Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2023/02626

 

 

 

 

 

 

 

 

                            2023        05          24

            101/ШШ2023/02626

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Б.С /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: А.Ч /рд:/,

 

Хариуцагч: “Б” ХХК /рд:/,

 

Хариуцагч:  Э. Б /рд:/ нарт холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд:  тоот хаягт оршин байрлах И  ХК /рд:/,

 

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, Б ХХК болон Э.Б нарын хооронд хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, Э.Бгийн нэр дээр гарсан өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Б.Сгийн хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагч А.Чын төлөөлөгч Г.Б, хариуцагч Э.Б, “Б” ХХК нарын төлөөлөгч Б.Б, хариуцагч Э.Б, “Б” ХХК нарын өмгөөлөгч Р.П, гэрч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.             Нэхэмжлэгч Б.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн болон нэмэгдүүлсэн шаардлага, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, түүний өмгөөлөгч Ц.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд хянагдаж байгаа Б.С миний нэхэмжлэлтэй хариуцагч А.Ч, ‘Б" ХХК нарт холбогдох иргэний хэрэгт, нэхэмжлэгч миний зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна.

Учир нь миний бие 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр тус шүүхэд хариуцагч А.Ч, “Б” ХХК нарт холбогдуулан Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ,, хороо, ,,, байрны ,, давхрын ,, тоот ,,, м.кв талбай өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахыг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэл гаргасан билээ.

Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад манай өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу тус шүүхээс маргаан бүхий орон сууцтай холбоотой Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулсан боловч маргаан бүхий орон сууцыг 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр “Б” ХХК-ний захирал М овогтой Ж түүний Эхнэр Э овогтой Б нар нь “Орон сууц захиалгын гэрээ” хийж, \ХХ-62-64 хуудас\ 2019 оны 04 дүгээр сарын 10-ний өдөр Баянзүрх дүүргийн бүртгэлийн газарт ,, тоот дугаар бүхий тус орон сууцыг Э.Бгийн нэр дээр ордерыг гаргуулах тухай хүсэлт гаргаж, \ХХ-61 хуудас\ 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Э.Бгийн нэр дээр Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн ,,, дугаар Улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан байна. \ХХ- 67 хуудас\

Бодит байдал дээр тус маргаан бүхий орон сууцыг 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр “Б” ХХК-ний захирал М.Ж, А.Ч нар нь 0\16 дугаар бүхий “Орон сууц худалдах худалдан авах гэрээ” хийж, тус орон сууц нь А.Чын эзэмшилд бүрэн шилжсэн, \ХХ-37-41 хуудас\ мөн тухайн өдөр буюу 2018 оны 06 дугаар сарын 16-ний өдөр нэхэмжлэгч Б.С миний бие А.Чтой тус орон сууцыг 70,000,000 \далан сая\ төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, Худалдах-худалдан авах гэрээ байгуулж, \ХХ-6 хуудас\ тус маргаан бүхий орон сууцны эрх, үүрийг шилжүүлэн авч, 2018 оны 12 дугаар сард анх ашиглалтад орсон үеэс эхлэн тухайн орон сууцад өнөөдрийг хүртэл шударгаар эзэмшиж, ашиглаж, амьдарч байгаа болно.

Гэтэл тухайн үед барилга барих хүнгүй, хөрөнгө оруулалт байхгүй байх үед “Б” ХХК-ний захирал М.Ж, А.Ч нар барилгын бүх ажлаа надаар хийлгэсэн, тэгээд таны орон сууцны ордерыг удахгүй гаргаж өгнө гэж хэлж байсан хүмүүс дараа нь утсаа авахгүй, уулзах бүрд надад хамаагүй гэх мэтээр бие биелүүгээ түлхэж, хоорондоо үгсэн хуйвалдаж иргэн намайг хохироож байгаад миний бие гомдолтой байна. Миний зүгээс энэ орон сууцыг худалдан авахын тулд хүнээс мөнгө зээлж, хүүхдийнхээ хашаа байшин, өөрийн авто машин зэрэг бүх зүйлээ зарж, үрж байж авсан одоо энэ орон сууцад миний хүүхэд эхнэр хоёр хүүхдийн хамтаар амьдарч байгаа, миний бие өөрөө хүртэл орох оронгүй байр түрээслэн амьдарч, хүүхдүүдээ орох оронтой очих хаягтай болгох гэсэн үүднээс тус байрыг худалдан авсан, миний хувьд тус орон сууцыг анх ашиглалтад орохоос өмнө худалдан авч, ашиглалтад орсон цагаас нь эхлэн өнөөдрийг хүртэл манай хүүхдүүд

амьдарч байгаа, энэ талаар дээрх хүмүүс болон хамт ажил хийж байсан бүх хүмүүс мэдэж байгаа мөн манай хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч, нийгмийн ажилтан гээд бүгд мэдэж байгаа шүүхээр шударга үнэнийг тогтоолгомоор байна.

Иймд Б.С миний зөрчигдсөн эрхийг сэргээж, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ,, хороо, ,,, байрны ,, давхрын ,, тоот ,,, м.кв талбай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр Б овогтой С намайг тогтоож өгнө үү.

 

Нэхэмжлэгч Б.С миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Миний зүгээс тус шүүхэд хандаж А.Ч, “Б” ХХК нарт холбогдуулан Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ,, хороо, ,,, байрны ,, савхрын ,, тоот ,,, м.кв талбай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан билээ.

Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад манай өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу тус шүүхээс Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулсан боловч тус орон сууцыг “Б” ХХК-ний захирал М.Ж түүний эхнэр Э.Б нар нь 2019 оны 03 дугаар сарын 15-ний өдөр “Орон сууц захиалгын гэрээ” хийж \хавтаст хэргийн 62-64 хуудас\ 2019 оны 04 дүгээр сарын 10-ний өдөр Баянзүрх дүүргийн бүртгэлийн газарт ,, тоот бүхий Э.Бгийн нэр дээр орон сууцны ордерыг гаргуулах тухай хүсэлт гаргаж, \хавтаст хэргийн 61 хуудас\ 2019 оны 05 дугаар сарын 03-ний өдөр Э.Бгийн нэр дээр Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн ,,, дугаар Улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан байна. \хавтаст хэргийн 67 хуудас\

Бодит байдал дээр тус орон сууцыг 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр “биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг” “Б” ХХК-ний захирал М.Ж нь А.Чд хүлээлгэн өгч, талууд 0\16 дугаар бүхий “Орон сууц худалдах худалдан авах гэрээ”-г байгуулж, Орон сууцыг А.Ч эзэмшилдээ авсан \хавтаст хэргийн 37-41 хуудас\ мөн тухайн өдөр 2018 оны 06 дугаар сарын 16-ний өдөр Б.С миний бие А.Чтой тус орон сууцыг 70,000,000 \далан сая\ төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, “биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг” хүлээн авч \хавтаст хэргийн 6 хуудас\ 2018 оны 12 дугаар сард ашиглалтад орсон үеэс эхлэн тухайн орон сууцад амьдарч өнөөдрийг хүртэл шударгаар эзэмшиж, ашиглаж байна.

Гэтэл 2019.03.15-ны өдөр “Б” ХХК-ний захирал М.Ж Э.Бтай “Орон сууц захиалгын гэрээ” хийж, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн ,,, дугаар Улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулсан нь иргэн Б.С миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Учир нь гуравдагч этгээд Э.Б нь Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу “Өмчлөх эрхийг шударгаар олж авсан” гэж үзэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл А.Ч нь “Б” ХХК-ний захирал М.Жтэй харилцан тохиролцож, ажил хийж гүйцэтгэсний төлбөрт худалдан авах тухай “худалдах-худалдан авах гэрээ”-г байгуулсан талаарх үйл баримтын талаар “гуравдагч этгээд” болон хэн аль нь мэдэж байсан, мэдэх боломжтой байсан бөгөөд хэргийн материалд талуудын хооронд байгуулсан гэрээ тодорхой байгаа 2019.03.15-ны өдөр “Б” ХХК-ний захирал М.Ж, Э.Б нарын хооронд хийсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” 56 дугаар зүйлийн 56.1.4-т заасан “үнэн санаанаасаа бус хөнгөмсгөөр хандаж, түүнийг илэрнэ гэж урьдаас тооцож, тодорхой хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцэл" гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм.

Иймд “Б” ХХК-ны захирал М.Ж түүний эхнэр гуравдагч этгээд Э.Б нарын хооронд байгуулсан 2019.03.15-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Миний бие Б.С нь 2018 онд “Б” ХХК-ийн барилга дээр цахилгааны ажлыг хийж гүйцэтгэх явцдаа “Б” ХХК-ний захирал М.Ж барилгын гүйцэтгэгч А.Ч нартай харилцан тохиролцож Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг ,,, хороо, ,,,, /,,,/ ,, байрны ,, тоот ,, м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг худалдан авах гэрээ байгуулж, дээрх орон сууцыг А.Ч нь “ажил гүйцэтгэх гэрээ”-ний төлбөрт тооцуулан авч байгаа талаар “Б” ХХК-ний захирал М.Ж болон холбогдох хүмүүс нь хүлээн зөвшөөрч орон сууцыг худалдан авч болно гэсэн тул 2018 оны 06 дугаар сарын 16-ний өдөр 70,000,000 \далан сая\ төгрөгийг А.Чд шилжүүлэн өгч Баянзүрх дүүрэг ,,, хороо, ,,,, /,,,/ ,, байрны ,, тоот ,, м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг худалдан авсан. Удалгүй 2018 оны 12 дугаар сард байр ашиглалтад орж “Б” ХХК-ний зүгээс орон сууцны түлхүүр өгснөөр тус орон сууцад орж өнөөдрийг хүртэл манай хүүхэд эхнэр 2 хүүхдийн хамтаар амьдарч байгаа билээ. Энэ хугацаанд миний бие “Б” ХХК-ний захирал Ж болон холбогдох хүмүүсээс орон сууцны гэрчилгээг гаргаж өгөхийг удаа дараа шаардахад удахгүй гаргаж өгнө танд төлбөр тооцооны асуудал бол байхгүй, гүйцэтгэгчээр ажилласан А.Чтой тооцоо нийлээд гэрчилгээг чинь гаргаж өгнө гэдэг. А.Чтой уулзахаар надаа ямар нэгэн тооцоо байхгүй би ажлын бүрэн гүйцэд хийсэн танай гэрчилгээг чинь гаргаж өгөх ёстой гэх мэтээр асуудалд хандсаар өдийг хүргэсэн. Ингээд миний зүгээс арга буюу 2020 онд шүүхэд нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад манай өмгөөлөгчийн зүгээс нотлох баримт гаргуулахаар хүсэлт гаргаж шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэж нотлох баримтууд шүүхэд ирэхэд нэхэмжлэгч миний маргаж буй орон сууцыг иргэн Эрдэнэбаатарын Бгийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж өгсөн нь тогтоогдсон. Гэтэл “Б” ХХК нь өнөөдрийг хүртэл өмчлөх эрхийн гэрчилгээг надад гаргаж өгөлгүй улмаар 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээг өмчлөх эрхгүй этгээд болох Эрдэнэбаатарын Бд шилжүүлэн өгч хууль зөрчиж байгаад маш их гомдолтой байна. Эрдэнэбаатарын Б нь анх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцож байсан бөгөөд нэхэмжлэгч талаас хариуцагчаар татан оролцуулсан болно.

Иймд Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг ,,, хороо, ,,,, /,,,/ ,, байрны ,, тоот хаягт байрлалтай, ,,, дугаар ,, м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны ,,, дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцож өгнө үү.

1а. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Б” ХХК-ний гаргасан сөрөг нэхэмжлэлийг Б.С миний бие бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир дараах тайлбарыг гаргаж байна.

Б.С миний бие 2018 онд Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн ,,, хорооны нутаг дэвсгэрт байрлах “Б” ХХК-ний барьж байсан 43 айлын тус орон сууцанд ажил гүйцэтгэх гэрээний дагуу цахилгаан угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн.

•                        чу*

'чЦь)

[|

щ

Тухайн үед тус орон сууцанд барилгын өрлөг, заслын ажил хийж байсан А.Ч гэх залуу ажлын хөлсөнд нийт 3 байр авч байгаа та нэг байрын надаас худалдаад авчих яаралтай мөнгөний хэрэг гараад байгаа талаар надад хэлж Баянзүрх дүүргийн ,, хороо, ,,, байрны ,, тоот ,,, кв.м тус орон сууцыг миний бие А.Чоос нийт 70,000,000 \далан сая\ төгрөгөөр худалдан авч орон сууцны төлбөрийг 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр бүрэн барагдуулж тус өдөр А.Ч бид 2 худалдах худалдан авах гэрээ байгуулсан. “Б” ХХК-ний хувьд А.Чтой харилцан тохиролцож ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт тус орон сууцыг өгөхөөр харилцан тохиролцож 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр мөн “Орон сууц байшин худалдах худалдан авах гэрээ”-г байгуулсан байдаг. Миний хувьд 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр А.Чтой гэрээ байгуулж тус орон сууцны эрх, үүргийг шилжүүлж авсан, “Б” ХХК-ний захирал Ж, А.Ч нараас энэ 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан “Орон сууцны байшин худалдах худалдан авах гэрээ"-г өөрчилж миний нэр дээр болгох талаар шаардахад Ж захирал болон А.Ч нар нь ямар нэгэн асуудал байхгүй барилга орсны дараа “Орон сууцны гэрчилгээ”-г чинь гаргаж өгнө гэж байсан учир миний бие нээх юм бодоогүй учир нь тус орон сууцанд миний бие ажил хийж гүйцэтгэж байсан огт таньж мэдэхгүй танихгүй хүнээс орон сууц худалдаж авсан бол нэг өөр хэрэг байх мөн тэнд байсан хамт ажил хийж байсан хүмүүс бүгд мэдэж байгаа ер нь гадуур баригдаж байгаа барилга ихэнх нь бартераар буюу орон сууц өгч ажлаа хийж гүйцэтгүүлдэг гэтэл “Б” ХХК нь өнөөдөр ажлаа хийлгүүлчхээд тус орон сууцны гэрчилгээг гаргаж өгөхгүй өнөөдрийг хүртэл Б.С намайг хохироож байна. Миний хувьд Баянзүрх дүүргийн ,, хороо, ,, байрны ,, тоот ,,, кв.м орон сууцыг анх орсон цагаас нь эхлэн төлбөрөө бүрэн төлж өнөөдрийг хүртэл тус хон сууцыг шударгаар эзэмшиж, ашиглаж ирсэн. Иймд Б.С миний бие шударга эзэмшигч тул хариуцагч “Б” ХХК-ний гаргасан Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож тус орон сууцны өмчлөгчөөр Б.С намайг тогтоож өгнө үү.

1б. 2020.8.6-нд анх ,, тоот орон сууцны гэрчилгээг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Орон сууцыг Э.Бд шилжүүлсэн байсан тул өмчлөгчөөр тогтоолгох болон Э.Бтай байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Э.Бгийн гэрчилгээг хүчингүй болгох тухай шаардлага гаргасан. Нэхэмжлэлээ бүхэлд нь дэмжинэ. Хариуцагч нарын төлөөлөгч нь эрх зүйн харилцаанд ороогүй гэдэг. Орон сууцыг авах талаар нэхэмжлэгч болон хариуцагч нар гээд холбогдох бүх хүмүүс байсан. Энэ нь үүрэг гүйцэтгүүлэгч нь эрхээ шилжүүлсэн. Ингэснээр хариуцагч компанийн захирал нь зөвшөөрөөд үнийг нь хариуцагч А.Чд өгөөрэй л гэдэг. Энэ талаар баримт хэрэгт авагдсан. Үүний дагуу А.Чтой гэрээ байгуулсан юм гэв.

2.             Хариуцагч “Б” ХХК, Э.Б нар болон тэдгээрийн төлөөлөгч Б.Б нь шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд хандан гаргасан А.Ч болон “Б” ХХК нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь “Б” ХХК нь иргэн Стай өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулсан Баянзүрх дүүргийн ,, хороо, ,, байрны ,, тоот ,,, кв.м талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг байгуулаагүй, иргэн болон “Б” ХХК-ний хооронд ямар нэгэн гэрээний үүрэг хариуцлага үүсээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас “Б” ХХК-тай холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт гаргаж мэтгэлцэн оролцох болно.

 

Б.Сы 2021.2.24-ний өдрийн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. “Б” ХХК болон иргэн Б.С нарын хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй болно.

 

Б.Сы тус шүүхэд хандан гаргасан А.Ч, “Б'' ХХК-д холбогдуулан гаргасан орон сууц гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэрэгт гуравдагч этгээдээр намайг татан оролцуулахаар шийдвэрлэсэн байна. Б.Сы гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжилж байгаа орон сууцтай холбоотойгоор Б.С нартай хийсэн ямар нэгэн гэрээ хэлцэл байхгүй, ямар нэгэн үүрэг хариуцлага хүлээх үндэсгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй.

 

Тус шүүхэд хандан гаргасан Б.Сы Э.Б болон “Б” ХХК-ний хооронд байгуулсан “Орон суун худалдах, худалдан авах гэрээ”-г хүчингүйд тооцуулахаар гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргаж буй нэхэмжлэгч М.С нь дээрх орон сууцыг худалдах худалдан авах гэрээний тал биш учир хуулиар энэ орон сууцтай холбоотой ямар нэгэн шаардлага гаргах эрх олгогдоогүй болно.

 

Нэхэмжлэгч Б.Сы хариуцагч Э.Бд холбогдуулан гаргаж буй нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Э.Бгийн хувьд Б.Сы хууль ёсны эрх ашгийг хөндсөн зүйлгүй учир маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах үндэслэлгүй болно.

 

2а. Нэхэмжлэгч “Б” ХХК нь иргэн М.Стай өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулсан Баянзүрх дүүргийн ,, хороо, ,, байрны ,, тоот ,,, кв.м талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг байгуулаагүй, М.С болон “Б” ХХК-ний хооронд ямар нэгэн гэрээний үүрэг хариуцлага үүсээгүй. Уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах тухай тохиролцоог манай байгууллага иргэн А.Чтой хийж улмаар “Орон сууцны байшин худалдах, худалдан авах гэрээ”-г 2018-06-16-ны өдөр байгуулсан. Гэтэл хариуцагч М.С нь манай байгууллагатай гэрээ хэлцэл байгуулаагүй, орон сууцны төлбөрт нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй атлаа тухайн хаягт байрлах манай компанийн өмчлөлийн орон сууцыг 2018-12-р сараас хойш хууль бусаар хүү С.Бгийн хамтаар эзэмшиж оршин сууж байгаа болох нь нэхэмжлэгч М.Сы шүүхэд гаргасан нэхэмжлэл тайлбараар тогтоогдож байгаа болно. Иймд манай байгууллагын хууль ёсны эрх ашгийг хөндөж буй тул уг орон сууцыг М.С нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү.

 

Тус шүүхэд хандан Б.С нь А.Ч болон “Б” ХХК-д холбогдуулан гаргасан иргэний хэрэгт гуравдагч этгээдээр Э.Бг татан оролцуулж байгаа болно. Гуравдагч этгээд Э.Б нь нэхэмжлэгч Б.Стай Баянзүрх дүүргийн ,, хороо, ,,, байрны ,, тоот ,,, кв.м талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг байгуулаагүй тэдний хооронд ямар нэгэн үүргийн хариуцлага үүсээгүй бөгөөд харин гуравдагч этгээдийн өмчлөлийн орон сууцанд 2018-12-р сараас хойш нэхэмжлэгч тал хууль бусаар оршин сууж хууль ёсны эрх ашгийг нь хөндөж буй тул уг орон сууцыг Б.С нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэж бие даасан шаардлага гаргаж байгаа болно.

Б.Сы нэхэмжлэлтэй “Б” ХХК болон А.Чд холбогдох иргэний хэрэгт Э.Б нь хамтран хариуцагчаар татагдан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа болно.

Хариуцагчаар Э.Бг татан оролцуулахаас өмнө Э.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцож Б.С нарын хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх шаардлага гаргаж хэлэлцүүлж байсан учир цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд уг шаардлагыг хариуцагчаас гаргаж буй сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хэлэлцүүлэх хүсэлт байна.

 

2б. Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Хариуцагч компани нь нэхэмжлэгчтэй орон сууц худалдах гэрээ байгуулаагүй. Нэхэмжлэгч нь цахилгааны ажил хийгээд ажлын хөлсөндөө орон сууц авсан. Нэхэмжлэгч нь үйл баримтаа нотлох үүрэгтэй. Ч нь ажил гүйцэтгэх гэрээний ажлыг бүгдийн гүйцэтгээгүй, ажлаа орхиж явсан. Ажлаа орхиж явсан хүнээс байрыг авсан гэх тайлбар үндэслэлгүй. Э.Б өмлөгч болсон нь хууль бус гэж байна. Э.Бтай байгуулсан гэрээ хүчин төгөлдөр юм. Заавал оршин сууж байх ёстой биш юм. С эзэмшиж байгаа талаар маргаагүй бөгөөд тухайн үед мөнгийг төлнө гэсэн боловч төлөөгүй. Нэхэмжлэгч нь цахилгааны ажлаа улсын комисст хүлээлгэж өгөөд хөлсөө авсан. Иргэний эрх зүйн харилцаанд шударгаар оролцох ёстой. 2017.10.2-ны гэрээний 4.1-д материалаар хангах үүрэг биелүүлээгүй гээд байна. Ажил гүйцэтгэх гэрээ болон С, Ч нарын хооронд албан ёсоор гэрээ байгуулагдаагүй. Ж гэж хүнтэй гэрээ байгуулаагүй юм. Байр авах талаар яригдаж байсан боловч Чтой гэрээ хийх асуудал байхгүй гэдгийг сануулдаг. Чтой хариуцагч компани гэрээ хийдэг. Шаардах эрх шилжүүлсэн гэдгийг хэн ч гэрчлээгүй. Өмнө нь бартераар орон сууц авсан байсан тул дахин байр авна гэхэд нь л зөвшөөрсөн. Чын хийсэн ажилтай холбоотой баримт байхгүй. Материалаар тасалсан баримтгүй. Гэтэл байр ашиглалтад оруулчихсан шүү дээ. Сы хийсэн ажил нь энэ маргааны байранд тооцогдохгүй. Нэхэмжлэгч нь Чоосоо л нэхэх хэрэгтэй. Ч нэг ч удаа тайлбар өгдөггүй. Дандаа төлөөлөгч томилоод л явуулчихдаг. Чтой уулзаж хийсэн ажлыг нь асуумаар байна гэж хэлдэг. Төлөөлөгчийнх нь хэлээд байгаа нь өөрийнх нь хүсэл зориг мөн эсэх нь эргэлзээтэй. Гэрч Б нь хэдэн төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээтэйг мэдэхгүй байгаа юм. 180 хэдэн сая төгрөгт 3 байр яаж багтах юм. 90 гаран сая төгрөгийн ажил хийчхээд Сы мөнгийг авчихдаг. Хэрэв бүгд байсан юм бол гуравласан гэрээ байгуулахгүй яасан юм бэ. Нэхэмжлэгч нь Дны хэрэг дээр худлаа мэдүүлэг өгөөд байдаг. Гэрээ нь хэдэн төгрөгийн гэрээ гэдэг нь мэдэгдэхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Э.Бгийн хөрөнгө оруулсан эсэх нь энэ хэрэгт хамааралгүй тул энэ баримтыг гаргах шаардлагагүй гэв.

 

3.             Хариуцагч А.Ч нь шүүхэд, түүний төлөөлөгч Г.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Ч миний бие Сы нэхэмжлэлтэй орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь маргаан бүхий орон сууц нь Жийн эхнэр Бгийн нэр дээр бүртгэлтэй байгаа. Ч миний бие нь хоригдож сэтгэл санаа тогтворгүй байгаа учир тайлбар бичиж чадахгүй байна. иймд өмгөөлөгч авч хариу тайлбар болон нотлох баримтаа гаргаж өгөх болно.

 

3а. Нэхэмжлэлийг дэмжинэ. Ч нь ажил гүйцэтгэх гэрээ хийгээд 90 гаруй хувьтай ажлыг гүйцэтгэсэн. Энэ талаар гэрчүүд хэлдэг. Саас төлсөн мөнгийг барилыг ажилд зарцуулж, тооцоо дууссан. Хариуцагч компани болон Ч нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээнд зааснаар анхнаасаа үүрэг бүрэн хангагдаагүй, материал хугацаа хэтэрснээс болж ажлыг 94 хувьтай гүйцэтгээд зогсоосон байдаг. Орон сууцыг ажлын хөлсөнд өгөхөөр тохиролцсон байдаг. Сд зарсан байрыг ч ажлын хөлсөнд авсан гэх баримт нь 1-р хавтаст хэргийн 58-д байгаа гэрээгээр нотолно. Энэ гэрээг төлбөрийг ажлын гүйцэтгэлээр гэж байхгүй гэв.

 

4.             Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “И ББСБ” ХК нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Б.Сы нэхэмжлэлтэй, хариуцагч “Б” ХХК, А.Ч, Э.Б нарт холбогдох Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах, өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч нарын гэрээний үүрэг үүсээгүй болохыг тогтоолгох, хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй, иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Тус иргэний хэргийн маргааны зүйл болох Баянзүрх дүүргийн ,,, хороо, ,,, хороолол, ,, байрны ,, тоот хаягт байрлалтай, ,,, дугаартай ,, м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг “И ББСБ” ХК /РД: /, Э.Б /РД:  / нарын хооронд 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан ,,,, дугаар барьцааны гэрээний дагуу барьцаалсан. Зээлдэгч Э.Б нь ,,,1 тоот зээлийн өр төлбөрийг бүрэн төлж барагдуулсан ба ,,, улсын бүртгэлийн дугаартай хөрөнгийн үүргийн гүйцэтгэл дууссан тул “И ББСБ” ХК нь цаашид тус иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох шаардлагагүй болсон гэв.

5.             Зохигч болон гуравдагч этгээд нар нь шүүхэд дараах нотлох баримтыг ирүүлсэн.

5а. Нэхэмжлэгчээс 2018.06.16 гэж гараар бичсэн гэрээ /1-р хх6/, Хаан банк дахь өөрийн дансны хуулга /1-р хх9-19/, С.Бгийн төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1-р хх21/, ,, УНМ улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгчийн талаарх түүхчилсэн лавлагаа /1-р хх107-108/, “М” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн тодорхойлолт болон орон сууцны ашиглалтын зардал төлсөн талаар баримтууд /1-р хх170-184/, С.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /3-р хх91/, Ц.Бийн иргэний үнэмлэхийн хуулбар /3-р хх92/, С.Б, Ц.Б нарын гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар /3-р хх93/, Б.Х, Б.А нарын төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар /3-р хх94, 95/,

5б. Хариуцагч “Б” ХХК-с 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч “Б” ХХК болон хариуцагч А.Ч нарын байгуулсан орон сууцны байшин худалдах худалдан авах ,,,, дугаар гэрээ /1-р хх58/, Хаан банк дахь өөрийн дансны хуулга /1-р хх226/, өөрийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 19/,,, албан тоот, 2019 оны 07 дугаар сарын 01-ны өдөр Ц.Бтай байгуулсан ,,, дугаар орон сууц захиалгын гэрээний хуулбар /1-р хх228-232/, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр А.Чтой байгуулсан ,,, дугаар ажил гүйцэтгэх гэрээний хуулбар /1-р хх233-237/, 2018 оны 02 дугаар сарын 11-ны өдөр Б.Стай байгуулсан 02/13 дугаар ажил гүйцэтгэх гэрээний хуулбар /1-р хх238-241/, Барилга байгууламжийг ашиглалт оруулах комиссын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2019/84 дүгээр дүгнэлтийн хуулбар /2-р хх74-77/, Б.Дэлгэрсайханы нэмэгдүүлсэн шаардлагын хуулбар /2-р хх108/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 03594 дүгээр шийдвэрийн хуулбар /2-р хх109-113/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн ,,,, дугаар магадлалын хуулбар /2-р хх114-117/, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ,,,, дүгээр тогтоолын хуулбар /3-р хх98-99/, НШШГГ-н мөнгө шилжүүлсэн баримтын хуулбар /3-р хх100/, 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолын хуулбар /3-р хх101/, 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Ж.Бтэй байгуулсан 18/23 дугаар барилгын ажил гүйцэтгэх гэрээ /3-р хх138-140/, 2018 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр Д.Этай байгуулсан 18/16 дугаар барилгын ажил гүйцэтгэх гэрээ /3-р хх141-143/, 2018 оны 10 дугаар сарын 11-ны өдөр О.Атэй байгуулсан 18/37 дугаар барилгын ажил гүйцэтгэх гэрээ /3-р хх144-146/,

5в. Хариуцагч А.Чоос Хаан банк дахь өөрийн дансны хуулга /2-р хх119-160/,

5г. Гуравдагч этгээд “И ББСБ” ХК-с 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар /2-р хх178-180/, мөн өдрийн барьцааны гэрээний хуулбар /2-р хх181/, Э.Бгийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /2-р хх182/, 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний хуулбар /2-р хх183-186/, 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний хуулбар /2-р хх187-188/,

5д. Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээ Улсын бүртгэлийн ерөнхий газраас Баянзүрх дүүрэг, ,,, хороо, 15 дугаар хороолол /,,,/, ,, байр, ,, тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн ,,, дугаарт бүртгэгдсэн орон сууцны өмчлөх эрхийн болон барьцаа зээлийн гэрээний бүртгэлтэй холбогдох баримтууд /1-р хх79-94/, Шүүхийн тусгай архиваас 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр А.Чыг асуусан тэмдэглэлийн хуулбар /3-р хх132-135/-г нотлох баримтаар гаргуулсан.

2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр гэрчээр Б.Батмагнайг /1-р хх216-219/, мөн өдөр гэрчээр Х.Гыг /1-р хх220-223/, 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гэрчээр С.Бг /3-р хх114-117/, 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр гэрчээр Б.Бг /3-р хх120-129/ тус тус асуусан.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

      ҮНДЭСЛЭХ нь:

1.             Шүүх дараах үндэслэлээр орон сууцны өмчлөгчөөр тогтоох, орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай үндсэн, орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.             Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч “Б” ХХК, А.Ч, Э.Б нарт холбогдуулан Баянзүрх дүүрэг, ,,, хороо, 15 хороолол /,,,/, ,, байр, ,, тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ,,, дугаар бүртгэгдсэн, ,,, м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, “Б” ХХК, Э.Б нарын 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, Э.Бгийн нэр дээр гарсан 0,,, дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэл гаргасан.

 

3.             Хариуцагч “Б” ХХК, Э.Б нар нь нэхэмжлэгчтэй маргаж буй ,, тоот хаягт байрлах орон сууцтай холбоотойгоор эрх зүйн харилцаанд оролцоогүй гэж үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс дээрх ,, тоот хаягт байрлах орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

4.             Хариуцагч А.Ч нь шүүхэд гаргасан тайлбартаа үндсэн нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан боловч түүний төлөөлөгч Г.Б нь шүүх хуралдаанд үндсэн нэхэмжлэлийг дэмжиж тайлбар гаргасан.

 

5.             Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “И ББСБ” ХХК нь хариуцагч Э.Бг дээрх ,, тоот орон сууцыг барьцаалан зээл авсан бөгөөд зээлийг бүрэн төлж, орон сууцны барьцааны үүрэг дуусгавар болсон тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох шаардлага талаар албан тоотыг шүүхэд ирүүлсэн. /3-р хх65/

 

6.             Хариуцагч “Б” ХХК болон “ММОЧ” ХХК-г төлөөлж А.Ч нар нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 43 айлын орон сууцны өрлөг, шавар, заслын ажлыг гүйцэтгэх тухай 10/26 дугаар гэрээ байгуулсан. /1-р хх233-237/

Гэрээний 3.1-т зааснаар ажлын нийт хөлсийг 123,302,100 төгрөг гэсэн боловч 9.2-т зааснаар гүйцэтгэх ажлын жагсаалтыг үйлдэж, хөлсийг нийт 133,202,100 төгрөг байхаар тохиролцсон байна.

Улмаар ажлын хөлсийг баригдаж буй барилгаас ,, м.кв болон ,,, м.кв талбайтай орон сууц олгох замаар төлөхөөр тохиролцсон үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

6а. Үүний дараа хариуцагч “Б” ХХК болон хариуцагч А.Ч нар нь 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ,,айлын орон сууцны барилгаас ,,, м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг худалдах худалдан авах тухай ,,,, дугаар гэрээ байгуулжээ. /1-р хх58-62/

Гэрээний 2 дугаар зүйлд зааснаар орон сууцны нийт үнийг 92,737,500 төгрөгөөр тохиролцож, улмаар гэрээний 2.3-т урьдчилгаа төлбөрт 12,600,000 төгрөг төлсөн, үлдэх төлбөрийг 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлөхөөр заасан.

Өөрөөр хэлбэл, энэхүү ,,, м.кв орон сууцны төлбөрийг дээрх ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд тооцохоор тохиролцсон гэх үйл баримт гэрээгээр тогтоогдохгүй байна.

 

7.             Нэхэмжлэгч Б.С болон хариуцагч А.Ч нар нь 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр дээрх ,,, м.кв талбайтай орон сууцыг нийт 70,000,000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулж, худалдан авагч Б.С нь үнийг бүрэн төлсөн талаар гэрээнд тусгажээ. /1-р хх6/

7а. Мөн маргаж буй 43 айлын орон сууцыг барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ,,,,, дүгээр дүгнэлтээр ашиглалтад хүлээн авсан байна. /2-р хх74-77/

Дээрх үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

 

8.             Хариуцагч А.Ч нь маргаж буй ,,, м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд тооцож авсан гэж тайлбарласан. Харин хариуцагч “Б” ХХК, Э.Б нар нь энэхүү тайлбарыг үгүйсгэж, хэдийгээр уг орон сууцыг нэхэмжлэгч Б.Сд хүлээлгэн өгсөн боловч үнийг төлөхөөр тохиролцсон гэж маргаж байна.

8а. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь энэхүү орон сууцыг нэхэмжлэгч хүлээн авч, улмаар түүний хүү С.Б 5 жил амьдрах хугацаанд төлбөр төлөх талаар шаардаж байгаагүй гэх боловч энэхүү тайлбар нь төлбөр төлөхөөр тохиролцоогүй гэдгийг шууд нотлохгүй. Өөрөөр хэлбэл, 5 жил оршин суусан гэдэг нь хариуцагч “Б” ХХК, Э.Б нарын төлөөлөгчийн бид А.Чын ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд тооцож хүлээлгэн өгөөгүй гэх тайлбар харьцангуйгаар үгүйсгэгдэхгүй байна.

 

9.             Зохигчид хариуцагч А.Чыг гэрээний дагуу гүйцэтгэх ажлын тодорхой хэсгийг гүйцэтгээгүй, орхиж явсан үйл баримтын талаар маргаагүй боловч хариуцагч “Б” ХХК, Э.Б нарын төлөөлөгч нь ажлын 70 хувийг гүйцэтгэсэн болохыг зөвшөөрсөн бол гэрч Б.Б нь 93 орчим хувийг гүйцэтгэсэн гэж мэдүүлсэн. /3-р хх120-129/

Цаашлаад, гэрч Б.Б нь тухайн үед хариуцагч “Б” ХХК-д инженерээр ажиллаж байсан болох нь дээрх ,,,, дугаар ажил гүйцэтгэх гэрээгээр тогтоогдож байна. /1-р хх234/

9а. Гэрч Б.Б нь хариуцагч А.Чын гүйцэтгэх ажлын талбай нэмэгдсэнээр хөлсөнд олгох 1 орон сууцны талбайг ,,, м.кв болгож өөрчилсөн гэх боловч энэхүү мэдүүлэг нь хэрэгт байгаа бусад баримтаар тогтоогдохгүй байна. Тодруулбал, гэрчийн энэхүү тайлбар дээрх ,,,, дугаар худалдах худалдан авах гэрээгээ үгүйсгэгдэж байна.

Улмаар хариуцагч А.Ч нь ажлын хөлсийг нэмэгдүүлэн тохиролцсон, улмаар ажлын хөлсөнд маргаж буй ,,, м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг тооцож авахаар тохиролцсон гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу нотлоогүй.

9б. Дээрх үйл баримтаас үзэхэд хариуцагч А.Ч нь ажлыг бүрэн гүйцэтгээгүй, ажлын гүйцэтгэсэн хэсгийг хүлээлгэн өгч холбогдох акт үйлдээгүй, маргаж буй орон сууцыг ажлын хөлсөнд тооцож авахаар тохиролцсон гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул түүнд Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар уг орон сууцыг өмчлөх эрх үүсээгүй байжээ.

 

10.          Гэрч С.Б нь өөрийн хашаа байшинг худалдсан мөнгөн хөрөнгийг маргаж буй орон сууцны үнэнд төлж удалгүй орон сууцыг хүлээн авсан гэж тайлбарласан. /3-р хх114-117/

Тэрээр 2018 оны 12 дугаар сараас эхлэн тухайн орон сууцанд амьдарч эхэлсэн болох нь Баянзүрх дүүргийн ,,, хорооны тодорхойлолтоор тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч Б.С, хариуцагч А.Ч нар нь 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр гэрээ байгуулсан байх тул нэхэмжлэгчийн өөрийн хүүгийн хашаа байшин зарж хариуцагч А.Чд худалдах худалдан авах гэрээний сүүлийн төлбөрийг төлсөн өдөр гэрээ байгуулсан гэх тайлбар үгүйсгэгдэж байна. /1-р хх5, 6/

 

11.          Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ.

11а. Дээрхээс үзэхэд хэдийгээр хариуцагч А.Ч нь хариуцагч “Б” ХХК-тай маргаж буй орон сууцыг худалдах худалдан авах гэрээ байгуулсан боловч түүнд орон сууцыг өмчлөх буюу захиран зарцуулах эрх үүсээгүй байхад нэхэмжлэгч Б.Стай худалдах худалдан авах гэрээ байгуулсан байна.

Тодруулбал, нэхэмжлэгч болон хариуцагч А.Ч нар худалдах худалдан авах гэрээ байгуулах үед уг орон сууц нь хариуцагч “Б” ХХК-ийн өмчлөлд байсан байх тул өмчлөгчийн зөвшөөрөлгүй буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хууль зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй байгуулагдсан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарч байна.

Иймд үндсэн нэхэмжлэлийн үндэслэл болох худалдах худалдах авах гэрээ нь хүчин төгөлдөр бус байх тул Баянзүрх дүүрэг, ,,, хороо, 15 хороолол /,,,/, ,, байр, ,, тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ,,, дугаар бүртгэгдсэн, ,,, м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлийг шаардлагыг хангах үндэслэлгүй.

 

12.          Хариуцагч “Б” ХХК болон хариуцагч Э.Б нар нь 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр маргаж буй ,, тоот орон сууцны талаар орон сууц захиалгын гэрээ байгуулсан. /1-р хх83-85/

Улмаар хариуцагч “Б” ХХК нь 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр улсын бүртгэлийн байгууллагад захиалгын гэрээний дагуу төлбөр төлөгдсөн тул Э.Бгийн өмчлөлд орон сууцыг бүртгэх агуулга бүхий ,,,, дүгээр албан тоотыг хүргүүлснээр мөн оны 05 дугаар сарын 03-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0,,, дугаар гэрчилгээ олгогдсон байна. /1-р хх82, 88/

12а. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хариуцагч Э.Б дээрх гэрээний дагуу төлбөр төлсөн болон хөрөнгө оруулалт хийсэн санхүүгийн анхан шатны баримтгүй гэж маргасан. Гэвч үнэ, эсхүл хөлс төлөгдсөн эсэх талаар гэрээний талууд маргаагүй бөгөөд дээрх 19/34 дүгээр албан тоотод төлбөр бүрэн төлөгдсөн талаар дурдсан байна. Түүнчлэн хариуцагч “Б” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд буюу гэрээ байгуулсан М.Ж болон хариуцагч Э.Б нар нь гэр бүлийн харилцаатай талаар зохигч хэн аль нь маргаагүй боловч энэхүү байдал нь хууль зүйн хувьд тусдаа субъект болохыг үгүйсгэхгүй юм. Мөн орон сууц захиалгын гэрээ нь цаг хугацааны хувьд орон сууц ашиглалтад орсноос хойш байгуулагдсан боловч энэхүү байдал нь уг гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарах үндэслэл болохгүй.

Иймд хариуцагч “Б” ХХК болон хариуцагч Э.Б нар нь 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

 

13.          Хариуцагч “Б” ХХК болон хариуцагч Э.Б нарын хооронд байгуулагдсан орон сууц захилгын хүчин төгөлдөр гэрээний дагуу гүйцэтгэгч “Б” ХХК нь захиалагч Э.Бг гэрээний үүргээ бүрэн биелүүлснийг тодорхойлсноор зохих журмын дагуу өмчлөх эрх бүртгэгдэж, гэрчилгээ олгогдсон болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 7/101 дүгээр албан тоот, түүний хавсралтаар тогтоогдож байна. /1-р хх79-90/

Иймд хүчин төгөлдөр гэрээний дагуу өмчлөх эрх бүртгэгдсэн тул үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлгүй.

 

14.          Дээрх үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгч Б.С нь худалдах худалдан авах гэрээний дагуу төлсөн төлбөрийн талаар, хариуцагч А.Ч нь ажил гүйцэтгэх гэрээний хөлсний талаар маргавал зохих этгээдэд холбогдуулан жич нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй.

 

15.          Баянзүрх дүүрэг, ,,, хороо, 15 хороолол /,,,/, ,, байр, ,, тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ,,, дугаар бүртгэгдсэн, ,,, м.кв талбайтай, 3 өрөө орон сууц нь хариуцагч Э.Бгийн өмчлөлд бүртгэлтэй болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0,,, дугаар гэрчилгээний хуулбар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ,,,, дүгээр албан тоот, “И ББСБ” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ,,,, дугаар албан тоотоор тогтоогдсон бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй. /1-р хх88, 79, 3-р хх65/

15а. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч нь өөрийн эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

Иймд хариуцагч “Б” ХХК нь орон сууцыг бусдын эзэмшлээс шаардах эрхгүй тул тус хуулийн этгээдийн сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй.

15б. Цаашлаад, маргаж буй ,, тоот хаягт байрлах орон сууцанд С.Б гэр бүлийн хамт оршин сууж, өөрөөр хэлбэл эзэмшиж байгаа болох нь Баянзүрх дүүргийн ,,, хорооны 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1501 дугаар тодорхойлолт, “М” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 39 дүгээр албан тоот, ашиглалтын зардал төлсөн талаарх баримтууд, зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. /1-р хх5, 170-184/ Энэ талаар хэн аль нь маргаагүй.

Иймд орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх шаардлага нь нэхэмжлэгч Б.Сы хувьд хамааралгүй буюу үндэслэлгүй байх тул хариуцагч Э.Бгийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

16.          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулах зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Иймд үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул зохигчдын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн мөнгөн хөрөнгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

       ТОГТООХ нь:

1.             Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 112 дугаар зүйлийн 112.1, 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч “Б” ХХК, А.Ч, Э.Б нарт холбогдох Баянзүрх дүүрэг, ,,, хороо, 15 хороолол /,,,/, ,, байр, ,, тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ,,, дугаар бүртгэгдсэн, ,,, м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, “Б” ХХК, Э.Б нарын 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, Э.Бгийн нэр дээр бүртгэгдсэн 0,,, дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэгч Б.Сы үндсэн нэхэмжлэл, нэхэмжлэгч Б.Сд холбогдох дээрх ,, тоот хаягт байрлах орон сууцыг албадан чөлөөлөх тухай хариуцагч “Б” ХХК, Э.Б нарын сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч Б.Сы 1,184,800 төгрөг, хариуцагч “Б” ХХК-ийн 70,200 төгрөг, хариуцагч Э.Бгийн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.Г