Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ийгэрийн Амартөгс |
Хэргийн индекс | 182/2021/02730/И |
Дугаар | 182/ШШ2023/00664 |
Огноо | 2023-02-06 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 182/ШШ2023/00664
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “ЭХБУТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “М” ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “1,867,104,351 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд “М” ХХК-ийн өмгөөлөгч Г.М,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, Л.Г,
Хариуцагчийн өмгөөлөгч Э.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгч “ЭХБУТ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч “ЭХБУТ” ХХК нь “М” ХХК-д холбогдуулан Концессын зүйл шилжүүлэх тухай 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн гэрээ, түүний хавсралтад заасан ерөнхий болон туслан гүйцэтгэгчдийн гүйцэтгэсэн ажлын хөлсний төлбөрийн 50 хувийг буюу эхний ээлжийн санхүүжилт хийгдсэн даруй төлөх 2,227,671,770 төгрөг, уг төлбөрийн үүргийг хэтрүүлсэн хугацаанд тооцвол зохих алдангид 1,113,835,885 төгрөг, нийт 3,341,507,655 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.
Концессын эрхийг шилжүүлэх гэрээний хүрээнд концесс шилжүүлэгч “ЭХБУТ” ХХК-д төлөх төлбөрийг талууд хэлэлцэн тохиролцсон. Ингэхдээ нийт ажлын тоо хэмжээ, үнэлгээг уг харилцаанд оролцогч тус бүрээр буюу “ЭХБУТ” ХХК, ерөнхий гүйцэтгэгч “м” ххк, туслан гүйцэтгэгчид болох “Эрдэнэ зам” ХХК, “Арж рөүд” ХХК тус бүрээр тодорхойлж гаргасан. Ерөнхий болон туслан гүйцэтгэгчдийн гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ, үнэлгээг хөндлөнгийн этгээдээр тогтоолгож, төлбөр төлөх нөхцөл журмыг гэрээ, түүний хавсралтаар тогтоосон нь “Концессын зүйлтэй холбоотой бусдад төлөх төлбөрийн жагсаалт” гэх баримт бичиг бөгөөд үүнийг гэрээний хавсралт болгон 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр үйлдсэн.
Үүний дагуу “м” ххк нь ерөнхий болон туслан гүйцэтгэгчдийн гүйцэтгэсэн ажлын хөлсний тооцоо 4,555,343,540 төгрөгийг “ЭХБУТ” ХХК-д төлөх учиртай. Уг төлбөрийн 50% болох 2,227,671,770 төгрөгийг төслийг санхүүжүүлэх Худалдаа хөгжлийн банкны зээлийн эхний санхүүжилт хийгдсэн даруйд, харин үлдэх 50%-ийг Концессын гэрээний дагуу хийгдэх ажлыг улс хүлээн авч төсвөөс эхний санхүүжилтийг хийсэн даруйд тус тус төлөх хуваарийг тогтоосон. Үүнийг үндэслэн Худалдаа хөгжлийн банкны зээлийн санхүүжилт хийгдсэн даруйд төлөх ёстой урьдчилгаа төлбөр 2,227,671,770 төгрөгийг, хугацаа хэтрүүлсний алдангид 1,113,835,885 төгрөг, нийт 3,341,507,655 төгрөгийг шаардаж буй билээ.
Хариуцагч “м” ххк нь Концессын зүйл шилжүүлэх тухай гэрээний хавсралтад заасны дагуу төлбөл зохих төлбөрийг “ЭХБУТ” ХХК-д төлөөгүй, харин туслан гүйцэтгэгч “Эрдэнэ зам” ХХК-д холбогдох 555,893,804 төгрөгийг шүүхийн шийдвэрийн дагуу төлж барагдуулсан, “Аржроуд” ХХК-ийн төлбөрөөс заримыг нь төлж өдгөө 114,161,498 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа, ерөнхий гүйцэтгэгч “м” ххк-д төлөх төлбөрөөс 350,000,000 төгрөгийг түүний хамаарал бүхий этгээдэд төлсөн буюу нийт 1,549,403,303 төгрөгийн үндсэн үүргийг гүйцэтгэсэн байх ажээ. Иймд эдгээр төлбөрүүдийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч, холбогдох тооцооллыг хийж нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар өөрчилж, багасгаж байна.
Үүнд: Концессын зүйл шилжүүлэх гэрээ, түүний хавсралтад заасны дагуу Худалдаа хөгжлийн банкны зээлийн санхүүжилт хийгдсэн даруйд, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нарын гүйцэтгэсэн ажлын хөлсөнд тооцон төлөх төлбөрийн эхний ээлжийн 50% болох 2,227,671,770 төгрөгийн төлбөрөөс үлдсэн 728,268,467 төгрөгийг,
Концессын зүйл шилжүүлэх гэрээ, түүний хавсралтад заасны дагуу Худалдаа хөгжлийн банкны зээлийн санхүүжилт хийгдсэн даруйд, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нарын гүйцэтгэсэн ажлын хөлсөнд тооцон төлөх төлбөрийн эхний ээлжийн 50% болох 2,227,671,770 төгрөгийн төлбөрийн үүргийг хугацаа хэтрүүлсний улмаас мөнхүү гэрээний 5.3-д заасан хувь хэмжээгээр тооцвол зохих алдангид 1,138,835,884 төгрөгийг, буюу нийт 1,867,104,351 төгрөгийг “м” ххк-иас гаргуулах.
Үндсэн үүрэг болон анзын тооцооллыг, түүнчлэн үндсэн үүргийн үлдэгдлийн тооцооллыг шинэчлэн хийснийг энэхүү нэхэмжлэлийн тодруулгад хавсаргав.
Хариуцагч “м” ххк нь ерөнхий гүйцэтгэгч “м” ххк, туслан гүйцэтгэгч “Эрдэнэ зам” ХХК болон “Аржроуд” ХХК-ийн төлбөрөөс төлөхдөө нэхэмжлэгчийг шүүхэд хандсанаас хойш төлсөн байх тул хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг биелүүлсэн гэж үзэн тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу хуваарилан шийдвэрлэх үндэстэй гэж үзэж байна.” гэжээ.
1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Концессын эрх шилжүүлэх гэрээний дагуу концессын эрхийг шилжүүлэх хүртэлх хугацаанд тухайн концесс эзэмшигч болон түүний туслан гүйцэтгэгч, ерөнхий гүйцэтгэгч нарын хийж гүйцэтгэсэн ажлууд болон концессын эрхийн үнэлгээг нийтэд нь тогтоож, хэрхэн яаж шилжүүлж, ямар эрх үүрэг яаж шилжих талаар харилцан тохиролцсон гэрээг талууд 2019.04.22-ны өдөр байгуулсан. Тус гэрээгээр талуудын эрх үүрэг, гэрээний хугацааг тодорхойлсон. Гэрээний хавсралтаар хэн хэний ямар үнийн дүнтэй төлбөрийг ямар журмаар, яаж төлөх талаарх харилцааг зохицуулсан.
Гэрээ маань 04 дүгээр сард байгуулагдаж, гэрээний хавсралт 07 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан. Талууд гэрээнд заасны дагуу эрх бүхий этгээдүүдийг оролцуулан ажлын гүйцэтгэлийг харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээний хавсралт батлагдсан.
Тус тохиролцооны хүрээнд “ЭХБУТ” ХХК гэрээ байгуулсан даруй тодорхой үнийн дүн буюу 4 тэрбум төгрөг шилжүүлэх, мөн ерөнхий гүйцэтгэгч “М” ХХК болон туслан гүйцэтгэгч Арж рөүд ХХК, Эрдэнэ зам ХХК нарын ажлын үнэлгээг гаргаж, түүний төлөх нөхцөл, журмыг тодорхойлсон.
Талуудын хооронд гэрээ байгуулсны дараа тодорхой хэмжээний өр төлбөрүүдээс “м” ххк 4 тэрбум төгрөг төлөх ёстой байснаас 2 тэрбум төгрөг төлж, үлдэгдэл 2 тэрбум төгрөг төлөгдөөгүй байгаа. Мөн ерөнхий болон туслан гүйцэтгэгч нарын хийж гүйцэтгэх ажлын үнэлгээний 50 хувийг гэрээ байгуулсны дагуу банкны санхүүжилт хийгдэх ёстой бөгөөд банкны санхүүжилт орж ирсэн даруй үлдэгдэл 50 хувийг шилжүүлэх ёстой байсан. Энэ харилцааг зохицуулсан төлбөр тооцооны гурван талт хэлэлцээрээр “ЭХБУТ” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь өр төлбөрийг зээлийн санхүүжилтээс шууд суутгаж авах. Ингэснээр “ЭХБУТ” ХХК-ийн төлбөрийн тодорхой хувийг төлөгдсөн тооцох, улмаар ерөнхий болон туслан гүйцэтгэгч нарын нийт ажлын гүйцэтгэлийн үнэлгээний 50 хувийг шууд төлүүлэх талаар зохицуулагдсан байсан.
Энэ мөнгөнөөс банк суутгаж авах хэмжээгээр суутгаж авч үлдээд үлдсэн мөнгө нь “ЭХБУТ” ХХК-д төлөгдөх ёстой байсан. Энэ хүрээнд нийт “м” ххк, “Арж рөүд” ХХК, “Эрдэнэ зам” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын нийт хөлс 4,555,343,540 төгрөг болсон бөгөөд энэ мөнгөний 50 хувь болох 2,227,671,770 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкнаас зээлийн санхүүжилт олгогдсон даруй төлөх ёстой байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Худалдаа хөгжлийн банкны санхүүжилт тодорхой хугацаанд хугацаа хэтэрсэн хэдий ч 2019.10.19-ний өдрийн байдлаар “м” ххк-ийн дансанд шилжиж орсон үйл баримт баримтаар тогтоогдож байна. Үүнээс хойш “м” ххк, “Арж рөүд” ХХК, “Эрдэнэ зам” ХХК нарын хийж гүйцэтгэсэн ажлын 50 хувийн хөлсийг “ЭХБУТ” ХХК-д төлөх үүргээ хэрэгжүүлээгүй өнөөдрийг хүрсэн. Тиймээс энэ мөнгөний 50 хувийг нэхэмжилж анх 2021.08.30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.
“Арж рөүд” ХХК 2017 оноос эхлэн бие даасан аж ахуйн нэгж байснаа 2019.04 дүгээр сард концессын зүйл шилжүүлэх гэрээ байгуулсны дараачаар байгууллага хоорондын үүссэн төлбөр тооцооны үр дүнд “Арж рөүд” ХХК-ийн хувьцаа эзэмшигч энэхүү хэргийн хариуцагч болох “м” ххк болж өөрчлөгдсөн. Хариуцагч нь өөрөө өөртэйгөө тооцоо нийлж байгаа юм шиг акт үйлдээд байдаг бөгөөд Дархан, Сэлэнгийн чиглэлийн шинэчилсэн замын ажил дээр “м” ххк болон “Арж рөүд” ХХК нар оролцсон байдаг.
“м” ххк гэсэн ерөнхий нэрийн дор ажил гүйцэтгэгчээр “Арж рөүд” ХХК оролцоод байдаг. Үүргийн харилцаа үргэлжлээд явж байх энэ хугацаанд төлбөр төлөгч, төлбөр авагч нар нэг этгээд болж, манай нэхэмжлэлийн эсрэг өөрт ашигтай байдлаар тайлбарлах гэж байна. Нөгөөтэйгүүр “Эрдэнэ зам” ХХК, “Бишрэлт холдинг” ХХК-тай харилцаа хамаарал бүхий байдаг. Талуудын эвлэрсэн шүүгчийн захирамжийг харах юм бол сар хүрэхгүй хугацааны дотор нэхэмжлэл гаргаж, хариуцагч тал нь тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч төлбөр мөнгөтэй холбоотой шаардлага эд хөрөнгөөр хоорондын төлбөр тооцоонд оруулж, өр зээлийг нь Шийдвэр гүйцэтгэлийн журмаар “Эрдэнэ зам” ХХК-ийн өр төлбөр хаагдсан. Нөгөөтэйгүүр “м” ххк 3 тэрбум төгрөгийг авлагын асуудал яригдаж байгаа бөгөөд “ЭХБУТ” ХХК тухайн өр төлбөрөө шаардахаар 2019.10.19-ний өдрөөс хойш 2021 онд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар 4-5 удаа төлбөрөө төлөх тухай шаардлага хүргүүлсэн боловч төлөөгүй. “м” ххк-ийн захирал н.Гарамгайбаатар, Г.Тэнгис нар “Макс групп” ХХК-ийн захирал н.Ганбаатартай хувийн харилцаатай учраас өөрсдийн өр төлбөрөөс зохих хувийг 350 сая төгрөг авсан. н.Гарамгайбаатар 2021 оны нөхөн сонгуульд нэр дэвшиж байсантай холбоотойгоор зайлшгүй мөнгөний хэрэг гараад нийтдээ 350 сая төгрөг авсан гэдэг.
Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш “Эрдэнэ зам” ХХК-ийн 555,9 сая төгрөг, ”Арж рөүд” ХХК-ийн 643,5 сая төгрөг, “м” ххк-ийн төлөх ёстой төлбөрөөс 350 сая төгрөг, нийт 1,549,403,303 төгрөг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлөгдсөн гэдэг нь баримтаар тогтоогдож байх тул анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа бууруулсан.
“Эрдэнэ зам” ХХК-ийн өр төлбөр 2021.06.11-ний өдрийн байдлаар дууссан. “м” ххк 2020.11.10-ны өдөр, 2021.08.20-ны өдөр 50 сая төгрөг болон 300 сая төгрөг төлөгдсөн.
“Арж рөүд” ХХК-ийн 643,509,499 төгрөгийг 2021.01.15, 2021.05.31, 2021.10.25, 2021.10.04-ний өдөр төлөгдсөн үйл баримт тогтоогдсон учраас нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан. Ингээд эхний ээлжид төлөгдөх ёстой 2,227,671,770 төгрөгөөс үлдэх үнийн дүн болох 728,368,466 төгрөгийг үндсэн үүрэг гэж үзэж нэхэмжлэх эрхтэй байна. Ерөнхий болон туслан гүйцэтгэгч нарын ажлын хөлсний 50 хувийг ямар нэгэн нөхцөлгүйгээр Худалдаа хөгжлийн банкны санхүүжилт хийгдсэн даруй төлөх ёстой байсан бөгөөд үүнээс хойш хугацаанд алданги тооцож байгаа. Алдангийг 0,1 хувиар тооцсон ч 2019.10.19-ний өдрөөс 2020.06.24-ний өдөр хүртэл алдангийн хэмжээг анзын 50 хувиас хэтрэхгүй тооцохоор байна.
Мөн эрх шилжүүлэх гэрээг харах юм бол “ЭХБУТ” ХХК болон “м” ххк нарын хооронд байгуулсан гэрээний 3.1.2-т үүргээ зохих ёсоор гүйцэтгэхийг нөгөө талаас шаардах, мөн гэрээний 3.1.6-д гэрээтэй холбоотой ямар нэгэн маргаан үүсгэхгүй гэдэг ерөнхий нөхцөлийг тохиролцсон. Гэхдээ энэхүү заалт нь гэрээний хавсралтад заасан төлбөрийг эрх шилжүүлэн авагчаас шаардах гаргахтай холбоотой маргаанд хамаарахгүй. Энэ агуулгаар бид нар уг өр төлбөрийг бусдаас шаардаж байна. Нөгөөтэйгүүр “м” ххк-иас шилжүүлж авсан мөнгийг нэхэмжлэгч тал өөрөөсөө шууд шилжүүлэх нь Иргэний эрх зүйн үндсэн зарчимтай нийцсэн. Өөрөөр хэлбэл, хэн хэнтэй эрх зүйн харилцаанд оролцсон байна түүний өмнө харилцан үүрэг хүлээнэ. Нөгөөтэйгүүр “ЭХБУТ” ХХК нь “м” ххк руу шаардах эрх шилжүүлсэн зүйл байхгүй. Хэрэв шаардах эрх шилжүүлсэн харилцаа байсан эсхүл өр төлбөрийн үүрэг шилжүүлэх харилцаа байсан бол заавал авлагатай этгээдүүдэд мэдэгдэж, тэд нараас зөвшөөрөл авах ёстой байсан. Нөгөө талууд гэрээ байгуулсан этгээдүүдээс өр төлбөрөө шаардах эрхтэй. Иргэний эрх зүйн үндсэн зарчмын хүрээнд гэрээ байгуулсан бөгөөд үүний дагуу бид нарт шаардах эрх үүсэж байна. Өр төлбөр шаардах, алданги шаардах эрх “ЭХБУТ” ХХК-д байгаа. Иргэний эрх зүйн ойлголтод үндсэн үүрэг дуусах юм бол нэмэгдэл үүрэг дуусна гэж зохицуулалт байдаг.
Үндсэн үүрэг дууссан ч гэсэн нэмэгдэл үүргийг төлж барагдуулаагүй тохиолдолд шаардах эрхийнхээ хүчинтэй байдлыг нотлох замаар үндсэн үүрэг хэзээ яаж дууссанаас үл хамаарч шаардах эрх нэмэгдэл үүргийн гүйцэтгэлээс шаардах эрхгүй.
Түүнчлэн үндсэн үүрэг дууссан бол нэмэгдэл үүрэг шинээр үүсэхгүй. Тиймээс 2019.10.19-ний өдрөөс хойш 100 дахь хоног дээр 50 сая төгрөг эсхүл 1 айлын төлбөрийг төлсөн бол тэрнээс хойш нэмэгдэл үүрэг үүсэхгүй. Харин үндсэн үүрэг дуусгавар болох хүртэл хугацаанд хуримтлагдсан байсан нэмэгдэл үүрэг устгаж, байхгүй болно гэсэн агуулга байхгүй, тухайн үүрэг нь биелэгдсэнээр нэмэгдэл үүрэг дуусгавар болно гэдэг утгаараа алданги шаардах эрхтэй” гэв.
2.Хариуцагч “м” ххк-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч “ЭХБУТ” ХХК нь Концессын гэрээний туслан гүйцэтгэгч компаниудын төлбөрийг хууль болон гэрээнд зааснаар шаардах эрхгүй бөгөөд “м” ххк нь тэдгээр туслан гүйцэтгэгчдийн өмнө хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
Нэг. “ЭХБУТ” ХХК нь “Концессын зүйл шилжүүлэх гэрээ”-ний хавсралт-1-ийн 2, 3, 4-т заасан нийт 4,555,343,540 төгрөгийн төлбөрийг шаардах эрхгүй тухайд: “Макс рөүд” ХХК нь 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “ЭХБУТ” ХХК-тай байгуулсан Концессын зүйл шилжүүлэх гэрээний дагуу нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн 126,7 км хатуу хучилттай авто замын ажлыг гүйцэтгэх концессын эрх, үүргийг бүхэлд нь шилжүүлэн авсан. Өөрөөр хэлбэл, “ЭХБУТ” ХХК-ийн концессын гэрээтэй холбоотой бусдын өмнө хүлээсэн аливаа үүрэг болон шаардах эрхийг манай компани бүрэн шилжүүлэн авсан тул “ЭХБУТ” ХХК нь “м” ххк, “Арж рөүд” ХХК, “Эрдэнэ зам” ХХК зэрэг компанид концессын гэрээний дагуу аливаа төлбөр төлөх үүрэггүй юм.
Ийм ч учраас Концессын эрх шилжүүлэх гэрээний 3.2.3-т “Концессын эрх”-тэй холбоотой энэ гэрээний хавсралтад заасан бусдын өмнө хүлээсэн үүрэг болон холбогдох байгууллагуудад төлөх төлбөрийг тогтоосон хугацаанд төлж, барагдуулах” үүргийг манай компани хүлээсэн.
“м” ххк нь дээрх гэрээний заалтын дагуу гэрээний төлбөрүүдийг “ЭХБУТрест” ХХК, “м” ххк, “Арж рөүд” ХХК, “Эрдэнэ зам” ХХК-д тус тус төлж барагдуулж байна. Ийнхүү туслан гүйцэтгэгч нарт гэрээний төлбөрийг шилжүүлэхдээ “ЭХБУТрест” ХХК-иар дамжуулан төлж байсан тохиолдол байхгүй бөгөөд хууль болон гэрээнд заасны дагуу туслан гүйцэтгэгчдийн төлбөрийг “ЭХБУТ” ХХК-д төлөх үндэслэл байхгүй юм.
Нэгэнт манай компани концессын эрх, үүргийг бүхэлд нь шилжүүлэн авсан тул “м” ххк, “Арж рөүд” ХХК, “Эрдэнэ зам” ХХК зэрэг туслан гүйцэтгэгч компаниуд нь төлбөрөө манай компаниас шууд шаардан гаргуулах эрхтэй. Энэ журмын дагуу “Эрдэнэ зам” ХХК зэрэг компаниас гэрээний төлбөрөө гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар баталгаажуулсан эвлэрлийн гэрээний дагуу одоогийн байдлаар 300,000,000 төгрөгийг төлж барагдуулаад байна. Иймээс “ЭХБУТ” ХХК туслан гүйцэтгэгчдийн төлбөрийг хууль болон гэрээнд заасны дагуу манай компаниас шаардах эрхгүй юм.
Төлбөрийн үүргийг гүйцэтгэж байгаа тухайд: Концессын зүйл шилжүүлэх гэрээний 3.2.4-т “Энэхүү гэрээний хавсралтад заасан ЭХБУТ-ийн хүлээн авах төлбөрийг ЭХБУТ-ийн бичгээр өгсөн албан тоотод заасан дансанд бүрэн хэмжээгээр тухай бүр хийж байна” гэж заасны дагуу манай компани төлбөрийн үүргээ биелүүлж байна.
“Концессын зүйл шилжүүлэх гэрээ”-д заасан Концесс эзэмшигч талд төлбөл зохих хавсралт 1-ийн 1-т заасан төлбөрийн үүргээ гүйцэтгэж байгаа тухайд:
Гэрээний хавсралт 1-д заасан төлбөрийг гэрээнд заасны дагуу “ЭХБУТ” ХХК-д төлбөл зохих төлбөрүүдийг дараахь байдлаар төлсөн. Үүнд: Хяналтын зөвлөх компанид төлсөн зардал 1,517,572.50 ам.долларыг банкны эхний санхүүжилт хийгдсэн даруйд төлсөн. Концессын гэрээг хэрэгжүүлэхэд гаргасан зардалд 4,0 тэрбум төгрөг төлөхөөс гэрээний дагуу банкны эхний санхүүжилт хийгдсэн даруйд 2,0 тэрбум төгрөг төлсөн ба үлдэгдэл 2,0 тэрбум төгрөгийг гэрээнд заасан төлбөр төлөх нөхцөл буюу концессын гэрээний сүүлийн санхүүжилт орж ирээгүй тул төлөөгүй байна.
“ЭХБУТ” ХХК нь дээрхи төлбөрийн талаар маргаан үүсгээгүйг онцлон тэмдэглэж байна.
“Концессын зүйл шилжүүлэх гэрээ”-д заасан туслан гүйцэтгэгч нарт төлбөл зохих хавсралтын 2, 3, 4-т заасан төлбөрийн үүргээ гүйцэтгэж байгаа тухайд:
“м” ххк-д хавсралт 1-ийн 2 дахь хэсэгт нийт 3,241,778,737.96 төгрөгийн 50 хувьтай тэнцэх төлбөр болох 1,620,889,368.98 төгрөгийг банкны эхний санхүүжилт хийгдсэн даруйд төлөхөөр заасан бөгөөд үлдэгдэл 50 хувийг концессын гэрээний дагуу хийгдэх эхний санхүүжилтээс төлөхөөр заасан. Манай компани “м” ххк-тай зам барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг үндэсний компанийн хувьд хамтран ажилладаг бөгөөд гэрээний төлбөрийг хэрхэн барагдуулах талаар өөр хоорондоо харилцан тохиролцсон бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 644,707,158 төгрөгийг “м” ххк-д төлсөн байна.
“Арж рөүд” ХХК-д хавсралт 1-ийн 3 дахь хэсэгт нийт 757,670,997.60 төгрөгийн 50 хувьтай тэнцэх төлбөр болох 378,835,498.80 төгрөгийг банкны эхний санхүүжилт хийгдсэн даруйд төлөхөөр заасан бөгөөд үлдэгдэл 50 хувийг концессын гэрээний дагуу хийгдэх эхний санхүүжилтээс төлөхөөр заасан. Гэрээний хавсралт 1-д заасны дагуу 50 хувийн төлбөрийг бүрэн төлсөн ба өнөөдрийн байдлаар 304,390,997.60 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
“Эрдэнэ зам” ХХК-д Хавсралт 1-ийн 4 дэх хэсэгт нийт 555,893,804.40 төгрөгийн 50 хувьтай тэнцэх төлбөр болох 277,946,902.20 төгрөгийг банкны эхний санхүүжилт хийгдсэн даруйд төлөхөөр заасан бөгөөд үлдэгдэл 50 хувийг концессын гэрээний дагуу хийгдэх эхний санхүүжилтээс төлөхөөр заасан. Гэвч “Эрдэнэ зам” ХХК нь 555,893,804.40 төгрөгийг гаргуулахаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд талууд эвлэрлийн гэрээ байгуулсныг тус шүүхийн шүүгч 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2021/01286 тоот захирамжаар баталгаажуулсан. Өнөөдрийн байдлаар “Эрдэнэ зам” ХХК-д 300,000,000 төгрөгийн төлбөрийг төлсөн байна.
Манай компани нь гэрээний хавсралтад заасны дагуу туслан гүйцэтгэгч буюу Хавсралтын 2, 3, 4-т заасан төлбөр хүлээн авагч “м” ххк, “Арж рөүд” ХХК, “Эрдэнэ зам” ХХК-иудад гүйцэтгэсэн ажлын нийт хөлс буюу 4,555,343,540 төгрөгийн 50 хувь болох 2.277,671,770 төгрөгөөс өнөөдрийн байдлаар нийт 1,397,987,158 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөрийг барагдуулахаар “м” ххк, “Арж рөүд” ХХК-иудтай хэлэлцэн тохиролцсоны дагуу хамтран ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар үүссэн үл ойлголцол, төлбөрийн талаар маргаантай асуудал байхгүй болно.
Иймд талуудын хооронд байгуулсан “Концессын зүйл шилжүүлэх гэрээ”-ний дагуу “М” ХХК нь “ЭХБУТ” ХХК-ийн өмнө гэрээний хавсралт 2, 3, 4-т заасан нийт 4,555,343,540 төгрөгийн төлбөрийг төлөх хүлээсэн үүрэг үүсээгүй, дээрх төлбөрийг “ЭХБУТ” ХХК нь шаардах эрхгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
2.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... “м” ххк-д концессын эрхээ шилжүүлэхээр болж 2019.04.22-ны өдөр концессын гэрээг шилжүүлж авч концессын эрх шилжүүлэх гэрээ байгуулсан. Үүгээр төлбөр тооцоог хэрхэн шийдвэрлэх талаар тохиролцсон. Энэхүү гэрээнээс гадна концессын ажил хүлээлцэх, төлбөрийг баталгаажуулах талаар оролцогч бүх аж ахуй, нэгж байгууллагуудтай нийлж акт үйлдэж, Монроуд ХХК-д төлөх төлбөр, Эрдэнэ зам ХХК, Арж рөүд ХХК-д төлөх төлбөрийг тус тусад нь баталгаажуулж өгсөн. Уг төлбөрийг баталгаажуулж тухайн компаниудад өгөхийн өмнө концессын эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлэн авсан.
Концессын эрх шилжүүлэх гэрээний 2.3-т заасны дагуу концессын эрхтэй холбоотой энэ гэрээний хавсралтад заасан бусдын өмнө хүлээсэн үүрэг болон холбогдох байгууллагуудад төлөх төлбөрийг тогтоосон хугацаанд төлж барагдуулах үүргийг эрх шилжүүлэн авагчдад оногдуулсан. Энэ нь хавсралтад заасан бусдын хөрөнгө гэж ганцхан концесс эзэмшигч, концесс шилжүүлэгч байгууллага биш нийт бүх байгууллагуудыг хэлж байна.
Холбогдох байгууллагад төлөх төлбөрийг /ганцхан өөрийгөө заагаагүй/ бусад гуравдагч этгээдүүдийн төлбөрийг төл гэсэн үүргийг гэрээний 2.3.2-т заасан байдаг. Мөн гэрээний 3.2.4-т “...энэ гэрээний хавсралтад заасан “ЭХБУТ” ХХК-ийн хүлээн авах төлбөрийг “ЭХБУТ” ХХК-ийн бичгээр өгсөн албан тоотод заасан дансанд бүрэн хэмжээгээр тухай бүрд хийж байх…” гэж заасан байгаа бөгөөд энэ дээр ганцхан “ЭХБУТ” ХХК-ийн хүлээн авах төлбөрийг гэж тодотгож өгсөн. Өөрөөр хэлбэл, нийт хавсралтад заасан төлбөрийг биш ганцхан “ЭХБУТ” ХХК-ийн төлбөрийг шилжүүлэхээр тодруулах заасан байдаг. Гэрээний хариуцлага хэсэгт “...концесс шилжүүлэн авагч нь концесс эзэмшигчид төлөх төлбөрийг хавсралтад заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд…” гэж зааж өгсөн байгаа. Ганцхан концесс эзэмшигчид төлөх төлбөрийг манайх төлөөгүй бол гэрээнд заасны дагуу 0,2 хувийн алданги төлнө гэдгийг тусгайлан буюу тодотгож зааж өгсөн. Концессын гэрээний хавсралтад концессын зүйлтэй холбоотой бусдад төлөх төлбөрийг жагсаалт гэж гаргаж өгсөн. Энэ бол концесс эзэмшигчид төлөх төлбөр биш бусдад төлөх төлбөр гэж толгойлж, төлөх байгууллагуудыг нэг бүрчлэн тусад нь зааж өгсөн бөгөөд “ЭХБУТ” ХХК өөрийн авах төлбөрөө тусад нь зааж, “м” ххк, “Арж рөүд” ХХК, “Эрдэнэ зам” ХХК нарын төлбөрийг тус тусад нь зааж өгсөн. Өөрөөр хэлбэл, концесс эзэмшигч өөрийнхөө төлбөрийг тусдаа гэрээгээр зохицуулж, бусад айлын төлбөрийг гэрээний 2.3.2-т заасны дагуу байгууллагуудад төлөх төлбөрийг хугацаандаа төлж барагдуул гэж манайд үүрэг болгож шилжүүлж өгсөн гэж харагдаж байна.
Хавсралтад заасны дагуу манайх төлбөрүүдийг төлсөн. Ингэж төлөхдөө Эрчим хүчний барилга угсралтын трест ХХК-тай гуравласан гэрээ байгуулж, төлбөрийг банкнаас гаргаж өгсөн. Энэ гэрээний дагуу бид нар 3 тэрбум гаруй төлбөрийг банкнаас зээл авч төлсөн бөгөөд энэ ямар учиртай төлбөр юм бэ гэвэл ажлыг гүйцэтгэх баталгааны төлбөр, барьцааны төлбөр байсан. Тухайн төлбөрүүдийг манайх нэн даруй гэрээнд заасны дагуу төлсөн, үлдэгдэл төлбөрүүдийг хугацааны дагуу төлж байгаа. “м” ххк, “Арж рөүд” ХХК, “Эрдэнэ зам” ХХК нарын төлбөрийг манайх ажил хүлээлцсэн актын дагуу төлбөрийг тусад нь баталгаажуулж, төлөх үүргийг манайх хүлээж холбогдох байгууллагуудын төлбөрийг төлсөн бөгөөд “Эрдэнэ зам” ХХК-ийн төлбөрийг 100 хувь төлсөн. “Арж рөүд” ХХК-ийн төлбөрийг гэрээ хэлцлийн дагуу ихэнх төлбөр нь төлөгдөж, одоо багахан хэмжээний төлбөр үлдсэн. “м” ххк мөн бага хэмжээний төлбөр төлсөн. Энэ төлбөрүүдийн 50 хувийг банкны эхний санхүүжилт хийгдсэн даруй төлөхөөр байсан өнөөдрийн байдлаар энэхүү концессын гэрээнд банкны санхүүжилт авч чадаагүй, дандаа банкны зээлээр авсан.
“м” ххк, “Арж рөүд” ХХК, “Эрдэнэ зам” ХХК энэхүү гурван аж ахуйн нэгжүүдээр ажлаа гүйцэтгүүлээд, төлбөрөө төлж чадахгүй байсан. Энэ төлбөрөө зөвхөн гэрээний дагуу төлөхийг “м” ххк-ийн эрх үүрэгт тусгаж, үүрэг болгосон. Хэдийгээр банкны эхний санхүүжилт аваагүй ч гэсэн тодорхой төлбөрүүдийг төлсөн. “Арж рөүд” ХХК-ийг өөр компанитай андуурч байх шиг байна. Дарханы зам дээр ажиллаж байгаа компани “Арж капитал” ХХК гээд өөр компани. Мөн “Арж рөүд” ХХК, “Эрдэнэ зам” ХХК нар гуравдагч этгээдээр энэхүү хэрэг маргаанд оролцохгүй. Харин “м” ххк гуравдагчаар оролцож байна. Монроуд ХХК-д бидний зүгээс төлбөрөө төлөх санал тавьж байсан. Монроуд ХХК яагаад төлбөрөө өнөөдрийг хүртэл авахгүй байна вэ гэвэл Монроуд ХХК-ийн бүх данс хаалттай байдаг бөгөөд тооцоо нийлж төлбөрөө авах гэхээр нягтлан нь байхгүй, гүйцэтгэх захирал нь байхгүй, н.Гарамгайбаатар, н.Ганбаатар захиралтай ерөнхий хэлцэл хийдэг боловч албан ёсоор Монроуд ХХК-ийг төлөөлөх эрх бүхий хүн мөн эсэх талаар тодруулахад өнөөдрийг хүртэл тус компанийг төлөөлөх эрх бүхий этгээд гэдэг байдлаар ямар нэгэн баримт авч ирдэггүй. Ингээд н.Гарамгайбаатартай хэлцэл хийх гэхээр хууль бус болчхоод байдаг бөгөөд Монроуд ХХК-ийн өр төлбөртэй компаниуд манай байгууллагаас Монроуд ХХК-ийн өр төлбөрийг барагдуулаад санал тавьдаг бөгөөд үүний дагуу хэлцэл байгуулдаг боловч тухайн хэлцлийг баталгаажуулж өгдөггүй. Үүнээс болж бид нар өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлж чадахгүй явж байна. Түүнчлэн Монроуд ХХК-ийн данс руу төлбөр хийх боломжгүй. Яагаад гэвэл 350 сая төгрөг авсан гэж байх шиг байна. Бид нар аргаа бараад хувь хүний дансаар төлбөрийг шилжүүлэхэд e-barimt шивэгддэггүй, түүнчлэн компанийн дансанд мөнгө шилжихгүй болохоор бид нар Монроуд ХХК-иас НӨАТ-н баримт авч чаддаггүй зэрэг санхүүгийн бэрхшээлүүд үүсэж байна. Өөрөөр хэлбэл, Монроуд ХХК-ийн дансанд мөнгө шилжүүлэх боловч тухайн мөнгө буцаж гарахгүй гэдэг зарчмаар компанийнхаа дансыг өгөхгүй байгаа. Түүнээс биш манай зүгээс төлбөрийг огт шилжүүлэхгүй гэсэн зүйл байхгүй. Гуравдагч этгээдийн төлөөлөгч өнөөдрийн шүүх хуралдаанд ирсэн бол энэ талаар зөвшилцөх боломжтой байсан боловч даанч шүүх хуралдаанд ирсэнгүй. Концессын эрх шилжүүлэх гэрээний дагуу Эрчим хүчний барилга угсралтын трест ХХК энэ гурван компанид төлбөр төлөх үүрэг болгосон байж анх нэхэмжлэл гаргахдаа аль компани хэдэн төгрөг авсан гэдгийг мэдээгүй байсан. Үүнээс харах юм бол дээр дурдсан компаниуд Эрчим хүчний барилга угсралтын трест ХХК-иас төлбөр нэхэмжилж байгаагүй, зөвхөн манай компанитай харилцаад явж байсан гэдгийг харуулж байна. Эрчим хүчний барилга угсралтын трест ХХК 2 тэрбум төгрөгийн төлбөрөө тусдаа өөр шүүхээр нэхэмжлээд явж байгаа. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “м” ххк-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гарамгайбаатар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ““ЭХБУТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Монгол Улсын Засгийн газар болон “ЭХБУТ” ХХК-ийн хооронд 2015 оны 03 сарын 25-ны өдөр байгуулсан “Баянхонгор-Алтай чиглэлийн 126,7 км хатуу хучилттай авто зам төслийн барих-шилжүүлэх концессын гэрээ”-ний дагуу концессын эрхийг “ЭХБУТ” ХХК эзэмшдэг байсан. “м” ххк нь уг концессын хүрээнд барьж байгуулах замын ажлын Ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байсан ба энэ тухай гэрээг “ЭХБУТ” ХХК-тай байгуулсан. Энэ хүрээнд тус компани хэд хэдэн туслан гүйцэтгэгч компанийг ажиллуулж замын ажлын тодорхой хэсгийг хийж гүйцэтгэсэн юм.
Гэвч концесс эзэмшигч “ЭХБУТ” ХХК концессын эрхээ “м” ххк-д шилжүүлэхээр болж улмаар “Концессын зүйл шилжүүлэх гэрээ”-г 2019 онд байгуулсан. Концессын зүйлийг барьж байгуулах хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээ, үнэлгээг уг харилцаанд оролцогч талууд болон хяналтын байгууллага, төрийн захиргааны төв болон захиргааны байгууллагын оролцоотойгоор гаргасан бөгөөд үүнд үндэслэн концессын эрх шилжүүлэх гэрээний үнийг тодорхойлсон. Ингэхдээ ажлын хэмжээ дамжаа, үнэлгээг ерөнхий болон туслан гүйцэтгэгч тус бүрээр тодорхойлсон ба энэ нь концессын зүйлийг шилжүүлэх гэрээний үнэд орсон. Ийнхүү ажлын хэмжээ, үнэлгээг тогтоосны дагуу “м” ххк 3,241,778,737 төгрөгийн үнэлгээ бүхий ажлыг хийж гүйцэтгэсэн хэмээн бүх талдаа санал нэгдэж шийдвэрлэсэн. Уг үнийг концессын эрх шилжүүлэн авч буй “м” ххк нь гэрээгээр тохирсны дагуу “ЭХБУТ” ХХК-д төлөх, уг төлбөрөөс “ЭХБУТ” ХХК нь туслан болон ерөнхий гүйцэтгэгч нарын төлбөрийг төлөх зарчмыг талууд тохиролцож тогтоосон гэж ойлгосон. Энэ ч ойлголтоор эхний нэг жил гаруйн хугацаанд ерөнхий болон туслан гүйцэтгэгч компаниуд хүлээсэн.
Гэвч “м” ххк нь гэрээгээр тогтоосон төлбөрийг тогтоосон хугацаанд төлөлгүй өдийг хүрсэн тул шүүхэд маргахад хүрсэн гэж ойлгож байна. Энэ хугацаанд ерөнхий гүйцэтгэгч төдийгүй бусад туслан гүйцэтгэгч компаниуд ч санхүүгийн хүндрэлтэй байдалд байна. Тийм ч учраас “Эрдэнэ зам” ХХК нь “ЭХБУТ” ХХК-иас үл шалтгаалах нөхцлийн улмаас төлбөр төлөх боломжгүй буюу концессын эрх шилжүүлэн авсан “м” ххк төлбөрөө төлөхгүйн байгаагийн улмаас болохыг ойлгож аргагүйн эрхэнд тусдаа нэхэмжлэлийг гаргаж төлбөрөө эрх шилжүүлэн авагчаас шаардсан.
Харин нөгөө туслан гүйцэтгэгч “Аржроуд” ХХК нь санхүүгийн хүндрэлтэй байдлаа шийдвэрлэж, өр авлагаа цэгцлэх үүднээс хувьцаагаа концессын эрхийг шилжүүлэн авсан “м” ххк-д шилжүүлсэн буюу өртэй ба авлагатай этгээдүүд нэг болсон үйл явдал болж өнгөрснийг бид хожим мэдсэн.
“м” ххк-ийн тухайд гүйцэтгэсэн ажлын төлбөрөө “ЭХБУТ” ХХК-иас авах учиртай хэдий ч аргагүйн эрхэнд “м” ххк-ийн удирдлагад хандаж удаа дараа хүсэлт гаргаснаар нийт 350,000,000 төгрөгийг олж авсан. Ингэхдээ уг мөнгийг хэд хэдэн удаа цувуулж авсан бөгөөд сүүлд төлбөрийн тодорхой хэсгийг авах үед тэдний тавьсан саналын дагуу 2021 оны 08 дугаар сарын 18-ний өдрөөр огноолсон “Төлбөр тооцооны ерөнхий хэлцэл” гэх баримтад гарын үсэг зурсан. Гэвч энэ баримт бичигт дурдсан нөхцлүүд хэрэгжээгүй тул энэхүү баримт бичиг эрх зүйн үр дагавар үүсгэхгүй, төлөөлж гарын үсэг зурсан миний бие уг баримт бичигт дурдсан тохиролцоо буюу хэлцлээс татгалзаж байгаа болно.
Иймд концессын гэрээний ерөнхий гүйцэтгэгчийн хувиар уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцох, ингэхдээ нэхэмжлэгчийг дэмжиж оролцож байна. Учир нь “ЭХБУТ” ХХК ерөнхий болон туслан гүйцэтгэгч компаниудын хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрийг эрх шилжүүлэн авагч болон бусад этгээдтэй тохиролцон баталгаажуулж, төлбөр төлөх нөхцлийг “м” ххк-тай тохиролцож, гэрээ байгуулсан этгээд юм.
Уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “м” ххк-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гарамгайбаатар миний бие өөрийн өмгөөлөгч Г.Мөнхболдоор төлөөлүүлэн оролцож байгаа ба тэрээр гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хувиар эдлэх бүхий л эрхийг хэрэгжүүлж оролцох тул миний бие биечлэн оролцох шаардлагагүй юм.” гэжээ.
4.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн гэрчилгээ, 2015.03.25-ны өдрийн Засгийн газар, Эрчим хүчний барилга угсралтын трест ХХК-ийн хооронд байгуулсан Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто замын төслийн барих-шилжүүлэх ВТ концессын гэрээ, 2018.02.05-ны өдрийн Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто замын төслийн барих-шилжүүлэх ВТ концессын гэрээнд нэмэлт, өөрчлөлт, оруулах тухай гэрээ, 2019.04.09-ний өдрийн Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто замын төслийн барих-шилжүүлэх ВТ концессын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2019.04.22-ны өдрийн Концессын зүйл шилжүүлэх гэрээ /Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто замын төсөл”-ийн барих-шилжүүлэх концесс/, 2019.07.26-ны өдрийн “Концессын зүйл”-тэй холбоотой бусдад төлөх төлбөрийн жагсаалт, 2019.10.01-ний TDBM/326/2019 дугаартай Төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэх гурван талт гэрээ, 2019.10.11-ний TDBM/327/2019 дугаартай Төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэх гурван талт нэмэлт гэрээ, 2019 оны дүгээр сарын 22-ны өдрийн 2019/009 дугаартай концессын эрх шилжүүлэх гэрээ хавсралт 2019.07.26-ны Концессын зүйлтэй холбоотой бусдад төлөх төлбөрийн жагсаалт, Эрчим хүчний барилга угсралтын трест ХХК-ийн 2019.07.05-ны өдрийн 1/100 дугаартай албан бичиг, 2019.11.22-ны 1/177 дугаартай албан бичиг, 2021.03.24-ний 01/25 дугаартай албан бичиг, 2021.09.28-ны 95 дугаартай итгэмжлэл, 2021.12.20-ны 01/136 дугаартай итгэмжлэл, 2022.11.30-ны нэхэмжлэлийн шаардлагыг багасгах тухай, үндсэн үүрэг болон анзын тооцоолол гаргаж өгсөн.
5.Хариуцагчаас хуулийн этгээдийн гэрчилгээ, 2021.09.28-ны А-08/и/309 дугаартай итгэмжлэл, 2021.10.04-ний өдрийн хариу тайлбар, 2019.01.01-2019.12.31-ний Монроуд ХХК-ийн өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан, 2020.01.01-2021.09.30-ны Монроуд ХХК харилцагчийн дэлгэрэнгүй тайлан, 2019.01.01-2019.12.31-ний Арж роуд ХХК өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан, 2020.01.01-2021.09.30-ны Арж роуд ХХК харилцагчийн дэлгэрэнгүй тайлан, 2019.01.01-2019.12.31-ний Эрдэнэ зам ХХК өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан, 2020.01.01-2021.09.30-ны Эрдэнэ зам ХХК харилцагчийн дэлгэрэнгүй тайлан, 2019.01.01-2019.12.31-ний ЭХБУТрест ХХК өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан, 2020.01.01-2021.09.30-ний ЭХБУТрест ХХК харилцагчийн дэлгэрэнгүй тайлан, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.06.11-ний 182/ШШ2021/01286 дугаартай захирамж, 2021.03.26-ны Н-40-АГ-21/8 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ, 2021.03.11-ний Н-40-АГ-21/7 ажил гүйцэтгэх гэрээ, 2021.01.01-2021.10.05-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа, 2020.01.01-2021.12.31-ний ЭХБУТрест ХХК харилцагчийн дэлгэрэнгүй тайлан, 2019.01.01-2019.12.31-ний ЭХБУТрест ХХК өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан, 2020.01.01-2021.12.31-ний Монроуд ХХК харилцагчийн дэлгэрэнгүй тайлан, 2019.01.01-2019.12.31-ний Монроуд ХХК өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан, 2020.01.01-2021.12.31-ний Арж роуд ХХК харилцагчийн дэлгэрэнгүй тайлан, 2019.01.01-2019.12.31-ний Арж роуд ХХК өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан, 2020.01.01-2021.12.31-ний Эрдэнэ зам ХХК харилцагчийн дэлгэрэнгүй тайлан, 2019.01.01-2019.12.31-ний Эрдэнэ зам ХХК өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан, 2021.04.01-ний Төлбөр тооцооны хэлцэл, 2021.04.01-ний нэмэлт гэрээнд өөрчлөлт, Хаан банкны 2021.06.14, 2021.08.27, 2021,09,13-ны шилжүүлгийн мэдээллүүд, 2021.08.18-ны Төлбөр тооцооны ерөнхий нөхцөл, Хаан банкны 2020.11.10-ны шилжүүлгийн мэдээлэл, Хаан банкны 2021.08.30-ны шилжүүлгийн мэдээлэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.10.28-ны 181/ШЗ2022/14663 дугаартай шүүгчийн захирамж, 2023.01.23-ны А-08-23/19 дугаартай итгэмжлэл, 2023.02.03-ны өдрийн А-08-23/28 дугаартай итгэмжлэл, 2019.04.22-ны өдрийн Концессын зүйл шилжүүлэх гэрээ, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021.07.28-ны өдрийн 2-141/13434 дугаартай албан бичиг, 2021.07.28-ны өдрийн дугаар 18250842/01 дугаартай шаардах эрхээс суутгал хийх тухай тогтоол, 2018.08.03-ны өдрийн 102/ГХ2018/00815 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.09.25-ны өдрийн 102/ШШ2017/02522 дугаартай шийдвэр гаргаж өгсөн.
6.Гуравдагч этгээд “м” ххк-иас 2020.06.07-ны өдрийн итгэмжлэл, 2022.05.09-ний өдрийн итгэмжлэл, 2022.05.27-ны өдрийн итгэмжлэл, 2023.01.06-ны өдрийн хариу тайлбар гаргаж өгсөн.
7.Хариуцагчийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021.11.22-ны 2-/22/22579 дугаартай албан бичиг, Эрдэнэ зам ХХК-ийн 2021.10.08-ны өдрийн 1/193 дугаартай албан бичиг, 2021.10.12-ны 21/10-850 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай тогтоол бүрдүүлсэн.
8.Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн 2021.11.04-ний өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт, Хаан банкин дахь Максрөүд ХХК-ийн 2020.11.10-ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Хаан банкны 2021.08.30-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл, Арж роуд ХХК, Макс рөүд ХХК-ийн тооцооны үлдэгдлийн баталгаа, 208.04.25-ны өдрийн Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто замд туслан гүйцэтгэгчээр ажил гүйцэтгэх гэрээ бүрдүүлсэн.
9.Шүүхийн журмаар бүрдүүлсэн 2018.03.22-ны АГГ-001 дугаартай Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто замын ажил гүйцэтгэх гэрээ, 2015.08.24-ний МР-АГГ-08 дугаартай Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай автозамын ажил гүйцэтгэх гэрээ, 2018.03.26-ны 2018/03/01 дугаартай “Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай автозамын ажил гүйцэтгэх гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2018.04.25-ны АГГ-03 дугаартай Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай автозамд туслан гүйцэтгэгчээр ажил гүйцэтгэх гэрээ, гэрээний хавсралт, Баянхонгор-Алтай чиглэлийн 126.75 км хатуу хучилттай автозамын барилгын ажлын гүйцэтгэл №3 2018.09.25-ны өдрийн байдлаар, Концессын гэрээгээр хэрэгжиж буй Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км автозамын барилгын ажлын 9 сарын гүйцэтгэл 2018.09.25-ны байдлаар, Баянхонгор-Алтай чиглэлийн 126.76 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын гүйцэтгэл №3, Монроуд ХХК-ийн 2019.04.09-ний 1/96 дугаартай албан бичиг, Эрчим хүчний барилга угсралтын трест ХХК-ийн 2019.07.05-ны 1/100 дугаартай албан бичиг, Эрчим хүчний барилга угсралтын трест ХХК-ийн 2021.03.24-ний 01/25 дугаартай албан бичиг, Үндэсний хөгжлийн газрын 2019.04.18-ны 01/596 дугаартай албан бичиг, Үндэсний хөгжлийн газрын 2019.05.29-ний 01/1175 дугаартай албан бичиг, Эрчим хүний барилга угсралтын трест ХХК-ийн 2019.05.10-ны 01/068 дугаартай албан бичиг, 2019.08.20-ны №ЗГ/СС20190807017-13 дугаартай зээлийн гэрээ, хавсралт, 2021.06.25-ны №ЗГ/СС20190807017-13-1 зээлийн нэмэлт гэрээ, хавсралт, 2021.06.25-ны өдрийн №БГ/СС200212012-13-11-1 баталгааны нэмэлт гэрээ, Худалдаа хөгжлийн банкин дахь Макс рөүд ХХК-ийн 2019.10.17-ны өдрийн данс, 2019.10.29-ний өдрийн данс, 2019.10.31-ний өдрийн данс бүрдүүлсэн байна
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгч “ЭХБУТ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч “ЭХБУТ” ХХК нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан “Гүйцэтгэсэн ажлын хөлсний эхний ээлжинд төлбөл зохих 2,227,671,770 төгрөг, алданги 1,113,835,885 төгрөг, нийт 3,341,507,655 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгасан ба эхний ээлжинд төлөх төлбөрөөс 728,268,467 төгрөг, алданги 1,138,835,884 төгрөг, нийт 1,867,104,351 төгрөг гаргуулах гэж тодруулсан байна.
Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Концессын эрхийг шилжүүлэх хүртэлх хугацаанд тухайн концесс эзэмшигч болон түүний туслан гүйцэтгэгч, ерөнхий гүйцэтгэгч нарын хийж гүйцэтгэсэн ажлууд болон концессын эрхийн үнэлгээг нийтэд нь тогтоож, хэрхэн яаж шилжүүлж, ямар эрх үүрэг яаж шилжих талаар харилцан тохиролцсон гэрээг талууд 2019.04.22-ны өдөр байгуулсан.
Худалдаа хөгжлийн банкны санхүүжилт 2019.10.19-ний өдрийн байдлаар Максрөүд ХХК-ийн дансанд шилжиж орсон үйл баримт баримтаар тогтоогдож байна.
1,549,403,303 төгрөг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлөгдсөн нь баримтаар тогтоогдож байх тул эхний ээлжид төлөгдөх ёстой 2,227,671,770 төгрөгөөс үлдэх үнийн дүн болох 728,368,466 төгрөгийг үндсэн үүрэг гэж үзэж нэхэмжлэх эрхтэй байна.
Худалдаа хөгжлийн банкны санхүүжилт хийгдсэн даруй төлөх ёстой байсан бөгөөд үүнээс хойш хугацаанд алдангийг 0,1 хувиар тооцсон ч гэсэн 2019.10.19-ний өдрөөс 2020.06.24-ний өдөр хүртэл 500 хоног буюу алдангийн хэмжээг анзын 50 хувиас хэтрэхгүй тооцохоор байна.
Максрөүд ХХК-иас шилжүүлж авсан мөнгийг нэхэмжлэгч тал өөрөөсөө шууд шилжүүлэх нь Иргэний эрх зүйн үндсэн зарчимтай нийцсэн. Хэн хэнтэй эрх зүйн харилцаанд оролцсон байна түүний өмнө харилцан үүрэг хүлээнэ.
Эрчим хүчний барилга угсралтын трест ХХК нь Максрөүд ХХК руу шаардах эрх шилжүүлсэн зүйл байхгүй. Хэрэв шаардах эрх шилжүүлсэн харилцаа байсан эсхүл өр төлбөрийн үүрэг шилжүүлэх харилцаа байсан бол заавал авлагатай этгээдүүдэд мэдэгдэж, тэд нараас зөвшөөрөл авах ёстой байсан гэж тайлбарлажээ.
Хариуцагч тал нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн байна. Үүнд: ... концессын эрх шилжүүлэх гэрээ байгуулж, төлбөр тооцоог хэрхэн шийдвэрлэх талаар тохиролцсон. Энэхүү гэрээнээс гадна концессын ажил хүлээлцэх, төлбөрийг баталгаажуулах талаар оролцогч бүх аж ахуй, нэгж байгууллагуудтай нийлж акт үйлдэж, “Монроуд ХХК, “Эрдэнэ зам” ХХК, “Арж рөүд” ХХК-иудад төлөх төлбөрийг тус тусад нь баталгаажуулж өгсөн.
Концессын эрх шилжүүлэх гэрээний 2.3-т заасны дагуу концессын эрхтэй холбоотой энэ гэрээний хавсралтад заасан бусдын өмнө хүлээсэн үүрэг болон холбогдох байгууллагуудад төлөх төлбөрийг тогтоосон хугацаанд төлж барагдуулах үүргийг эрх шилжүүлэн авагчдад оногдуулсан.
Холбогдох байгууллагад төлөх төлбөрийг бусад гуравдагч этгээдүүдийн төлбөрийг төл гэсэн үүргийг гэрээний 2.3.2-т заасан байдаг. Мөн гэрээний 3.2.4 дэх зохицуулалт нь ганцхан “ЭХБУТ” ХХК-ийн хүлээн авах төлбөрийг гэж тодотгож өгсөн.
Гэрээний хариуцлага хэсэгт “...концесс шилжүүлэн авагч нь концесс эзэмшигчид төлөх төлбөрийг хавсралтад заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд…” гэж зааж өгсөн байгаа.
Ганцхан концесс эзэмшигчид төлөх төлбөрийг манайх төлөөгүй бол гэрээнд заасны дагуу 0,2 хувийн алданги төлнө гэдгийг тусгайлан зааж өгсөн.
Концессын гэрээний хавсралтад концессын зүйлтэй холбоотой бусдад төлөх төлбөрийг жагсаалт гэж гаргаж өгсөн. Энэ бол концесс эзэмшигчид төлөх төлбөр биш бусдад төлөх төлбөр гэж толгойлж, төлөх байгууллагуудыг нэг бүрчлэн тусад нь зааж өгсөн бөгөөд “ЭХБУТ” ХХК өөрийн авах төлбөрөө тусад нь зааж, “м” ххк, “Арж рөүд” ХХК, “Эрдэнэ зам” ХХК нарын төлбөрийг тус тусад нь зааж өгсөн.
Хавсралтад заасны дагуу Эрчим хүчний барилга угсралтын трест ХХК-д 3 тэрбум гаруй төгрөгийн төлбөрийг банкнаас зээл авч төлсөн, уг төлбөр ажлыг гүйцэтгэх баталгааны төлбөр, барьцааны төлбөр байсан.
“м” ххк, “Арж рөүд” ХХК, “Эрдэнэ зам” ХХК нарын төлбөрийг манайх ажил хүлээлцсэн актын дагуу төлбөрийг тусад нь баталгаажуулж, төлөх үүргийг манайх хүлээж холбогдох байгууллагуудын төлбөрийг төлсөн бөгөөд “Эрдэнэ зам” ХХК-ийн төлбөрийг 100 хувь төлсөн.
“Арж рөүд” ХХК-ийн төлбөрийг гэрээ хэлцлийн дагуу ихэнх төлбөр нь төлөгдөж, одоо багахан хэмжээний төлбөр үлдсэн. “м” ххк мөн бага хэмжээний төлбөр төлсөн. Энэ төлбөрүүдийн 50 хувийг банкны эхний санхүүжилт хийгдсэн даруй төлнө гэж зааж өгсөн.
Концессын гэрээнд банкны санхүүжилт авч чадаагүй, дандаа банкны зээлээр тодорхой төлбөрүүдийг төлсөн.
Монроуд ХХК яагаад төлбөрөө өнөөдрийг хүртэл авахгүй байна вэ гэвэл бүх данс хаалттай, нягтлан, гүйцэтгэх захирал нь байхгүй, н.Гарамгайбаатар, н.Ганбаатар захиралтай ерөнхий хэлцэл хийдэг боловч албан ёсоор Монроуд ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд гэдэг байдлаар ямар нэгэн баримт авч ирдэггүй.
Эрчим хүчний барилга угсралтын трест ХХК 2 тэрбум төгрөгийн төлбөрөө тусдаа өөр шүүхээр нэхэмжлээд явж байгаа. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Гуравдагч этгээд “м” ххк нэхэмжлэлийг дараах үндэслэлээр дэмжиж оролцсон байна. Үүнд: “м” ххк 3,241,778,737 төгрөгийн үнэлгээ бүхий ажлыг хийж гүйцэтгэсэн хэмээн бүх талдаа санал нэгдэж шийдвэрлэсэн. Уг үнийг концессын эрх шилжүүлэн авч буй “м” ххк нь гэрээгээр тохирсны дагуу “ЭХБУТ” ХХК-д төлөх, уг төлбөрөөс “ЭХБУТ” ХХК нь туслан болон ерөнхий гүйцэтгэгч нарын төлбөрийг төлөх зарчмыг талууд тохиролцож тогтоосон гэж ойлгосон.
“м” ххк нь гэрээгээр тогтоосон төлбөрийг тогтоосон хугацаанд төлөлгүй өдийг хүрсэн. “м” ххк-ийн тухайд гүйцэтгэсэн ажлын төлбөрөө “ЭХБУТ” ХХК-иас авах учиртай хэдий ч аргагүйн эрхэнд “м” ххк-ийн удирдлагад хандаж удаа дараа хүсэлт гаргаснаар нийт 350,000,000 төгрөгийг авсан.
Иймд концессын гэрээний ерөнхий гүйцэтгэгчийн хувиар уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцох, ингэхдээ нэхэмжлэгчийг дэмжиж оролцож байна гэж тайлбарлажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр “Эрдэнэ зам” ХХК, “Аржроуд” ХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтийг шүүх хангаж дээрх этгээдүүдийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээрх оролцуулахаар шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгч бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.
Зохигчдын тайлбар, гаргаж өгсөн нотлох баримтууд, зохигчдын хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад дараах үйл баримт тогтоогдсон болно.
Хэрэгт авагдсан баримтаар “ЭХБУТ” ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээгээр С.Сүхтөмөрийг гүйцэтгэх захирлаар томилсныг 2009 оны 02 дугаар сарын 19-ний өдөр бүртгэсэн байх бөгөөд шүүхэд нэхэмжлэлийг гүйцэтгэх захирал С.Сүхтөмөр гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тус хуулийн этгээдийг төлөөлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 36 дугаар зүйлүүдэд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэхийг Г.Мөнхболдод 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 095 дугаартай итгэмжлэлээр олгосон байх ба итгэмжлэл хүчин төгөлдөр байна.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байгаа “м” ххк-ийн итэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох гүйцэтгэх захирлаар Гарамгайбаатарын Тэнгис 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдөр бүртгэгдсэн болох нь нийтэд нээлттэй мэдээллийн сан болох opendata.burtgel.gov.mn хаягаас тодорхойлогдож байх бөгөөд 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн итгэмжлэлээр Монроуд ХХК-ийн захирал Г.Тэнгис нь Б.Гарамгайбаатарт “ЭХБУТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй “м” ххк-д холбогдох иргэний хэрэгт гуравдагч этгээд “м” ххк-ийг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг олгосон байх ба итгэмжлэл хүчин төгөлдөр гэж үзэхээр байна.
Монгол Улсын Засгийн газар болон “ЭХБУТ” ХХК-ийн хооронд 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто зам төслийн барих шилжүүлэх /вт/ концессын гэрээ байгуулагджээ.
“ЭХБУТ” ХХК болон “м” ххк-ийн хооронд 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр “Концессын зүйл шилжүүлэх” гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто замын төслийн барих шилжүүлэх концессын эрхийг эрх шилжүүлэн авагчид шилжүүлэн өгөх, эрх шилжүүлэн авагч концессын гэрээний хүрээнд баригдах авто зам барихад шаардагдах зардал, тус барилгын ажлыг гүйцэтгэхэд урьд нь гарсан зардал, төлбөрийг хариуцаж, төлөхөөр харилцан тохиролцсон байна.
Зохигчид шүүхэд нотлох баримтаар дээрх гэрээг тус бүрдээ гаргаж өгсөн ба дээрх гэрээнүүдийн 5.3-т заасан алдангийн хэмжээ 0.1, 0.2 гэж өөр өөрөөр тусгагджээ.
Дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй бөгөөд уг гэрээний хавсралтыг тодорхой шалтгааны улмаас 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр баталгаажуулсан байна. Энэ талаар зохигчид мөн маргаагүй.
Маргааны зүйл нь дээрх гэрээний дагуу “м” ххк, “Аржроуд” ХХК, “Эрдэнэ зам” ХХК-иудад төлөх төлбөр болон алдангийг “ЭХБУТ” ХХК шаардах эрхтэй эсэх талаар маргасан.
Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж заажээ.
Харин Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д “энэ хуулиар зохицуулаагүй, шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэнэ. Нэрлэгдээгүй гэрээнд энэ хуулийн үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаарна” гэжээ.
Нэхэмжлэгч “ЭХБУТ” ХХК хариуцагч “м” ххк-тай байгуулсан гэрээ нь “Концесс эзэмшигч нь Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто зам төслийн барих-шилжүүлэх концессын эрхийг “эрх шилжүүлэн авагч”-д шилжүүлэн өгөхтэй холбоотой харилцааг зохицуулах зорилготой байгуулагджээ.
Уг гэрээгээр концесс эзэмшигч нь Монгол Улсын Засгийн газар, “ЭХБУТ” ХХК-ийн хооронд байгуулагдсан Концессын гэрээг хэрэгжүүлэх бүх эрх, үүргийг шилжүүлэх замаар “Концессын эрх”-ийг “Эрх шилжүүлэн авагч”-д шилжүүлэх, “Концессын эрхийг шилжүүлэх тухай эрх бүхий этгээдийн шийдвэр гарах хүртэл хугацаанд хийгдсэн авто зам барих ажлын гүйцэтгэлтэй холбоотой хууль тогтоомжид заасан бүхий л баримт бичгүүдийг хүлээлгэн өгөх, авто замын барилгын ажлыг гүйцэтгэхтэй холбоотой хууль тогтоомжид заасан баримт бичгийг бүрдүүлэн, хүлээлгэн өгөх ба эрх шилжүүлэн авагч нь Концессын гэрээний хүрээнд баригдах авто зам барихад шаардагдах зардал, тус барилгын ажлыг гүйцэтгэхэд урьд нь гарсан зардал төлбөрийг хариуцаж, төлөх баталгааг гарган өгөх харилцааг зохицуулжээ.
Дээрх гэрээний агуулга, гэрээний талуудын эрх, үүрэг зэргээс үзвэл концесс эзэмшигч концессын эрх шилжүүлэх, эрх хүлээн авагч концессын гэрээний хүрээнд урьд хийгдсэн зардал төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн байх ба Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1, 8 дугаар зүйлийн 8.1.1, 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар талууд хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь гэрээний үүрэг мөн тул нэрлэгдээгүй гэрээнд Иргэний хуулийн үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаарна.
Талуудын хооронд байгуулсан гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчөөгүй, хэн алины хүсэл зоригийн илэрхийлэл болсон хүчин төгөлдөр хэлцэл байна. Мөн талууд Концессын тухай 32 дугаар зүйлийн 32.1, Концессын эрх шилжүүлэх гэрээний 8.3-т заасны дагуу эрх бүхий этгээдийн шийдвэр гарсан болон
уг гэрээ байгуулагдсан хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.
Дээрх гэрээний 3.1.2-т “Гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэхийг нөгөө талаас шаардах”, 3.2.3-т “Концессын эрхтэй холбоотой энэ гэрээний хавсралтад заасан бусдын өмнө хүлээсэн үүрэг болон холбогдох байгууллагад төлөх төлбөрийг тогтоосон хугацаанд төлж барагдуулах” гэж тохиролцжээ.
Нэхэмжлэгч “ЭХБУТ” ХХК Монгол Улсын Засгийн газартай байгуулсан концессын гэрээний дагуу Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто замын ажил гүйцэтгэх гэрээг ерөнхий гүйцэтгэгч “м” ххк-тай байгуулж, “м” ххк нь туслан гүйцэтгэгч “Аржроуд” ХХК, “Эрдэнэ зам” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж тодорхой хэмжээний ажлуудыг хийлгэсэн талаар талууд маргаагүй.
Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч “ЭХБУТ” ХХК нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу “м” ххк, “Аржроуд” ХХК, “Эрдэнэ зам” ХХК-иудын концессын гэрээний дагуу урьд хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрийг шаардах эрхтэй гэж шүүх үзсэн болно.
Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний дагуу хавсралт 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн “Концессын зүйл”-тэй холбоотой бусдад төлөх төлбөрийн жагсаалтаар төлбөр авах этгээд “ЭХБУТ” ХХК хяналтын зөвлөх компанид төлсөн зардал 1,517,572.50 ам.долларыг банкны эхний санхүүжилт хийгдсэн даруйд, концессын гэрээг хэрэгжүүлэхэд гаргасан зардалд 4,000,000,000 төгрөгийн 2,000,000,000 төгрөгийг банкны эхний санхүүжилт хийгдсэн даруйд, 1,000,000,000 төгрөгийг 2020 оны 1 дүгээр улиралд багтаан, 1,000,000,000 төгрөгийг концессын гэрээний дагуу сүүлийн санхүүжилтийг хүлээн авснаас хойш алын 5 өдөрт багтаан, ерөнхий болон туслан гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрийг “Аварга зам” ХХК-ийн баталсан ажлын тоо хэмжээг үндэслэн “м” ххк 3,241,778,737.96 төгрөгийн, “Аржроуд” ХХК 757,670,997.60 төгрөгийн, “Эрдэнэ зам” ХХК 555,893,804.40 төгрөгийн 50 хувийг банкны эхний санхүүжилт хийгдсэн даруйд, үлдэх 50 хувийг концессын гэрээний дагуу хийгдэх эхний санхүүжилтээс төлөхөөр тохиролцсон байна.
Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч “м” ххк-иас “м” ххк-д 350,000,000 төгрөг, “Аржроуд” ХХК 643,509,499 төгрөг, “Эрдэнэ зам” ХХК-д 555,893,804 төгрөгийг тус тус төлсөн болох нь тогтоогдож байхаас гадна зохигчид энэ талаар маргаагүй.
Хариуцагч тал хэдийгээр санхүүжилт аваагүй гэж тайлбарлах боловч хэрэгт авагдсан баримтаар Худалдаа хөгжлийн банктай 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 60 тэрбум төгрөгийг Баянхонгор-Говь Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто зам төсөл гэрээт ажлыг санхүүжүүлэх зориулалтаар зээлийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд “м” ххк-ийн худалдаа хөгжлийн банкин дахь 499139258 тоот дансанд 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 1,184,000,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 816,000,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 4,070,669,326.99 төгрөгийн зээл олгогдсон болох нь баримтаар тогтоогдож байна.
Хэдийгээр хариуцагч тал хавсралтад зааснаар Эрдэнэ зам ХХК-ийн зардалд 555,893,804.40 төгрөгийн 50 хувь 277,946,902.20 төгрөгийг банкны эхний санхүүжилт хийгдэхэд төлөх үүрэгтэй боловч Эрдэнэ зам ХХК, Максрөүд ХХК-ийн хооронд эвлэрлийн гэрээ байгуулагдаж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.06.11-ний өдрийн 1286 дугаар захирамжаар талуудын эвлэрлийг баталж шийдвэрлэсэн ба хариуцагч Максрөүд ХХК-ийн хувьд төлбөрийг бүрэн төлсөн байна.
Мөн хавсралтад зааснаар “Аржроуд” ХХК-ийн зардалд 757,670,997.60 төгрөгийн 50 хувь болох 378,835,498.8 төгрөгийг банкны эхний санхүүжилт хийгдэхэд төлөх үүрэгтэй боловч “Аржроуд” ХХК-д нийтдээ 643,509,499 төгрөгийг төлсөн нь нотлогджээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо хавсралтад зааснаар “м” ххк, “Аржроуд” ХХК, “Эрдэнэ зам” ХХК-иудад нийтдээ 4,555,343,539.96 төгрөг төлөх ёстойгоос банкны эхний санхүүжилт хийгдэхэд 50 хувь буюу 2,227,671,770 төгрөгийг төлөхөөс 1,549,403,303 төгрөг төлөгдсөн гэх ба үлдсэн 728,268,467 төгрөг гэж тодорхойлсон тул шүүх уг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн. Талууд нийт төлөгдсөн төлбөрийн талаар маргаагүй.
Иймд хариуцагч “м” ххк-иас концессын эрх шилжүүлэх гэрээний хавсралтад заагдсан төлбөрийн 50 хувийн төлбөрөөс төлөгдөөгүй үлдсэн 728,268,467 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ЭХБУТ” ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Түүнчлэн, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.3-т “Концесс шилжүүлэн авагч нь концесс эзэмшигчид төлөх төлбөрийг хавсралтад заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.1 /0.2/ хувьтай тэнцэх алданги төлнө” гэж тохиролцсон байна.
Гэрээний заалтыг тайлбарлахдаа юуны өмнө үгийн шууд утгыг анхаарна гэж Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1.1-д зохицуулсан.
Гэрээний дээрх заалтад концесс шилжүүлэн авагч нь концесс эзэмшигчид төлөх төлбөрийг хавсралтад заасан хугацаанд төлөөлөөгүй тохиолдолд алданги төлөхөөр буюу хариуцлага тооцохоор тохиролцсон нь алдангийн шинжийг агуулж байх бөгөөд хавсралтад заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд хариуцлага тооцохоор тохиролцсоныг зөвхөн Эрчим хүчний барилга угсралтын трест ХХК-д төлөх төлбөр биш Монроуд ХХК, Аржроуд ХХК, Эрдэнэ зам ХХК-ийн гүйцэтгэсэн төлөгдөөгүй төлбөрийг төлөөгүй тохиолдолд алданги төлөхөөр тохиролцсон гэж үзэх үндэстэй байна.
Хариуцагч “м” ххк нь банкны эхний санхүүжилт хийгдсэнээс хойш тэрээр гэрээнд заасан үүргээ хавсралтад заасан хугацаанд биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч “ЭХБУТ” ХХК нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.3-т зааснаар алданги шаардах эрхтэй.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “... Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасан тул хариуцагч “м” ххк нь гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй алдангийг нэхэмжлэгч “ЭХБУТ” ХХК-д төлөх үүрэгтэй байна.
Иймд хариуцагч “м” ххк-иас банкны эхний санхүүжилт орсон хугацаа болох 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс алдангийг тооцвол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул төлөгдөөгүй 728,268,467 төгрөгийн 50 хувь болох 364,134,233.5 төгрөгийн алдангийг гаргуулж нэхэмжлэгч “ЭХБУТ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 774,701,650.5 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.5, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4-т заасныг баримтлан хариуцагч “м” ххк-иас 1,092,202,700.50 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Эрчим хүчний барилга угсралтын трест ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 774,901,650.50 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ”ЭХБУТ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,865,489 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “м” ххк-иас 5,619,963 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “ЭХБУТ” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.АМАРТӨГС