Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 142/ШШ2023/00765

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 142/ШШ2023/00765

Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,******* газрын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******,*******,*******,*******-т холбогдох зээлийн гэрээний үүрэг 8 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, төрийг төлөөлж прокурор *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

Хариуцагч ******* шүүх хуралдааныг товыг 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-д заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч******* газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр *******, халамжийн үйлчилгээний газартай Гарааны бизнес эрхлэгч залуучуудын багт эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ байгуулан явуулын кофе шоп ажиллуулах зориулалтаар 10,000,000 /арван сая/ төгрөгийг 36 сарын хугацаатай, хүү алданги төлөх нөхцөлгүйгээр зээлж авсан байна. *******ай байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр дууссан бөгөөд энэ хугацаанд зээлдэгч 2021 онд 1,400,000 төгрөгийг зээлд төлснөөр өөр төлөлт хийгээгүй бөгөөд 8,600,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хулээнэ, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ эөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан бөгөөд зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч тал гэрээний үүргийг шаардах эрх үүсэж байна. Хөдөлмөрийн эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 тогтоолоор баталсан Ажлын байрыг дэмжих хөтөлбөр-ийн хөрөнгө нь төсвөөс олгогддог бөгөөд иргэдийг хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлж хүүгүй зээл олгодог, зээлийг гэрээнд заасан хугацаандаа төлөөгүйн улмаас бусад иргэдийн зээл авах боломжийг хязгаарлаж, төрөөс гаргасан хөрөнгө буцаан төлөгдөхгүй байгаа нь төрийн болон нийтийн ашиг сонирхол давхар зөрчигдөж байна. ******* халамж, үйлчилгээний газар нь зээлийн гэрээний хугацаа 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр дууссан байхад гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзсан гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.2-д бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд мэдүүлэх эрх нь хуулиар олгогдсон этгээдээс гаргасан нэхэмжпэл нь иргэний хэрэг үүсгэх үндэслэл болно гэж заасны*дагуу прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах эрх нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарах тул нэхэмжлэл гаргах эрхтэй. *******, халамж үйлчилгээний газраас Ажлын байрыг дэмжих хөтөлбөр-өөс зээл авч зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй иргэдээс гэрээний дагуу төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, төрд учирсан хохирлыг барагдуулж өгнө үү гэх хүсэлтийг прокурорт ирүүлжээ. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт Прокурор төр, нийтийн ашигсонирхол зөрчигдсөн гэжүзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно гэж заасныг үндэслэн зээлийн гэрээний биелүүлээгүй үүрэг 8,600,000 /найман сая зургаан зуун мянган/ төгрөгийг гаргуулан *******, халамж үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 100210037010 тоот дансанд төлүүлж өгнө үү. Прокурорын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсгийн 41.4, 41.14-т заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү. гэжээ.

2. Хариуцагч Х.Хишигбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ХХҮГ-ын гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэгч 8 600 000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд миний бие ХХҮГ гарааны бизнес 2019-т оролцон 10 000 000 төгрөгийн зээлийг 2019 оны 12 сард авсан. Эргэн төлөлт хийхэд Ковид-19 цар тахал болон хүүгийн эмчилгээний улмаас энэ хугацаанд 1 400 000 төгрөг төлсөн. Үлдсэн 8 600 000 төгрөгийг хавсаргасан графикийн дагуу төлж барагдуулах хүсэлттэй байна. 2023 оны 05 сараас 2024 оны 05 дугаар сар хүртэл хэсэгчлэн төлнө. гэжээ.

4. Нэхэмжлэгчээс гарааны бизнес эрхэлэгч залуучуудын багт эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ /хх-5/, эргэн төлөлтийн хуваарь /хх-6-7/, нэхэмжлэх /хх-8/, үүрэг шилжүүлэх баталгаа /хх-9/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

5. Хариуцагчаас эмнэлэгт иргэнийг илгээх цахим бүртгэлийн маягт /хх-20/, эхоны зураг /хх-21/, эмчийн гар бичмэл онош /хх-22/, фото зураг /хх-23/, эмнэлэгт өвчтөн илгээх хуудас /хх-24/, эхоны зураг /хх-25/, эмчийн гар бичмэл онош /хх-26/, Монгол улсын засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 27 дугаартай тогтоолын хуулбар /хх-27-28/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч ...*******, халамжийн үйлчилгээний газар Х.Хишигбаяр нарын хооронд байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 76 дугаартай гарааны бизнес эрхлэгч залуучуудын багт эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээг үндэслэн хариуцагчаас 8 600 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэж шаардах эрхээ тодорхойлсон.

3.Хариуцагч Х.Хишигбаяр нэхэмжлэлийн шаардлагыг ...8 600 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2023 оны 05 сараас 2024 оны 05 дугаар сар хүртэл хэсэгчлэн төлнө гэсэн тайлбар гаргасан.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хариуцагчийн тайлбар, 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 76 дугаартай гарааны бизнес эрхлэгч залуучуудын багт эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, нэхэмжлэх зэрэг баримтаар хариуцагч *******, халамжийн үйлчилгээний газартай 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гарааны бизнес эрхлэгч залуучуудын багт эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ байгуулж, 10 000 000 төгрөгийн зээл авсан үйл баримт тогтоогдсон.

5. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

6.Зохигчид зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд маргаагүй.

7.Хариуцагч нь зээлээс 2021 онд нэг удаа 1 400 000 төгрөгийг төлж түүнээс хойш хуваарийн дагуу зээл төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн зүгээс зээлийг төлүүлэхээр шаардсан нь үндэслэлтэй байна.

8.Иймд хариуцагч зээлийн гэрээний үүрэгт 8 600 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******, халамжийн үйлчилгээний газарт олгож шийдвэрлэв.

9. Хариуцагчаас хүүхдийнхээ эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтыг шүүхэд ирүүлсэн боловч эдгээр баримтуудыг үндэслэн хариуцагчийн төлөх зээлийн төлбөрийг бууруулах, хариуцагчийг зээлээс чөлөөлөх боломжгүй юм.

9.Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч улсын тэмдэгтийн хураамжид 152 550 төгрөгийг гаргуулж төрийн санд оруулах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасныг баримтлан хариуцагч зээлийн гэрээний үүрэгт 8 600 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******, халамжийн үйлчилгээний газарт олгосугай.

2. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч улсын тэмдэгтийн хураамжид 152 550 төгрөгийг гаргуулж төрийн санд оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА