Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 181/ШШ2023/01113

 

 

 

 

 

 

 

 

2023 04 11

181/ШШ2023/01113

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.******* даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 9-р хороо, Шөрхад 8-р гудамж, 144 тоотод оршин суух Шаавай овогт Ц******* /РД:05/-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 15-р хороо, Архустайн ЗМЗ гудамж 16 тоотод оршин суух Хандгайт овогт Б******* /РД:1/-д холбогдох

 

гэрээний үүрэгт 9,500,000 төгрөг алданги 5,250,000 төгрөг нийт 14,750,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

 

26 ширхэг зүсвэртэй дүнзэн торхны мод гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Оюун, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Алтанчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.Нэхэмжлэгч Ц.Оюун шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Ц.Оюун миний бие 2019 оны 04 сарын 24-ны өдөр Балжинням овогтой*******той 8x8,5м хэмжээтэй 4,80 м өндөртэй, 4 ханатай , хаалга, цонх, тагт гарсан дүнзэн торхийг зургийн дагуу бариулах ажил гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан.

Ажил гүйцэтгэх гэрээнд******* уг торхны модыг өөрөөсөө гаргаж ажлыг 2019 оны 05 сарын 06-ний өдөр эхэлж 2019 оны 05 сарын 20-ны өдөр бүрэн дуусгаж хүлээлгэн өгөхөөр болж ажлын нийт хөлсийг 10,500,000 төгрөг байхаар тохиролцсон.

Ажлын хөлсийг 2019 оны 04 сарын 25-ны өдөр урьдчилгаа 8,500,000 төгрөгийг өгч үлдэгдэл 2,000,000 төгрөгийг ажил гүйцэтгэж дуусгасны дараа өгөхөөр харилцан тохиролцон урьдчилгаа 8,500,000 төгрөгийг 2019 оны 04 сарын 25-нд*******гийн дансанд шилжүүлсэн.

Гэвч******* нь 2019 оны 04 сарын 29-ны өдөр тамбар барих материалын 1 сая төгрөгийг өгчих гээд нэг сая төгрөг нэмж авсан. Үүнээс хойш манай хашаанд 2019 оны 05 сарын 20-ны өдөр 20 ширхэг мод буулгаад одоо болтол торх барих ажлаа эхлүүлээгүй. Мөн дээр нь торх барих гэж байна та байшин барих газраа өөрийнхөө зардлаар хундаам /суурь/ цутга гэж хэлээд хундаам цутгуулсан. Уг худааманд би 3,000,000 төгрөгний зардал гаргасан, бид ажил гүйцэтгэх гэрээний 5.1-д гүйцэтгэгч ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувиар алданги төлөхөөр тохиролцсон.

 

Иймээс******* нь одоо болтол торх барьж өгөөгүй тул*******д өгсөн 9,500,000 төгрөгөө буцаан авч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээр нийт 2,755,000 төгрөгний алданги тооцуулан авч мөн торх барина гэж цутгуулсан хундаам нь бороо ус, салхи шуурганд юм бариагүйгээс болж эвдэрч сүйдэн хагарч бутран дахин ашиглагдах боломжгүй болсон тул хундаам /суурь/ цутгахад гарсан өөрт учирсан хохирол 3.000,000 төгрөг нийт 15,255,000 /арван таван сая хоёр зуун тавин таван мянган/ төгрөгийг*******гоос гаргуулж өгнө үү гнв.

 

Мөн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Үүнд Ц.Оюун миний бие гэрээнд заасны дагуу алдангийг тооцоход 2019 05.20-ноос 2023.02.15-ний өдөр хүртэл 3 жил 8 сар 26 хоног буюу 1346 хоног гүйцэтгэх ёстой байсан ажлын үнийн дүн буюу 10,500,000 төгрөгөөс хоногт 0.1 хувиар тооцож, 1346 хоног болсон. Иргэний хуулийн 232.4-д зааснаар анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан байх тул алдангийг 5,250,000 төгрөгөөр тооцсон болно.

Иймд Ц.Оюун миний бие өмнө нь алдангид 3,258,000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаа 1,991,500 төгрөгөөр нэмэгдүүлж нийт алдангид 5,250,000 төгрөгийг Б.Цэенхорлоогоос гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Б.Цэенхорлоо шүүхэд бичгээр гаргасан тайлбар түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуалдаанд гаргасан тайлбартаа:

Тус шүүхэд гаргасан иргэн Ц.Оюуны нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа тул дараахь үндэслэлээр тайлбар гаргаж байна.

Миний бие хувиараа торх өрөх бизнес эрхэлдэг бөгөөд 2019 оны 04 сарын 24-ний өдөр иргэн Ц.Оюунтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан болно. Харин бидний хооронд байгуулагдсан гэрээний 3.6 дахь заалтын дагуу захиалагч тал торхны загвар зургийг ирүүлэх үүргээ биелүүлээгүй ба бид гэрээнд заасан ажил эхлэх зорилгоор дүнзээ аваачсан боловч Ц.Оюун нь ажлыг эхлүүлээгүй.

 

Мөн дараа нь Ц.Оюун нь өөрөө эзгүй, утас нь холбогдохгүй болсоны улмаас бид 11 сар хүртэл хугацаанд ажлаа гүйцэтгэх боломжгүй байсан ба сүүлд нь хөдөө гэр рүүгээ явсан гэж байсан. Иймд гэрээнд заасан ажлыг хугацаандаа зохих ёсоор гүйцэтгэхэд захиалагчийн буруугаас шалтгаалсан буюу гэрээний 4.6-д заасны үр дагавар гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү

 

3.    Б.Цэенхорлоо шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Тус шүүхэд хянагдаж байгаа Ц.Оюуны нэхэмжлэлтэй Б.Цэенхорлоод холбогдох ажил гүйцэтгэх гэрээний хохирол төлбөр гаргуулах тухай иргэний хэрэгт тухайн ажил гүйцэтгэх гэрээний дагуу 2019 оны 05 сарын 20-ны өдөр Ц.Оюуны хашаанд буулгасан дүнзэн торхны 26 ширхэг модыг гаргуулах шаардлага гаргаж байна.

Учир нь энэхүү гэрээнд заасан ажил нь захиалагч буюу Ц.Оюун гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас хийгдээгүй бөгөөд өмнөх шүүх хуралдаанд Ц.Оюун нь дээрх модыг буцаан өгөхөд татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлсэн болно.

Иймд дүнзэн торх хийх байсан 26 ширхэг модыг буцааж гаргуулан надад олгож өгнө үү гэв.

 

4.    Ц.Оюун сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

 

Б.Цэенхорлоотой 2019.04.24-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж 8x8,5 м2 дүнзэн торхон байшин бариулахаар болсон. Б.Цэенхорлоо нь 2019.05.20-ны 20 ширхэг дүнзэн модыг манай хашаанд буулгасан. Б.Цэенхорлоо нь ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрсэн ба миний бие Б.Цэенхорлоод холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд төлсөн мөнгөө буцааж авахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

 

Тус нэхэмжлэл нь анхан шатны шүүхээр шийдвэрлэгдэж дуусаагүй ба миний бие ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлсэн.

 

Гэвч Б.Цэенхорлоо нь 20 ширхэг модыг манай хашаанд буулгасанаас хойш ямар ч ажил хийгээгүй ба надад хохирол учруулсан.

 

Иймд Б.Цэенхорлоод манай хашаанд буулгасан 20 ширхэг модыг надад учруулсан хохирлыг төлж барагдуулсаны дараа буцаан өгөхөд татгалзах зүйлгүй гэв.

5. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ажил гүйцэтгэх гэрээ, дансны хуулга, иргэний үнэмлэхний лавлагаа, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, кассын орлогын ордер, зарлагын баримт, бараа материал түрээсээр ашиглуулах гэрээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, утасны дугаарын ярианы жагсаалт, бэлэн мөнгөний орлогын баримт, бетон зуурмаг хүлээлгэн өгсөн баримт, утсаар ярьсан тэмдэглэл, харилцан захианы фото зураг, эмнэлэгийн магадлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

6. Хариуцагч шүүхэд нотлох баримтаар: итгэмжлэл, мемориалын баримт, харилцан захиа фото зургаар, барилгын суурь фото зураг, итгэмжлэл, Хаан банк ХХК-ийн дансны хуулга, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Хаан банк ХХК-ийн дансны хуулга,

7. Шүүх талуудын хүсэлтээр: үзлэг хийсэн тэмдэглэл, барилгын хөгжлийн төвийн албан тоот, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн албан тоот, Ньюкон ХХК-ийн албан тоот, гэрч асуусан тэмдэглэл, үзлэг хийсэн тэмдэглэл, байшингийн суурийн фото зураг, гэрч асуусан тэмдэглэл зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ц.Оюун нь хариуцагч Б.Цэенхорлоод холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 9,500,000 төгрөг, алданги 5,250,000 төгрөг, байшингийн суурь цутгахад гарсан зардал буюу хохиролд 3,000,000 төгрөг, нийт 17,750,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад суурь цутгасан зардал буюу хохирол 3,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, нийт 14,750,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2.Хариуцагч Б.Цэенхорлоо нь Ц.Оюунд холбогдуулан 26 ширхэг зүсвэртэй дүнзэн торхны мод гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдэв.

 

3.Хариуцагч Б.Цэенхорлоо нь захиалагч тал торхны загвар зургийг ирүүлэх үүргээ биелүүлээгүйгээс гэрээнд заасан ажил хийгдээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

 

4.Ц.Оюун би гэрээнд заасан үүргээ зөрчөөгүй өөрийн фэйсбүүк хаягаар зургаа өгсөн гэж маргасан.

 

5.Ц.Оюун болон Б.Цэенхорлоо нарын хооронд 2019 оны 04 сарын 24-ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулан уг гэрээгээр Б.Цэенхорлоо нь Баянзүрх дүүрэг 9-р хороо Шар хад 8-р гудамж 144 тоот хаягт байрлах газарт 8х8.5 метрийн хэмжээтэй 4.80 метр өндөртэй 4 ханатай хаалга, цонх, тагт гарсан дүнзэн торхийг зургийн дагуу барих ажлыг 2019 оны 05 сарын 06-ний өдрөөс 2019 оны 05 сарын 20-ний өдрийн дотор хийж гүйцэтгэн Ц.Оюунд хүлээлгэн өгөх, Ц.Оюун нь 2019 оны 04 сарын 25-ний өдөр урьдчилгаа төлбөрт 8,500,000 төгрөг төлөх, үлдэгдэл 2,000,000 төгрөгийг ажил гүйцэтгэж дуусмагц төлөхөөр харилцан тохиролцсон байна. /х.х-ийн 4,5 хуу/

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсжээ.

 

Иргэний хуудийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

 

6.Нэхэмжлэгч Ц.Оюун нь 2019 оны 04 сарын 25-ний өдөр урьдчилгаа 8,500,000 төгрөгийг Б.Цэенхорлоогийн 5014064065 дансанд дүнзэн торх, 2019 оны 03 сарын 05-ний өдөр 700,000 төгрөгийг мод, 2019 оны 06 сарын 05-ний өдөр 300,000 төгрөгийг мод гэсэн утгатайгаар нийт 9,500,000 төгрөг шилжүүлсэн болох нь Хаан банкны дансны хуулгаар тогтоогдсон энэ талаар хариуцагч маргаагүй. Нэхэмжлэгч нь гэрээнд заасан хугацаанд ажлын төлбөрийг төлж, үүргээ биелүүлсэн гэж үзнэ. /х.х-ийн 6 хуу/

 

7.Хариуцагч Б.Цэенхорлоо нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгээгүй шалтгаанаа захиалагч Ц.Оюун гэрээнд заасны дагуу торхон байшингийн загвар зургийг гүйцэтгэгчид ирүүлэх үүргээ биелүүлээгүй гэж маргасан боловч Ц.Оюун нь Б.Цэенхорлоод өөрийн сонгосон дүнзэн байшингийн зургийг өөрийн фэйсбүүк хаягаар илгээсэн болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн хийсэн үзлэгийн баримтаар тогтоогдсон бөгөөд хариуцагчийн тайлбар үгүйсгэгдэнэ. /х.х-ийн 35,36 хуу/

 

Иймд хариуцагч Б.Цэенхорлоог Иргэний хуулийн 350 дугаар зүлйин 350.1.1 дэх хэсэгт зааснаар гэрээнд заасан ажлыг талуудын тогтоосон хугацаанд гүйцэтгээгүй гэж үзэхээр байна.

 

7.а Хариуцагч Б.Цэенхорлоог ажлаа гүйцэтгэхийг удаа дараа шаардахад ажлаа гүйцэтгэхгүй байсан бөгөөд үлдэгдэл 2,000,000 төгрөгөө өг гэх шаардлага тавьж, талуудын дунд маргаан үүссэн, Б.Цэенхорлоогоор ажлаа цаашид гүйцэтгүүлэхгүй гэж мөнгөө буцаан шаардаж эхэлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул 2019 оны 10 сарын 08-ний өдөр талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ нь хариуцагчийн буруугаас болж цуцлагдсан гэж үзэв.

 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй., мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. гэж тус тус хуульчилсан.

 

8. Нэхэмжлэгч Ц.Оюун нь хариуцагч Б.Цэенхорлоод ажлаа гүйцэтгэхийг удаа дараа шаардаж, ажлаа гүйцэтгэхгүй бол мөнгөө буцаан авах, шүүхэд хандана гэх утга бүхий мессежийг удаа дараа илгээж байсан нь шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогдсон бөгөөд нэхэмжлэгч нь ажлын хөлсөнд төлсөн 9,500,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй байна.

 

Иймд хариуцагч Б.Цэенхорлоогоос ажил гүйцэтгэх гэрээний үүргийн төлбөрт төлсөн 9,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Оюунд олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

9. Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.1-д гүйцэтгэгч ажлыг хугацаанд гүйцэтгээгүй захиалагч ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авч хөлсийг төлөөгүй бол буруутай тал хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувийн алданги төлнө. гэж талууд тохиролцсон байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүлйин 232.4-д Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. байхаар хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхтэй.

 

10. Хариуцагч Б.Цэенхорлоогоос гүйцэтгэх ёстой байсан ажлын үнийн дүн болох 10,500,000 төгрөгийн 50 хувь болох 5,250,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Оюунд олгож шийдэв.

 

11. Нэхэмжлэгч Ц.Оюун нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад байшингийн суурь цутгахад гарсан зардал 3,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан хүсэлтээ 2022 оны 11 сарын 22-ний өдөр шүүхэд бичгээр гаргасан болно./х.х-ийн 184 хуу/

 

Иймд хариуцагч Б.Цэенхорлоогоос ажлын хөлсөнд төлсөн 9,500,000 төгрөг, алданги 5,250,000 төгрөг, нийт 14,750,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Оюунд олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд

 

12. Хариуцагч Б.Цэенхорлоо нь Ц.Оюунд холбогдуулан 26 ширхэг зүсвэртэй дүнзэн торхны мод гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Ц.Оюун нь 26 ширхэг зүсвэртэй дүнзэн торхны мод буулгаагүй харин манай хашаанд 20 ширхэг модыг буулгасан тул буцаан өгөхөд татгалзах зүйлгүй гэж маргасан.

 

Шүүх талуудын хүсэлтээр 2022 оны 10 сарын 10-ний өдөр Баянзүрх дүүрэг 9-р хороо Шар хад 8-р гудамж 144 тоот хаягт очиж үзлэг хийхэд голоор нь нэг хувааж зүссэн 20 ширхэг дүнзэн мод байсан болохыг тэмдэглэл үйлдэн, фото зургаар бэхжүүлсэн.

 

Б.Цэенхорлоо нь 26 ширхэг зүсвэртэй мод буулгасан гэж сөрөг нэхэмжлэл гаргасан боловч түүнийгээ нотлох баримтгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

 

Шүүх талуудын хүсэлтээр гэрчээр Ч.Батбаяр, Л.Налжирмаа, С.Батбаяр нарыг асуусан бөгөөд гэрчүүдийн мэдүүлэг нь зөрүүтэй тул үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

12. Иймд Ц.Оюунаас 20 ширхэг зүсвэртэй модыг гаргуулан нэхэмжлэгч Б.Цэенхорлоод олгох, 6 ширхэг зүсвэртэй мод гаргуулах шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдэв.

 

13. Нэхэмжлэгч Ц.Оюуны төлсөн 249,900 төгрөг Б.Цэенхорлоогийн төлсөн 112,000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас хангагдсан үнийн дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцон гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.4, 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Цэенхорлоогоос 14,750,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Оюунд олгож, Ц.Оюунаас 20 ширхэг зүсвэртэй дүнзэн мод гаргуулан Б.Цэенхорлоод олгож, 6 ширхэг зүсвэртэй дүнзэн мод гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Оюуны улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 254,530 төгрөг, Б.Цэенхорлоогийн төлсөн 112,000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Цэенхорлоогоос 231,700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Оюунд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ