Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 153/ШШ2023/00262

 

 

 

 

 

 

 

 

 

2023 05 03 3/ШШ2023/00262

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Тасхын даргалж, шүүгч Б.Раушан, шүүгч Б.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баян-******* аймгийн ******* сумын 4 дүгээр баг, ******* *******ийн *******-ын ******* тоотод оршин суух, ******* ******* овогт Уатханы *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн сумын баг, дугаар гудамжны тоотод оршин суух, овогт ын д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 3,30,000 /гурван сая гурван зуун долоон мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Иргэдийн төлөөлөгч: Ц.,

Нэхэмжлэгч: У.*******,

Хариуцагч: К.,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: С. нар оролцож,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б. тэмдэглэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч У.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би Ховд-******* хооронд зорчигч тээвэрлэж явдаг байсан бөгөөд 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 16 цагийн орчимд өөрийн эзэмшлийн - БӨТ улсын дугаартай цагаан өнгийн Киа Карнавал маркийн тээврийн хэрэгслээр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн нутаг дэвсгэрт Ховд явах зорчигчдыг тээвэрлэж явахад Ховд аймгийн сумын иргэн К. нь өөрийн эзэмшлийн ХО 6-80 дугаарын саарал өнгийн Тоуоtо согоllа маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа гүйцэж түрүүлэхийг хориглосон тэмдэг бүхий газарт миний машиныг шахаж мөргөж замын хажууд онхолдуулан осол гаргуулсан юм. Энэ байдал нь хэргийн газрын үзлэг мөрдлөг, шалгалт хийсэн Ховд аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Б.гийн нээж шалгасан 223*******0026 тоот зөрчлийн хэрэг дээр нотлогдох бөгөөд хэрэг доторх эрх бүхий албан тушаалтны магадлагаа, К.ий өөрийнх нь 06 дугаар сарын 23-ны өдөр бичиж өгсөн баримт, гэрчүүдийн мэдүүлгүүд, үзлэг шалгалт шинжээчийн дүгнэлт зэргээр батлагдан нотлогдож К.ийг Зөрчлийн тухай хуулийн 14.-гийн 51-д заасныг үндэслэн 100 нэгж буюу 100,000 төгрөгөөр 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 0235434 тоот шийтгэлийн хуудсаар хялбаршуулсан журмаар торгох шийтгэл оногдуулсан бөгөөд К. нь үүнд гомдол гаргаагүй ба хүлээн зөвшөөрсөн байгаа юм. Нэгэнт К. нь Монгол Улсын Зөрчлийн тухай ангийн 14.-ийн 51 дэх заалтыг зөрчин, миний машиныг гүйцэж түрүүлэхийг хориглосон газарт гүйцэж түрүүлж замын хажуу хашлагаас гарган онхолдуулсан нь тогтоогдсон болохоор энэ хэргээс болж надад учирсан бодит хохирол болох 3,30,000 төгрөгийг Иргэний хуулийн 49 дугаар 49.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус үндэслэн зөрчил гаргагч К.аас нэхэмжилж байна.

...К.ий гүйцэд түрүүлсэн газар нь эргэлттэй газар байсан. Эргэлттэй газраа багтахгүй миний урдуур орж ирсэн. Мөргөлдөхгүйн тулд зам тавьж өгөөд замаасаа гараад жалга мөргөсөн... Би 80 км цагийн хурдтай явж байсан. Онхолдоогүй. Жалга мөргөсөн... Зогсоох арга хэмжээ авсан. Явж байсан машин зогсоход хэцүү байсан... Замын хазгай руу орчихоор гардаггүй юм билээ. Би тухайн үед цагдаа дуудъя гэхэд Н. миний дүү цагдаад дуудаад яах уу хүн амьтан зүгээр бол хоёулаа тохиоръё би хохирлыг чинь төлнө гэхээр нь би та гарын үсэг зураад өг гэж хэлсэн. Миний машин явах боломжгүй болсон... Цагдаа дуудсан. Н.ыг буруутай гэсэн... гэв.

2. Хариуцагч К. нь шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...У.******* нь миний машиныг шахаж мөргөж замын хажууд онхолдуулсан. Энэ хэргээс болж надад учруулсан хохирлыг надаар төлүүлж өгөхийг хүсжээ. Би У.*******ын машиныг шахаж мөргөж онхолдуулаагүй. Гүйцэт түрүүлээд урдуур нь ороод явсан нь үнэн. Нэлээд яваад толинд харахад У.******* нь миний араас ирж явсан. Ингээд намайг гэртээ ирсний дараа над руу нэг хүн залгаад та У.*******ын машиныг мөргөөд онхолдуулаад явсан байна, надтай хамт яв гэхээр нь би хүн мөргөчхөөд замын хажууд унагаасан бол хаячхаад яваад өгөхгүй шүү дээ гэж тэр залуугийн машинаар хамт дагаад явсан.

Хэргийн газар очиход *******ын машины таван бул мултарсны улмаас эвдрэл үүссэн нь тодорхой байсан. Онхолдоогүй. ******* тэр дор цагдаа дуудах ёстой байсан. Цагдаа дуудаагүй. Түүний зорилго хажуугаар нь өнгөрсөн намайг далимдуулж гарсан хохирлоо төлүүлж авъя гэсэн бодолтой хүн байсан. Намайг очиход шууд над руу дайрсан. Чи мөргөөд намайг онхолдуулсан. Гарын үсэг зурж өг, надад гарсан хохирлыг барагдуулж өг гэж намайг дарамталж гарын үсэг зуруулсан. Намайг алахаас ч буцахгүй царайтай байсан. Би цагдаа шүүх үнэн учрын олж өгнө гэж бодоод тэндээс явахын тулд гарын үсэг зурж өгсөн нь үнэн. Намайг дагуулж явсан хүн Булган сумын цагдаа амралттай байсан гэсэн тэр үед. Тэр жолоочид У.******* өөрийн авч явсан зорчигчдыг суулгаад явуулсан. Миний хүний өмнөөс үг хэлдэггүй, зөөлөн сул талыг ашигласан. Намайг явуулаагүй.

Тэр өдөр шөнө манай эхнэр тай утсаар ярьсан. Танай нөхөр намайг мөргөж зугтаасан, хэргээ хүлээгээд энд ирчихсэн байна, миний хохирлыг төлж өгнө гэж гарын үсэг зураад өгчихсөн байна. Та одоо энд хүрээд ир. Миний данс луу одоо 800,000 төгрөг хий. Би машинаа ачиж явна гэж хэлсэн. Манай эхнэр одоо шөнө орой болсон байна. Наад хүн чиний машиныг мөргөөгүй. Машин нь гэрийн гадаа байна. Машин мөргөсөн машин ийм ямар ч сэвгүй зураас ч алга. Чи наад хүнийхээ сул талыг ашиглах гэж байна ш дэ. Чи цагдаа дуудаж үзүүлэхгүй яасан юм бэ. Би өглөө эрт эндээс цагдаа аваад очъё. Чи машинаа битгий хөдөлгөөрэй гэж хэлсэн. Тэгж хэлсээр байтал үүрээр *******гөөс кран дуудаж машинаа ачаад явсан. Дараа нь цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн газрын төлөөлөгч Б.а нээж шалгасан. У.*******ын машиныг ч миний машиныг ч шалгасан хэргийн газар хэмжилт хийж журмын дагуу шалгасан. Миний буруу нь гүйцэт түрүүлж болохгүй газар түрүүлсэн байна гэсэн. Бусад зүйл стандарт байна гэж хэлсэн. У.*******ын машин ямар эвдрэлтэй байсан, миний машин ямар байсан, машин онхолдуулсан онхолдуулаагүй гэдгийг батлах баримт н.а байцаагчид байгаа. У.******* ямар үндэслэлээр надаар хохирлоо төлүүлэх вэ? Дуугүй хүнээр дарамталж зуруулсан гарын үсэг хүчинтэй гэж бодож байх шиг байна. Миний цагдаа намайг хамгаална үнэн зөвийг олж өгнө гэдэгт итгэж байна.

Намайг 100,000 төгрөгөөр торгосон. Би төлсөн. Үүнийг хүртэл гомдол гаргаагүй, хүлээн зөвшөөрсөн гэж далимдуулж байна. Би н.а байцаагчийн ажил үүргийг хүндэтгэж төлсөн. Тэрнээс У.*******ын машиныг мөргөсөн гарсан хохирлыг барагдуулж өгнө гэж төлөөгүй Баян-*******н зогсоолд зогсож байхад миний явсан газар чи явж болохгүй гэж дарамталсан. Тэрнээс хойш би ******* яваагүй, гомдолтой байна. Ойлгуулж ухамсарлуулж өгнө үү. Өөрийнхөө шунал сэтгэлийг гүйцээх гэсэн хүн намайг гүтгэж хэлмэгдүүлж байна. Хүн гүтгэсэн хүнд бас хууль байдаг байх...

...Би Баян-******* аймаг Ховд аймаг хоёрын хооронд таксинд явдаг. Бид нар бие биенээ сайн таньдаггүй байсан. Би толинд харахад У.******* ардаас ирж байсан. Би үргэлжилсэн зураасан дээр гүйцэж түрүүлсэн. Би унагаасан бол нотлох баримтаа гаргаад ир. Аймгийн төв орж ирээд хүнээ буулгачхаад байж байтал утас дуугараад авахад У.*******ын найз гэх залуу яриад ...та У.*******ын машиныг шүргэж замаас гаргаад машин нь эвдэрсэн байна... гэж хэлсэн. Тухайн үедээ би балмагдаад хүн амьтан гайгүй бол би төлье гэж гарын үсэг зураад өгсөн. Цагдаа шүүхээр очиж магадгүй гээд айж сандарсан. Замаас гаргаж унагаасан зүйл байхгүй. Машин шүргэж асуудал гаргасан бол би гаргасан гомдлыг барагдуулах ёстой... Би 90 км/цагийн хурдтай явж байсан... Үргэлжилсэн зураасан дээр гүйцэд түрүүлэхийг хориглодог... Машины бүрэн бус байдлаас болсон. Би шахаж гүйцэж түрүүлээгүй.... Би хуулийн тал дээр сайн мэдлэггүй. Би шахаж замаас унагаасан зүйл байхгүй. Би үргэлжилсэн зураасаар гарсандаа буруутай. Би буруугүй учраас төлбөр төлөхгүй... Тухайн үед машин замаас гарч унасан байна гэхээр тийм юм хараагүй болохоор балмагдаад У.*******ад гарын үсэг зурж өгсөн... гэв.

3. Иргэдийн төлөөлөгч Ц. нь иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтдээ: ...К. нь хориглох шугамаар гүйцэж түрүүлсэн ч тухайн үед гүйцэд түрүүлснээс болж хэрэг гарсан гэх нотолгоо учир дутагдалтай байгаа учир нэхэмжлэгчийн үнийн дүнг хоёр хувааж буюу аль алинд нь тэнцүү хувааж гаргах хэрэгтэй гэж дүгнэж байна... гэв.

4. Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шийтгэлийн хуудасны хуулбар, 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн №0235434 дугаартай Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудасны хуулбар, 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны магадалгааны хуулбар, 2022 оны 0 дугаар сарын 06-ны өдрийн Зөрчлийн хэрэг нээх тухай эрх бүхий албан тушаалтны тогтоолын хуулбар, 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр К.ы гараар бичиж өгсөн баримт, Вендо ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 9,000 төгрөгийн бэлэн мөнгөний орлогын баримт, 2022 оны 0 дугаар сарын 06-ны өдрийн Даян авто сервис ХХК-ийн 450,000 төгрөгийн зарлагын баримт, Бэта түүлс ХХК-ийн 2022 оны 0 дугаар сарын 24-ний өдрийн 1,510,000 төгрөгийн нэхэмжлэх, иргэн А.Аманжол, Х.Женисболат нарын шүүхэд гаргасан нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтууд, өмгөөлөгч С.тай байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 0 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж,

Хариуцагчаас хариу тайлбар зэргийг нотлох баримтаар шүүхэд гарган өгчээ.

5. Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр Кавашийн д холбогдох зөрчлийн 223*******0026 дугаартай хэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн.

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч У.******* нь хариуцагч Н.Сакенд холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 3,30,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдын гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлсон. Үүнд: ...К. нь Зөрчлийн тухай хуулийн 14. дугаар зүйлийн 51 дэх заалтыг зөрчиж, гүйцэт түрүүлэхийг хориглосон газарт миний машиныг гүйцэт түрүүлж, замын хажуу руу гаргаж осол гаргасан. К.ий гүйцэд түрүүлсэн газар нь эргэлттэй газар байсан. Эргэлттэй газраа багтахгүй миний урдуур орж ирсэн. Мөргөлдөхгүйн тулд зам тавьж өгөөд замаасаа гараад жалга руу орсон... Би 80 км цагийн хурдтай явж байсан. Онхолдоогүй, жалга мөргөсөн... Зогсоох арга хэмжээ авсан боловч явж байсан машин зогсоход хэцүү байсан, замын хазгай руу орчихоор гардаггүй юм билээ. Би тухайн үед цагдаа дуудъя гэхэд К. ...миний дүү цагдаа дуудаад яах уу, зорчигчид зүгээр бол хоёулаа тохиоръё, би хохирлыг чинь төлнө... гэхээр нь би ...та гарын үсэг зураад өг... гэж хэлэхэд өөрийн гараар хохирлыг барагдуулах тухай бичиг бичиж өгсөн. Ингээд миний машин явах боломжгүй болсон тул цагдаа дуудсан, цагдаа шалгаж К.ийг буруутай гэж шийдсэн... гэжээ.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...Би У.*******ын машиныг шахаж мөргөж онхолдуулаагүй. Гүйцэт түрүүлээд урдуур нь ороод явсан нь үнэн. Нэлээд яваад толинд харахад У.******* нь миний араас ирж явсан. ...Хэргийн газар очиход У.*******ын машины таван бул мултарсны улмаас эвдрэл үүссэн нь тодорхой байсан, онхолдоогүй. Түүний зорилго хажуугаар нь өнгөрсөн намайг далимдуулж гарсан хохирлоо төлүүлж авъя гэсэн бодолтой байсан. Намайг очиход шууд над руу дайрсан. Чи мөргөөд намайг онхолдуулсан, гарын үсэг зурж өг, надад гарсан хохирлыг барагдуулж өг гэж намайг дарамталж гарын үсэг зуруулсан. Намайг алахаас ч буцахгүй царайтай байсан, би цагдаа шүүх үнэн учрыг нь олж өгнө гэж бодоод тэндээс явахын тулд, мөн тухайн үед балмагдаад гарын үсэг зурж өгсөн нь үнэн... ...Машин нь гэрийн гадаа байгаа, машинд нь ямар ч сэв, зураас ч алга. У.*******ын машин ямар эвдрэлтэй байсан, миний машин ямар байсан, машин онхолдуулсан онхолдуулаагүй гэдгийг батлах баримт Б.а байцаагчид байгаа. У.******* ямар үндэслэлээр надаар хохирлоо төлүүлэх вэ, би буруугүй учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэж маргана.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. KIA Carnival маркийн - БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь нэхэмжлэгч *******ы *******ын өмчлөлийн машин бөгөөд 200 онд үйлдвэрлэгдсэн, 2020 онд Монголд орж ирсэн болох нь авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ, түний иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбараар нотлогдож байх бөгөөд нэхэмжлэл гаргах эрхтэй субъект мөн байна.  /хх-ийн дугаар хуудас/

4.2. Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн хэсгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.а нь У.*******ыг Баян-******* аймгаас Ховд аймгийн чиглэлд 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр явж байхад түүний тээврийн хэрэгслийг К. нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн нутаг дэвсгэрт замын хажуу тал руу шахаж гаргасан гэх үйл баримтад 2022 оны дугаар сарын 06-ны өдөр 223*******0026 дугаартай зөрчлийн хэрэг нээжээ.

         Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар К. нь ...Хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, замын аюул бүхий хэсэгт эгнээний хилийг заах, чиглэлийн тээврийн хэрэгслийн дугуйн эгнээг бусад эгнээнээс зааглах, зорчих хэсгийн орохыг хориглосон хэсгийг хязгаарлах буюу тээврийн хэрэгслийн зогсоолын хилийг тэмдэглэнэ гэсэн заалтыг тус тус зөрчсөн 6-80 ХОҮ улсын дугаартай, Королла маркийн автомашины жолооч К. нь гүйцэж түрүүлэхийг хориглосон газарт гүйцэж түрүүлэх үйлдлийг хийсэн, өн гүйцэж түрүүлэх үйлдлийг хийж байх явцдаа хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаараагүй буюу буруу тооцоолсноороо бусдын хөдөлгөөнд саад учруулж аюул үүсгэхгүй байх нөхцөлийг хангаж чадаагүй жолооч К.ий буруутай үйл ажиллагаа буюу гүйцэж түрүүлэх журам зөрчсөнөөс осол гарсан байна гэж дүгнэж, Зөрчлийн тухай хуулийн 14. дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар хариуцагч К.ийг 100.000 төгрөгөөр торгох торгуулийн арга хэмжээ авсан байна.   

Зөрчлийн тухай хуулийн 14. дугаар зүйлийн 51 дэх хэсэгт 51. Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан бөгөөд хариуцагч уг 2022.08.02-ны өдрийн 0235434 тоот шийтгэвэртэй хуудастай танилцаж, холбогдогч К. гарын үсэг зурсан шийтгэлийн хуудас хэрэгт авагдсан байх ба уг арга хэмжээ авагдсанаа хүлээн зөвшөөрч гомдол гаргаагүй байна. /Зөрчлийн хэргийн 43-46 дүгээр хуудас/

Дээрх үйл баримтаас үзэхэд хариуцагч К. нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн нутаг дэвсгэрт 2022.06.23-ны өдрийн 16 цагийн орчимд У.*******ын - БӨТ улсын дугаартай КИА Карнивал маркийн тээврийн хэрэгслийг 6-80 ХОҮ улсын дугаартай, Тоёота Корола маркийн тээврийн хэрэгсэл шахаж, үүний улмаас У.*******ын машин замын хажуу тал руу гарч, жалга, чулуу мөргөж зам тээврийн осол гарсан болох нь Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалд авагдсан баримтууд буюу гэрчийн мэдүүлэг, хариуцагч К.ий гараар бичсэн баримт, фото зургууд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг ийсэн тухай тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтны магадалгаа, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

5. Талуудын маргааны зүйл нь нэхэмжлэгчээс ...хариуцагч К. замын үргэлжилсэн зураасыг давж миний машиныг шахсанаас болж осол гарсан... гэх, хариуцагчаас ...У.*******ын машиныг гүйцэж түрүүлээд толь руугаа харахад, араас зүгээр явж байсан, түүний машины эвдрэл нь таван бул мултарснаас үүдэлтэй... гэж маргана. Харин зохигчид гүйцэт түрүүлэхийг хориглосон газар гүйцэж түрүүлсэн, К. нь 100,000 төгрөгөөр торгуулсан гэх үйл баримтад маргаагүй болно.

6. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгчид учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, нэхэмжлэгч гэм буруутай этгээдээс өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэй.        

. Нэхэмжлэгч У.******* нь хариуцагч К.ээс нийт 3,30,000 төгрөгийн хохирлыг шаардаж, нэхэмжлэгч өөрийн эд хөрөнгөд учирсан хохирол гэх 3,30,000 төгрөгийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд, Даян авто сервис ХХК-д будаг хийлгэж, засварлуулан ажлын хөлс 450,000 төгрөг, Бета Түүлс ХХК-иас 6 төрлийн машины эд анги худалдаж авсан 1,510,000 төгрөг, Табыс авто засварт машины эвдэрсэн, хэмхэрсэн хэсгийг 100 % засварлуулсан хөлс 500,000 төгрөг, Ховд аймгаас Баян-******* аймаг руу машин ачуулж, тээвэрлүүлсэн зардал 50,000 төгрөг, үнэлгээний зардал 9,000 төгрөг гэж энэ талаарх баримтуудыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн.

Мөн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлоо тогтоолгохоор Вендо хөрөнгийн үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэж, уг үнэлгээний тайлангаар бодит хохирлыг 1,90,400 төгрөг гэж тогтоосон, энэ үнэлгээг хариуцагчийн зүгээс үгүйсгэж чадаагүй, энэ талаарх нотлох баримтаа гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй.

Нэхэмжлэгч шүүхэд Даян авто сервис ХХК-д будаг хийлгэж, засварлуулан ажлын хөлс 450,000 төгрөг, Бета Түүлс ХХК-иас 6 төрлийн машины эд анги худалдаж авсан 1,510,000 төгрөг, Табыс авто засварт машины эвдэрсэн, хэмхэрсэн хэсгийг 100 % засварлуулсан хөлс 500,000 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн боловч эдгээр баримтуудыг шүүхээс үнэлээгүй. Учир нь, дээрх баримтууд нь анхан шатны санхүүгийн баримтын шаардлага хангахгүй буюу НӨАТ-ын баримтгүй байх тул үнэн зөв гэж дүгнэх боломжгүй юм.

Харин Ховд аймгаас Баян-******* аймаг руу машин ачуулж, тээвэрлүүлсэн зардал 50,000 төгрөгийн баримт, үнэлгээний зардал 9,000 төгрөгийн зардал гарсан болох нь иргэн Х.Женисболатын гараар бичиж, нотариатаар батлуулсан баримт, түүний иргэний цахим үнэмлэхийн баталгаат хуулбар, Вендо ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримтаар нотлогдож байх тул шүүх хавтаст хэрэгт нотлох баримтын шаардлага хангуулан авагдсан Вендо хөрөнгийн үнэлгээний компанийн үнэлгээг бодитоор үнэлсэн гэж дүгнэн уг хохирлыг хөрөнгийн үнэлгээнд тусгагдсан үнэлгээгээр, мөн машин ачуулж, тээвэрлүүлсэн зардал 50,000 төгрөг, үнэлгээний зардал 9,000 төгрөг, нийт 2,63,400 төгрөгийг хариуцагч К.ээс гаргуулж, үлдэх 669,*******0 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

8. Иргэдийн төлөөлөгчөөс ...К. нь хориглох шугамаар гүйцэж түрүүлсэн ч тухайн үед гүйцэд түрүүлснээс болж хэрэг гарсан гэх нотолгоо учир дутагдалтай байгаа учир нэхэмжлэгчийн үнийн дүнг хоёр хувааж буюу аль алинд нь тэнцүү хувааж гаргах хэрэгтэй... гэх дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзэж иргэдийн төлөөлөгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах тухай дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзлээ.

9. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69,45 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 5,148 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч К.ээс эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 2,63,400 /хоёр сая зургаан зуун гучин долоон мянга дөрвөн/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У.*******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 669,*******0 /зургаан зуун жаран есөн мянга зургаан зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч У.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69,45 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч К.ээс 5,148 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ТАСХЫН

 

ШҮҮГЧ Б.РАУШАН

 

ШҮҮГЧ Б.МӨНХБАТ