Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 34

 

 

  2023          07           18                                     206/МА2023/00034

 

П.Ганбаатарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар,

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 153/ШШ2023/00296 дугаар шийдвэртэй,

 

Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 2-8 тоотод оршин суух, Дэгэрээт овогт Пооворын Ганбаатарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын 7-р баг, Магсаржав 2/24 байр 9 тоотод оршин суух, Хийров овогт Хийровын Бадрах,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 120 айлын орон сууцны 32 тоотод оршин суух, Тайжууд овогт Мөнхдөөгийн Дэмбэрэл нарт холбогдох,

 

“Ховд аймгийн Жаргалант сумын тойргийн нотариатч М.Дэмбэрэлийн 2011 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцэл-ийг баталсан нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах, 2011 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцэл болон 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай” иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг хариуцагч Х.Бадрахын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Саруул түүний өмгөөлөгч Д.Алимаа, хариуцагч М.Дэмбэрэл, хуралдааны нарийн бичгийн даргаар А.Раднаабазар нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

1.1 П.Ганбаатар миний бие нь Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 2-р гудамжны 08 тоотод гэр бүлийн хамт 2004 оноос хойш одоог хүртэл 18 жил амьдарч байна. Энэхүү хаягт байрлах хашааны газрыг миний өвөө Н.Цэдээд Хийровын Баярсайхан нь 1999 онд шилжүүлж, эзэмшлийн гэрчилгээтэй байсан ба ...өвөө Н.Цэдээ нь 2004 онд Би Тахилт багийн 2-р гудамжинд 8 тоот хашааг худалдаж авсан. Та нар цаашдаа өмчилж аваарай гээд манайхыг буулгасан.

Тухайн үед Газрын тухай хууль хэрэгжиж эхэлж байсан учраас эзэмшлийн гэрчилгээтэй байж байгаад 2007 онд Тахилт багийн 2-8 тоотод 616 м2 газрыг П.Ганбаатар миний бие нь эхнэр Н.Мягмарсүрэн, хүү Г.Алтанбаяр нарын нэр дээр 000067317 гэрчилгээний дугаартай, 200700410 нэгж талбарын дугаар бүхий газар өмчлөлийн гэрчилгээ гаргуулж, хууль ёсны өмчлөгч болсон. Гэтэл 2021 онд Х.Бадраа гэх хүн миний өмчлөлийн газар тул газар чөлөөлж өг гэсэн. Учрыг лавлахад 2011 онд Бэлэглэлийн гэрээ хийгдэж өмчлөл шилжсэн гэдэг тайлбар хэлсэн. Газрын албанаас очиж лавлахад Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 2-8 тоот хашааны газар Бэлэглэлийн гэрээгээр Х.Бадрах гэдэг хүний өмчлөлд шилжсэн байна. Таны өмчлөлийн хөрөнгө биш тул хувийн хэргийн баримтыг үзүүлэх боломжгүй гэсэн.

Миний бие нь хүсэлт гаргаж байж бэлэглэлийн гэрээ болон зарим баримтыг хуулбарлуулж авсан. Гэтэл 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр бэлэглэлийн гэрээ байгуулагдаж, нотариатаар батлуулсан байх ба Тахилт багийн 2-8 тоотод байрлах газрыг манай эхнэр Н.Мягмарсүрэнгээс Х.Бадрахад бэлэглэн шилжүүлсэн байх бөгөөд мөн түүний хамт өмчлөгч П.Ганбаатар, миний хүү Г.Алтанбаяр нарыг өөрсдийн хүсэлтээр хамтран өмчлөгчөөс хасуулах хэлцэл гэх зүйл хийгдсэн байх ба миний гарын үсгийг хэн нэгэн дуурайлган зурсан баримт байна. П.Ганбаатар миний бие нь гэр бүлийн дундын өмчлөлийн газраа Х.Бадрах гэдэг хүний нэр дээр шилжсэнийг 2021 оны намар л мэдэж байгаа бөгөөд бусдын өмчлөлд сайн дураараа шилжүүлэх, бэлэглэх үйлдэл огт хийгээгүй болно.

...Иймд миний нэхэмжлэлийг хүлээн авч, Ховд аймгийн Жаргалант сумын тойргийн нотариатч М.Дэмбэрэлийн 2011 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцэл-ийг баталсан нотариатын үйлдлийг хүчингүй болгож, 2011 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцэл-ийг хүчин төгөлдөр бусд тооцож, 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Бэлэглэлийн гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцож шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

  1. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1 Миний өвөө Х.Бадрахын аав З.Хийров нь 1974 онд тухайн үеийн Хотын дарга Бямбаагийн захирамжаар Тахилт багийн 2-08 тоот газрыг эзэмшиж байсан. 1996 онд шинэ байранд орсон учраас хүү Х.Баярсайхан тухайн хашаанд үлдсэн. Хүү Х.Баярсайханд 1996 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 08 дугаар захирамжийг үндэслэж 1220 дугаартай газар эзэмших эрхийг 30 жилийн хугацаатай олгосон. 2002 онд Х.Баярсайхан хот руу нүүхдээ өөрийн хадам ах Баатарсүрэн гэдэг айлыг хашаанд буулгасан. 1998-2004 он хүртэл Баатарсүрэн гэдэг айл хашаанд байсан. Тухайн өвөл хамт өвөлжсөн Н.Цэдээ гэдэг хүнд хашааг үлдээгээд явсан. Манайх энэ хашаанд 2003-2011 он хүртэл өөрийн эзэмшлийн вагончик дотор Бадрах давс гэдэг нэртэй иоджуулсан давсны үйлдвэрийн үйл ажиллагаа явуулж байсан. Энэ нь Мэргэжлийн хяналтын газар тухайн онуудад үйл ажиллагаа явуулж байхад үзлэг шинжилгээ хийж байсан бичгүүдийг хэрэгт хавсаргасан. 2010 оны 8 сард чингэлэг дотроо иоджуулсан давсны үйл ажиллагаа явуулаад байж байхад ХААН банкнаас хүмүүс ирээд зээл төлөгдөхгүй байгаа гэхэд яагаад ийм учиртайг асуухад Н.Мягмарсүрэн гэдэг хүн зээл авсан гэдэг асуудлыг хэлсэн. Н.Мягмарсүрэнтэй уулзахад мөнгөний хэрэг гараад барьцаанд тавьчихсан байгаа гэж хэлсэн. Та нар ингэж болохгүй бид нар энэ хашаанд гурван үеэрээ амьдарч байгаа бид нар энэ хашааг орхиж яваагүй тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа газар гэхэд буцаагаад өгнө гээд тохиролцоод өнгөрсөн. 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр банкнаас гэрчилгээгээ авчихлаа одоо буцаагаад өгье гэж хэлсэн. Бэлэглэлийн гэрээ хийх үед Н.Мягмарсүрэнгийн нэр дээр шилжсэн байсан. Н.Мягмарсүрэнтэй ярьж тохирсны үндсэн дээр бэлэглэлийн гэрээ хийгдээд өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Хамтран өмчлөлөөс хасуулах хэлцлийг бид нар огт мэдэхгүй. Тэр хэлцлийг хийхэд бид нар тэнд байх шаардлага байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Би яагаад хариуцагч болж байгааг ойлгохгүй байна. 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн бэлэглэлийн гэрээ хэрэгт авагдсан. Н.Мягмарсүрэнгийн нэр дээр гэрчилгээ гарсан. Тэр гэрээг үндэслэсэн. Яаж яваад нэг хүний нэр дээр шилжсэнийг мэдэхгүй, мэдэх боломж ч байхгүй... Н.Мягмарсүрэн шүүхэд тайлбар өгөхдөө давсны үйлдвэр ажиллуулахдаа барьцаанд тавьчхаад гэдэг тайлбарыг өгч байна. Улсын бүртгэлийн лавлагаанд 2011 онд анх өөрийнхөө нэр дээр шилжүүлж авснаас хойш 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл огт барьцаанд тавьсан зүйл байхгүй. Би хууль мэдэхгүй, ойлгоогүй, юун дээр гарын үсэг зурж байгаагаа мэдэхгүй байсан гэдэг тайлбарыг өгч байна. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан. Гуравдагч этгээд асуултад хариулахдаа манай нөхөр бид хоёр банканд байгааг мэдэж байсан гэж хариулж байна. Мэдсэн цагаас шаардах эрх үүсэх байсан. Анх бид нарт гарааш, засварын газар барих шаардлага гараад шаардах эрх үүсээд газар чөлөөлж өг гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. П.Ганбаатар, Х.Бадрахад байгаа гэдгийг мэдэж байсан. Үнэхээр өөрсдийн өмч гэж боддог байсан юм бол хашаан дотор цэвэр усны шугам татаад оруулж байхад, тэнд гарааш баригдаж байхад, тэнд би газар ухаад гэрээ барьж байхад боль гэж нэг ч удаа хэлээгүй юм гэжээ.

3. Хариуцагч М.Дэмбэрэл нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...П.Ганбаатар, Г.Алтанбаяр нар нь иргэн 1 бүрд 1 удаа үнэгүй олгодог газрыг шинээр авах болсон тул 2011 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 000067317 дугаартай гэрчилгээтэй Г-1617002083 дугаартай улсын бүртгэлтэй газраас хасагдаж, уг газрыг эхнэр Н.Мягмарсүрэнгийн нэр дээр үлдэх хасагдах гэрээг хийлгээд явсан. Уг хасагдах гэрээг хийлгэхдээ П.Ганбаатар, Н.Мягмарсүрэн нар нь өөрсдийн цахим үнэмлэх, насанд хүрээгүй хүүхдийнхээ төрсний гэрчилгээ болон газрын гэрчилгээгээ авч, П.Ганбаатар, Н.Мягмарсүрэн нар нь нотариат дээр өөрсдийн биеэр ирж нэр хасагдах гэрээгээ гэрчлүүлээд явсан тул энэ хэргийн хариуцагч би биш учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Мягмарсүрэн нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2011 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хийгдсэн нотариатын Орон сууцны өмчлөгчөөс хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцэл хийгдсэнийг мэдэхгүй. Би хууль мэдэхгүй. Тухайн өдөр Х.Бадрах нь намайг дуудаад ахад нь давсны үйлдвэрийн зээл авах гэхээр зээл өгөхгүй байна. Миний дүү гэрчилгээгээ түр хугацаагаар надад бэлэглэлийн гэрээгээр өгч байгаач, ах нь буцаагаад өгнө гэж хэлээд нотариат дээр хүрээд ирээрэй гэсэн. Би нотариат дээр очсон. Тэр газар Х.Бадрахын эхнэр Туяа байсан. Би, нотариатч бид 3 байсан. Нотариатч намайг гэрээн дээр гарын үсэг зуруулсан. Би зурсан. Зөвхөн өөрийнхөө гарын үсгийг зурсан. Намайг юун дээр зурж байгаач нотариатч тайлбарлаагүй. Тэгээд нотариат дууссан, би гэрлүүгээ явсан. П.Ганбаатарын гарын үсгийг яаж хэн зурсныг би мэдэхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагын дагуу хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох болно.

2011 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр намайг нотариат дээр хүрээд ир гэж Х.Бадрахын эхнэр н.Туяа бичиг баримтаа аваад ир гэхээр нь би авч очсон. Би тухайн үед нотариат дээр очсон. Нялх хүүхэдтэй байсан учраас ардаа яараад сууж байхад намайг гарын үсэг зур гэсэн. Манай хүн тухайн үед хөдөө мал дээр явж байсан. Намайг гарын үсэг зур гэхээр нь би ганцхан өөрийнхөө хэсэгт гарын үсэг зурсан. Намайг юун дээр гарын үсэг зуруулж байгаа талаар надад тайлбар өгөөгүй. Би юун дээр гарын үсэг зурснаа мэдэхгүй байна. Гарын үсэг зураад л гараад явсан. Манай нөхөр хүүхэд хоёр байгаагүй. Х.Бадрахын эхнэр манайх давсны үйлдвэр явуулж байгаа газрын гэрчилгээгүй болохоор зээл гарахгүй байна, миний дүү газрынхаа гэрчилгээг өгч бай банканд тавиад зээл аваад эргэж төлчихөд буцаагаад өгье гэж хэлээд авсан. Манай гэрт бичиг баримтууд байсан. Би бичиг баримтаа аваад ир гэхээр нь авчирч өгсөн гэжээ.

5.Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 153/ШШ2023/00296 дугаар шийдвэрээр:

5.1  Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасныг баримтлан Ховд аймгийн Жаргалант сумын тойргийн нотариатч Б.Дэмбэрэлийн 2011 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл-ийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгож,

5.2. Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.3, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10-т тус тус зааснаар 2011 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл, мөн 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Н.Мягмарсүрэн, Х.Бадрах нарын Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 2-08 тоот хаягт байршилтай 616 м.кв талбайтай газрыг шилжүүлсэн Бэлэглэлийн гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож,

5.3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч П.Ганбаатарынулсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Бадрах, Б.Дэмбэрэл нараас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож,

5.4  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдаж шийдвэрлэжээ.

6. Хариуцагч Х.Бадрахын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Саруул давж заалдсан гомдлын агуулга:

6.1 Эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 6-р зүйлийн 6.2, 6.3, 6.4-т, иргэний хуулийн 183.2, 183.3- т заасан эрх зөрчигдсөн гэж үзсэн. П.Ганбаатар нь өмчлөлөөс хасуулсан тухай гомдлоо шүүхэд биш улсын бүртгэлийн байгууллагад гаргаж шийдвэрлүүлэх боломжтой байхад харьяалал зөрчиж шүүхэд нэхэмжлэл гаргасан, шүүх нэхэмжлэлийг шууд авч шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна

6.2 Шүүх П.Ганбаатарыг хамтран өмчлөлөөс хасуулж эхнэр Н.Мягмарсүрэнгийн ганц хүний өмчлөлд шилжүүлсэн хэлцэл хууль бус гэж үзэж байгаа бол П.Ганбаатар нь Улсын бүртгэлийн байгууллагад хандаж хамтран өмчлөлийг дахин сэргээсний үндсэн дээр бэлэглэлийн гэрээтэй холбоотой аливаа асуудлыг шийдвэрлүүлэх эрх үүсэх ба шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой байхад шүүх шууд хамтран өмчлөгч гэж үзэж бэлэглэлийн гэрээтэй холбоотой асуудлыг шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй хууль бус гэж үзэж байна.

6.3 Иргэний хуулийн 280-р зүйлд заасан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох үндэслэл үүсээгүй мөн хуулийн 280-р зүйлийн 280.1.1, 280.1.2-т заасан зөрчил гаргаагүй, тухайн бэлэглэлийн гэрээ хийгдэх үед Н.Мягмарсүрэн Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн бүртгэлийн хуульд заасны дагуу эд хөрөнгийн хуулийн дагуу бэлэглэл хийх эрхтэй (нэг хүний өмчлөлд бүртгэгдсэн) байх үедээ иргэн Х.Бадрах-д өөрийн хүсэл сонирхлын үүднээс хийгдсэн хэлцэл байх тул хууль зөрчөөгүй байна. Бэлэг хүлээн авагч

 Х.Бадрах нь бэлэглэгч Н. Мягмарсүрэнгийн эсрэг ноцтой үйлдэл 1 хийгдээгүй байна.

6.4 Наториатч Дэмбэрэлийн шүүхэд тайлбарласнаар Н.Мягмарсүрэн нь нөхөр хүүгийн хамт иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ зэрэг бичиг баримттай очиж гэрчлүүлж бүртгүүлсэн гэх боловч шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжилгээ хийхдээ (хавтаст хэрэгт авагдсан) чөлөөт, харьцуулсан, албадан авсан, бусад он жилүүдэд зурагдсан бичгийн хэв баруун болон зүүн гарын бичгийн хэвний харьцуулалт хийгдээгүй, стандарт аргачлалд заасан шаардлагыг хангасан эсэхэд дүгнэлт хийгдээгүй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7. Хариуцагч М.Дэмбэрэл давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Ганбаатар, Г.Алтанбаяр нар нь иргэн 1 бүрд 1 удаа үнэгүй олгодог газрыг шинээр авах болсон тул 2011 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 000067317 дугаартай гэрчилгээтэй Г-1617002083 дугаартай улсын бүртгэлтэй газраас хасагдаж, уг газрыг эхнэр Н.Мягмарсүрэнгийн нэр дээр үлдэх хасагдах гэрээг хийлгээд явсан. Уг хасагдах гэрээг хийлгэхдээ П.Ганбаатар, Н.Мягмарсүрэн нар нь өөрсдийн цахим үнэмлэх, насанд хүрээгүй хүүхдийнхээ төрсний гэрчилгээ болон газрын гэрчилгээгээ авч, П.Ганбаатар, Н.Мягмарсүрэн нар нь нотариат дээр өөрсдийн биеэр ирж нэр хасагдах гэрээгээ гэрчлүүлээд явсан тул энэ хэргийн хариуцагч би биш учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг нар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-д зааснаар “Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна” гэжээ. Мөн хуулийн 128.3-д зааснаар “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 128.2-т заасны дагуу зөвшөөрөл аваагүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэж заасан. 2011 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр П.Ганбаатарын зөвшөөрөлгүйгээр хамтран өмчлөгчөөс гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөгчөөс П.Ганбаатар, насанд хүрээгүй Г.Алтанбаяр нарыг хасуулсан. Тус хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 1.1, 56 дугаар зүйлийн 1.8, мөн хуулийн 128 дугаар зүйлийн 1.2, 1.3-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 1.10-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл нь мөн хуульд зааснаар хүчин төгөлдөр бус байна. Өөрөөр хэлбэл 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хийгдсэн бэлэглэлийн хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ.  Гуравдагч этгээдээр оролцсон Н.Мягмарсүрэн нь бэлтгэлийн гэрээ мэдэж байсан гэдгээ шүүхэд тайлбарлаж, зээл хэрэгтэй байна гэхээр нь гарын үсэг зур гэсэн тул гарын үсгээ зурсан гэдгээ илэрхийлсэн. П.Ганбаатар нь хэлцлийг хүлээн зөвшөөрөхгүйгээр миний зөвшөөрөлгүйгээр хийгдсэн хэлцэл байна гэдгээ хэлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

        ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар П.Ганбаатарын нэхэмжлэлтэй Х.Бадрах, М.Дэмбэрэлд нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хариуцагч Х.Бадрахын төлөөлөгч Б.Саруул түүний өмгөөлөгч Д.Алимаа, хариуцагч М.Дэмбэрэл нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 2.Нэхэмжлэгч П.Ганбаатар Ховд аймгийн Жаргалант сумын тойргийн нотариатч М.Дэмбэрэлийн 2011 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл”-ийг баталсан нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах, мөн 2011 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл”-ийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тооцуулах, 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай” шаардлагыг хариуцагч М.Дэмбэрэл, Х.Бадрах нарт холбогдуулан  гаргажээ.

3. Нэхэмжлэгч П.Ганбаатар “би гэр бүлийн дундын өмчлөлийн уг газрыг Х.Бадрахын нэр дээр шилжсэнийг 2021 онд  мэдсэн бөгөөд миний хувьд уг газрын хамтран өмчлөгчөөс хасуулах хэлцэлд гарын үсэг зураагүй, энэ нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож, гэр бүлийн хамтран өмчлөгчөөс зөвшөөрөл аваагүй хийгдсэн. Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл болон Бэлэглэлийн гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгөхийг хүсэж байна” гэж тайлбарласан байна.

4. Хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын тойргийн нотариатч М.Дэмбэрэл “П.Ганбаатар, Н.Мягмарсүрэн нар нь цахим үнэмлэх, насанд хүрээгүй хүүхдийн төрсний гэрчилгээ болон газрын гэрчилгээтэй өөрсдийн биеэр ирж Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл-ийг гэрчлүүлсэн. Газрын гэрчилгээнээс нэрээ хасуулбал нэг удаа үнэгүй газар авах эрх үүсдэг тул шинээр газар авах зорилгоор ийнхүү хасалт хийлгэсэн.

 П.Ганбаатарын гарын үсгийн хэв биш гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Тухайн гэрээг 2011 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гэрээ хийсэн байхад гарын хэвийг 13 жилийн дараа гаргасан. Гарын хэв гаргах гэж байгаа бол 2011 оны П.Ганбаатарт холбогдох бүх материалыг авч шинжлүүлэх эсвэл Х.Бадрах, Н.Мягмарсүрэн нарын гарын үсгийн хэвийг мөн шинжлүүлэх ёстой байсан тул шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөх боломжгүй...” гэж,

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Саруул “...2010 оны намар уг хашаа банкны барьцаанд байна гэдгийг мэдээд П.Ганбаатарт, Н.Мягмарсүрэн нарт хашааг өөрийн нэр дээр болгуулах тухай хэлэхэд, одоо банкны барьцаанд байгаа, бичиг баримтаа аваад нэрийг нь шилжүүлж өгье гэж хэлсэн. Ингээд 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Бэлэглэлийн гэрээгээр Н.Мягмарсүрэнгээс Х.Бадрах миний нэр дээр шилжиж, би хууль ёсны өмчлөгч болсон. П.Ганбаатар, Г.Алтанбаяр нарыг газрын хамтран өмчлөгчөөс хасуулах хэлцэл яаж үйлдэгдсэнийг би мэдэхгүй, мэдэх ч шаардлага байхгүй. Харин Бэлэглэлийн гэрээг Н.Мягмарсүрэн бид хоёр харилцан зөвшөөрсний үндсэн дээр хийсэн  гэж тус тус  тайлбарлажээ.

6. Гуравдагч этгээд Н.Мягмарсүрэн нь “нэхэмжлэлийн үндэслэлтэй холбоотой ...Хамтран өмчлөлөөс хасуулах тухай хэлцэл хийгдсэнийг би мэдэхгүй. Тухайн өдөр Х.Бадрах намайг дуудаад ...ах нь зээл авах гэхээр үл хөдлөх газаргүй болохоор банк зээл өгөхгүй байна. Түр хугацаагаар надад бэлэглэлийн гэрээгээр өгч байгаач... гэж нотариат дээр очиж гарын үсэг зурсан. Нотариат дээр Х.Бадрах, түүний эхнэр н.Туяа нар байсан.           Тухайн хэлцэлд би өөрийнхөө гарын үсгийг зурсан, намайг юунд гарын үсэг зурж байгааг нотариатч тайлбарлаагүй, харин П.Ганбаатарын гарын үсгийг хэн зурсныг би мэдэхгүй.” гэж тайлбарласан байна.

7. Анхан шатны шүүх П.Ганбаатарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг хариуцагч Х.Бадрахын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Саруул түүний өмгөөлөгч Д.Алимаа, хариуцагч М.Дэмбэрэл нар эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргажээ.

7.1 Хэрэгт авагдсан баримтаар маргаан бүхий Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 2-8 тоот дахь “хашааны  616м2 талбай бүхий газрын өмчлөгчөөс 2011 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр П.Ганбаатар, Г.Алтанбаяр” нарыг хасуулах тухай хэлцэлд “Гааяаа” гэж зурсан гарын үсэг П.Ганбаатарынх биш болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл хэргийн 110 дугаар талд авагдсан хэлцэл дэх “Гааяа” гэж бичсэн гарын үсэг нь хэрэгт авагдсан бусад баримтууд дээрх нэхэмжлэгч П.Ганбаатарын гарын үсэгтэй харьцуулан харахад түүний гарын үсэг биш болох нь илэрхий харагдаж байна.

Энэ тохиолдолд Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар  нэхэмжлэгч П.Ганбаатар нь нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахыг шаардах эрхтэй байна.

7.2 Харин нэхэмжлэгч П.Ганбаатар нь 11 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа үндэслэлээ “би 2021 оны 7 дугаар сард өөрийн  өмчлөлийн газрыг Х.Бадрахын нэр дээр шилжсэн гэдгийг мэдсэн” гэж тайлбарлаж байгаа боловч хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх талаар нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй ба баримтаар нотолж  чадаагүй байна.

Хэдийгээр 2011 оны 1 дүгээр сарын 04-ны өдрийн “газрын өмчлөгчөөс П.Ганбаатар, ГАлтанбаяр нарыг хасуулах тухай” хэлцэлд П.Ганбаатар гарын үсэг зураагүй боловч түүний эхнэр Н.Мягмарсүрэн уг хэлцэлд гарын үсэг зурсан.

Мөн маргааш нь буюу 2011 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр Н.Мягмарсүрэн нь уг газрыг бэлэглэлийн гэрээгээр хариуцагч Х.Бадрахын өмчлөлд шилжүүлсэн өгсөн байх бөгөөд бэлэглэлийн гэрээ бодитойгоор хийгдсэн байна.

Иймээс гуравдагч этгээд Н.Мягмарсүрэнгийн “маргаан бүхий газрын хамтран өмчлөгчөөс нөхөр П.Ганбаатар, хүү Г.Алтанбаяр нарыг хасуулсан, улмаар газрыг хариуцагч Х.Бадрахын нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн өгсөн” үйл баримтыг түүний нөхөр нэхэмжлэгч П.Ганбаатар мэдээгүй” гэж үзэх боломжгүй байна.  

Мөн гуравдагч этгээд Н.Мягмарсүрэнгийн “Хамтран өмчлөлөөс хасуулах тухай хэлцэл хийгдсэнийг би мэдэхгүй. Тухайн өдөр Х.Бадрах намайг дуудаад ах нь зээл авах гэхээр үл хөдлөх газаргүй болохоор банк зээл өгөхгүй байна. Түр хугацаагаар надад бэлэглэлийн гэрээгээр өгч байгаач гэж гуйхаар нь нотариат дээр очиж гарын үсэг зурсан, намайг юунд гарын үсэг зурж байгааг нотариатч тайлбарлаагүй” гэх тайлбар үндэслэлгүй байна.

7.3 Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна” гэж, 75.2.2-т “үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил байна” гэж, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-д  “шүүх, арбитр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно гэж, мөн хуулийн 280 дугаар зүйлийн 280.3-т “бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн бол бэлэглэлийг хүчингүй болгож болохгүй.” гэж тус тус заасан байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцэхээр байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

7.4 Мөн анхан шатны шүүх хариуцагч М.Дэмбэрэлийн 2003-2014 оны нотариатын баримт бичиг нь хадгалалтын хугацаа дууссан тул устгасан талаар шүүхэд гаргаж өгсөн баримтад үзлэг хийсэн атлаа шийдвэртээ уг нотлох баримтыг дүгнэхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

8. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч П.Ганбаатарын нэхэмжлэлтэй, хариуцагч М.Дэмбэрэл, Х.Бадрах нарт холбогдох Ховд аймгийн Жаргалант сумын тойргийн нотариатч М.Дэмбэрэлийн 2011 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл”-ийг баталсан нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах, мөн 2011 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл”-ийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусад  тооцуулах  тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

9. Давж заалдах шатны шүүх хариуцагч нарын гомдолд дурдсан үндэслэлээс өөр үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хариуцагчийн төлөөлөгч Б.Саруул түүний өмгөөлөгч Д.Алимаа, хариуцагч М.Дэмбэрэл нарын давж заалдах журмаар гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тус бүр төлсөн  70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4.-т заасныг удирдлага болгож

ТОГТООХ нь:

 

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 153/ШШ2023/00296 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ховд аймгийн Жаргалант сумын тойргийн нотариатч М.Дэмбэрэлийн 2011 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл”-ийг баталсан нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах, мөн 2011 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл болон 2011 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах  тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй  болгож, хариуцагчийн төлөөлөгч Б.Саруул түүний өмгөөлөгч Д.Алимаа, хариуцагч М.Дэмбэрэл нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгч Б.Саруул түүний өмгөөлөгч Д.Алимаа, хариуцагч М.Дэмбэрэл нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.ЖАМБАЛСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                            М.НЯМБАЯР