Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 184/ШШ2023/01883

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******-ын иргэн ******* //. Хаяг: Бүгд найрамдах хятад ард улсын Өвөр Монголын өөртөө засах орон, Шилийн гол аймаг

Хариуцагч: овогт ын ******* /РД: /. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 1-р хороолол, 22б байр, 13 тоот

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар /РД: /. Хаяг: ******* дүүрэг, дүгээр хороо, Цагдаагийн гудамж

Хариуцагч: “ЭБНЭ” ХХК /РД: /. Хаяг: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 300 тоот

“ЭБНЭ” ХХК-ийн нийт энгийн хувьцааны 15 хувийн эзэмшигч болохыг тогтоолгож, хуулийн дагуу бүртгэхийг даалгах, хариуцагч Д.*******эс 16,332,290 төгрөг гаргуулах  тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Саранхүү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бат-*******, Э., хариуцагч Д.******* болон “ЭБНЭ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О., гэрч Ч., нарийн бичгийн дарга Л.Азжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Саранхүү шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч *******-ын иргэн /И.*******/ нь анх “ЭБНЭ” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Монгол Улсын иргэн ын *******тэй 20 оны дүгээр сарын 26-ны өдөр ажил хэргийн холбоотойгоор өөрийн танил Л.Баярмандал гэх хүнээр дамжуулан уулзаж танилцсан бөгөөд тэр үедээ хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэр, Хавцал нэртэй газар орших ашигт малтмалын ашиглалтын MV- дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшдэг талаараа танилцуулж, хувьцаагаа бусдад худалдан хөрөнгө оруулалт авах шаардлагатай байгаа талаараа танилцуулж байсан ба тухайн үедээ И.******* нь “ЭБНЭ” ХХК-ийн 49 хувийн хувьцааг авахаар харилцан тохиролцож байсан ч улмаар 15 хувийн хувьцааг худалдан авахаар тохиролцсон. Үуний дагуу *******-ын иргэн Chaoketu /И.*******/ болон “ЭБНЭ” ХХК-ийн захирал Д.******* нарын хооронд 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн № 12-01 тоот Хувьцаа шилжүүлэх гэрээг бичгээр байгуулан гэрээний 1 дэх заалтад заасан 300.000 ам доллартай тэнцэх хэмжээний буюу 1,890,000 юанийг хариуцагч Д.Эрдэнийн Голомт банкны 05055352 тоот дансанд 2012 оны 5 дугаар сарын 8-ны өдөр шилжүүлж, мөн өдрөө хариуцагч Д.******* нь 1,890,000 юань хүлээн авсан талаараа тодорхойлолтыг гаргаж өгсөн. Гэтэл 2012 оны 5 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгч Chaoketu /И.*******/-ын төрсөн ээж болох нь өвчний улмаас нас барсантай холбоотойгоор нэхэмжлэгч нь ******* руу яаралтай буцах болсон тул талууд 2012 оны 5 дугаар сарын 14-ний өдөр нэмэлт гэрээг байгуулан 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн № 12-01 тоот Хувьцаа шилжүүлэх гэрээний 3 дахь заалтын биелэлтийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ. Улмаар “ЭБНЭ” ХХК-иас *******-ын -ны Уул уурхайн танхимд 2015 оны дүгээр сарын 12-ны өдрийн № 15-99 тоот албан бичгээр Өнөөдрийн байдлаар 2012 оны Хувьцаа шилжүүлэх № 12-01 тоот гэрээний дагуу “ЭБНЭ” ХХК-ийн эзэмшилд байдаг Хавцалын ордын 15 хувийн хувьцааг *******-ын иргэн И.******* нь эзэмшдэг болно. Хавцалын ордын 70 хувийг -ны Уул уурхайн танхимын эзэмшилд шилжүүлэх боломжтой” гэсэн саналыг гаргаж байсан нь хавтаст хэрэгт авагдсан. Үунээс хойш нэхэмжлэгч И.******* нь гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан боловч янз бүрийн арга саам хийж гэрээний хугацааг хойшлуулан өдийг хүрсэн ба энэ асуудлаар нэхэмжлэгчээс цагдаагийн байгууллагад гомдол гаргасны дагуу 2020 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, ******* дүүргийн ын газрын 2020 оны 9 дүгээр сарын -ний өдрийн 2500 тоот тогтоолын дагуу хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэжээ. Мөн гэрээ байгуулснаас хойших хугацаанд нэхэмжлэгч нь “ЭБНЭ” ХХК-ийн үйл ажиллагаатай холбогдуулан тогтмол мөнгөн хөрөнгөөр болон бараа, материалаар хөрөнгө оруулж байсан ба сүүлд 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдөр 3800 юань-ийн үнэ бүхий насосс, 2018 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр 2400 юань-ийн үнэ бүхий экскаваторын дугуй тухайн үеийн Монгол банкны зарласан ханшаар тооцон үзэхэд 2,225,226 төгрөгийн хөрөнгийг “ЭБНЭ” ХХК-д шилжүүлж байсан нь баримтаар болон гэрчийн мэдүүлгээр нотлогдох тул уг мөнгөн хөрөнгийг гаргуулахаар шаардаж байна. Харин нэхэмжлэгч нь хариуцагч Д.Эрдэнийн Голомт банкны 05055352 тоот данс руу 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 73,000 юань буюу 16,332,290 төгрөг шилжүүлсэн бөгөөд уг мөнгийг Д.******* нь уурхайд тэсэлгээний материал авах, бэхэлгээний банз авах шаардлагатай гэж хэлж нэхэмжлэгчээс авч байсан байна. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлийг өргөдөл гаргах эрх бүхий дараах этгээдийн аль нэг нь гаргаж болно”, 15.1.1-д “хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага”, 15.1.2-т “хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч”, 15.1.3-д “хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан”, 15.1.4-д “хуулийн этгээд татан буугдах тохиолдолд татан буулгах комиссын дарга, эрх хүлээн авагч”, 15.1.5-д “итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд” гэж тус тус заасны дагуу “ЭБНЭ” ХХК-ийн нийт хувьцааны 15 хувийн хувьцааг нэхэмжлэгчид шилжүүлэхээр өргөдөл гаргах эрхтэй этгээд нь “ЭБНЭ” ХХК-ийн захирал Д.******* байх тул хувьцаа эзэмшигчээр бүртгэхийг улсын бүртгэлийн байгуулпагад даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныгаа  өөрчилсөн. Иймд *******-ын иргэн И.******* //-ийн “ЭБНЭ” ХХК-ийн 100 хувийн хувьцааны 15 хувийн хувьцааны хууль ёсны эзэмшигч болохыг тогтоолгох, “ЭБНЭ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр *******-ын иргэн Chaoketu   //-ийг бүртгүүлэхийг хариуцагч “ЭБНЭ” ХХК-д болон Д.*******д даалгаж, “ЭБНЭ” ХХК-д 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдөр хөрөнгө оруулсан юань буюу 1,354,890 төгрөг, “ЭБНЭ” ХХК-д 2018 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр хөрөнгө оруулсан 2400 юань буюу 870,336 төгрөг нийт 2,225,226 төгрөгийг “ЭБНЭ” ХХК-аас, хариуцагч Д.******* рүү 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдөр шилжүүлсэн 73,000 юань буюу 16,332,290 төгрөгийг Д.*******эс тус тус гаргуулж өгнө үү.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч “ЭБНЭ” ХХК нь 1999 онд үүсгэн байгуулагдсан, ашигт малтмал ашиглалт, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд юм. “ЭБНЭ” ХХК нь ******* аймгийн ******* суманд хайлуур жоншны ордыг нээн илрүүлж, хайгуул хийж, улмаар 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ******* аймгийн ******* сумын Хавцал хайрхан уул нэртэй газар MV- тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан байдаг. Компанийн уг ашигт малтмалын ордыг гадаад дотоодын олон хүмүүс сонирхож, хөрөнгө оруулалт хийхээр уулздаг байсан. 2012 оны эхээр *******-ын иргэн И.******* нь уг ордод хөрөнгө оруулалт хийж, компанийн хувьцаа эзэмшигч болохоор анх өөрөө санал тавьж байсан, хариуцагч Д.******* нь *******-ын иргэн И.*******ыг өмнө нь таньдаггүй байсан. Ийнхүү талууд уулзаж, хоорондоо харилцан тохиролцож 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн №12-01 тоот “Хувьцаа шилжүүлэх гэрээ”-г бичгээр байгуулж, гэрээний үнэн зөвийг нотариатаар батлуулсан. Уг гэрээгээр *******-ын иргэн ******* нь 300,000 ам.доллараар “ЭБНЭ” ХХК-ийн 15 хувийг худалдан авч, компанийн 15 хувийн хувьцаа эзэмшигч болох зохицуулалттай болно. ******* нь 300,000 ам.доллартай тэнцэх хэмжээний буюу 1,800,000 юанийг “ЭБНЭ” ХХК-д 2012 оны 5 сард шилжүүлсэн нь үнэн бөгөөд уг мөнгийг ордын бүтээн байгуулалтад зарцуулсан. Мөнгө хүлээн авсны дараа гэрээний 3-т зааснаар мөнгө шилжүүлснээс хойш 10 хоногийн дотор Улсын бүртгэлийн байгууллагад шинэчилсэн бүртгэл хийгдэх ёстой байсан. Гэтэл *******-ын иргэн ******* нь өөрөө ******* руу явах болсон тул бүртгэлийн ажлыг хойшлуулах санал гаргаж, 2012 оны 5 дугаар сарын 14-ний өдөр “Нэмэлт гэрээ”-г бичгээр байгуулан Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх ажлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Үүнээс хойш ******* буюу ******* нь ордыг ашиглахад нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай байна, нэмж хөрөнгө оруулалт авъя гэдэг байдлаар улсын бүртгэлд бүртгүүлэх ажлыг өөрөө хойшлуулсаар байсан ба өнгөрсөн хугацаанд бүртгэлээ хийлгэе гэж нэг ч удаа санал, шаардлага гаргаж байгаагүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “*******-ын иргэн ******* буюу *******ыг “ЭБНЭ” ХХК-ийн 15 хувийн хувьцааны хууль ёсны эзэмшигч болохыг тогтоолгох” гэж тодорхойлсон буюу талуудын хооронд байгуулагдсан 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн №12-01 тоот “Хувьцаа шилжүүлэх гэрээ”-ний дагуу шаардаж байна. Монгол Улсын Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа аль хэдийн өнгөрсөн байх тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжпэлийн шаардлага үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцаг -ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: *******-ын иргэн ******* нь 2012 оны 5 дугаар сарын 8-ны өдөр иргэн Д.*******тэй “ЭБНЭ” ХХК-ийн  хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байна.

Тухайн үед мөрдөгдөж байсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар баримтаа бүрдүүлж хүсэлтээ гаргаагүй тул бүртгэлийн байгууллага бүртгэл хийх боломжгүй.

“ЭБНЭ” ХХК нь 2007 оны 2 дугаар сарын 28-наас 2020 оны 12 дугаар сарын 31 хүртэл улсын бүртгэлийн мэдээллийн санд өөрчлөлт оруулаагүй байна.

-ын уруутай үйл ажиллагаа биш тул нэхэмжлэлийн холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

            Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021 оны дүгээр сарын 30-ны өдрийн 3250 дугаартай итгэмжлэл, 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн №12-01 дугаартай Хувьцаа шилжүүлэх гэрээ, 2012 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн нэмэлт гэрээ, 2015 оны дүгээр сарын 12-ны өдрийн 15-99 дугаартай “ЭБНЭ” ХХК-ийн санал хүргүүлэх тухай албан бичиг, Д.Эрдэнийн иргэний үнэмлэхийн хуулбар, Д.Эрдэнийн Голомт банк ХХК-ийн харилцагчийн хувь баримт, төлбөрийн баримт, төлбөр төлж барагдуулах тухай тодорхойлолт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 5/1261 дугаартай албан бичиг, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газраас И.*******ын хүсэлтийн хариу албан бичиг, Голомт банкны дансны хуулга, төлбөрийн баримт, аж үйлдвэр, уул уурхайн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ, барааны жагсаалт, төлбөр хүлээн авсан баримт, бараа худалдан авсан баримт, хариуцагчаас “ЭБНЭ” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 7 дугаар сарын 5, 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн итгэмжлэлүүд, нас барсны тодорхойлолт, 3800 юань хүлээн авсан тухай баримт, Хавцалын хайлуур жоншны далд уурхайд ашиглалтын ажлыг хамтран явуулах тухай гэрээ зэрэг баримтуудыг хавсарган өгчээ. 

Хэрэгт авагдсан бичгийн нолох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Chaoketu /И.*******/ нь хариуцагч ЭБНЭ” ХХК, Д.******* нарт холбогдуулан нийт энгийн хувьцааны 15 хувийн эзэмшигч болохыг тогтоолгох, хуулийн дагуу бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага болох хариуцагч Д.*******эс 16,332,290 төгрөг гаргуулах болон Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох шаардлагаасаа татгалзаж байна.  

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ хувьцаа шилжүүлэх гэрээний үүргээ хариуцагч биелүүлээгүй гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тус тус тайлбарлаж байна.

            *******-ын иргэн Chaoketu нь хариуцагч Д.*******тэй 2012 оны 4 дүгээр  сарын 26-ны өдөр 12-01 дугаартай “Хувьцаа шилжүүлэх гэрээ” байгуулж “ЭБНЭ” ХХК-ийн нийт энгийн хувьцааны 15 хувийг хувийг 3000,000 ам.доллараар худалдан авахаар тохиролцжээ. /хх-ийн 5/

Гэрээ байгуулсан, гэрээний хүчин төгөлдөр эсэх, гэрээний дагуу хувьцааны төлбөрт төлсөн 300,000 ам.долларыг хариуцагч хүлээн авсан тухайд талууд маргаагүй.

“ЭБНЭ” ХХК-ийг хариуцагч Д.******* 2007 онд үүсгэн байгуулсан бөгөөд гэрээ байгуулах үеэс хойш компанийн хувьцааг 100 хувь эзэмшиж байгаа, мөн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зохигчийн тайлбараар тогтоогдсон.  /хх-ийн 29, 33/

Компанийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “. . . компанийн хувьцаа нь компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг хувьцаа эзэмшигчийн эрхийг гэрчилнэ” гэж заасан ба хувьцааг бусдад худалдах, захиран зарцуулах эрхийг зөвхөн хариуцагч Д.******* хэрэгжүүлэхээр байна.

Энэхүү гэрээний агуулга, талуудын тайлбар, 2012 оны дүгээр сарын 30-ны өдөр “*******” ХХК-тай байгуулсан гэрээ зэрэг баримтаас үзэхэд хариуцагч “ЭБНЭ” ХХК-ийн эзэмшлийн ******* аймгийн ******* сумын нутагт орших Хавцалын хайлуур жоншны ордод нэхэмжлэгч талаас хөрөнгө оруулж, ордыг хамтран ашиглах зорилготой байжээ. 

Ашигт малтмал, газрын тосны газрын 2023 оны 4 дүгээр сарын 19-ний 10/1895 тоот албан бичигт “Уул уурхайн кадастрын бүртгэлийн системд 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар шүүлт хийхэд “ЭБНЭ” ХХК-ийн эзэмшлийн ******* аймгийн ******* сумын нутагт “Хавцал” нэртэй ашигт малтмалын ашиглалтын MV- тоот тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна” гэж тодорхойлсон байна. /хх-ийн 152-154/

Талууд 2012 оны 5 дугаар сарын 14-ний өдөр “Нэмэлт гэрээ” гэх баримт үйлдэж, гэрээний 3 дахь заалтыг буюу “төлбөр төлөгдсөнөөр Chaoketu нь “ЭБНЭ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох бөгөөд Улсын бүртгэлд өөрчлөлтийг бүртгүүлэх ажлыг 10 хоногийн дотор багтаан гүйцэтгэнэ” гэснийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулахаар тохиролцжээ. /хх-ийн 7/

Гэрээний нэмэлт өөрчлөлт түүний агуулгын тухайд талууд маргахгүй байгаа бөгөөд нэхэмжлэгч Chaoketu-гийн ээж 2012 оны 5 дугаар сарын 14-нд нас барсан байна.  /хх-ийн 109/

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.2 дахь хэсэгүүдэд “худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж, “эрх худалдахад худалдагч нь уг эрх хүчин төгөлдөр болох тухай үндэслэл гаргах, эрх шилжүүлэхтэй холбогдсон зардлыг хариуцна” гэж тус тус зохицуулсан.

Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны/-ийн 15, 16, 22 дугаар зүйлд “үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах баримт бичиг, мөн бүртгүүлэх хүсэлт гаргах эрхтэй этгээдийг тухайлан заасан байна.

Нэхэмжлэгч улсын бүртгэлийн байгууллагад компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэхэд шаардагдах баримтуудыг бие даан гарган өгөх боломжгүй, ийнхүү бүртгүүлэх нь хувьцааг худалдсан, эзэмшигч этгээдийн хэрэгжүүлбэл зохих эрх, үүрэг гэж тайлбарласан нь үндэслэлтэй гэж дүгнэв.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1  дэх хэсэгт гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байх, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасныг хариуцагч татгалзлынхаа үндэслэл болгон тайлбарладаг.

Талуудын хооронд байгуулсан 12-01 тоот гэрээний 7 дугаар зүйлд гэрээний хүчинтэй байх хугацаа нь хайлуур жоншны ордын нөөцийг олборлож, борлуулалтыг бүрэн гүйцэтгэж, компанийн нийт хөрөнгө, өмчийг шийдсэнээр дуусгавар болох, нэмэлт гэрээгээр хувьцаа шилжүүлэх, өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх  ажлыг хойшлуулахаар тохиролцсон байна.

Гэрээний энэхүү заалтын утга агуулгаас гэрээний үүрэг гүйцэтгэх ерөнхий хугацааг тодорхой үйл явдлаар тогтоосон гэж дүгнэн Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2 дахь хэсэгт зааснаар шаардах эрх үүсэх үеийг тодорхойлох үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нь -т хандан лавлагаа хүссэн байх бөгөөд тус байгууллагын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1322 дугаартай албан тоотоор “ЭБНЭ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр *******-ын иргэн Chaoketu бүртгэлгүй байгааг хариу мэдэгдсэн байна. /хх-ийн 158/

Мөн “ЭБНЭ” ХХК-ийн захирал Д.******* нь 2015 оны дүгээр сарын 12-ны өдөр 15-99 дугаартай албан бичгээр *******-ын -ны Уул ууурхайн танхимд санал хүргүүлж, 15 хувийн хувьцааг тус улсын иргэн Chaoketu эзэмшдэг талаар дурдсан байх бөгөөд талууд хөрөнгө оруулалт олох зорилгоор нэхэмжлэгчийн хүсэлтээр  үйлдсэн тухайд маргаагүй.

Нэхэмжлэгч нь 2019 онд хариуцагч Д.******* өөрийг нь залилан мэхэлсэн гэх үндэслэлээр ******* дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст өргөдөл гаргасныг хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаад тус дүүргийн Прокурорын газрын ын 2020 оны 9 дүгээр сарын -ний өдрийн 2500 тоот тогтоолоор гэм хэргийн шинжгүй, иргэний хуулиар зохицуулагдах маргаан байна гэх үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 54/

Хэрэгт авагдсан Хил хамгаалах ерөнхий газраас ирүүлсэн лавлагаа,  зохигчийн тайлбар, Цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгах явцад авсан мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг зэрэг баримаас үзэхэд талууд хамтран ажиллаж, компанид хөрөнгө оруулалт хайж байсан нь нотлогдсон. /хх-ийн 3, 147/

Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 78.1.1 дахь хэсгүүдэд үүргийн гүйцэтгэлийг хойшлуулсан бол ийнхүү хойшлуулсан хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогсохоор зохицуулсан ба талууд хэлэлцэн тохиролцож үүргийг гүйцэтгэлийг хойшлуулсан, мөн хэн аль нь гэрээнээс татгалзаагүй нь тэдний шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдсон.

Нэхэмжлэгч хувьцааг худалдан авахаар хэлэлцэн тохиролцсон үнийг бүрэн төлсөн байхад хариуцагч  хувьцааг шилжүүлэн өгөх,  улсын бүртгэлд бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж “ЭБНЭ” ХХК-ийн нийт энгийн хувьцааны 15 хувийн эзэмшигч нь  *******-ийн иргэн Chaoketu /И.*******/ болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ -т холбогдох шаардлага, хариуцагч Д.*******эс 16,332,290 төгрөг гаргуулах шаардлагаасаа тус тус татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1,  6, 8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1.Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 78.1.1,  243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.******* 100 хувь эзэмшдэг “ЭБНЭ” ХХК-ийн нийт энгийн хувьцааны 15 хувийн эзэмшигч нь *******-ийн иргэн Chaoketu /И.*******/ болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 320,938 төгргийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200  төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.БАТСҮХ