Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2023/0294

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, шүүгч Н.Дамдинсүрэн, шүүгч Ө.Болорчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: К с******* ХХК /РД:5/,

Хариуцагч: М ,

Хариуцагч: М ТӨХК,

Хариуцагч: М ТӨХК-ийн  Ү х,

Гуравдагч этгээд: М ХХК нарыг хоорондын тендерийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, хариуцагч М ТӨХК, М ТӨХК-ийн Агаарын хөлгийн зорчигчийн үйлчилгээний хүнсний бараа бүтээгдэхүүн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах Ү хны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Р, хариуцагч ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д, иргэдийн төлөөлөгч Т.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номинзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч К с******* ХХК-иас:

1.1.       М анд холбогдуулан М улсын ны 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 03/ Гомдол хянасан тухай 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн тоот Хариу хүргүүлэх тухай албан бичгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох,

1.2         М ТӨХК-д холбогдуулан М ТӨХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн тоот мэдэгдэл, М ТӨХК болон М ХХК нарын хооронд байгуулсан 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай Худалдах, худалдан авах гэрээ-г тус тус хүчингүй болгуулах, М ТӨХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 01/ тоот мэдэгдлийн дагуу гэрээ байгуулахыг захиалагч М ТӨХК-д даалгах,

1.3         М ТӨХК-ийн Агаарын хөлгийн зорчигчийн үйлчилгээний хүнсний бараа бүтээгдэхүүн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах Ү хнд холбогдуулан Агаарын хөлгийн зорчигчийн үйлчилгээний хүнсний бараа бүтээгдэхүүн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах Ү хны 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн хурлын тэмдэглэл, зөвлөмжийг тус тус хүчингүй болгуулах-аар тус тус маргаж байна.

2.            Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

2.1 М" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн А/242 тоот тушаалаар Ү хг нийт 7 /долоо/ гишүүний бүрэлдэхүүнтэйгээр томилсон байх ба 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн хуралд Б.Ц, Б.О, У.М, Э.Б, Д.М нарын нийт 5 гишүүн оролцож, түүнээс 4 гишүүн санал өгсөн байна. Харин хуралд оролцсон Э.Б гишүүн ямар санал өгсөн нь тодорхойгүй, Ж.Амар- Эрдэнэ гишүүн оролцоогүй байдаг.

сайдын 2021 оны 6 сарын 30-ны өдрийн 103 дугаар тушаалын хавсралтаар баталсан Ү хны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах, ү хны бүрэлдэхүүнд орох иргэний мэдээллийн нэгдсэн сангийн бүрдүүлэх журам-ын 4.2-т Ү хны хурал нийт гишүүдийн 75 хувиас багагүй ирцтэй хуралдсанаар хүчин төгөлдөр байна", 4.9-т "Хуулийн 47.7-д зааснаар ү хны шийдвэр хурлын тэмдэглэл гэж заасан байдаг.

Гэтэл у хны ирц 75 хувьд хүрэхгүй, мөн дээрх журмын хавсралт хэсэгт заасан у хны дүгнэлтийг батлахыг ү хны гишүүд дэмжсэн эсэх нь тодорхойгүй байна.

Түүнчлэн М  ХХК-ийн шүүхэд ирүүлсэн тендерийг үзэхэд М  ХХК нь дараах чадвар шалгуур үзүүлэлт, шаардлагыг илт хангахгүй байхад үнэлгээ хийж, тус компанийн шалгаруулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.1-т Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ гэж заасантай зөрчилдөж байна.

М  ХХК-иас тендерт ирүүлсэн баримт материалыг нягтлан харвал дараах чадвар шалгуур үзүүлэлт, шаардлагыг тус тус хангахгүй байна.

2.2 Тендерийн өгөгдлийн хүснэгт ТШЗ 18.2.5-т Тохирлын гэрчилгээ байх боловч М  ХХК нь ирүүлээгүй байна.

2.3 Тендерийн өгөгдлийн хүснэгт ТШЗ 18.2.5-т Санал болгож буй бараа, бүтээгдэхүүний төрөл тус бүр дээр дээж ирүүлнэ, мөн Техникийн тодорхойлолт, тавигдах шаардлагын 3 дахь хэсэгт Сав баглаа: 65-70гр хэмжээтэй зориулалтын шүүлтүүртэй уутанд /12смх15см/ савлагдсан, түүний гадуур ус чийгний хамгаалалттай битүү уутанд битүүмжилсэн байна. Шүүлтүүр уут нь агаарын хөлгийн чанагч төхөөрөмжинд зориулагдсан, халуун усны даралтыг тэсвэрлэх сайн чанарын материалаар хийгдсэн байна, 8е дэх хэсэгт Хайрцаглалт ижил тоо хэмжээтэй, сав баглаа боодлын бүрэн бүтэн байдал алдагдаагүй байх хэмээн тус тус заасан.

Мөн М  ХХК нь техникийн тодорхойлолт, тавигдах шаардлагад дурдснаас өөрөөр буюу 240 гр бүхий бүтээгдэхүүний дээж ирүүлсэн байх ба хэрэв тендерт шалгарсан тохиолдолд зориулалтын шүүлтүүртэй уутанд савлагдан нийлүүлнэ гэж ирээдүй цаг дээр бичсэн байна.

Тодруулбал сав баглаа нь агаарын хөлгийн чанагч төхөөрөмжинд зориулагдсан, халуун усны даралтыг тэсвэрлэх сайн чанарын материалаар хийгдсэн эсэх нь тодорхойгүй буюу ямар сав баглаатай бүтээгдэхүүн нийлүүлэх болохоо М  ХХК нь нотлоогүй байх ба тэр нь нислэгийн шаардлага хангах эсэх нь эргэлзээтэй байна.

3.1.3 Техникийн тодорхойлолт, тавигдах шаардлагын 7 дахь хэсэгт Химийн үзүүлэлт: ... гарал үүслийн гэрчилгээ ... ирүлнэ гэж заасан байх боловч М  ХХК нь ирүүлээгүй байна.

3.1.4 Мөн М  ХХК-ийн Бараа нийлүүлэлтийн хуваарь тодорхойгүй байдаг. Өөрөөр хэлбэл М  ХХК-ийн ирүүлсэн тендерээс харвал гэрээ байгуулснаас хойш сар бүрийн эхний 7 хоногт 32,000 (гучин хоёр мянга) ширхэгийг буюу 12 сарын хугацаанд 384,000 ширхэгийг нийлүүлнэ гэж ойлгогдож байна.

Харин тус хуваарьт нийт нийлүүлэх ёстой 32,000 (гучин хоёр, мянга) ширхэгээс сар бүрийн эхний 7 хоногт яг ширхэгийг нийлүүлж, нийлүүлэлтийн тасралтгүй байдлыг хангах болохоо тодорхой заах ёстой байсан. Үүнээс үүдэн бараа нийлүүлэлттэй холбоотой эрсдэл захиалагчид үүсэхийг үгүйсгэхгүй юм.

Дээрхээс харахад Ү хны ирц, шийдвэр холбогдох журмын шаардлага хангахгүй байгаа болог М  ХХК нь тендерийн чадвар шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангахүй байхад шалгаруулсан байх тул тус хны хурлын хурлын тэмдэглэл буюу шийдвэр, зөвлөмжийг хууль бус гэж үзэж байна.

Ү хны хууль бус шийдвэр, зөвлөмжийн улмаас худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчим алдагдаж, нэхэмжлэгчийн тендерт орсолдох тэгш боломжоор хангагдах зэрэг эрх, хууль ёсны эрх ашиг маань зөрчигдсөн.

2.2         Хариуцагч М ТӨХК-иас М ХХК-г тендерт шалгарсан тухай 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн тоот албан бичгийг 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр имэйлээр ирүүлсэн ба тэрхүү үйл баримтыг хариуцагч хариу тайлбараараа хүлээн зөвшөөрдөг. М ТӨХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн тоот мэдэгдэлд нэхэмжлэгчийн шалгараагүй үндэслэлийг тодорхой дурдаагүй ба зохих хууль тогтоомжийн дагуу нэхэмжлэгчид мэдэгдээгүй. Мөн тухайн албан бичигт хэзээ хаана гомдол гаргаж болох талаар дурдаагүй байсан.

Түүнчлэн захиалагч буюу хариуцагч нь Ү хны хууль бус зөвлөмж буюу шийдвэрт үндэслэн М ХХК нь тендерийн чадвар шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангахгүй байхад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчин шалгаруулж, М ХХК-тай "Худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан.

Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29.2-т заасан гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй өдрийн дараа гэрээ байгуулна гэснийг зөрчиж, М ХХК-тай 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр "Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байдаг.

Үүнээс гадна Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1.17-д зааснаар гэрээ байгуулахаас өмнө гүйцэтгэлийн баталгааг байршуулах ёстой байтал 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр байршуулсан байдаг. Гүйцэтгэлийн баталгааг хугацаанд байгуулаагүй тохиолдолд гүйцэтгэлийн баталгааг улсын орлого болгох, гэрээ байгуулах эрхээ хүчингүй болгох журамтай.

Ийнхүү захиалагч буюу хариуцагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчин М ХХК-тай Худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан нь худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчим алдагдаж, нэхэмжлэгчийн тендерт өрсөлдөх тэгш боломжоор хангагдах зэрэг эрх, хууль ёсны эрх ашиг маань зөрчиж байна.

2.3         М ны 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 03/ дүгээр энэхүү гомдол хянасан тухай актыг Яам нь Захиргааны ерөнхий хуулийн 43.1 дэх хэсэгт заасны дагуу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд болох манай компанид огт мэдэгдээгүй.

Бид М ТӨХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн тоот мэдэгдлээс анх удаа мэдсэн бөгөөд 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Яам руу хүсэлт гаргаж, хуулбарыг олж авсан. Үүнээс гадна тус албан бичигт дурдсан К с******* ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалыг хянан үзсэн 2 болон 3 дахь хэсгийг дараах үндэслэлээр үл зөвшөөрч байна.

2.3.1    Ижил төстэй бараа нийлүүлсэн гэрээний хуулбар ирүүлнэ болон Ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагыг нотлох гэрээний мэдээлэл ирүүлэх шаардлагатай-д нийцээгүй гэж үзсэн. Хөдлөх хөрөнгийн тухайд бичгээр гэрээ байгуулахаас илүүтэйгээр төлбөр төлсөн баримт нь худалдан авалтыг нотолж байдаг. Мөн тухайн худалдан авагчаас бараа бүтээгдэхүүн нийлүүлж буй тухай албан ёсны тодорхойлолт гаргаж өгсөн байдаг. Гэтэл тус шаардлагыг хангахгүй гэж гэж үзсэн.

2.3.2    100 хувь арабика гэж заасныг Миний онцгой холимог нутагласан гэж заасан нь шаардлагад нийцээгүй гэдэг. Гэтэл далайн түвшнээс 1500 метрээс дээш газарт гар аргаар ургуулж буй кофены сортыг арабика гэдэг ба аль улсад ургуулснаас хатуу, болон чанар нь өөр өөр байдаг.

Тодруулбал 100 хувь арабика сортын Етиоп болон Вьетнам улсад ургасан ногоон кофег хуурч уухад тааламжтай амт гаргаж болох ба үүнийг холимог гэнэ.

Түүнчлэн Хадгалалт 2 жилээс багагүй гэснийг 1 жилийн хугацаанд хадгална гэж заасан нь шаардлагад нийцэхгүй гэж үзсэн.

Манай компани техникийн тодорхойлолтдоо ногоон үр нь ургац хураалтаас хойш 3 жил хадгалах хугацаатай байдаг ба хуурч, боловсруулж, нунтагласнаас хойш 1 жилийн хугацаанд амт чанараа алдаггүй гэсэн тайлбарыг оруулсан боловч харгалзан үзээгүй байна.

Мөн хууралт сайн чанарын шаргал GOLD шаралттай гэснийг гүн бор гэж заасан нь нийцэхгүй гэж үзсэн байдаг. Гэтэл шаргал GOLD хууралт гэж огт байдаггүй ба шаргал өнгөөр хуурбал кофе түүхий болох юм.

Харин нь гомдлыг хянахдаа кофены талаар шинжээч томилуулж болон холбогдох албан тушаалтнаас тодруулах эрх нь хууль болон журмаар олгогдсон байдаг.

2.3.3    Манай компани нь 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр анд захиалагч М ТӨХК-иас 2022 оны 8 дугаар сарын 22 өдөр имэйлээр ирүүлсэн 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн тоот албан бичиг холбогдуулан гомдол гаргасан.

нь 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн тоот албан бичгээр хуулийн хугацаа өнгөрсөн байх тул гомдлыг хүлээн авах боломжгүй гэсэн хариуг бидэнд өгсөн.

сайдын 2019 оны 6 дугаар сарын 04-ни өдрийн 131 дүгээр тушаалын хавсралтаар баталсан Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам-ын 4.1-т Тендерт оролцогч нь хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан асуудлаар үндэслэл бүхий гомдлыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаа /цаашид " " гэх/-д гаргана. Тендерт оролцогч захиалагчийн шийдвэрийн эх хувийг хэзээ хүлээн авснаас үл хамааран шийдвэрийг цахим системд байршуулсан өдрөөс гомдол гаргах хугацааг тооно гэж заасан байдаг.

Хариуцагч "М ТӨХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хариу тайлбартаа ...дахин үнэлсэн тендерийн үр дүнг худалдан авах ажиллагааны системд оруулах боломжгүй тул 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай мэдэгдлийг имэйлээр болон шуудангаар хүргүүлсэн гэсэн.

Гэвч тус 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн тоот албан бичгийг худалдан авах ажиллагааны цахим системд 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байршуулсан байдаг.

Мөн манай К С******* ХХК нь захиалагч М ТӨХК-иас 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн тоот албан бичгийг 2022 оны 8 дугаар 22-ны өдөр имэйлээр хүлээн авсан тухайгаа гомдоллоо тодорхой дурдсан.

Яам нь дээрх журмын 5.1.9, 5.1.10-т тус тус заасны дагуу захиалагчаас шаардлагатай мэдээлэл, баримт бичгийг ирүүлэхийг шаардаж авах, тодруулах боломжтой байсан. Мөн гомдол гаргагчийн холбогдох утасны дугаар болон цахим хаяг маш тодорхой байсан болно.

Түүнчлэн хуульд заасны дагуу худалдан авах ажиллагааны цахим системд байршуулсан өдөр болох 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс хойш буюу 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр д гомдол гаргатал 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 03/7350 тоот хариу албан бичиг ирсэн бөгөөд тус албан бичигт гэрээ байгуулагдсанаас хойших гомдлыг шүүх харьяалан шийднэ гэсэн болно.

2.4         2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр тендер нээж, манай компани шалгаран гэрээ байгуулах тухай цахим системээр болон имэйлээр тус тус хүлээн авсан. Захиалагч М ТӨХК нь 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 01/ тоот мэдэгдлийг 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр худалдан авах ажил 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 01/ тоот мэдэгдэлдээ оролцсон 2 компанийг тус тус шаардлагад нийцсэн ба манай компанийн бага үнийн саналаар шалгаруулсан байдаг.

Улмаар Манай компани 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр гүйцэтгэлийн баталгааг Голомт банканд байршуулж, гэрээний төслийг баталгаажуулан гүйцэтгэлийн баталгаа болон гарал үүслийн гэрчилгээний эх хувийг хавсарган М ТӨХК-д хүргүүлсэн.

Манай компанийн зүгээс нийлүүлэх бүтээгдэхүүний тасралтгүй байдлыг хангах үүднээс 2022 оны 7 дугаар сарын 22 өдөр кофены ногоон үр худалдан авах гэрээг M TRADING LTD-тай байгуулж, татан авалт хийсэн.

2022 оны 8 дугаар сарын байдлаар гэрээнд заасан хуваарийн дагуу нийлүүлэх эхний 3 сарын чанадаг кофег хуурч, савлаж бэлтгэсэн байгаа болно.

Гэтэл 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 18:15 минутад ү хны нарийн бичиг н.Г*******/99*******/-ээс гомдол гарсан, гэрээ хийхээ түр хойшлуулсан тухай мессеж ирсэн. Түүнээс хойш манай компани гэрээ байгуулахыг хүлээж байсан.

Гэвч 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр имэйлээр М ХХК-г тендерт шалгарсан тухай М ТӨХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн тоот албан бичгийг ирүүлсэн. Уг албан бичигт дурдсан Яамны 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 03/ тоот албан бичиг болон дахин үнэлгээгээр шалгарсан М ХХК-ийн ирүүлсэн тендерээс ил болгох материалыг танилцуулахыг М ТӨХК-д 2022 оны 8.щ дугаар сарын 24-ний өдөр албан бичгээр хүссэн. Гэвч "М" ТӨХК-ийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд бидэнд танилцуулаагүй бөгөөд худалдан авах ажиллагааны цахим системд тавигдаагүй болно.

Мөн МонФэйс ХХК нь анд гомдол гаргах хугацааг хэтрүүлж гомдол гаргасан. Түүнчлэн 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр дахин үнэлгээ хийхдээ "М ХХК нь тендерийн чадвар шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангахгүй байхад үнэлгээ хийж, тус компанийг шалгаруулсан.

Хэрэв манай компанийг ны 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 03/ тоот гомдол хянасан тухай актад дурдсан 2 зөрчил гаргасан гэж үзвэл тэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан бараа, ажил, үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд үзүүлэх сөрөг нөлөө үзүүлэх хэмжээний зөрчил биш гэж үзэж байна.

Мөн дээр дурдсан захиалагчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс гадна нь Яам нь манай компанийн гаргасан гомдлыг хуулийн дагуу хянаж шийдвэрлээгүй нь манай компанийн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай болон бусад холбогдох хууль тогтоомжид заасны дагуу асуудлаа шударгаар шийдвэрлүүлэх эрх, бодит үнэнийг тогтоолгох, тендерт оролцох, тендерт шалгаран бараа нийлүүлэх эрхийг хөндсөн гэж үзэж гэж байна. гэв.

3.            Хариуцагч ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...

4.1         Нэхэмжлэгчийн маргаж байгаа 2022 оны 9 дүгээр сарын 01 өдрийн Хариу хүргүүлэх тухай 01/5929 дугаартай гомдол буцаасан албан бичиг байгаа. Уг албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа.

Уг албан бичгээрээ К с******* ХХК анд урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргасан. Тухайн албан бичигт захиалагчийн мэдэгдэл хүргүүлсэн огноог үндэслэж албан бичгийг буцаасан байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэр болон захирамж дээр нийтэлсэн огноог журмын дагуу хүлээж авах ёстой байсан гэж үзэж байна.

4.2         2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 01/ дугаар бүхий албан бичиг нь "М******* " ХХК-аас анд эхний тендертэй холбоотой гаргасан гомдлыг хянан шийдвэрлэсэн шийдвэр байгаа.

Уг гомдолдоо "М******* " ХХК-аас гаргасан гомдлын гурван үндэслэлийг хянасан. Хоёр гомдлын үндэслэлийн талаар нэхэмжлэгч маргаж байгаа гэж тайлбарладаг. Гэтэл нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хянаж үзэж юм бол шаардлага хангаагүй гэсэн хоёр үндэслэл үндэслэлтэй нэг үндэслэл үндэслэлтэй байна гэж маргаж байгаа юм байна.

Тэгвэл наас гаргасан К с******* ХХК нэг шаардлагыг хангаж байна гэж дүгнэсэн шийдвэртэй хүртэл санал нийлэхгүй маргаж байна гэж ойлгож байна.

2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн албан бичиг нэхэмжлэгчид ямар эрх зүйн үр дагавар үүсгэж байгаа талаар ойлгомжгүй байдаг үүсэж байна. гомдолд заасан үндэслэлүүдийг хянаж хэрэв эргэлзээтэй, зөрчилтэй асуудал байх юм бол захиалагчид эцсийн шийдвэр гаргуулах, дахин үнэлүүлэхээр буцаадаг. 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр сүүлийн байдлаар шийдвэр гарсан гэж нэхэмжлэгч болон М ТӨХК-ийн төлөөлөгч нар дурдсан.

Иймд 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн шийдвэр нэхэмжлэгч талд ямар нэгэн байдлаар үр дагавар үүсгээгүй. Нэхэмжлэгч анд болсон гомдол хянан шалгаж байгаа талаар мэдээгүй гэж тайлбарлаж байна. Гэхдээ энэ гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны талаар мэдэгдэх чиг үүргийг захиалагч тал хариуцдаг.

сайдын 2019 оны 141 дүгээр тушаалаар журамласан бөгөөд захиалагч энэ чиг үүргийг хэрэгжүүлдэг байгаа. Энэ ажиллагаа хийгдээгүй эсэх талаарх асуудлаар ыг буруутгах боломжгүй, оролцогч тус бүртэй харилцах боломж байхгүй бөгөөд гомдолд дурдагдсан захиалагч энэ талаар мэдэгдэнэ. Нэхэмжлэгч талд захиалагчаас мессежээр мэдэгдсэн гэж тайлбарлагддаг.

2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр мэдсэн байж ны 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн албан бичигтэй холбоотой шууд шүүхэд хандалгүй, хоёр дах үнэлгээтэй холбоотойгоор урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулахаар хандсан. Энэ нь 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн албан бичгийг хүлээн зөвшөөрч дараагийн үнэлгээтэй холбоотой маргаж байгаад шүүхэд хандахдаа тендертэй холбоотой бүхий л маргааныг хамруулан хандаж байна. Нэхэмжлэгч талд 2022 оны 8 дугаар сарын 03 өдрийн шийдвэр ямар эрх зүйн үр дагавар үүсгэж байна гэж үзсэн, эрх ашиг нь хэрхэн сэргэх нь тодорхойгүй. Нэхэмжлэгч нь анах 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг.

Гэтэл ны 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн шийдвэр эцсийн байдлаар хэрэгжээд үр дүн нь 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр гарсан байдаг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дах хэсэгт заасны дагуу захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн зүйл байхгүй байгаа.

Уг акт нь нэхэмжлэл гарахаас өмнө гарсан бөгөөд нэхэмжлэгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дах хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргасан тул шүүх шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. гэв.

4.            Хариуцагч хариуцагч М ТӨХК, М ТӨХК-ийн Агаарын хөлгийн зорчигчийн үйлчилгээний хүнсний бараа бүтээгдэхүүн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах Ү хны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Р шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...

5.1 М ТӨХК-иас зарласан М/2 дугаартай "Зорчигчийн үйлчилгээний кофе, цай" нийлүүлэгчийг сонгох нээлттэй тендер шалгаруулалтыг 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр нээсэн ба К с******* ХХК шалгаран гэрээ байгуулах мэдэгдлийг 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүргүүлсэн.

Тус тендерт оролцогч М******* ХХК нь холбогдох хууль, журамд заасны анд гомдол гаргасан ба 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 03/ дугаартай албан бичгээр захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг зохих журмын дагуу дахин хийхийг мэдэгдсэн.

ны албан бичгийн дагуу тендерийг дахин үнэлэх талаар К с******* ХХК-нд утсаар мэдэгдсэн бөгөөд нэхэмжлэгч гомдол гарсан талаар мэдэж байсан.

Ү х нь 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 6 хүний бүрэлдэхүүнтэй 85,7 хувийн ирцтэйгээр хуралдсан. Хуралд Б.Ц, Б.О, У.М, Э.Б, Д.М, Ж.А*******э нар оролцож 2 оролцогчийн тендерийг дахин үнэлж, үүнээс М ХХК-ийг 4 гишүүн шалгаруулахыг дэмжиж, 2 гишүүн татгалзсан.

Гишүүн тус бүрийн ү хянан үзэх хуудсыг хуралд оролцогч гишүүд бөглөж саналаа бичсэн болно. Ү хны гишүүн Ж.А*******э нь хуралд оролцсон бөгөөд хурлын тэмдэглэлийг баталгаажуулах үед нислэгтэй байсан.

Дахин үнэлгээг хийхэд К с******* ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичиг нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /цаашид хууль гэх/-ийн 12 дугаар зүйлийн 12.3-т заасан энэ хуулийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу захиалагчийн тогтоосон чадварын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаагүй тендерээс татгалзаж, энэ тухай тендер ирүүлсэн этгээдэд бичгээр мэдэгдэнэ" гэсэн заалтыг үндэслэн тус тендерээс татгалзаж байгааг 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай албан бичгээр мэдэгдсэн.

К с******* ХХК нь ижил, төстэй бараа нийлүүлсэн тухай Голомт банкны мэдэгдэл ирүүлсэн боловч гэрээний хуулбар ирүүлээгүй нь тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн 18.2.5-д Ижил, төстэй бараа нийлүүлсэн гэрээний хуулбар ирүүлнэ., 18.6.4-д Ижил, төстэй бараа нийлүүлсэн туршлагыг нотлох гэрээний мэдээлэл ирүүлэх шаардлагатай гэж заасан баримт бичгийг ирүүлээгүй.

Мөн чанадаг кофены техникийн тодорхойлолтод найрлага нь 100 хувь арабика орцтой, хадгалалт 2 жилээс багагүй байх гэж заасан байхад найрлага нь холимог нунтагласан орцтой, хадгалалт 1 жилийн хугацаанд гэж тус тус техникийн тодорхойлолтоос зөрүүтэй ирүүлсэн байх тул шаардлага хангаагүй гэж үзсэн.

Энэхүү тендер нь хоёр дахь удаагаа нээлттэй тендер шалгаруулалтын журмаар явагдаж цаг хугацаа алдагдаж, зуны нислэгийн үед үйлчилгээ тасалдах эрсдэлтэй байсан. Оролцогч нарын хувьд итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтийг ирүүлснийг дүгнэж үнэлсэн. Химийн үзүүлэлт нь тус итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээ, дүгнэлтэд тусгагдсан байдаг.

Тендерийн баримт бичгийн 18.2.5-д заахдаа ирүүлсэн дээж загвар нь эцсийн бүтээгдэхүүн байна гэж заагаагүй тул ирүүлсэн кофе-г дээж ирүүлснээр тооцсон. М******* ХХК нь баримт бичигтээ савлагааг чанагч төхөөрөмжид суурилагдсан шүүлтүүртэй уутанд савлагдах болно гэдгээ баримт бичигтээ илэрхийлсэн. Тендерийн баримт бичигт 32,000 ширхэг барааг гэрээ байгуулснаас хойш сар бүрийн эхний 7 хоногт нийлүүлээр заасан ба сар бүр нийлүүлэх тодорхой тоо ширхгийг зааж өгөөгүй. Энэ нь захиалагч өөрийн нислэгийн үеийн ачаалал, агуулахын үлдэгдэл тоо хэмжээнээс хамаарч захиалга өгч тэрхүү захиалгын дагуу сар бүрийн эхний 7 хоногт нийлүүлэх юм.

М ХХК нь нийт 32,000 ширхэг бараанаасаа захиалагчийн захиалгын дагуу тухайн сарын эхний 7 хоногт ирүүлнэ гэдгийг тодорхойлсон. Иймд тус ү хны хурал, шийдвэр хүчин төгөлдөр болсон.

4.2          ны 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 03/ албан бичгийг үндэслэн Ү х дахин үнэлгээ хийсэн. Ү хноос 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн хурлаас зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн.

М ХХК-тай байгуулсан Худалдах, худалдан авах гэрээ нь 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр М ТӨХК-ийн гэрээ бүртгэлийн системд бүргэгдэж бүхий дугаар олгогдож албан ёсоор баталгаажсан. Мөн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2-т гэрээний бүрдэл хэсгийг тодорхой зааж өгсөн ба гэрээний баримт бичгийг бүрэн бүрдүүлж, гарын үсэг зурж дугаар авснаар хүчин төгөлдөр болно.

Гүйцэтгэлийн баталгаа нь 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр байршуулсан бөгөөд гэрээг 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан болно.

4.3         Нэхэмжлэгч ны дахин үнэлэх талаар 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 03/ албан бичгийг мэдээгүй гэсэн байна. Нэхэмжлэгчид 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр тендерт гомдол гарсан талаар мэдэгдсэн бөгөөд нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн байдаг. Гомдол гарсан талаар мэдсэн мөртлөө хэрхэн шийдвэрлэгдсэн талаар өөрсдөө тодруулах бүрэн боломжтой байсан. Дахин үнэлсэн тендерийн үр дүнг худалдан авах ажиллагааны системд оруулах боломжгүй /өмнөх мэдээлэл байгаа учир/ тул мэдэгдлийг и-мэйлээр болон шуудангаар 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүргүүлсэн. Нэхэмжлэгч нь мэдэгдлийг 2022 оны 8 дугаар сарын 22-ны хүлээн авсан талаараа нэхэмжлэл дээрээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд ү хны нарийн бичгийн дарга Б.О руу тухайн өдөр утсаар ярьж, гомдол гаргах боломжтой эсэх талаар лавласан. гэв.

5.            Гуравдагч этгээдийн төлөөлөгч А.У******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...манай компани тендерт заагдсан шаардлагыг хангаж хууль ёсны дагуу шалгарч М ТӨХК-тай гэрээ байгуулсан тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6.            Иргэдийн төлөөлөгч Т.Д шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Үнэлгээ буруу гарсан гэдэг дүгнэлттэй үлдлээ гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

8. Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

9.1. анд холбогдуулан гаргасан тус ны 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Гомдол хянасан тухай 03/, 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 3/5929 дүгээр албан бичгүүдийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

9.1.1. М ТӨХК-иас зарласан тендер шалгаруулалтад оролцогч М ХХК-иас уг тендерт шалгарсан К с******* ХХК нь тендерийн баримт бичигт заасан шаардлага хангахгүй байгаа талаар гаргасан гомдлыг наас хянаад К с******* ХХК-ийн чанадаг кофены техникийн тодорхойлолтод найрлага 100 хувь арабика гэж заасныг Миний онцгой холимог нутагласан гэж, Мөн хууралт сайн чанарын шаргал gold шаралттай гэснийг гүн бор гэж захиалагчийн техникийн тодорхойлолтоос зөрүүтэй ирүүлсэн байхад шаардлага хангасан гэж үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй гэж үзэн тендер шалгаруулалтыг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг М ТӨХК-д 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 03/ дүгээр албан бичгээр мэдэгдсэн.

Харин, ны 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 3/5929 дүгээр албан бичгээр ...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт Тендерт оролцогч нь ... захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч гомдол гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана гэж заасан, хуулийн дээрх хугацаа өнгөрсөн тул гомдлыг хүлээн авах боломжгүй гэж хариу өгчээ.

Нэхэмжлэгч тал эдгээр албан бичгүүдийн тухайд, нь 9 дүгээр сарын 01-ний өдрийн гомдлыг хүлээж гүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн тул шүүх шийдэх байх, 8 дугаар сарын 03-ны албан бичгийн тухайд манайд мэдэгдээгүй атлаа дахин үнэлгээ хийж гуравдагч этгээдийг шалгаруулсан... гэж тодорхойлсныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 3/5929 дүгээр албан бичгийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, уг бичиг нь урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар гаргасан гомдол бөгөөд нэхэмжлэгч тал шүүхэд хандсан, үр дагавар үүсгэхгүй, харин ны 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Гомдол хянасан тухай 03/ дугаар бичгийн хувьд гуравдагч этгээдээс гаргасан гомдол үндэслэлтэй нь тогтоогдсон тул дахин үнэлгээ хийхийг даалгасан, хууль бус гэж үзэхгүй гэж тодорхойлон маргав.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зүйл болж буй дээрх 2 албан бичгийг нэхэмжлэгчид үр дагавар үүсгэхээргүй өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно. гэж заасан ба уг албан бичгүүд нь захиргааны акт-ын шинжийг агуулаагүй, захирамжилсан шинжгүй, нэхэмжлэгчид үр дагавар үүсгээгүй тул энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Тухайлбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д шүүгч дараахь үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана, 54.1.1-д захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэж, мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана., гэж тус тус заасан, уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл шүүх хуралдааны үед илэрсэн тул хэргийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 3/5929 дүгээр албан бичгийн талаархи шаардлагыг хүлээн зөвшөөрч байх хэдий ч дээр дурдсан 2 албан бичиг нь захиргааны актын шинжийг агуулаагүй, энэ үндэслэлээр захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан гэж үзэх боломжгүй тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

9.2. М ТӨХК-ийн Ү хнд холбогдуулан гаргасан Ү хны 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны тэмдэглэл болон зөвлөмжийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч тал уг шаардлагын үндэслэлээ ...8 дугаар сарын 19-ний өдөр ирц бүрдээгүй байхад шалгаруулалт явуулсан, гуравдагч этгээдийн ирүүлсэн тендер шаардлагад нийцээгүй, тухайлбал тохирлын гэрчилгээ байхгүй, дээжийг шаардлагад нийцүүлж ирүүлээгүй, бараа нийлүүлэх хуваарь нь тодорхойгүй зөрчилтэй байсан гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...87,6 хувийн ирцтэйгээр хуралдсан, 4 хүн М ХХК-ийг дэмжсэн, нэхэмжлэгчийн хувьд шаардлага хангахгүй зөрчилтэй байсан гэж тодорхойлон маргав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл М ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн А/242 дугаар тушаалаар тендерийн ү хг шинэчлэн байгуулж, тус Ү хны 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар чанадаг кофе нийлүүлэгчийг сонгон шалгаруулах М/2/02 дугаартай нээлттэй тендер шалгаруулалт-ыг ны 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 03/ тоот албан бичгийн дагуу дахин үнэлж М ХХК-ийг шалгаруулж, захиалагчид тус компанитай гэрээ байгуулах зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль болон нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж шүүх дүгнэв.

Тухайлбал: Ү хны 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн хуралдааны тэмдэглэлд ...уг тендер шалгаруулалтад 2 хуулийн этгээд оролцож дийлэнх олонхын саналаар М ******* ХХК-ийг шалгаруулав гэж тэмдэглэснээс үзвэл тухайн хуралдааны тэмдэглэл нь захирамжилсан, үр дагавар агуулсан шинжээрээ захиргааны акт мөн байна.

Түүнчлэн Ү хны хуралдааны дээрх тэмдэглэл /шийдвэр/-ийг үндэслэн Гүйцэтгэх захирал Б.М*******т Ү хны зөвлөмж-ийг хүргүүлж ...Ү х дахин хуралдаж хянан үзэхэд М ******* ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичиг нь шаардлагад нийцсэн гэж үзээд хуулийн 27.3-д заасан шаардлагад нийцсэн тендер гэж үзэж олонхын саналаар шалгаруулав, худалдан авалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасныг үндэслэн М ******* ХХК-тай гэрээ байгуулах-ыг зөвлөжээ.

Нэхэмжлэгч нь тус хуралдаанд Ж.А*******э оролцоогүй, ирц дутуу байсан гэж маргасан ба 8 дугаар сарын 19-ний өдрийн хуралдааны тэмдэглэлд Ж.А*******ийг төлөөлж У.М гарын үсэг зурсан, түүнчлэн уг тендерийг үнэлсэн Ү хуудсыг Ж.А*******э гарын үсгээ зурж үнэлгээ өгсөн зэргээс үзвэл тухайн өдрийн хуралдаанд Ж.А*******э оролцсон, ийнхүү оролцсоноор ирц бүрдсэн гэж үзэхээр байна.

Түүнчлэн хариуцагчаас ...тухайн өдрийн Ү хны хуралдаанд Ж.А*******э оролцсон, хурлын тэмдэглэлийг баталгаажуулах үед нислэгтэй байсан... гэх тайлбар гаргасныг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байх ба Ж.А*******ийн үнэлсэн Ү хуудасны талаар нэхэмжлэгч маргаагүй, няцаах баримт гаргаагүй тул дээрх Ү хны 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн хуралдааны тэмдэглэлийг энэ үндэслэлээр хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

Ү хны дээрх тэмдэглэлээс үзвэл нэхэмжлэгч компанийн ирүүлсэн тендер нь тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй, тухайлбал тохирлын гэрчилгээгүй, ижил төстэй гэрээний хуулбар ирүүлээгүй, төсөвт өртөг 352 сая төгрөгөөс багагүй байна гэснийг болон 100 хувь Арабика байх шаардлагыг тус тус хангаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэхгүй гэж шийдвэрлэсэн, эдгээр нь хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн тендерийн цахим баримт бичгээр тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч нь төлбөр төлсөн баримт болон худалдан авагчийн тодорхойлолт гаргаж өгсөн, 100 хувь арабика сортын Етиоп болон Вьетнам улсад ургасан ногоон кофег хуурч уухад тааламжтай амт гаргаж болох ба үүнийг холимог гэнэ, шаргал GOLD хууралт гэж огт байдаггүй гэж маргаж байх хэдий ч энэ үндэслэлүүд нь Ү хны дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл биш.

Түүнчлэн нэхэмжлэгч нь гуравдагч этгээдийг шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн гэж маргасан боловч Ү хны гишүүдийн олонхын саналаар шаардлагад нийцсэн гэж үзэж шалгаруулсан, үүний дагуу захиалагчид зөвлөмж хүргүүлсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-т тендерийг хянан үзэх, үнэлэх, ү дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх. Уг шийдвэрийг энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно., гэж заасныг зөрчөөгүй байх тул эдгээр захиргааны актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэсэн болно.

9.3. М ТӨХК-д холбогдуулан гаргасан захиалагчийн, 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн дугаар мэдэгдэл, М ТӨХК болон М******* ХХК-ийн хоорнд байгуулсан 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн дугаар бүхий Худалдах-худалдан авах гэрээ-г тус тус хүчингүй болгуулах, М ТӨХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 01/ дугаар мэдэгдлийн дагуу гэрээ байгуулахыг захиалагч М ТӨХК-д даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

9.3.1. М ТӨХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 19-ны өдрийн дугаар албан бичиг нь М ХХК-ийг тендерт шалгаруулсан болохыг оролцогч этгээдүүдэд мэдэгдсэн мэдэгдэл байх бөгөөд шүүхийн энэ шийдвэрээр Ү хны шийдвэрийг хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн тул хууль журмын дагуу явуулсан тендер шалгаруулалтад М ХХК шалгарсныг мэдэгдсэн мэдэгдэл нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхгүй.

Түүнчлэн захиалагч байгууллагад хүргүүлсэн зөвлөмжид ... М ******* ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичиг нь шаардлагад нийцсэн...,хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасныг үндэслэн М ******* ХХК-тай гэрээ байгуулах-ыг зөвлөснийг үндэслэн М ТӨХК болон М******* ХХК-ийн хооронд 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн дугаар бүхий Худалдах-худалдан авах гэрээ байгуулагджээ.

9.4 Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Худалдан авах гэрээг дараахь тохиолдолд хүчин төгөлдөр бус гэж үзнэ: 42.1.2-т захиалагч энэ хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан;, 42.1.3-т энэ хуульд заасан худалдан авах ажиллагааны журмыг хэрэгжүүлэхдээ гаргасан зөрчил нь тендер шалгаруулалтын эцсийн дүнд илт нөлөөлсөн гэж заасан ба талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь хүчингүй болгохоор хуульд заасан эдгээр үндэслэлд хамаарахгүй.

Нөгөө талаар, М ТӨХК болон М******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн дугаар бүхий Худалдах-худалдан авах гэрээ нь Ү хны 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны тэмдэглэл болон зөвлөмжийг үндэслэж хийгдсэн, эдгээр захиргааны актуудыг шүүх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн тул уг гэрээг хүчингүй болгох хууль зүйн боломжгүй.

9.5 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах... гэж зааснаар хариуцагч захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүй тогтоогдсон нөхцөлд даалгах шийдвэрийг шүүх гаргадаг учиртай.

Тухайн тохиолдолд М ТӨХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 01/ дугаар мэдэгдлээр нэхэмжлэгч компанийг тендерт шалгарсан талаар мэдэгдэл хүргүүлсэн боловч гуравдагч этгээд М******* ХХК-иас анд хандаж гомдол гаргасан, үүний дагуу гомдлыг хянаад уг тендерийн үнэлгээг дахин хийхийг 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 03/ дүгээр албан бичгээр Захиалагчид үүрэг болгосон нь тус тус тогтоогдож байна.

Үүнээс үзвэл нэхэмжлэгч К с******* ХХК-ийг уг тендерт шалгаруулсан тухай мэдэгдсэн мэдэгдэл болох 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн мэдэгдэл нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй, өөрөөр хэлбэл тухайн мэдэгдэл гарах үндэслэл болсон тендер шалгаруулалт хууль зөрчсөнийг тогтоож дахин үнэлгээ хийхийг захиалагчид үүрэг болгосноор захиалагч дахин үнэлгээ хийж М******* ХХК-ийг шалгаруулсан, үүнийг шүүх Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55.3-д Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гомдлыг авч хэлэлцээд захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараахь шийдвэр гаргана:, 55.3.1-д энэ хуулийг зөрчсөн захиалагчийн үйлдэл буюу шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөх;, 55.3.3-д зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардах. гэж заасныг тус тус зөрчөөгүй гэж дүгнэсэн тул эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

9.6 Түүнчлэн шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Т.Даас ...Үнэлгээ буруу гарсан гэх агуулгаар дүгнэлт гаргасан бөгөөд иргэдийн төлөөлөгчийн гаргасан дүгнэлт нь шүүхийн энэ шийдвэрээр няцаагдаж байгааг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3,106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 42 дугаар зүйлийн 42.1, 47 дугаар зүйлийн 47.2.2, 55 дугаар зүйлийн 55.3.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч К с******* ХХК-иас М ТӨХК-д холбогдуулан гаргасан захиалагчийн, 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн дугаар мэдэгдэл, М ТӨХК болон М******* ХХК-ийн хоорнд байгуулсан 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн дугаар бүхий Худалдах-худалдан авах гэрээ-г тус тус хүчингүй болгуулах, М ТӨХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 01/ дугаар мэдэгдлийн дагуу гэрээ байгуулахыг захиалагч М ТӨХК-д даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай,

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч К с******* ХХК-иас анд холбогдуулан гаргасан Тус ны 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Гомдол хянасан тухай 03/, 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 3/5929 дүгээр албан бичгүүдийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН

ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН

ШҮҮГЧ Ө.БОЛОРЧИМЭГ