Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 182/ШШ2023/00695

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Э нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НШШГГ-т холбогдох, 

Нэхэмжлэлийн шаардлага: “Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6  дугаар хороолол, 7 дугаар байрны 53 тоот 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 21300201/02 дугаар тогтоол, 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 21300201/03 дугаар тогтоолоор тус тус битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А,

Гэрч Д.Ж, Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Х.

/хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хэлэлцэв/

        ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч Б.Э нь Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, 6-р хороолол, 7-р байр, 53 тоот, улсын бүртгэлийн Ү-2202001664 дугаарт бүртгэлтэй, 40 кв.м, 3 өрөө орон сууцыг Д.Жаранбаатар, О.Буяндэлгэр нарын хамт хамтран өмчилдөг.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 00610 дугаартай захирамжаар Д.Жаранбаатараас зээлийн гэрээний үүрэгт 67,467,493 төгрөг гаргуулж, “Жи Эс Би капитал” ХХК-д олгох, улсын бүртгэлийн Ү-2202001664 дугаарт бүртгэлтэй орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Б.Э нь шүүхийн шийдвэрээр бусдад төлбөр төлөх субъект биш байтал түүний хамтран өмчилдөг орон сууцыг бүхэлд нь битүүмжилж, хураан авч байгаа нь өмчлөгчийн хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчиж байх тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 21300201/02 дугаар тогтоол, тус газрын 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 21300201/03 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасныг баримтлан “төлбөр гаргуулахаар хураагдсан эд хөрөнгө болох Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 5-р хороо, 6-р хороолол, 7-р байрны 53 тоот, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 21300201/02 дугаар тогтоол, 2021 оны 08 сарын 24-ний өдрийн21300201/03 дугаар тогтоолоор тус тус битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах” гэж тодруулж байна.” гэжээ.

            1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.03.26-ны өдрийн 610 дугаартай захирамжаар Д.Жаранбаатараас зээлийн гэрээний үүрэгт 67,467,493 төгрөг  гаргуулж, Жи Эс Би капитал ББСБ ХХК-д олгож, улсын бүртгэлийн Ү2202001664 дугаарт бүртгэлтэй орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. 2021.02.24-ний өдрийн 21300201 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад үүргийн гүйцэтгэлээр хангуулах орон сууцыг битүүмжилж, хураасан тогтоолууд үйлдэгдсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад энэхүү хөрөнгийг үүргийн гүйцэтгэлийг хангуулах орон сууцыг битүүмжилсэн, хураасан 2 тогтоолыг хүчин төгөлдөр бусад тооцуулах хүсэлтэй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41.1-д Төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, түүнийг хураан авах ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна, 41.2-т Шаардлагатай бол энэ хуулийн 41.1-д зааснаас бусад ажиллагаанд шийдвэр гүйцэтгэгч хөндлөнгийн гэрчийг оролцуулж болно гэж заасан байдаг. Гэтэл үнэн хэрэгтээ хөрөнгө хураах ажиллагаанд хөндлөнгийн гэрч нарыг ооролцуулаагүй. Шийдвэр гүйцэтгэгч хураах гэж байгаа объектод очиж хураах тогтоолоо үйлдээгүй. Тухайн орон сууцны өмчлөгч болох Д.Жаранбаатарын хувийн гуйлт хүсэлт, аргагүй байдлыг үндэслэж албан өрөөнөөсөө буюу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан тасалгаанд тухайн хураах тогтоолыг үйлдсэн байдаг бөгөөд хураах тогтоол үйлдэх үед 2 гэрч байх ёстой гэсэн шаардлагын дагуу тухайн тогтоол дээрээ гэрч гэж нэр тавиад, гарын үсэг зуруулсан байдаг. Хэрэг  хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бодит байдал дээр тухайн тогтоолыг үйлдэх үед гэрч оролцоогүй нь үнэн учраас тухайн тогтоолд гэрч гэж гарын үсэг зурсан 2 этгээдийг шүүх хуралдаанд оролцуулж бодит байдлыг тогтоолгох хүсэлт гаргасан боловч харамсалтай нь гэрч нар тухайн хураах тогтоолд дурдсан хаягт оршин суудаггүй талаарх нотлох баримт шүүхэд ирсэн байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч буюу төрийн албан хаагч хууль дээдлэх буюу хуульд захирагдах ёстой байдаг. Хэдийгээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр авагчийн эрх ашиг яригдаж байдаг боловч төлбөр авагчийн эрх ашгийг хангахын тулд төлбөр төлөгч дээр хийгдэж байгаа ажиллагааг хууль бус хийж болохгүй. Тиймээс шийдвэр гүйцэтгэгч хууль зөрчиж процессын алдаа гаргасан байх тул шийдвэр гүйцэтгэгчийн хөрөнгө битүүмжилсэн, хураасан тогтоол хүчингүй болох ёстой гэж харж байна. Яагаад битүүмжилсэн тогтоолыг нэхэмжлэлийн шаардлагадаа дурдаад байгаа вэ гэвэл өнгөн хувь дээр 2 өөр огноо тавигдсан байдаг. Битүүмжилсэн тогтоол дээр 2021.05.14-ний өдөр 02 дугаар тогтоол, хураасан тогтоол 2021.08.24-ны өдөр 03 дугаар тогтоолтой байх ёстой. Гэтэл 2021.05.14-ний өдрийн 02 дугаартай тогтоолыг 2021.08.24-ны өдөр болгож огноог нь засварлаж, 02 дугаар тогтоолыг 03 болгож зассан нь нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хавсаргаж өгсөн нотлох баримтаар ч нотлогддог, мөн хариуцагчийн хариу тайлбартаа гаргаж өгсөн нотлох баримтаар ч гэсэн нотлогддог. Аль нь 2021.05.14-ийн өдрийн тогтоол, аль нь 2021.08.24-ний өдрийн тогтоол, аль нь 02 дугаартай тогтоол, аль нь 03 дугаартай тогтоол болох вэ гэж бичиг баримтан дээр хүртэл зөрчил гарч байгаа тул битүүмжилсэн, хураасан хоёр тогтоолыг хоёуланг нь хүчин төгөлдөр бус болгуулах хүсэлттэй байна. Битүүмжилсэн тогтоолын огноо болон тогтоолын дугаар засвартай, эргэлзээ бүхий байх тул хожим гарах эрх зүйн үр дагавруудыг нь тооцож үзээд тухайн тогтоолуудыг хүчин төгөлдөр бусад тооцох ёстой гэж харж байна. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

2.Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 21300201 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн.

Төлбөр төлөгч Д.Жаранбаатарт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдэж, 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 21300201/02 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор барьцааны хөрөнгө Чингэлтэй дүүрэг 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 7 дугаар байрны 53 тоот хаягт байрлах, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг битүүмжилж, 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 21300201/03 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор хураах ажиллагаа явуулсан.

Төлбөр төлөгч Д.Жаранбаатар нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1- д заасны дагуу үнийн саналаа 220,000,000 төгрөгөөр өгсөн.

Тус газрын 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 4-122/17031 дугаартай албан бичгээр хамтран өмчлөгч нарт үнийн санал ирүүлэхийг мэдэгдсэн бөгөөд үнийн санал ирүүлээгүй тул төлбөр авагчийн зүгээс 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 21/1275 дугаартай албан бичгээр үнийн саналыг зөвшөөрөхгүй, шинжээч томилуулах хүсэлт ирүүлсний дагуу 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 9/209 дугаартай шинжээч томилох тогтоолоор хөрөнгийн үнэлгээний “Голден пэйж аудит" ХХК-ний шинжээч С.Оюунгэрэлийг томилж үнэлгээ хийлгэсэн бөгөөд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 167,591,134 төгрөгөөр үнэлсэн байна.

Хөрөнгийн үнэлгээний мэдэгдэл, тайланг төлбөр төлөгч Д.Жаранбаатарт биеэр, хамтран өмчлөгч О.Буяндэлгэр, Б.Э нарт 2021 оны 9 дүгээр сарын 20-ний өдрийн 4-122/17643 дугаартай албан бичгийг Монгол шуудан ХК-ний баталгаат шуудангаар илгээж тэмдэглэл болон тэмдгээр баталгаажуулсан.

Барьцааны хөрөнгийг 2021 оны 10 дугаар сарын 12-ний өдрийн 11/36 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 4-122/19968 дугаартай албан бичгийн хамт баталгаат шуудангаар шуудандаж тэмдэглэлээр баталгаажуулсан.

Төлбөр төлөгч Д.Жаранбаатар нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой шүүхэд хандаж анхан болон давж заалдах шатны шүүх, хяналтын шатны шүүхээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан нь тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Тус газраас зохион байгуулагдсан 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд тухайн орон сууц 119.500.000 төгрөгөөр худалдан борлогдсон болно.

Төлбөр төлөгч Д.Жаранбаатар, төлбөр авагч “Жи Эс Би капитал ББСБ” ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ЗГ0301190064 дугаартай гэрээ, мөн өдрийн ЗБ0301190064 дүгээр зээлийн барьцааны гэрээ байгуулсан бөгөөд гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүдэн барьцааны зүйлийг барьцаалагчийн өмчлөлд үл маргах журмаар шүүхийн болон шүүхийн бус журмаар худалдан борлуулж, зээлийн төлбөрийг барагдуулахаар тусгасан байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг болгож шийдвэрлэж өгнө үү.

Төлбөр төлөгч Д.Жаранбаатарт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдэж. 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 21300201/02 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор барьцааны хөрөнгө Чингэлтэй дүүрэг 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 7 дугаар байрны 53 тоот хаягт байрлах, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг битүүмжилж, 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 21300201/03 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор хураах ажиллагаа явуулсан.

Дээрх орон сууцыг битүүмжилж, хураах ажиллагааг хуульд нийцүүлэн явуулсан бөгөөд хөндлөнгийн 2 гэрч, төлбөр төлөгч Д.Жаранбаатар нарыг байлцуулж хураах ажиллагааг явуулсан. Хураах тогтоол дээр эд хөрөнгө битүүмжилсэн өдөр, тогтоолын дугаарыг бичдэг бөгөөд тогтоолыг харж бичиж байхдаа бичвэрийн алдаа гаргасан бөгөөд, тухайн өдрийн тэмдэглэл, төлбөр төлөгчөөс үнийн санал авсан өдөртэй давхцаж байгаа болно.

Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарснаас хойш төлбөрөөс нэг ч төгрөг төлөөгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж удаа дараа шүүхэд ямар нэгэн нэхэмжлэл гаргаж төлбөр авагчийн эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

3.Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.03.26-ны өдрийн 182/ШШ2020/00610 дугаартай шүүгчийн захирамж, 2021.08.24-ний эд хөрөнгө хураах тухай 2130021/03 дугаартай тогтоол, 2021.05.14-ний эд хөрөнгө битүүмжлэх тухай 21300201/02 дугаар тогтоол, төлбөр төлөгчийн гадаад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 2021.09.13-ны 21300201/122-02 дугаартай мэдэгдэх хуудас, 2022.09.13-ны 662 дугаар хариу мэдэгдэх хуудас, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2022.09.22-ны 03/2207 дугаартай албан бичиг, 2022.08.29-ний үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, 2022.010.13-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан талаарх, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.10.03-ны 4-125/18400 дугаартай мэдэгдэл, 2023.01.18-ны өдрийн Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл өөрчлөх тухай баримт гаргаж өгсөн.

4.Хариуцагчаас 2022.10.21-ний өдрийн 1-122/413 дугаартай итгэмжлэл, 2022.11.14-ний өдрийн хариуцагчийн хариу тайлбар, 2021.02.15-ны өдрийн 182/ГХ2021/00100 дугаартай гүйцэтгэх хуудас, 2021.02.15-ны 182/ШЗ2021/01687 дугаартай шүүгчийн захирамж, 2021.02.24-ний өдрийн 21300201 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, 2021.03.16-ны Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай 21300201/01 дугаартай тогтоол, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021.03.16-ны 4-126/3838 дугаартай албан бичиг, Улсын бүртгэлийн хэлтсийн 2021.03.25-ны 446 дугаартай албан бичиг, Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, 2021.05.14-ний 21300201/02 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2021.08.25-ны шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021.08.25-ны 21300201/03 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоол, Д.Жаранбаатарын 2021.08.25-ны өдрийн хүсэлт,  Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021.08.27-ны 4-12/17037 дугаартай албан бичиг, шийдвэр гүйцэтгэгчийн 2021.08.27-ны тэмдэглэл, Жи Эс Би капитал 2021.09.06-ны 21/1275 дугаартай албан бичиг, шийдвэр гүйцэтгэгчийн 2021.09.13-ны тэмдэглэл, М.Дариймаагийн нас барсны гэрчилгээ, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021.09.13-ны 4-122/17057 дугаартай албан бичиг, 2021.09.13-ны өдрийн шинжээч томилох тухай 9/209 дугаартай тогтоол, шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэл, шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаар мэдээлэл тодруулсан тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцэх акт, Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан, Голден пэйж аудит ХХК-ийн 2021.09.16-ны Б/79 дугаартай албан бичиг, фото зураг, шийдвэр гүйцэтгэгчийн 2021.09.20-ны тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021.09.20-ны 4-122/17643 дугаартай албан бичиг, 2021.09.20-ны 4-122/17642 дугаартай албан бичиг, 2021.09.20-ны шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Монголын нотариатчдын танхимын 2021.10.13-ны 772 дугаар албан бичиг, Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2021.10.12-ны 11/36 дугаар тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021.10.18-ны 4-122/1996 дугаартай албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021.10.18-ны 4-122/19996 дугаартай албан бичиг, шийдвэр гүйцэтгэгчийн 2021.10.19-ний тэмдэглэл, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.10.27-ны өдрийн 182/ШЗ2021/09990 дугаартай шүүгчийн захирамж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.01.25-ны өдрийн 182/ШШ2022/00227 дугаартай шийдвэр, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022.05.23-ны 001/ШХТ2022/00534 дугаартай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.09.20-ны 4-125/17524 дугаартай албан бичиг, 2022.09.20-ны 4-125/17523 дугаартай албан бичиг, 2022.09.13-ны Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 10/15 дугаартай тогтоол, Шийдвэр гүйцэтгэгчийн 2022.09.21-ний тэмдэглэл, НШШГГ анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны 2022.09.30-ны өдрийн тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.10.03-ны 4-125/18400 дугаартай албан бичиг, 2019.04.16-ны ЗГ030190064 дугаартай зээлийн гэрээ, 2019.04.16-ны ЗБ0301190064 зээлийн барьцааны гэрээ, барьцаалбар гаргаж өгсөн.

                                                                                                                        ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч НШШГГт холбогдуулан “Б.Эгийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6  дугаар хороолол, 7 дугаар байрны 53 тоот, улсын бүртгэлийн Ү-2202001664 дугаарт бүртгэлтэй, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг битүүмжилсэн, хураасан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 21300201/02 дугаар тогтоол, 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 21300201/03 дугаар тогтоолыг тус тус хүчингүй тооцуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6  дугаар хороолол, 7 дугаар байрны 53 тоот 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 21300201/02 дугаар тогтоол, 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 21300201/03 дугаар тогтоолоор тус тус битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах” тухай гэж тодруулсан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрчилсөн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 122 дугаар зүйлийн 122.1-д төлбөр гаргуулахаар хураагдсан өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж болно гэж заажээ.

Нэхэмжлэгч Б.Э нь төлбөр төлөгч биш байх ба тэрээр өөрийн өмчлөлийн орон сууцыг битүүмжлэлээс /хасуулах/ чөлөөлүүлэх шаардлагыг гаргах эрхтэй.

Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41.1, 41.2-т ...хөндлөнгийн гэрчийг оролцуулж болно гэж заасан байхад хөрөнгө хураах ажиллагаанд хөндлөнгийн гэрч нарыг оролцуулаагүй.

Шийдвэр гүйцэтгэгч хураах гэж байгаа объектод очиж хураах тогтоолоо үйлдээгүй, орон сууцны өмчлөгч болох Д.Жаранбаатарын хувийн гуйлт хүсэлт, аргагүй байдлыг үндэслэж албан өрөөнөөсөө тухайн хураах тогтоолыг үйлдсэн.

Бодит байдал дээр тухайн тогтоолыг үйлдэх үед гэрч оролцоогүй нь үнэн учраас тухайн тогтоолд гэрч гэж гарын үсэг зурсан 2 этгээдийг шүүх хуралдаанд оролцуулж бодит байдлыг тогтоолгох хүсэлт гаргасан боловч харамсалтай нь гэрч нар тухайн хураах тогтоолд дурдсан хаягт оршин суудаггүй талаарх нотлох баримт шүүхэд ирсэн байдаг.

Битүүмжилсэн тогтоолд 2 өөр огноо тавигдсан нь нэхэмжлэгчийн хавсаргаж өгсөн нотлох баримт, мөн хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримтаар ч гэсэн нотлогддог гэж тайлбарлажээ.

Хариуцагч тал нэхэмжлэлд дараах үндэслэлээр тайлбар гаргасан байна. Үүнд: ... Төлбөр төлөгч Д.Жаранбаатарт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдэж. 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 21300201/02 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор барьцааны хөрөнгө Чингэлтэй дүүрэг 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 7 дугаар байрны 53 тоот хаягт байрлах, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг битүүмжилж, 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 21300201/03 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор хураах ажиллагаа явуулсан.

Дээрх орон сууцыг битүүмжилж, хураах ажиллагааг хуульд нийцүүлэн явуулсан бөгөөд хөндлөнгийн 2 гэрч, төлбөр төлөгч Д.Жаранбаатар нарыг байлцуулж хураах ажиллагааг явуулсан. Хураах тогтоол дээр эд хөрөнгө битүүмжилсэн өдөр, тогтоолын дугаарыг бичдэг бөгөөд тогтоолыг харж бичиж байхдаа бичвэрийн алдаа гаргасан бөгөөд, тухайн өдрийн тэмдэглэл, төлбөр төлөгчөөс үнийн санал авсан өдөртэй давхцаж байгаа гэж тайлбарлажээ.

            Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад дараах үйл баримт тогтоогдсон болно.

Чингэлтэй  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 610 дугаар захирамжаар “Жи Эс Би капитал” ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Жаранбаатарт холбогдох “67,467,493 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч Д.Жаранбаатар, “Жи Эс Би капитал” ХХК нар нь 67,467,493 төгрөгийг 2020 оны 12 сарын 20-нд бүрэн төлж барагдуулах, гэрээний хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсоныг шүүх зохигчдын эвлэрлийг баталж шийдвэрлэжээ.

Төлбөр төлөгч хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйн улмаас төлбөр авагчийн гаргасан хүсэлтийг үндэслэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ГХ2021/00100 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, улмаар НШШГГ шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулжээ.

Төлбөр төлөгч Д.Жаранбаатар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.01.25-ны өдрийн 182/ШШ2022/00227 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.04.01-ний өдрийн 606 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж, дээрх шүүхийн шийдвэр, магадлалд хяналтын журмаар гомдол гаргасан боловч Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022.05.23-ны өдрийн 534 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж, шүүхийн шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Дээрх шүүхийн шийдвэрээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу явагдсан, энэхүү ажиллагаануудын талаар нэхэмжлэгч төлбөр төлөгч Д.Жаранбаатар маргаагүй талаар дурдсан байна.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлохгүй болно.

Хэрэгт авагдсан баримтаар Д.Жаранбаатар, М.Дариймаа, О.Буяндэлгэр, Б.Э нар Эрхийн улсын бүртгэлийн Ү-2202001664 дугаартай, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 7 дугаар байрны 53 тоот хаягт байрлах, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн болох нь Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаагаар тогтоогдож байна.

            Барьцааны зүйл болсон эрхийн улсын бүртгэлийн Ү-2202001664 дугаарт бүртгэгдсэн Д.Жаранбаатар, М.Дариймаа, О.Буяндэлгэр, Б.Э нарын өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 7 дугаар байрны 53 тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр битүүмжилж, 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хураан, энэ талаар тэмдэглэл үйлдэн зохих ажиллагааг явуулжээ.

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйл “Төлбөр төлөгчийн хөрөнгийг хураах”, мөн зүйлийн 54.1-д “Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн хөрөнгийг худалдан борлуулах, эсхүл гүйцэтгэх баримт бичигт заасан тохиолдолд төлбөр авагчид шилжүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн хөрөнгийг хураан авна”, мөн зүйлийн 54.2-т “Шийдвэр гүйцэтгэгч хураан авсан эд зүйлсийн төрөл, шинж байдал, тоо, ширхгийг тусгасан жагсаалт” гэж тус тус заажээ.

Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 7 дугаар байрны 53 тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг хураан авах ажиллагаанд Ц.Дөлгөөн, Г.Эрдэнэбатхаан нарыг хөндлөнгийн гэрчээр оролцуулж, төлбөр төлөгч Д.Жаранбаатарыг байлцуулсан болох нь 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын эд хөрөнгө хураах тухай 21300201/03 тоот тогтоолоор нотлогдож байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, түүнийг хураан авах ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна.”, мөн зүйлийн 41.2-т “Шаардлагатай бол энэ хуулийн 41.1-д зааснаас бусад ажиллагаанд шийдвэр гүйцэтгэгч хөндлөнгийн гэрчийг оролцуулж болно.” гэж заасан ба хөдлөнгийн гэрчийн хувьд дээрх хуульд зааснаар оролцуулах талаар зохицуулсан.

Хэдийгээр нэхэмжлэгч тал дээрх хуулийн зохицуулалтын дагуу эд хөрөнгө хураах ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцуулаагүй гэж тайлбарлаж, мөн гэрчүүд энэ талаар мэдүүлсэн боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4-т “Хураан авах ажиллагаанд эд зүйл, баримт бичиг, ачаа тээш, мал, амьтан, тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд эзэмшигчийг оролцуулна. Эзэмшигчийг оролцуулах боломжгүй бол хөндлөнгийн гэрчийг байлцуулах, эсхүл дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлнэ.” гэж тус тус заасны дагуу эд хөрөнгө хураах ажиллагаанд эд хөрөнгө эзэмшигч оролцуулах боломжгүй тохиолдолд хөндлөнгийн гэрчийг оролцуулахаар тусгайлан заасан ба эд хөрөнгө өмчлөгч буюу эзэмшигч, төлбөр төлөгч Д.Жаранбаатарын хувьд эд хөрөнгө хураах ажиллагаанд өөрөө оролцсон болох нь хэрэгт авагдсан баримт болон гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна.

Өөрөөр хэлбэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн хувьд эд хөрөнгийг битүүмжлэх болон эд хөрөнгийг хураах тухай тогтоолыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1, 54.4-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулжээ.

Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 7 дугаар байрны 53 тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, Ү-2202001664 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч нь Б.Э байх бөгөөд  Чингэлтэй  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 610 дугаар захирамжийн дагуу бичигдсэн 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 100 дугаар гүйцэтгэх хуудасны дагуу ажиллагаа хийсэн НШШГГ төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжилсэн үйл баримт тогтоогдож байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-д “хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх, худалдан борлуулах, эсхүл хөрөнгийг хамгаалах;” зорилгоор эд хөрөнгийг битүүмжлэхээр зохицуулсан байх бөгөөд энэ нь мөн зүйлийн 49.1-д зааснаар “төлбөр төлөгчийн хөрөнгөд” хамаарна.

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1-д “Төлбөрийг төлбөр төлөгч-иргэний банк, эрх бүхий хуулийн этгээд дэх хадгаламжийн болон харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгө, эсхүл үнэт цаас, түүнчлэн үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө, бусад хөрөнгөөс гаргуулна” гэж зохицуулсан бөгөөд 2021 оны 05 дүгээр сарын 14-ний өдрийн 21300201/02 дугаар тогтоолоор битүүмжилсэн эд хөрөнгө нь төлбөр төлөгчийнх гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.    

Түүнчлэн, нэхэмжлэгч тал эд хөрөнгө хураах тогтоолд огноо засвартай, мөн эд хөрөнгө хураах ажиллагааг тухайн объектод очиж гүйцэтгээгүй гэж тайлбарлах боловч энэ нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох буюу эд хөрөнгө битүүмжлэх, эд хөрөнгө хураах тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж шүүх үзсэн болно.

Өөрөөр хэлбэл, эд хөрөнгө хураах ажиллагааг тухайн обьектод гүйцэтгээгүй талаар гэрчүүд мэдүүлсэн боловч нэхэмжлэгч өөр бусад баримтаар нотлоогүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т ”зохигч, түүний төлөөлөгч  нь хэргийн үйл баримт,гэм буруу байгаа  эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д  хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж тус тус зохицуулжээ.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзлээ.

Иймд дээр дурдсан үндэслэлээр НШШГГт холбогдуулан гаргасан “Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6  дугаар хороолол, 7 дугаар байрны 53 тоот 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 21300201/02 дугаар тогтоол, 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 21300201/03 дугаар тогтоолоор тус тус битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах тухай Б.Эгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүх хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунцэцэгт 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 15 цагт товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасан журмын дагуу Б.Оюунцэцэгт 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр утсаар мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасныг баримтлан хариуцагч НШШГГт холбогдох “Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6  дугаар хороолол, 7 дугаар байрны 53 тоот 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 21300201/02 дугаар тогтоол, 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 21300201/03 дугаар тогтоолоор тус тус битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах” тухай нэхэмжлэгч Б.Эгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Эгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               И.АМАРТӨГС