Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/01556

 

 

 

 

 

                                        Б.Снэхэмжлэлтэй

                                             иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2021/02537 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Схариуцагч А.Ч, БТБ К ХХК-д холбогдуулан гаргасан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах үндсэн, хариуцагч БТБ К ХХК-ийн гэрээний үүрэг үүсэг үүсээгүй болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлтэй, гуравдагч этгээд Э.Бгийн хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх бие даасан шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баяртогтох, хариуцагч БТБ К ХХК болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б.С нь 2018 оны 2 дугаар сард ........ 43 айлын орон сууцанд цахилгаан угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн. А.Ч тус барилгын өрлөг, заслын ажлыг хийж, ажлын хөлсөнд нь 3 байр авахаар хариуцагч компанитай тохиролцсон. Тэрээр тус байрны 9-р давхрын 74.19 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 70 000 000 төгрөгөөр Б.Схудалдах санал тавьж, БТБ К ХХК-ийн захирал М.Ж болон инженер н.Бум-Дүүрэн нартай тохиролцон орон сууцыг А.Чоос худалдаж авахаар болсон. Б.С 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр А.Чын Хаан банкны данс руу 30 000 000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 15 000 000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 2 000 000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарьн 12-ны өдөр 100 000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 100 000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 6 900 000 төгрөг тус тус шилжүүлсэн. 15-75 УНМ улсын дугаартай Tоёото приус-30 маркийн автомашиныг 15 000 000 төгрөгт тооцож 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр А.Чын нэрлэн заасан этгээдийн нэр дээр шилжүүлсэн. 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр гэрээ байгуулж, орон сууцны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Уг орон сууцанд Б.Схүү С.Бү эхнэр, хүүхдийн хамт амьдарч, байрны ашиглалтын зардлыг тогтмол төлж, шударгаар эзэмшиж, ашиглаж байна. Нэхэмжлэгч нь тус орон сууцыг ашиглалтад орсноос хойш өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар талаар БТБ К ХХК-ийн захирал М.Ж, А.Чтой нартай уулзсан боловч гаргаж өгөөгүй.

Маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн БТБ К ХХК-ийн захирал М.Ж, түүний эхнэр Э.Б нарын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээний дагуу 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Э.Бгийн нэр дээр гарсан. Уг орон сууц нь 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр БТБ К ХХК-ийн захирал М.Ж, А.Ч нарын хооронд хийгдсэн орон сууц худалдах худалдан авах гэрээний дагуу А.Чын эзэмшилд бүрэн шилжсэн. Тухайн үед барилга барих хүн, хөрөнгө оруулалт байхгүй байхад БТБ К ХХК-ийн захирал М.Ж, А.Ч нар барилгын бүх ажлыг нэхэмжлэгчээр хийлгэсэн атлаа орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй хохироож байна. Иймд нэхэмжлэгчийг Баянзүрх дүүрэг, 22-р хороо, 92б байрны 9 давхрын 42 тоот 75.68 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгоно.

Э.Бг Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэх боломжгүй. А.Ч нь БТБ К ХХК-ийн захирал М.Жтэй харилцан тохиролцож, ажлын хөлсөнд орон сууцыг худалдан авах гэрээг байгуулсан үйл баримтын талаар Э.Б болон талуудыг хэн аль нь мэдэж байсан, мэдэх боломжтой байсан.  БТБ К ХХК-ийн захирал М.Ж болон Э.Б нарын хооронд хийгдсэн 2019 дүгээр 3 дугаар сарын 15-ны өдрийн хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэл тул  хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 Хариуцагч БТБ К ХХК-ийн тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. БТБ К ХХК Б.Стай өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтанд оруулсан Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 92б байрны 42 тоот 75.68 м.кв талбайтай орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг байгуулаагүй, ямар нэгэн гэрээний харилцаа үүсээгүй. Б.С 2018 оны 2 дугаар сарын 11-ний өдөр БТБ К ХХК-тай 9 давхар барилгын 3 250 м.кв талбайн цахилгааны ажил хийх гэрээг байгуулж, 1 м.кв-ыг 1 000 төгрөгт тооцож нийт ажлын хөлсийг 32 500 000 төгрөг, ажлын хөлсөнд бартераар орон сууц өгөхөөр тохиролцсон. Хариуцагч нь тохиролцсон орон сууцыг Б.Сшилжүүлж, тэрээр уг орон сууцыг цааш нь н.Бн нэр дээр шилжүүлсэн. А.Ч хариуцагч компанитай барилгын ажил гүйцэтгэхээр тохиролцсон боловч ажлаа бүрэн дуусгаагүй, ажлын гүйцэтгэлийг дүгнээгүй, улсын комисс ажиллахад оролцоогүй. Б.С нь орон сууцны мөнгийг төлнө гэсэн тул хариуцагч маргаан бүхий байранд амьдруулсан. А.Чтой байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу байр олгохгүй талаар Б.Судаа дараа хэлсэн. Б.С орон сууцны төлбөрийг өгвөл өмчлөх эрхийг шилжүүлэх боломжтой. Орон сууцны төлбөрийг БТБ К ХХК-д төлөөгүй, А.Чд төлсөн. Ажлаа дуусаагүй байхад нь А.Чтой гэрээ байгуулсан. БТБ К ХХК-аас Баянзүрх дүүрэг, 22-р хороо, 92б байрны 9 давхрын 42 тоот 75.68 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг А.Чд худалдахаар тохиролцсон. Гэвч А.Ч Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй тул БТБ К ХХК орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх эрхтэй. Тухайн үед Б.Сорон сууцны өмчлөх эрхийн бүртгэлтэй холбоотой маргаан үүсгэх эрх нээлттэй байсан. А.Ч орон сууцны төлбөрийг төлж чадахгүй, Б.С төлнө гэж оруулсан. Э.Бгийн хөрөнгийг бусдын өмнөөс худалдах, шаардах эрх байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас БТБ К ХХК-нд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагч А.Чын тайлбарт: Тус орон сууцны өмчлөгчөөр 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Э.Б бүртгэгдсэн. Барилгыг улсын комисс хүлээн авснаас хойш Б.С ажиллаж байсан талаар хариуцагч талаас үгүйсгэсэн тайлбар, баримт гаргаагүй. БТБ К ХХК-ийн захирал М.Жтэй амаар тохиролцсоны үндсэн дээр нэхэмжлэгч тус орон сууцанд өнөөдрийг хүртэл амьдарч байна. М.Ж орон сууцны үнийг А.Чоор дамжуулан Б.Сгаас авч, уг мөнгөөр тухайн үеийн барилгын зардал болон үйл ажиллагаанд зарцуулсан болох нь гэрчүүдийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоно. Гэрээ байгуулаагүй боловч танихгүй хүнийг 2 жилийн хугацаанд орон сууцандаа амьдруулах боломжгүй. 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн М.Ж, А.Ч нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээнд БТБ К ХХК-ийн захирал М.Ж гарын үсэг зурж, компанийн тамга дарсан. Б.Снэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. БТБ К ХХК нь уг орон сууцыг Б.С худалдан авч байгааг мэдэж байсан учраас орон сууцандаа өнөөдрийг хүртэл амьдруулж байна. А.Ч БТБ К ХХК-ийн захирал М.Жийн зөвшөөрлийн үндсэн дээр тус орон сууцыг Б.Схудалдахаар тохиролцсон. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.  

Хариуцагч БТБ К ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад:  Тус компани М.Самдантай Баянзүрх дүүргийн 22-р хороо, 92б байрны 42 тоот 74.19 кв.м талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг байгуулаагүй, ямар нэгэн гэрээний харилцаа үүсээгүй. А.Чтой 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Гэтэл хариуцагч Б.С нь компанийн өмчлөлийн орон сууцыг 2018 оны 12 дугаар сараас хойш хууль бусаар хүү С.Баасанхүүгийн хамт эзэмшиж байна. Иймд орон сууцыг М.С нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлнэ. Нэхэмжлэлийн шаардлагаа Б.С, БТБ К ХХК-ийн хооронд гэрээний үүрэг үүсээгүй болохыг тогтоолгох гэж өөрчилж байна гэжээ.  

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Б.С 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр А.Чтой гэрээ байгуулж орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж авсан. БТБ К ХХК нэхэмжлэгчээр ажлаа хийлгүүлсэн атлаа орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй хохироож байна. Нэхэмжлэгч маргаан бүхий орон сууцыг шударгаар эзэмшиж, ашиглаж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

Хариуцагч А.Ч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: А.Ч нь барилгад 90 хувь хүртэл ажилласан. БТБ К ХХК-тай төлбөр тооцооны асуудал байхгүй. А.Ч 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулж, орон сууцыг Б.Сшилжүүлэх зөвшөөрлийг М.Жээс авсан. Б.Сорон сууцны гэрчилгээг гаргаж өгөх талаар М.Жэд хэлж байсан. БТБ К ХХК Б.Сг 3 жил ажиллуулсан. Б.Сгаас авсан 70 000 000 төгрөгийг М.Жэд өгсөн. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Гуравдагч этгээд Э.Бгийн гаргасан бие даасан шаардлагад: Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 92б байрны 42 тоот орон сууцыг Б.Схууль бус эзэмшлээс чөлөөлүүлнэ. Э.Б, Б.С нарын хооронд ямар нэгэн үүргийн хариуцлага үүсээгүй.  Нэхэмжлэгч нь гуравдагч этгээдийн өмчлөлийн орон сууцанд 2018 оны 12 дугаар сараас хойш хууль бусаар оршин сууж өмчлөгчийн эрхийг зөрчиж байх тул орон сууцыг Б.С нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгч бие даасан шаардлагад гаргасан тайлбартаа: Барилгын хөрөнгө оруулагч Э.Б орон сууцыг Б.Сг худалдан авсан үйл баримтыг мэдсэн, мэдэх боломжтой байсан. Оруулсан хөрөнгөдөө ямар байр авах талаар мэдэх боломжтой. БТБ К ХХК-ийн захирал М.Ж болон Э.Б нарын хооронд хийгдсэн 2019 дүгээр 3 дугаар сарын 15-ны өдрийн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.4-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл бөгөөд бусдын эд хөрөнгийг захиран зарцуулсан нь хууль бус. БТБ К ХХК-ийн А.Чтой байгуулсан гэрээ, уг гэрээг Б.Сшилжүүлсэн талаар Э.Б мэдэж байсан гэжээ.

 Хариуцагч А.Ч гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан тайлбартаа: Э.Б худалдаж авсан орон сууцаа үзээгүй, хэдэн төгрөгөөр худалдаж авсан нь тодорхойгүй. М.Ж, Э.Б нар Б.Схохирол учруулсан. 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр орон сууцыг М.Жээс худалдаж авсан боловч Б.Сг уг орон сууцанд амьдарч байсныг мэдэж байсан тул Б.Сг хохироосон үйлдэл мөн гэжээ.

   Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч БТБ К ХХК болон А.Ч нарт холбогдох ..., 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэгч Б.Сүндсэн нэхэмжлэл, нэхэмжлэгч Б.Схолбогдох гэрээний үүрэг үүсээгүй болохыг тогтоолгох тухай хариуцагч БТБ К ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Схолбогдох хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай гуравдагч этгээд Э.Бгийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс төлсөн 1 114 600 төгрөг, хариуцагчаас төлсөн 70 200 төгрөг, гуравдагч этгээдээс төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.  

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баяртогтохын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Нэхэмжлэгч 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хариуцагч А.Ч, “Би Ти Би Констракшн" ХХК-д холбогдуулан ... 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахыг даалгах нэхэмжлэл гаргасан. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад орон сууцыг хариуцагч БТБ К ХХК-ийн захирал М.Ж, түүний эхнэр Э.Б нар 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “орон сууц захиалгын гэрээ” байгуулж, 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Э.Бгийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан. Нэхэмжлэгч 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж ...3 өрөө орон сууцны өмчлөгчөөр Б.Сг тогтоолгох гэж өөрчилсөн. Мөн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж  БТБ К ХХК болон гуравдагч этгээд Э.Б нарын хооронд 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан орон сууц захиалгын гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.4-т зааснаар хүчин төгөлдөр бусд тооцуулж, орон сууцны өмчлөгчөөр Б.Сг тогтоолгохоор БТБК ХХКболон Э.Б нарыг хариуцагчаар тодорхойлсон.

Шүүх маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэгч Б.С шаардах, өмчлөх эрхтэй гэж зөв дүгнэсэн атлаа орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа нэхэмжлэгч нь Э.Бг хариуцагчаар тодорхойлоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. БТБК ХХКболон Э.Б нар нь анхнаасаа дүр үзүүлэн хийсэн хэлцэл хийж Б.Схуулиар хамгаалагдсан эрхэнд нь хохирол учруулсан. Иймд БТБК ХХКболон Э.Б нарын хооронд байгуулсан 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлдээ хариуцагчийг тодорхой дурдсан. 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан орон сууц захиалгын гэрээний нэг тал нь Э.Б бөгөөд нэхэмжлэгч Б.Схолбогдуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд, тус хэргийн оролцогч байтал анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж гуравдагч этгээд Э.Бг хариуцагч биш гэж тодорхойлсон нь үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2-62.1.4 дэх хэсэгт заасан шаардлага хангаагүй нэхэмжлэлийг шүүх нэгэнт хүлээн авсан бол мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д заасан ажиллагааг хийгээгүй, нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг ямар үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар анхан шатны шүүх асууж тодорхойлоогүй. Нэхэмжлэгч нь хэд хэдэн шаардлагыг хоёр буюу түүнээс дээш этгээдэд холбогдуулан гаргахдаа хариуцагч нарт хамтран хариуцуулж байгаа эсэх, хариуцагч тус бүрт өөр өөр шаардлага гаргаж байгаа эсэхийг анхан шатны шүүх тодруулаагүй. Хариуцагч А.Чд холбогдуулан орон сууцны өмчлөх эрхийг тогтоолгох, хариуцагч БТБ К ХХК болон хариуцагч, гуравдагч этгээд Э.Бд холбогдуулан орон сууцны өмчлөх эрхийг тогтоолгох, 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн орон сууц захиалах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.2-д заасан үндэслэлээр гуравдагч этгээд Э.Бг хариуцагч гэж үзэн хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж нэхэмжлэлийн хувийг гардуулсан. Хариуцагч Э.Б нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад хариу тайлбар өгсөн. Шүүх хариуцагчаар Э.Бг тодорхойлоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсны үндсэн дээр ямар шаардлагыг шүүх хуралдаанаар хэлэлцсэн талаар шийдвэртээ тодорхой тусгах байтал нэхэмжлэлийн зарим хэсгийг шийдвэрлэж, үлдэх хэсэгт нь эрх зүйн дүгнэлт хийгээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсгийг зөрчсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч БТБ К ХХК, Э.Б, А.Ч нар нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэл болгож байгаа талаарх нотлох баримтаа гаргаж өгөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн БТБ К ХХК болон Э.Б нарын хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Б.Сг орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Б.Сорон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.Ч зөвшөөрч, хариуцагч БТБ К ХХК эс зөвшөөрч гэрээний үүрэг үүсээгүй болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргаж, гуравдагч этгээд Э.Б хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх бие даасан шаардлага гаргажээ.

Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын эрх зүйн байдлыг зөв тодорхойлоогүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Б.С хариуцагч А.Ч, БТБ К ХХК-д холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 92б байрны 9 давхарын 42 тоот 74.19 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, БТБ К ХХК болон Э.Б нарын хооронд байгуулсан 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэж өөрчилжээ. Тэрээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ ... А.Чын БТБ К ХХК-аас ажлын хөлсөнд авах орон сууцыг худалдаж авахаар тус компанийн захирал М.Ж болон А.Ч нартай тохиролцон, төлбөрийг нь бүрэн төлж барагдуулсан, Э.Б нь тус орон сууцыг А.Чоос худалдаж авсан гэдгийг мэдсээр байж БТБ К ХХК-тай гэрээ байгуулж, орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлсэн” гэж тайлбарладаг. /1хх1-2, 119-120, 185-186/

Хэрэгт ...3 өрөө орон сууцтай хамааралтай дараахь гэрээнүүд авагдсан байдаг. Үүнд: 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр А.Ч, Ж.Снар худалдах, худалдан авах гэрээ, мөн өдөр БТБ К ХХК болон А.Ч нар орон сууцны байшин худалдах, худалдан авах гэрээ, 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр БТБ К ХХК болон Э.Б нар орон сууц захиалгын гэрээ тус тус байгуулсан байна. /1хх6, 58-62, 83-85/

Нэхэмжлэгч Б.С, хариуцагч А.Чтой байгуулсан 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн орон сууц худалдах, худалдах авах гэрээний дагуу маргаан бүхий орон сууцны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн дансны хуулга, төлбөр тооцоо дуусгавар болсон тухай гэрээ, талуудын тайлбар зэргээр тогтоогдож байна. /1хх6, 9-19/ Харин хариуцагч А.Ч болон БТБ К ХХК-ийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг биелэгдсэн эсэх, ажлын гүйцэтгэл хэдэн хувьтай болох, гүйцэтгэлийг хэрхэн хүлээлгэн өгсөн талаарх нотлох баримтгүй байхад анхан шатны шүүх хариуцагч А.Чыг БТБ К ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд авах орон сууцны шаардах эрхээ нэхэмжлэгч Б.Сшилжүүлсэн, шаардах эрх шилжүүлсний дагуу Б.С худалдах, худалдан авах гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Зүй нь шүүх  дээрх үйл баримтыг тодруулах, зохигчдыг энэ талаар мэтгэлцүүлэх ажиллагааг хийх байжээ.  

Маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр Э.Б нь хариуцагч БТБ К ХХК-тай байгуулсан 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн орон сууц захиалгын гэрээний үндсэн дээр 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр бүртгэгджээ. /1хх83-88/

Шүүх нэхэмжлэгч Б.Сг хариуцагч БТБ К ХХК-ийн Э.Бтай байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг “хариуцагчаар Э.Бг тодорхойлоогүй, уг шаардлагын хувьд Э.Б бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болно” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай байна.

Нэхэмжлэгч Б.С2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас харахад хариуцагч БТБ К ХХК-аас гадна тухайн орон сууцны өмчлөгч Э.Бд холбогдуулан гаргасан гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн маргаж буй орон сууцыг Э.Б нь БТБ К ХХК-аас орон сууц захиалгын гэрээний дагуу өмчлөлдөө шилжүүлэн авсан, хэлцлийн нэг тал нь Э.Б байх бөгөөд түүнд тодорхой үүрэг үүсгэх, эрх ашиг нь хөндөгдөхөөр нэрлэжээ. Шүүх Э.Бг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах этгээд буюу хариуцагчаар оролцох шаардлагатай байгааг анхаарахгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцуулсан нь буруу. 

Гуравдагч этгээд Э.Б нь бие даасан шаардлагаа маргаан бүхий орон сууцыг Б.С нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх гэж тодорхойлсон. /1хх152/ Уг орон сууцанд нэхэмжлэгч биш, түүний хүүхдүүд амьдарч байгаа болох нь тодорхой байхад шүүх энэ талаар тодруулахгүйгээр зөвхөн нэхэмжлэгч Б.Схолбогдуулан орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага гаргасан мэтээр гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

Нэхэмжлэгчийн хариуцагч А.Чын маргаан бүхий орон сууцны талаар бусадтай харилцсан фэйсбүүк зурваст үзлэг хийлгэх хүсэлтийг шүүх хэрэгт хамааралгүй, хэргийн оролцогч бус этгээдийн хувийн мэдээлэл гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. Хэдийгээр хэргийн оролцогч бус этгээдтэй харилцсан зурвас байх боловч нэхэмжлэгч нь үүгээр маргааны ямар нөхцөл байдлыг тодруулахыг хүссэн, түүний хүсэл зоригийн илэрхийлэл юу байсан, хэрэгт хэрхэн хамаарч байгаа талаар шүүх тодруулахгүйгээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь буруу тул хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх эрх бүрэн хангагдаагүй гэж үзэв. /1хх194-198/

Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

  1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2021/02537 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 114 600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.     

 

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ  

                                              ШҮҮГЧИД                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                              А.МӨНХЗУЛ