” ХХК-ийн нэр дээр шилжүүлж, дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 20 оны 3 дугаар сарын 8-ны өдөр 2003082 дугаартай үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг байгуулсан. Зээлийг авч ашигласнаас хойш зээлдэгч нь зээл, зээлийн хүүнд үндсэн зээлийн төлбөрт 446,933 төгрөг, зээлийн хүүнд 2,986,867 төгрөг нийт 3,433,800 төгрөг төлсөн. Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд буцаан төлөх хуваарийн дагуу төлж барагдуулахгүй өнөөдрийг хүрсэн. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийг төлөх талаар удаа дараа шаардлагыг тавьсан бөгөөд зээл төлөх боломжит хугацааг өгсөн өдийг хүртэл төлөөгүй. Зээл төлөхөөс санаатай зайлсхийж зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, нэхэмжлэгчийг хохироож байгаа тул нэхэмжлэл гаргаж байна. Зээлдэгчийн үндсэн зээл 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 12,**************3,067 төгрөг, зээлийн хүү 3,01*******,*******1 төгрөг, алданги 21,324,26******* төгрөг нийт 36,2,623 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Үүнээс нэхэмжлэл алдангийн дүнг бууруулан тооцож зээлийн үлдэгдэл 12,**************3,067 төгрөг, зээлийн хүүнд 3,01*******,*******1 төгрөг, алданги 7,784,179 төгрөг нийт 23,3*******2,*******37 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг - улсын дугаартай A1 маркийн автомашинаар хангуулж өгнө үү.

Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдөр төлөөлөгч томилсон итгэмжлэл, 20 оны 3 дугаар сарын 8-ны өдрийн 2003082 дугаартай зээлийн гэрээ, мөн өдрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, шилжүүлгийн мэдээлэл, хариуцагчийн 20 оны 3 дугаар сарын 8-ны өдрийн зээл хүссэн өргөдөл, дүүргийн дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, зээл эргэн төлөлтийн хүснэгт, хариуцагчаас иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг баримтуудыг хэрэгт хавсарган өгчээ. 

Хэрэгт авагдсан бичгийн нолох баримт, нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаад

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь хариуцагч Ж.ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 23,3*******2,*******37 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасныг шүүх зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааг эрхэлдэг бөгөөд шаардлагын үндэслэлээ хариуцагч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул гэрээг цуцалж, үндсэн зээл, зээлийн хүү, гэрээгээр тохиролцсон алдангийг хариуцагчаас гаргуулна  гэж тайлбарлаж байна.

Зохигчид 20 оны 3 дугаар сарын 8-ны өдөр 2003082 тоот  зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг тус тус  байгуулж, хариуцагч нь 13,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 3,9 хувийн хүүтэй зээлэх, зээлийг хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,******* хувийн алданги төлөх, - улсын дугаартай AI-8Х маркийн автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцжээ. /хх-ийн 7, 9/

Хэрэгт авагдсан нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ийн Хаан  банк дахь *******444*******437 тоот дансны хуулгаас үзэхэд хариуцагчид 13,000,000 төгрөгийг түүний *******49**************23*******6 дансанд 20 оны 3 дугаар сарын 8-нд шилжүүлсэн нь тогтоогдоно.

Зээлийн гэрээний хугацаа 202******* оны 3 дугаар сарын 8-ны өдөр дуусахаар байгаа боловч хариуцагч зээлийн эргэн төлөх хуваарьт заасан хугацаанд төлбөрөө төлөөгүйгээс нэхэмжлэгч гэрээг цуцалж, үндсэн зээл 12,**************3,067 төгрөг, зээлийн хүү 3,01*******,*******1 төгрөг, алданги 7,784,179 төгрөг гаргуулахаар шаардсан.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 286 дугаар зүйлийн 286.2 дахь хэсгүүдэд зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх, хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийх, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдах, барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаанд зөвхөн хөдлөх хөрөнгө барьцаалахаар тус тус  заажээ.

Зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлдүүлэгч мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн, харин зээлдэгч гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу эргэн төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч гэрээг хугацаанаас өмнө цуцалж, эргэн төлүүлэхээр шаардсан нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч зээлийн гэрээг  хугацаанаас өмнө цуцалсан тул гэрээний үүргийг буюу алданги шаардах эрхээ алдах бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр12,**************3,067 төгрөг, зээлийг ашигласан хугацааны  хүү 3,01*******,*******1 төгрөг, нийт 1*******,*******68,3*******8 төгрөгийг  хариуцагчаас гаргуулах нь хуульд нийцнэ.

Нэхэмжлэгч нь 2003082 тоот үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний дагуу - улсын дугаартай AI-8Х маркийн автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн байна.

Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ, ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгохоор зохицуулсан.

Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй, мөн барьцаалан зээлдүүлэх журмаар зээл олгохдоо үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний үндсэн дээр автомашиныг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн нь хуульд нийцэхгүй байх тул - улсын дугаартай AI-8Х маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Зохигчийн хооронд байгуулсан эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ хуульд нийцэхгүй /хүчин төгөлдөр бус/ байгаа нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Иймд хариуцагч Ж.оос 1*******,*******68,3*******8 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-д олгож, нэхэмжлэлээс алданги 7,784,179 төгрөг гаргуулах, - улсын дугаартай AI-8Х маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагчид нэхэмжлэлийг 2023 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр гардуулж, эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн ч хуульд заасан хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй, мөн нэхэмжлэлийг гардан авахдаа тодорхойлсон хаягаар нь шүүх хуралдааны товыг хуульд заасан арга хэрэгслээр удаа дараа мэдэгдсэн ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .2, .3 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.2, 286.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.оос 1*******,*******68,3*******8 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-д олгож, нэхэмжлэлээс алданги 7,784,179 төгрөг гаргуулах, - улсын дугаартай AI-8Х маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 274,714 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 23*******,791 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.БАТСҮХ