Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 136/ШШ2023/00310

 

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 136/ШШ2023/00310

Дорноговь аймаг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж,тус шүүхийн Б1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Мандал сум, 4-р баг, * тоотод оршин суух, Боржигон овогт Тогоогийн *,

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Мандал сум, 4-р баг, * тоотод оршин суух, Боржигон овогт Тогоогийн * нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймаг, Сайншанд сум, 7-р баг, * тоотод түр оршин суух, Төмөрбаатарын *д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 1,940,000 төгрөг, 1,050,000 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *,

Хариуцагч *,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч *нь хариуцагч *д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,940,000 төгрөг,

Нэхэмжлэгч * нь хариуцагч *д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,050,000 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гарсан.

 

Нэхэмжлэгч *нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч *: Миний бие *ХХК-д 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 07 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл ажилласан. Энэ хугацаанд 1,400,000 төгрөгөөр цалинжиж 2,800,000 төгрөгийг авах ёстой байсан. 07 дугаар сарын 09-ний өдөр 860,000 төгрөгийг авсан. Энэ хүн ганцхан манай ах бид хоёрын мөнгийг өгөхгүй байгаа. Харин бусад ажилчдын мөнгийг өгсөн. Өөр энэ хүнээс авсан мөнгө байхгүй. Одоо үлдэгдэл 1,940,000 төгрөгийг авна.

Шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 07 дугаар сарын 09-ний өдөр цалин гэж 860,000 төгрөгийг явуулсан. Тэгэхэд би яагаад 860,000 төгрөгийг явуулсан бэ 1,400,000 төгрөг авах ёстой гэхэд хариуцагч хаанаас ч юм тооцоо гаргаад баахан юм хасаад явуулсан. Одоо би энэ хүнээс 540,000 төгрөгийг авах ёстой. Би хариуцагчаас 860,000 төгрөг, ахаасаа 400,000 төгрөгийг авсан нийт 1,260,000 төгрөг болж байна. Би 2,800,000 төгрөгөөс үлдэгдэл 540,000 төгрөгийг авах гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж тайлбарласан.

 

Нэхэмжлэгч * нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие *тай аман гэрээ хийсний дагуу 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 41 хоног ажилласан. Ажлын хөлс 2,050,000 төгрөг авах байснаас 1,000,000 төгрөгийг 12 дугаар сарын 01-ний өдөр *аас авсан. Одоо үлдэгдэл 1,050,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *шүүхэд гаргасан тайлбартаа: Харин нэхэмжлэгч * нь 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 41 хоног ажилласан. Ажлын хөлс 2,050,000 төгрөг авах байснаас 1,000,000 төгрөгийг 12 дугаар сарын 01-ний өдөр *аас авсан. Одоо үлдэгдэл 1,050,000 төгрөгийг өгөөгүй байгаа гэв.

 

Нэхэмжлэгч *ээс: Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-4/, банкны хуулга /хх-5,41-45/, /хх-69-77/, дэвтэрт бичсэн баримтын гэх хуулбар /хх-78/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2-3/ шүүхэд гаргаж өгсөн.

 

Нэхэмжлэгч *өөс: Итгэмжлэл /хх-21/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-22/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-23-24 /,

 

Хариуцагчаас: Шилжүүлгийн мэдүүлэг /хх-34-37/, /хх-65-67/, тайлбар /хх-33/, тайлбар/хх-14/, цахим захидал /хх-64/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Шүүхээс: Нэхэмжлэгч талын хүсэлтээр *аас гэрчийн мэдүүлэг авсан.

 

Хариуцагчийн хүсэлтээр өөрийнх нь гэх гар утсанд ирсэн захидалд үзлэг хийсэн.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүхээс: Нэхэмжлэгч *ийн 1,540,000 төгрөгийн нэхэмжлэл, нэхэмжлэгч *ийн 1,050,000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч *дараах үндэслэлээр эрхээ тодорхойлсон. Үүнд:

-Миний бие *ХХК-д 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 07 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл ажилласан сарын 1,400,000 төгрөгөөр хөлсөө тохиролцож тогоочоор ажилласан.

-Би хариуцагчаас 860,000 төгрөг, ах *аас цалин гэж 400,000 төгрөгийг авсан нийт 1,260,000 төгрөг авсан байна. Би 2,800,000 төгрөгөөс үлдэгдэл 1,540,000 төгрөгийг нэхэмжилнэ гэжээ.

 

Нэхэмжлэгч * дараах үндэслэлээр эрхээ тодорхойлсон. Үүнд:

 

-Миний бие *тай аман гэрээ хийсний дагуу 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 41 хоног жолоочоор ажилласан.

-Ажлын хөлс 2,050,000 төгрөг авах байснаас 1,000,000 төгрөгийг 12 дугаар сарын 01-ний өдөр *аас авсан.

-Одоо үлдэгдэл 1,050,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

 

Нэхэмжлэгч *ийн нэхэмжлэлийн талаар:

 

-*нь 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаанд ажилласан.

-400,000 төгрөгийг * гэж шилжүүлснээс *т 200,000 төгрөгийг өгсөн.

-Дараа *т нэмж урьдчилгаанд дахин 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ах *ад нь 200,000 төгрөгийг өгсөн.

-* гэх ах нь надад холбогдуулж 24,000,000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан үүнд *т урьдчилгаа нэмэлт цалин 200,000 төгрөгийг өгсөн гэсэн байдаг. Иймд ахад нь 400,000 төгрөгийг өгсөн.

-Харин би өөрөө цалин гэж 860,000 төгрөг буюу 1,260,000 төгрөгийг *т цалин гэж өгсөн.

-Ер нь 1,400,000 төгрөгийг өгөх ёстой байснаас яагаад 1,260,000 төгрөгийг өгсөн бэ гэхээр энэ хүн 3 хоног хамрын хийд явна гэж хэлсэн тухайн өдрийн цалинг хассан. Нэг өдрийн 45,600 төгрөгийг 3 хоног 140,000 төгрөгийг хасаж тооцож өгсөн.

-Иймд эхний сар үлдэлгүй болж байна. Дараа нь 06 дугаар сарын 28-ны өдрөөс 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, дахид 07 дугаар сарын 09-ний өдрөөс 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт 16 хоног ажилласан. Үүнийг 08 дугаар сарын 14-ний өдөр намайг осолд орсон байхад 80508525 гэсэн дугаарын утаснаас нэхэмжлэгч нэхэж бичсэн.

-Мөн би өөрөө ч тэмдэглэж явсан байсан. Иймд миний бодсоноор 08 дугаар сарын 14-ний байдлаар мессеж бичсэнээр нь үлдэгдэл 2,146,000 төгрөгийг энэ хоёр авах ёстой байсан. Иймд 200,000 төгрөг, 300,000 төгрөгийг 7,8 дугаар сард шилжүүлсэн гэв.

-Миний хувьд 245,600 төгрөгийг өгөх ёстой гэв.

 

Нэхэмжлэгч *ийн талаар:

 

-Харин *ийн хувьд эхний үлдэгдэл байхгүй.

-* тайлбартаа сүүлд жолоочоор ажилласан хугацаанд 1,500,000 төгрөгөөр тохирсон гэсэн байна.

-Гэтэл тухайн үед хоёр жолоочтой байсан учир би 1,500,000 төгрөгөөр цалинжуулах боломжгүй. Тухайн үед 1,000,000 төгрөгөөр тохиролцож ажиллуулсан.Энэ хүн манайд 36 хоног ажилласан. * өөрөө 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 11 дүгээр сарын 01-нийг хүртэл ажилласан гэж байгаа. Би бол 10 дугаар сарын 30-ны өдөр буулгасан. Гэхдээ *ийг явж суусан хоногоо оруулсан гэж үзэж 2 хоногт маргахгүй гэв.

-Иймд 36 хоногийн 1,000,000 төгрөгийг 12 дугаар сарын 01-ний өдөр төлсөн. Иймд одоо надад 6 хоногийн мөнгө буюу 199,988 төгрөгийг өгөх боломжтой гэж үзэж хүлээн зөвшөөрч байна гэж,

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.2 дахь хэсэгт Энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил үйлчилгээ байж болно гэж тус тус заажээ.

Талуудын хооронд тогооч, жолоочийн ажил хийх гэрээг амаар тохиролцон ажилласан, ажиллуулсан байна.

Нэхэмжлэгч *нь тогоочоор нэхэмжлэгч * нь жолоочоор тодорхой хугацаанд амаар тохиролцон хөлсөөр ажиллахаар гэрээ хийжээ.

*Тогоочоор ажиллахдаа нэг сард 1,400,000 төгрөгийн цалинтай ажиллахаар тохиролцсон энэ талаар маргаагүй.

* сард 1,500,000 төгрөгийн цалинтай ажиллахаар тохиролцсон гэх боловч энэ талаар талууд маргаж байгаа ба нэхэмжлэгч болон түүний төлөөлөгчийн тайлбар, гэрч *ын мэдүүлгээр * сард 1,500,000 төгрөгийн цалинтай ажилласан байх ба тэрээр 41 хоног ажилласан нь тогтоогдсон. 41 хоног ажилласны хөлс 2,050,000 төгрөг.

Талуудын хооронд мөнгө шилжүүлж харилцаж байсан гэх банкны хуулга, шилжүүлгийн мэдүүлэг тайлбарт дүгнэлт хийхэд *д 1,000,000 төгрөг шилжүүлсэн нь тогтоогдсон.

Харин үлдэгдэл 1,050,000 төгрөгийг хариуцагч *аас гаргуулж нэхэмжлэгч *д олгох.

 

Нэхэмжлэгч *нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 1,540,000 төгрөг нэхэмжилснийг дурдах нь зүйтэй.

 

Хариуцагч * нь * гэсэн дансанд *ийн цалинг шилжүүлж байсан гэх боловч шилжүүлэг хийсэн банкны баримтын утга хэсэгт *ийн нэр бичигдээгүйгээс түүний тайлбар нотлох баримтаар нотлогдоогүй гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч *ийн цалин 2,800,000 төгрөгөөс

Банкны хуулга шилжүүлгийн баримт болон нэхэмжлэгч талын тайлбар гэрч *ын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нэхэмжлэгч *т *аас 1,260,000 төгрөгийг шилжүүлсэн буюу төлсөн нь тогтоогдсон.

 

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.2 дахь хэсэгт Шаардлагатай бол ажил гүйцэтгэсний хөлсийг хэсэгчлэн, тодорхой хугацаанд төлнө гэснээр ажиллуулагч нь урьдчилгаа, хөлс гэх мэтээр хувааж төлж байсан байна.

 

Хариуцагч *аас 1,540,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *т, 1,050,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *д тус тус олгох үндэслэлтэй гэж т дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *ээс 45,990 төгрөг, *өөс 29,750 төгрөг улсын тэмдэгтийн хураамжид төлснийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *аас төгрөг 16,850 гаргуулан нэхэмжлэгч *т, 29,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *д тус тус олгохоор шийдвэрлэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэг, 360 дугаар зүйлийн 360.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч *аас 1,540,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *т, 1,050,000 төгрөг гаргуулж *д тус тус олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *ээс 45,990 төгрөг, *өөс 29,750 төгрөг улсын тэмдэгтийн хураамжид төлснийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *аас төгрөг 16,850 гаргуулан нэхэмжлэгч *т, 29,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *д тус тус олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                         

                                     ДАРГАЛАГЧ                                   Д.НАРАНЦЭЦЭГ