Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 142/ШШ2023/00686

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 142/ШШ2023/00686

Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн 103 дугаар шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,*******,-нд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9 824 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг оролцов.

Хариуцагч 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр шүүх хуралдааныг товыг авсан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч хариуцагч холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9 824 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: нь 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр зээлж аваад ор сураггүй болсон. Барьцаанд тавьсан машинаа аваад явсан байсан. 6 сарын 27-нд надаас 4 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай 15 % хүүтай хугацаа хэтэрвэл үнийн дүнгийн 0.1% алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулсан зээл авсан өөрийн данс болох 5037311893 тоот дансанд 06.27-ны өдөр шилжүүлсэн. Гэвч мөнгө болон хүү алданги тооцоо төлөөгүй. Зээлийн гэрээний хугацаа 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр дууссанаас хойш 256 хоног өнгөрсөн байна. оос авах үндсэн зээл 4 000 000 төгрөг, зээлийн хүү 4 800 000 төгрөг, алданги 1 024 000 төгрөг болон нийт 9 824 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ

3.Нэхэмжлэгчээс нарын хооронд 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хийсэн зээлийн гэрээ /хх-4/, , нарын иргэний үнэмлэхний хуулбар /хх-5/, гийн оршин суугаа газрын лавлагаа /хх-7/, гаас ын данс руу мөнгө шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-22/-г гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 4 000 000 төгрөг, зээлийн хүү 4 800 000 төгрөг, алданги 1 024 000 төгрөг, нийт 9 824 000 төгрөг гаргуулна гэж тодорхойлсон.

3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргасан.

4.Хэрэгт авагдсан болон зохигчдын тайлбар, 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээ, гаас 4 000 000 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт зэрэг баримтуудаар нэхэмжлэгч хариуцагч 4 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 15 хувийн хүүтэй зээлдүүлж өөрийн 504 221 2863 тоот данснаас хариуцагчийн 503 731 1893 тоот данс руу шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

5. Зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

6. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд нэхэмжлэгч гэрээний дагуу хариуцагчид 4 000 000 төгрөгийг шилжүүлсэн тул хариуцагчаас гэрээгээр тохирсон хүү, алданги шаардах эрхтэй.

7.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 5 777 600 төгрөгийг хангаж, 4 046 400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.Үндэслэл нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3.хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан.

8.Талууд 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээгээр 4 000 000 төгрөгийг 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 1 сарын хугацаатай, сарын 15 хувийн хүүтэй, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар алданги төлөхөөр тохирчээ.

9.Тодруулбал нэхэмжлэгч нь хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийх ба бичгээр хийсэн 1 сарын хүү, 0,1% алданги шаардах эрхтэй юм.

10.Иймд хариуцагч оос үндсэн зээл 4 000 000 төгрөг, 1 сарын 15 хувийн хүү 600 000 төгрөг, алданги 1 177 600 / алдангийг 4 600 000₮х0,1%=4600₮х256 хоног=1 177 600/ нийт 5 777 600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч д олгож 4 046 400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

11.Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172 134 төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч оос 107 392 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор заав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.3., 232 дугаар зүйлийн 232.6.-д заасныг баримтлан хариуцагч оос 5 777 600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 046 400 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172 134 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч оос 107 392 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА