Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 153/ШШ2023/00296

 

 

 

 

 

 

2023 05 1******* 153/ШШ2023/002*******6

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн 2-8 тоотод оршин суух, ******* овогт *******ын *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын 7-р баг, ******* 2/24 байр ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын *******,

Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын багийн айлын орон сууцны тоотод оршин суух, овогт гийн нарт холбогдох,

Ховд аймгийн ******* сумын тойргийн нотариатч М.ийн 2011 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцэл-ийг баталсан нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах, 2011 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцэл болон 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Бэлэглэлийн гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.,

Хариуцагч: М.,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Н.,

Хариуцагч Х.*******ын өмгөөлөгч: Д.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч П.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...П.******* миний бие нь Ховд аймгийн ******* сумын ******* багийн 2-р гудамжны 08 тоотод гэр бүлийн хамт 2004 оноос хойш одоог хүртэл 18 жил амьдарч байна. Энэхүү хаягт байрлах хашааны газрыг миний өвөө Н.д *******ын нь 1********************* онд шилжүүлж, эзэмшлийн гэрчилгээтэй байсан ба ...өвөө Н. нь 2004 онд Би ******* багийн 2-р гудамжинд 8 тоот хашааг худалдаж авсан. Та нар цаашдаа өмчилж аваарай гээд манайхыг буулгасан.

Тухайн үед Газрын тухай хууль хэрэгжиж эхэлж байсан учраас эзэмшлийн гэрчилгээтэй байж байгаад 2007 онд ******* багийн 2-8 тоотод 616 м2 газрыг П.******* миний бие нь эхнэр Н., хүү Г. нарын нэр дээр гэрчилгээний дугаартай, нэгж талбарын дугаар бүхий газар өмчлөлийн гэрчилгээ гаргуулж, хууль ёсны өмчлөгч болсон. Гэтэл 2021 онд Х. гэх хүн миний өмчлөлийн газар тул газар чөлөөлж өг гэсэн. Учрыг лавлахад 2011 онд Бэлэглэлийн гэрээ хийгдэж өмчлөл шилжсэн гэдэг тайлбар хэлсэн. Газрын албанаас очиж лавлахад Ховд аймгийн ******* сумын ******* багийн 2-8 тоот хашааны газар Бэлэглэлийн гэрээгээр Х.******* гэдэг хүний өмчлөлд шилжсэн байна. Таны өмчлөлийн хөрөнгө биш тул хувийн хэргийн баримтыг үзүүлэх боломжгүй гэсэн.

Миний бие нь хүсэлт гаргаж байж бэлэглэлийн гэрээ болон зарим баримтыг хуулбарлуулж авсан. Гэтэл 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр бэлэглэлийн гэрээ байгуулагдаж, нотариатаар батлуулсан байх ба ******* багийн 2-8 тоотод байрлах газрыг манай эхнэр Н.гээс Х.*******ад бэлэглэн шилжүүлсэн байх бөгөөд мөн түүний хамт өмчлөгч П.*******, миний хүү Г. нарыг өөрсдийн хүсэлтээр хамтран өмчлөгчөөс хасуулах хэлцэл гэх зүйл хийгдсэн байх ба миний гарын үсгийг хэн нэгэн дуурайлган зурсан баримт байна. П.******* миний бие нь гэр бүлийн дундын өмчлөлийн газраа Х.******* гэдэг хүний нэр дээр шилжсэнийг 2021 оны намар л мэдэж байгаа бөгөөд бусдын өмчлөлд сайн дураараа шилжүүлэх, бэлэглэх үйлдэл огт хийгээгүй болно.

...Иймд миний нэхэмжлэлийг хүлээн авч, Ховд аймгийн ******* сумын тойргийн нотариатч М.ийн 2011 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцэл-ийг баталсан нотариатын үйлдлийг хүчингүй болгож, 2011 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцэл-ийг хүчин төгөлдөр бусд тооцож, 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Бэлэглэлийн гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцож шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Итгэмжлэлээр олгосон эрхийн хүрээнд нэхэмжлэгчийн эрх ашгийг төлөөлж байгаа. П.******* гэр бүлийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* багийн 2-08 тоотод 2004 оноос одоог хүртэл амьдарч байгаа. Хашааны газрыг өвөө Х. эзэмшлийн гэрчилгээг шилжүүлж өгсөн бөгөөд хамаарал бүхий төрөл садангийн хүмүүс юм. П.Ганбатаар тухайн үед гэр бүлтэй болчхоод өөр хашааны газар худалдаж авахаар явж байхад өвөө нь би энэ газрыг хүнээс худалдаж аваад өөр дээрээ шилжүүлж авсан, та нар амьдар гэсэн байдаг. Газрын тухай хууль 2004 онд батлагдаж, 2005 оноос хэрэгжиж эхэлснээр газрыг бүртгэлжүүлэх, гэрчилгээжүүлэх ажил хийгдсэн. П.******* нь Ховд аймгийн ******* сумын ******* багийн 2-08 тоот газрыг эхнэр Н., хүү Г. нарын нэр дээр гэр бүлийн дундын өмчлөлийн хөрөнгө болгож бүртгүүлж авсан. 2001 оноос Х.******* гэдэг хүн миний өмчлөлийн газар, та нар чөлөөлж өг гэдэг шаардлагыг тавьж Иргэний хэргийн анхан шатны шүүхэд газар чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлээ тодорхой шалтгааны улмаас татаж авсан. 2021 оноос П.******* дундын өмчлөлийн газар өөр хүний нэр дээр байгаа гэдэг нөхцөл байдал яригдаад байхаар газрын албатай очиж уулзахад 2011 онд бусдын өмчлөл рүү шилжсэн байна гэж хэлснээр холбогдох баримтыг гаргаж өгнө үү гэхэд бусдын мэдээллийг өгөх боломжгүй гэж хариу өгсөн. П.******* нь тухайн үед гуйж байгаад боломжит байдлаар баримтуудыг хуулбарлаж авсан байдаг. 2011 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр нотариатын үйлдэлтэй хэлцэл хийгдсэн, мөн орон сууцны өмчлөгчөөс хасуулах хэлцэл хийгдсэн. Нотариатын үйлдлийг нотариатч М. хийсэн. Агуулга нь шинээр газар авахаар болсон тул гэж хийгдэж, П.*******, Г. хоёрыг хамтран өмчлөгчөөс хасуулсан байгаа. Ингээд 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Хишигжаргал гэдэг өөр нотариатч дээр очоод 2011 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хэлцлийг үндэслэж Н.гээс Х.******* гэдэг хүн рүү маргаан бүхий газрыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. П.*******ын хувьд эхнэр Н.гээс яагаад Х.******* гэдэг хүн рүү шилжсэн юм гэхэд Х.******* ах давсны үйлдвэр ажиллуулж эхлэхэд зээл хэрэгтэй байна танайх өмчлөлийн газраа барьцаанд тавиад зээл аваад өгчих гэсэн хэлцэл хийгдсэн байгаа. Бэлэглэлийн гэрээ хийгдсэн. 2011 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцлийг баталсан нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах хүсэлтэй байгаа. Нотариатын хуулийн журамласан зохицуулалтыг зөрчсөн байгаа. Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-д гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна гэж заасан. П.*******ын гарын үсэг дээр шинжээч томилуулсан. П.*******ын гарын үсэг биш байна гэдэг асуудал яригдсан. Шинжээчийн дүгнэлтээр П.*******ын гарын үсэг биш байна гэж гарсан. Г. насанд хүрээгүй байгаа. Г. нь 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр насанд хүрч байгаа. Тухайн үед Г.ын зөвшөөрөл шаардлагагүй байсан ч Г.ын дундын өмчлөлийн хөрөнгө буюу өмчлөх эрх нь зөрчигдсөн. 2011 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах нэхэмжлэлийн шаардлага байгаа. Энэ хэлцэл хэд хэдэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах үндэслэлийг хангаад байгаа. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл байна гэж үзэж байна. Зохигч этгээдийн зөвшөөрөлгүй гарын үсгийг нь хуурамчаар зурсан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д ...хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн... хэлцэл гэж заасан. Нотариатын үйлдэл хийгдэхэд П.*******ын хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй. П.*******ын хүсэл зоригийн илэрхийллийг төлөөлж хуурамчаар гарын үсэг зурсан нөхцөл байдал тогтоогдож байгаа учраас анх байгуулагдсан үеэсээ хүчин төгөлдөр бус хэлцэл байгаа. 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Өмнө нь Үндсэн хуульд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх гэсэн ойлголт байгаагүй. 1**************2 оны Үндсэн хуульд Монгол Улсын иргэн газар өмчлөх эрхтэй байхаар зохицуулснаар газар эдийн засгийн эргэлтэд орох боломжтой болсон. 2004 оноос хойш гэр бүлийн гишүүдийн дундын хамтран өмчлөх дундын өмчлөлийн гэрчилгээ гараад 20-иод жил болсны ард Х.******* гэдэг хүн миний өмчлөлийн газар гэж тогтоолгох гэж оролдож байгаа. 2011 онд ямар учраас бэлэглэлийн гэрээ хийгдсэнийг гуравдагч этгээд үнэн зөв тайлбар өгөх байх. Хамтран өмчлөгчийн хууль бус үйлдлийн улмаас өөрийнх нь эрх ашиг зөрчигдөж байна гэж зөрчигдсөн эрх ашгаа шүүхээр хамгаалуулах эрх нь байгаа учраас өмнө нь Х.******* нэхэмжлэл гаргахад сөрөг нэхэмжлэлийг П.******* гаргаад явж байсан. Г.ын төрсний бүртгэлийн лавлагаа, өөрийнх нь хүсэлтийг шүүхэд авчирч өгсөн. Г.ын тухайд намайг төрсөн цагаас энэ хашаанд манайх амьдарч байгаа. Би хамтран өмчлөгч миний эрх ашиг хөндөгдөж байгаа учраас аавынхаа гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэдэг тайлбарыг ирүүлсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

....Нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага нь нотариатчтай холбоотой. Хуульд зааснаар бичгээр байгуулаад нотариатаар батлуулаад үл хөдлөх эд хөрөнгийн газар бүртгүүлэх гэж байгаа. 2011 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцэл дээр хариуцагч Х.*******ыг хариуцагчаар татаж байгаа. П.*******ын гарын үсгийг хэн зурсан нь тодорхойгүй. Х.*******ын тухайд хууль зөрчиж бусдын өмчлөлийн газрыг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан байх гэсэн үндэслэл тогтоогдож байна гэж үзэж байгаа. Бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг мөн хариуцагч Х.*******ад холбогдуулж гаргасан. Анхнаасаа хэлцлийг хууль зөрчиж хийсэн. Гуравдагч этгээд оролцсон байж болно. Гурван хүний хамтран өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө байгаа. Нэг этгээд бусдынхаа зөвшөөрөлгүй хийсэн үйлдэл нь бусад этгээдийн эрх ашгийг зөрчиж байгаа. Гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөж байгаа учраас нэхэмжлэл гаргасан... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу иргэний эрх зүйн маргаан хэргийн оролцогчдын хүсэл зоригоор илэрхийлэгддэг. Ховд аймгийн ******* сумын тойргийн нотариатч М.ийн 2011 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцлийг баталсан нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах, 2011 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцэл болон 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэн хэдэн оноос хэнтэй хамт амьдарсан, хэдэн үйл ажиллагаа явуулсан, улсын бүртгэлийн гэрчилгээ хүчинтэй юу, хүчингүй юу гэдэг дээр маргах асуудал байхгүй. Хариуцагч талыг сөрөг нэхэмжлэл гаргах болов уу гэж харж байсан. 1**************8 оноос тасралтгүй хашааны газрыг өмчилсөн гэвэл өмчлөгчөөр тогтоолгох асуудал яригдах байх гэсэн боловч энэ асуудал яригдаагүй. Газрын тухай хууль хэрэгжээд Монгол Улсын иргэнд газар өмчлөх хууль хэрэгжээд явах хугацаанд хэн хашаанд хэдэн жил амьдарснаас хамаарахгүйгээр бие биедээ худалдах, бэлэглэх, үнэ төлбөртэй, төлбөргүйгээр шилжүүлэх харилцааны үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөөд явдаг. Хуульд заасны дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд 2008 онд анх П.*******ын нэр дээр хамтран өмчлөх дундын өмчлөлийн хөрөнгө гэж бүртгэсэн улсын бүртгэлийн гэрчилгээ байгаа. Гэр бүлийн хэрэгцээний газар гурван хүний өмчлөлд албан ёсны бүртгэлтэй байсан гэдэг нь харагдаж байгаа. Шинжээчийн дүгнэлт дээр зарим хариуцагч маргаж байна. Үнэлэх боломжгүй гэдэг асуудал ярьж байна. Өнөөдөр П.*******аар гарын үсэг зуруулчхаад 11 жилийн өмнөх гарын үсэг мөн үү гэдэг дүгнэлтийг гаргаагүй. Боломжит байдлаар дүгнэлтийг гаргасан. Тусгай мэдлэг шаардсан шинжээчийн дүгнэлт дээр маргах асуудал байхгүй. Үнэлэх эсэх асуудлыг шүүх шийдэх байх. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд зааснаар шийдвэр гаргаж өгнө үү? Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн яриад байгаа тайлбар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар нотлогдохгүй байгаа. Албан ёсны улсын бүртгэлийн гэрчилгээнүүд хэрэгт авагдсан байгаа. Хүчин төгөлдөр байх эсэх асуудал нь өөр төрлийн шүүхийн хэрэг маргааны асуудал байгаа. Гэрээ хэлцлүүдийн хүчин төгөлдөр бус байдал дээр маргаж байгаа. П.*******ын гарын үсгийг хэн зурсан гэдгийг тогтоох шаардлагагүй. Энэ хэлцэлд П.******* оролцсон уу? өөрийнх нь гарын үсэг мөн үү биш үү гэдэг дээр маргана. Нотариат иргэний үнэмлэх байна гэдэг асуудал яриад байна. Иргэний үнэмлэхийн эзэн би өөрөө гээд бариад яваад байж байгаа тохиолдолд хүчин төгөлдөрт тооцогдоно. Иргэний үнэмлэх нь нотариатын үйлдэл дээр канондоод авагдсан байна П.******* өөрөө ирж гарын үсэг зурсан байна гэдгийг нотлох үндэслэл болохгүй. Гуравдагч этгээдийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзэж байна. Хөдөө мал дээр байгаа хүн бичиг баримтаа гэр орондоо үлдээгээд явсан байсан. Тухайн үед ******* настай байсан Г.ын эрх ашиг хөндөгдөж байгаа. Хамтран өмчлөгчөөс хасуулах хэлцэл дээр регистрийн дугаар нь бичигдээд гарын үсэг зурагдаагүй. Хамтран өмчлөх дундын хөрөнгөөс хасуулахад П.*******ын бичгээр гаргасан хүсэлт зайлшгүй байх ёстой байсан гэж харж байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.1.10, мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.2, 1 дугаар зүйлийн 1.2, Нотариатын тухай хууль, нотариатын үйлдэл хийх журам зэргийг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэх боломжтой... гэв.

3. Хариуцагч Х.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний аав З.******* нь 1*******74 онд тэр үеийн хотын дарга н.гийн захирамжаар шинээр газар авч, хашаа татан үр хүүхдүүдийн хамт амьдарч байсан. Ах, эгч нар маань /ах Х.Баяндай, Х., Х., Х., эгч Х./ бүгд эндээс өрх тусгаарлан амьдралын зам мөрөө хөөцгөөсөн билээ.

1**************6 онд уг хашаа /*******ын 2-8 тоот/ төрсөн ах Х.ы нэр дээр 30 жил эзэмших эрхтэйгээр шилжиж амьдарч ирсэн бөгөөд Х.******* миний үр хүүхэд /Б., Б., Б./ бүгд энэ хашаанд төрж, өсөж өндийсөн юм. Өнөөдөр миний хүү Б. уг хашаанд авто засварын газар барьж, тэндээ авто цахилгаан, компьютер оношилгоо зэрэг авто засварын үйлчилгээ эрхлэн гэр бүлээрээ амьдарч байна. Ингэж 1*******74 оноос хойш манай гэр бүлийнхэн өнөөдрийг хүртэл уг хашааг өөрсдийн ахуйн хэрэгцээнд ашиглан амьдарч, үйлдвэр үйлчилгээ /2003-2018 онд иоджуулсан давс үйлдвэрлэл, 2020 оноос авто компьютер оношилгоо, авто цахилгаан засвар үйлчилгээ/ явуулж, тасралтгүй 3 үеэрээ амьдарч байна.

Цаашид хашаандаа тохижилт хийж, зай талбай ашиглан нийтийн гудамж талбайг чөлөөлж, өөрийн өмчлөлийн газрын тодорхой хэсэгт засвар үйлчилгээ хийлгэх, машины зогсоол бий болгох, нүхэн модон жорлон, муу усны цооногийг өөрчлөн боловсон био 00-той болгох зэргээр хүүхэд, багачууд эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлж, ажил амьдралаа зохицуулах шаардлагатай байгаа билээ.

Гэтэл П.*******ынхтай хамт нэг хашаанд байж, ажиллаж амьдрахад бэрхшээлтэй байна. П.******* нь архи ууж, хэл ам хийж, агсам согтуу тавих зэргээр ажил төрлөө хийхэд минь саад учруулж байдаг. Сүүлийн жишээ дурдахад П.******* нь согтуугаар машин барьж үйлчлүүлэгчийн машиныг мөргөж зугтаад хойд хөршийн гаражийг дайрч, тодорхой хохирол учруулсан байгаа. Цаашид ямар ч эрсдэл гарч болзошгүй аюултай нөхцөл байна.

2010 оны намар уг хашаа банкны барьцаанд байна гэдгийг мэдээд П.*******, Н. нарт Х.******* би хашаагаа өөрийн нэр дээр болгуулах тухай хэлэхэд Одоо банканд барьцаанд байгаа. Банкнаас бичиг баримтаа аваад нэрийг чинь шилжүүлж өгье гэж хэлсэн. Ингээд 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр уг хашааг бэлэглэлийн гэрээгээр Н.гээс дугаартай, нэгж талбарын дугаар бүхий газар өмчлөлийн гэрчилгээгээр Х.******* миний нэр дээр шилжиж, би хууль ёсны өмлөгч болсон юм. Гэтэл П.******* гэгч миний хууль ёсны өмчлөх эрхэнд халдаж, үгүйсгэж байна.

П.*******, Г. нарыг хамтран өмчлөлөөс хасуулах хэлцэл яаж үйлдэгдсэнийг би мэдэхгүй. Үүнийг мэдэх боломжгүй. Ийм учраас би хариуцагч биш, П.*******, Н. нар өөрсдөө хариуцагч болох үндэслэлтэй байна. Бэлэглэлийн гэрээг Н. бид хоёр харилцан зөвшөөрсний үндсэн дээр хийсэн болно... гэжээ.

4. Хариуцагч Х.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Эхлээд энэ газар ямар түүхтэй гэдгээс нь эхэлье. Миний өвөө Х.*******ын аав З.******* нь 1*******74 онд тухайн үеийн Хотын дарга гийн захирамжаар ******* багийн 2-08 тоот газрыг эзэмшиж байсан. 1**************6 онд шинэ байранд орсон учраас хүү Х. тухайн хашаанд үлдсэн. Хүү Х.д 1**************6 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 08 дугаар захирамжийг үндэслэж 1220 дугаартай газар эзэмших эрхийг 30 жилийн хугацаатай олгосон. 2002 онд Х. хот руу нүүхдээ өөрийн хадам ах гэдэг айлыг хашаанд буулгасан. 1**************8-2004 он хүртэл гэдэг айл хашаанд байсан. Тухайн өвөл хамт өвөлжсөн Н. гэдэг хүнд хашааг үлдээгээд явсан. Манайх энэ хашаанд 2003-2011 он хүртэл өөрийн эзэмшлийн вагончик дотор ******* давс гэдэг нэртэй иоджуулсан давсны үйлдвэрийн үйл ажиллагаа явуулж байсан. Энэ нь Мэргэжлийн хяналтын газар тухайн онуудад үйл ажиллагаа явуулж байхад үзлэг шинжилгээ хийж байсан бичгүүдийг хэрэгт хавсаргасан. 2010 оны 8 сард чингэлэг дотроо иоджуулсан давсны үйл ажиллагаа явуулаад байж байхад ХААН банкнаас хүмүүс ирээд зээл төлөгдөхгүй байгаа гэхэд яагаад ийм учиртайг асуухад Н. гэдэг хүн зээл авсан гэдэг асуудлыг хэлсэн. Н.тэй уулзахад мөнгөний хэрэг гараад барьцаанд тавьчихсан байгаа гэж хэлсэн. Та нар ингэж болохгүй бид нар энэ хашаанд гурван үеэрээ амьдарч байгаа бид нар энэ хашааг орхиж яваагүй тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа газар гэхэд буцаагаад өгнө гээд тохиролцоод өнгөрсөн. 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр банкнаас гэрчилгээгээ авчихлаа одоо буцаагаад өгье гэж хэлсэн. Бэлэглэлийн гэрээ хийх үед Н.гийн нэр дээр шилжсэн байсан. Н.тэй ярьж тохирсны үндсэн дээр бэлэглэлийн гэрээ хийгдээд өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Хамтран өмчлөлөөс хасуулах хэлцлийг бид нар огт мэдэхгүй. Тэр хэлцлийг хийхэд бид нар тэнд байх шаардлага байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Би яагаад хариуцагч болж байгааг ойлгохгүй байна. 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн бэлэглэлийн гэрээ хэрэгт авагдсан. Н.гийн нэр дээр гэрчилгээ гарсан. Тэр гэрээг үндэслэсэн. Яаж яваад нэг хүний нэр дээр шилжсэнийг мэдэхгүй, мэдэх боломж ч байхгүй... Н. шүүхэд тайлбар өгөхдөө давсны үйлдвэр ажиллуулахдаа барьцаанд тавьчхаад гэдэг тайлбарыг өгч байна. Улсын бүртгэлийн лавлагаанд 2011 онд анх өөрийнхөө нэр дээр шилжүүлж авснаас хойш 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл огт барьцаанд тавьсан зүйл байхгүй. Би хууль мэдэхгүй, ойлгоогүй, юун дээр гарын үсэг зурж байгаагаа мэдэхгүй байсан гэдэг тайлбарыг өгч байна. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан. Гуравдагч этгээд асуултад хариулахдаа манай нөхөр бид хоёр банканд байгааг мэдэж байсан гэж хариулж байна. Мэдсэн цагаас шаардах эрх үүсэх байсан. Анх бид нарт гарааш, засварын газар барих шаардлага гараад шаардах эрх үүсээд газар чөлөөлж өг гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. П.*******, Х.*******ад байгаа гэдгийг мэдэж байсан. Үнэхээр өөрсдийн өмч гэж боддог байсан юм бол хашаан дотор цэвэр усны шугам татаад оруулж байхад, тэнд гарааш баригдаж байхад, тэнд би газар ухаад гэрээ барьж байхад боль гэж нэг ч удаа хэлээгүй юм... гэв.

5. Хариуцагч М. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...П.*******, Г. нар нь иргэн 1 бүрд 1 удаа үнэгүй олгодог газрыг шинээр авах болсон тул 2011 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр дугаартай гэрчилгээтэй Г-1617002083 дугаартай улсын бүртгэлтэй газраас хасагдаж, уг газрыг эхнэр Н.гийн нэр дээр үлдэх хасагдах гэрээг хийлгээд явсан. Уг хасагдах гэрээг хийлгэхдээ П.*******, Н. нар нь өөрсдийн цахим үнэмлэх, насанд хүрээгүй хүүхдийнхээ төрсний гэрчилгээ болон газрын гэрчилгээгээ авч, П.*******, Н. нар нь нотариат дээр өөрсдийн биеэр ирж нэр хасагдах гэрээгээ гэрчлүүлээд явсан тул энэ хэргийн хариуцагч би биш учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай гэрээний маягтаар Г-1617002083 улсын бүртгэлийн дугаартай газрыг Г дугаараар нь тодотгоод бичээд явсан. Тухайн үед орон сууц гэдгийг дараад газар гэж бичээд явдаг байсан. Би энэ үед орон сууц гэдгийг дараад газар гэж оруулж бичсэнээс шууд Г-1617002083 дугаартай улсын бүртгэлтэй гэж бичээд явсан ялгаагүй гэж бодсон. Г гэдэг үсэг нь газар гэсэн үг тул ялгаагүй гэж ойлгоод бичилт хийгээд явсан. 2011 оны гэрээ болон бүртгэлийн дэвтэр нь 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хадгалалтын хугацаа дууссан тул устгалд орсон болно.

...2011 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр П.*******, Н., Г. гэдэг гурван хүн ирж газраас хасуулах хэлцэл хийлгэсэн. Нэг газрын гэрчилгээнд гурав, найм, арав байна уу тэрийг манай аймгийн газрын алба заавал хасуулдаг, тэрийг би ч мэддэггүй. Энэ хүмүүс газрын алба дээр эхлээд очдог, тэгэхээр нэг хүн үлдээд бусад нь хасуулдаг. Хасуулдаг учир нь хасагдсан хүмүүс нь нэг удаа үнэгүй газар авах эрх үүсдэг. Манайд хэлцэл хийхэд хувь хүмүүс өөрийн санаачилгаар ирдэг. Би над дээр ирээд хэлцэл хийгээрэй гэж хэнийг ч дууддаггүй. Дандаа сайн дураараа ирдэг. Паспорт, төрсний гэрчилгээгүй хэн нэгэн этгээдгүй байх юм бол тэрийгээ гүйцээж ир гэж явуулдаг. Энэ хэлцлийг 2011 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хийсэн. П.*******, Г. нар надад баярлах ёстой. Юун намайг шүүхийн танхимд зогсоосон, чи намайг ингэлээ гээд яриад зогсож байгааг гайхаж байна. Би 21 настайгаасаа хуулийн системд ажиллаагүй систем байхгүй. Надад ийм юм тохиолдож байгаагүй. Би анх удаа ийм юм үзэж байна.

2011 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Н.гийн цахим үнэмлэх, П.*******ын цахим үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээ, газрын гэрчилгээгээ авчраад хасалт хийлгэсэн. Тайлбартаа Х.*******, Туяа нар юм хийлгэж явсан, хэн гарын үсэг зурсныг мэдэхгүй гэж байгаа. Цахим үнэмлэх нь П.*******ынх бол П.******* л хариуцна. Энэ хүн үүнээс нэг минут, нэг секунд холдох ёсгүй, тэр хүний гарт л байна. Бичиг баримтуудаа авчраад хийсэн. П.******* ирээгүй бараг Н. ирээгүй Х.*******, н.Туяа нар байсан. Намайг очиход гурван хүн байсан би бусдыг нь хараагүй мэдээгүй би ганцхан өөрийнхөө гарын үсэг зурсан гэж хэлж байна. Дараа нь бас бэлэглэлийн гэрээг өөр нотариатч хийсэн. Тэр нотариатч дээр Х.*******, н.Туяа зогсож байсан гэж хэлж байгаа. Би доромжлол гэж ойлгож байна. П.******* гэдэг хүн дээр гарын үсгийн хэв гаргуулсан. 2011 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гэрээ хийсэн. Гарын хэвийг 13 жилийн дараа гаргасан. Гарын хэв гаргах гэж байгаа бол 2011 оны П.*******т холбогдох бүх материалыг аваад шинжлүүлнэ. 2011 он биш юмаа гэхэд 2010 оны гарын хэвийг шинжлүүлнэ, 13 жилийн дараа хэдэн нэр бичиж аваачиж шинжлүүлэхэд гарын үсэг зөрүүтэй байна гэж гарсан, би үүнийг зөвшөөрөхгүй. П.*******ын эхнэр Н. н.Туяа, Х.******* гэдэг хүнээр зуруулсан гэж хэлээд байгаа бол н.Туяа, Х.******* нарын гарын үсэг мөн Н. өөрийнхөө гарын үсгийг шинжлүүлэх хэрэгтэй. Н. эмнэлэгт ажилладаг гэсэн. Төрийн байгууллагад ажилладаг хүн сууж байгаа юм шиг байгаа юм. Н.гийн 2011 оны эмнэлэгт авч байсан цалинтай холбоотой бүх бичиг баримтыг шинжлүүлэх хэрэгтэй. М. тамга бариад сууж байсан М.ийг хариуцагчаар тат гэж болохгүй. Энэ арай дэндүү үйл ажиллагаа болж байна. Би өнөөдрийг хүртэл тэвчсэн дуугүй байсан. Би ирж хэргийн материалтай танилцсан. Тайлбараа хэлэх хэрэгтэй ш дээ. П.******* цахим үнэмлэхээ хаана хадгалж байсан юм. Н. цахим үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээ, газрын гэрчилгээгээ хаана хадгалж байсан юм. Хэдэн цагт над дээр ирсэн юм. н.Туяа, Х.*******, Н. нар яагаад над дээр ирсэн юм. Утсаар дуудсан юм бол утсыг нь шалгах хэрэгтэй. Нөхөртэйгээ амьдарч байж нөхрөө дагуулж ирэхгүй өөр хүмүүсийг дагуулж ирснийг би үнэхээр ойлгохгүй байна. 2011 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр П.*******, Н.тэй амьдарч байсан юм уу ганцаараа амьдарч байсан юм уу гэрчилгээг нь авч хадгалчихаад *******, н.Туяа нартай гэрээ хийгээд байсан юм уу үүнийг тогтоох хэрэгтэй. 2011 оны намар Х.*******ын нэр дээр байсныг мэдсэн, урьд нь өөр хүний нэр дээр байсныг мэдэхгүй байсан гэж хэлсэн. Нэг гэрт 13 жил хамт амьдарч байсан юм бол газрын гэрчилгээ хэн дээр байна, хэн дээр байхгүй байна гэдгийг яагаад мэдэхгүй байсан юм. Ямар учраас Н. энэ газрын гэрчилгээг тэгтэл нь нуусан юм. П.*******, Н. нар газрын гэрчилгээг барьцаанд тавиад зээл авсан. Яагаад та нар газрын гэрчилгээ авсан гэхээр уучлаарай одоо та нар автан гэж сольж өгсөн гэж байгаа. Дахин их ноотой 2015 онд дахин зээл авсан байгаа. Сэтгэл сэрд гэмээр байгаа биз. Тухайн үед бланк дээр гардаг байсан. Жишээлбэл орон сууц, газар гээд газартай холбоотой бол газар гэсний доогуур нь зураад доторхыг нь бөглөөд явдаг байсан. Газар гэдгийг Г үсгээр тэмдэглэдэг. Дотор нь газрын гэрчилгээний дугаар, нэгж талбарын дугаар, улсын бүртгэлийн дугаар бичигдсэн байдаг. Агуулга дээр нь тусдаа газар авахаар болсон тул хасагдав гэж бичсэн байгаа. Бланкын доторх агуулгууд зөв хийгдээд явсан. П.*******, Н., Г. нар цахим үнэмлэх, төрсний гэрчилгээ, газрынхаа гэрчилгээг авчраад бүгдээрээ хасалт хийлгээд явсан.... П.*******ын гарын үсгийг шинжлүүлэхэд зөрүүтэй гарсан гэсэн дүгнэлтийг зөвшөөрөхгүй байна. 2011 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн гэрээ бүртгэсэн бүртгэл архивын устгалд орсон. 2011 оны 01 дүгээр сарын 04 өдөр газраас хасагдах хэлцэл хийгдсэн. Өнөөдрийг хүртэл 12 жил болж байгаа учраас хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаж байгаа учраас хүчингүй болгож өгнө үү... гэв.

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н. нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие нь 2011 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хийгдсэн нотариатын Орон сууцны өмчлөгчөөс хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцэл хийгдсэнийг мэдэхгүй. Би хууль мэдэхгүй. Тухайн өдөр Х.******* нь намайг дуудаад ахад нь давсны үйлдвэрийн зээл авах гэхээр зээл өгөхгүй байна. Миний дүү гэрчилгээгээ түр хугацаагаар надад бэлэглэлийн гэрээгээр өгч байгаач, ах нь буцаагаад өгнө гэж хэлээд нотариат дээр хүрээд ирээрэй гэсэн. Би нотариат дээр очсон. Тэр газар Х.*******ын эхнэр Туяа байсан. Би, нотариатч бид 3 байсан. Нотариатч намайг гэрээн дээр гарын үсэг зуруулсан. Би зурсан. Зөвхөн өөрийнхөө гарын үсгийг зурсан. Намайг юун дээр зурж байгаач нотариатч тайлбарлаагүй. Тэгээд нотариат дууссан, би гэрлүүгээ явсан. П.*******ын гарын үсгийг яаж хэн зурсныг би мэдэхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагын дагуу хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох болно.

2011 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр намайг нотариат дээр хүрээд ир гэж Х.*******ын эхнэр н.Туяа бичиг баримтаа аваад ир гэхээр нь би авч очсон. Би тухайн үед нотариат дээр очсон. Нялх хүүхэдтэй байсан учраас ардаа яараад сууж байхад намайг гарын үсэг зур гэсэн. Манай хүн тухайн үед хөдөө мал дээр явж байсан. Намайг гарын үсэг зур гэхээр нь би ганцхан өөрийнхөө хэсэгт гарын үсэг зурсан. Намайг юун дээр гарын үсэг зуруулж байгаа талаар надад тайлбар өгөөгүй. Би юун дээр гарын үсэг зурснаа мэдэхгүй байна. Гарын үсэг зураад л гараад явсан. Манай нөхөр хүүхэд хоёр байгаагүй. Х.*******ын эхнэр манайх давсны үйлдвэр явуулж байгаа газрын гэрчилгээгүй болохоор зээл гарахгүй байна, миний дүү газрынхаа гэрчилгээг өгч бай банканд тавиад зээл аваад эргэж төлчихөд буцаагаад өгье гэж хэлээд авсан. Манай гэрт бичиг баримтууд байсан. Би бичиг баримтаа аваад ир гэхээр нь авчирч өгсөн... гэв.

6. Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, П.*******аас иргэн Н.т олгосон итгэмжлэл, Ховд аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 444 дугаартай албан бичиг, 2011 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл-ийн хуулбар, 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Бэлэглэлийн гэрээ-ний хуулбар, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 153/ШЗ2022/01146 дугаартай Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамж, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 153/ШЗ2022/001*******8 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, хашааны гэрэл зураг, өмгөөлөгч Д.Нямдоржтой байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, өмгөөлөгч Б.тай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Г.ын төрсний бүртгэлийн лавлагаа, Г.ын тус шүүхэд хандан гаргасан хүсэлт,

Хариуцагч М.ээс Хадгалалтын хугацаа дууссан нотариатын баримт бичиг устгасан тухай акт /2003-2014 оны баримтууд/ гэх баримтын хуулбар,

Хариуцагч Х.*******аас өмгөөлөгч Д.тай байгуулсан Хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ, иргэн Б.д олгосон итгэмжлэл, Ховд аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын 200******* оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 43 дугаартай тодорхойлолт, Ховд аймгийн ******* сумын 10-р багийн ******* 2-8 тоотын эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, Цахилгаан эрчим хүчээр хангах ахуйн гэрээ, Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2008 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 48/06/766 дугаартай албан бичгийн баталгаат хуулбар, Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2007 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 48/05/22/757 дугаартай дүгнэлтийн баталгаат хуулбар, 2007 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 48/05/10/438 дугаартай дүгнэлтийн баталгаат хуулбар, 2007 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 48/05/10/438 дугаартай дүгнэлтийн баталгаат хуулбар, 2018 оноос эхэлж фэйсбүүк цахим хуудсаар Ховд аймгийн ******* сумын ******* багийн 02-08 тоотыг зарна гэсэн заруудыг харуулсан гэрэл зураг зэргийг тус тус нотлох баримтаар шүүхэд гаргаж өгчээ.

7. Шүүхээс хариуцагч талын хүсэлтээр Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн *******61 дугаартай албан бичгээр ирүүлсэн 2011 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл-ийн баталгаат хуулбар, Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2022 оны 0******* дүгээр сарын 01-ний өдрийн 370 дугаартай албан бичгээр ирүүлсэн нэгж талбарын 841450044******* дугаартай газрын хувийн хэргийн баталгаат хуулбар, 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Хадгалалтын хугацаа дууссан нотариатын баримт бичиг устгасан тухай акт /2003-2014 оны баримтууд/ гэх баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Ховд аймгийн ГАзрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 307 дугаартай албан бичгийн баталгаат хуулбар, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлгүйн лавлагааны баталгаат хуулбар,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.ийн хүсэлтээр Ховд аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 2*******-ний өдрийн 36 дугаартай шинжээчийн дүгнэлт, ХААН банк ХХК-иас 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 13******* дугаартай лавлагаа, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 0*******-ний өдрийн 457 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн ******* сумын ******* багийн 2-08 тоотод байрлах улсын бүртгэлийн Г-1617002083 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийг бүхэлд нь тус тус нотлох баримтаар бүрдүүлсэн.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, шинжээчийн дүгнэлт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч П.*******ын Ховд аймгийн ******* сумын тойргийн нотариатч М.ийн 2011 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл-ийг баталсан нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах, мөн 2011 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл болон 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Бэлэглэлийн гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Миний бие Ховд аймгийн ******* сумын ******* багийн 2-8 тоот газарт 2004 оноос өнөөдрийг хүртэл амьдарч байгаа бөгөөд Ховд аймгийн Засаг даргын 2008 оны 01 дүгээр сарын 2*******-ний өдрийн 24 дугаартай захирамжаар тус аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр болох 2-8 тоот 616 м.кв газрыг П.******* миний бие болон эхнэр Н., хүү Г. нарын хамт өмчлөлдөө авсан, бидний гэр бүлийн дундын өмчлөлийн газар юм. Гэтэл 2011 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл-ийг баталж, улмаар 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Бэлэглэлийн гэрээ хийж, Н.гээс Х.*******ад ******* сумын ******* багийн 2-8 тоот 616 м.кв газрыг шилжүүлсэн байна. П.******* би гэр бүлийн дундын өмчлөлийн уг газрыг Х.*******ын нэр дээр шилжсэнийг 2021 оны намар мэдэж байгаа бөгөөд миний хувьд уг газрын хамтран өмчлөгчөөс хасуулах хэлцэлд гарын үсэг зураагүй болно. Энэ нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул нотариатын үйлдлийг хүчингүй тооцож, гэр бүлийн хамтран өмчлөгчдөөс зөвшөөрөл аваагүй хийгдсэн Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл болон Бэлэглэлийн гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус тооцож өгнө үү... гэжээ.

3. Хариуцагч Ховд аймгийн ******* сумын тойргийн нотариатч М. нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...П.*******, Н. нар нь цахим үнэмлэх, насанд хүрээгүй хүүхдийн төрсний гэрчилгээ болон газрын гэрчилгээтэй өөрсдийн биеэр ирж Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл-ийг гэрчлүүлсэн. Газрын гэрчилгээнээс нэрээ хасуулбал нэг удаа үнэгүй газар авах эрх үүсдэг тул шинээр газар авах зорилгоор ийнхүү хасалт хийлгэсэн. П.*******ын гарын үсгийн хэв биш гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Тухайн гэрээг 2011 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гэрээ хийсэн байхад гарын хэвийг 13 жилийн дараа гаргасан. Гарын хэв гаргах гэж байгаа бол 2011 оны П.*******т холбогдох бүх материалыг авч шинжлүүлэх эсвэл Х.*******, Н. нарын гарын үсгийн хэвийг мөн шинжлүүлэх ёстой байсан тул шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөх боломжгүй... гэж,

3.1. Хариуцагч Х.******* түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байх үндэслэлээ тайлбарлахдаа ...2010 оны намар уг хашаа банкны барьцаанд байна гэдгийг мэдээд П.*******, Н. нарт хашааг өөрийн нэр дээр болгуулах тухай хэлэхэд, одоо банкны барьцаанд байгаа, бичиг баримтаа аваад нэрийг нь шилжүүлж өгье гэж хэлсэн. Ингээд 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Бэлэглэлийн гэрээгээр Н.гээс Х.******* миний нэр дээр шилжиж, би хууль ёсны өмчлөгч болсон. П.*******, Г. нарыг газрын хамтран өмчлөгчөөс хасуулах хэлцэл яаж үйлдэгдсэнийг би мэдэхгүй, мэдэх ч шаардлага байхгүй. Харин Бэлэглэлийн гэрээг Н. бид хоёр харилцан зөвшөөрсний үндсэн дээр хийсэн болно... гэж тус тус нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргана.

4. Гуравдагч этгээд Н. нэхэмжлэлийн үндэслэлтэй холбоотой ...Хамтран өмчлөлөөс хасуулах тухай хэлцэл хийгдсэнийг би мэдэхгүй. Тухайн өдөр Х.******* намайг дуудаад ...ах нь зээл авах гэхээр үл хөдлөх газаргүй болохоор банк зээл өгөхгүй байна. Түр хугацаагаар надад бэлэглэлийн гэрээгээр өгч байгаач... гэж нотариат дээр очиж гарын үсэг зурсан. Нотариат дээр Х.*******ын эхнэр н.Туяа нар байсан. Тухайн хэлцэлд би өөрийнхөө гарын үсгийг зурсан, намайг юунд гарын үсэг зурж байгааг нотариатч тайлбарлаагүй, харин П.*******ын гарын үсгийг хэн зурсныг би мэдэхгүй... гэжээ.

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.1. Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр болох 2-8 тоот 616 м.кв газрыг П.******* болон түүний эхнэр Н., хүү Г. нарын хамт өмчлөлдөө авсан нь, 2011 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл-ийг ******* сумын тойргийн нотариатч Б. баталж, улмаар 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Бэлэглэлийн гэрээ-г тойргийн нотариатч н.Хишигсүрэн гэрчилж, Н.гээс иргэн Х.*******ад маргаан бүхий ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах 2-8 тоот 616 м.кв газрыг шилжүүлснээр тус газрын хууль ёсны өмчлөгчөөр Х.******* бүртгэгдэж, газар өмчлөх эрхийн нэгж талбарын дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон болох нь тус тус Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2022 оны 0******* дүгээр сарын 01-ний өдөр ирүүлсэн 370 дугаартай албан бичиг, түүнд хавсаргасан 841450044******* дугаартай нэгж талбарын хувийн хэрэгт авагдсан баримтууд, аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 0*******-ний өдрийн 457 дугаартай албан бичиг, түүнд хавсаргасан улсын бүртгэлийн Г-1617002083 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.

6. Талуудын маргааны зүйл нь 2011 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл-ийг баталсан хэлцлийн Өөрийн хүсэлтээр хасагдагч гэсэн хэсэгт ******* ******* гэж гараар бичээд Гааяаа хэмээн зурагдсан гарын үсэг нь нэхэмжлэгч П.*******ын гарын үсэг мөн эсэх, П.******* нь 2011 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр тойргийн нотариатч Б.ийн нотариатын байранд биечлэн ирсэн, ирээгүй гэдэгт маргаж, 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Н. Х.******* нарын хооронд Бэлэглэлийн гэрээ хийгдсэн талаар, мөн дээрх 2011 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл-ийн агуулга нь орон сууцны өмчлөгч хасуулах хэлцэл биш, харин газрын өмчлөгчөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл гэдэгт талууд маргаагүй.

7. Нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

7.1. 2011 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл болон мөн оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Бэлэглэлийн гэрээ-г баталсан хэлцэл хийгдэхээс өмнө Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэр ******* баг, 2-8 тоот хаягт байршилтай, 616 м.кв газрын хууль ёсны өмчлөгч нь П.*******, Н., Г. нар мөн болох нь талуудын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар болон 841450044******* дугаартай нэгж талбарын хувийн хэрэг, улсын бүртгэлийн Г-1617002083 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

7.2. 2011 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн нотариатаар батлуулсан Хамтран өмчлөгчдийн зөвшөөрөлд:

П.*******, Г. нар нь дундын өмчлөлийн Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэр ******* баг, 2-8 тоот хаягт байршилтай, 616 м.кв газрын үл хөдлөх хөрөнгийг шинээр газар авах болсон тул хамтран өмчлөгчөөс хасуулахаар гэр бүлийн гишүүдтэй тохиролцож энэхүү гэрээг байгуулав гэх Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцлийг нотариатч гэрчлэн баталгаажуулжээ.

Гэвч нэхэмжлэгч П.******* нь хамтран өмчлөх дундын үл хөдлөх эд хөрөнгө болох Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэр ******* баг, 2-8 тоот хаягт байршилтай, 616 м.кв газрын хамтран өмчлөгчөөс хасуулахыг зөвшөөрөөгүй, тийм хэлцэл хийгээгүй, Ховд аймгийн ******* сумын тойргийн нотариатчийн гэрчилсэн Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэлд бид гарын үсэг зураагүй, тухайн нотариатч дээр өөрсдийн биеэр очоогүй, ийм зөвшөөрөл хийгдсэнийг огт мэдээгүй гэж маргадаг.

7.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. нь 2011 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Ховд аймгийн ******* сумын тойргийн нотариатчийн баталсан Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл-д зурагдсан гарын үсэг нь П.*******ын гарын үсэг мөн эсэхэд шинжээчээр дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргасан.

7.4. Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.ийн гаргасан дээрх хүсэлтийг хүлээн авч шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх шүүгчийн захирамж гаргасан байх бөгөөд Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 2*******-ний өдрийн 36 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

- Шинжилгээнд ирүүлсэн Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл гэсэн бичиглэлтэй баримт бичигт байх Өөрийн хүсэлтээр хасагдагч гэх хэсэгт зурагдсан П.*******ын гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн П.*******ын гэх гарын үсэгнүүдтэй элемент гүйцэтгэлийн болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирохгүй гэж дүгнэсэн байна.

7.5. Тэрээр, хариуцагч Ховд аймгийн ******* сумын тойргийн нотариатч уг шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг дүгнэлтийг эс зөвшөөрч гомдол гаргаагүй, дахин шинжээч томилох талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй байх тул шүүх дахин шинжээч томилох, нэмэлт шинжилгээ хийлгэх, мөн Өөрийн хүсэлтээр хасагдагч гэх хэсэгт Гааяаа гэж зурагдсан гарын үсгийг Х.*******, Н. нар зурсан байж болзошгүй гэх үндэслэлээр тэдгээрийн гарын үсэгт шинжилгээ хийлгэх шаардлагагүй гэж үзсэн болно.

7.6. Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-т ...нотариатч үйлчлүүлэгчид эрх, үүргийг нь тайлбарлан, тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулан, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж зөвлөгөө өгөх, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.6-д хуульд заасан бусад үндэслэл байвал нотариатын үйлдэл хийхээс татгалзана гэж, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т энэ хуулийн 31.1-д заасныг зөрчиж хийсэн нотариатын үйлдлийг шүүх нотариатчийн болон сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчингүйд тооцно... гэж тус тус хуульчилжээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 171 дүгээр тушаалаар баталсан Нотариатын үйлдэл хийх зааврын 2.3-т ...Үйлчлүүлэгч төлөөлөгчөөрөө дамжуулан нотариатын үйлдэл хийлгэхийг хуулиар зөвшөөрсөн болон Нотариатын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд үйлчлүүлэгч нь нотариатчийн ажлын байранд өөрийн биеэр ирж үйлчлүүлнэ... гэж заасан.

7.7. Нотариатч Б. нь Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл-ийг гэрчлэхдээ П.*******ыг биечлэн байлцуулаагүй, өөрсдөөр нь гарын үсэг зуруулаагүй, зөвшөөрөл аваагүй болох нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн шүүхэд гаргасан тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 2*******-ний өдрийн 36 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр тус тус тогтоогдож байна гэж дүгнэв.

Тиймээс П.*******ыг өөрийн биеэр ирээгүй, зөвшөөрөл өгөөгүй, биечлэн байгаагүй, үйлчлүүлээгүй байхад хэн нэгэн этгээдэд найдан нотариатын үйлдэл хийж, хамтран өмчлөгчдийн зөвшөөрлийг гэрчилсэн нь буруу болжээ.

Өөрөөр хэлбэл нотариатч Б. нь Нотариатын тухай хууль, Нотариатын үйлдэл хийх заавар, Нотариатчийн ёс зүйн дүрмийг тус тус зөрчиж хууль бус үйлдэл гаргасан байна гэж үзэхээр байх тул Ховд аймгийн ******* сумын тойргийн нотариатч Б.ийн 2011 оны 01 дүгээр сарын 04-ний Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл-ийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгох нь эрх зүйн үндэслэлтэй.

8. П.*******, Н. нарын хооронд байгуулсан 2011 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл болон Бэлэглэлийн гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

8.1. Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна гэж хуульчилсан.

Тодруулбал, гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын үл хөдлөх эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулахдаа адил эрх эдэлж, үүрэг хүлээх бөгөөд хэн нэг нь бусад өмчлөгчийнхөө зөвшөөрөлгүйгээр өмчлөх эрхийг бусдад барьцаалах, шилжүүлэх, захиран зарцуулах эрхгүй юм.

Ховд аймгийн ******* сумын тойргийн нотариатч Б. нь 2011 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл бүхий баримтыг гэрчилж нотариатаар баталсан.

Гэтэл хариуцагч Б. нь дээрх хэлцлийг нотариатаар гэрчлэхдээ үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч нарыг биечлэн байлцуулаагүй, тэднээс зөвшөөрөл аваагүй, хууль бусаар нотариатын үйлдэл хийсэн болох нь тогтоогдсон талаар дээрх үндэслэлдээ дурдсан.

8.2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д ...Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна гэж... заасан байх ба хүчин төгөлдөр бус байх хэлцэл нь анхнаасаа хүчин төгөлдөр байх үндэслэлгүй, алдаатай бүхий хэлцэл гэж үзэх тул П.*******, Н. нарын хооронд байгуулсан 2011 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

8.3. Хариуцагч Х.*******ын төлөөлөгч Б. нь ...П.*******, Г. нарыг газрын хамтран өмчлөгчөөс хасуулах хэлцэл яаж үйлдэгдсэнийг би мэдэхгүй, мэдэх ч шаардлага байхгүй. Харин Бэлэглэлийн гэрээг Н. бид хоёр харилцан зөвшөөрсний үндсэн дээр хийсэн... гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.

8.4. Хэдийгээр Бэлэглэлийн гэрээг Н., Х.******* нар харилцан тохиролцсоны үндсэн дээр хийсэн гэх боловч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т ...дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байна... гэж заасан байх бөгөөд 2011 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д ...Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хийгдсэн Бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бусд тооцогдох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Н., Х.******* нарын хооронд байгуулсан 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хийгдсэн Бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл тооцож шийдвэрлэлээ.

*******. Бусад асуудлаар:

*******.1. Хариуцагч талаас нэхэмжлэгч П.******* 2011 оноос хойш тухайн маргаан бүхий газрыг Х.*******ын нэр дээр шилжсэнийг мэдээгүй гэдэг нь худлаа, мэдэхгүй байх боломжгүй байх тул нэхэмжлэгчийн шүүхэд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргажээ.

*******.2. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд гаргасан зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 153/ШЗ2022/01146 дугаартай шүүгчийн захирамжаар Х.******* нь П.*******т холбогдуулан Газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан болох нь тогтоогдож байх бөгөөд П.******* нь өөрийн дундын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох маргаан бүхий газрыг Х.*******ын нэр дээр 2011 онд Бэлэглэлийн гэрээгээр шилжсэнийг 2021 онд мэдсэн гэж үзэхээр байна.

*******.3 Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д ...Хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараахь өдөр, цагаас эхлэн тоолно... 76 дугаар зүйлийн 76.1-д ...Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно... гэж хуульчилсан байх тул хариуцагч талын нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах, шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх тайлбар нь үндэслэлгүй байх ба нэхэмжлэгч П.******* нь хууль ёсны эрх ашиг сонирхлоо хамгаалуулах эрхтэй гэж үзлээ.

*******.4. Мөн Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна гэж заасан байх тул маргаан бүхий газрын өмчлөгч Г. нь 2011 онд насанд хүрээгүй этгээд байх тул нотариатад бичгээр хүсэлт гаргах, зөвшөөрөл олгох шаардлага үүсэхгүй болохыг дурдвал зохино.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч П.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.*******, Б. нараас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1. 116, 118, 11******* дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:  

1.  Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасныг баримтлан Ховд аймгийн ******* сумын тойргийн нотариатч Б.ийн 2011 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл-ийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгосугай.

2. Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.3, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10-т тус тус зааснаар 2011 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл, мөн 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Н., Х.******* нарын Ховд аймгийн ******* сумын ******* багийн 2-08 тоот хаягт байршилтай 616 м.кв талбайтай газрыг шилжүүлсэн Бэлэглэлийн гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч П.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.*******, Б. нараас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.4, 11*******.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ТАСХЫН