Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 142/ШШ2023/00852

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 142/ШШ2023/00852

Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: О аймаг Б-Ө сум Эрдэнэ баг, Туулын 12б-4 тоотод оршин суух, Боржигин овогт Ш-ийн Д /РД:********, *********/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: О аймаг Б-Өр сум Эрдэнэ баг, 18-р гудамж, 10 тоотод оршин суух Бэсүд овогт Л-ын О /РД***********/-т холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 1,150,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ш.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Ундрах нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Мөрдөн байцаагч Ган-Эрдэнэ нь Л.Оийн Хас банкны 5002243436 тоот дансанд яаралтай 1,600,000 төгрөгийг хий гэсний дагуу 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдөр А.Хажидмаагийн хашаа байшингийн гэрчилгээг Тэгш саятан ББСБ-д тавин зээл авч Хаан банкны 5093300703 тоот данснаас шилжүүлсэн боловч 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн шүүхийн тогтоолын дагуу иргэн Л.От илүү төлсөн 1,150,000 төгрөгийг гаргуулан охин А.Хажидмаагийн Хаан банкны дээрх дансанд хийж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Л.О шүүхэд гаргасан тайлбартаа: Ш.Д ажлын өрөөнд минь зөвшөөрөлгүй орж, хувийн эд хөрөнгийг нууцаар хууль бусаар хулгайлж авсан нь тогтоогдсон. Иргэний үйлдэл нь надад санхүүгийн болон харилцагч байгууллага хооронд итгэл, үнэмшил хариуцлага, харилцаанд их хохирол учруулсан. Мобиком ХХК-иас тухайн өдөр авсан 619.000 төгрөний үнэ бүхий гар утасны зээлэнд /206333+118059 / сарын хураамж төлсөн, зээл хаахад 530.727 төгөрг, Мобиком ХХК-нд нийт 855,119 төгрөг төлсөн, утасгүй болсон учир дахин зээлээр Скайтел ХХК-иас 1,619,000 төгрөний утас авч сарын төлбөр 471,000 төгрөг, зээл хаахад 1.350.000 төгрөг төлж Скайтел ХХК-нд нийт 1,821,000 төгрөг төлсөн. Иргэн Ш.Дгийн хулгайн гэмт хэрэг надад нийт 2,676,119 төгрөгийн хохирол учруулсан. Цаашид би хохирлоо нөхөн төлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, Ш.Дгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-2/, Хаан банкны шилжүүлгийн дансны хуулга /хх-3/, О аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 203 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/141 дугаартай шийтгэх тогтоол /хх-4-6/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Д хариуцагч Л.От холбогдуулан 1,150,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Ш.Д нь Мөрдөн байцаагч Л.Оийн Хас банкны 5002243436 тоот дансанд яаралтай 1,600,000 төгрөгийг хий гэсний дагуу 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хариуцагчид 1,600,000 төгрөг шилжүүлсэн боловч 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн шүүхийн тогтоолын дагуу иргэн Л.От илүү төлсөн 1,150,000 төгрөгийг авах эрхтэй гэсний дагуу хариуцагчаас дээрх мөнгийг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг тайлбарлаж байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хулгайн гэмт хэрэг надад нийт 2,676,119 төгрөгийн хохирол учруулсан, цаашид хохирлоо нөхөн төлүүлэх хүсэлт гаргах болно гэж байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ Мобиком ХХК-иас тухайн өдөр авсан 619.000 төгрөний үнэ бүхий гар утасны зээлэнд /206333+118059 / сарын хураамж төлсөн, зээл хаахад 530.727 төгөрг, Мобиком ХХК-нд нийт 855,119 төгрөг төлсөн, утасгүй болсон учир дахин зээлээр Скайтел ХХК-иас 1,619,000 төгрөний утас авч сарын төлбөр 471,000 төгрөг, зээл хаахад 1.350.000 төгрөг төлж Скайтел ХХК-нд нийт 1,821,000 төгрөг төлсөн гэж тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэгч Ш.Д нь 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр О аймгийн Б-Ө сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт 19 дүгээр цэцэрлэгийн эмчийн албан өрөөнд нэвтрэн орж хариуцагч Л.О-ийн эзэмшлийн самсунг А13 маркийн утсыг хулгайлан авч 450.000 төгрөний хохирол учруулсан гэмт хэрэгтээ О аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/141 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар О аймгийн Б-Ө сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлсэн болох нь 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/141 дугаартай Шийтгэх тогтоолоор батлагдаж байна. Дээрх шийтгэх тогтоолын 5 дахь заалтад ...шүүгдэгч нь хохирогчид учирсан хохирлоос илүү төлсөн 1,500,000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй гэж заажээ.

 

Хариуцагч нь хэдийгээр гэмт хэрэгтэй холбоотойгоор өөрт нь утаснаас гадна өөр утас худадаж авах, зээл төлөх зэргээр хохирол учирсан гэж байгаа боловч хохирлоо нэхэмжлээгүй нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтаар няцаагаагүй болно.

 

Хариуцагчийн хулгайд алдсан гар утсыг 450,000 төгрөгөөр үнэлсэн, нэхэмжлэгч 1,600,000 төгрөг төлсөн талаар талууд маргахгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар илүү төлсөн 1,150,000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Л.Оээс 1,150,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Дд олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,150 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Л.Оээс 32,150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Дд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН