Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 182/ШШ2023/001376

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суугч Б.Э-,

Хариуцагч: хаягт байрлах Т ХХК-д холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: тоот хаягт оршин суугч А.О-,

Нэхэмжлэлийн шаардлага:  дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн спорт цогцолборын хажууд 1 байрны 9 давхарт 29 тоот 62.6 м.кв 3 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөх, Орон сууцны гэрээний дагуу гэрээнд заасан төлбөр төлөх, төлбөр төлөгдсөний дараа орон сууц өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагчид даалгах, Орон сууцны үлдэгдэл 28,796,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлбөр тооцоо дуусгахыг даалгах, алданги 31,013,292 төгрөг гаргуулах, 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 83 дугаар  дүүргийн 10 дугаар хороонд баригдах Нийслэлийн газрын албаны ажилчдын орон сууцны хотхонд орон сууц захиалан бариулах гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох тухай,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага:  дүүрэг 10 дугаар хороонд баригдсан Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны ажилчдын орон сууцны хотхонд орон сууц захиалан бариулах 83 дугаар гэрээнээс татгалзаж, орон сууцны төлбөрт төлсөн 43,194,000 төгрөгийг буцаан олгох тухай,

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Э-,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Урантогос,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамханд

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Дагважанцан,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.О-ийн төлөөлөгч Б.Мижиддорж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Довчин нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Э- хариуцагч Т ХХК-д холбогдуулан  дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн спорт цогцолборын хажууд 1 байрны 9 давхарт 29 тоот 62,6 м.кв 3 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөх, Орон сууцны гэрээний дагуу гэрээнд заасан төлбөр төлөх, төлбөр төлөгдсөний дараа орон сууц өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагчид даалгах, Орон сууцны үлдэгдэл 28,796,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлбөр тооцоо дуусгахыг даалгах, алданги 31,013,292 төгрөг гаргуулах, 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 83 дугаар  дүүргийн 10 дугаар хороонд баригдах Нийслэлийн газрын албаны ажилчдын орон сууцны хотхонд орон сууц захиалан бариулах гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч Б.Э- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Т ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 83 дугаар  дүүргийн 10 дугаар хороонд баригдах Нийслэлийн газрын албаны ажилчдын орон сууцны хотхонд орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан бөгөөд орон сууц барих хотхоны газрыг үнэ төлбөргүй шийдэж өгсөн. Гэрээгээр талууд  дүүргийн 10 дугаар хороо Нисэхийн Спорт цогцолборын хажууд 1 дүгээр байрны 9 давхарт 29 тоот 62,6 м.кв 3 өрөө орон сууцны 1 м.кв-ийн үнийг 1,150,000 төгрөгөөр тооцож, нийт үнийг 71,990,000 төгрөгөөр тохиролцсон. 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 30 хувь буюу 21,597,000 төгрөгийг бэлнээр төлж, 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 14,500,000 төгрөгт тооцож Тоёота Сай маркийн 05-78 улсын дугаартай автомашин шилжүүлэн өгч үнийн зөрүү болох 7,097,000 төгрөгийг 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр төлж хугацаа хэтрүүлсэн алданги 140,000 төгрөг нийт 43,194,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 28,796,000 төгрөгийг байр ашиглалтад орон түлхүүр гардуулснаар төлөхөөр болсон. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт  гүйцэтгэгч гэрээ байгуулсан өдрөөс тооцож орон сууцыг 2020 оны 3 дугаар улиралд багтаан барьж, Улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтанд оруулна гэж заасан боловч уг гэрээний үүрэг зөрчигдөж орон сууцыг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөлгүй 2 жилийн хугацаа өнгөрсөн. Захиалагчийн зүгээс гэрээнд заасан үүргийн дагуу үнийн дүнгийн 60 хувийг хуваарийн дагуу төлснөөр үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, үлдэгдэл төлбөр 28,796,000 төгрөгийг байр ашиглалтад орон түлхүүр гардуулснаар төлөхөөр хүлээж байсан. Гэтэл гүйцэтгэгч Т ХХК-иас 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр орон сууцны үнийг м.кв тус бүрт 300,000 төгрөгөөр нэмснийг мэдэгдсэн. Мөн тус компани нь гэрээний 1.1-д заасан орон сууцны м.кв-ыг гэрээнд заасан хэмжээнээс 8 м.кв-аар үндэслэлгүйгээр нэмж 70,08 м.кв-аар тооцож орон сууцны үлдэгдэл үнийг нэмэгдүүлж төлөхийг тулгасан тул  мэргэжлийн компаниар хэмжилт хийлгэхэд орон сууцны нийт талбайг 62,63 м.кв гэсэн дүгнэлт гарсан. Орон сууцны м.кв-ын үнийн нэмэгдэл болон нэмэгдүүлсэн 8 м.кв-ыг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээнд заасан 1.1-д заасан үнэ болон 62,6 м.кв талбайгаар тооцож үлдэгдэл төлбөрийг төлнө. Гэтэл Т ХХК орон сууц захиалгын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, орон сууцыг хүлээлгэн өгөхгүйгээр орон сууцны үнийг 1 м.кв тутамд 300,000 төгрөг нэмж төлөхгүй бол гэрээг цуцална гэж мэдэгдсэн. Улсын комисс эцэслэн хүлээж аваагүй. 2022 оны 06 дугаар сарын 15-ны үед ванн, душ хийгдээгүй дутуу байсан үед дангаар гэрээ цуцлах гээд бусдад шилжүүлсэн гэж мэдэгдсэн. Гэрээний 7.3-т гүйцэтгэгч гэрээнд заасан хугацаанд барилгыг ашиглалтад оруулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг захиалагчид төлнө гэж заасан байх бөгөөд гүйцэтгэгч тал 2020 оны 3 дугаар улиралд багтаан барьж, байнгын ашиглалтад оруулах байсан. Уг гэрээний заалтын дагуу хугацаа хэтэрсэн хоногийн тооцоолол 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл нийт 718 хоног байна. Хоног тутамд 0,1 хувийн алданги болох 43,194 төгрөг нийт 31,013,292 төгрөгийн алданги гаргуулна. 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 83 дугаар  дүүргийн 10 дугаар хороонд баригдах Нийслэлийн газрын албаны ажилчдын орон сууцны хотхонд орон сууц захиалан бариулах гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох шаардлагаасаа татгалзаж байна гэв.

 

2.Хариуцагч Т ХХК шүүхэд болон төлөөлөгч Б.Бадамханд шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Талууд Орон сууц захиалан бариулах гэрээнээс татгалзсан тул гэрээнд заасан төлбөр төлөх орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагчид даалгах шаардлага биелэгдэх боломжгүй байна. Татгалзсантай холбогдуулан маргаантай орон сууцыг гуравдагч этгээдэд худалдан борлуулсан. Нэхэмжлэгч нь тус гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох шаардлага гаргасан нь тус гэрээнээс татгалзсаныг хүлээн зөвшөөрч буй явдал юм. Хэн аль нь тус гэрээнээс татгалзсанд маргадаггүй тул тус гэрээ нь хүчин төгөлдөр байх боломжгүй гэв.

 

3.Хариуцагч Т ХХК шүүхэд болон төлөөлөгч Б.Бадамханд шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Б.Э-тай 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Орон сууц захиалан бариулах 83 тоот гэрээ байгуулсан уг гэрээ нь Нийслэлийн газар зохион байгуулалтын албатай 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай хамтран ажиллах 2019/01 дүгээр гэрээний зүйл заалттай салшгүй холбоотой байгуулагдсан гэрээ бөгөөд 2019/01 дүгээр гэрээний 2.1-т заасан орон сууцны м.кв-ийн үнэ болох 1,150,000 төгрөг, 3.1-т заасан орон сууцыг хүлээлгэн өгөх хугацаа болох 2020 оны 3-р улиралд, 2.4-т заасан гэрээний үнэд өөрчлөлт оруулахгүй байх зэрэг заалтууд нь хариуцагч Б.Э-тай байгуулсан 83 тоот гэрээнд шууд бичигдсэн. Барилгын захиалагч Нийслэлийн газар зохион байгуулалтын алба нь 2019/01 дүгээр гэрээг байгуулахдаа өөрсдийн хүсэл сонирхолыг илт тулгаж, гүйцэтгэгч талын эрх ашгийг илт хохироосон "гэрээний үнэд өөрчлөлт оруулахгүй” байх заалтыг хүчээр тулгасан. Барилгыг барьж гүйцэтгэх хугацаанд Ковид-19 тахал гарч хил гааль хаагдаж, бараа материалын үнэ өсөж, олдоц муудаж, тээврийн болон ажиллах хүчний зардал илт өссөнөөс шалтгаалж гэрээний үнэ болох 1,150,000 төгрөгийг 300,000 төгрөгөөр нэмэгдүүлэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүссэн. Гэтэл захиалагч Б.Э- нь гэрээний үнийн өсөлтийг хүлээн зөвшөөрөөгүй ба олон улс орныг хамарсан Ковид цар тахлаас шалтгаалсан барилгын бараа материалын үнийн өсөлт, эдийн засгийн хүндрэлтэй байдлын улмаас гэрээний үнэ болох 1,150,000 төгрөгийг 1,450,000 төгрөг болгосныг хүлээн зөвшөөрөөгүй. Мөн 3 өрөө орон сууцны м.кв анх гэрээнд тусгагдсан 62,6 м.кв-с өөрчлөгдөж, 65.89 м.кв болсныг Б.Э- мөн хүлээн зөвшөөрөөгүй. Барилгын ажлын зургийг захиалагч байгууллага болох НГЗБА-наас батлуулж, гаргаж өгсөн ба орон сууцны м.кв-ийн хэмжээг зургийн зохиогч "Грийн пийнт тийм” ХХК тодорхойлсон юм. Манай компани нь барилгын орон сууцны м.кв-ийн хэмжээг тодорхойлоогүй. Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1-д Гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн бөгөөд гэрээг байгуулахгүй байх буюу өөр агуулгаар байгуулах боломжтой байсан бол гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрхтэй гэж заасны дагуу үнэ нэмэгдэж байгаа шалтгааныг хариуцагч Б.Э-д олон удаа тайлбарлаж, албан ёсоор мэдэгдэл хүргүүлж байсан. Б.Э- нь Ковид цар тахлаас шалтгаалсан барилгын бараа материалын үнийн өсөлт, үнэ өссөнөөс шалтгаалсан гэрээний өөрчлөлтийг болон орон сууцны mus-ийн өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхгүй, гүйцэтгэгч талын эрх ашгийг илт хохироож байгаа тул бид түүнтэй байгуулсан 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн ХУД-ийн 10 дугаар хороонд баригдах Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны ажилчдын орон сууцны хотхонд орон сууц захиалан бариулах 83 дугаар гэрээнээс татгалзаж, орон сууцны төлбөрт төлсөн 43,194,000 төгрөгийг хариуцагчид буцаан олгуулж хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4-т Гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжгүй, эсхүл нөгөө тал нь зөвшөөрөөгүй бол эрх ашиг нь хөндөгдсөн тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан гэв.

 

4.Нэхэмжлэгч Б.Э- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Т ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 83 дугаартай  дүүргийн 10 дугаар хороонд баригдах Нийслэлийн газрын албаны ажилчдын орон сууцны хотхонд орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Харьяа байгууллагаас, орон сууц барих хотхоны газрыг үнэ төлбөргүй шийдэж өгсөн. Гэрээгээр талууд  дүүргийн 10 дугаар хороо Нисэхийн Спорт цогцолборын хажууд 1 дүгээ байрны 9 давхарт 29 тоот 62,6 м.кв 3 өрөө орон сууцны 1 м.кв-ийн үнийг 1,150,000 төгрөгөөр тооцож, нийт үнийг 71,990,000 төгрөгөөр тохиролцож, 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 3 хувь буюу 21,597,000 төгрөгийг бэлнээр төлсөн. 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 14,500,000 төгрөгт тооцож Тоёота Сай маркийн 05-78 улсын дугаартай автомашин шилжүүлэн өгч үнийн зөрүү болох 7,097,000 төгрөгийг 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр төлж мөн өдөр хугацаа хэтрүүлсэн хоногийн алданги 140000 төгрөг нэмэгдүүлэн 7,237,000 төгрөгийг нийт 43,334,000 төгрөгийг Төгс проресс ХХК-д төлсөн. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт "Гүйцэтгэгч гэрээ байгуулсан өдрөөс тооцож орон сууцыг 2020 оны 3-р улиралд багтаан барьж, Улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтанд оруулна" гэж заасан боловч зөрчигдөж орон сууцыг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөлгүй 2 жилийн хугацааг өнгөрөөсөн. уг гэрээний үүрэг Захиалагчийн зүгээс  дүүргийн 10 дугаар хороонд баригдах Нийслэлийн газрын албаны ажилчдын орон сууцны хотхонд Орон сууц захиалан бариулах 83 тоот гэрээнд заасан үүргийн дагуу үнийн дүнгийн 60 хувийг хуваарийн дагуу төлснөөр үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, үлдэгдэл төлбөр 28,796,000 төгрөгийг байр ашиглалтад орон түлхүүр гардуулснаар төлөх ёстой хүлээж байсан. Гэтэл гүйцэтгэгч Т ХХК-иас 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр буюу ашиглалтад оруулахаар тохиролцсон хугацаанаас бүтэн 2 жилийн дараа орон сууцны үнийг м.кв тус бүрт 300,000 төгрөгөөр нэмснийг мэдэгдсэн. Мөн тус компани нь гэрээний 1.1-д заасан орон сууцны м.кв-ыг гэрээнд заасан хэмжээнээс 8 м.кв-аар үндэслэлгүйгээр нэмж 70,08 м.кв-аар тооцож орон сууцны үлдэгдэл үнийг нэмэгдүүлж төлөхийг тулгасан тул мэргэжлийн компаниар хэмжилт хийлгэхэд орон сууцны нийт талбайг 62,63 м.кв гэсэн дүгнэлт гарсан. Миний бие орон сууцны м.кв-ын үнийн нэмэгдэл болон нэмэгдүүлсэн 8 м.кв-ыг хүлээн зөвшөөрөхгүй гэрээнд заасан 1.1-д заасан үнэ болон 62,6 талбайгаар тооцож үлдэгдэл төлбөрийг төлөх хүсэлтээ удаа дараа илэрхийлсээр байсан. Гэтэл Т ХХК орон сууцыг захиалгын гэрээний дагуу 2020 оны 3 дугаар улиралд ашиглалтад оруулах үүрэгтэй байсан бөгөөд 2022 оны 06-р сарын 15-ны өдрийн барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүгнэлтээр байнгын ашиглалтад оруулж, түлхүүр гардуулснаар үнийг төлөх үүрэгтэй байсан. Гэтэл Т ХХК нь энэ үүргээ биелүүлээгүй юм. Т ХХК нь орон сууцны үнийг 1 м.кв тутамд 300,000 төгрөг нэмж төл, мөн орон сууцны талбайг 70,08 м.кв-аар тооцож үнийг төл, төлөхгүй бол гэрээг цуцална гэж байнга дарамталж, мөн гэрээний үүргээ зөрчиж миний орон сууцыг бусдад шилжүүлж эд хөрөнгийн болон сэтгэл санааны маш их хохирол учруулж байна. 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 83 дугаартай гэрээний үүргээ миний бие зохих ёсоор гүйцэтгэж байсан тул хүчин төгөлдөр гэрээ юм. Иймд Т ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

5.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.О- шүүхэд  болон түүний төлөөлөгч Б.Мижиддорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Т ХХК-ийн  дүүргийн 21 дүгээр хороонд барьсан Төгс орчин хотхоны 1 дүгээр байрны 9 давхрын 29 тоот 3 өрөө байрыг м.кв-ийг нь 2,800,000 төгрөгөөр тооцож, гэрээ байгуулсан өдрөө 60,000,000 төгрөг төлж, 2022 оны 08 дугаар сарын 15-ны 40,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 96,112,000 төгрөгийг сар бүр 2,670,000 төгрөг төлөхөөр Орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу сар бүрийн төлөлтийг хийж байгаа өөрийн худалдан авсан байрандаа амьдарч байна. Одоогоор өмчлөх эрхийн гэрчилгээ нь гаргаагүй байна. Өнөөдрийн байдлаар үнийг бүрэн төлж дууссан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  

 

6.Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар  дүүрэг 10 дугаар хороонд баригдах Нийслэлийн газрын албаны ажилчдын орон сууцны хотхонд орон сууц захиалан бариулах 83 дугаартай гэрээ, Бэлэн мөнгөний орлогын баримт, Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ, Хэмжилтийн зураг, Хаан банкны тодорхойлолт, Т ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Мэдэгдэл, Б.Э-ын хүсэлт,  дүүрэг 10 дугаар хороонд төлөвлөж байгаа Нийслэлийн газрын албаны ажилчдын орон сууцны барилгын 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр батлагдсан загварын зураг, Барилгын хөгжлийн төвийн 1/3872 тоот албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 7/9425 тоот албан бичиг, Мэдүүлэг хүлээн авсан баримт, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ Барилга хот байгуулалтын яам тусгай зөвшөөрөл, Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал, Барилга хот байгуулалтын  сайдын 178 дугаар тушаал, Барилгын ажилд зураг төсөл зохиогчийн хяналтын дүрэм, Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ, Хөрөнгийн үнэлгээний төв ХК-ийн 233 дугаартай үнийн өсөлтийн үнэлгээ, Иргэний нисэхийн ерөнхий газар Буянт ухаа олон улсын нисэх буудал 10-8/160 албан бичиг, Барилгын цэвэр бохир, дулааны шугамын өргөтгөлийн ажил гүйцэтгэх талаар  Хамтран ажиллах 01 тоот гэрээ, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим 02/236 тоот албан бичиг, 02/235 Мэдэгдэл зэрэг баримтыг,

Хариуцагчаас Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Итгэмжлэл, Барилга байгууламжийг ашиглалтап оруулах комиссын 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дүгнэлт, Барилга байгууламжийг ашиглалтап оруулах комиссын үүрэг даалгаьрын биелэлтийн хуудас, Хаан банкны дипозит дансны хуулга,  дүүргийн 21 дүгээр хороонд баригдах Төгс орчин сууцны хотхонд орон сууц захиалан бариулах 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 06-30/01 тоот гэрээ, Төлбөрийн график, Барилгын хөгжлийн төвийн 1/1635 тоот албан бичиг, Барилгын материалын үнийн мэдээлэл, Хөрөнгийн үнэлгээний төв ХК-ийн үнийн өсөлтийн тодорхойлолт, Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай хамтран ажиллах гэрээ зэрэг баримтыг,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.О-ээс тайлбар, итгэмжлэлийг шүүхэд өгсөн.

Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн БА135/2022 дугаартай дүгнэлт, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын үүрэг даалгаврын биелэлтийн хуудас, Т ХХК-ийн орон сууцны барилгын өмчлөгчөөр бүртгүүлсэн гэх Ү-2206077265 дугаартай үл хөдлөх хөрөнгийн хувийн хэргийг  дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулж нотлох баритыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангах үндэстэй гэж үзлээ.

7.Нэхэмжлэгч Б.Э- нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан  дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн спорт цогцолборын хажууд 1 байрны 9 давхарт 29 тоот 62.6 м.кв 3 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөх, өмчлөх эрхийн гэрчилгээ авах материал гаргуулах, үлдэгдэл 28,796,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлбөр тооцоо дуусгахыг даалгах, алданги 31,013,292 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

7.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 83 дугаартай Улаанбаатар хот,  дүүргийн 10 дугаар хороонд баригдах Нийслэлийн газрын албаны ажилчдын орон сууцны хотхонд орон сууц захиалан бариулах гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоолгохоор нэмэгдүүлж, нэхэмжлэлийн 1 дэх хэсгийн өмчлөх эрхийн гэрчилгээ авах материал гаргуулах гэснийг гэрээний дагуу гэрээнд заасан төлбөр төлөх, төлбөр төлөгдсөний дараа орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагчид даалгах гэж өөрчилсөн. /хавтаст хэргийн 141 тал/

 

7.2.Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа  дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн спорт цогцолборын хажууд 1 байрны 9 давхарт 29 тоот 62.6 м.кв 3 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөх, Орон сууцны гэрээний дагуу гэрээнд заасан төлбөр төлөх, төлбөр төлөгдсөний дараа орон сууц өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагчид даалгах, Орон сууцны үлдэгдэл 28,796,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлбөр тооцоо дуусгахыг даалгах, алданги 31,013,292 төгрөг гаргуулах, 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 83 дугаар  дүүргийн 10 дугаар хороонд баригдах Нийслэлийн газрын албаны ажилчдын орон сууцны хотхонд орон сууц захиалан бариулах гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоолгохоор шаардаж, шүүх хуралдааны үед 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 83 дугаар  дүүргийн 10 дугаар хороонд баригдах Нийслэлийн газрын албаны ажилчдын орон сууцны хотхонд орон сууц захиалан бариулах гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох шаардлагаасаа татгалзсан тайлбараа бичгээр ирүүлсэн. /2 дугаар хавтаст хэргийн 235 тал/

 

8.Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Захиалагч нь орон сууцыг гэрээгээр тохирсон хугацаанд өмчлөлд шилжүүлж өгөхийг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй. Гүйцэтгэгч нь гэрээнд заасан орон сууцыг захиалагч талд хүлээлгэн өгөөгүй тохиолдолд алданги төлөхөөр тохирсон гэж тайлбарлав.  

 

9.Хариуцагч Т ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нийслэлийн газар зохион байгуулалтын албатай 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай хамтран ажиллах 2019/01 дүгээр гэрээний зүйл заалттай салшгүй холбоотойгоор захиалагч Б.Э- нь гэрээний үнийн өсөлтийг 1 м.кв-ын үнийг 300,000 төгрөг нэмэгдүүлэхээс өөр аргагүй нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөөгүй гэж сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

10.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн  дүүрэг 10 дугаар хороонд баригдах Нийслэлийн газрын албаны ажилчдын орон сууцны хотхонд орон сууц захиалан бариулах 83 дугаартай гэрээ, Бэлэн мөнгөний орлогын баримт, Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ, Хэмжилтийн зураг, Хаан банкны тодорхойлолт, Т ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Мэдэгдэл, Б.Э-ын хүсэлт,  дүүрэг 10 дугаар хороонд төлөвлөж байгаа Нийслэлийн газрын албаны ажилчдын орон сууцны барилгын 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр батлагдсан загварын зураг, Барилгын хөгжлийн төвийн 1/3872 тоот албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 7/9425 тоот албан бичиг, Мэдүүлэг хүлээн авсан баримт, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ Барилга хот байгуулалтын яам тусгай зөвшөөрөл, Хөрөнгийн үнэлгээний төв ХК-ийн 233 дугаартай үнийн өсөлтийн үнэлгээ, Иргэний нисэхийн ерөнхий газар Буянт ухаа олон улсын нисэх буудал 10-8/160 албан бичиг, Барилгын цэвэр бохир, дулааны шугамын өргөтгөлийн ажил гүйцэтгэх талаар  Хамтран ажиллах 01 тоот гэрээ /2-р хавтаст хэргийн 208-211 тал/, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим 02/236 тоот албан бичиг, 02/235 Мэдэгдэл, Барилга байгууламжийг ашиглалтап оруулах комиссын 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дүгнэлт, Хаан банкны дипозит дансны хуулга,  дүүргийн 21 дүгээр хороонд баригдах Төгс орчин сууцны хотхонд орон сууц захиалан бариулах 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 06-30/01 тоот гэрээ, Төлбөрийн график, Барилгын хөгжлийн төвийн 1/1635 тоот албан бичиг, Барилгын материалын үнийн мэдээлэл, Хөрөнгийн үнэлгээний төв ХК-ийн үнийн өсөлтийн тодорхойлолт, Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай хамтран ажиллах гэрээ, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн БА135/2022 дугаартай дүгнэлт, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын үүрэг даалгаврын биелэлт, Т ХХК-ийн орон сууцны барилгын өмчлөлийн хувийн хэрэг, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

11.Захиалагч Б.Э- нь гүйцэтгэгч Т ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр  дүүргийн 10 дугаар хороонд баригдах Төгс орчин орон сууцны хотхонд орон сууц захиалгын гэрээ байгуулсан байх ба уг гэрээгээр  дүүрэг, 10 дугаар хороо, Нисэхийн Спорт цогцолборын хажууд 1 дүгээр  байр 9-29 тоот хаягт байрлах, 62.6 м.кв талбайтай орон сууцыг Т ХХК нь барьж ашиглалтад оруулах, Б.Э- нь гэрээ байгуулснаар 21,597,000 төгрөг, карказ дүүргэлт хийгдсэнээр 21,597,000 төгрөг, байр ашиглалтад орон түлхүүр гардуулснаар 28,798,000 төгрөг, нийт 71,990,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцжээ. 

 

12.Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

 

13.Мөн Нийслэлийн газрын алба /захиалагч А тал/, нөгөө талаас Т ХХК /гүйцэтгэгч Б тал/ нарын хооронд Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2019/01 дугаар хамтран ажиллах гэрээ байгуулагдаж, А талын эзэмшлийн  дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нисэхийн ерөнхий газрын хойд талд байрлах 4060 м.кв газар эзэмших эрх, Б тал буюу Т ХХК-ийн туршлага, ажил үйлчилгээг үндэслэн харилцан хөрөнгө оруулат хийхээр тохиролцжээ.

14.Дээрх гэрээний 1.1.Захиалагч тал нь газар эзэмших эрхийн улсын бүртгэлийн Э-2206000244 дугаар нэгж талбарын 1781301047 дугаар бүхий  дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нисэхийн ерөнхий газрын хойд талд байрлах 4060 м.кв газарт баригдах барилгын зураг төсөл, бусад зөвшөөрлийг батлуулан180 айлын орон сууцны барилгыг барих боломжийг Б талд олгох,

1.2. Гүйцэтгэгч нь захиалагчийн эзэмшилийн газар дээр  баригдах барилгын 1, 2-р блокоос бусад барилгын  хөрөнгө оруулалтыг бүрэн хариуцаж, А талд тус бүр нь 60 айлын  барилга бүхий 3 блок барилгын 1,2-р блокийн 2-16 давхрын нийт 9060 м.кв талбай бүхий орон сууцыг барилгын дотор болон гадна талбайн  тохижилтын хамтаар түлхүүр гардуулах нөхцөлтэй хүлээлгэн өгөх,

2.1. Захиалагч нь 3 блок орон сууцны  1,2-р блокийн 2-16 давхрын нийт 9060 м.кв талбайтай 3-4 өрөөний сонголттой 120 айлын орон сууцыг 1 м.кв-ийг 1,150,000 төгрөгөөр тооцон өөрийн эзэмшилд шилжүүлэн авна. /2019-02-11 өдөр Монгол банкны ханш 1 доллар 2631 төгрөг байхад 1 м.кв 1,150,000 төгрөгийн ханштай байсан/

2.2.Захиалсан 9060 м.кв талбайн нийт үнэ 10,419,000,000 төгрөг болох бөгөөд орон сууцыг 1 м.кв талбайн үнийг 1,150,000 төгрөгөөр тооцож, 1,2-р блокийн нийт талбайтай120 айлын төлбөрийг гүйцэтгэгч тал Нийслэлийн газрын албаны албан хаагчидтай  гэрээ байгуулах замаар шийдвэрлэнэ.

3.1. Орон сууцыг 2020 оны 3 дугаар улиралд багтаан барьж, улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулна.

5.1. Захиалагч нь барилга барихтай холбогдох эрх бүхий байгууллагаас олгох зөвшөөрөл холбогдох хууль тогтоомжид заасны дагуу дулаан, техникийн нөхцөл, барилгын зураг төслийг батлуулах ажлыг хариуцана.

5.2. Захиалагч нь  барилга баригдах талбайг  барилга угсратын ажилд бэлэн болгох үүрэгтэй.

5.3. Барилгын гүйцэтгэлд хяналт тавих, барилгын явцын талаарх мэдээллийг  гүйцэтгэгчээс  гаргуулан авах,

5.4. Захиалагч нь барилгын зураг төсөлд барилгын  ажлын явц чанарт зургийн зохиогчоор хяналт тавиулж ажлын явцын гүйцэтгэлийг тухайн бүрт нь баталгаажуулж байна.

5.5. Захилагч нь гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүн чанарын шаардлага хангаагүй бол доголдлыг арилгуулах, засуулах, барилгын баталгаат  хугацаанд гарсан зөрчлийг гүйцэтгэгчээс  шаардан арилгуулах эрхтэй.

5.6. Гүйцэтгэгч талтай орон сууц захиалгын гэрээ байгуулан албан хаагч төлбөрөө  барагдуулах чадваргүй нөхцөл үүссэн, гүйцэтгэгч талтай  байгуулсан орон сууцны  захиалгын гэрээ бусад байдлаар цуцлагдсан тохиолдолд  гүйцэтгэгч талд дараагийн гэрээ байгуулах хүнийг санал  болгоно” гэж талууд харилцан тохиролцсон байна.  /хавтаст хэргийн 174-176 тал/

 

15.Захиалагч А тал болох Нийслэлийн газрын алба нь Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2019/01 дугаар хамтран ажиллах гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1, 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 5.4 дэх заалтууд болон гэрээнд заасан “А талын эзэмшлийн  дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нисэхийн ерөнхий газрын хойд талд байрлах 4060 м.кв газар эзэмших эрхээр хөрөнгө оруулалт хийх” гэрээний гол нөхцлөө биелүүлээгүй болох нь Т ХХК-д газрыг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр шилжүүлж, Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн 000017023 дугаартай гэрчилгээ 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр олгогдсон баримт, хариуцагчийн тайлбараар тогтоогдсон гэж үзнэ.

 

16.Мөн Буянт Ухаа ОУНБ /өмчлөгч тал/, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /захиалагч тал/, Т ХХК /захиалагч тал/ нарын хооронд байгуулагдсан Барилгын цэвэр бохир, дулааны шугамын өргөтгөлийн ажил гүйцэтгэх талаар хамтран ажиллах 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 01 тоот  гэрээний 1.1.Энэхүү гэрээний зорилго нь Буянт Ухаа ОУНБ-ын эзэмшлийн барилгын цэвэр бохир, дулааны шугамыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны захиалгаар  дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 180 айлын 3 блок ажилчдын орон сууцны барилгын цэвэр бохир, дулааны шугамтай эрх бүхий байгууллагаас тогтоосон техникийн нөхцлийн дагуу холбоход үүсэх талуудын хоорондын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлага болон үүнтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулна.

2.1. Гүйцэтгэгч тал дараах ажлыг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэнэ. Үүнд:

2.1.1.  дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 180 айлын 3 блок ажилчдын орон сууцны барилгын дулааны шугамыг Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын No6/2019 дугаар техникийн нөхцлийн дагуу "136 магистрал дулааны худаг 1362 цэгээс холболттой салбар шугамыг тооцох.

2.1.2. Гэрээний 2.1-т заасны дагуу тооцон Буянт Ухаа ОУНБ-ын эзэмшлийн барилгын дулааны ф219 мм голчтой шугамыг ф273 мм голчтой болгон өргөтгөх.

2.1.3. Ус сувгийн удирдах газрын 399/19 тоот техникийн нөхцлийн дагуу Буянт Ухаа ОУНБ-ын эзэмшлийн барилгын бохир усны ф150 мм голчтой хоолойг ф200 мм голчтой болгон өргөтгөх.

4.1. Гэрээний 2 дахь хэсэгт заасан гүйцэтгэгч талын хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг өөрийн өмчлөлд шилжүүлэн авах эрхтэй бөгөөд баримт үйлдэн баталгаажуулна.

4.2. Гүйцэтгэсэн ажлын үр дүнг гэрээнд заасан хугацаанд акт үйлдэн хүлээн авна.

4.3. Өмчлөгч талын цэвэр бохир, дулааны шугамаас  дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 180 айлын 3 блок ажилчдын орон сууцны барилгын цэвэр бохир, Дулааны шугам хүртэлх шугам сүлжээнд гэмтэл гарсан тохиолдолд засварын ажлыг гүйцэтгэгч талтай хамтран хариуцаж шаардлагатай бүхий л арга хэмжээг авна.

4.4. Гэрээний 5.2-т заасан нөхцөлд гүйцэтгэгч талтай харилцан зөвшилцөж шийдвэрлэн захиалагч талд мэдээллэнэ.

4.5. Цэвэр бохир, дулааны шугамын засварын ажил гүйцэтгэгчид аливаа байдлаар саад учруулахгүй байна.

4.6. Ажлын үр дүнд доголдол илэрсэн тохиолдолд тухайн доголдолыг арилгуулахаар Ажил гүйцэтгүүлэгчээс шаардах эрхтэй.

5.1. Гүйцэтгэсэн ажлын үр дүнг гэрээнд заасан хугацаанд акт үйлдэн хүлээн авна.

5.2. Гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн ажил, үүргээ зөрчиж ноцтой алдаа, дутагдал гаргасан болон хугацаа алдсан тохиолдолд Захиалагч нь өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэх эрхтэй.

5.3. Ажлын үр дүнд доголдол илэрсэн тохиолдолд тухайн доголдолыг арилгуулахаар Ажил гүйцэтгүүлэгчээс шаардах эрхтэй.

5.4. Гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн зардалаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэхээр шаардах эрхтэй.

5.5. Гэрээний 2 дахь хэсэгт заасан ажлын үр дүнг өмчлөгч талын эзэмшилд үл маргах журмаар шилжүүлэх бөгөөд баримт үйлдэн баталгаажуулна гэж тохиролцсон байжээ.  /2-р хавтаст хэргийн 208-211 тал/   

 

17.Нэхэмжлэгч Б.Э- нь 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр  байгуулагдсан  дүүрэг, 10 дугаар хороо, Нисэхийн Спорт цогцолборын хажууд 1 дүгээр  байр 9-29 тоот хаягт байрлах, 62.6 м.кв талбайтай орон сууцыг Т ХХК нь барьж ашиглалтад оруулах гэрээ байгуулсанаар 21,597,000 төгрөг, карказ дүүргэлт хийгдсэнээр 21,597,000 төгрөг, байр ашиглалтад орон түлхүүр гардуулснаар 28,798,000 төгрөг, нийт 71,990,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсоныг үндэслэн нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ тодорхойлсон байх ба захиалагч Б.Э- нь гэрээ байгуулсанаар 21,597,000 төгрөг, карказ дүүргэлт хийгдсэнээр 21,597,000 төгрөг нийт 43,194,000 төгрөг төлсөн тухайд зохигчийн хэн аль нь маргаагүй.

 

18.Нэхэмжлэгч Б.Э- нь орон сууцны үлдэгдэл 28,796,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлбөр тооцоо дуусгахыг даалгах шаардлагаа шүүх хуралдааны үед байр ашиглалтад орон түлхүүр гардуулснаар 28,796,000 төгрөгийг төлнө гэж, мөн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.-д “орон сууцыг...2020 оны 3 дугаар улиралд багтаан барьж, улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулна” гэж заасан боловч орон сууцыг ашиглалтад оруулах үүргээ хэрэгжүүлээгүй тул алданги 31,013,292 төгрөг гаргуулна гэж тайлбарлав.

 

19.Хариуцагч Т ХХК нь захиалагч Нийслэлийн газрын алба нь Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2019/01 дугаар хамтран ажиллах гэрээ, Барилгын цэвэр бохир, дулааны шугамын өргөтгөлийн ажил гүйцэтгэх талаар 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 01 тоот  Хамтран ажиллах 01 тоот гэрээний үүргээ биелүүлээгүй, мөн Ковид цар тахал гарч барилгын материалын үнэ өссөн зэргээс хамаарч гэрээний үнийн 1 м.кв талбайн үнийг 300,000 төгрөгөөр нэмэгдүүлэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүссэн гэж тайлбарлан мэтгэлцэж байна.

 

20.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж зохицуулсан.

 

 21.Захиалагч Б.Э-д орон сууцны 1 м.кв талбайн үнийг 300,000 төгрөг нэмэгдүүлэх болсныг утсаар болон цахим шуудангаар, мэдэгдэх хуудас албан бичгээр хүргүүлсэн болох нь захиалагч Б.Э-ын “Танай явуулсан мэйлийг мэдээгүй, утсаар хэлээгүй, 5 сарын 11-ний өдөр мэдсэн” гэх хүсэлт, хариуцагч Т ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 22/03 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичигт “...Компанийн зүгээс таныг төлбөрийн чадваргүйд тооцож, тантай байгуулсан Орон сууц захиалгын гэрээг 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон цуцалж байгааг үүгээр мэдэгдье” гэх агуулгатай албан бичиг, зохигчдын тайлбар /хавтаст хэргийн 17-18 тал/-аар нотлогдож байх ба хариуцагч Т ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 22/63 тоот  Мэдэгдэл хуулбар баримт боловч нэхэмжлэгч маргаагүй тул энэ үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт заасны дагуу тогтоогдсон гэж үзнэ.

 

22.Хариуцагч нь дээрх гэрээ цуцлах болсон үндэслэлийг “Б.Э-д  хүргүүлж байсан албан бичгүүдээс үзэхэд орон сууцны м.кв-ын үнийг 300,000 төгрөгөөр нэмсэн тул үлдэгдэл төлбөр болон нэмэгдэл төлбөрийг бүрэн төлөх, төлөөгүй тохиолдолд төлбөрийн чадваргүйд тооцож гэрээг цуцална” гэх агуулгатай гэж тайлбарлав.

23.Талууд гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1-д “аль нэг тал нь гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд гэрээг цуцлах эрхтэй” гэж, Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1 дэх хэсэгт “Гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн, ийнхүү өөрчлөгдөхийг талууд урьдчилан мэдэж байсан бөгөөд гэрээг байгуулахгүй байх буюу өөр агуулгаар байгуулах боломжтой байсан бол гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрхтэй” гэж, 220.4 дэх хэсэгт “гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжгүй, эсхүл нөгөө тал нь зөвшөөрөөгүй бол эрх ашиг нь хөндөгдсөн тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заажээ.

 

24.Хариуцагч Т ХХК нь 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр  А.О-тэй  дүүргийн 21 дүгээр хороонд баригдах Төгс орчин орон сууцны хотхонд орон сууц захиалгын гэрээ байгуулж   дүүрэг, 21 дүгээр хороо, Нисэхийн Спорт цогцолборын хажууд 1 дүгээр  байр 9-29 тоот хаягт байрлах,  орон сууцыг шилжүүлсэн болох нь Захиалан бариулах гэрээ, Төлбөрийн график, Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.О-ийн тайлбар зэргээр тогтоогдож байна.  

 

25.Захиалагч нь үүргээ хугацаанд нь биелүүлээгүй эсхүл үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг үүрэг гүйцэтгүүлэгч сануулснаас хойш үүргээ биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаанд төлбөрийг төлөөгүй  болох нь тогтоогдсон, энэ тохиолдолд нэхэмжлэгч   гэрээг цуцалсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй.

 

26.Захиалагч Нийслэлийн газрын алба нь Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 2019/01 дугаар хамтран ажиллах гэрээ, Барилгын цэвэр бохир, дулааны шугамын өргөтгөлийн ажил гүйцэтгэх талаар хамтран ажиллах 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 01 тоот гэрээний үүргээ биелүүлээгүй байх ба захиалагч Б.Э-ын  гүйцэтгэгч Т ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр  дүүргийн 10 дугаар хороонд баригдах Төгс орчин орон сууцны хотхонд орон сууц захиалгын гэрээтэй салшгүй холбоотой гэж үзэхээр байна.

 

27.Өөрөөр хэлбэл Нийслэлийн газрын алба буюу А талын эзэмшлийн  дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нисэхийн ерөнхий газрын хойд талд байрлах 4060 м.кв газар эзэмших эрхийг шилжүүлэх, Захиалагч нь барилга барихтай холбогдох эрх бүхий байгууллагаас олгох зөвшөөрөл холбогдох хууль тогтоомжид заасны дагуу дулаан, техникийн нөхцөл, барилгын зураг төслийг батлуулах ажлыг хариуцахаар тохиролцож, Т ХХК нь Нийслэлийн газрын албаны ажилчдад хөнгөлөлттэй үнээр 120 айлын орон сууцыг 1 м.кв талбайн үнийг 1,150,000 төгрөгөөр өгөхөөр тохиролцсон байжээ.

 

28.Захиалагч Нийслэлийн газрын алба нь дээрх гэрээний үүргээ биелүүлээгүй, хугацаа алдсанаас барилгын материалын үнэ өсч зардал нэмэгдсэн гэх хариуцагчийн тайлбар нь Барилгын хөгжлийн төвийн 1/1635 тоот албан бичиг, Барилгын материалын үнийн мэдээлэл, Хөрөнгийн үнэлгээний төв ХК-ийн үнийн өсөлтийн тодорхойлолт зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 118-123 тал/

 

29.Нэхэмжлэгч Б.Э- нь Газар зохион байгуулалт, геодиз зураг зүйн газарт архивын эрхлэгч ажилтай гэх тайлбар гаргаж байх ба Нийслэлийн газрын албаны ажилчдын орон сууцны үнийн хөнгөлөлт эдлэх эрхтэй эсэхээ баримтаар нотолж чадаагүй, түүнчлэн 1 м.кв талбайн үнийг 300,000 төгрөгөөр нэмж төлөхийг зөвшөөрөхгүй гэж  шүүх хуралдаанд тайлбар гарган мэтгэлцсэн.  

 

30.Хариуцагч Т ХХК-д холбогдох  дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн спорт цогцолборын хажууд 1 байрны 9 давхарт 29 тоот 62.6 м.кв 3 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөх, Орон сууцны гэрээний дагуу гэрээнд заасан төлбөр төлөх, төлбөр төлөгдсөний дараа орон сууц өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагчид даалгах, Орон сууцны үлдэгдэл 28,796,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлбөр тооцоо дуусгахыг даалгах, алданги 31,013,292 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Э-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:  

31.Хариуцагч Т ХХК нь нэхэмжлэгч Б.Э-д холбогдуулан  дүүрэг, 10 дугаар хороонд баригдсан Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны ажилчдын орон сууцны хотхонд орон сууц захиалан бариулах 83 дугаар гэрээнээс татгалзаж, орон сууцны төлбөрт төлсөн 43,194,000 төгрөгийг хариуцагчид буцаан олгох тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

32.Нэхэмжлэгч Б.Э- нь Т ХХК-иас орон сууцны үнийг 1 м.кв тутамд 300,000 төгрөг, мөн орон сууцны талбайг 70,08 м.кв-аар тоооцож үнийг төл, төлөхгүй бол гэрээг цуцална гэж байнга дарамталж, мөн гэрээний үүргээ зөрчиж миний орон сууцыг бусдад шилжүүлж байгааг зөвшөөрхгүй гэж тайлбарлав.

 

33.Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт “Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй” гэж зохицуулжээ.

 

34.Хариуцагч Т ХХК нь  дүүрэг 10 дугаар хороонд баригдсан Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны ажилчдын орон сууцны хотхонд орон сууц захиалан бариулах 83 дугаар гэрээнээс татгалзаж, 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр  А.О-тэй  дүүргийн 21 дүгээр хороонд баригдах Төгс орчин орон сууцны хотхонд орон сууц захиалгын гэрээ байгуулж   дүүргийн 21 дүгээр хороо, Нисэхийн Спорт цогцолборын хажууд 1 дүгээр  байр 9-29 тоот хаягт байрлах орон сууцыг шилжүүлсэн болох нь Захиалан бариулах гэрээ, төлбөрийн график, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.О-ийн тайлбар зэргээр тогтоогдсон.

 

35.Хариуцагч Т ХХК-ийн гаргасан  дүүрэг 10 дугаар хороонд баригдсан Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны ажилчдын орон сууцны хотхонд орон сууц захиалан бариулах 83 дугаар гэрээнээс татгалзах сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь орон сууцны төлбөрт төлсөн 43,194,000 төгрөгийг хариуцагчид буцаан олгох тухай сөрөг нэхэмжлэлийн үндэслэл гэж үзэхээр байх тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд дүгнэхгүй гэж үзлээ.

 

36.Иймд нэхэмжлэгч Б.Э-д холбогдох орон сууцны төлбөрт төлсөн 43,194,000 төгрөгийг буцаан олгох тухай хариуцагч Т ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хангах  үндэстэй.

 

37.Нэхэмжлэгч Б.Э-аас улсын тэмдэгтийн  хураамжид төлсөн 972,817 төгрөг, хариуцагч Т ХХК-иас улсын тэмдэгтийн  хураамжид 734,000 төгрөгийг тус тус Улсын орлогод хэвээр үлдээж,  нэхэмжлэгч Б.Э-аас улсын тэмдэгтийн  хураамжид 373,920 төгрөг, Улсын орлогоос 360,080 төгрөгийг гаргуулж  хариуцагч Т ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.1, 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Т ХХК-д холбогдох  дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн спорт цогцолборын хажууд 1 байрны 9 давхарт 29 тоот 62.6 м.кв 3 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөх, Орон сууцны гэрээний дагуу гэрээнд заасан төлбөр төлөх, төлбөр төлөгдсөний дараа орон сууц өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагчид даалгах, Орон сууцны үлдэгдэл 28,796,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлбөр тооцоо дуусгахыг даалгах, алданги 31,013,292 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Э-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Т ХХК-иас 43,194,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Э-д олгож сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1,  56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн  хураамжид төлсөн 973,117 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн  хураамжид төлсөн 734,000 төгрөгийг тус тус Улсын орлогод хэвээр үлдээж,  нэхэмжлэгч Б.Э-аас 373,920 төгрөг, Улсын орлогоос 360,080 төгрөгийг гаргуулж, хариуцагч Т ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар тус шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШЗ2022/12283 дугаар шүүгчийн захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ энэ хуулийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.НАРАНГЭРЭЛ