Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2023/00249

 

2023 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2023/00249

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.Э-ийн,

 

Хариуцагч:Ш.Б-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 99,720,495 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Э-ынитгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.С нь 2016 оны 08 сарын 21-ний өдөр нас барж, өв нээгдсэн ба нэхэмжлэгч буюу төрсөн охин болох Д.Э нь түүний хууль ёсны өвлөгч болсон. С.Снь Ш.Б-тай2012 оны 08 сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 20,000 ам.долларыг сарын 2,5 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд зээлийг буюу 20,000 ам.долларыг 2012 оны 08 дугаар сарын 06-ны өдөр бэлнээр олгосон. Зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа нь 2012 оны 10 дугаар сарын 06-ны өдөр дууссан боловч зээлдэгч үүргээ биелүүлээгүй, удаа дараа шаардуулж байсан ч төлөөгүй. Улмаар 2015 оны 7 сарын 18-ны өдөр хариуцагч гэр бүлийн хамтаар осолд орж, эмнэлэгт хэвтсэн тул өвчтэй байсан хугацаагаар нь үүрэг гүйцэтгэх хугацааг хойшлуулж байсан. Ингээд 2016 оны 02 сарын 01-ний өдөр тухайн зээлийн гэрээний үүргийг С.С-ийнтөрсөн охин болох Д.Э шилжүүлэн авч, Ш.Б-ийннөхөр Н.Атай 43,500 ам.долларын зээлийн гэрээг байгуулсан. С.С 2016 оны 8 сарын 21-ний өдөр нас барж нэхэмжлэгч Энхзул нь С.Сийн хууль ёсны өвлөгч болсон. Талийгаачийн хүүхүүд нь өвийн талаар маргаантай байснаас шалтгаалан өвлөх эрхийн гэрчилгээг 2022 оны 7 дугаар сард гарсныг авсны дараа шаардах эрхээ хэрэгжүүлж байгаа тул энэ хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа зогссон бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дуусагвар болоогүй. Хариуцагч нь гэрээнд заасан хугацааны дотор зээл, зээлийн хүүг төлөөгүй тул Ш.Б-аасүндсэн зээл 20,000 ам.доллар, зээлийн хүү 1,000 ам.доллар, алданги 10,500 ам.доллар нийт 31,500 ам.доллар буюу 99,720,495 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Ш.Бшүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Э-ынгаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Миний бие Д.Э-ынээж С.Снөхөр Дтой найз нөхрийн дотго харилцаатай ахуй амьдралын хувьд, ажил төрлийн хувьд ч нэг нэгнийгээ дэмжиж ойлгодог байсан. 2011 оноос санхүүгийн хүндрэлд орж бизнесээ түр зогсоосон үед С эгч надтай уулзаад яагаад үйл ажиллагаагаа зогсоосон юм гээд хамтарч ажиллах санал анх тавьсан. Би санхүү эдийн засагч мэргэжилтэй тул С.С эгчийн хүнсний дэлгүүрийн санхүү тайлан тооцоо, тооллогыг эмхэлж өгч 2 сар цалин хөлсгүй компанийн нягтлан бодох бүртгэлийг сайжруулахад нь тусалсан. Миний бие гэр ахуйн 3 салбар дэлгүүр, барилгын материалын үйлдвэр болон шахмал түлшний үйлдвэр ажиллуулж байсан. Тэр үед С.С эгч гэр ахуйн барааны дэлгүүрийн бизнесийг чинь дэмжиж хөрөнгө оруулж, хувьцаа эзэмшүүлж, цалин өгч чамайг хүндрэлээс гаргахын тулд мөнгө өгъе гэсэн. Энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд хамтарсан компани байгуулаагүй тул хөрөнгө оруулалтын гэрээ байх ёстой үүнийгээ зээлийн гэрээгээр зохицуулъя гэхэд нь би надад тусалж байна гэж ойлгоод зөвшөөрсөн. 2012 оны 6 сард С.С эгч 20,000 ам.доллар өгсөн ба 2012 оны 8 сард охин Д.Э С.С эгчийг надад мөнгө өгснийг мэдээд уурлаад байгаа тул 20,000 ам.доллар дээрээ зээлийн гэрээ байгуулъя гэсэн. Зээлийн гэрээ гэхээр сүүлд нь надад асуудал үүсэх байх гээд би гарын үсэг зураагүй. Сүүлд манай нөхөр Амарсанаатай хийсэн зээлийн гэрээний үүргээ хангуулахаар Арбитрийн шүүхэд хандсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэр гарсан. Нэхэмжлэгч Д.Э нь С.С эгч бидний хоорондын хүн ёсны харилцаа, ярьсан тохирсон асуудлыг нарийн сайн мэдэхгүй зөвхөн албадан хийлгэсэн гэрээгээ үндэслэж хуульч мэргэжлийнхээ давуу байдлыг ашиглаж байна гэж үзэж байна. Бидний талийгаач С.Стэй үйлдсэн гэрээ бол зөвхөн Энхзулд үзүүлэх гэрээ байсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:

 

Нэхэмжлэгчээс:

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, төрсний гэрчилгээний хуулбар, өвлөх эрхийн гэрчилгээ, өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт, зээлийн гэрээ, монгол банкны ханшийн лавлагаа, долларын дансны хуулга, гэрэл зураг, Монголын олон улсын арбитрын тодорхойлолт, Монголын олон улсын арбитрын хуралдааны тэмдэглэлийн хэсэг /гэрчийн мэдүүлэг/, О.Цгийн шимтгэл төлөлтийн лавлагаа, Монголын олон улсын арбитрын шийдвэр, зээлийн гэрээ, Б.Нын гараар бичсэн тайлбар, Н.Аийн өргөдөл зэрэг баримтуудыг хэрэгт хавсаргасан байна.

 

Хариуцагчаас:

Итгэмжлэл, тайлбар, Монголын олон улсын арбитрын шийдвэр /нотлох баримтын шаардлага хангахгүй/ зэрэг баримтуудыг ирүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

5. Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Ш.Б-дхолбогдуулан 2012 оны 08 дугаар сарын 06-ны өдөр иргэн С.Сболон Ш.Бнарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үндсэн үүрэгт 20,000 ам.доллар, зээлийн гэрээний хүүд 1,000 ам, доллар, алданги 10,000 ам.доллар, нийт 31,500 ам.долларыг шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкнаас зарласан ам.долларын ханшаар тооцон /31,500х3,165.73=99,720,495/ 99,720,495 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

6. С.С, Ш.Бнарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийг Д.Э шаардах эрхтэй болсон шалтгааныг нэхэмжлэгч тайлбарлахдаа өөрийн төрсөн эх болох С.Снь 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр нас барсантай холбоотойгоор 2022 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн өвлөх эрхийн гэрчилгээгээр өвлүүлэгч С.С-ийнШ.Б-тайбайгуулсан 20,000 ам долларын зээлийн гэрээний шаардах эрх, хөрөнгийг өвлөж авсан тул уг эрхийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлажээ.

 

7. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. С.СШ.Бнар нь гэр бүлийн танилууд, найзууд байсан. 2012 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 2 сарын хугацаатай 2,5 хувийн хүүтэй, 20,000 ам.долларыг С.С.Сээс Ш.Б-дзээлдүүлсэнтэй холбоотойгоор талууд зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа нь 2012 оны 10 дугаар сарын 06-ны өдөр дууссан боловч зээлдэгч үүргээ биелүүлээгүй, удаа дараа шаардуулж байсан ч төлөөгүй. Улмаар 2015 оны 7 сарын 18-ны өдөр хариуцагч гэр бүлийн хамтаар осолд орж, эмнэлэгт хэвтсэн тул өвчтэй байсан хугацаагаар нь үүрэг гүйцэтгэх хугацааг хойшлуулж байсан. Ингээд 2016 оны 02 сарын 01-ний өдөр тухайн зээлийн гэрээний үүргийг С.С-ийнтөрсөн охин болох Д.Э шилжүүлэн авч, Ш.Б-ийннөхөр Н.Амарсанаатай 43,500 ам.долларын зээлийн гэрээг байгуулсан. С.С 2016 оны 8 сарын 21-ний өдөр нас барж нэхэмжлэгч Д.Э нь С.С-ийнхууль ёсны өвлөгч болсон. Талийгаачийн хүүхүүд нь өвийн талаар маргаантай байснаас шалтгаалан өвлөх эрхийн гэрчилгээг 2022 оны 7 дугаар сард гарсныг авсны дараа шаардах эрхээ хэрэгжүүлж байгаа тул энэ хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа зогссон бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй. Иймд зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Ш.Б-аас99,720,495 төгрөг гаргуулна гэж мэтгэлцсэн.

 

8. Хариуцагч Ш.Бнь С.С.Стэй 2012 оны 08 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулаагүй, түүнээс мөнгө зээлээгүй, харин талийгаачтай хамтран ажилладаг найз нөхдийн холбоотой байсан, миний ажиллуулж байсан гэр ахуйн барааны дэлгүүрийн үйл ажиллагааг С.Ссонирхож, дэлгүүрийн бизнесийг чинь дэмжиж хөрөнгө оруулж, хувьцаа эзэмшүүлж, цалин өгч, хүндрэлээс гаргахын тулд мөнгө өгъе гэсний дагуу тухайн төслийг хэрэгжүүлэхийн тулд хөрөнгө оруулалтын гэрээ байх ёстой, үүнийгээ зээлийн гэрээгээр зохицуулъя гэхэд нь зөвшөөрсөн. 2012 оны 6 сард 20,000 ам.долларыг С.Снадад өгсөн, С.Снь 2012 оны 8 сард охин Д.Эыг надад мөнгө өгснийг мэдээд уурлаад байгаа тул 20,000 ам.доллар дээрээ зээлийн гэрээ байгуулъя гэсэн. Гэхдээ зээлийн гэрээ байгуулах гэхэд дараа нь асуудал үүсэх байх гээд гарын үсэг зураагүй. Сүүлд манай нөхөр Н.Амарсанаатай хийсэн зээлийн гэрээний үүргээ хангуулахаар Арбитрийн шүүхэд хандсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байдаг. Мөн шаардах эрх нь өвлөгдсөн байна. Гэтэл энэ эрх нь талийгаачид байгаагүй. Өвлөгдөх эрх нь хууль ёсны биш2012 оны 8 сарын 6-ны өдөр зээл өгсөн гэх боловч нэг ч төгрөг төлөгдөөгүй, С.С2016 оны 8 сарын 21-ний өдөр нас барснаас хойшхи хөөн хэлэлцэх хугацаа тасалдах, зогссон гэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй. С.Снь 2016 оны 8 сарын 21-ний өдөр нас барснаар өв нээгдсэн, хуулийн дагуу 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. С.С2016 оны 8 сарын 21-ний өдөр нас барсан байхад 2022 онд нэхэмжлэл гаргаж гаргасан тул хөөн хэлэлцэх хугацаа дуусан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвөшөөрөхгүй гэж маргажээ.

 

9. Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг судлахад дараах үйл баримт тогтоогдсон болно.

 

10. Иргэн С.С.С, Ш.Бнар нь эртний танилууд найз нөхдийн холбоотой байсан, 2012 оны 08 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 20,000 ам.долларыг зээлдүүлсэн боловч уг үүргээ хэрэгүүлжээгүй тул зээлдүүлэгчийн хууль ёсны өв залгамжлагч болох охин Д.Э нь өвлөх эрхийн гэрчилгээний дагуу тухайн шаардах эрхийг хэрэгжүүлж, үндсэн зээл 20,000 ам доллар, зээлийн хүү, алдангид нийт 31,500 ам доллар буюу 99,720,495 төгрөгийг Ш.Б-аасгаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

10.1. Хариуцагч нь бодит байдалд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй талаар, мөн тухайн зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргасантай холбогдуулан зээлийн гэрээг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдсон болно. Тухайлбал:

10.2. Зээлийн гэрээний 1.2-т Гэрээ нь талуудын гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болж гэрээнд заасан нөхцлүүд биелснээр дуусгавар болох-оор заажээ. Гэвч зээлдэгч хэсэгт Ш.Бнь гарын үсэг зураагүй гэж маргасан нь зээлийн гэрээнээс харахад бодитой байна. Харин Зээлийн гэрээний 5 дугаар зүйл буюу 5.Талуудын хууль ёсны хаяг, тооцооны данс гэсэн хэсэгт Ш.Бнь өөрийн гараар регистрын дугаар болон овог нэрийг балаар бичсэнийг нэхэмжлэгч талаас хариуцагч нь зээлийн гэрээг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан гэж тайлбарласан байдаг.

Шүүхээс талуудын гаргасан тайлбар болон тухайн зээлийн гэрээнд талууд тэмдэглэл үйлдсэн хэсгийг нотолсон баримтыг шинжлэн судалж, харьцуулан дүгнэхэд зээлийн гэрээг талууд хүсэл зориг нэгдэн байгуулсан болохыг хөдөлбөргүй тогтоох үйл баримт тогтоогдоогүй болно.

10.3. Мөн Зээлийн гэрээний 4.2-т энэ гэрээг адил хүчинтэй 2 эх хувь үйлдэж, талууд хадгална гэж заасан байх боловч нэхэмжлэгчээс гэрээг 2 хувь хийсэн гэж тайлбарласан, өөрийн хувийг шүүхэд нотлох баримтаар өгсөн, харин хариуцагч зөвхөн нэг хувийг үйлдсэн хариуцагчид уг гэрээ нь байхгүй гэсэн тайлбарыг гаргасан тул зээлийн гэрээг 1 хувь, эсхүл 2 хувь үйлдсэн эсэх талаар тогтоох боломжгүй юм.

10.4. Ийнхүү Б.С.С, Ш.Бнарын хооронд 2012 оны 08 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан гэх зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргасан хэдий ч 20,000 ам долларыг Ш.Бнь Б.С.Сээс хүлээн авсан талаар маргаагүй, цаг хугацааны хувьд 2012 онд болсон үйл явдал байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх боломжтой байна.

11. Хариуцагч Ш.Бнь талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, тухайн үед хамтарч ажиллахаар тохирч, мөн туслалцаа болон бизнесийн санаа, зөвлөгөөг авсны үндсэн дээр 20,000 ам.долларыг авсан гэж тайлбарласан ч эдгээр үйл баримтыг нотлох баримт хэрэгт авагдаагүй тул 20,000 ам.долларыг С.С., түүний өв залгамжлагч Д.Э нь Ш.Б-аасшаардах эрхгүй гэж шууд дүгнэх эрх зүйн үндэслэлгүй юм.

12. Иймд Б.С.С, Ш.Бнарын хооронд 2012 оны 08 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэв.

13. Улмаар 2012 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн С.С, Ш.Бнарын хооронд байгуулсан Зээлийн гэрээ-ний шаардах эрхийг өөрийн ээж С.Сээс нэхэмжлэгч Д.Э нь 2016 онд шилжүүлэн авсан гэх үндэлэлээр зээлдэгч Ш.Б-ийнгэр бүлийн хүн болох Н.Амарсанаатай 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдөр 43,500 ам.долларын зээлийн гэрээг байгуулсан байдаг.

 

13.1. Д.Э болон Н.А нарын хооронд 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 43,500 ам.доллар буюу 115,959,255 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Монголын Үндсэний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын олон улсын ба үндэсний арбитрт нэхэмжлэгч Д.Э гаргасныг тус арбитрын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн №229 дүгээр шийдвэрээр эцэслэн шийдвэрлэсэн байна.

 

13.2. Тодруулбал, нэхэмжлэгч Д.Э нь иргэн С.С.С, Ш.Бнарын хооронд 2012 оны 08 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан 20,000 ам.долларын зээлийн гэрээний үүргийг Д.Э Н.Анарын хооронд 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан 43,500 ам.долларын гэрээний үүргээр сольж, улмаар шаардах эрхийг Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 123.6-д зааснаар өөртөө шилжүүлэн авсан, Ш.Б-ийнөрийг Н.Ань шилжүүлэн авсан гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэн, холбогдох нотлох баримтыг гарган тухайн маргааны асуудлаар арбитрт хандсан байх ба арбитраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

 

13.3. Өөрөөр хэлбэл, С.С.С, Ш.Бнарын хооронд 2012 оны 08 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан 20,000 ам.долларын зээлийн гэрээний шаардах эрх, үүргийг шилжүүлэн авсан талууд болох Д.Э, Н.Анар нь тухайн гэрээний үргэлжлэл болсон 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан 43,500 ам.долларын гэрээний асуудлаар өмнө нь маргасныг Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын Улсын ба үндэсний арбитрын 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

14. Ийнхүү зээлийн гэрээний үүргийг шилжүүлэн авсантай холбоотойгоор Д.Э, Н.Анарын хооронд 2016 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн 43,500 ам.долларын зээлийн гэрээний үүрэгт 43,500 ам доллар буюу 115,959,255 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч Арбитрын шийдвэрээр тухайн шаардлагыг хэрэсгэхгүй болгож шийдвэрлэсэн тул С.С.С, Ш.Бнарын хооронд 2012 оны 08 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан 20,000 ам.долларын зээлийн гэрээний үүргийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

15. Гэвч зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгч Д.Э нь шаардах эрхгүй гэж үзэв. Учир нь шаардах эрхийг хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацаа дуусчээ.

 

16. Тодруулбал, талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах гурван жилийн хөөн хэлэлцэх хугацаа хамаарна.

 

16.1. С.С, Ш.Бнар нь зээлийн гэрээг 2012 оны 08 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан, тухайн зээлийн гэрээ нь 2 сарын хугацаатай буюу 2012 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөр дуусгавар болсон тул зээлдүүлэгч С.Снь Ш.Б-аасЗээлийн гэрээний үүргээ гүйцэтгэхийг шаардах эрх нь 2012 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс үүссэн гэж үзнэ.

 

16.2. Зээлдүүлэгч нь 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр тухайн зээлийн гэрээний үүргийг шаардах шүүхэд нэхэмжлэл гаргах эцсийн хугацаа болохоос өмнө хариуцагч нь 2015 оны 07 дугаар сарын 18-ны өдөр гэр бүлээрээ явж байгаад авто осолд орсонтой холбоотойгоор хөөн хэлэлцэх хугацаа нь өвчтэй байсан хугацаанд зогссон, үүргийн гүйцэтгэлийг хойшлуулсан ба энэ хугацаагаар хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон гэж тайлбарласан, холбогдох нотлох баримтыг гаргаж мэтгэлцжээ.

 

16.3. Зохигчид хариуцагч Ш.Б-ийнөвчтэй буюу хүндэтгэн үзэх шалтгаантай байсан хугацааг өөр өөрөөр тайлбарлан, маргасан боловч хариуцагчийг өвчтэй байх хугацааг хөдөлбөргүй нотлох баримт хэрэгт авагдаагүй тул шүүх хөөн хэлэлцэх хугацааг хэд хоногоор зогсох нөхцөл байдал үүссэнийг шууд тогтоох, дүгнэх боломжгүй юм.

 

16.4. Гэвч талууд нэгэнт хөөн хэлэлцэх хугацаны талаар маргаж байгаа тохиолдолд шүүх хөөн хэлэлцэх хугацаанд дүгнэлт хийх шаардлагатай.

 

16.5. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д заасны дагуу зээлийн гэрээний шаардах эрх үүссэн хугацаа буюу 2012 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс С.Снь нас барсан 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааг тооцоход 3 жил, 10 сар, 13 хоногийн хугацаа болж байна.

 

16.6. Дээрх хугацаанаас нэхэмжлэгчийн Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг хойшлуулсан бол ийнхүү хойшлуулсан хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон гэх тайлбарын үндэслэл болгож буй 6 сарын хугацаагаар Ш.Б-ийнөвчтэй байсан хугацааг тооцоход 2015 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаа хамаарч байна.

 

16.7. Энэ хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа зогссон гэж үзвэл, 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл талийгаач С.Снь зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй байжээ.

 

16.8. Гэтэл энэ хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлэхгүй байсаар 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдөр нас барсан тул С.Сболон Ш.Бнарын хооронд 2012 оны 08 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний шаардах эрхэд хамаарах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж үзэхээр байна.

 

17. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасан, хариуцагч Ш.Бнь талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг хэрэв зээлийн гэрээ гэж үзсэн тохиодолд хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж маргаж байгаа тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй ба хариуцагч энэ үндэслэлээр татгалзах эрхтэй байна.

 

18. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь Д.Э болон Н.Анарын хооронд 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан 43,500 ам.долларын зээлийн гэрээний дагуу шаардах эрхийг шилжүүлэн авсан тул хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан боловч Д.Э болон Н.Анарын хооронд байгуулсан 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн Зээлийн гэрээ-ний маргааныг хянан шийдвэлэсэн Арбитрын шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт: ...Нэхэмжлэгч Д.Э өөрийн ээж С.Сээс Ш.Б-тайбайгуулсан Зээлийн гэрээний үүргийг шаардах эрхийг шилжүүлэн авсан гэж тайлбарлаж байгаа боловч ...Иргэний хуулийн зохицуулалтад нийцүүлэн гэрээ байгуулсан гэх баримтыг арбитрт гарган өгөөгүй тул нэхэмжлэгч Д.Э нь С.Сээс түүний Ш.Б-тайбайгуулсан Зээлийн гэрээний үүргийг шаардах эрхийг шилжүүлэн авсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.4 дэх хэсэгт зааснаар шаардах эрхийг шилжүүлсэн тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдсэн байх, ийнхүү мэдэгдсэнээр үүрэг гүйцэтгэгч үүргийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гүйцэтгэх, шаардах эрхийг хүлээн авах үеийн бүх татгалзал, хариу шаардлагыг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид гаргах зэрэг хууль зүйн үр дагаврыг бий болгодог. Зээлийн гэрээний үүргийг шаардах эрхээ шилжүүлэх болсон талаар С.С-ийнзүгээс, шаардах эрхийг шилжүүлэн авсан талаар Д.Э-ынзүгээс гэрээний нөгөө тал болох Зээлдэгч Ш.Б-дмэдэгдсэн гэх үйл баримтыг нотолсон баримтыг нэхэмжлэгчийн зүгээс арбитрт гарган өгөөгүй.... гэж дүгнэн Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Э-ынгаргасан 43,500 ам.доллар буюу 115,959,255 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, энэхүү шийдвэр эцсийн болохыг дурдаж шийдвэрлэсэн байх тул зээлийн гэрээний шаардах эрхийг шилжүүлэн авсан гэх тайлбар үндэслэлгүй юм.

 

18.1. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.

 

19. Эдгээр үндэслэлээр Д.Эийн нэхэмжлэлтэй, Ш.Б-дхолбогдох, С.С, Ш.Бнарын хооронд 2012 оны 08 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 31,500 ам доллар буюу 99,720,495 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.  Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ш.Б-аас2012 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Зээлийн гэрээний үүрэгт 31,500 ам доллар буюу 99,720,495 төгрөг гаргуулах тухай Д.Э-ыннэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Э-ынулсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 656,553 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД