Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 182/ШШ2023/01469

 

 

 

 

 

 

 

 

 

2023 05 11 182/ШШ2023/01469

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 53а байр, 301 тоотод оршин байрлах Г Ф ХХК-ийн нэхэмжлэлтэй,  

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж 43-т оршин байрлах КБЭХА 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж 43-т оршин байрлах Г С ХХК-д холбогдох, 

Нэхэмжлэлийн шаардлага:

Нэмэлт ажлын хөлс 405,450,600 төгрөг, алданги 199,076,244 төгрөг, нийт 604,526,844 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

                    

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадамсүрэн,

Хариуцагч  Голдэн сэркл ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ган-Эрдэнэ,

Хариуцагч Капитал банк ХХ-ийн эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөмөр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэсувд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг дараах байдлаар тодорхойлж байна.

Капитал банк ХХК, түүний охин компани Голдэн сэркл ХХК эдгээр компаниудын хууль бус буруутай үйлдлүүдээс болж тухайн барилга дээр ажиллаж байсан 186 ажилчид өнөөдрийг хүртэл цалингаа авч чадаагүй байгаа тул цалин болох 405,450,600 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Гэрэлт Фокус ХХК нь Капитал банк ХХК-ийн охин компани Голдэн сэркл ХХК-тай 2014 оны 06 сарын 17-нд барилгын угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 65 айлын орон сууцны барилгыг барьсан. Гэтэл 2016 оны 02 дугаар сард Капитал банк ХХК нь Голдэн сэркл ХХК-ийг өөрийн охин компаниар бүртгүүлэн уг барилга байгууламжийг өөрийн эзэмшилд авсан. Энэ барилгыг барихад 186 мэргэжлийн ажилчдын бүрэлдэхүүнтэй ажилласан. Гэтэл ажилчдын цалин болох 405,450,600 төгрөгийг өгөхгүй гэсэн зорилготойгоор бидэнд мэдэгдэлгүйгээр 2016 оны 09 сарын 15-ны өдөр Капитал банк ХХК-иас авлагатай гэх Их Модун ХХК-иар баталгаа дүгнэлт гаргуулан хуурамч материал бүрдүүлэн улсын комиссыг хууль бусаар ажиллуулж биднийг хохироосон. Мөн манай компанийн оффисоос алдагдсан процессорт байсан зургуудыг ашигласан байдаг энэ дагуу цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Хууль бусаар ажилласан улсын комиссын актыг хүчингүй болгуулах талаар захиргааны хэргийн шүүхэд хандсаны дагуу хууль бусаар Улсын комисс ажилласныг нь тогтоож 2016 оны 09 сарын 15-ны өдрийн 26/2016 дугаартай улсын комиссын актыг хүчингүй болгосон. Доорх байдлуудаас үүдэн:

Капитал банк" ХХК нь уг барилгын хөрөнгө оруулагч Голдэн сэркл ХХК-ийг, уг барилга байгууламжийн хамт 2016 оны 02 дугаар сард өөрийн нэр дээрээ авсан. Гэтэл Капитал банк" ХХК нь 2016 оны 02 сарын 20-нд Голдэн сэркл" ХХК-ийг 100%-ийн хувьцааг бүхэлд нь шилжүүлэн авч эрх хүлээн авагч болж захиран зарцуулах эрх үүссэнээс 7 сарын дараа буюу 2016 оны 09 сарын 15-нд дээрх байдлаар ажилчдын цалин болох 405 сая төгрөгийг өгөхгүй гэсэн зорилготойгоор хууль бусаар улсын комисс ажиллуулж биднийг хохироосон. /Захиргааны хэргийн 3 шатны шүүхээр тогтоогдсон /

Голдэн сэркл ХХК-тай 2014 оны 06 сарын 17-ны өдөр байгуулсан №1 дугаартай барилга угсралтын ажлын гүйцэтгэх гэрээний 7.5-д заасанчлан хэрэв нэмэлтээр хийх ажил гарсан бол гүйцэтгэгч захиалагчид энэ тухай бичгээр мэдэгдэнэ. Иймд аливаа нэмэлт ажлын хөлсийг харилцан тохиролцсон тохиолдолд ажлын хөлсийг нэмэлт гэж үзэн баталгаажуулна гэж заасан боловч дөнгөж барилгын ажил эхэлмэгц 2014 оны 07 сарын 19-нөөс эхлэн нэмэлт ажлууд гарч гэрээнд заасны дагуу харилцан тохиролцож хийгдсэн боловч одоог хүртэл ажлын хөлсөө өгөөгүй байна.

Капитал банк ХХК нь өөрийн компанийн нь барилгыг барьсан өглөгтэй гэх Их Модун ХХК-иар баталгаа дүгнэлт гаргуулан хууль бусаар улсын комисс ажиллуулсан. Гэтэл уг компанийн захирал Цогт сэргэлэн нь хэлэхдээ манайх Капитал банкнаас 1.4 тэрбум төгрөгний авлагатай гэтэл Замын Үүд дахь барилгыг улсын комисс хүлээлгэж өгвөл танай мөнгийг өгье гэж хэлсний дагуу бид улсын комисст баталгаа дүгнэлт гаргаж өгсөн. Капитал банк нь ингэж өр авлагатай компаниудаа ашиглаж хууль бусаар бидэнд өгөх мөнгөө өгөхгүй гэсэн зорилгоор хууль бусаар улсын комисс ажиллуулсан. Энэ дагуу захиргааны хэргийн 3 шатны шүүх шүүж үзээд хууль бус гэдгийг нь тогтоож уг улсын комиссын 2016 оны 09 сарын 15-ны өдрийн 26/2016 тоот актыг хүчингүй болгосон.

Өнөөдрийг хүртэл Капитал банк ХХК нь тухайн орон сууцыг улсын комиссын акт, улсын бүртгэлийн гэрчилгээ байхгүй байхад ипотекийн 8%-ийн зээлд зарж борлуулж олон оршин суугчдыг хохироосоор байна.

Энэ мэтчилэн Капитал Банк ХХК, Голдэн сэркл ХХК-иудын буруутай үйлдлүүдээс болж бид хохирч байгаа тул ажилчдын цалин болох 405,450,600 төгрөгийг Капитал банк ХХК Голдэн сэркл ХХК эдгээр компаниудаас гаргуулж хохирлыг барагдуулж өгнө үү.

Гэрэлт Фокус ХХК нь Голдэн сэркл ХХК-тай 2014 оны 06 сарын 17-ны өдөр байгуулсан Барилга угсралтын ажил гүйцэтгэх №1 гэрээний 8.1-д заасан Захиалагч нь гэрээнд заасан хугацаандаа ажлын хөлсийг төлөөгүй тохиолдолд тухайн үе шатны санхүүжилтээр тогтоосон нийт үнийн 0.05%-иар хоног тутамд гэрээ зөрчсөний мөнгө төлнө гэж заасны дагуу 2016 оны 09 сарын 15-наас 2019 оны 05 сарын 25-ны өдрийг хүртэл нийт 982 хоног, нийт авах ёстой санхүүжилт 405,450,600 төгрөгийг хоног тутмын алданги 0.05%-иар бодоход хоногийн 202,725 төгрөг, нийт 199,076,244 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ. /хх/

1.1. Нэхэмжлэгч тал шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа ...Манай компани нь Голдэн сэркл ХХК-тай 2014.06.18-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Дорноговь аймгийн Замын-Үүд суманд иргэн н.Анхбаярын үйлчилгээний 65 айлын орон сууц барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан.

2014.07.01-ний өдөр барилгын талбайг хүлээж авахад Молом трейд ХХК-ийн хийсэн суурь байсан ба нэг давхрын өрлөгийн ажлыг эхлүүлээд явж байтал суурь зооринд 14 цууралт гарч эхэлсэн. Ингээд бид хийж байсан ажлаа зогсоож, барилгын ажил гүйцэтгэх гэрээний 4.1.8-т  заасны дагуу захиалагч талд энэ тухайгаа хэлж, улмаар захиалагч тал өөрийн компанийн зөвлөх инженер болон зургийн ахлахаа дуудаж ярилцаад ажлын зөвлөмж гаргаж өгсөн. Үүний дагуу бид хийсэн ажлаа буулгаад Голдэн сэркл ХХК-ийн хүсэлтээр зураг гаргаж нэмэлт ажлын хөлсийг тохиролцоод цаашид ажлаа үргэлжлүүлэх болсон.

Энэ талаар Голден сэркл ХХК-ийн захирал Б.Бүд шүүхэд гэрчээр мэдүүлсэн байдаг, мөн барилгын 14 паралельд цууралт үүссэн гэдгийг Барилгын ажил гүйцэтгэх гэрээний 4.1.8-т заасны дагуу бичгээр мэдэгдэл өгсөн. Голден сэркл ХХК-ийг төлөөлж Б.Ширчин, н.Анхбаяр нар мэдэгдлийг хүлээж авсан тухай албан бичгээр нотлогдоно.

Ингээд бид зөвлөмж, зургийн дагуу суурь зоорио дахин ухаад усыг нь шавхаад, бүх давхруудад суурь зоорины хагаралттай холбоотой ажлууд нэмэлтээр хийсэн... энэ нэмэлт ажил нь анх барилгын талбайг хүлээж авснаас 7 хоногийн дараа эхэлсэн.

Гэрээнд барилгын гадна фасадыг хөөстэй, шавардлагаатай хийхээр тусгасан боловч Б.Бүд захирлын шийдвэрээр өнгөлгөөний тоосгоор хийхээр өөрчилсөн. Гэрээний 4.1.8-т заасны дагуу манайх албан бичиг өгсөн байдаг ба албан бичгийг Голден сэркл ХХК-ийн захирал Б.Ширчин, н.Анхбаяр нар  хүлээж аваад гарын үсэг зурсан байдаг.

Тухайн жил улсын төсвөөр Дорноговь аймгийн Замын-Үүдэд цахилгааны станц баригдаж, ашиглалтад орохоор төлөвлөгдсөн байсан ба манай барьсан барилгын зураг төслөөр бол тухайн төвийн халаалтад холбож өгөх үүрэгтэй байсан. Гэтэл өнөөдрийн байдлаар уг цахилгаан станц ашиглалтад ороогүй байдаг. Харин манай компани барилгын ажлаа хүлээлгэж өгөхийн тулд зайлшгүй дулаантай холбох үүрэгтэй байсан. Иймд Голден сэркл ХХК-ийн хүсэлтээр өөрсдийнх нь материал, төнөг төхөөрөмжөөр ДП уурын зуух бариад, түүндээ тааруулж инженерийн шугам сүлжээгээ дахин холбож хийсэн байдаг. Үүнийг нотлох фото зургуудыг гаргаж өгсөн.

Хариуцагч Голден сэркл ХХК-ийг төлөөлж н.Анхбаяр нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын барилгын ажлыг хариуцаж байсан ба гэрчийн мэдүүлгээр нэмэлт ажлыг хийлгэсэн нь үнэн гэж хэлсэн байдаг.

Манай компани гэрээнд заасан ажил болон нэмэлт ажлуудыг 2015.08.25 хүртэл хийж гүйцэтгэн ажлаа хүлээлгээд өгөөд барилгын талбайг орхиж явсан болно. Энэ нь Голден сэркл ХХК-ийн 2015.09.05-ны өдөр Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт улсын комиссыг  ажиллуулах тухай хүсэлтийг хоёр удаа гаргаж байснаар тус байгууллагаас 2015.11.13-ны өдөр комисс ажилласан байдаг.

Бид анх 700,000,000 төгрөгийн 38 төрлийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэтэл ажлын явцад нэмэлтээр уурын зуухны ажил, гадна пасад, суурийн хүчитгэл гэх гурван том ажил хийсэн ба эдгээр ажил нь задраад 33 төрлийн 405,450,000 төгрөгийн зардал гарсан. Голден сэркл ХХК-иас манайд 100,000,000 төгрөгийг үе шаттайгаа хувааж өгье, харин манайхыг барилга байгууламжийн ажлыг дуусгасны дараа үлдсэн мөнгийг өгөөд тооцоо нийлье гэдэг санамж бичиг ирүүлсэн байдаг. Үүний дараа 2015.04.28-ний өдөр манай компанийн дансанд 50,000,000 төгрөг орж ирсэн нь харилцан ойлголцож, хамтран ажиллах санамж бичгийн биелэлт нь явагдсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

2. Хариуцагч*******татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

 Тус шүүхэд хэлэлцэгдэж байгаа *******-ийн нэхэмжлэлтэй Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид холбогдох иргэний хэргийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. 

Нэг. Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт хараат болон охин компани нь толгой компанийнхаа өрийг хариуцахгүй бөгөөд хууль болон тэдгээрийн хооронд байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол толгой компани нь хараат болон охин компанийнхаа өрийг хариуцахгүй тухай заасан байна.

Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Голдэн сэркл ХХК-тай 2014 оны 06 сарын 17-ны өдөр байгуулсан Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг үндэслэн гаргажээ.

Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ гэж заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэлийн шаардлагыг Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид холбогдуулан гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хоёр. Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 сарын 08-ны өдрийн А-96 дугаартай Капитал банк ХХК-ийг албадан татан буулгах тухай тушаалаар банкны төлбөрийн чадвар, хэвийн үйл ажиллагаа алдагдан банк байгуулах тусгай зөвшөөрөл хүчингүй болж цуцлагдсан Капитал банк ХХК дахь хадгаламж эзэмшигч, харилцагчдын мөнгөн хөрөнгийг хамгаалах зорилгоор Капитал банк ХХК-ийг 2019 оны 04 сарын 08-ны өдрөөс эхлэн албадан татан буулгахаар шийдвэрлэж, албадан татан буулгах арга хэмжээ. Капитал банк дахь банк нь эрх хүлээн авагчийн үйл ажиллагааны хугацааг 2020 оны 04 сарын 08-ны өдрийг хүртэл тогтоосон.

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 сарын 08-ны өдрийн А-97 дугаартай Капитал банк ХХК-д Банкны эрх хүлээн авагч томилох тухай тушаалаар Капитал банк ХХК-д Банкны эрх хүлээн авагч томилсон.

Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт зааснаар Банкны эрх хүлээн авагч нь Капитал банкны эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх болон банк нь. Хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй бөгөөд банкны активыг төлүүлэх, өр төлбөрийг барагдуулж, нэхэмжлэгчдийн шаардлагыг хангах, орлогыг хуваарилах чиг үүрэгтэй ажиллаж байна.

Банкны эрх хүлээн авагчаас Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасны дагуу банкнаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдийн нэхэмжлэлийг 2019 оны 04 сарын 22-ны өдрөөс эхлэн 60 хоногийн хугацаанд хүлээн авах болсон тухай нийтэд мэдээлж, нэхэмжлэлийг хүлээн авч эхлээд байна.  

Нэхэмжлэл хүлээн авах хугацаа дууссаны дараа Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу зохих шийдвэрийг гаргаж, нэхэмжлэлийн дарааллыг тогтоож, Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлд заасан төлбөр барагдуулах дарааллын дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангах ажиллагааг мөн гүйцэтгэнэ.

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд 2019 оны 04 сарын 18-ны өдөр нэхэмжлэл гаргаж шүүхээс 2019 оны 04 сарын 25-ны өдөр Иргэний хэрэг үүсгэх тухай захирамж гаргажээ.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь татан буулгах ажиллагаа хийгдэж байгаа Капитал банкинд холбогдох шаардлага байгаа гэж үзэж байгаа тохиолдолд Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид хуульд заасан журмын дагуу нэхэмжлэлийн шаардлагаа ирүүлэх ёстой байтал өнөөдрийн байдлаар ирүүлээгүй байна.

Иймд нэхэмжлэгч шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай заасан байна.

Иймд дээрх хуулийн зохицуулалтын дагуу шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийг гарган хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

2.1. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа... Улсын Дээд Шүүхийн тогтоолд дурдсанаар тайлбараа гаргана. Хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал барилгыг 2014.06.20-ны өдрөөс 2015.08.25-ны өдрийг хүртэлх хугацаанд барьсан гэх үйл баримт яригддаг. Энэ нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ажиллагаа явагдаж байхад тодорхой болсон...тухайлбал барилгын ажил 2014.07.14-ны өдрөөс 2015.08.15-ны өдрийг хүртэл хамаарч байгаа, Их Модун ХХК-ийн ажилчид ирэхэд бид ажлыг орхисон  гэж тайлбарласан байдаг. Гэвч нэхэмжлэгч өнөөдрийн тайлбартаа барилгын талбайг 2015.08.25-ны өдөр гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд хөөн хэлэлцэх хугацааг мэдэгдэл хэзээ өгсөн, ажил хэзээ дууссан гэдгээс илүүтэйгээр барилгын талбайг хэзээ орхиж явсан гэдгээр тооцсон нь зүйтэй. Барилгын талбайг орхиод явж байна гэдэг нь ахиж тухайн талбайд ажиллахгүй, мөн нэмэлт ажлын хугацааг энэ өдрөөс буюу 2015.08.25-ны өдрөөс эхлэн тоолоход гурван жилийн хугацаа нь 2018.08.25-ны өдөр дуусаж байна. Харин шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2019.04.19-ний өдөр гаргасан байгаа нь хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байна.

 

Мөн Захиргааны хэргийн шүүх улсын комиссын актыг  хүчингүй болгосноос хойш нэхэмжлэгч нь барилгыг улсын комисст өгөхөөр хандаагүй байдаг.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж Голден сэркл ХХК-иас дөрвөн шаардлага бүхий нэхэмжлэлийг Гэрэлтфокус ХХК-д холбогдуулан гаргасан бөгөөд шүүх хариуцагчаас ...хангаж шийдсэн байдаг.

Энэ шийдвэр хүчин төгөлдөр болсон хэдий ч өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэр биелэгдээгүй байгаа ба нэхэмжлэгч тал өнөөдрийн хүртэл улсын комисст хандаагүй байна.

Нэхэмжлэлд н.Анхбаяр нь захиалагчийг төлөөлж, санамж бичгийг хүлээж авсан, хариу өгсөн эсэхийг тодруулахад энэ нь үзлэгийн ажиллагаагаар тогтоогдоогүй. Мөн төлөөлөх эрхийн тухайд ... Анхбаяр нь эрүүгийн хэрэгт гэрчээр өгсөн мэдүүлэгтээ ...барилгын ажлын явцад хяналт тавих, орон нутгийг мэдээллээр хангах үүрэгтэй гэж хэлсэн байдаг. Үндсэн барилга угсралтын гэрээг харвал захиалагч нь Голден сэркл ХХК, н.Пагмадулам нар байсан ба энэ гэрээнд Анхбаяр гэх хүн гэрээний оролцогчоор оролцоогүй байна.

Гэрээ 700,000,000 төгрөгийн үнийн дүнтэй, 2014 онд 564,433,300 төгрөг, 2015 онд 157,400,000 төгрөг, нийт 721.843.000 төгрөгийг дансаар олгосон. Санхүүжилт болон ажлын тайлан зөрдөг бөгөөд 2016.08.20-ны огноотой хоёр тайлан гаргаж өгсөн байдаг. Гэтэл тус компани нь 2015.08.25-ны өдөр барилгыг орхиод явсан.

Гэрээний 4.2.1-т гүйцэтгэгч нь ажлын төлөвлөгөөт ажил эхлэхээс 7 хоногийн өмнө гаргаж, захиалагчид танилцуулах үүрэгтэй, энэ баримт нь байхгүй. Ажил гүйцэтгэх гэрээнд хууль зүйн дүгнэлт хийвэл гэрээний гол зүйл нь шинжлэх ухаан, техник, эдийн засгийн шаардлага ханасан барилга, барилга байгууламжийн бэлэн болсон обьектыг хүлээн авч эцсийн тооцоо хийх, тус гэрээний 4.9-т барилыг актаар хүлээлцэнэ гэж заасан, товчхондоо түлхүүр хүлээлцэхээр байгуулсан гэрээ юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Хариуцагч Голдэн сэркл ХХК татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. 

Нэг. Голдэн сэркл ХХК болон *******-ийн хооронд 2014 оны 06 сарын 17-ны өдөр №01 дугаартай Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ******* нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт баригдах үйлчилгээтэй 65 айлын орон сууцны 6 давхар тэнхлэгээрээ 46,2*18.0 м. хэмжээстэй нийт ажлын 5821 м.кв талбай бүхий барилгын угсралт, дотор гадна засал, хүчит төхөөрөмж, халаалт салхивч, цахилгаан, цэвэр бохир усан хангамж, холбоо дохиолол, гадна тохижилт, зам талбай, гадна инженерийн шугам сүлжээ, өндөржилт, парпедын өрлөг, шавардлага, гадна тагтны тавцан цутгах зэрэг ажлууд болон тухайн ажлуудыг гүйцэтгэх, ажлын хөлсийг 700,000,000.00 төгрөг байхаар тохиролцжээ.

Санхүүжилтийг ажлын гүйцэтгэлээр санхүүжүүлэхээр тохиролцож дараах байдлаар олгожээ. Үүнд:

Бэлэн бусаар:

Д/д

Огноо

Дүн

Шилжүүлэгчийн данс, нэр

Хүлээн авагчийн данс, нэр

1.

2014.06.19

60,000,000

"Голдэн сэркл" ХХК-ийн Капитал банкны 2006016058 тоот харилцах данс

Гэрэл фокус" ХХК-ийн Капитал банкны 2012010122 тоот харилцах данс

2.

2014.06.19

19,000,000

Голдэн сэркл" ХХК-ийн Капитал банкны 2006016058 тоот харилцах данс

"Гэрэл фокус" ХХК-ийн Капитал банкны 2012010122 тоот харилцах данс

3.

2014.07.25

5,443,000

Голдэн сэркл ХХК-ийн Капитал банкны 2006016058 тоот харилцах данс

"Гэрэл фокус' ХХК-ийн Капитал банкны 2012010122 тоот харилцах данс

4.

2014.08.24

61,000,000

Голдэн сэркл ХХК-ийн Капитал банкны 2006016058 тоот харилцах данс

Гэрэл фокус ХХК-ийн Капитал банкны 2012010122 тоот харилцах данс

5.

2014.09.17

108,000,000

Голдэн сэркл' ХХК-ийн Капитал банкны 2006016058 тоот харилцах данс

Гэрэл фокус ХХК-ийн Капитал банкны 2012010122 тоот харилцах данс

6.

2014.10.22

136,000,000

Голдэн сэркл" ХХК-ийн Капитал банкны 2006016058 тоот харилцах данс

Гэрэл фокус банкны 2012010122 тоот харилцах данс

7.

2015.02.14

62,400,000

Б.Буянбатын Капитал банкны 2006016058 тоот харилцах данс

Гэрэл фокус ХХК-ийн банкны 2012010122 тоот харилцах данс

8.

2015.04.24

50,000,000

Голдэн сэркл ХХК-ийн Капитал банкны 2000028013 тоот харилцах данс

Гэрэл фокус" ХХК-ийн Капитал банкны 2012010122 тоот харилцах

9.

2015.05.03

5,000,000

Голдэн сэркл ХХК-ийн Капитал банкны 2000028013 тоот харилцах данс

Гэрэл фокус" ХХК-ийн Капитал банкны 2012010122 тоот харилцах

10.

2015.06.19

40,000,000

Б.Бүдийн Капитал банкны 2000025620 тоот харилцах данс

Гэрэл фокус ХХК-ийн Капитал банкны 2012010122 тоот харилцах

11.

2014.12.03

90,000,000

Голдэн сэркл ХХК-ийн Капитал банкны 2006016058 тоот харилцах данс

М Бадамсүрэнгийн Капитал банкны 2006016091 тоот харилцах

12.

2014.12.31

85,000,000

Голдэн сэркл ХХК-ийн Капитал банкны 2000028013 тоот харилцах данс

М.Бадамсүрэнгийн Капитал банкны 2006016091 тоот харилцах

 

Нийт 

721,843,000

   

Бэлнээр:

Д/д

Огноо

Дүн

Хүлээн авагч

Хэнээс

1

2014.07.24

3,000,000

*******

Голдэн сэркл ХХК

2

2014.09.16

15,000,000

Бадамсүрэн 

Иргэн Б.Бүд

 

Нийт 

18,000,000

   

 

Дээрх гэрээний төлбөрт нийт 739,843,000 төгрөгийг төлсөн байна.

Хоёр: ******* нь гэрээгээр тохиролцсон дараах ажлыг хийгээгүй тул бусад аж ахуйн нэгж байгууллага, иргэдээр дараах байдлаар хийж гүйцэтгүүлсэн байна. Үүнд:

Д/д

Гүйлгээний утга

Шилжүүлсэн дүн 

Хүлээн авагч 

Төлбөрийн хэлбэр 

1.

Ажлын хөлс

27,000,000.00

Чойжилсүрэн

Бэлэн

2.

Шаврын ажлын хөлс

96,291,000.00

Хувь хүн, ААН

Бэлэн бус

3.

Шал цутгалтын ажлын хөлс

13,300,000.00

Хувь хүн, ААН

Бэлэн 

4.

Гадна дулааны ажлын хөлс

41,996,000.00

Хувь хүн, ААН

Бэлэн бус

5.

Мужааны ажлын хөлс

3,000,000.00

Хийморьсан

Бэлэн бус

6.

Заслын ажлын хөлс

8,000,000.00

Ганцэцэг

Бэлэн бус

7.

Бусад механизмын зардал ажлын хөлс

55,920,000.00

Хувь хүн, ААН

Бэлэн бус

8.

Ажлын хөлс

40,000,000.00

Их модун ХХК

Бэлэн бус

 

Нийт 

285,507,000.00

   

 

Гурав. Капитал банк болон Голдэн сэркл ХХК-ийн хооронд 2016 оны 12 сарын 15-ны өдөр Зээлийн төлбөр барагдуулах гэрээ-г байгуулжээ.

Гэрээгээр дараах нөхцлийг тохиролцжээ.

Банк Голдэн сэркл ХХК-ийн 100 хувийн хувьцааг талуудын хооронд байгуулсан 2014.06.14-ний өдрийн 564 тоот, 2014.10.16-ны өдрийн 112 тоот, 2015.09.18-ны өдрийн 112-1 тоот зээлийн гэрээний дагуу барьцаалсан хөрөнгө болох Замын-Үүд сум, 1 дүгээр баг, 8 дугаар хэсэгт байрлах улсын бүртгэлийн Ү-0714002007 дугаарт бүртгэлтэй, 792 м.кв талбайтай /10 хувь/ гүйцэтгэлтэй орон сууцны дуусаагүй барилга, Замын-Үүд сум, 1 дүгээр баг, 8 дугаар хэсэгт байрлах нэгж талбарын 100501708 дугаартай, 800 м.кв талбайтай, нийтийн орон сууцны зориулалттай газар, Замын-үүд сум 1 дүгээр баг, 8 дугаар хэсэгт байрлах нэгж талбарын 100500480 дугаартай, 120 м.кв талбайтай, нийтийн орон сууцны зориулалттай газар зэргийг 14,894,000,000.00 төгрөгт тооцон өөрийн эзэмшилд шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэгчийн зээлийн төлбөрийг дуусгавар болгох.

Гэрээний дагуу Капитал банк ХХК 2016 оны 12 сарын 27-ны өдөр Голдэн сэркл ХХК-ийн 100 хувийн хувьцааг эзэмшигч болжээ.

Гэрээний 2.3 дахь хэсэгт Энэхүү гэрээний дагуу хувьцааг шилжүүлэн авахаас өмнөх Голдэн сэркл ХХК-ийн өр төлбөр буюу компанийн гуравдагч этгээдийн өмнө хүлээсэн аливаа үүргийг үүрэг гүйцэтгэгч тал буюу Буд овогтой Пагмадулам нь бүрэн хариуцах бөгөөд энэ талаарх мэдээллийг үнэн зөвөөр банкинд мэдэгдэж, тэдгээрт холбогдох асуудлыг хэрхэн зохицуулсан болон зохицуулах талаар тодорхойлох үүрэгтэй гэж тохиролцсон.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Капитал банк ХХК хувьцаа эзэмшигч болохоос өмнөх хугацаанд хамаарч байгаа тул гэрээний дээрх зохицуулалтын дагуу Голдэн сэркл ХХК-ийн өмнөх хувьцаа эзэмшигч Б.Пагмадуламд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргах байжээ.

Дөрөв. Голдэн сэркл ХХК болон *******-ийн хооронд 2014 оны 06 сарын 17-ны өдөр №01 дугаартай Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-ний 7.5 дахь хэсэгт Хэрэв нэмэлтээр хийх ажил гарсан бол гүйцэтгэгч захиалагчид энэ тухай бичгээр мэдэгдэнэ. Хэрэв шаардлагатай бол тэрээр нэмэлт ажлын үнийн саналыг бичгээр гаргаж өгнө. Иймд аливаа нэмэлт ажлын хөлсийг харилцан тохиролцсон тохиолдолд ажлын хөлсийг нэмэлт гэж үзэн талууд бичгээр баталгаажуулж гэрээнд тусгана гэж заасан.

Гэрээнд нэмэлт ажлын хөлсийг тохиролцож бичгээр баталгаажуулсан зүйл байхгүй болно.

Нэхэмжлэгчээс гэрээний үнийн хавсралтад тусгагдаагүй хийсэн ажлууд гэж нийт 535,823,500.00 төгрөгийг тооцоолсон 1283,613,000 төгрөг+252,210,500/ 2016 оны 08 сарын 20-ны дугаартай бичгэн дээр бичжээ. Гэтэл 2015 оны 07 сарын 13-ны өдрийн мэдэгдэлд гэрээний мөнгөн дүнд тусгагдаагүй боловч хийгдсэн ажлын хөлс 237,3750,000 төгрөг гэж бичиж байсан байна.

Дээрх тооцоололд зарим ажлыг давхардуулан бичсэн, нэгж үнийг зөрүүтэй /эхний бичигт дүүжин тааз 770 м.кв=3,850,000 гэж бичсэн хэрнэ дараагийн бичигт дүүжин тааз 770 м.кв=6,160,000 гэж зөрүүтэй дүн бичсэн, эхний бичигт хаалганд цоож суулгах үнэ бичихдээ нэг бүрийн үнийг 5,000 төгрөг гэж бичиж байснаа дараагийн бичигт нэг бүрийн үнийн 8,000 төгрөг гэж зөрүүтэй бичсэн/ бичсэн нь эргэлзээ төрүүлж байна.

Тав. Үндсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул алданги нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага нь мөн үндэслэлгүй болно.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү гэв.

3.1. Капитал банкны эрх хүлээн авагчийн хариу тайлбарыг дэмжиж байна. Мөн нэмж хэлэхэд товчхондоо 2014.06.17-ны өдрийн гэрээтэй холбоотой үүссэн харилцааг яриад байгаа. Тус гэрээний 1.3-т Бэлэн болсон обьектыг хүлээн авч, эцсийн тооцоог хийнэ гэж заасан байгаа. Энэ нь обьектоо дуусгаж, хүлээлгэж өгсөний дараа гэрэээгээ дүгнэх харилцаа явагдах ёстой. Мөн маргаан бүхий гэрээтэй холбоотой асуудлыг тус гэрээний 8.6-т гэрээний үүргээ биелүүлэх явцад талуудын хооронд маргаан үүсэхэд талууд эв зүйгээр шийдвэрлэх зарчмыг баримтална. Хэрэв аль нэг тал нь тохиролцоог хүлээн зөвшөөрөхгүй буюу тохиролцоонд хүрэхгүй бол Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Үндэсний арбитраар Арбитрын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлнэ гэж заасан. Тэгэхлээр тус заалттай холбоотойгоор нэхэмжлэл нь шүүхийн харъяалал зөрчсөн байна гэж үзэж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв. 

4. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар: Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, *******-ийн компанийн дүрмийн хуулбар, М.Бадамсүрэнгийн иргэний үнэмлэхийн хуулбар, *******-иас тус шүүхэд гаргасан хүсэлт, Үндэсний татварын албаны тодорхойлолт, Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлангийн хуулбар, Хаан банк ХХК-ийн депозит дансны хуулгын хуулбар, 2014.06.17-ны өдрийн Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ 01-ийн хуулбар, Замын-Үүд дэх иргэн Э.Анхбаярын 65 айлын орон сууцны барилга угсралтын ажлын гүйцэтгэлгээр санхүүжүүлэх санхүүжилтийн графикийн хуулбар, 2018.01.10-ны өдрийн 18 дугаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоолын хуулбар, 2017.09.04-ний өдрийн 115/ШШ2017/0019 дугаар Дорноговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн хуулбар, Дорноговь Замын-Үүд суманд баригдсан иргэн Э.Анхбаярын үйлчилгээтэй 65 айлын орон сууцны барилгын ажлын гүйцэтгэлийн гэрээний үнэлгээний хавсралтанд тусгагдаагүй хийгдсэн ажлуудын хуулбар, Дорноговь Замын-Үүд суманд баригдсан иргэн Э.Анхбаярын үйлчилгээтэй 65 айлын орон сууцны барилгын ажилд нэмэлтээр хийгдсэн ажлуудын хуулбар, 2014.12.29-2015.01.25-ны өдрийг хүртэл Дорноговь аймаг Замын-үүд суманд баригдаж буй иргэн Э.Анхбаярын үйлчилгээний орон сууцны 6 давхар барилгын ажлын 6 давхрын гүйцэтгэлийн тайлангийн хуулбар, 2014.06.20-2014.09.28-ны өдрийг хүртэл Дорноговь аймаг Замын Үүд суманд баригдаж буй иргэн Э.Анхбаярын үйлчилгээний орон сууцны 6 давхар барилгын ажлын гүйцэтгэлийн нэгдсэн тайлангийн хуулбар, 2014.08.24-ний өдрөөс 2014.09.09-ний өдрийг хүртэл Дорноговь аймаг Замын-үүд суманд баригдаж буй иргэн Э.Анхбаярын үйлчилгээний орон сууцны 6 давхар барилгын ажлын гүйцэтгэлийн тайлангийн хуулбар, 2014.06.22-ны өдрөөс 09.09-ны өдөр хүртэлх *******-иас санхүүүжүүлэгдсэн туслах материалууд болон бусад ажлуудын жагсаалтын хуулбар, Дорноговь, Замын-үүд суманд баригдсан иргэн Э.Анхбаярын үйлчилгээтэй 65 айлын орон сууцны барилгад *******-ийн хийгдээгүй үлдсэн ажлын хэмжээ, үнэлгээний хуулбар, Дорноговь аймгийн Замын-үүд суман дахь иргэн Э.Анхбаярын 65 айлын орон сууцны барилгын өрөг бүтэцэд өөрчлөлт оруулсан тухай тайлбарын хуулбар, Дорноговь аймгийн Замын-үүд суман дахь иргэн Э.Анхбаярын 65 айлын орон сууцны барилгын ажлын явцад гарсан хүндрэлийн хуулбар, Дорноговь, Замын-Үүд суманд баригдсан иргэн Э.Анхбаярын үйлчилгээтэй 65 айлын орон сууцны барилгын явца барилгын суурийн хананд цууралт үүссэнтэй холбогдуулан гарсан хүндрэлийг шийдвэрлүүлэх тухай албан бичгийн хуулбар, *******-иас Голден сэркл ХХК болон иргэн Э.Анхбаярт хүргүүлсэн хүсэлтийн хуулбар, 03 дугаар давхрын халаалт, агаар сэлгэлтийн системийн байгуулалтын хуулбар, хавсралт, 2018.12.04-ний өдрийн 11-07-02А/28А дугаар Улсын байцаагийн Хяналт шалгалт хийсэн тухай дүгнэлтийн хуулбар, 2019.04.16-ны өдрийн 182/ШЗ2019/03129 дугаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийн хуулбар, итгэмжлэлийн хуулбар, нэхэмжлэл хүлээн авсан тухай тодорхойлолтын хуулбар, 2018.12.04-ний өдрийн 11-07-02А/28А дугаар Улсын байцаагчийн дүгнэлтийн хуулбар, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, фото зураг, мэдэгдлийн хуулбар, итгэмжлэл, 2019.09.26-ны өдрийн 1625 дугаар Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас *******-д Нэхэмжлэлин шаардлага хүлээн авахаас татгалзах тухай тоотын хуулбар, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, 2017.01.10-ны өдрийн 01 дугаар Голден сэркл ХХК-иас иргэн Б.Пагамдулам танаа Тайлбар хүргүүлэх тухай албан тоотын хуулбар, 2015.12.01-ний өдрийн 947 дугаар Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын албан тоотын хуулбар, 2015.11.30-ны өдрийн 937 дугаар Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын албан тоотын хуулбар, 2016.09.05-ны өдрийн 625 тоот албан тоотын хуулбар, 2017.11.06-ны өдрийн А-6/1438 дугаар Монгол банкнаас *******-ийн захирал М.Бадамсүрэнд хүргүүлсэн Өргөдлийн хариу албан тоотын хуулбар, 2018.05.08-ны өдрийн А-12/571 дугаар албан тоотын хуулбар, фото зураг, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, Дорноговь аймаг Замын-үүд суманд баригдсан 65 айлын орон сууцны барилгын ажлын санхүүжилтийн тайлангийн хуулбар, 2019.04.15-ны өдрийн Хохирогчдын эрхийг хамгаалах шударга төвийн тэргүүн Э.Оюунцэцэг танаа хүргүүлсэн албан тоотын хуулбар, 2015.04.16-ны өдрийн №01 дугаар Харилцан ойлголцож, хамтран ажиллах санамж бичгийн хуулбар, *******-иас Капитал банк ХХК-д хүргүүлсэн 2014.06.20-ны өдрөөс 2014.09.28-ны өдрийг хүртэл Дорноговь аймаг, Замын-Үүд суманд баригдаж буй иргэн Э.Анхбаярын үйлчилгээний орон сууцны 06 давхар барилгын ажлын гүйцэтгэлийн нэгдсэн тайлангийн хуулбар, *******-ийн 2014.09.11-ний өдрөөс 2014.09.27-ны өдрийг хүртэл Дорноговь аймаг Замын-Үүд суманд баригдаж буй иргэн Э.Анхбаярын үйлчилгээний орон сууцны 6 давхар барилгын ажлын 3 давхрын гүйцэтгэлийн тайлангийн хуулбар, 2014.07.22-ны өдрийн 2014.06.20-2014.07.08-ны өдрийг хүртэл иргэн Э.Анхбаярын үйлчилгээний орон сууцны 06 двахр барилгын ажлын явцад гарсан хүндрэлийн гүйцэтгэлийн хуулбар, 2014.07.08-ны өдрийн *******-ийн ажлын гүйцэтгэлийн тайлангийн хуулбар, фото зураг, 2015.04.16-ны өдрийн №01 дугаар Харилцан ойлголцож, хамтран ажиллах санамж бичгийн хуулбар, 2014.07.08-ны өдрийн 2014.06-20-ны өдрөөс 2014.07.08-ны өдрийг хүртэл үйлчилгээний орон сууцны 6 давхар барилгын ажлын гүйцэтгэлийн тайлангийн хуулбар, 2014.07.22-ны өдрийн 2014.06.20-ны өдрөөс 2014.07.08-ны өдрийг хүртэл Дорноговь аймаг Замын-Үүд суманд баригдаж буй иргэн Э.Анхбаярын үйлчилгээний орон сууцны 06 давхар барилгын ажлын явцад гарсан хүндрэлийн гүйцэтгэлийн хуулбар, 2014.06.20-ны өдрөөс 2014.09.28-ны өдрийг хүртэл Дорноговь аймаг Замын-Үүд суманд баригдаж буй иргэн Э.Анхбаярын үйлчилгээний орон сууцны 06 давхар барилгын ажлын гүйцэтгэлийн нэгдсэн тайлангийн хуулбар, 2014.09.11-ний өдрөөс 2014.09.27-ны өдрийг хүртэл үйличлгээний орон сууцны 06 давхар барилгын ажлын гүйцэтгэлийн тайлангийн хуулбар, 2019.04.15-ны өдрийн Хохирогчдийн эрхийг хамгаалах шударга төвийн тэргүүн Э.Оюунцэцэг танаа хүргүүлсэн хүсэлтийн хуулбар, 2014.10.07-ны өдрийн шаардах хуудас, 2012 оны 07 сарын 02 дугаар суурь хийсэн акт, 2014.07.28-ны өдрийн №199/14Б дугаар Барилга архитектур корпорацийн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүн, 2014.07.04-ний өдрийн гадна бохир усны системийг угсарсан, сорилтоор шалгасан акт, 2019.12.20-ны өдрийн 1-4/5644 дугаар Монгол Улсын хууль зүй, дотоод хэргийн яамны Гомдол шилжүүлэх тухай албан тоотын хуулбар, 2020.01.06-ны өдрийн 50 дугаар Улсын байцаагчийн дүгнэлтийн хуулбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Нэмэлтээр хийгдсэн 33 төрлийн ажлын жагсаалт, мэдэгдсэн хуудас, 2014.07.20-ны өдрөөс 2016.08.25-ны өдрийг хүртэл хугацааны Дорноговь Замын Үүд суманд баригдсан иргэн Э.Анхбаярын үйлчилгээтэй 65 айлын орон сууцны барилгын ажилд нэмэлтээр хийгдсэн ажлууд, 2020 оны 09 сарын 09-ний өдрийн 1913 дугаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын хуулбар, 2020 оны 06 сарын 10-ны өдрийн 102/ШШ2020/01846 дугаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн хуулбар, нэмэлт ажилтай холбоотой 20 хуудас фото зураг, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, /1хх-ийн 3-51, 95-96, 98, 101-112, 117-118, 120, 155-158, 216-223, 2хх-ийн 30-31, 50, 57-71, 79-111, 117-122, 201-202, 239, 3хх-ийн 42-47, 50-60, 75-96, 124/

5. Хариуцагч*******талаас нотлох баримтаар: 2019.04.08-ны өдрийн А-96 дугаар Монгол банкны ерөнхийлөгчийн Капитал банк ХХК-ийг албадан татан буулгах тухай тушаалын хуулбар, 2019.04.08-ны өдрийн А-97 дугаар Монгол банкны ерөнхийлөгчийн Капитал банк ХХК-д банкны эрх хүлээн авагч томилох тухай тушаалын хуулбар, итгэмжлэл, итгэмжлэл, хариу тайлбар, Зууны мэдээ сонингийн хуулбар, Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчид нэхэмжлэл гаргах нь нэхэмжлэл гаргагчийн мэдээллийн хуулбар, *******-иас Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчид Нэхэмжлэл хүргүүлэх тухай албан тоотын хуулбар, итгэмжлэл, сөрөг нэхэмжлэл, депозит дансны хуулгын хуулбар, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2020.4.03-ны өдрийн А-111 дугаар Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авах арга хэмжээг сунгах тухай тушаалын хуулбар, итгэмжлэл, итгэмжлэл, 2022 оны 10 сарын 18-ны өдрийн 001/ХТ2022/00935 дугаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолын хуулбар, /1хх-ийн 53-55, 73-76, 122-123, 196, 228-250, 2хх-ийн 1-17, 123, 181-183, 3хх-ийн 16, 189-191/

6. Хариуцагч Голден сэркл ХХК-иас нотлох баримтаар: Голден сэркл ХХК-ийн дүрмийн хуулбар, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Капитал банкны 155-р байрны зээл олголтын мэдээний хуулбар, Дорноговь аймаг Замын Үүд суманд баригдсан 65 айлын орон сууцны барилгын ажлын санхүүжилтийн тайлангийн хуулбар, хариу тайлбар, 2016.12.15-ны өдрийн Зээлийн төлбөр барагдуулах гэрээ-ний хуулбар, депозит дансны хуулгын хуулбар, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, сөрөг нэхэмжлэл, мемориалын баримт, 2019.10.07-ны өдрийн 77/132 дугаар Дорноговь аймаг дахь Монгол банкны хэлтсийн Капитал банкны эрх хүлээн авагч М.Адилбиш танаа хүргүүлсэн албан тоотын хуулбар, 2019.05.10-ны өдрийн 355 дугаар Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын албан тоотын хуулбар, Дорноговь аймгийн замын-Үүд сумын сүлд багт баригдсан иргэн Э.Анхбаярын үйлчилгээний төвтэй 65 айлын орон сууцны оршин суугчидтай хийсэн уулзалтын тэмдэглэлийн хуулбар, итгэмжлэл, 2020.09.02-ны өдрийн А-354 дугаар Монгол банкны ерөнхийлөгчийн Капитал банк ХХК-д банкны эрх хүлээн авагч томилох тухай тушаалын хуулбар, 2020.10.05-ны өдрийн А-394 дугаар Монгол банкны ерөнхийлөгчийн Капитал банк ХХК-д банкны эрх хүлээн авагчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацааг сунгах тухай тушаалын хуулбар, 2021.10.08-ны өдрийн А-268 дугаар Монгол банкны ерөнхийлөгчийн Капитал банк ХХК-д банкны эрх хүлээн авагчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацааг сунгах тухай тушаалын хуулбар, 2020.11.18-ны өдрийн 11и-3/7348 дугаар албан тоотын хуулбар, 2020.11.09-ний өдрийн 3543 дугаар албан тоотын хуулбар, 2020.10.19-ний өдрийн 11и-3/6650 дугаар албан тоотын хуулбар, 2020.09.28-ны өдрийн 3046 дугаар албан тоотын хуулбар, 2022 оны 10 сарын 06-ны өдрийн А-269 дугаар Монгол банкны ерөнхийлөгчийн тушаалын хуулбар, /1хх-ийн 63-68, 163-193, 197, 200-207, 3хх-ийн 15, 17-19, 98-102/

6. Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтаар: 2016.12.20-ны өдрийн 08 дугаар Голден сэркл ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн Компанийн хувьцааг шилжүүлэх тухай шийдвэрийн хуулбар, 2016.12.14-ний өдрийн 03 дугаар Капитал банк хувьцаа эзэмшигчдийн хурлын Хувьцаа шилжүүлэн авах тухай тогтоолын хуулбар, Биг Могул коул энд энержи ХХК-ийн хувь нийлүүлэгчийн шийдвэрийн хуулбар, 2016.12.20-ны өдрийн Эрх шилжүүлэх гэрээ-ний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, 2016.12.20-ны өдрийн Бэлэглэлийн гэрээ-ний хуулбар, 2016.12.19-ний өдрийн 03 дугаар Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тэмдэглэлийн хуулбар, Капитал банк ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Голден сэркл ХХК-ийн дүрмийн хуулбар, гэрч асуусан тэмдэглэл, 2020.02.17-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрчээр Э.Анхбаярыг асуусан тэмдэглэл, М.Ганболдыг гэрчээр асуусан тэмдэглэл, Л.Авирмэдийг гэрчээр асуусан тэмдэглэл, гэрч Э.Анхбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар, нэхэмжлэгч Б.Эрдэнэцогтоос мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар, 2022.12.07-ны өдрийн 99/2 дугаар албан тоот /1хх-ийн 78-94, 2хх-ийн 43-45, 74-78, 3хх-ийн 119, 135-138, 152-153, 155-156, 182-188/ зэргийг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч, Голдэн сэркл ХХК-д холбогдуудан нэмэлт ажлын хөлс 405,450,600 төгрөг, алданги 199,076,244 төгрөг, нийт 604,526,844 төгрөг гаргуулах агуулга бүхий шаардлага гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан ба нэхэмжлэгч тал энэхүү шаардлагыг хуралдаан дээр дэмжиж оролцсон болно. /хх100/

Нэхэмжлэгч *******-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд Г.Сондороос төлөөлөгч Б.Бадамсүрэнд, хариуцагчаар тодорхойлсон хуулийн этгээд нь Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 сарын 08-ны өдрийн А-96 тоот тушаалаар Капитал банк ХХК-ийг татан буулгаж, А-97 тоот тушаалаар банкны эрх хүлээн авагчаар М.Адилбишийг, 2020 оны 09 сарын 02-ны өдрийн А-354 тоот тушаалаар тус тус Т.Дэлгэрхүүг томилж, 2023 оны 10 сарын 09 хүртэл хугацаагаар сунгасан ба 2022 оны 06 сарын 16-ны өдрийн 936 тоотоор Д.Гантөмөрт итгэмжлэл олгосон байна. /1хх54, 3хх18, 3хх100, 3хх14, 2хх31, 3хх14, 16/

Голденсэркл ХХК нь 2013.11.01-нд үүсгэн байгуулагдаж, Б.Пагамдуламыг захиралаар бүртгэж, 2016 оны 12 сарын 20-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 08 дугаар шийдвэрээр 100 хувийн хувьцаа буюу 1,000 ширхэг хувьцааг зээлийн үүргийн гүйцэтгэлд тооцуулан Капитал банк ХХК-д шилжүүлж тус компаний гүйцэтгэх захирал Т.Дэлгэрхүүг бүртгэж, тэрээр 2022 оны 06 сарын 16-ны өдрийн 01 тоотоор Н.Ган-Эрдэнэд итгэмжлэл олгосон байна. /х1хх78-95, 197, 3хх15/

Дээрх итгэмжлэл нь хуульд заасан шаардлага хангасан, хуулийн этгээдүүд нь төлөөлөгчөөр дамжуулан ажиллагаанд оролцсон болно.

2. Шүүх хуралдаанаар талуудын тайлбар болон хэрэгт цугларсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч *******, хариуцагч Голденсэркл ХХК-ийн хооронд 2014 оны 06 сарын 17-ны өдөр барилга угсралтын ажил гүйцэтгэх 01 дугаартай гэрээ байгуулагдсан ба энэхүү гэрээний дагуу ажил гүйцэтгэгч тал болох ******* нь Дорноговь аймгийн Замын Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт баригдах үйлчилгээний 65 айлын орон сууцны барилга угсралт, дотор гадна засал, хүчит төхөөрөмж, халаалт салхивч, цахилгаан, цэвэр бохир усан хангамж, холбоо дохиолол, гадна тохижилт, зам талбай, гадна инженерийн шугам сүлжээ, өндөржилт, парпедын өрлөг, шавардлага, гадна тагтны тавцан цутгах зэрэг ажлууд болон тухайн ажлуудыг гүйцэтгэх машин механизмын зардал зэргийг багтаан батлагдсан зураг төсөл /зураг төслийн шифр BS-08/2012/, хүчин төгөлдөр үйлчилж буй БНбД, норм, дүрэм, стандарт, технологи, олгогдсон техникийн нөхцлүүдэд заасны дагуу чанарын өндөр түвшинд ажлыг гүйцэтгэж дуусгах,

захиалагч  Голдэн сэркл ХХК нь гэрээний хавсралт 2 Барилга угсралтын ажлын гүйцэтгэлээр санхүүжүүлэх санхүүжилтийн график, хавсралт 4 Барилга угсралтын ажлын тоо хэмжээ, үнэлгээнд заасан нөхцөл, журмын дагуу хөлс төлөхөөр тус тус тохиролцжээ.

 

Дээрх гэрээний агуулгаас үзэхэд талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасантай нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэлээ.

 

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

 

Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр ажлын хөлсний хэмжээг тогтоож, хөлс төлөх арга, журам, хугацааг гэрээний хавсралт 2, 4-д зааснаар тодорхойлсон нь Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч ******* нь гэрээний зүйл болох Дорноговь аймгийн Замын Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт баригдах үйлчилгээний 65 айлын орон сууцны барилгын үндсэн ажил болох суурь, хана, хучилт, шат, араг бүтээц, дээврийн ажлыг 2014 оны 07 дугаар сараас 2015 оны 08 сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд 95 хувийн гүйцэтгэлтэй гүйцэтгэсэн хэдий ч уг орон сууцны барилгын үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэлийг гаргаж өгөөгүй нөгөө талаар уг орон сууцыг улсын комисс хүлээж аваагүй ба улсын бүртгэлд бүртгэгдээгүй мөн хариуцагч Голдэн сэркл ХХК ажил гүйцэтгэх гэрээний захиалагчийн хувьд 700,000,000 төгрөг, нэмэлтээр 21,843,000 төгрөг, нийт 721,843,000 төгрөг төлсөн болох нь талуудын тайлбар, *******-ийн депозит дансны хуулга, 2017 оны 09 сарын 04-ний өдрийн 115/ШШ2017/0019 дугаар Дорноговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2018 оны 01 сарын 10-ны өдрийн 18 дугаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоол, 2020 оны 06 сарын 10-ны өдрийн 102/ШШ2020/01846 дугаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2020 оны 09 сарын 09-ний өдрийн 1913 дугаар Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, 2022 оны 10 сарын 18-ны өдрин 001/ХТ2022/00935 дугаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол зэргээр тогтоогдож байна. /1хх-ийн 20-28 169-193, 3хх-ийн 48-58, 187-189/

 

Дээрх үйл баримтаар талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 06 сарын 17-ны өдрийн барилга угсралтын ажил гүйцэтгэх 01 тоот гэрээний гүйцэтгэсэн ажлын хэмжээ, ажлын хөлс, хугацаа зэргийг тогтоосон ба энэ талаар талууд маргаагүй гэж дүгнэлээ.

 

Харин нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний 7.5-д заасны дагуу нэмэлтээр барилгын суурь хагарснаас дахин хүчитгэл хийсэн, уурын зуух барьж ашиглалтанд оруулсан, гадна фасадыг өнгөлгөөний тоосгоор өрсөн гэх 3 төрлийн ажил гүйцэтгэсэн, эдгээр ажлуудыг санамж бичгээр тохиролцсоны дагуу гүйцэтгэсэн, захиалагч талд мэдэгдсэн тул ажлын хөлс 405,450,600 төгрөг, алданги 199,076,244 төгрөг, нийт 604,526,844 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж маргасан.

 

Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2..д Гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэж заажээ.

 

Мөн талуудын байгуулсан 2014 оны 06 сарын 17-ны өдөр барилга угсралтын ажил гүйцэтгэх 01 дугаартай гэрээний 7.5-д хэрэв нэмэлтээр хийх ажил гарсан бол гүйцэтгэгч захиалагчид энэ тухай бичгээр мэдэгдэнэ. Хэрэв шаардлагатай бол тэрээр нэмэлт ажлын үнийн саналыг бичгээр гаргаж өгнө. Иймд аливаа нэмэлт ажлын хөлсийг харилцан тохиролцсон тохиолдолд ажлын хөлсийг нэмэлт гэж үзэн талууд бичгээр баталгаажуулж гэрээнд тусгана гэж тохиролцсон байна.  

 

Нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэл болох нэмэлтээр хийсэн гэх ажлууд нь гэрээ байгуулагдаж барилгын талбай дээр ажил эхэлсэн цаг хугацаанаас эхлэн суурийн хүчитгэл цуурч эхэлсэн, гадна фасадыг өнгөлгөөний тоосгоор өрөх шаардлагатай болж, уурын зуух барих гэсэн ажлуудыг гүйцэтгэх-ээр шаардлагатай болсон бөгөөд энэ талаар захиалагчид мэдэгдэж, ажлын хөлсийг харилцан тохиролцсон энэ нь Харилцан ойлголцож, хамтран ажиллах санамж бичиг байгуулснаар нотлогдоно гэж тайлбарладаг. /2хх-ийн 59/

Гэтэл уг санамж бичгийг захиалагч Голден сэркл ХХК-ийг төлөөлж М.Бүд, гүйцэтгэгч *******-ийг төлөөлж М.Бадамсүрэн нар харилцан тохиролцсон гэх хэдий ч эрх бүхий этгээдүүд баталгаажуулж гарын үсэг зураагүй байгаа нь энэхүү хэлцлийг хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд уг баримтыг хууль болон гэрээнд зааснаар харилцан тохиролцож, баталгаажуулсан байдлыг нотолсон баримт гэж үнэлэх боломжгүй гэж үзнэ.

Мөн түүнчлэн уг санамж бичгийн агуулгаас үзэхэд 2014 оны 06 сарын 17-ны өдрийн барилга угсралтын ажил гүйцэтгэх 01 дугаартай гэрээний хэрэгжилтийн талаар тохиролцож байх ба нэмэлтээр хийх ажлын талаар тусгаагүй байгааг дурьдах нь зүйтэй.

Мөн нэхэмжлэлийн үндэслэл болох *******-ийн

- 2016 оны 08 сарын 20-ны өдрийн ...барилгын ажлын гүйцэтгэлийн гэрээний хавсралтад тусгагдаагүй хийсэн ажлууд...нийт 283,613,000 төгрөг гэсэн тодорхойлолт, /1хх28/

-2016 оны 08 сарын 20-ны өдрийн ...2017.06.22-оос 2015.06.05 хүртэл гээд ...Голден сэркл ХХК-д гаргасан 2014.07.19-ний барилгын суурийн хананд цууралт үүссэн холбогдуулан гарсан хүндрэлийг шийдвэрлүүлэх албан бичгийн дагуу инженер Н.Доржийг талбайд үзлэг хийлгэн зөвлөгөөний дагуу 2014.07.25-нд Бэсигн ХХК-ийн нэмэлт зургийн дагуу хийгдсэн ажил гээд 252,210,500 төгрөг гэсэн тодорхойлолт байх бөгөөд дээрх 2 тодорхойлолтын нийт үнийн дүн 535,823,500 төгрөг болсон байна. /1хх29/

Улмаар *******-ийн 2015 оны 12 сарын 01-ний өдөр барилгын ажлын санхүүжилтын тайланд дурдсан Олгогдоогүй санхүүжилтын тооцоо нд Гэрээний хавсралтанд тусгагдаагүй буюу нэмэлтээр хийгдсэн ажлуудын нийт дүн 535,823,500 төгрөг гэж тусгасан ба уг тооцоо нийлсэн байдлыг *******-ийг төлөөлж М.Бадамсүрэн, Голден сэркл ХХК-ийн менежер Э.Анхбаяр нар гарын үсэг зурсан баримтыг гаргасан. /1хх68/

Дээрх нэр бүхий 3 баримтыг талуудын хооронд байгуулсан гэрээний 7.5-д ажлын үнийн саналыг бичгээр гаргах, аливаа нэмэлт ажлын хөлсийг харилцан тохиролцсон тохиолдолд ажлын хөлсийг нэмэлтээр олгоно гэж заасан хэсэгт нийцсэн гэж үзэхээргүй байна.

Тодруулбал нэхэмжлэгч талын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараас үзэхэд нэмэлтээр хийсэн барилгын суурь хагарснаас дахин хүчитгэл хийсэн, уурын зуух барьж ашиглалтанд оруулсан, гадна фасадыг өнгөлгөөний тоосгоор барьсан гэх гурван төрлийн ажил нь барилгын ажил анх эхэлсэн 2014 оны 06 дугаар сараас хийгдсэн байх бөгөөд энэ тохиолдолд гүйцэтгэгч нь нэмэлт зардал түүний төсвийн талаар гэрээнд зааснаар нэн даруй мэдэгдэх үүрэгтэй байжээ.

Гэтэл нэхэмжлэгчийн дээрх 3 баримт болон тооцоо нийлсэн гэх баримтын цаг хугацаа нь гүйцэтгэгчийг барилгын талбайг орхисон 2015 оны 08 сарын 25-ны өдрөөс хойш үйлдсэн болох нь *******-ийн албан тоотын огноогоор тогтоогдож байх тул гүйцэтгэгчийг захиалагч талд нэмэлт ажлын төсвийн талаар Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2-д зааснаар нэн даруй мэдэгдсэн гэж үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин *******-ийн 2014 оны 07 сарын 19-ний өдрийн албан бичигт... Орон сууцны барилгын өрөг бүтээцэд өөрчлөлт оруулсан тухай ...барилгын гадны ханын 100 мм зузаан пенополистирол хавтан хасагдаж 50 мм-н зузаан тоосгон өрлөгийн гадна талын 120 мм-н өнгөлгөөний тоосгоор зургын дагуу хийхийг захиалагч байгууллага зургын автортай зөвшилцсөний дагуу өрөв. Энэ хийц нь суурийн гадна ханын гадны ирмэгээс нэг давхрын гадна ханын ирмэг нь 100 мм-н дотогшоо өрөх болно гэсэн тодорхойлолтод *******-иас Ч.Батбаяр, захиалагчийг төлөөлж Э.Анхбаяр, хөрөнгө оруулагчийг төлөөлж Б.Ширчин нар гарын үсэг зурсан байна. Энэхүү албан бичгийг зөвшөөрсөн Б.Ширчин нь талуудын байгуулсан гэрээний захиалагч талыг төлөөлөх эрх бүхий этгээд гэж үзэхээр байх ба уг албан бичгийн агуулга нь барилгын ханыг өнгөлгөөний тоосгоор өрөхөөр тохиролцсон хэдий ч хууль болон гэрээнд зааснаар төсвийн хэмжээ нэмэгдэх талаар гүйцэтгэгч талтай тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн *******-ийн 2014.07.19-ний өдрийн тодорхойлолтод ... ажлын явцад гарсан хүндрэл ...суурийн хананд цууралт өгсөн учир захиалагч байгууллагад мэдэгдэж хотоос шийдвэр гаргах эрх бүхий хүмүүст хандаж зөвлөгөө авахаар болов гэх албан бичиг /хх40-41/,

Голден сэркл ХХК болон иргэн Э.Анхбаярт нарт хандсан 2014.08.07-ны өдрийн хүсэлт түүний хавсралт /1хх42-47/,

2014.12.29-нөөс 2015.01.25 хүртэл хугацаанд хийсэн гүйцэтгэлийн тайлан 69,210,000 төгрөг /1хх30-31/,

2014.06.20-2014.09.28 хүртэл хугацаанд хийсэн гүйцэтгэлийн тайлан /1хх32-35, 2хх-ийн 60-63, 101-106/,

2014.09.09-ний тодорхойлолтод 2014.08.24-2014.09.09 хүртэл ажлын гүйцэтгэлийн тайлан /1хх36/,

2014.06.22-09.09 хүртэл ажлын жагсаалт/1хх37/,

2016.08.20-ны тодорхойлолтоор хийгдээгүй ажлын хэмжээ, үнэлгээ /1хх38/,

2014.08.07-ны өдрийн тодорхойлолтод...Голден сэркл ХХК болон иргэн Э.Анхбаярт хандаж ...барилгын явцтай уялдуулан цахилгаан, сантехникийн байгууламжийн зурагт өөрчлөлт оруулах хүсэлт /1хх42-47/,

2014.09.11-2014.09.27 хүртэл хугацаанд хийсэн гүйцэтгэлийн тайлан /2хх-ийн 64-65, 107-108/,

2014.06.20-2014.07.08 хүртэл хугацаанд хийсэн барилгын ажлын явцад гарсан хүндрэлийн гүйцэтгэл /2хх-ийн 66, 99/,

2014.06.20-2014.07.08 хүртэл хугацаанд хийсэн ажлын гүйцэтгэлийн тайлан /2хх-ийн 67-71, 81-95/,

2014.07.14-ний өдрөөс 2014.07.22-ны хүртэл хугацааны барилгын ажлын гүйцэтгэл /2хх-ийн 96-98/, барилгын ажлын байдлыг харуулсан гэрэл зургууд гэх албан бичгүүд нь хууль болон гэрээнд заасан нэмэлтээр хийх ажлын талаар захиалагчид бичгээр мэдэгдсэн нэмэлт ажлын үнийн саналыг бичгээр гаргасан мөн нэмэлт ажлын хөлсийг харилцан тохиролцсон байдал болохыг тогтоосон баримт гэж үзэх үндэслэлгүй байна.

Тодруулбал дээрх бичгийн баримтуудын агуулгаас үзэхэд гүйцэтгэгч талын өөрийн хийсэн ажлын тайлан байх ба харин захиалагч тал руу чиглэсэн, гэрээний талууд ажлын талаар тохиролцсон мөн ажлын хөлсийг шаардсан агуулгагүй байна.

Нөгөө талаар нэхэмжлэгч ******* нь нэмэлтээр хийсэн 3 ажлын хүрээнд 186 ажилтан ажиллуулж, тэдгээрийн ажлын хөлсөнд 405,450,600 төгрөг төлсөн гэсэн хэдий ч энэ шаардлагыг нотлох бичгийн бусад баримтыг ирүүлээгүй байна. Тухайлбал энэ нь ажилчдад цалин хөлс олгосон эсэх, татварын албанд өр төлбөртэй эсэх, ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн зэрэг бусад байдлаар нотлох боломжтой гэж үзнэ. /1хх117/

Хэргийн оролцогч нь өөрийн шаардлага түүнийг нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч тал ажиллагааны явцад хэрэгжүүлээгүй байна.

Иймд нэхэмжлэгч ******* нь хууль болон гэрээнд зааснаар урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэнэ гэж заасан үүргээ биелүүлсэн болох нь тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2-д зааснаар хариуцагч талуудаас нэмэлт зардал шаардах эрхгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.1. Зохигч талууд шаардах эрхийг хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн талаар мэтгэлцсэн бөгөөд энэ нь хэрэгт авагдсан баримтаар хугацаа хэтэрсэн гэж үзэх үндэслэлгүй гэж үзлээ.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна, 76 дугаар зүйлийн 76.1-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, 76.2-т шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн эсхүл мэдэх ёстой байсан... эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ, 79 дүгээр зүйлийн 79.1-т тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан бол гэж тус тус заажээ.

Тухайлбал гэрээнд зааснаар гэрээний үргэлжлэх хугацааг 2014 оны 06 сарын 17-ны өдрөөс 2014 оны 12 сарын 31 хүртэл гэж тодорхойлсон ба гүйцэтгэгч буюу ******* нь барилгын ажлын талбарыг 2015 оны 08 сарын 25-ны өдрөөс орхисон...улмаар маргааны зүйл болох барилгын ажлын талаар нэхэмжлэгч нь Захиргааны хэргийн шүүхэд, хариуцагч нь Баянгол дүүргийн шүүхэд тус тус нэхэмжлэл гаргаж, шийдвэрлэсэн үйл баримтаар тогтоогдож байна. Энэ нь нэхэмжлэгчийг хугацаа хэтэрсэн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

3. Тус шүүхийн шүүгчийн 2019 оны 06 сарын 20-ны өдрийн 182/ШЗ2019/05267 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг шүүхийн шийдвэр гарах хүртэл хойшлуулсан гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэгчийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлөөгүй байх тул хуульд зааснаар нөхөн төлүүлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 345 дугаар зүйлийн 345.2-д зааснаар хариуцагч Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч, Голдэн сэркл ХХК-д холбогдох нэмэлт ажлын хөлс 405,450,600 төгрөг, алданги 199,076,244 төгрөг, нийт 604,526,844 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 58.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлөхийг хойшлуулсан болохыг дурдаж, нэхэмжлэгч *******-иас улсын тэмдэгтийн хураамжид 3,180,584 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН