Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
Хэргийн индекс | 136/2023/00031/И |
Дугаар | 136/ШШ2023/00198 |
Огноо | 2023-03-22 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 136/ШШ2023/00198
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж,тус шүүхийн Б1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: * /РД:*/ -ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: * /РД:*/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 28,743,000 төгрөг гаргуулах, 22,164,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч *,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *,
Гэрч *, *, *нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч * нь *холбогдуулан гэрээний үүргээ гүйцэтгэлд 28,743,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч * нэхэмжлэгч *ад холбогдуулан 22,164,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
*аас 28,743,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. 30,000,000 төгрөг зээлж аваад ашигаа 50/50 хувиар хувааж авахаар тохирсон. Үүнээс 25,000,000 төгрөг нь эд хөрөнгөө гаргасан буюу ажилчдын хоол унд, гэр ахуйн хэрэгсэл зэрэг багтсан. Харин 3,000,000 төгрөг нь тухайн үед 6 сар ажилласны өөрийн хөдөлмөрийг үнэлсний дүнд нэхэмжилж байгаа. Тухайн мөнгийг хүнээс хүүтэй мөнгө зээлсэндээ өгнө. Би анх хүнээс 25,000,000 төгрөгийг хүүтэй нь өгнө гэж зээлсэн. Би одоо нэг жил мөнгийг нь буцааж өгч чадахгүй явж байна.
Би анх эхнэрээсээ 30,000,000 төгрөгийг зээлсэн. Тэгээд хариуцагч нар намайг мөнгөтэй болсон бол юмаа авч эхэл гэж утсаар хэлдэг байсан. Тухайн үед энэтхэг хүмүүс нь хурдан оч гэж байна, чи хурдан ажилчид ол, хоёр портер, нэг гэр худалдаж ав, тэнд очоод хэрэглэх аяга, таваг, хоол хүнс бүгдийг нь ав гэж хэлэхээр нь авдаг байсан. Тухайн үед 8 ажилтны урьдчилгаа мөнгө зэргийг өгсөн. Мөн гагнуурчин * гэх хүнд 5,000,000 төгрөгийг өгүүлсэн. Хариуцагч нарын хэлснээр бүх зүйлийг авч нэг бүрчлэн тооцоог хөтөлж байсан гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: * шүүхэд гаргасан тайлбартаа: 28,743,000 төгрөгийг анхнаасаа энэ мөнгийг төлөхгүй гэж хэлээгүй. Дээрх жагсаалтаар уншихад нэхэмжлэлийн шаардлагаас 25,400,000 төгрөгөөс татгалзаж байна. Татгалзаж байгаа мөнгөн дүнгээс Нэхэмжлэгчийн данснаас *ын данс руу шилжүүлсэн 6,500,000 төгрөгийг зээлд өгсөн байгаа. Үүнд *од өгсөн мөнгийг яагаад *аас нэхэмжилж байгаа юм. Дараа нь ажил эхлээгүй байхад хүмүүст урьдчилгаа өгсөн байна. Гэтэл урьдчилгаа өгсөн буюу энэ хүмүүс гарын үсэг зурж авсан нотлох баримт байхгүй. Хүүхдийн мөнгө 140,000 төгрөг гэж байна. Ариманс ХХК 300,000 төгрөг, архи, пиво 80,000 төгрөг, * гэх хүний нотариатын 12,000 төгрөг, Мөөгийд цамц авч өгсөн, Номингийн урьдчилгаа хоёр дахин бичигдсэн байна үүнийг хасна. *агийн портерт 350,000 төгрөг, зээлсэн 350,000 төгрөг, түлш 100,000 төгрөг зэргийг *агаас өөрөөс нь нэхэмжлэх хэрэгтэй. Дараа нь хүнсний зүйлийн хувьд ундаа 970,000 төгрөг, хонь 690,000 төгрөг зэргийг хасаж байна. Приус 20 марк бол *ын машин юм. Тухайн машинд түлш хийсэн 200,000 төгрөгийг мөнгийг хасна. Мөн *ад 3,000,000 төгрөгийг өгөхгүй. Учир нь энэ хүн бол ажил хийгээгүй. Би дээрх үндэслэлүүдээс нэхэмжлэлийн үнийн дүнгээс татгалзаж байна. *аас нэхэмжлэгчид 5,000,000 төгрөг, 6,000,000 төгрөгийг хоёр удаа нийт 11,000,000 төгрөгийг өгсөн байсан. Нэхэмжлэгч үүнийг урьдчилгаа тавьсан мөнгө гэж тайлбарлаж магадгүй. Гэтэл тухайн мөнгийг нэхэмжлэгчид тусдаа өгсөн мөнгө юм. *ын шилжүүлсэн мөнгөний тооцоог хэзээ, хэнээс аваад өгсөн талаарх нотлох баримтыг хавсаргасан гэв.
Нэхэмжлэгчээс: Фото зураг /хх-5-7, 32-34, 46-47/, улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-13/, Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-10/, дансны хуулга /хх-14-31, 48-50/, тооцоо хөтөлсөн дэвтрийн хуулбар /хх-54-58/, эвлэрүүлэн зуучлалын ажиллагааны тэмдэглэл /хх-11/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-9/, тодорхойлолт /хх-12/, цахим захидал /хх-76/ шүүхэд гаргаж өгсөн.
Шүүхээс: хариуцагч талын хүсэлтээр Т.Бат*, * нараас гэрчийн мэдүүлэг авсан баримт /хх-92-99/, мэдүүлэг, хүсэлт шийдвэрлэсэн /хх-59-60/, Хаан банкны тодорхойлолт, ШШГГ-аас ирүүлсэн албан бичиг /хх-65/, Хаан банкны албан бичиг /хх-66/, Данс битүүмжлэх тогтоол/хх-67/, улсын бүртгэлийн албан бичиг /хх-68/ хуудаст авагдсан.
Хариуцагчаас: Итгэмжлэл /хх-101, 84/, төлбөрийн баримт /102-103/, банкны дансны хуулга /хх-105-108/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс: Нэхэмжлэлээс 24,743,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 4,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Сөрөг нэхэмжлэл 22,164,000 төгрөгийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр эрхээ тодорхойлсон. Үүнд:
-30,000,000 төгрөг зээлсэн,зээлсэн мөнгөнөөс дэвтэрт тэмдэглэснээр зарцуулж байсан. Бид ашгаа 50/50 хувиар хувааж авна гэж тохирсон.
-Одоо мөнгөөрөө тийм юм ав ийм юм ав гэж хэлээд надаар хоол хүнс, барааны материал, шатахуун, гэр түрээслэх, гээд хэлээд хэлснээр хийж байсан.
-мөн ажилчид авч урьдчилгаа цалин гэж өгч байсан.
-Хүүхдийн баярт зориулж бэлэг өгсөн, хүн дайлсан.
-Би өөрөө бүх ажлыг нугалж байсан цалин гэж 3,000,000 сая төгрөг нэхэмжилнэ.
-Авсан бүх зүйл одоо яг хэвээрээ байгаа *ыг ав гэсэн ч аваагүй байж байна гэжээ.
-30,000,000 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг хасаад 25,000,000 болж байгаа дээр нь ажлын хөлс гэж 3,000,000 төгрөг нэмсэн мөн авсан барааны тооцоо 30,743,000 төгрөг болж байгаа юм. Одоо 28,743,000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
-Нэхэмжлэгч хариуцагч нар хамт ажиллаж ашгаа хуваахаар тохирсон.
-30,000,000 төгрөгөөр хоол хүнс бараа материал авсан гэдэг нь нотлогдохгүй байна.
-Бусдад өгсөн мөнгөө нэхэмжилж байгааг нь зөвшөөрөхгүй
-Мөн баяр тэмдэглэж, бусдыг дайлсан нь үүнд хамааралгүй
-Хоорондоо ажилчин авч ажиллуулахаар ямар нэгэн гэрээ хийгээгүй гэжээ.
Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
-Нэхэмжлэгч хариуцагч нар хамтран ажиллаж ашгаа хуваахаар тохиролцсон.
-17 нэр төрлийн эд зүйл авсан нь *ын эзэмшилд байгаа.
-Бусдын эзэмшилд байгаа эд хөрөнгөө шаардан авах эрхтэй.
-Эд хөрөнгийн үнийг буюу 22,164,000 нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг дараах үндэслэлээр няцаасан. Үүнд:
-Надад 30 сая төгрөг зээлсэн тухай баримт * хийж өгсөн.
-Намайг мөнгөтэй болсон бол одоо тийм ийм юм ав гэснээр нь би бүгдийг авч бүртгэл хөтөлсөн.
-Нэхээд байгаа эд зүйлүүд бүгд бүрэн бүтэн хэвээрээ хадгалагдаж байгаа хүний байр саванд хийсэн тэр хүн нь юмаа хурдан ав гэж хэлээд байгаа *ыг очоод ав гэсэн ч авахгүй хэвээрээ байгаа.
-Нэхэмжлэлд дурдсан зарим эд зүйл байхгүй учир нь тийм эд зүйл байх ч үгүй байгаа ч үгүй би 22,164,000 төгрөгийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Зохигчийн хооронд 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээг амаар хийж зээлийн гэрээ байгуулагдсан байна. Талуудын тайлбар /хх-12-р тал/,
30,000,000 төгрөгөөр хоол хүнс бараа материал авсан гэх,
Хариуцагч * нь бусадтай хамтран ажиллах гэрээ байгуулж гэрээнээс бий болсон хөрөнгө буюу ашгийг 50/50 хувиар *тай хувааж авахаар тохиролцжээ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу...шилжүүлэх,зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил тоо хэмжээний ...мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.
Нэхэмжлэлийн шаардлага 28,743,000 төгрөгөөс нэхэмжлэгч * ажлын хөлс гэж нэхэмжилсэн 3,000,000 төгрөгийг талуудын хооронд хөлсөөр ажиллах тухай гэрээ хийгдээгүй гэж үзэн хасах, мөн 1,000,000 төгрөгийг хариуцагч *шилжүүлсэн нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул 4,000,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж хариуцагч *аас 24,743,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *ад олгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан байх ба Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу...шилжүүлэх,зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил тоо хэмжээний ...мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар хариуцагч * нь хуульд зааснаар үүргээ гүйцэтгэж мөнгийг нэхэмжлэгч *ад буцаан өгөх үүрэгтэй.
Худалдан авсан гэх 17 нэр төрлийн гэх эд хөрөнгийг шаардах эрхтэй боловч мөнгө шаардах эрхгүй байна.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.2 дахь хэсэгт ...бусдын эзэмшилд байгаа эд хөрөнгөө шаардах эрхтэй гэж заасан боловч мөнгө шаардах эрхтэй... гэж заагаагүй байна.
Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага нэхэмжлэгч *аас 22,164,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч *ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *аас улсын тэмдэгтийн хураамжид 301,665 төгрөг төлснийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *аас 281,665 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *ад олгож, хариуцагч *аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268,770 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *аас 24,743,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *ад олгож, 4,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *аас нэхэмжилсэн хариуцагч *ын 22,164,000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *аас улсын тэмдэгтийн хураамжид 301,665 төгрөг төлснийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч *аас 281,665 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *ад олгож, хариуцагч *аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268,770 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ